Жалга довны үзлээс салж чаддаггүй Монголчууд
Өргөө гэртэй боллоо ч нэг хачин утгагүй балиар юмыг харах тусам шал дургүй хүрдэг боллоо. Бүр нөгөө гэгээрэх гээд л зүтгээд байгаа гэх Гэрлийн өргөөнд амь бөхтэй зууралдах жалга довны новшийн үзэл нь яаж ийгээд л хуваагдаж байвал болох мэт заваан үзэл санаа.
Жалга дов ихсэнэ гэдэг нь хуваагдаж бутрахын л цондон болохоос юугаараа гэгээрээд юугаараа гийгүүлэх хэрэг вэ. Нэгдэж нягтарч нэг хүний нүд, чих, хөл, гар болон нэг толгойтой зургаан биетэй могой болчих санаатай судар ном уншаад байгаа бус уу. Үндсэндээ энэ бол хэн нэгний дарангуйлалд биш ердөө нэг зорилго дор нэгдэх урт дураар буюу сайн дураараа цуглан мууг өөрчлөх, шинээр амьдрах арга ухаан байлтай. Бүр эхнээс нь дурсвал хамгийн анх том үйл бүтээхээр тал талаас цуглуулан нэгтгэх гэхэд бид хуучин, тэд шинэ хүмүүс ажил ирж булаах гэлээ гээд л эхлэсэн.
Чухам л Хааныг дэмжигч анхдагч нар нь бид бөгөөд бид л бүх ажлыг хийсэн гэх авч интернет гэх цахим ертөнцийн хүчээр маш олон ижил бүлгүүд энд тэндгүй оршиж, өөр өөрийн үйлээ хийн байсан ч нийлүүлж цуглуулаад танилцуулан нэгтгээд үйл хийж эхлэх гэтэл шалдар булдар хар санаа ихээр гарч цухалдуулж билээ. Гэтэл энэ л хүмүүс нийлж байж нэгдэж байж Түмэн Онгодын Чуулганыг хийснийг эргэн санатугай.
Арай гэж нийлүүлээд ажлаа хийж байтал би илүү хийсэн, тэр дутуу хийсэн гэх аахар шаахар атгаг санаа ихсэв. Аль аль нь тус тусдаа чаддаг чаддаг үйлээ хийж байсны хүчинд Түмэн Онгодын Чуулганыг хийж, судар номуудаа гаргасан үр дүнгээ саначих. Өнөө гарагт та илүү хийсэн ч дараа гарагт өөр нэгэн үйлээ илүү хийх чадвар, боловсрол, мэдлэг, авьяасаараа өөр өөр үйлээ хийсэн билээ.
Үйлээ хийгээд унтах ч завгүй байтал баян ядуу, хөгшин залуугаар нь хэлэлцэн бас хэдэнтэй хэрүүл хийх болов. Дутууг илүүгээр нөхөн байж мөнгөтэй нь мөнгөө гаргаж, залуу нь авьяасаа үзүүлэн, хөгшин нь туршлагаараа нэгдэж байж том үйлийг торох зүйлгүй хийснээ бүү март. Өөрийн хийсэн ажлаа л хамгийн хэцүү, хамгийн мундаг, хамгийн илүү гэх атгаг санаа өвөрлөвөл энэ их ажлын хажуугаар хэзээ хэдийд гарах вэ. Олон үйл зэрэгцэн, олон хүн ажиллаж байж, нэг толгой зангидан явсаар, нэгэн зорилго дор нэгдснээр л цагаа хэмнэн шуурхай, боломжоо ашиглан бүтээлтэйгээр хийсэн бус уу.
Нэг нь гэрээ гаргаж, нөгөө нь машинаа гүйлгүүлж, хэд нь хоол зөөж, хэсэг нь судраа нухсаар, гаднах ажлыг нь нэг нь дааж, ар гэрийг нь нэг нь эвийлсээр их үйлсийг бүтээж чадсангаа бүү март.
Түмэн Онгодын Чуулганд гэртэй нь гэрээ барьж, унаатай нь нэгнээ дайсаар, боломжтой нь манаа хийсээр, болох бүтэхээрээ ажилласаар, толгой сайтай нь төлөвлөсөөр, гүйдэл сайтай нь биелүүлсээр, олдог долдог нь олсоор, оруулж гаргадаг нь оруулсаар, нүүрний буянтай нь цуглуулсаар нижгэр их ажлыг богино хугацаанд элдэв их реклам цацалгүй, олноороо мэдээгүй байхад нь оройлоод хийчихсэнгээ санатугай. Ердөө л пейсбүүкээр мэдээлэл цацагдан, цугласан хэдийнхээ л хүрээнд хэлэлцэн, зурагт радиогоор цацалгүй байсаар зорилгоо биелүүлснээ сана.
За тэгээд гол зорилгуудаа биелүүлээд завтай зайтай болоод ирлээ гэсэн мэт бас л хуваагдах атгаг санаанууд ар араасаа гарчихсан байх юм. Энэ тэр багшийн шавь гээд өргөөг лав тав хуваагаад нэртэй устай нь гаргаж хэвлэж, бодох бодлогогүй, болгоомжлох сэрэхүйгүйгээ гайхуулсан нь хэн бэ. Дөрвөн гол хүнд хуваачихаж, бусад нь гаднаас ирсэн олон багш нартай улаач нар юм байх. Ямар хэрэгтэй ач холбогдолтой юм бэ. Ер нь ямар санаатайгаар байсхийгээд л хувааж, салгаж, бутаргаж, байн байн хэний ч санаанд оромгүй жалга довны үзлийг хэн дахин дахин гаргаж ирээд байдаг юм бэ. Одоо бүр байтлаа босгосон хэдэн багшаар нь өрсөлдүүлэн бутаргах арга хэрэглэх нь байна. Энэ хэдэн багш чинь ч энд тэндээс нийлсэн өөр өөрийн Онгодуудтай, өөр өөр ёс заншилтай бус уу. Энэ зайрангийнх сайн , тэр нь муу хаядаг ч гэх шиг ичгүүр сонжуур алга уу.
Тэгвэл яахаараа өргөө нэртэйгээр байсхийгээд бөөлдөг юм. Бөөн бөөн сургалтуудад суудаг юм. Хэн гэдэг багш нь хуваагаад та нарыг чи минийх наашаа ор, чи тэрнийх цаашаа яв гээд ялгаж салгаж хичээлээ хийгээд байна. Би л лав өдий болтол ирсэн боссон, босоогүй, өргөөнийх мөн биш нь хамаагүй сурсан мэдсэнээ хэлж, харж зааж явсан нь буруудах нуу. Ингэж хувааж явах бол өөр бусдын шавийн үйл лайг үүрэх хэрэг юу байна.
Илүү хошуутай нөхдүүд дахиад илүү хошуулаад байвал эртхэн араа бодож өөрсдөө явцгаах хэрэгтэйг харин ч хатуухан сануулж байна. Нэг нь хийе бүтээе цуглуулая гэж ядаж байхад нөгөөх нь ангилан ялгаж, гадуурхан өөчилж, хуваан бутаргах ямар хэрэгтэй юм. Өөрийн юмаа байгуулаад өөрөө далд орвол барав бус уу. Өөр отгийн бөө нар дээр очиж сурахаа сурч явбал амарсан.
Энд нэг юм хэн нэгний амнаас хальт сонсоод л өргөөний буланд сүр нэмж, цуурхай амтай, цуу үгтэйгээр нийтэлж баймааргүй байна шүү. Өөрт нь хандаж үүрэг өгөөгүй байтал өөр бусдыг үймүүлэх, сүржин мэдээллүүдийг цацахаа болимоор. Яасан олон ам, олон толгойтой юм бэ. Яагаад мэддэг хүнээс нь бүрэн мэдээлэл, зөв мэдээлэл авч байж тавьж болдоггүй юм бэ. Ер нь алив мэдээллийг зөв тавьж, цаашид учрах хор холбогдол, цуу бүрийг тооцоолж болдоггүй юм бэ.
Ширүүхэн бөгөөд илхэн бичиглэхгүй бол амаа мэдэхгүй нөхдүүдээс болж хамаг ажил унах дөхсөндөг. Жишээ нь Түмэн Онгодын Чуулганд элдэв дэл сул хэл ам, бэлдээд бичээд хэвлээд өгсөн материал номоо уншаагүй байж мэдэмхийрэх, мэдэхгүйгээсээ болж хэл ам гарган гомдоллох гэх мэт асуудлууд гарсан. Өөрсдөө нетэд орохгүй, хуралд ирэхгүй, мэдээллээ олж авч чадахгүй байж ажил хийж байгаануудаа муулах, хэсэг хэсгээрээ хуваагдсан болгож тараах, өөр бусдуудад гаднаас оролцож буй хүмүүст хүртэл буруу мэдээлэл өгөх, өөрийн санааны зоргоор худлаа ярих асуудал гарчээ. Дээрээс нь санаатайгаар бусниулах гэсэн дархад бөөгийн ятгалыг хэд хэдэн хүмүүст тараан ятгаж салгахаар хичээсэн бөгөөд хичээсэн эзэн нь өөрөө харин ороогүй нь яамайдаа.
Могой бүү өгөөрэй. 21 ны дараа л наад авгай чинь бүх Онгодуудыг чинь хураагаад өөрөө гадаад яваад өгнө. Хаан буусан гэх гэр бүлийн шоу тоглолт бөөн мөнгө босгох арга заль, захын Онгод ч ном бичиж уншина. Хүн босгоход таван жил болбол жинхэнэ ёс юм. Эхлээд заавал хуурддаг гээд л мэдэмхийрсэн бүхнийг нь бусдад тараахдаа бодит байдалд ч дүгнэлт хийх чадваргүй дүнхүү толгойтойгоо гайхуулав. Өөрөөс нь бусад нь тэгээд бүгд хоосон Онгодтой болж жүжиглээд байгаа юмуу.
Хэн хэнийг нэгтгээд хэсэгхэн хугацаанд эзэн эрхээ эдлээд энэ судруудыг гаргав. Алтан судрыг тайлаад өмнө нь гаргачих нь яагаав. Хэн дуртай нь Онгодтой хүний гарыг бариад л Онгод оруулаад яриулаад байна уу. Хэн дуртай нь ямар ч хуяггүй байж миний биенээс бариад л мэдээллээ аваад уншаад байна уу. Өгөх хүндээ өгөхдөө ч давхар хамгаалалттай, давхар цоож, түлхүүртэй, хяналт дор явагддаг юм. Иймээс л тэднийг хуяггүй буулгах эрхийг бүх л хамгаалалт, нөгөө улаачын амийг хариуцах бүрэн чадалтай байж хийдэг юм даа. Гэтэл зарим нь шууд л дуурайгаад хийчих санаатай үзээд байх бололтой. Түрүүчээсээ хар сүнсүүдэд олзлогдоод үхэнгээ алдаад байгаа биз дээ. Өөрийгөө өндөрт бодлоо гэхэд нөгөө хүний амь нас эрүүл мэндийг бүрэн хариуцах чадал мэдлэг, эрх чинь байвал хэдэн ч юу ч хийж болох бус уу. Алдаад амийг нь авчихаар Аянгатыг дуурайсан гэж гүтгэх нүү.
Энэ олон хүмүүс бүгд солиороо юу. Харин нөгөө талынханыг яг ингээд хийгээд гаргаадах гэж шаардаад үзвэл яасын. Ухаан мунхагаасаа болон өөрийн Онгодуудаа хилэгнүүлэн алдсанаа ч ухаарахгүй яваа замбын өвчин тусч гэж бодож, атгаг атаархагч хар санаатны араанд нь зуулгаснаа ч сөхөөрөөгүй яваа хүн ч байна.
