Мэддэггүйгээ хорлож, Хорлохын тулд хайж олох жишээ.
Хэрэв Хаан буучихсан нь үнэн бол замбын махан биетэй
улаач нар түүнд юу заах ёстой юм болоо. Хаана, хэзээ, хэдийд, яаж бөөлөх,
хэнтэй уулзах уулзахгүй, юу өмсөх өмсөхгүй, идэх идэхгүйг, хэрэглэх хэрэглэхгүйг
нь заах уу. Тэгсэн хирнээ үнэхээр юм мэддэг бол туслаад дэмжээд өгөх ёстой юм
биш үү.
Гэтэл хийсэн үйл бүхнийг нь олж харахгүй, огт дэмжихгүй ,
огт туслахгүй, нэг удаа ч өмөөрөөд дуугарчих зориггүй мөртөө дандаа ӨӨ л хайж
муулбал та жинхэнэ хэний төлөө гэсэн сэтгэл гаргаад байна вэ. Хаан буусан нь
үнэн бол түүнтэй бусад Онгодууд нь ярих бус уу. Ийм амархан юманд хэрэлдэх
хэрэг юу байна вэ. Махан биетэй нэг муу улаач би юугаа мэдэхийн. Хий гэснийг нь
хийгээд явж байвал барав гэж. Буруу хийвэл яахыгаа Тэнгэр байтугай Онгодууд яаж
дэглэхээ мэднэдэг. Ирээд л хамт буугаад үзнэ биз. Онгод Онгодуудаа уулзуулаад л
болоо биш үү. Олон хэл амтай бөө нарыг хамт бууя, надтай биш Онгодтой нь
Онгодуудаа уулзуул гэж хэлээд байгаа биз
дээ.
Хүний мууд дуртай, хор найруулагч Батмагнайдаа зориулж
баахан цаас үйлдвэрлэхээсдээ сүүлийн удаа. Энэ хүнд хэлье гэснээ хэлсэн шиг
хэлчихье. Өөр дахиад ийм тэнэг балай хэрүүл бичээд байх шаардлага байхгүй
учраас иймэрхүү хүмүүсд өгөх бүх хариултыг нэгтгэв. Өргөөнийхөн ч ийм хүмүүстэй
таарвал энэ бичлэгийг заагаад өгчихөж бай. Хайран цаг зүгээр.
Хүүх яанаа одоо, намайг суртчилсан Хар Пи Ааар гээч
захиалгатай юм шиг л үнэгүй цацагдаж өгч байх чинь. Бүгдийг нь сайхан засаад
Аянгат нуль авьяастай, Аянгат хөөрхөн,
Аянгат агуу, Аянгат мандтугай, Аянгат чи шүү, Аянгат үнэнч, Аянгат юун 90 60 90
харин 90 10 90, Аянгат 18 тай шүү гэх мэтээр засчуул яах болоо. Мандах нь л
дээ. Гэтэл эсрэгээрээ болохоор би ч сүйрчээ хөөрхий.
Юун хөгийн юман дээр яасан ч олон хүн маргаа вэ. Одоо миний ээлж. Дуугүй
байгаад байхад бүр ар араасаа л бичээд байх бололтойдог. Миний үгийг бас
сонсоод өөрсдөө дүгнэнэ биз. Хайран цаг, баахан дэмий юм бичихээс дээ.
Батмагнай Ганболд одоо хүртэл л баруун зүгийн маш хүчтэй албинтсан Аянгатыг
дийлээгүй л байна уу. Засал хийгээд өгөөч, салгаад өгөөч гэж мөн ч их
гуйсансан. Хүч чинь хүрэхгүй бол өөр бусдыг засна гэхээ болио чи. Чадлаа мэдээд
дуугүй байж байсан нь дээр. Нэгэнт л намайг засч миний Албинг хөөж чадахгүйгээс
хойш удах тусам л чи өөрөө Ониго болно гэдгээ ухаараач.
Зав муу байсан болохоор урдуур минь яасан олон улаан
хөлтүүд гарчээ вэ. Урдуураа улаан хөлт гаргадаггүй заргач, хэрүүлч Аянга удган
гэж өдий болтол сонсоогүй л байгаа бололтойдог. Зүүүүв зүгээр байхад чинь
зүүгээр хатгаад зүгээр суулгахгүй юмаа. Онтой сартай нь харуулж байгаад хэн нь
эхлээд мина тавиад өдөөд байгааг нэг сануулахгүй бол болохоо байх нь. Дуугүй
байх нь зөвшөөрсний тэмдэг гэдэг. Хуццгаа мэд үү. Ооогт зөвшөөрөхгүй мэд үү.
Амьд байхад минь амыг минь хорино гэвэл мөрөөдөлд чинь мөнгө төлөхгүй болохоор
мөрөөдөцгөөж л бай.
Батмагнай гээч Магнайгүй юм одоо болиосой. Өргөөг тараах
гэж мөн ч ядсандаа зайлуул. Ашгүй нэг сэдэв олж бахирч өгч байх шивдээ. Заяагүй
атаач хог юмаа зайлуул.Багштайгаа муудалцлаа гээд мөн их баясаж дээ. Муудсан ч
сайдсан ч багштан болон Аянгат хоёрын хэн ч хожихгүй, хэн ч хохирохгүй нь
сайхан. Учир нь бид өдий болтол өөр өөрийн үйлээ тус тусдаа өөр өөрсдийнхөөрөө
л хийж ирсэндэг. Тэр хүн
удмыг минь залаалж өгснийг хэн ч мэднэ. Харин үзэл бодол, үйл ажиллагаа минь
өөр өөр болохоор энд баясаад тэд муудалцлаа гээд хөөрөөд байх шаардлага огт
үгүй.
Ер нь залаалагч болон багш гэсэн үг хоёрын утга агуулгыг
сайтар мэдэж авцгаах хэрэгтэй далимд нь. Залаалагч гэдэг бол удамтай нь уг
залгаад л болоо. Дахиж нялуураад байх шаардлага үгүй. Тэр залаалуулагч өөрөө л
замаа мэдэн өгсөн үү, уруудана уу өөрөөс нь шалтгаалах хэрэг болно. Нэг ёсондоо
удмынх нь Онгодууд улаачаа яахаа өөрөө мэднэ. Харин багш бол залаалчихаад
мэдсэн сурснаа зааж ямагт хамт байхыг хэлдэг гэж би ойлгоод байгаа.
Багш намайг залаалсныг би түүхэндээ бичээгүй биш бичсэн.
Гэтэл Онгодуудынхаа үгэнд орох уу багшийнхаа үгэнд орох уу гэх хоёр зам яалт ч
үгүй байдаг л юм байнадаг. Батмагнай болон Рада мэтхэнүүд багшийг Чингис Хаан
гэдэг Албин наасан гээд батлаад байгаагаас багш ичээд айгаад байгаа бол санаа
бүү зов. Тэр намайг залаалсан болохоос бөөгийн хичээл заагаад байсан юм
байхгүйдэг. Иймд багш нь ичээд сэтгэл нь хямраад өмнөөс нь дайснууд нь баясаад
байх хэрэг юу байгаан болоо. Бүх л
түүхээ бичсэн учраас би худлаа юу ч яриагүйдэг.
Багшийн хичээлд суудаггүй учраас л багш намайг загнаад байгаа юмуу
хаашаа юм. Би суугаад яахын хичнээн ч сайхан юм сонсоод хэрэгжүүлэх гэхээр тэс
хөндлөн зөрүүд Онгодууд маань бүгдийг өөрөөр хийх учир цагаа үрэх хэрэг юун.
Үгүй ядахдаа л багш маань намайг хадганд өлгийдөн гоёж босгоо биз дээ. Гэтэл
манайхан өөрсдөө орж ирээд бүгдийг нь хамж аваад л галд хийгээд өрдчихсөн дөг.
Харин хадам Буурлууд одоо болтол багшийн хийж өгсөн бүхнээ хэрэглээд л явж л байна. Тэд ч манайхаас өөр
л байна. Нэг дороо байх энэ Онгодууд хоорондоо тэрсэлдээд хадагтай
хадаггүйгээрээ хагаралдаад журамтай, журамгүйгээрээ зодолдоогүй л байнадаг.
Хэлэх сануулах зүйлээ надад хэлэхдээ хэлээд зэмлэхдээ зэмлээд, магтахдаа
магтаад л явж байгаа Хадам Буурлууд. Эд нар яахаараа нэг дор байж намайг
Албинтсан байна чи, Чингис Хаан биш гэхгүй. Хаан буусан бол хүндэлж дээдлээд л
хэлэх үгээ хэлээд л, замбаараа би байж байвал Сэгсгэрээ гээд л надтай яриад л
байж байдаг юм бэ. Онгод, улаач хоёрыг тэд ялгаад л байж байнадаг. Тэдний Буурлуудыг
худлаа гэх гээ юу. Өөр бусдын Онгодууд
ирээд л Хааныг буусан үед харилцаад
яриад л байгаанууд нь бас бүгд
худлаа юмуу.
Тэд бас Албинтай юмуу. Зүгээр нэг хэдэн хий өвчтэй
юмнуудыг би цуглуулаа юу. Энэ олон овог отгийнхон яахаараа нийлээд судар тайлалцаад,
үйлүүд хийгээд байгаа юм бэ. Энэ шүүмжлэгч нар ХЭРВЭЭ ХААН ҮНЭХЭЭР БУУСАН БОЛ
ЯАХ БОЛ гээд цааш бодоод үздээ. Тэгвэл Хаан ямар эрх мэдэлтэйв, юу хийх бол,
хаан яахаа өөрөөр чинь заалгаад байх уу гэх мэтээр бодоод үзүүл яасын.
БУУГААГҮЙ гэж бат итгэж байгаа бол баримтаар нь нотлоод зөвхөн өө хайж нэг муу
утас шөрмөсөөр ярьчихсан үгүй, хувцасгүй буулаа, гурвалжин хэнгэрэг барьж ЁС
эвдлээ гэх мэт өчүүхэн юм хайхын хажуугаар юу хийв, хийсэн бүтээснүүдийг нь
уншиж үзэж, дагаад байгаануудыг нь судлаад ч юмуу өөрөө чи ХОРИН ЖИЛ бөөлчөөд
нийгэмд олныг хамарсан юу бүтээв, хоёр жилд энэ хүн нийгэмд ямар юм бүтээчихэв
гээд харьцуулаад үзэхэд яанам.
Хэрэв энэ Онгодуудын үгийг сонсохгүй байсан бол үхсэн
үлийгээ хийж буулгаж хайран мөнгөө, цагаа үрж байх юм бэ. Онгодын үйлийг
дамжуулахгүй бол Бөө нар байгаад яах юм бэ. Энгийн нэгэн бөө судлаач ч юмуу хэн
нэг ойлголтгүй хүн биш бөө байж Онгодтой холбоотой юмаа тэгэх ёстой гээд
тулгаад байх хэрэг байна уу. Би хулгай хийж, худлаа яриад ард олныг хохироогоод
арилжааны банк дампууруулчаа юу.
Зав чинь байгаад сурвалжилбал залаалагч нь чухам л ёс дэг
жаяг гэдгээрээ л бөөлж байнадаг. Харин тэрслүүд би л тэс өөрөөр бөөлж байнадаг.
Ямар би хуулаад зааснаар нь бөөлчөө юу. Харваас ийм эрс тэс хоёр өөр юмыг
хараад л багш шавь хоёр биш гээд л харчих бус уу. Багш нь сайн сурагч нь муу л
байгаа биз. Үүнийг нь нээг их багшид нь хамаатуулах гэж ядахдаа багшийг нь
мөнгөний шунал гэж хийгээд л шавийг нь хар гээд баясаад нөгөөх нь ч нэг их сүйд
болоод эмзэглээд байх юу байнаа. Өөртэй нь уулздаггүй, дуудахад ирдэггүй гээд л
өөрөө бичээд тэртэй тэргүй биеэсээ зайлуулсан л байхад уншаад ойлгодоггүй малуу
энэ Батмагнай. Багш шавийн эмгэнэл ч гэх шиг ккк.
Онгодууд нь хундан цагаан хонь, амбан шар, атан тэмээ
нэхэж засал хийх бол баярлаж үгэнд нь ордог
өөр бусдад үнэгүй тусла, тархи толгойгоо цэнэглэ, түүхээ уншиж зөв
бурууг ялга салга гэхээр л Тийрэн гээд үгэнд нь орохгүй болж байна уу.
Иймээс дээрхи нөхдүүд та нар багшийг буруутган баярлаж
байснаас үгэнд ордоггүй муу сурлагатан шавьтай гэж бодоод түүнийг гоочлоод байх
шаардлага үгүй харин өрөвд. Та нөхдийн буруутгаж байгаа юмных нь царайгээ
Бөөгийн уламжлалт ёс эвдсэн гэнэ үү.
Би формын хувцас өмсөх дургүйтэй адил манай онгодууд ч
формын хувцас өмсөхгүй байгаа юм биш үү. Бөөгийн ёс заншил гэж яг юугаа яриад
байгаа юм бэ? Яг л адилхан л сэтгэлээрээ хайрлаад өргөлөө өргөөд, сөгдөн
мөргөөд байгаа би юугаараа ёс заншил нь буруу болчоод байгаан. Хадаг аваачиж
халтаруулах албатай юмуу? Хадагнуудыг би биш Онгод орж ирээд бүгдийг нь хуулж
аваад шууд гал руу хийчихсэндэг. Би тэгээд байгаа юмуу. Тэгсээр байтал нь би
дахиад хадаг авч мөнгө үрээд хамаг юмаа боож хүлж, дээр нь дарах юмуу.
Хадагнууд хэдэн төгрөг билээ. Дахиад л ёс заншил учраас хадаг барь хэрэглэ чи
гээд Онгодуудыг захирах юмуу. Шартай холилдоод холион бантан болчихсон хэдэн
Онгодуудыг Онгод гээд хэрэглэдэггүйг нь Онгод биш гэх юмуу. Манайд ч шарын
Онгод бий. Хадгаа хэрэглэх юмандаа хэрэглээд, эрхээ хэрэглэх юмандаа хэрэглэж л
байдаг. Гэвч хэрээс хэтрээд байгаль орчиндоо аваачиж уяад, шонгийн модноос
өгсүүлээд хамаг ургаа бүхнийг багалзуурдаад байдаггүй. Бөөгийн ёсонд хадаггүй
бол Онгод буудаггүй гэсэн хуулийг хэн зохиочоод байгаа юм.
Багш бол угаасаа Чингис хаан бууна гэдгийг огт хэлээгүй,
мэдээгүй, сонсоод ч уурсаж байсныг
Магнай минь чи нэг сонордчих. Одоо ч хүлээн зөвшөөрөөгүй болоод л битүүдээ
хэлээд байгаа бус уу. Чингис хааны оронд жалгын Чимэд ирээд үйл хийсэн бол
аштай юу. Хамаг юм энэ нэрэнд л байна. Хамаг хэрүүл уурсал энэ нэрэнд л байгаа
нь тов тодорхой. Хэрэв багш Чингис Хаан гээд хүлээн зөвшөөрсөн бол юун
гурвалжин хэц барьж мэдсэнгүй гэж загнахын. Хаан өөрөө яахаа хэнээр заалгахын
наад захын хүн үүнийг ойлгоно. Хааны хийх үйлийг шүүмжлээд хориод, мэдэмхийрээд
байх хүмүүс замбаараа хэн юм бэ. Биш гэдгийг мэдэж байгаа юм бол батлахгүй юу.
Тэгэхээр Чингис Хаан Аянгат удганд огт буугаагүй гэж л хэлээд байгаа бус уу
багш маань. Багш ингэж хэлээд байгааг уншаад ойлгохгүй байж багш руу бүү сумаа
тавиад нумаа нуугаад байх юм.
Би л лав Агангад Чингис Хааныг залаалаагүй л гээд бичээд
л байхад хүний мууд дуртай юмнууд чи залаалж оруулчихлаа гээд л дайраад байхын.
Хахаха.Би гээч 12 сарын 1 нд угаа залаалж байсан юм шүү. Тэр үед Чингис Хааны
сураг ч байгаагүйг уншигч бүр мэднэ. Хөөрхий сэтгэл нь зовоод нүүр нь түлэгдээд
байгаа багшийг энд хутгаад ичээгээд Албин наасан гэж гүтгэх хэрэг байхгүй. Би л
өөрөө өөрийн биеэрээ Албингаа бүтээсэн баталгаа нь энэ дээ. Багш манайханыг нэг
харанхуй гурвалжингаас л гарч ирээд байдаг. Их л баян хүмүүс байна гэж
байсансан. Танайхан бүгд чигчий хуруугаараа нум сум тавьдаг маш мэргэн, эр
эмгүй тэвхийсэн мөртэй, бие бялдар сайтай, олон үггүй. Маш товч тодорхой ярьдаг
энгэртээ шар тууз шиг юм зүүсэн хүмүүс гээд л сүнс мэддэггүй миний амийг
ангайлгаж нүдийг бүлтийтэл ярьж өгдөг байсан. Сүүлд уулзалт дээр Танай хоёр
Хатан чамайг дагаад явж байна намайг сөгд гэлээ. Би яасан гэж сөгддөг юм гээд л
өөрөө амаараа яриа биз дээ. Эсүүл бас
худлаа юмуу. Багш удмын Онгодтой минь
залаалсан нь үнэн миний арав дахь өвөг Дорж
байсан юмдаг.