Гэсэн ч энэ олон хүн яагаад үйлээ хийчихвээ. Ил далдаар ийм их явуулага явсан байтал. Энэ бол өөртөө итгэх ухаан, бодит зүйлийг олж харах, ялгах чадвартай болоод л нөр их гүтгэлгийг тоолгүй могойгоо өгөөд л оролцсон нь бахдалтай. Манжигнуудыг авсан учрыг амийг нь дааж буй учир өгөөрэй л гэж Хаан хэлсэн. Заавал өг чи гэж албадаагүйн учир нь энэ ч бас өөрийнх нь эрх. Ид бөөлөөний үеэр Хааны сэнтий дээр энэ л олон манжигнууд гурвалжин хэнгэрэгтэй хамт байсныг бод. Халдах хар сүнсүүдээс хааж, хаацаалж авч яваа бус уу. Манай багш бол үс хумснаас өгсүүлээд улаан, ногоон, цагаан, ургаа арц, загасны хайрс, могойн хальс, шөрмөсөн чулуу, 9 цагаан 9 хар чулуу гээд л дор хаяж 33 зүйл цааш нь хэд ч гэлээ зүйлийг манжигт хийлгэж амилуулдаг. Өргөөнийхөний үс, хумс түүнд ороо юу. Ердөө л манжиг могойг л гурван ширхэгийг энгийнээс энгийнээр хийлгэсэнийг хүн бүр л мэднэ. Манай Онгодууд бөө хүн энгийн нэг цаас байсан ч зэвсэг болгоод хэрэглэх, хамгаалалт болгоод бэхэлчих чадвартай байхыг чухалчилдаг. Бөө мэрэгжил гэдэг нь хий зүйлтэй харьцдаг онцлогтой. Гэвч Онгодуудыг хураасан юм алга л байна. Харин ч хорин нэгнээс хойш шинэ онгод бууж улам л эрчтэй болсноо мэдэж л байгаа нь сайшаалтай.
Тэр манжигнууд маш чухал үүрэгтэй үйлд оролцондоо. Тэр олон манжигнуудыг нараар амилуулан байсныг харсан хүн олон байх ёстой. Нараар амилуулан дуудахдаа тэр оролцосон улаач нарын одоо буугаад байгаа өвөг дээдүүдийг буулгасан юм шүү дээ. Хаан та нарын хэнгэргийг амилуулахдаа шууд л эзнийг нь дуудаад суулган тэр дороо л та нарт өгөхөд шал өөр онгод ороод ирдгийг сана. Учиргүй юм гэж үгүй ээ. Тэглээ гээд Хаан би л ингэдэг гэж онгирч байсангүй, алив надад мөнгө өгөөдөх гэж шаардаж байсангүй. Цаана чинь зарим хүмүүс шинэ Онгод буулгаж өглөө гээд хэдэн саяыг нэхэж байна. Ийм газруудаар явж үзэх хэрэгтэй дээ. Ер нь зовлонгүй, үнэгүй олдож байгааг зарим хүн ойлгохгүй байх шиг байна. Иймд зовж явж үзэх хэрэгтэй ч юмуу.
21 ны бөөлөөн үед та нарын манжигууд хааны сэнтий дээр байсан. Харин чухал үеүдэд Хаан тэрнийг энэнийг дууд гэхэд нөхөр маань гайхдаг байв. Тэр өргөөнийхөнийг сайн танихгүй дээрээс нь бүгд хуягаа өмсчихөөр хэний улаач нь хаа ч байгаан мэдэхгүй шүү дээ. Юутай ч За гээд л босоод явуут л тэр улаач нь таараад ирээд байв. Нөхөр их гайхсанаа ярьсан. Үнэндээ хэн ч хайж олох хэцүү гэвч хэрэгтэй цагт улаачаа зөнгөөр нь удирдаад л аваад ирээд байсныг мэдээсэй. Хамаг учир нь толгой нар нь хааны ард байсан тэр л манжигны Эздүүд шүү дээ. Өөрийн улаач нарын нэрийг сонсуут л үйлээ хийн улаачаа хөтлөөд ирж байлаа. Тэнд газарт улаач нар хэнгэрэгний дуу таслахгүй л байх үүрэгтэй оролцсоноо сана. Гэвч тэнд зарим улаач нар хэвлэсэн мэдээллийг уншаагүй, хуралд ирдэггүй байснаас зарим нь будилж өгсөн онигоотой.
Буурал буучихвал цай уугаад суучихна оруулахгүй гээд л зөвхөн Буурлыгаа буулгахгүй гэж Бууралтайгаа дайтсан хүн ч байлаа. Орж байгаа гарч байгааг ч мэдэхгүй хүн ч байлаа. Гэвч одоо сайн эргээд бод. Энгийн махан биеэрээ тэр олон цаг гар чинь тасралтгүй бөмбөр нүдэж чадах нуу. Ядарсан уу, цуцсан уу. Буурлууд будилах нэгэн үртэй байлаа ч хийх үйлүүдээ хийгээрээ цуглаад маш сайн хийсэн дээ. Мангар улаачаасаа болж зарим нэг нь нүүр нь улайснаас биш ккк. Маш сайн мэдэрч их зүйлийг харж чадан, үүргээ бүүр 1000 хувь биелүүлсэн улаач нар ч олон байлаа. Энэ улаач нар үнэхээр мундаг байсныг магтаад баршгүй. Яг л сахих ёстой байрлалаа сахин, бүүр амрахаар ч яваагүй санаачлагатай дайчин ажилласан улаач нараараа Буурлууд нь бахархан маадайсан даа хахаха. Сахлаа илээд л сэтгэл ханамжын баталгаа 100 хувь. Энэ хүмүүс 21 ны бөөлөөнөөс хойш эрс мэдрэмж нь сайжирч их бэлэг авсан байгаа. Эвгүй эвгүй ааш гаргаснуудыгаа Буурлууд нь өөрсдөө шийтгэсэн бизээ. Юутай завтай Буурал тэнд байгаагүйдэг. Улаач нь мэдрэлтэй ч бай, мэдрэлгүй ч бай үйлээ хийн чадсаан. Учир нь хэнгэргийн дуу тасраагүй учираас өөрийн улаач нь амарч байсан ч бусдын хэнгэргийн дуунд үйлээ гүйцэлдүүлсэн учир ийм. Бас галын дөл тасраагүйн учир Буурал бүр байр байрлалаа сахин хүрээгээ хамгаалж, бүх л зүйлийг ном жаягаар нь хийсэн. Харин улаач нь л байр гэдгийг голж шилж гүйсэн ч Буурал Дээдүүд нь Тэнгэртээ захирагдаж Жамын үйлийг жамаар нь гүйцэлдүүлсэн.
Хүнд итгэж чадсандаа та бүгд алдсангүй. Хүний үгийг сонсоод даагаад явах олон хүн байгаа нь ямархуу хүмүүс голлон байгааг харуулж байгаа хэрэг. Цөөхөөн л би хэмээх амин хувийн бодол үзлээсээ салахгүй хэл амаа билүүдээд байгаа хүн байна даа. Энэ хүмүүс өөрийн тань болгоомжгүй ярьсан яриа хир үнэний ортой, ямар ач холбогдолтой. Хэнд хэрэгтэйг бодож үзээрэй. Харин үүний оронд өргөөний хамт олны төлөө та өөрөө юу санаачлав, юуг шинээр санал болгов, хэний төлөө чин сэтгэлээсээ туслаж чадав гэдгээ бодоорой.
Зарим залуучууд яаж ийгээд хүн холгочих санаатай байгаад хэдэн хүн гомдол мэдүүлэв. Хүний машинд хэдэн удаа дайгдлаа гэхэд яахаараа өөрийн ээж, эгч шигээ хүнд юмнаас нь зөөлцөөд өгчихдөггүй, өөрийгөө оюутан боломжгүй хэмээн хаацаалсан ч яахаараа сэтгэлээрээ туслаад өгдөггүй юм. Ямар мөнгө нэхэж байгаа биш гэхдээ өдий болтол олон удаа давтагдаж буй учир хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг ачаа бараанд нь туслаад өгөхөд яадаг байнаа. Хөдөө хээр явахад нь бусад ажилд нь туслаж яагаад болдоггүй вэ. Хүний машинд суухдаа сууж болох уу гэж зөвшөөрөл авч сурах хэрэгтэй. Ямар микрод мөнгөө төлчөөд явах гэж байгаа биш. Гэтэл зарим залуус нь үнэхээр хичээл зүтгэлтэй, өөрөө л санаачлаад гүйгээд байх ажилсаг, элдэв үйлийг хүнд гэж ч тоолгүй чин сэтгэлээсээ л ханддаг нь олон бий. Бие биенээсээ суралцах л хэрэгтэй дээ. Хувийн бэлтгэлүүдээ хангаж явахгүй сүүлийн үед аягаа ч авч явахаа болин өөр хоорондоо аягаа солих нь их болсныг эрс буруушааж байна. Буурлуудын аяга тусдаа уутанд байдаг шүү дээ. Цайгаа чанаж амжаагүй бол ундаалгын рашаанаа өөрөө авч явж баймаар. Хөөрхий Буурал нь буучихсан шоовдор хүүхэд шиг байх нь өрөвдөлтэй. Өөрийн удмын аав ээжээ хэрхэн хүндэлж хайрлаж авч явахаа өөрсдөө хариуцлагатай бодож хичээн зүтгээрэй.
Тэгээл тэр хээр талд торойтол нь ганцааранд нь аяганы амсар зуулгахгүй ичээж зовоох хэрэг юу байна. Ялангуяа залуучууд энэ тал дээр маш хариуцлагагүй байгаа. Ямартаа өмнөөс нь би санаа зовоод хүний аяга гуйж хүний цайнаас хумсалж өгөхөв дээ. Ингээд болоод байдаг гэж санахаа болих хэрэгтэй.
Зарим нь тэгж л байх ёстой юм шиг сурчихсан өөрөө нэг ч юм төлөхгүй, үргэлж бусдаар даалгаж хайрлуулсан ч эргээд туслаад нэг хоол хийгээд өгч байгаа, нэг юмнаас нь зулгаалцаад цэвэрлээд ч өгөхгүй худлаа яриад л ажил болохоор зугтаад яваад байгаа нь олон учир ийм залуучуудад зориуд анхааруулж хэлж өгөхийг хүссэн билээ.
Үүнтэй зэрэгцээд Түмэн Онгодын Чуулганы дараа Өвөрхангайгаас мэдээ ирлээ. Өвөрхангайн нэг цэцэрлэгийн багш гэнэт үздэг хардаг болж гэнэ. Өөрийгөө Чингисийн түлхүүр гэж нэрлэжээ. Харин түүнийг сүлжээчингээрээ алдаршсан хүүхэн өлгөж аваад л Чингисийн 1000 тамга гээчийг өгөх хүнээ тодруулан Улаанбаатарт авчирч бизнес хийж гарчээ. Ямар бизнес гээч өнөөх хүмүүсийг алтан ургийн гэж тодруулаад Чингисийн тамгийг хүртээн, зураачаар тэр үеийн Хаан, Хатны хувцастай зургийг нь зуруулан сая төгрөгөөр тамга гээчийг суулгаж өгч эхэлсэн гэх юм. Шүлжээчиний ах нь зайран ажээ. Чингисийн тамганы сүлжээчид хөдөө аймгуудаар их явж ялангуя Өвөрхангай, Баянхонгороор олзоо хайжээ.
99327095 гэсэн утастай Чингисийн түлхүүр гэж шинээр төрсөн гэнэм. Очирбат удган энэ хүнийг зориуд анхааруулан өгөхийг хүслээ. Мөнхсаруул гэч үү хэн гэчүү. Сүлжээний хүүхэн нь угаасаа хөдөө орон нутгаар явж баахан хүнээс мөнгө шамшигдуулсан зальтай хүүхэн гэнэ. Одоогоор 81 хүнийг тодруулаад байгаа юм байх. Хэн нэгэн зальт үнэгүүд байх ч нөгөө хүн нь өөрийн бодолтой ухаалаг бодитойгоор сэтгэдэг , ул суурьтай боддог бол яаж ч бодсон Чингисийн тамгийг сая төгрөгөөр авах гээд л, үхнэ чи гэсний зоргоор бөө болоод байх хэрэг юун. Гэтэл тэд нь бөө биш хувилгаан гэх юм өөрсдийгөө. Эмэгтэйг нь бодуул дарь эх л гэмээр юм. Хувилгаан дарь эх юм байлгүй. Ах нь бөө учир ахдаа хөдөөнөөс ойртуулж авчирч өгдөг юмуу хаашаа юм. За би сонсоноо л бичив.
Тэд мөнгө олох бүх л далдын юмнуудын нэрийг цуглуулжээ. Хувилгаан гэвэл лам биш үү. Бөө ч болчих шидтэй болохоор хамелион юмуу. За Аянгатаас санаа аваад Чингис, Түлхүүр, Тамга, Судар, холбогдож барих гэх мэтүүдийг нь сайхан нийлүүлээд өмнөөс минь мөнгө олж эхлэхээр шийдээд зарж гарчээ. Манай Онгодууд даанч заруулж мэддэггүй, мөнгөнд шуналгүй нь харамсалтай. Тэгээд өргөөнд шид тамганд шунаад цуглаад байгаа улс биш. Сэтгэл зүрхээрээ өвөг дээдүүдээ хайсан, түүхээ дээдлэсэн, тэднээс суралцах гэсэн, ирээдүйдээ санаа зовсон, мундаг болчоод түмнийхээ төлөө төрсөн биеэ өргөх гэсэн чин хүсэлтэй хүмүүс болохоос нэг тамга авчий гэх сэтгэлтэн ховордог. Тамга ав гэвэл яахын тэрүүгээр чинь гэх мааш олон нөхдүүд бий. Юун мөнгө төлж авах байтугай зүгээр ав гэхэд юу хийхийн, яахын гэнэ дээ. Үүгээрээ л ялгаатай юм байна өргөөнийхөн. Өндөр Дээдүүдийнхээ алдрыг сонсоод ихэнхи нь айж, алдрыг нь сэвтүүлэх бий гээд өөрийгөө голдог сэтгэхүйтэй олон цугласангаараа онцлог. Ийм олон сайхан хүмүүс цугласан учраас л аар саархан хэл ам тэгсгээд л алга болдог, ажил үйлс нт ундраад гараад байдаг. Гэвч бага гэлтгүй анхаарч байх дараа нь хорих болчимгүй яриа, болчимгүй хүн мэр сэрийг санаж сэрж, сануулж засарвал засаад явчуул зүгээрсэн.
Өгөө авааг сэтгэлээр нь орхиж, өгөө авааг илүү дутуугаар нь нөхүүлдэг хатуу уламжлалтай. Гэхдээ үргэлж өөрийгөө ядуу гэх сэтгэлгээгээрээ түрий барих хүмүүст туйлын дургүйг санаж ав. Болгох гээд зүтгэж явдаг хүмүүсийг баян гээд гоочлох нь утгагүй. Тэдэн дунд хөдөлмөрөөрөө хоолоо олж иддэг, бусдаас илүү сэтгэж, бусдаас илүү ажиллаж байж олдог хүн их байдгийг санаж хүндэлж сайн зүйлээс нь суралцвал зохино.
Ямартаа ч манай өргөөнөөс улаач нар Чингисийн түлхүүртэй очиж бас уулзаж үзсэн бөгөөд огт ийм ажил хийдэггүй бол Чингисийн түлхүүр гайхаад уулзмааргүй л юм. 1000 тамга өгдөг бол Чингис хаан өөрөө л баймаар юм. Тэр хэн нэгэн хүнд 1000 тамгаа өгчөөд явна гэж баймааргүй. Эсүүл Чингисийн жасын нярав юмуу хаашаа юм. Чингисийн түлхүүр гээд нэр нь хүртэл жигтэй, цоож нь хамт баймааргүй юм. Цоожууд нь нөгөө хүмүүс л болж таарлаа. 1000 тамгийг 1000 хүнд өгч байж 1000 хүнийг түлхүүрдэж байж онгойлгон сая төгрөгүүдээр банкаа дүүргэх Чингис хаан ирчихсэн байна даа цаана чинь. Шуналтай Чингис Хаан бололтой. Тэрний онцлог нь дандаа л хүнийг үхнэ гэж айлгана. Үхлээс айгаад яахав дээ. Чингисийн цоожтой авдар нь өөрөө юм чинь тамгатай хүнээ хаана угтаад хэрхэн асрахаа мэдэх учраас үхлээс айх хэрэг юун. Тамгаа авахаар хотод дагаад ороод ирэхийг бодуул саяас ч илүү зардал гарах биз. Мөнгө нь илүүдсэн баянууд тамгаа авна уу, хаяна уу хэнд хамаа байна.
21 ны үйлд оролцвол үхнэ гээд Очирбат удганы шавь нарт айлган хэлжээ. Бодуул ах лам нь орчин цагт Бодоо бөө юм байлгүй дээ. Өмнө зүгт элсэн цөлд гүрвэл болгуулдаг бөө бололтой. Очирбат удганы үнэнч шавь нар үхсэн ч багштайгаа гээд л их үйлд оролцжээ. Гүрвэлүүд болсонгүй ээ. Энд хамгийн атгаг санаа нь өнөөх л чуулганыг тасалдуулах гэсэн санаануудаас гадна өргөөний хийсэн үйл бүрийг дуурайн ярьжээ. Бид жинхэнэ тэд хуурамч гэх ажээ. Өнөөх үйлийг тасладуулах гээд байсан дархад бөө арай ах лам биш байлгүй дээ. Чухам л аль алуугаар нь таараад байх юм. Ккк. Намайг тойрон эргэлдэнэ гэдэг дуу шиг л намайг л тойрон эргэлдээд хавь ойрын хүмүүст худал үнэн яриад л байх юм. Манай багшид тэр л очиж алтан хошуу хүргэснээс зайлахгүйдэг. Манай багш дархад бөө юм чинь бие биенийгээ таньдаг л биз. Залуухан тэр залууг би ч харж л байсан юмсан. Би гээр өвчилж бусдыг доош хийхдээ гаргууд тэр БӨӨ гэдэг үйлээ эхлээд нэг бодоод үзмээр. Онгод буудаг нь үнэн бол Онгодоосоо асуугаасай билээ. Онгодгүй юм шиг л замбын мэдэмхийгээр цуурдаг л залуу байсандаг.
Хотод ирэхэд нь Түлхүүртэй хувилгаанд манай хэдэн улаач очиж уулзсан юм. Гуанзанд уулзахдаа хальт үзүүлье хэмээжээ. Угаа авсан нэгэн хүүг чи уггүй гэж гэнэ. Гэтэл өнөөхийнх нь онгод дайрч хилэгнэн татвалзан бие нь сэгсэрчээ. Тэр гайхаж байснаа юмтай хэмээв. Тэд өөрсдийгөө бөө биш хувилгаан гэсэн гэнэ. Чингисийн тамгийг өгдөг Хувилгаан гэж байдаг байхнээ Монголд. Монголчууд далдын юманд итгэхдээ бодит байдалдаа дүгнэлт хийж мөнгөөр л арилжих гээд байгаа юманд болгоомжтой хандаж сурмаар. Чингисийн тамгийг худалдаж аваад яах гэж байгаагаа бас бодмоор. Чингис Хаан яахаараа мянган тамгатай болчихсон юм бэ. Юунд хэрэглэдэг байсан юм бол. Түүхэнд хальт ч гэсэн бичмээрсэн дээ.
Очирбат удган бол Өвөрхангайд түмэн олонд тус болж, өвчин зовлонг нь идгээж олондоо танигдан олоон олон жил бөөлж буй хүн. Нөхөр нь таван жил бөөлсөн зайран хүн. Энэ хүмүүс хаа холоос шавь нартайгаа ирэн Түмэн Онгодын Чуулганд оролцсон гэгээлэг хүмүүс юм.
Өнөөх дархад бөө Очирбат удганыг загнах гэж үзжээ. Та чинь нэртэй төртэй хүн байж Аянга удганд хуурагдлаа. Буруу үйл хийсний харгайг нь хар Чингисийн тамга нэртэйгээр хүмүүс өлгөж аваад л ашиглан бөөгийн нэр хүндийг унагаж эхлэж байгааг хар гэж гэнэдээ.
Маниас өмнө ч Бөө чинь тэртэй тэргүй нэр хүндгүй л байсан биз дээ. Халтар хуягтай, үс нь ширэлдсэн, муухай үнэртэй, архичин, шуналтай, мөнгө нэхдэг, үхнэ гэж дарамталдаг чинь бөө биш юу байсын. Хуягтаа зүүсэн хамаг л толь, манжиг могойнууд, төмөр холбогноос өгсүүлээд л архи сүүгээр ундаалж байгаа нь энэ гээд ам руу нь асгасаар нил хир даг болсон хуягтай байдаг байсан чинь үнэн биз дээ. Үүнийг л ундаалахгүй бол хүчгүй, үхчихнэ гээд байдаг байсан бус уу. Бөөн л ширэлдсэн хадаг, үс ноос. Заваан гэж жигтэйхэн. Угаавал яадаг яадаг ч гэлээ. Манай Онгодууд л лав босоод хоёр гурав хоноод л үүнийг хориглосондог. Хуяг дээл заваарууллаа, орж ирэх нүү үгүй юу үзэхгүй юу чи гээд л өөрсдөө орж гарч үзүүлсэндэг. Хамаг л цуглуулсан шувуудын аманд халбагадаж хийсэн сүүг загнаад болиулсан. Хошууг нь сайтар хар чи, наад сүү чинь хатсан байгаа биз дээ. Заваарлаа л гээд загнасан. Өгөх гээд байгаа юм бол тусад нь жаахан хийгээд тавьчих хий хөдөлдөг юм бол очоод ундаалчихна зүгээр гэсэндэг. Харин амьтай юмыг улаач өөрсдөө сайн мэдэрдэг. Ам нь хатаад байвал өөрөө сүү, цай уучихдаг арга зааж өгсөн. Чиний уусан идсэнээр л ундаалж байгаа биз дээ. Орж гараад л. Дагуул Онгодуудад тусад нь өргөлийн идээ, будааг нь бэлдээд тавьчихдаг. Тэгээд хувцас нь цэвэр сайхан байлаа гээд Онгод нь орж буугаад л байгаа биш үгүй юмуу. Яахаараа шинэ болгоныг ад үзэн, жигшиж, хуучинаар байх ёстой гэж гөжүүдэлдэг юм бэ. Тийм л хуучинсаг юм бол өөрсдөө ангийн арьсан бандааш өмсөөд явахад яадын. Хуучин бас тийм үе байсан л биз дээ. Урцанд амьдрахгүй юугаа хийгээд гэрт амьдраад байгаа юм. Бөөгийн ёс заншлыг хэвээр нь хадгална гэх нөхдүүд он оноор нь хадгалуул яасын. Манайх тэдэн оны бөө гэдгийм уу яадын. Алив юм өөрчлөгдөж шинэчлэгдэж ирсэн бөгөөд өөрсдөө дуурайгаад буугаад л үзэхгүй юу. Өөрсдөө хуяггүй буувал яасан их гайхуулж ярьдаг билээ дээ өөрийгөө чухам л хэцүү чанга юмыг хийчихлээ гээд л байдаг биз дээ. Дайруулаад татаад унадаг нөхдүүд байж л байдаг. Ер нь хамгаалалт сайтай байхад буруу юм байхгүй ч заавал хир даг болсон байх ёстой юмуу. Бөөгийн хуяг хувцастай бөөлөх их сайхан байдаг. Сүртэй, сэтгэл сайхан, үнэхээр үзэмж төгс, монгол бөөгийн нэг гайхамшиг нь хуяг хувцасдаа байдаг.