Баавгайн хуягтай,
гурван хүн өргөж. Бөх хүн голоос нь чангааж байж өмсүүлдэг байсан хуягтай өвөг
маань Дорж өвөө минь дөө. Би энэ хүнээс намайг хайрладаг асар их хайрыг мэдэх
учраас багшийг надад Албин наагаагүйг мэднээ. Энэ ч миний хайртай өвөө, аавын
минь миний удам, би удмынхаа Буурал болгоныг аминаасаа ч илүү өмөөрч хайрладаг.
Би хэнийг нь ч голж шилж байгаагүй. Миний гэх бүх Онгодуудын өмнөөс би амиа ч
өгөхөд бэлэн. Тэднийгээ би Чингис хаанаас дутуулж, ялгаж хайрладаггүй. Өндөр дээд ээжүүдийгээ би үнэн
сэтгэлээсээ л хайрладаг. Хэн ч бай миний өвөг эмэг дээдүүдийг элдвэлвэл би
хамгаалах л болно. Хэнийх нь ч үгэнд орох л болно. Тэд юу хүснэ охин нь болсон
би биелүүлэх л болно. Харин хэн нэгнээр цагдуулаад байхгүй шүү. Бөө юм бол та нар жаахан бодуул яасын.
Өөрсдөө адил байж бусдыг бас бодооч. Сонгинод дургүй байхад чинь сонгино ид
гээд ам руу чихээд байх хэрэг юун. Үүнтэй ялгаа юу байгаан.
Харин Бөөд хийж болохгүй үйл нь хараал хийх, бусдыг
дарамтлах, хар муу үйл хийж Онгодыг сэвтээхгүй байх нь чухал бус уу. Тэрнээс
өмссөн хувцас, идсэн хоол, хэрэглэсэн зэвсгийг нь хараад манайхтай адил байх
ёстой гээд хуульчлаад байх хэн юм бэ.
Арваад хүнд Чингис Хаан буусан Аянгат үүнийг зохицуулна
биз гэнэ үү. Би ееер хааныг өмчлөөгүй. Олон олон хүнд буугаад хийх үйлээ хийж
байвал сайн л биз дээ. Багш өөрөө Чингис
Хаан дөрвөн хатантай, 108 татвар эмтэй, өөр хичнээн ч байгаа юм мэдэгдэж
байгаагаас энэ. Тэдний хүүхдүүд хэд хичнээнээрээ бий. Хэнд нь ч тэр бууна гээ
биз дээ. Багш өөрөө ч алтан ургийн бөө болохоор багшид ч буух эрхтэй. Түүнийх
нь дагуу л түрүүчээсээ арваадад нь буучаад байгаа юм байгаа биз. Удахгүй өөрт
нь ч буух юм байгаа биз. Үүнийг би яахаараа зохицуулах ёстой юм бэ. Нэг л их
олон хүн гэж хэлцгээх мөртлөө нэр нэрээр нь амьдардаг газар бүрээр нь бичээд
тавих хэрэгтэй бус уу. Тэр хавийнхан нааш ирж байснаас газрын ойр байгаа
Хааныхаараа орж уулзаж байвал аштай юу даа.
Манай аав ганцхан манайхаар очоод миний төрсөн дүү нараар
орохгүй байх ёстой юмуу. Бусдад нь буугаад нисээд байгаа бол очоод нисэхийг нь
харахгүй юу. Өөрсдийнх нь буултад суугаад асууж ярина биз. Юундаа айгаад байгаа
юм. Мэлмий нь нээгдсэн бөө нь үнэн юм бол хийгээр харсантай чинь таарч байна уу
үгүй юу очоод л харчих юмыг юун сүртэй юм. Ухаангүй, тэнэг хүмүүсийг хуурч
байгаа биш уншдаг, мэддэг хүмүүс их байдаг юм шүү. Үгүй ядахдаа л юу хэлээд
яриад байгаагаас чинь хэн ч дүгнэлт хийчихнэ.
Чингис хаан гэгээрлийг түгээх гэж ирсэн учраас газар
газарт гэгээрэл ярьж ойр байгаа бүхэн нь орж сууж сонсож байвал хамгийн амархан
гэгээрэх бус уу. Энд чинь миний өмнөөс шаналаад сүйд болоод байх хэрэг юу
байна. Дэлхийн Хааныг би өмчилбөл шившиг байлгүй дээ. Иймхэн юманд Магнай минь
ухаад ойлгочихгүй л чиний албин наасан шавь Аянгат гээд багш руу дайраад
давшлаад байх хэрэггүй. Тэр намайг бүтээсэн биш гэдгийг одоо ухаарсан бол миний
юмыг надтай ярьж, багшийн асуудлыг тусад нь ярь.
Багш өөрөө
үйлдлээрээ, битүү үг бүрээрээ Чингис
ХААН БИШ, Аянгат надтай хамаагүй гэдгийг зарлаад байна ойлговуу. Хэн ч
уншаад энэ санааг нь гадарлахтайгаа. Замчилсан биш гай боллоо л гэж харуусаж
суугаа хүнийг тавлаад байна гэдэг хүн чанаргүйн илрэл. Учир нь би тэр хүний
үгэнд ороогүйг би өөрөө хаа ч хэлнэ. Багш ч өөрөө хэлж байнадаг.
Хэрвээ Чингис хаан буучаад өөрийн алба ажлаа амжуулаад
хийх үйлээ хийгээд явж байвал замбын нөхдүүд үйлийг нь заах гээд шившиг болж
мэдэмхийрээд байх хэрэг юу байнаа. Иймээс өөрсдөө сайтар мөн үү биш үү гэдгийг
судлан, ямар нөхдүүд итгээд байгаа, юу үзүүлчихээд эд ингээд байгааг судлаад
уулзаад, хийсэн бүтээснийг нь, эвдлэн саринуулсныг нь бодоод үзээч. Яг юу нь
буруу, өөрт чинь таалагдахгүй байгааг баримттай нь хэлчээч. Хааны айлтгалд юу
нь таалагдахгүй худлаа байна. Хааны хийсэн ажилууд юу нь таалагдахгүй байна.
Үүнийг нь баримттай хэл. ХААН ирээд сарын дотор таван судрыг олон Онгод
Тэнгэртнүүдийг цуглуулаад удирдаад нэгтгээд хийчихлээ. Энэ буруу юу???
Хаан ирээд бөөгийн булхай, муу муухай бүрийг уудлан
илчиллээ. Энэ буруу юу??? Аль үг нь таалагдахгүй байна. Мөнгө авах ёстой гээгүй
нь үү. Мунхруулах нь зөв гээгүй нь үү???
Хаан ирээд дэлхийн төлөө 21 нд олон бөөг нийлүүлээд
бөөлчихлөө. Юу нь буруу байна??? Буруу
юм олохгүй бол Хаан энэ бүхнийг хийхэд ямар аргаар, ямар тактик хэрэглээд, ямар
хэнгэрэгтэй бөө нараар энэ үйлээ хийлгэхээ Хаан өөрөө л мэдэх бус уу. Амархнаар
бодуул: Аль нэг улсыг хэдхэн цэрэгтэй мордоод дийлчихэд нь Чи цэргүүддээ буруу
илд бариуллаа. Хутга л бариулах байсым гээд хуцаад байгаатай адил биш байна гэж
үү. Бөөгийн зэвсэг, хэрэгсэл бол гурвалжин хэнгэрэг биш үү. Ямар хэнгэрэгтэй
бөө тэнд орж үйл хийхийг нь Магнай заах болж байна уу. Үр дүн нь чухал болохоос
яаж хийсэн нь ямар хамаа байна. Түүхэнд ч байдаг. Цөөхөн цэргүүдтэй байхдаа
дайснаа ялахын тулд олон гал асаагаад олон болж хуураад сэтгэл санаагаар нь
давхар хийдэг бус уу. 1000 отгийн галыг бадраан асааж Тэнгэрт өргөл өргөж үйлээ
хийхдээ бага хүч, бага мөнгөөр хэрхэн яаж хийсэн нь замба дээр ч гайхалтай бус
уу.