Гэвч би яагаад хуяггүй их буудаг вэ. Энэ бол ажлаа хийгээд маш их ажилтай учраас ингэж яваа бус уу. Хээрийн бөөлөөнд би хуягтайгаа улаач нарыг хараад туслаад түшээ хийгээд яваад байх уу. Ийм үед барагтай бол сууж л байдаг бусадтай харьцаад байдаггүйг анхаарсан байлгүй дээ. Нэг ч болтугай хүнд тус болчих санаатай л хуяггүй ажлаа хийн явдаг. Өөрийн Буурлуудаа ч би бусадтай адил тухтай суулган нарлуулж, цай цүү уулгаж амжихгүй байгааг ухаараач. Үргэлж Хаан буугаад байхгүй, улаач нарыг сургах, олон түмнийг эмчлэх өөр Онгодууд бол хуяг өмсөөд ямбалаад байдаггүй. Маш их ажилтай бөгөөд Өүлэн ээжийн хуягийг харин ч нэг гамнаж хайрлаж дээдлэн өмсүүлдэггүй юмдаа. Манай хүчтэй Онгодууд байгальд илүү ойр байдаг. Гуталгүй явж, аль болох хөнгөн нимгэн хувцастай байлган байгалаас эрчмийг авдаг. Эрлэгийн харваанаас айх юу байна. Эзэд нь байж. Иймээс л элдэв хамгаалалт зүүгээд байдаггүй юм. Би ийм Онгодтой бол яах байсан гээд боддоо. Алтан титэм зүүгээд арслантай гутал өмсөөд л суугаад байх юмуу. Ажил хийхээр заларсан болохоос бус гайхуулах гэж залраагүйг санатугай. Энэ залуу дархад бөөгийн яриад байгаа гол юм нь бөөгийн ёсыг уландаа гишгэсэн, удахгүй үхэх ялтай, хуурамч зальт авгай гэсэн бөөгийн онош тавьсанд байгаа юм. Оношоо батлах эмчлэх хэрэгтэй дээ. Өөрийгөө удам дамжсан агуу бөө, даян дээрхийн дээдийн нэг гэх энэ бөө залуу хүчтэй нь үнэн юм бол чуулганыг явуургүй арга хэрэглээд ч өөрөө махан хошуулж гүйгээд ч барахгүй байгаа биз дээ. Онгод нь хүчтэй юм бол Онгодоороо болиулчихгүй яасын. Бөө царайгүй өөрийгөө ингэж гутааж байх хэрэг баймааргүй. Дундаас нь бутаргах гээд л зүтгэсээр хатгасаар хамгийн оройн дээд эргүүг нь сугалснаа л олз гэж бодтугай. Удахгүй өөрөө ч ухаангүй, худалчыг нь мэдээд залхах бизээ.
Надад ирээд уулзаж чадахгүй байж намайг тойрсон бусдыг салгачих санаатай ихэд гүйсэн ч бид үйлээ хийдгээрээ л хийв. Бид дэлхийн төлөө бөөлж байхад тэр 13 р зуун жуулчны баазын төлөө тэнд бидэнтэй зэрэгцээд бөөлж тэнэгтэж үзэв. Мөрөөрөө л бөөлнө биз хамгийн гол нь мөн ч их мэдэмхийрэн бидний үйлийг таслах гэж хичээн ирсэн нийлсэн олныг бутаргах гэж хичээсээр хамгийн мангууг нь л салгаж авах шив дээ ашгүй. Чухам тамга зардаг нөхдүүдийг хэлж үлгэр татаж байгаад Очирбат удганыг зэмлэснийг бодуул эдгээр хүмүүсийн цаана өөрөө ч байж магадгүй л юм байнадаг. Олон жил бөөлсөн сайнтай муутайг ялгах энэ удган хэн хүний хэлснээр бөмбөрөөд байдаг жижигхэн ч амьтан биш байх шүү.
Чингисийн тамга гэдгийг зарж болдог, өнөөхийг нь авах гээд л ирж байдаг хүмүүс ч хөөрхий.
Чингисийн биш Тэнгэрийн тамга бол хэн дуртай нь аваад байдаггүй. Түүнийг удмын улаачын тэмдэгтэй ч нэр төрийг нь гутаачих овилгогүй зан, шунахай зан, атаархуу занаар шалгаж, хийсэн үйл, байгуулсан гавьяа, алдар нэрд шунадаггүй, ааль авир сайтай, шидэнд шүтдэггүй, эдэнд шунадаггүйд нь үнэгүй буулгаж өгдөгдөө Хаан. Авах хүн нь зуруулж биш, амилуулж бас өөрийн махан бие цусан зүрхээрээ мэдрэн эзнийг нь амьдаараа алддаа буулгаж байж авдаг юмсан. Тийм биш бол хэн хамгийн их мөнгө төлсөн нь, хэн хамгийн их уйлсан нь юмуу, долигносон нь авах бус уу. Тэнгэр шидийн тамгаа иймхэн сорилд өгдөг бол Тэнгэр байгаад яахын. Би ном гаргаж буруу үйл хийснээс болж хүмүүс дуурайн мөнгө олж байна гэж буруутгагджээ. Номоо гаргахдаа улаач нарыг хуяггүй, бөөнөөр нь Онгодыг нь буулгасан хэмээжээ. Хэрвээ сарын хугацаанд таван судраа гаргахдаа бүгд хуягласан бол би биеэ бариулах хэрэг юу байна.
Гарыг нь барьж Онгод буулгах хэрэг юу байна. Тэд нар л тус тусдаа хэлээд гэр гэртээ бичүүлчихвэл барав бус уу. Яасан олон түшээ, яасан олон халуун сав цай, мөн их ажил болноо доо. Тэгээд ч хуягаа өмссөн дээдүүд хүнээр буулгуулаад байх сонин л байна. Хуяггүй буулгах эрхийг нь Хаан мэддэг юм, хэн ямар Онгодоор хэрхэн юуг уншуулахаа Хаан мэддэг юм. Хамгаалалт, амийг нь хариуцахаа Хаан мэддэг юм. Хаанаас юуг хэдий хир ямар хэмжээнд мэдээлэл өгөхөө Хаан мэддэг юм. Өгч буй мэдээлэл хүртэл уншиж буй улаачид нь хүртэл давхар кодтой явж, илүү зүйлийг харуулдаггүй, дутуу зүйлийг нь Хаан өөрөө мэддэг юм. Аянгат би биш Хаан энэ бүхнийг Хаан учраас л хийж чаддаг билээ. Иймээс ч Хаан гэдэг Онгодыг эрх, үүрэг, хариуцлага, чадал, нууцыг нь тайлдаггүй юм гэхэд ойлгож барьцаад гүйгээд байлгүй ухаанаа тэлж бичээд тавьсан номыг нь гүйцэд сайн уншиж судлах хэрэгтэй дээ.
Энэ мэтээр санаатайгаар тараах гэсэн олон байхад өргөөн дотор ч өөрсдөө хуваагдах, аль болохоор хуваагдахын хүрдийг л илүү сонирхох юм. Аравт гэдгийг өрсөлдөөн, хуваагдал гэж ойлгодог нөхдүүд түүхээ унш. Аравт нь нийлж байж зуут болдог байтал тарж бутрах өрсөлдөхөө л бодно. Тэр надаас илүү юм сурчихлаа, тэр надаас илүү юм наачихлаа, тэр илүү гоё юм өмсчлөө гэх гээд байна уу. Багш нар өөрсдийн босгосон хүмүүстээ хэлэхээ хэлэх, цуглуулах эрхтэй. Гэтэл үүнийг нь өлгөж аваад л илүү юм хэлчихлээ. Манайх гэтэл алга гээд байх хэрэг байна уу. Хаан өөрөө юу хийх, хэнд юу өгөх, юу өгөхгүй, хэнийг харах харахгүйгээ надаар заалгаад байхгүйдэг. Хэл амтай, мунхаг оюунтай, өөрийгөө засахгүй байж өрөөлийг илүү хардаг нөхдүүдэд илүү юм өгчүүл яах болоо Тэнгэр минь. Ийм болоод л өгдөггүй байх нь. Хэзээ хэл амаа татаж, хэзээ ухаан орж, хэзээ тархитай болно тэр цагтаа ярина даа.
Шүүлт шүүлт шүүлт гэж олон дахин сануулаад байгаа шүү. Энэ шүүлт ердөө амархан улаачаас үнэнч зан, биенийхээ төлөө зүтгэх хайр, шуналгүй сэтгэл, биеэ тоохгүй байдал, тэвчээр гээд л болоо. Үүнийг юухан хээхнээр л сорьчихно. Цаг хугацаа, хандлага, олны дотор биеэ авч яваа байдал. Атаа жөтөөч, хэл нь гозгоносон, хуваагдах дуртайнууд нь яваандаа нэг салаа болоод далд орох бизээ. Ийм хүмүүст өргөөнд орон зай байхгүй. Хүнийг нэртэй устай нь, хэзээ хэдийдээр нь, хөдөө хотоор нь, гадна дотноор нь, хөгшин залуугаар нь, эр эмээр нь, хөрөнгөтэй хөрөнгөгүйгээр нь, хөөрхөн муухайгаар нь гээд л аль л болох хувааж болох бүхнээр нь хуваахыг оролдлоо. Үүнийг чинь би л лав зөвшөөрөхгүй. Тэнгэрийн үйлд нас хүйс, эр эм, хөгшин залуу, баян ядуу, эрт орой ухаарсаны ялгаа зааг байх ёсгүй.
Бөөлсөн ч аятай тухтай сайхан юмыг нь дэлгэрүүлэн бөөлөхийн оронд эрт орой боссон босоогүй, илүү дутуу мундаг мундаггүй, эргэдэг эргэдэггүй, архирдаг архирдаггүй, тонгочдог тонгочдоггүй, эр эмийг баруун зүүнээр нь ялгаж тэнэгтэхээ боливол таарна. Хуучны хамгийн адгийн хуваах сэтгэлгээ эндээс эхэлнэ. Монголчуудыг хуваасаар байгаад л хүчгүй болсон. Нэгэнт л тал талаас ирсэн өөр багштай, өөр өөр жаягтай ч өөр хоорондоо зохицоод найрсаг байгаа багш нараасаа суралцхад яадын. Огт ёсууд таардаггүй байсан бол яалаа гэж өдий хугацаанд үйлээ хийж гүйцэлдүүлж амжихын. Өөр өөр хүний байтугай төрсөн ээж хүү хоёрын Онгодууд ч өөр юм хэрэглэж өөр өөр аргаар явж байгааг мэдэхийн дээдээр мэдэж, харахын дээдээр харсан л баймаар. Тэглээ гээд тэрсэлдээд байна уу. Тааруулаад л үйлээ нэгтгээд явж байна. Ердөө л эв нэгдэл, үржүүлэхийн хүрд л хэрэгтэй болохоос биш хуваагдах, хасагдахын хүрд хэрэг байна уу.
Яаж ийж байгаад муулчлаад гадуур тараах бодлого барих зарим бөө нар цаг хугацаан шалгуурт би үлдээд ялчуул яанаа яана. Хахаха. Өмнөөс нь харин би санаа зовох боллоо. Одоо алдартай ч цаг нь болохоор худлаа жүжиг байсан нь өөрөө л харин тэмдэглэгдэн бичигдэн үлдэнэ дээ. Сайн муу олонтой зууралдаж явсан алдартай бөө нар бол ерөнхийдөө өөрсдөө уулзаад үзэхээсээ нэг их цэрвээд байдаггүй. Санал үзэл бодол зөрөлдөх байсан ч хүнийх нь хувьд мэдрэлтэй мэдрэлгүйг шалгаад харчих ухаантай л байдаг. Бөөгийн холбооны Жаргалсайхан гуайтай уулзаж байсан. Сайхан яриатай, ухаантай бас л бөөгийн нэрийг будлиантуулахгүйн төлөө зүтгэж яваа хүн байсандаа. Чинбат зайрантай ч уулзаж үзсэн. Ердөө ч элдэв маяггүй бодож санаж явдагаа шулуухан ярьдаг, хүнийхээ хувьд ухаантай сайн хүн л санагдсан. Бас л бөөгийн ёс дэг, нэр төрийн төлөө л явж байдаг хүн байсан. Бөө төрүүлэхийг хориглохоор өөрийгөө Тэнгэр гэж бодсон ерөнхийлөгчид бөөгийн тухай ойлголтыг зөв өгсөн түүний төлөө явж чадаж байгаа ажил хийсэн хүн. Дунгар зайрантай ч уулзаж үзсэн. Номонд дуртай гэгээн хүн байлаа. Би ямар энэ алдартангуудыг сонсноос уулзаж үзсэн биш дээ. Энэ хүмүүс олон жилйн туршлагатай учраас улаач нар сурч, сонсож, хүндэлж л байх хэрэгтэй дээ. Тэд миний ажлыг нүдээрээ үзээд өөр өөрийнхөөрөө дүгнээд л явсан биз. Тэглээ гээд энэ Аянгат шал худлаа жүжиг тавиад байна. Чуулганд нь бүү ор, Онгодуудыг чинь хураана энэ авгай гээгүй л юмдаг. Бөө хүмүүс учраас ерөнхийдөө шинжээд онгод гүйлгээд шалгасан л байлгүй дээ.
Өргөөний улаач нар их үйлд ороход зам нь дардан байсангүй. Энэ мэт их л асуудлуудыг сонссон билээ. Одоо харин давдагаа давсан учраас энэ жил өөрсдийгөө засах, хөгжүүлэх жил хээрийн бөөлөөнд ирээд өргөлөө өргөөд, дуудлагаа дуудаад, мөргөлөө мөргөөд, эхлэхдээ Зээгээ татаад сурчихгүй байж илүү юм заалгана гэвэл одоо болоо. Үүнийгээ сурч ягштал сурчаад өөр бусдаас нь сурцгаа. Олон олон настангууд хичээн зүтгэж интернетэд орж гарч, тоншиж товшсоор мундаг болж байгааг харж ичиж амьдар гэж зарим залууст хэлмээр байна. Учир нь тэд нетэд ордоггүй. Сурахыг хүсдэггүй. Тэгчээд байнга мэдээллээс хоцорч гомдол мэдүүлнэ. Интернет бол бидний зараа авах гол цэг. Харилцах гол харилцаа. Зах зээлд шилжсэн энэ цагт үргэлж утсаар хүн бүрт тайлбарлан, нэг бол уулзаж байж хэлэх хэрэгтэй болж байна уу. Би чадахгүй ээ чадахгүй. Тийм илүүдээ гарсан цаг алга. Бүх л мэдээлэл нетэд байна. Бэлэн байна. Дээрээс нь номууд нь бэлэн байна өөр юу хүсээв. Харин ч хагас бүтнээр зав гаргаад зууралдаад байгаа биш үү. Өөр бусад багш нар ч боломжоороо зааж л байна. Хэнийг нь голоод ялгаад байгаа юм. Өргөө гэж байсны хэрэг байна уу үгүй юу. Өөр цаана нь уулзаж учрах, хэлэх ярих, тусламж авах өч төчнөөн хүн байхад заавал хэдхэн хүнтэй зууралдах албатай юмуу. Нээг их олон хүүхэд төрүүлсөн аятай амьдрах боллоо сүүлийн үед, үе үехэн хов живүүдийг таслах гэж нервээ барж амьдрах ёстой юмуу. Ухаарвал ухаараг, ухаарахгүй нь савдаг болцгоог гээд явах минь зүгээр. Ер нь жорлонгийн өт болж төрөх амьдралаа өөрсдөө л хүн сонгох болохоос би сонгож өгөх биш.
Харин сэрэмжлүүлж, хэлж өгөх нь улаач болсон миний үүрэг. Илүү ихийг мэдэж сурч, ярьж сурах нь Батотгонд шавь оруул таарна. Би бол өөрийн хийх ажлаа л хийж байвал барав гэж. Ямар нисдэг бөө бэлдэх гэж байгаа биш түвэг зүгээр. Байсхийж байгаад л тэгчлээ ингэчлээ гэх хэрүүлүүдийг тэвчсээр тэвчээр барагдах нь. Ялангуяа хуваах бодлоготонгуудыг зориуд анхааруулан сүүлийн удаа анхааруулж байна. Өмнө улаач нарын буланд хэдэнтээ бичиж байсан.Одоо олон нийтэд дэлгэх болно. Өөр бусад ч өргөөг сайн ойлгон түүнд сэтгэлийн хөөрлөөр элсэж болохгүй. Харин нэгдэе нийлье, сурая, мэдье, уншия, нэгнээ хүндлэе, өөрийгөө засъя, амаа хамхиж суръя, хар санаагаа таягдан хаяъя, хүний үгийг сонсож суръя, өөрөө бас ил тод хэлж суръя гэсэн нөхдүүд л орвол таарна. Тооны араас хөөцөлдөггүйг ямагт санаж бай. Нээг их өөгүй сайхан дүр эсгэх хэрэггүй. Ил тод сайн муугаа мэдэлцэж, муугаа засч, сайнаа дэвжээж явбал болоо. Бид нарт өмнө нь бүх л насны өөр өөр хүмүүжил араншинтай энэ олон хүн нэгдэж ирж хамт байх туршлага дутууг сана. Ямар мөнгө өгч байлгаж байгаа биш. Бид бас л суралцсаар хамтын хариуцлага гээчийг биеэр мэдэрсээр зайлшгүй шаардлагатайг энэ мэт аахар шаахар хэл ам, алдаанаас олж мэдсээр яваа билээ. Гэвч би хааяа бодох юм. Өөрийнхөө амьдралыг яая гэж байж юун ч өчнөөн хүнтэй холбогдчихвоо гээд л...
Бололцоогоор нь зохицуулчих гээд нэгд унаа олж өгөх, нөгөөд нь оймс олж өгөхөөс өгсүүлээд нилээн л их гүйлээ. Нэээээг л их сайхан болгочих гээд зөндөө л сэтгэл зарлаа. Тэнгэр Монгол Газар номоо ч бүрэн тооцож чадалгүй энэ өргөөнд зарсан биз дээ. 10 ны нэг хувийг нь л олж авсан байхдаа. Эцэст нь хичнээн жил ингэж үйлтэй ялтай мэт гүйчихээд үргэлж хэл амыг нь зохицуулах гэж орж байх ёстой юм бэ. Байтлаа сүүлдээ нэг нь ирээд намайг автобус авч өг ч гэх шиг. Хуцваа. Өөрөө мөнгөтэй болоод унаа авъя гэхийн оронд өөр бусдын мөнгөөр автобус авна гэх юу вэ. Одооноос л өөрсдийн төлөө зарим нь хорин мянга татвар өгч эхлэж байгаа бус уу. Тэгтэл өмнө нь өргөөний өмнөөс өчнөөн сая өгсөнгүүдийг яахаараа бодох ч үгүй бүр өгөх албатай мэт боддын. Иймээс ямар нэг зохион байгуулалтад ороод албан бол албан ёсны хариуцагч нартай болмоор. Өдий болтол би өргөөнд өмчөө байтугай өөрийгөө ч зориулж байсан бус уу. Гэтэл одоо бүр багш багшаар нь хуваагаад байх чинь юу гэж байгаан. Хуваасны ашиг хэнд хэрэгтэй юм. Тэгвэл тус тусдаа бүлэг болсон нь дээр юм биш үү. Бусад багш нар чинь чиний миний хүн цаашаа наашаа гэлгүй хичээл заасан байтал яахаараа бүлэг бүлгээрээ хуваагдаад миний чиний болоод унав. Мэдээж нийлдэг найзалдаг хэсгээрээ байлаа ч үүнийг юм болгоод олон нийтийн ажилд сөргөөр тавиад байх хэрэг байхгүй.
Өргөөтэй ч бай, өргөөгүй ч бай би бичдэгээрээ бичиж, уншдагаараа уншсаар ирэх нь ирж явах нь явах бус уу. Өөрсдийгөө илүү хөгжүүлье гэсэн нь өргөөнд ирж байгаа. Илүү хөгжүүлж нийхэмшие гэж байвал нийтээрээ цогц амьдрах аргад суралцах хэрэгтэй болохоос хийх ажилгүй цаг нөгцөөх, хов живний талбар бэлдээд байгаа биш шүү. Өөрсдөө илэн далангүй ярилцаж шийдэцгээнэ биз. Надаар эд дутна биш би тэднээр дутна гэсэн ойлголттой баймаар байна даа.
Өрх гэр ч бай, өргөө айл ч бай болохгүй байгааг нь шулуухан хэлж, дургүй юмсаа дурайтал нь бичихгүй бол хичнээн удаа хурал хийж худлаа ярихын. Ялтай юм шиг амьдрах дургүй би зөвхөн сэтгэлээрээ байвал байгаад байхгүй бол зайлбаа гэдэг л зарчимтай хүн. Хувь гэр бүлийн амьдралд ч ийм л хатуу бодолтой ааштай учраас олны ажилд ч ийм л байх юм. Харин ч овоо тэслээ шүү. Яршиг зүгээр. Өөрөө та амьтан болно уу, алмас болно уу, бирд болно уу, тамын тогоонд өвгөдүүд удмаа чирж унагана уу хэнд хамаатайн. Зарим нь миний өмнөөс өөрийнхөө удмын Буурлуудыг залаад, миний хий үзэгдлүүдийг цайлаад байгаа аятай байх юмаа. Зөв залаад, өөрөө хичээгээд удмаа хэрхэн яаж авч явах чинь над ямар хамаатай юм бэ. Харин хичээгээд хайрлаад зөв ойлгоод, өөрийгөө удмаа, өвөг дээдүүдээ өргөөд явах хайр байгаад чин сэтгэл байвал би чадах ядахаараа л туслахыг хичээдэг.