Ажил огт хийгээгүй
хүнд амархан л байгаа байхдаа. Өөрсдөө юу ч хийгээгүй байж хийсэн хүнийг
гоочлоод байгаа юм биш үү. Хэрэв ХААН буусан нь үнэн бол гээд нэг боддоо.
Тэгвэл та нар Чингис Хааны хийх ажлыг гоочлоод мэдэмхийрээд заагаад, шүүмжлээд
байгаа юм биш үү. Хаан чиний улаач Аянгат гурвалжин хэнгэрэг барьчихаж, цэргүүд
нь гурвалжин барьчихаж гээд. Хаантай учрах ёстойнууд нь учраад л үйлээ хийж
барсан бус уу. Нэг муу толгой муутай, ядарсан хирнээ нэр алдар горьдсон нөхдүүд
бол нийлээд энэ үйлийг хийж чадах уу. Гол нь өргөөнийхөнийг л давхар доромжлоод
байгаа нь тоов тодорхой байнадаг.
Одоо цаг үе бол оюунлаг үе. Би хэнд нь ч мөнгө өгөх
гээгүй. Хүчээр айлгаж далайлгаж айлгаж үйлд оруулаагүй. Бүгд сэтгэл зүрхээрээ
өөрсдөө л ирээд өөр өөрсдийн удмын
үүргээ хийсэн. Энэ өргөөнд ганц би бөө юмуу. Өөр бусад олон жил бөөлсөн
бөө нар бас худлаа болж байна уу. Надад хуурагдчихаар балчир жаахан харагдаад
байна уу. Тэд нарын Онгодуудыг басамжлаад байгаа юм уу. Өөрсдөөс нь өөр отгийн
Буурлууд Буурал биш юмуу. Ганц өөрсдөө л улаач юмуу. Өөр бусдын улаач нар яахаараа Онгодуудынхаа
хүсэлтээр, шаардсанаар намайг хайгаад ирээд нэгдсэн юм бэ. Яахаараа юм уншаад
наадах цаадахыг ойлгодог уншдаг толгой сайтай нөхдүүд голчлон ирээд байгаа юм
бэ. Энэ бүх хүмүүсийг давхар доромжлоод л нэг их сайн хүн болоод анхааруулж
байна гээд хар санааг хэн танихгүй байсым. Яахаараа хүн хулхидаад мөнгө аваад
гэр оронгоор нь сүйрүүлээд хашаа хороог нь заруулаад, нэгдсэн нэг цэнхэр хувцас
өмсүүлээд байдаг бизнес бөө нарт юу ч хэлж чадахгүй мөртлөө намайг буруу гээд
байгаа юм. Тэр хүмүүст та нар чухам юу
хэлсэн юм бэ.
Өөрсдөө тийм олны төлөө юм бол Хадгаламж зээлийн хоршоонд очоод олон хүнийг аврахгүй яасын. Энэ олон хүмүүс
надад мөнгө өгч мөнгөө алдаад хулхидуулаагүй. Хэнээс нь ч асуусан Аянгат удган
хэрхэн заслаа чин сэтгэлээсээ хийж, сүү ч болтугай надад өгсөнгүй гэж шүүж
байсан удаагүй шүү. Иймээс замбын тал
дээр бүү санаа зов. Тэд байдгаа бараад хулхидуулсан нэг ч хүн байхгүй.
Далдын талаас нисдэг, зоддог Чингис хааныг сонгох уу?
Тархиндаа ухаан суулгахыг сургадаг Албин Чингис хааныг сонгох уу гэхэд бүгд л
ухаан суулгахыг нь гэнэ дээ.
Батмагнай Ганболд гэгч хоёр үзүүртэй чөөгий өөрөө л
Сорхагтани хатны номыг үндсээр нь үгүйсгээд байгаа бус уу. Мэдэж байгаа бол
тайлаад гаргачихдаа Хоёрдугаар ангийг нь ккк.
Хэц хэнгэрэг нь гурвалжин байна гэх гээд байна уу. Барих
ёстой, хэрэглэх эрхтэй Эздүүд нь өөрсдөө ирээд хэлээд нэхээд хийлгэдэгийг бөө
нар мэднэ биз дээ. Үгэнд нь орох ёсгүй юм бол үхсэнгээ хийж бөө болдогийн.
Тэгээд ч сая их үйлтэй холбоотойгоор гурвалжин хэнгэргээ маш их нэхсэндэг. Ер
нь бөөгийн Онгодууд өөрсдөө ирээд өөрсдөө хэлээд юмаа бэлдүүлдэг биз дээ. Эсүүл
багш нь зохиож хэлдэг юмуу. Бүх юмыг Тэнгэр шүүдэг. Харж л байгаа. Хэн нь хэн
юу яриад байгааг сонсож л байгаа.
Хаана, хэзээ, хэдийд барихаа Онгодууд нь мэднэ байлгүй.
Тэнгэрт ч зэрэг дэв байдаггүй бол Тэнгэр байгаад яахын. Замбын биднийг бодвол
тэнд хамгийн их ёс журам, хатуу хууль байдаг. Юу хийхээ тэд мэднэ. Намайг одоо
гэрлийн өргөөний баахан бөөг босгоод баяжиж гэж хардсан ухаантай юмуу. Манай
өргөөний олон жил бөөлсөн зайран, удгануудыг доромжлоод байгаа юмуу. Тэд нар
өөр багштай босоод олон жил бөөлж байгаа ч надтай тэрсэлдээд байгаа юм хаа
байгаан. Харин ч надад маш их туслан, олон шавь нараа нэгтгэн, хүч нэмж, уухай
түрж байгаад би л өртэй байх даа. Манай өргөөнд хадагтайгаа ч бөө бөөлж л
байна. Бид юуны төлөө нэгдсэн юм бэ. Дэлхийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэж,
хүнийг хайрлахын төлөө, байгалийг амьтайг олон түмэнд ойлгуулахын төлөө, худал
хуурмаг явбал үйлийн үрээ эдэлдэгийг сануулахын төлөө, үр хойчоо эх оронч,
монгол бахархалтай, өвөг дээдүүдээ хүндэлдэг болгохын төлөө л нэгдээд өөр
өөрсдийнхөө сайн мууг шалгасангүй, сайн муугаараа уралдсангүй. Ингээд болоод л
байнадаг. Асуух юмаа би тэднээс асуугаад л гүйж байдаг. Энэ хүмүүс бөө биш юм
уу. Бүх л отог овгуудад шинэ хуучин байж
л байдаг. Учраа олоод сайн яваа нь байхад учраа мэдэхгүй шинэхэнүүд нь ч байж л
байна. Тэднийг бид шоолоод даапаалаад байдаггүй. Нэгдээд харин их юм сураасай
гээд л мэддэг бүхнээ заагаад л байж байдаг. Энэ буруу юмуу. Өөр өөр заншилтай ч
нэг юмны төлөө эвтэй байж болдог жишээ Гэрлийн өргөөний бөө нарын жишээ биш үү.
Мэдээж олны дотор олон янзын хүн байсан ч нийтдээ хүнлэг, эх оронч, шударга,
дайчин, хар цагааныг ялгаж салгадаг, хүний юм уншаад ойлгодог хүмүүс байдаг.
Энэ хүмүүсийг доромжлоод байгаа юмуу.
Өөр өөр зөндөө л
багштай бөө нар бий дэг. Би ямар тэднийг гурвалжин хэнгэрэг барь гээд хуульчлаа
юу. Ямар хэнгэрэг барихаа Онгодууд өөрсдөө захиалаад хийлгээд барих юмаа барьж
л байдаг. Миний хувьд гурвалжин хэнгэрэгний тухайд надад л лав арваад хоноод л
манай Онгодууд баахан нэхсэндэг. Би үгэнд нь орохгүй байтал нэхсээр байгаад л
хийлгэсэн. Одоо бодоод байхад Хаан хэцээ барихгүй бол хэрхэн үйлээ хийх билээ.
Энэ талаар ч би блогт бичиж байсандаа. Иймд нэгэнт Хаан буусан гээд үйлээ
хийгээд хийсээр байхад нь битгий олон долоон юм яриад юу барих, юу эдлэхийг нь
заагаад бай. Бүр хийсэн бүх ажлыг нь үгүйсгэх юмаа. Яг юу буруу хийсийн гэхээр
бичиж байгаа юмных нь царайг дээ. Өөр олон олон л хэцтэй, Буурлууд нь ирээд
ямар юмаа нүдэхээ өөрсдөө мэдээд л хийж л байдаг. Магнайнууд өөрийн мэдэлдээ
энэ хүмүүсийг аваачвал юу шаардах нь тодорхой. Яг өөрийн хүслийн дагуу өөрийн
Вант улсаа л тогтоох гэсэн санаа биш үү. Замбаараа байх үедээ замбаараа л байх
ёстой бөгөөд алив юм хөгжиж дэвшиж байх ёстойдог. Замбын олон Далдын амьдралыг
хэрхэн холбож зөв амьдрахыг заах нь Бөө хүний үүрэг болохоос ярьсан хэлсэн
болгон нь зөрөөд байвал яах юм.