Зөв бодолтой, сэтгэлтэй олон цуглаж байж өөр цаашдаа олон олон үйлийг хийж бүтээх болно. Энэ олон түмэн шүүгдэж л үлдэнэ. Иймээс улаач нар ам хэлээ мэдэж байцгаа. Гэрлийн өргөө байхгүй боллоо ч Нарны өргөө гарахгүй гэх баталгаа хаа байна. Ажил хийдгүүд нь, амаараа цуурдаггүйнүүд, хичээл зүтгэлтэй, чин эрмэлзэлтэй, өөрийгөө хөгжүүлсэнгүүд нь Онгодууддаа зөв залж яваанууд нь, бусдыгаа хүндэлдэг, хар амиа хоохойлдоггүйнүүд, хүнийг ялгаж харьцдаггүйнүүд, шуналгүйчүүд л шигшигдэх учир БИЕЭ ЗАС гэж л хатуу хэлнэ дээ. Ердөө сайн дураараа л байх ёстой. Хэн ч хүчээр тулгаж байж Тэнгэрийн үйл хийлгэхгүй дэг. Ямар илд бамбай бариад махан биеийн тулаанд орохгүй бол болохгүй дайн байлдааны цаг биш. Үзэг нь зэвсэг, үг нь илд, хөлөг нь цахим буухиа болсон өнөө цагт хүний олноор биш, ухаантны цөөнөөр ч гэсэн гэгээрлийг түгээж чадах эрин үе. Одооны өргөөнийхөн бол энэ үйлд орохоосоо өмнө яаж өөрсдийгөө нэг шидтэн болгочихов гэсэн нөхдүүд олон байгаа шүү. Даалгавар өгнөө биелүүлэхгүй хирнээ хүнээс үнэгүй их зүйлийг авчих санаатай хэл амтангууд олон байгаа бус уу.
Өдий болтол өөрсдийн түүх блогоо хөтлөн Буурал Дээдүүдийнхээ хэлсэн ярьсныг дамжуулж байгаа нь хэдхэн хүн л байгаадаг. Өвгөдөө хайрлан дээдлээд үйлээ хажуугаар нь амжуулаад ухаарч гэгээрч байгаа нь хэд байна. Маш завгүй сурах юм асар их байтал хуваагдлын тоо, нэрс гаргаад л хэн миний Буурлыг буулгаж өгөх вэ гээд залхуурч хэвтээ олон байна. Гэр байхгүй, машин байхгүй, зав байхгүй, цай байхгүй, түшээ байхгүй гээд л байхгүйн зовлон л тоочихоос бус байхгүй ч гэсэн боломждоо тааруулаад буулгаад ярилцаж сурч байгаа нь хэд байна. Байшинд буулгаж хэнгэрэг нижигнүүлэх хэцүү бол хуураар буухад хэн паар нүдээд байна. Сэтгэл байгаад зүтгэл л байвал болох бус уу. Ажилдаа явахдаа ч бодол болоод яагаад олж болдоггүй. Унтахаар хэвтэхдээ бодол болоод яагаад ухаарч болдоггүй юм. Бөө гэгээн тархи номоо уншиж судлаж байгаа нь хэд байна. Хүүхдээ тэврээд хэвтэхдээ л хайрыг мэдэрч амьдралын тухай бодохгүй юу бодоод байнам, хөгшин эхийгээ хараад цайг нь уугаад суухдаа амьдралын тухай бодохгүй юу бодоод байгаан. Энэ л бодол, энэ л хайраас бөө гэгээн тархины учир тайлагддаг. Ханиа тэврээд хэвтэж байхдаа гурил нухахаа бодох хэрэг юу байна. Амьдралын утга учрыг хайрын тухай бодоход болох бус уу.
Харь харь харь хариад ханьтай нь ханиа нух, ханьгүй нь гурилаа нух гэдэг онигоо санаад орчлоо доо хэхэхэ. Хэрүүл хийж байснаас онигоо тайлбарлаж байвал хичнээн сайхан. За юутай ч энэ жил хэл ам ихтэй ч хэрэг ажил их явах жил нь үнэн болтой.
Нөхөртэйгөө хэрэлддэг байсан би нөхөдтэйгөө хэрэлддэг боллоо. Хэрүүл улам л олон тоон дээр болоод байхдаа яахав даа хахаха.
Өнөө гарагт гурван өдрийн хүнд бөөлөөгөө хийж дууслаа. Мөн хачин юмс сонслоо. Гэвч хэлэхэд ч санаа зовмоор ичмээр юм. Тас өөрийнхөөрөө зүтгэсээр ямартаа ч бөөлөөг ухаан муураад уначилгүй л хийчихэв. Хүмүүс нэг юм анзаарсан болов уу. Энэ өнгөрсөн хэд хоногийн бөөлөөнд унтахад их хэцүү байсныг. Улаан Саран, Улаан Саран, Улаан Саран гэдэг бөөлөө хийгдсэн. За даа амархнаар тайлбарлавал улааны сахиусууд гээч нар Тэнгэрийн шүүлгийг газарт явуулах болсон доо. Үйлийн үрийг өөрт нь мэдрүүлнэ. Хар сүнсүүдийг ховхлон хар усанд хураасан. Харин тэд хүмүүний биенээс зуурч тэмцэлдсэнээр хүмүүн нь махан бие нь амарч унтаж чадаагүй. Ялангуяа бөө нарт маш их мэдэгдсэн байх ёстой. Энгийн хүмүүст энэ байдал аажимдаа засрах ч буруу зүрүүтэй явсан бөө нар, ам хэл үйлээр ихийг үйлдсэн нөхдүүдийн онгодууд нилээн хураагдсан байх даа. Хэн ч буухаа больсон бол бүгдийг нь дуудсаныг мэдэж авбал зохистой. Энэ могой жил ч бөө нарт хатуухан л жил болно доо. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин ч хатуурхах үедээ хатуу л байх юм.
За тэгээд дахиад л болдоггүй бор өвгөн гэгчээр болдоггүй Онгодуудын зовлон нэгээр нэмэгдэж үзээгүй хараагүй, сонсоогүйнүүдийн уур хилэнг хүргэх нь дээ. Намайг хэд хоног өмнөөс л үсээ хусуулахыг Онгодууд шаардсан ч би үгэнд нь ороогүй. Харин гурван гарагт Онгодууд байх хугацаанд үсээ хусуулахыг шаардсан Онгод орохдоо уурсаад үсийг нь минь хяргаад хаясандаа. Үзэмж муудсан намайг өрөвдсөн өөр Онгод нь харин үс засдаг газар явж үсээ засуулахыг уриалав. Миний машиныг нэхэв. Азаар би халуун гарашад хотод холуу байлгасандаа болов. Машин бариад явж чадна л гэж шаардаад байв. Гэсэн ч би үсчинд яаж маажигнаж, бөгтийж орох вэ. Бас гоё хэвтээд толгойгоо угаалгах нь тун таатай хэмээн халуун онгоцонд хэвтэхийг ч хүсэв. Маажиг өөрөө миний биеэс гаруул болж байлаа ч энэ гарагуудад би биш Онгодууд бие эзэгнэн бөөлж буй учир би тэднийг дийлж гаргаж чадахгүй байв. Дээрээс нь хатуу хуурай мацагтай учир тэд бүүр ч хүчтэй байлаа. Энэ Онгодын бие нь тийм бөгтөрдүү, явахдаа майга учир намайг нэг төсөөлдөө. Тэрний оронд халтар, царай муутай гэртээ хэвтэж байсан нь дээр хэмээн би тас зөрүүдлэв.
За байзоо, таньдаг үсчин хэн билээ. Байдаггүй ээ. Хаана тийм сайхан гоё үнэртэй ваннанд очиж хэвтэх билээ мэддэггүй ээ. Нэг удаадаа бол би энэ Буурлуудаас болоод ширэн нүүртэй болсон учраас маажигнаад очиход танихгүй үсчид намайг төрөлхийн дефекттэй юм байж бас өөрийгөө гоёулчих санаатай юм гэх биз. Гажигтай нь гаднаа илт мэдэгдэнэ дээ. Дээрээс нь энд тэндээсээ өм цөм авсан үстэй ямар л эрүүл хүн байхын. Нүд нь суунаглан манарсан байх вий. Харин Соно зайран бол том нүдтэй учраас шилэн нүдлэчихдэг. Хамгийн хэцүү нь ярих л байлаа. Бүдүүн хоолойгоор хачин ярина. Онгод байна би гэхийн муу хаашаа юм. Миний машин хол байсандаа аврагдав. Чи л чаддаг бол чиний хийж чадах бүгдийг бид хийж чадна бүү санаа зов. Машиныг удаанаар явуулж байгаад чадна гээд л ятгаад байсныг яанаа. Надтай налаагүй, ороогүй замын цагдаа таарвал будаа биз дээ. Налчихсан, орчихсон байгаа замын цагдаа ч бөө нарт хэрэгтэй болж байна даа. Салбар салбарт л налсан, орсонгуудтай болохгүй бол Бөөг ойлгох хэцүү хэцүү. Ерөнхийлөгч маань ч овоо налчихаад яваад байгаа юмсан. Яршиг зүгээр нэг мөсөн ороод Тэнгэрийн ерөнхийлөгч болчоосойдоо.
Буурал бид нилээн хэлэлцсэний эцэст город Улаанбаатар орохоо азнаад гэртээ үсчин авчирч бас ариун цэвэрдэхээр болов.
Тэгээд хэн хэнийхээ хүслээр үс засдаг улаач ирж үсийг засан тэгшлэв. Би Хусахгүйгээр багахан үлдээхээр, Буурал хусахаар, зарим Буурал нь талыг нь хусаж, талыг нь үлдээх болбол гавьяат Түвшинтөгс гуайнх шиг оройд нь гоё болгон бусдыг нь хусуулая ч гэх мэт санал тависаар тохиролцоонд хүрээгүй учир үсчин улаачыг өөрөө мэдээд зас гэсэн энх тайвнаар шийдэв. Онгод үсчин дуудаад үсээ угаалгаад засуулан тансагласан байвал яахав. Даанч ваннтай ус байсангүй. Гэвч тэр хөл гараа сайтар угаан сэтгэл нь амрав. Намайг солих хувцас бэлдээгүйд баахан зэмлэж миний хувцасыг голов. Өргөөнд байгаа би ийм юм болно гэж яаж мэдэхэв дээ. Үс янзалж өгсөнд талархсан буурал зогсоо чөлөөгүй сургаал айлдан хэдэн цаг тэднийг уялаа.
Түүний ярианаас сийрүүлбэл алаг дэлхийн амьдралын тухай байлаа. Яагаад алаг дэлхий ийм их үнэ цэнэтэйг тайлбарласан юм.
...Та нөхдийн мэдэхээр Диваажин, Там, Лус, Хурмаст гээд л байдаг. Яагаад эд бүгд тус тусдаа байж байна. Диваажинд бүх л зүйл сайнаас сайхан учир тэнд очихыг мөрөөдөж, Там бүх л зүйл муу муухай учраас түүнээс зугтахыг мөрөөдөнө вэ. Лус, Хурмастаар нь ялгах нь Хурмастад Лус амьдрахгүй байгаад учир байна. Юуны учир энэ бүгд хий ертөнцүүд нэгдэн холилдолгүй байгаад учир бий. Гэтэл алагхан дэлхийд энэ бүгдээр бүгд байгаа бус уу. Лусын ус мөрөн нь байна. Лус оршиж байна. Хурмастын шувууд нь дүүлэн суун жиргэж л байна. Диваажин мэт байгаль, сайхан хайр, амьдрал байж л байна. Тамын дайн, өвчин зовлон тамлал, алаан хядаан, цус бүгд л байна. Хий ертөнцүүдийг бодит болгон биежүүлдэг алагхан дэлхий тэгэхээр аль ч тивийнхэний хамгийн амин чухал голомт биш гэж үү. Алагхан дэлхийд хэрэв чи Онгод болоод улаачдаа бууя гэвэл араатан амьтанд бол араатны амьдралыг л мэдэрнэ. Өт хорхой улаачид бол өт хорхойн амьдралыг л мэдэрнэ. Харин хүний биед бол хүмүүний амьдралыг мэдрэх бус уу. Гэтэл хүмүүн нь эрүүл байвал чамд таатайсан. Сохор хүмүүнд буугаад чи түүний мэлмийгээр ертөнцийн сайхныг харж чадахгүй. Хөлгүй хүмүүнд буугаад хөрстөд гишгих жаргалыг мэдрэхгүй. Гаргүй хүмүүнд буугаад үйлээ хэрхэн хийхэв. Хэлгүй хүмүүнд буугаад хэрхэн үрстэйгээ ойлголцох вэ. Өвчтэй хүмүүнд бууж эд эрхтэн дутуу байх зовлонг амсах уу. Иймээс эрүүл хүмүүн л хамгийн чухал. Эрүүл байхын учир цэвэр агаар, цэнгэг усаар ундаалж байж эрүүл өсөх бус уу. Иймээс л алагхан дэлхийн холбоо гэж ямар их чухлыг мэднэ дээ.