Бөөгийн ёс заншилыг энэ олон жил бөөлсөн бөө нар мэддэг
мөрддөг юм бол яахаараа одоо ч өөр хоорондоо өөр өөр байдаг юм. Өөр өөрсдийнх
нь Буурлууд өөрсдөө л хийж, багш багшаасаа сурснаа л хийгээд байгаа биз дээ.
Тэгээд юу нь яг ийм байх ёстой гээд хуульчлаад байгаа юм бэ. Манай Онгодууд
үйлийн өргөлийг сүсэгтэн олны сэтгэлээс л бариулах ёстой гэж сургасан нь
буруудаа юу. Заавал бөөн торго, архи, мөнгө өгөх ёстой юмуу. Танай буурлууд
торго хэрэглэдэг байтал манайх хэрэглэдэггүй ядуу бол яахын. Энэ замба дээр ч
хүний зовлонг засч өгөх гэж байж мөнгөгүй бол бас зовлон нэмээд мөнгө олуулах
гэж гүйлгэх хэрэг байгаа юмуу. Энэ нь бөөгийн ёс заншлийг эвдээд байна уу.
Хуягтай л буух ёстой гэх юу вэ. Хуяггүй буудаг бол Онгод
биш юмуу. Тэгвэл үхсэнээ хийгээд заримдаа Онгодууд хуяггүй байхад нь дайрч орж
ирээд суучихдаг юм. Босоогүй ёслол хийгээгүй байж орж ирээд суучихдаг ч өч
төчнөөн Онгодууд байдгийг байдаггүй гэх гээд байгаа юмуу. Онгод орж ирээд
хувцасаа тайлаад хаяхад нь би булаалдаж өмсүүлээд, нөгөөх чинь тайлж хаясаар би
өмсүүлсээр байвал гаднаас харах хүмүүс юу гэж ойлгох вэ. Өөрсдөө болохоор
Онгодуудынхаа үгэнд очоод намайг орохоор чи буруу гээд шүүмжлээд байгаа бөө
нарыг би юу гэж ойлгох вэ. Хаана Хэдийд ямар хувцасаа өмсөхөө Онгодууд надаар
заалгалтгүй л мэддэг. Харин ч албан ёсоор олон гадны хүнтэй уулзах бол хуягаа
өмсөөд бүх хэрэглэлээ зүүгээд, бүх бөгжүүдээ зүүж байгаад л үйл хийдэг. Тэр
үедээ харин ч нэг хар санаалсан, харвасан намнасан болгоны Онгодуудыг нь
тэдэндээ хураачаад л сууж байдагсан. Харин замбынханд зориулсан биш үйл буюу
улаач нарынхаа сургалтанд бол хуяг өмсөөд байдаггүй. Хэний ч шавь бай, хэдэн
жил ч бөөлсөн бай хамаагүй хүсээд хандаад ирвэл хараад л янзлаад л өгдөг нь
буруу юмуу.
Хаан ямар хувцасаа хаанаа өмсөхөө бас замбын хэн
дуртайгаар нь заалгуулах болж байна уу. Хаан гэж Хааныг л хэлдэг юм. Хаан гэж
ямар эрх мэдэлтэй, ямар хүч чадалтай байдгийг мэдэхгүй бол ядахдаа Хаантай кино
үзээсэй.
Зүгээр л шууд л Хаан биш гээд цуураад явцгааж бай үүнийг
мэдэхгүй бол. Цаг хугацаа л харуулна. Та нар биш цаг хугацаа болон Тэнгэр өөрөө
шүүчихнэ. Миний төлөө битгий худлаа жүжиг тавиад байцгаа. Би Албинтай юм бол сэтгэлээсээ туслаад хөөгөөд
өгчихөж чадахгүй бол олон долоон юм донгосох хэрэггүй. Тийм л алдартай бөө нар юм бол нийлж байгаад
бөөлөөд Албинг нь гаргаад өг л дөө. Чадахгүй байж битгий худлаа ярьцгааж бай.
Харин Албинг нь яаж хөөхөө албан ёсоор хэлээд харуулж байгаад бөөл. Ард түмэн та нарыг хараад хэнийх нь хүч үнэн
чадалтайг харна биз. Би ч яахав надаас энэ Албингаа гаргаад өгүүл сайн л биз.
Юунд нь дургүйцэх юм.
Хаан өөрөө хүртэл монголын бүх алдартай шидтэй бөө нараа
цуглуулаад Аянгатыг юу ч үгүй дундаа нүцгэн суулгаж байгаад тал талаас нь шидээ
үзүүлээд харваадах л гээ биз дээ. Та нар шидтэй идтэй бөө чинь Үнэн бол Аянгат
газар дээрээ үхнэ. Үхэхгүй сууж байвал та нар яахын гээ биз дээ. Үүнээс илүү
омог бардам юу хэлэх вэ. Түмэн олны нүдэн дээр энэ үйлдлээ хийгээдэх. Барахгүй
бол өөрсдийгөө жинхэнэ бөө нар, шидтэй идтэй бид л бөөгийн уламжлал мэддэг гэж
өөрсдийгөө мунхаруулахаа болиул яасын. Үүнийг өөрсдөө зохион байгуулаад түмэн
олонд зарлаад албан ёсоор олны өмнө үйлдэн Албин бол Албинг нь хөөж аль, Хаан
биш бол түүнийг нь илчилж харваад намнаад алаадах. Тэр олон Онгодуудаа оруулж
байгаад сүрийг үзүүлээдэх. Чадахгүй бол битгий худлаа мэдэмхийрч бай гэмээр
байна даа. Өөрөөр би яахын хамаг л гарах гарц боломжыг та нарын гарт өгч
байнадаг. Харин шударга үзнэ шүү. Би бол нээг ч юм хийхгүй Албингаа л гаргуулж
байвал аштай юу. Гэмгүй байж гэмтэй нэр зүүн гүтгүүлж яваа өрөвдөлтэй нэг муу
эмэгтэй л байна. Хэзээ, Хаана гэдгээ бүгдэд хэлээд бүх ТВ дуудаад бичүүлээд
үзүүлээд өг л дөө.
Монгол түмнийхээ төлөө тэднийгээ аврахын төлөө чин
сэтгэлээсээ миний Албинг хөөчихөөд өөрсдийгөө алдартай шидтэй бөө нар, бөөгийн
ёс журам гээд ярьцгаа. Хүч чадал чинь үнэн бол нэг муу шар авгайн Албинг
дийлэхгүй бол өөрсдийн элдэв гуншингуудаасаа сайн дураараа татгалзацгаа. Ингэж
чадах юмуу та нар. Чадахгүй бол битгий бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцоод бай.
Батмагнайд Тэнгэр эцэг буудаг нь үнэн л
юм бол өдий болтол хөөчихгүй юу гээд байгаа юм. Миний нэр усыг, жилийг манай
багшаас аваад хөөгөөрэй. Лав морь жилтэй гэж чамд шипэ өгчихье. Бөө ухаантай юм
бол чамд бүх л боломж байнадаг. Миний зураг блогоор л нэг байна. Бөө юм бол бөө шиг байчих. Замбаараа заваараад
хэл ам хийгээд байх хэрэг юун.
Хэрвээ бөө нь үнэн л бол яагаад Хааны нэрийг бариад
байгаа Албинг зайлуулаад зовсон нэгэн авгайд тус болчихож чадахгүй байгаад л
асуудлын гол оршихыг түмэн олон бас бодолцоорой. Жирийн нэг шидгүй эгэл хүн
биш. Бөө нэртэй чухам олон жил бөөлсөн гээд байгаа бөө шүү дээ. Миний Албинг
хөөж дийлэхгүй бол бусдын албинг мөнгийг нь авчаад яаж хөөж дийлэхэв дээ.
Мэрэгжлийн ажлаа өөрсдөө бас бодож сэтгэж хэлэх ярих юмаа ярьж байж бичиж
баймаар.
Бөөгийн уламжлал эвдсэн гол шүүмжлэл нь утсаар ярьдаг
Онгод гэл үү. Дахиад яриулж болно шүү. Өөр өч төчнөөн л Онгод утсаар ярьдагдаг.