Хэрэв чи махан биеэ гээвэл хаана төрөхийг бодно. Хэний биед хувилахыг илүүд үзхэв .... гээд л ихээс их юмс ярьсан. Дэлхийн үнэ цэнэ, газар шороо, хий агаар, чийг ус гээч үнэхээр бүх л тивийн гол асуудал байна даа. Иймээс л бид тийшээ очихгүй тэд наашаа ирж нэг дор амьдраад алалцаад байдаг юм биш үү. Аа тэр хамгийн тансаг А зэрэглэлийн Диваажингийн нөхдүүд болохоор цэцэн цэлмэг лагаа гайхуулах гэж хааяадаа дэлхийд бууж төрөн Хэрээст, Будда нэр авахгүй бол Диваажиндаа бол уйтгартай биздээ. Бүгд л лаг юм чинь. Хамгийн хогийн Я зэрэглэлийн Тамынхан жинхэнээр нь цус урсгаж улаан өнгө харж, кайп авах гэж дэлхийд ирдэг байх нээ. Тэгэхгүй бол тэд өөрсдөө хий үзэгдлүүд тэгээд хий үзэгдлүүдээ л тамлаж байгаа юм чинь хичнээн өвдөлт нь байсан ч өнгө будаг, үсэрдэг цус, бүлтэрдэг нүд нь 9 Дигээр харагдахгүй кайпгүй байдаг ч юмуу хэн мэдлээ. Хахаха заза бодсон чинь солиорох нь байна. Олон ангит кинонууд нүдэнд харагдаад онгироод явах нь байна. Балчир мангар миний ухаанд ингэж л ойлгогдов. Очиж байгаад л батлаж үзнэ дээ. Нээрээ бодоод байсан чинь сайн муу, нялцгай зөөлөн, урсдаг үгүй, нисдэг үгүйгээрээ нээрээ ялгараад хуваагдаад хий үзэгдлүүдийн оршин байх газрын хаяг болчоод байгаа ш дээ. Алаг дэлхий аль алинд нь ийм чухал бол алаг дэлхий дээрхи гэрлийн өргөө Диваажинд очих хүмүүсийг бэлдэх биш харин Алаг дэлхийгээ үүрд байлгах үүрэгтэй нь ойлгомжтой. Ёооох арай л амар ажил байна. Би ямар Диваажинг мэдэх биш. Хэрээст шиг Диваажинг нээг их магтаад баахан хүн дагуулаад очсон чинь хулхидуулчихсан байвал түвэг зүгээр. Аягүй бол Хэрээстийн дагуулж очсон хүмүүсийн ард өөрийн дагуулж очсон хүмүүсээ очерлуулж буцаах гэж бөөн хэрүүл түвэг зүгээр.
Мэддэгээрээ алаг дэлхийгээ л хайрлахыг зааж явбал үхсэн хойно минь аминд өлзийтэй, сүнсэнд минь ээлтэй юм байнадаг. Базарбаани хум пад гэж хариугүй өөрөө барианы шилтэй хомпоод болох дөхлөө. Өнөө гарагт буусан Буурлын ярианаас ийм дүгнэлт хийлээ. Би сохроор сүсэглэн дагагч биш. Өөрөө шинжлэн судлан суралцдаг улаач учраас сонголтоо өөрөө хийнээ. Тэнгэр лүү гэж сайхан гоё юм ярьж байгаад аваачаад нисгэвэл яанам билээ би. Очиж үзээгүй хий газар аюултай. Диваажинд очих юу нь сайхан байгаа юм. Бүгд гэгээрсэн огт адал явдалгүй. Нэг л их дурлалцаж, хайрласан хүмүүс. Вампиир болтлоо дурлахым уу хаашаа юм. Тэгээд аягүй бол тоо нь ганц оронтой байгаа даа. Түвэг зүгээр нэг хүнтэйгээ хичнээн сая жил дурлалцах юмуу. Арай ч дээ. Алив юманд хязгаар гэж баймаар. Би л лав Диваажинд очвол нүд болж хөөгдөх юм байна. Тэрний оронд алаг дэлхийд Кенгуру болоод хүүхдээ гэдсэндээ хийчээд л хол хол харайгаад уураа хүрвэл муусайн Имжнүүдтэй тийрэлцэн өшиглөөд, богинохон гараараа унатал нь цохиж сурчаад гүйж явах минь зүгээр. Хахаха би өөрөө бас гадаад имж болчихжээ ккк өөрийгөө кенгеру гэчхээд зодохыгоо монгол Имж болгочихож. Сооорий соорийй шүү. Монголд имж байхгүй алаг даахай л байдаг биз дээ. Эсүүл гадаадад байдаг Кенгерунуудыг зоддог Монгол Имж болноо тэгүүл. За Буурлууд шоолоод бие хөдөлгөөд инээлгээд уналаа. Болихоос доо.
Манай өргөөний зарим эмэгтэй улаач нарын ширүүхэн хэдэн нөхөр бий. Эхнэрүүдээ улаач болгохгүй гэж зарим нь нүдэнд тень тавьж өгнө.Зарим нь бүр буутай гэжийгаан. Удахгүй сум авч байгаад буудах юм гэсэндээ.
Харин манай ХААН уурсан ингэж шүлэг бичиж тавив. Тэр өөрийн гараар бичихдээ нилээн удаанаар намайг залхтал бичлээ. Миний хурдан таталган бичгээр биш ерөнхийдөө дармалдуу маягаар их л хичээж бичээд намайг монгол бичгээ сураач гэж бас шаардав.
Өөрийгөө өндөрт өргөн
Өргөө гэрийн хойморт тарвалзах
Өөрийн хаанчлалыг
Өрх гэртээ тогтоосон
Эр заяат, Эр хүйстэн, Эр хүн ЧИ
Эм заяатнаас Амь аван амьсгалаагүй юу
Эм заяатны Халуун хэвлийд бүрэлдээгүй юу
Эм заяатнаас Хүйгээ таслан мэндлээгүй юу
Эм заяатны Бүлээн уургийг хөхөж өсөөгүй юу
Эм заяатанд Эрхэлж наадан нялхраагүй юу
Эм заяатны Эгэлгүй хайранд энхрийлэгдээгүй юу
Өөчилж, гоочилж, дарж доромжлох Эр ЧИ
Өөлсөн ч, шоолсон ч, өөр хүйстэн ч бай
Өөрөө чи хаанаас төрөөв
Өнхрөх хорвоод хэн бэ
Бодтугай, Санатугай, Ухаартугай
Эргэх хорвоод эм заяанд төрөхгүй юу
Ээлжлэх орчлонд эм заяатантай учрахгүй юу
Охин, хүүхэн, хатан, эхнэр, авгай эмгэн аль нь ч бай
Эм заяан тавилан бус уу
Эхээс унахдаа Эр чи Хүү болон төрсөн чинь Үнэээээн
Эхний харцаа охинд унагаж дурладаг чинь Үнэн
Эхнэр авч Эрийн цээнд хүрсэн чинь Үнэн
Хорвоог туулахдаа Хатантай ханьсан жаргадаг чинь Үнэн
Үргэлжлэх голомтыг чинь үрээр тэтгэдэг нь авгай чинь Үнэн
Үхэлд дуудагдахад хажууд чинь дэрлэх нь эмгэн чинь байдаг нь Үнэн бус уу
Эм заяатнаас төрж өсөн
Эм заяатантай эрхэлж наадан
Эм заяатантай насыг элээдэг
Эр хүн чи Орь ганцаар бол ХЭН БЭ?
Бодтугай, Санатугай, Ухаартугай
гээд л бичиж өгсөн. Үүнийг тэр буутай хүнд өгөх юмсан. Надад бас нэг сум авах юм болуу ккк.
Би гурван өдрийн хугацаатай бөөлсөн ч хоёр өдөр өнгөрөөд үйлээ сайн хийж чадлаа. Хэрэв муу хийвэл дахин сунгана гэсэн. Хэрэв сайн хийсэн бол хуурай мацгаа больж намайг оруулна гэж сонссон би шалавхан цагийн нь болохоор нь өөрөө орох гэж баахан хэнгэрэг нүдэв.
Үйлээ сайн хийсэн учраас аарц ууна гэх Онгодынхоо яриаг сонсов. Тэд аарц уухын зуур үүнийг уучихвал Аянгат өөрөө орчихно гэхээр нь дуусахаар нь дахиад л хэнгэргээ нүдээд би өөрөө байхаар нь босоод явах гэтэл намайг яг хоёр гарыг хойш нь болгоод хагас тонгойлгоод гацаан таван минут орчим болгов.
Миний ухаан санаа тархиа бүрэн эзлэн байвч босоод явах гэтэл бие гацаад хөдөлдөггүй. Дөрвөн удаа үзээд би өөрийн биедээ бүрэн сууж ажиллуулж чадсангүй. Буурал надаар даажигнан тоглоом хийжээ. Аянгат биднийг биеэсээ хөөсөн учраас түүнийг бид өргөөнөөсөө хөөнө. Энэ өргөө бол Ихэс Дээдүүдийн өргөө. Чи тэр хөлдүү байшиндаа амьдар. Та нар ирж замбын заваан хов жив, хэрэггүй яриагаа ярин биднийг чилээж байна. Биднийг ядахдаа хөшгөөр хааж амраа. Зөвхөн хэрэгтэй цагт ирж бөөлж болно. Тэрнээс бид бас амармаар байна. Та нар олуул хөлхөлдөн ирж чилээж байна. Бид жожиг тааваараа Онгодууд. Замбын үйлээ өөр газар хийцгээ битгий өргөөнд байгаад бай хэмээн намайг хөөв. Хөлдүү байшинд би хөлдөлтэй нь биш гээд өргөөндөө амьдарснаас олон хүн ирж орж гарч, олуул нийлээд чалчиж өгөх ба ганцаар байлгүй олуул амьдрах болсон би ингээд өргөөнөөс хөөгдвөө.
Айлд л амьдарахаас даа. Онгодууд намайг биеэсээ хөөсөн ялд унаган бас цааш долоон шөнө бөөлөхийг үүргэдэв. За юутай ч арай гэж нэг юм би өөрөө эргэн ирээд айлд орон хэвтлээ. Надад цай өгтөл амаа хөдөлгөхөөс ч хэцүү байлаа. Алим идэх үү гэхэд алимыг хараад түүнийг жижиглэн амаа хөдөлгөнө гэдэг яасан хэцүүг мэдрэв. Энэ удаа би Буурлууд бидний биед дасан суух гэж зовдог тэр л мэдрэмжүүдийг өөрийн биеэр амслаа. Миний бие хүний бие аятай, таараагүй хувцас өмссөн мэт тун эвгүй хүнд байсан бөгөөд сүүлдээ шүлс ч асгарч байх шиг. Олон хоног цагаар би өөрийн биед байхгүй байснаас бие маань өөр хүнийх мэт болжээ. Энэ удаан хугацаанд Хатан Онгодууд яагаад ирээгүйг асуув. Миний Хатан онгодууд намайг тарган болж гээд голоод ороогүй гэнээ. Эрчүүд бид ч ичихээр харвин гүзээтэй болж магадгүй шүү. Бид ч тоож орохгүй болбол чи яана. Хөдөлгөөн чинь багасан идэш чинь ихдэж хэмээн шүүмжлэв.
Би түрүү долоо хоногт сувилалд хэвтсэн бөлгөө. Гэгээнд тэр сувилалын байшин их таалагдан аавдаа: Би диваажинд байгаа юм шиг л байна хэмээн ярьсан. Түүнд таалагдаад гарахгүй гэсэн учраас эмээг нь хамт хэвтүүлчихэв. Надад бол өглөө юм иднэ, өдөр нэг хоёр дугаар хоол орой бас дундуур нь хоёр хөнгөн юмс, эргэлт гээд үнэхээр битүүрч үхэхээр хооллодог газар байхаар нь харин ч хурдан л гарсан юмсан. Гэвч гялс хэдэн кг нэмсэн болоод л манайхан пий пай пүү болоод уурсаад голоод уналаа. Сая хүнд үйлд балга ус ч уухгүй харин сууж байж арай хассан байлгүй дээ. Яасан ядаргаатай юм бэ. Махан зовлогоны жинийг тааруулах гэж бас харж хандаж явах болж байна уу. Би үхээд өөрийн биеэ хэрхэхээ үе үе боддог боллоо. Хайран юм шатаалтай нь биш, тэр дор булчуул бас илжрэх гээд бөөн ажил. Яадаг ч юм билээ гэх мэт юмс орж ирнэ. Хэсэг мах нь шуугдахаар яасан гоё вэ гээд л баясах болуу. Гэтэл бүүр миарахаар нь хараад айхын болуу ч гэх шиг. Махан биеэ хаашаа ч далд хийхээ мэдэхгүй харамлах сэтгэл төрөв. Хийлээд хадгалаад өмсдөг байсан бол аштай юу. Юутай ч анх удаагаа өөрийн биеэдээ дасах гэж нилээн тамирдав. Түрүү жил дөрвөн гараг бөөлөхөд ингэж анзаараагүй юм байна.
Өргөөний улаач нар маань хөөрхий минь цагаан мацаг хийгээд над туслахаар бас хирдээ л ихээр бөөлжээ. Яахнав дээ. Бүүр сайн болж байгаад үйлээ хийхгүй. Ядахдаа нэг жилийг өнгөрөөхөд олон сайн бөө төрнө дөө. Мөн сайхан. Манай зарим хэд сайхан гарууд нэг гэртээ нийлж бөөлжээ. Тэдний тухай маш инээдтэй дүрслэл ярьж өгье.
Нэгийнх нь бариач Онгод буучихсан нэг улаачыг нь барьж байна гэнээ. Өнөөх нь ёоёоёоёо үр нь өвдөөд байнаа гээд л чарлаж байх юм гэнэ. Нөгөөх нь эмээ гэчихсэн хажууд нь бас бариулчих санаатай хэвтээд бэлдчихсэн байна. Нэг хүү улаач нь хурдан мацагийн гурван өдөр дуусаасай боов идэх юмсан гэчихсэн мөрөөдөн ярьж байна гэнэ. Бас нэг улаач нь тэнд орон дээр хэвтчихсэн Үлээээээмжийййн Чанаааааааааарррр .. гээд дуулж байна гэнэ дээ. Хахаха. Яанаа одоо. Гэр гэртээ бөөлдөггүй бие биенээ хайж олж ирээд нэг дороо овоорох энэ хэдийг яалтай билээ. Өө бүр сайхан бариач Онго буулгачихсан өөрсдийнхөө төлөө бариулсан шиг бөөлж байхдаа яахав дээ. Хахаха. Онгодын бариа заслын газарт хэдэн авгай, хүүхдүүд үйлчлүүлж байгаа юм шиг яанаа одоо хахаха. Би ч бас нэг очиж бариулчих юмсан завтай болоосой.
Манай нэг гишүүн ярьсан нь нөхөртэйгөө хэрэлдээд мааш ууртай байж гэнэ. Тэгснээ дэлгүүр яваад ирхэд нь бөөн инээд хөөр угтжээ. Яав ийв чи гэхэд нь: Бөөллөө гээд л баяртайгаар гараад явчихжээ. Авгай нар бөө болоод өргөөний хэдэн хүргэнүүд маань ч баларч байна даа ккк. За яадын яадын эрүүний шөл уулган яншаад байдаг нь огт үгүй болсныг нь ажиглаарай. Гэрт чинь ялимгүй хэрүүл гарахаа байсныг бас эхнэрүүд чинь нээг их хэнэггүй тэвчээртэй болсныг санаарай. Бас тэд их уян болсон байгаа. Солонгос дороомоо үзчээд уруу татагдаад хардаад үглээд байснаас л хавьгүй дээр. Түүний оронд хээр очиж хэнгэргээ нүдэж байгаад ирүүл аштай юу хөө. Нөгөө гэрт амьдруул суухгүй ээ гэсээр байр нэхсээр байшинд тарвалздаг авгай нар чинь яахаараа гэр хороололд гэр лүү гүйгээд байдаг болов. Гарахдаа бүх л алт мөнгөө зүүж аваад булга шулгаа мөрлөөд л будаж шудаад хүлээлгэдэг авгай нар чинь нэг юм хальт өмсөөд харайдаг болчихсон нь юуны учир вэ. Энэ мэтээр өмнөхөөсөө ааш аяг, сонирхол, шунал нь өөрчлөгдсөн тэд нарыг нэг сайн анх уулзаад сайн ажсан шигээ тогтоод ажаарай.
Би л лав сүүлийн хоёр жил бөгж байтугай ээмэг ч зүүж чадахаа больж. Нөхөр бэлэг ээмэг бөгж авч өгнө ямар нь гоё вэ гэхээр яахын яахын тэрний оронд сүү авчих гэвэл яана. Энэ жил манай нөхөр ч намайг гоёчих санаатай мөн ч их мөнгөө барьж гүйсэндээ. Тэр намайг гоёх туйлын дуртай. Би ч голж шилэхийг үзүүлж өгдөг байлаа. Нэг удаа гадаадаас хүн аймаар хачин том муухай цамц гав ганцыг авчирч өгсөнд би уйлж байж билээ. Голоод уур хүрээд. Харин араас нь жинхэнэ бэлгээ өгсөн чинь би ичихгүй инээж байсан юмдаг. Ийм авгай нь бүр байгаа хувцаснуудаа ч олж авч өмсөхөө больчихсон сууж байж гэнэ. Аргаа бараад арзгар шар үсийг минь тожийлгож байж амарсан. Тэр шулуун гялаан үсэнд дуртай. Гэгээний үсийг Гитлер шиг толийтол самнаж тогтоодог авьяастай. Охиноо бас зайран хүүгээ бага байхад нь цэцэрлэгт авч явахдаа ингээд л толийж гөлийтөл самнаад тогтоодог байсан нь санаанд оров. Хүмүүс нөхрийг хараад оворгүйг нь гайхаад байлаа. Харин би түүний үсэнд цагаан үс сууж, энд тэнд нь ганц нэг гүн үрчлээ гарсныг хараад өрөвдөж билээ. Зайрангууд надад заларсаар байгаад хүүхэн хүний шинжгүй болсон байх юм би. Зан ааш, идэх уух юм, өмсөх зүүхэд заавал нөлөөлдөг. Тэд хумсаа будахад орж ирэхээрээ мэрж арилгах гээд л, шороонд үрнэ. Будуул албаар хусна, мини өмсүүл сөхөж хаяна. Өндөр өсгийт өмсүүл үглээд салахгүй. Ядарлаа барилаа гээд үглэнэ. Үе үе би өөрөө байлдаан болж байж л зөрж өмсөнө. Харин дэлгүүр хэсвэл Хатан Онго дагуулбал хэцүү миний дургүй элдэв чимэг дээр очоод зогсчихно. Заавал дэмий нэг зүйл авахуулана даа.
Сайн талыг нь эхлэж харах хэрэгтэй. Өөр өвгөн мөвгөнтэй болчихож гэж бүү санаа зов. Өөр Өвгөдүүд өөрийнх нь дотор нь ороод байгаа юм. Харин болуул өөрөө түшээ хийвэл бүүр ч нотолгоотой сайн мэдэж авна даа.
За юутай луу жилийн хэрүүлүүдийг цуглуулж байгаад л өөрийн болон өрөөлийнхтэйгээ улаан байтугай алаг хөлтийг ч урдуураа гишгүүлэлгүй л хэрэлдэж авлаа. Эртхэн бага дээр нь хэлж өгөхгүй бол худал юм 1000 давтагдаад үнэн болдог гэж нэг мэдсэн өөрөө ч итгэчихсэн явах нь байна даа. Өөрийнхний хувьд бага дээр нь алдаагаа засахгүй бол их эвдрэлийн үүдийг нээхийг анхааруулж байна. Өрөөлийнхний хувьд даравч далдайдаг, булавч бултайдаг нь удмынх учир та нарт шанс байхгүй ээ. Ккк.
Шинэ нийтлэлүүд маань өгөр хар хэрүүлгүй байх ёстой учир өргөөнийхөн хэл амаа сайтар хямгадаж байна биз. Өөр бусдынхны хувьд бүгдийг нь цуглуулж байгаад л Копий, Паааст, дараа нь Дэлээтлэж өгөх учир та нарт аврал байхгүй. Би урдуураа алаг хөлтүүдийг гаргахгүй хэрүүлч гэдгийг ой тоондоо тогтоож аваарай. Мөртөө ч үгүй их хорон яг л мэлзэх зүйлгүй баримттай нь баталгаажуулан тавьдаг аргатай. Энэ нь хэн нь хэн бэ гэдгийг өөр бусад уншигч нар уншаад ойлгоход дөхөм. Үнэн худал нь мэдэгдэхгүй хэрүүл хийснээс баримттай нотолгоотой нь дээр. Хамгийн гол нь хичнээн жилийн дараа ч түүхийн архив. Би худлаа ярьсан бол далан худалчын гайхамшигт үлгэр, үнэн бол үлгэр амилсны гайхамшигт баталгаа болно. Хөөрхий нэг муу ядарсан авгай Тэнгэрүүдээс болж өөрөө гэгээрчих санаатай тэгчээд бусдыг гэгээрүүлэх гэж зүдэрч амьдрахдаа дардан замаар явсангүй ай мөн ч их хэл ам хэрүүл шуугиан тарьж, нохой шувуу шуугиулав гээд л үхсэн хойно минь түүхэнд үлдэнэ. Хэхэхэ хариугүй өөрийгөө өрөвдөөд доголон нулимс гарах дөхлөө. За тайвшир тайвшир. Учир нь энэ удаа миний талд үнэн үйлчилж, миний ард Хаан Дээдэс , бас Тэнгэр миний талд байгаа нь таатай.
Шинэ цагийн эхлэлээс өргөөний олнуудын уулзаж байсан сонин үлгэрүүдээс бичиж өгөх болно. Би худлаа бичвэл тэд заргалдахаар амьд учир Үнэн л гэж бодсон нь дээр. Энэ үйл явдлуудыг бас л алтан судартай холбон бичнэ дээ. Учир нь энэ тухай алтан сударт бичсэн байдаг юм. Алтан судар нь өнөө цагийн үлгэрийн тайлал, жинхэнэ монгол Носрадамусын зохиол гэсэн үг.
Өнгөрснөөс Ирээдүйг Өнөөдөр байгуулна гэдэг алдарт үгийн гүн гүнзгий утга даанч сайхан яруу тодоор яаж тайлагдсаны дэлгэрэнгүй тайлбар болно.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.