Магнай чи аан гээд уун гэж бай. Баатар Хөгсөөн ч болон Рада нар ч сонсцгоо.
Манай багш намайг очиж уулзахад тэр хэл амны бай болсон бичлэгээ нетээс ав. Чи
алуулав амиа л бол хэмээн намайг хайрлан хэлсэнийг би бичиж л байсандаг. Би
өдий болтол үгэнд нь ороогүй ээ. Ороогүйн учир нь миний зөрүүд Онгодууд авахгүй
ээ гэсэн. Багшид буруу байна уу. Байхгүй л байгаа биз дээ. Нэг юм залаалсан биш
үгэнд нь ордоггүй гайтай хөгшин авгай л таарчихаж. Гэвч шавь бүр сайн байх
албатай юмуу. Би хэзээ л нэг их онц сураад гийгүүлээд байснаа бага наснаасаа ч
олж харахгүй байнадаг. Ангийн бүх л хүүхэд онц сурах албатай юмуу. Бүгд л сайд
дарга болно биздээ. Мань мэт шигүүд нь хичээл таслаж, муу сурч үймүүлж байхгүй
бол хичээлийн цаг яаж өнгөрөх юм бэ. Дурсамжууд яаж хөврөхийн. Багшийн буруу ооогт байхгүй. Бүх л багш нарт
юуны ч багш бай ийм сурагч байж л байдаг. Багш бөөгийн багш болсноороо
буруутгагдаад байх хэрэггүйг ойлгов уу. Батмагнай ч сэтгэмж муутай, зөрүүд,
хүний бичсэнийг унших дургүй, уншаад ч ойлгохгүй хирнээ онц сурдаг хүүхдүүдэд
атаархдаг муу чанартай л сурагч байсан нь байгаа байдлаас нь тодорхой.
Харин би бол хичээл хийдэггүй ч яаж ийж баяжуулан дэвэн
дэлхийн юм хамж байгаад багшийгаа аргалчихдаг л шавь байлаа. Онц сураагүй ч
гэсэн би нөхөрт гарсан уу гарсан, хүүхэд
гаргасан уу гаргасан, бусдаас дутахгүй л идэж ууж, өмсөж зүүж, ийш тийш аялаж
чадсан уу чадсан. Гэтэл онц сурсан хирнээ нөхөртөө хаягдах байтугай борлогдоо ч
үгүй өчнөөн эмэгтэйчүүд байж л байна. Зовхи нь доошоо хүүхнүүд зөндөө л байна.
Заавал онц сурах албатай юмуу. Тэр үед шаал худлаа сүнс байдаггүй гэсэн
хичээлүүдийг л заагаад байсан байгаам даа. Онц сураагүй нь болждээ. Гэтэл
хөгширсөн хойно минь ч далдын ертөнцийн
шаал худлаа хичээлд Онц сур гээд байх ямар хэрэгтэй юм.
Өөрсдөө ч толгой нь эргээд буруу зөрүү яриад байгаа биз
дээ. Онгод хэлснийг нь махан биетэй улаач би хэлсэн болгоод. Тэр байтугай Онгод
чинь ингэж хэллээ гээд өөрөө хэлснийгээ ч андуураад байгаа багштай би юугаа
ярих юм. Намайг сөгд гэлээ гээд гүтгээд байгаа гол баримт нь энэ биз дээ. Амиа
алдахаас айж махан биеэ гээхээс эмээдэг бөөг ямар бөө гэхийн. Үхсэн ч очих
газартай дуусдаггүй л Сүнс. Түвэг л байна.
Үхсэн хойноо очоод
л суучих юмыг яршиг л байна Заа. Ёс заншил гэдэг юм өөрөө их НО той ш дээ. Хэн
хэзээ гаргачаад хуцаад байгаа юм бэ. Эмэгтэй нь доошоо, эрэгтэй нь дээшээ ч гэх
шиг. Эм хүнийг тогооны бариулууд ч гэх шиг. Өөрсдөө тогооны хөө байж. Энэ ёс
заншил юмуу. Ёс заншил гэдэг бол миний бодлоор сэтгэл, хайр, ухаан бөгөөд эргэж
амьдрах араа мэдэх амьдрах арга л байдаг. Хэн ихийг өгч өргөснөөр биш, хэн
чин сэтгэлээр хайралснаар л хэмжигдэнэ.
Юм нэхээд уурсах Буурлуудаа хачирхан гайхаж бэлдэж өгөхдөө гол биш. Хайрлан
энхрийлж бэлдэж өгвөл болоо.
Амьтай болгоныг хүндлээд аргыг нь олоод амьдрах ухааныг
ёс заншил гэдэг биш үү. Хүнээр бодоод үз. Чамд хайртай гээд нялуураад юм авч
өгөөд байхад дуртай нэгэн байх ч нялуун ядаргаатай юм гээд дургүйцэх нэгэн ч
байдаг биз дээ. Сэтгэл гаргаад гэрээсээ гараад цайгаа өргөхгүй цонхоороо
чулуудах нэгэн ёс заншилд сайн цайны дээж өргөсөн гэх ямар хэрэг байна. Амьтай
модыг хайрлаад харахын оронд амьсгааг нь боогоод хадгаар баглаад байгаль орчноо
бохирдуулчихаад ёс заншил гээд байх хэрэг юу байна. Ярьж байгаа ам, хийж байгаа
үйлдэл чинь зөрөөд байгаа юм биш үү.
Уламжлалт бөөгийн ёс л гээд байх юм тэгээд өөрсдөө бичээд
гаргаад хуульчилсан хаа байгаан. Бүгд л хоорондоо зөрдөг биз дээ. Тэгчээд
минийх л зөв, тэрнийх буруу гээд зүтгэлээд л.
Яахаараа бид нар архи хэрэглэхгүй бөөлөөд болоод байдаг юм. Заавал архи
өргөх ёстой нь өргөдөг л юм байгаа биз. Буурал болгон үйлээ яг ижил хийдэг бол
гарын авлага гаргахгүй өдий олон жил юугаа хийж байсан юм. Уламжлалт ёс гээд
чарлаад боож үхэхээ дөхсөн Завханы нэг бөө надтай уулзаж байсаан. Хэхэхэ замбад
уншсан тогтоосноо хэдэн өгүүлбэрээр л
өөрийгөө лаг гээд бодчихсон. Таны үйлд хэзээ ч бүтэхгүй. Хүмүүс цуглахгүй боль.
Хар сүлдийг тэгж тахидаггүй юм. Хааныг сорьж асуусан асуулт нь зайлуул таныг
багад чинь хэн гэдэг байсан гэлүү. Дөрвөнтөө солигдсон нэртэй гэхийг сонсоод
итгэхийг ч хүссэнгүй. Чухам өөрийгөө лаг гэж бодсон ч хатны судрын сургийг нь л
сонссон байж билээ. Тэмүчин гэдэг чинь Төмөрчин гэж байгаан өвөрмонголоор гээд
л бичигдэж байсан хэдэн юмыг л ярин мэдэмхийрснийг сайн санаж байна. Дагуулж
ирсэн хүнээ баахан загнаад энэ Аянгат чинь Түмэн Онгодын Чуулганы дараа л өөрөө
алга болчихно. Онгодуудыг чинь хураачихна гэх мэтээр сайтар ухуулсан бололтой.
Хэхэхэ. Нөгөөх нь харин ч оройгүй тэнэгээ гайхуулан, улайдаггүй худалчаа
үзүүлэн алга болсондоо.
Буурлууд бүгд л иймхэн юмыг хэлж чадна гэх хирнээ тэдний
хийсэн нь хаа байна. Хаан байсан учраас л олон олон улаач нарын гарыг бариад л
Онгодуудыг залан үйлийг нь хийлгэн судруудын тайлалыг яриулан буйг юу гэж
тайлбарласан юм болдоо. Би худалч байлаа гэхэд бусад улаач нарын Буурлууд
худалч юмуу. Хэн дуртай нь оруулж гаргуулан хэлэх үгийг нь бичүүлэх үү. Чадвар гэдгийг ерөөсөө хараагүй үзээгүй таг
харанхуй нөхдүүд арга ч үгүй биз дээ. Хаан гэж хашгирч загнаж сүрийг үзүүлдэг
гэж л бодохоос биш ажлыг бүтээж хийлгэдэг гэж мэдэх биш. Хорин нэгнээс хойш
Онгодуудыг нь хураах байтугай харин ч гайхамшигтай бэлгүүдийг барин олон улаач
нарт Тэнгэрүүдийг ньтаниулан суулгаж буулган өгч билээ.
Тэмдэгтүүд гэдгийг зарим нь зураад юмуу бичээд хэлүүлээд
л амилчихна гэж бодсон бололтой. Үүнийг маш нарийнаар шүүж, амьдаар нь
амьдруулан байж өгдөг гайхамшгийг бид үзлээ. Гэхдээ маш их шүүлттэйгээр үг хэл
цэгцтэй, үнэнч шударга, цаашид итгэл даах улаач нарт Хаан өөрөө л амилуулан
өгч, дээрээс нь өөрсдөд нь мэдүүлэн тэмдэгтүүдийн эздүүдийг буулган улаач нар
нь махан биеэрээ мэдэрч, амаараа ярьж андгай тангаргаа тавин байж Тэнгэрүүдийн
шид, тэмдэгтүүдийн үйлийг авдаг ажээ. Амьд юм гэж үүнийг л хэлдэг байхдаа.
Тэрнээс тэмдэгтүүдийг хэн дуртай нь авчихдаггүй. Өөрийн биеэрээ мэдэрч өгөлцөн авалцах
нь шударгаас шударга тогтолцоо байдаг нь гайхалтай. Иймээс би ердөө ч худлаа
яриад тэмдэгт зараад, дураараа өгөөд байдаг ч нэгэн бишийг авсан улаач нар
өөрсдөө мэдэж байгаа биз. Хэн нь юугаа авах, ямар эрхээ авахыг зөвхөн Хаан л
мэдэхээс би юугаа мэдэхэв дээ. Ийм ам бардам, бодит үйлүүд байх учраас л надад
хүнээс айж ичээд байх юм байх чүгүй. Харин ч өөрийнхөө азтайг мэдэх тусам
Тэнгэрт баярлаж явах болждээ хөөрхий. Нүдээрээ үзээгүй нөхдүүд хардаж сэрдэх нь аргагүй биз. Өөрсөд шигээ л санадаг
биз. Хаан ч Магнайд буугаагүйгээ мөн ч их азаа гэж бодож байгаа байлгүйдээ
хахаха. Хэн дээрээ бууж юугаа хийх нь түүний л хэрэг болохоос би ямар захиран
зарцуулах эрхтэй биш дээ.
Үүнийг авсан улаач нар харин нэг дараа нь түүхэндээ
тодрон бичих бизээ. Ийм агуу үйлийг хийхдээ Хаан тэднээс авилга ч авсангүй.
Ганц чин сэтгэлийг л харсан бөгөөд цаашид ч шүүн байж харан байж л үлдсэнүүдийг
нь өгдөг юм байна. Бөөгийн үйл гэж ердөө барин тавин махан биеэр мэдрэн амаараа
ярин буусан буурал нь оригоороо ярин байхыг л хэлдэг гэдгийг чуулганы дараа
мэдэж авсан билээ. Энэ өнгөрсөн хугацаанд завтай байсангүй. Хааны энэ үйлүүдийн
учрыг гайхан байж л бөөллөө дөө. Далдын юмыг бодит болгон үзүүлэхийг л бөө
гэмээр юм байна даа.
Завханы тэр алдарт бөө нь Хар сүлдийг тахих биш үйл хийх
гэж байхад сонсохыг ч хүсээгүй бөгөөд баахан мэдэмхийрсэн хийрхсэн залуу
байсандаг. Харин хар сүлд маань түмэн онгодын чуулганд үүргээ сайтар биелүүлж
халдаад ирсэн хамаг хар бүхнийг өөртөө шингээсэн юм. Үүнийг гаргаж чадах жинхэнэ эзэн нь авахаас
бус булаалдаад манаад байсан нь бишийг хараад би ч гайхав. Учир нь энэ үнэхээр
догшин бөгөөд хайр найргүй ажээ. Хар Сүлдний мөн чанар, агуу гайхамшиг, аймшигт
төөрөг, чанд үнэнийг сүүлд одоо л бүрэн мэдэж авлаа. Үйлээ хийгээгүй үед нь
харин тахих, залах гэдэг бол бас тусдаа шал өөр юм байдаг ажээ. Гэтэл чухам хар
сүлдийг би л мэднэ ингэж тахидаг гэх нөхдүүд Хар Сүлдийг жинхэнэ утгаар нь
тулаанд оруулж үзээ ч үгүй биз. Манаач биш эзэд нь байхын тулд их сорил туулдаг
нь аймаар. Догшин Хар Сүлд гэж хүсээд байхаар ч эд биш гэдгийг харин нүдээр
үзэн, амаар нь яриулсан болохоор ам бардам ярих боллоо би.
Өөрийгөө алтан ургийн яг уламжлалт бөө гэсэн хирнээ
бөөгийнхөө мэдрэмж мэлмийгээр таг нөхөр байсансан. Замбын уншсан номоороо л
цэцэрхсэн хирнээ өөр бусдын үгийг сонсохыг ч хүсээгүйдэг.
Чингис Хаан гэдэг нэрэнд л их учир байна даа. Би бас
хальт бичиж байсан санагдаж байна. Миний амьдралд сонин юм болсоныг бас хальт
хагасыг нь задлая.
Халуун оронд байхдаа би маш хачин юм сонсож билээ. Энэ нь
нөгөө миний хайрлаад байдаг ээжийн нагац нар маань надад засал хийлгэсэн тухай
байлаа. Хэнээр гээч миний чин сэтгэлээсээ туслан байж харайн байж босгож өгсөн
үеэл удган болон бэр болсон хүний удмын улаач нарын хооронд болжээ. Энэ хоёр
хоюул багшийн шавь. Сүүлд нь боссон нь бэрийн удмын хүү. Гэтэл түүнд миний нэг
нагац Аянгатын минь амийг сайн бөхлөж амийг нь аварч хайрла гээд хорин мянга
төгрөг барьсан юм байх. Тэтгэвэрт байдаг эгч маань байгаагаа л тэмтэрч түүнийг
нь ичихгүй авах тэр бөө юу вэ. Учир шалтгааныг сонсон хөөвөл бэрийн нөхөр манай
хамаатан маань намайг багшаас асуун Бөө болговол болгосон шиг болго биш бол
болиул хэмээсэн бололтой. Өөрийнх нь үзсэн харснуудаас тэс өөрөөр хуяг
хувцасгүй буух надаас ичсэндээ багшид очин ховлож тусламж хүсчээ. Тэгээд тэд
намайг Хаан бууж гээд солиорчихож гэж оношлоод удахгүй үхнэ гэцгээсэн
бололтойдог. Дам сонссон нагац эгч намайг үхүүлчихгүй санаатай уйлан хайлан
засалд гуйсан бололтой. Хамаг уур хүрсэн би дор нь Монгол утасдан уураа гарган
уйлж муухай хар санаатай хэмээн зарга шүүн хашгирч гарав. Эзэн нь олдоогүй
дээ. Хэлсэн үг нь ч буруу ойлголцсноос
болсон гэх мэтээр замхрав.
Манайхан босоод хамгийн ихээр нагацын талд засал юугаа
хийж байсан. Харин сүүлд ирэхдээ намайг зүгээр үү, яаж байна ч гэх шиг
сэжигтэйгээр ажиглаад асуугаад байсны учир тэд бас намайг солиорсон гэж бодож.
Хамгийн их дургүй хүрсэн юм нь тийм юм бол яахаараа надад чин үнэнийг хэлээд
тэр үед нь анхаарал тавтлгүй эмнэлэгт хэвтүүлэхгүй байж хүний муу үзэх гэж байгаа мэт дахин дахин очоод яаж
байна. Ийм юм болохгүй байна гээд засал хийлгүүлнэ гэж байсан юм. Муухай
амьтад.
Би тэрүүгээр дүүрэн хэрүүл хийсэн учраас хэргийн эзэн
залуу надтай ярин: Би багш дээр чинь очиж байлаа. Гэхдээ муу юм бодоогүй чиний
төлөө тэгсэн юм шүү. Яахаараа Чингис Хаан буух ёстой гэж хэмээв. Би зөрүүлээд:Түүний аав миний ээжийн төрсөн
ахсан. Аав талынхан чинь Даян Хатны удам гэхээр та нар яахаараа баясаад
баярлалдаад байдаг хирнээ миний аавын тал гэхээр яагаад хүлээн зөвшөөрөхгүй
байгаа юм гэв. Тэр: Хүн гэж харин ийм л муухай байдаг юм байна. Арай ч Чингис
Хаан биш байх л гээд байсан юм даа. Намайг л давхар доромжилж энэ муу яалаа гэж
ийм удамтай байхын гэж бодсон юм байлгүй. Эсүүл би их л муу хүн байсан
бололтой. Тэднийд очиж хуушуур идэн бөөн өрөнд орсноо л ойлгов. Чухам бөөг
тайлбарлан ойлгуулах гэж тэд нарын ад үзээд байсан хүүг юуны учир авах ёстойг
өөрийн үзсэн харсан бүхнээрээ л тайлбарлаж, асууж бэлдэх юманд нь зааж өгч,
элдэв юмыг нь хэлж өгөх зуураа мөн ч олон очиж хуушуур идэн өрөнд орсноо
ойлгосон юм. Тэхээр өөрийн хүмүүс ч ийм байхад өрөөлийн Магнайн буруу ч юу
байхав дээ зайлуул.
Миний аав ямар хүн байсныг мэдэхийн дээдээр мэдэж ядарч
зүдэрч явахад нь миний аав эргэлзэх юмгүй л тэр үеийн том л мөнгөний нэг 25
тийн дэвсгэрт май гээд л өгчихдөг гайхалтай сайхан хүн байсныг өөрөө мартаагүй
дурсан санаж ярьдаг байсан байж Удам яриад ирүүт шууд харддаг байна ш дээ. Би
хуушуур идэж өрөнд орсон байж болно харин миний аав бол өөр хүн шүү. Үүнээс
хойш түвэг зүгээр айлд очоод ялангуяа гуанзтай бол мөнгөө төлөхгүй цуслаад
байдгаа болих хэрэгтэйг ингэж ойлгож байлаа. Өөр би тэд нарт ямар муу юм хийсэн
юм болдоо хэмээн бодоод л байлаа. Яаж ч бодсон хуушуур л идсэн буруугаа л олж
харсан юм. Хэхэхэ Хааны нэрээс болж би
төрөл садан ч үгүй болсон хүн дээ. Замын хуцдаг нохдууд байтугай ойрын хамаатан
саднууд ч намайг солиорч гэж бодсон нь надад сайхан байсан гэх үү. Хүний мөн
чанаруудыг л харуулдаг юм. Үнэхээр хайрладаг байсан бол эмнэлэгт аваачих нь
яасын. Үнэнийг хэлэх нь яасын. Хүн болгон над шиг солиороод хүн амьтаныг
ухааруулах гээд, үзсэн харсан, мэдсэн сурснаа бүгдэд хэлдэг байсан бол
галзуугийн эмнэлэгт ор чөлөөтэй болж Монгол улс хурдан хөгжих байсан байлгүй.
Солиороогүй хирнээ шуналд идэгдсэн тас харанхуй нөхдүүд ихээс л Монгол улс Улс
биш болсон биш үү. Мэдсэнээ хүнд зааж өгөхгүй, заачихвал дарамтлаад салахгүй.
Үүнийг хатны сударт:
... Мэддэгийгээ
булаалдаж, булаацалдахын тулд мэдэж, мэдвэл зохихуй юу ч үгүй булай хүн
Мэддэггүйгээ
хорлож, хорлохын тулд хайж олж, толгойндоо тархи хэмээх юм огт үгүй булгай хүн хэмээжээ.
Энэ үгс яг одоо надад тохиогоод байна даа. Амьд жишээнүүд
нь Магнай болон түүний нөхөд мөн. За тэхээр Магнай гэдгийг би хараа ч үгүй
таних ч үгүй. Түүнээс тэвнэ ч гуйж үзээгүй. Багш та хоёр ямар өстэйг би
мэдэхгүй. Лав л манай багшид үхтэл атаархдаг нь бичиж байгаагаас нь харагддаг.
Манай багш бараг зуугаад шавьтай хүн. Энгийн шавьнууд нь хязгааргүй биз. Бусад
нь онц шавиуд биз. Тэдэн дотроос хамгийн муу намайг олчоод далимдуулаад
давшлаад байх хэрэггүй. Бусад бөө нар ч ирээд надад хэлж чадахгүй байж хов зөөн
битгий худлаа мэдэмхийрээд багшийг очоод дарамтлаад бай. Энэ хүний нүүр минийх
шиг ширлэчихсэн биш. Харин би бол ширэн байтугай улайж ичнэ гэж ч байхгүй,
цагаан улаан ногоондоо гарсан төмөр нүүртэй хүн шүү. Хэн нэгнээс айгаад
халшраад өнгө будгаа хувиргаад байх махан нүүр ч үгүйдэг. Дургүй бол дургүй.
Зүгээр байвал зүгээр л байдаг. Зүгээргүй байвал холхон байвал барав бус уу.
Нэгэнт л та нар намайг эмчилж чадахгүйгээс хойш
мэдэмхийрээд яахын. Эмчилчээд алдраа гайхуулцгаа. Бөөгийн ажил чинь бөөн шид
гээ биздээ. Тийм л сүрхий юм бол шидээрээ янзалчихаад олон юмаа донгосцгоо гэж
л хэлнэ дээ. Чадахгүй бол Бөө гэхээсээ ичицгээ. Бусад хүмүүс ч энэ олон бөө
хэмээх хүмүүсээс бодитой юм шаард. Аянгатын Албинг нь зайлуулж чадвал тэр
Монголын дугааргүй дээд бөө болно доо. Мөн амихандаа гэрлийн өргөөнд олон бөө
босчихлоо бүгдийг намайг босгосон гэж хардаад байгаа ухаантай биз. Босгочихдог
олон жилийн туршлагатай багш нар нь өөрсдөө босгоод өөрсдөө тэднийгээ залаад л
заагаад л явж байна. Зарим нь огт танихгүй мэдэхгүй багш нар дээр ч босоод хэд
хэдэн жил болсон өөрсдийнх нь Онгодууд уулз гэсэн гээд ч ирсэн нь байна. Би
алиныг нь гэж ялгаж харьцах ёстой юм бэ. Өөрийнхөө отгууд шиг бодоод, гаднаас л
бөө ирүүл хоорондоо алалцаад харвалцаад байдаг өнөөх л огт байж болохгүй гэсэн
сэтгэлгээгээрээ сэтгээд ёс гажуудуулаад байна гээд байгаа юмуу. Ирээд лист
гаргаад багш багшуудыг нь шалгаад үзнэ биз. Олон хүн дагуулчихлаа гэнэ шүү.
Хааны Онгод мөн юм бол үүнээс ч олныг дагуулах ёстой байлгүй. Хаан Хэрэв
үнэхээр буусан нь ҮНЭН бол яахав гээд өөрсдөө нэг бодоод үз. Тэр буусан нь үнэн
бол түүний хийсэн болгонд шүүмжилж, бусниулах гэж зүтгээд байгаа өөрсдийгөө ер
хэн бэ гэдгээ бодмоор. Онгодууд буулгадаг чинь үнэн юм бол Онгодуудаасаа тэр
үед Чингис хааныг та доромжилдог байсан уу гээд асуугаад үз.
Хаан буусан нь хэрэв үнэн бол түүний нөхдүүдийг нь
гоочлоод, өмссөн зүүснээр нь шүүгээд, хийсэн ажлыг нь заагаад байх хэн бэ
Магнай гуай. Хаан л болсон хойно нэг муу донгио юмнуудыг цуглуулав гэж.
Тэнгэртэйнүүд нь Тэнгэрээрээ цуглаад л үйлээ хийж амжуулах нь тодорхой.
Бодитоор сэтгэж дэлхийн чинээ бодооч. Одон тэмдэг гардуулж буй мэт Онгодуудыг
хүнд хувиарлаад байдаг ч эд биш. Тэнгэр юу хийхээ тэр тусмаа Хаан буусан бол
ямар үйл хийхээ хэнээр заалгах ёстойг л хэлчих. Мөн бөө хүн бүр өөрсдийгөө нэг
боддоо. Буруу үйл хийвэл Хааны Онгод намайг хэрхэн дэглэхээ харин ч нэг мэдэх
байлгүй дээ. Онгод догшроод гээд л ярьдаг биз дээ. Эзэд нь улаачаа мэдээд
удирдаад байхад Магнай, Рада нар намайг зулгаагаад яахав дээ. Ийм л байна даа.
Мэддэггүйгээ хорлож,
хорлохын тулд хайж олдог замбын нөхдүүд та нар үүний оронд Хатны сударт өөрийг
чинь ямар яруу тодоор цааш бичсэнийг уншиж БИЕЭ
ЗАС. Магнайгаа уландаа биш тэргүүндээ залсан нь дээрдээ. Багш бид хоёрыг
хамаатуулах нь өөрт чинь л шившиг авчрах учир нарийн учрийг сайтар уншиж
ойлгоорой.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.