Thursday, January 10, 2013

Түмэн Онгодын Чуулган амжилттай болж өнгөрлөө


Түмэн Онгодын Чуулган амжилттай болж өнгөрлөө. Бидний ололт амжилт, алдаа дутагдал бүгд бидний ахин дэвших ирээдүй байх болно.

Түмэн Онгодын Чуулган хэмээх сонин түүхтэй адал явдал ихтэй хачин зүйл ард минь өнгөрч нуруу минь тэнийв. Сайн, муу хэл ам дагуулсан энэ их үйлийн ард гарсан хойноо л их зүйлийг ухааран бодох зав чөлөө гарлаа.
Бүх зүйл яг таван өдөртөө л дууслаа. Өчигдөр өглөө үүрээр хамгийн сүүлчийн гэрээ ачаалан, хамгийн сүүлд үүргээ биелүүлсэн хүмүүсээ татан хот хороогоо цэгцлэн, хогоо цэвэрлэн ачаалж ирлээ. Юу ч үгүй цав цагаан тал байсан газар хот хүрээ үүсгэн бужигнан сар гаран амьдраад хамгийн сүүлд ганц гэрээр торойн үлдэн  шөнө гарч одот Тэнгэр, Саран ээжийг харан гуниглан зогсож байхдаа олны хүч оломгүй далай, хамтын амьдрал, хамтын хариуцлага, нийтээрээ амьдрах ёс жаяг гээчийн тухай анх удаа биеэр үзэж мэдэрсэнгээ бодон Тэнгэртээ сүү өргөн гялайснаа хэллээ.
Айлын авгай байхдаа би одот Тэнгэрээ аждаггүй байлаа, Саран ээжийг Сар л гэж харахаас амьтай гэж мэддэг ч үгүй байлаа, өвөг Дээдүүдээ би үхсэн гэж бодохоос бус бидэнтэй хамтдаа байдаг гэж мэддэг ч үгүй байжээ. Хорвоог өөр өнцгөөр харж, жожиг зөрүүд зантай, хялбар амьдралд шунасан би гээч сүү мүү өргөчихсөн, бужигнаж байсан нөхдүүдээ санан буурь бууриар нь очин дурсан явна гэж хэн мэдэхийн. Сар энд амьдрах хугацаанд айл, айл хэсэн бие биенээ хайн хичнээн ч удаа нааш цааш явав. Хэнийхээр ч шагайх тэр агшинд дээшээ суу, нааш ир хэмээн урин дуудах нөхдүүдээ санан дурсав. Айл айлаар цай гүзээлж, хоол идвэл ажил амжихгүй учраас за яарч явнаа гээд л идээ амсаад гарч оддог байснаа бодон инээд хүрнэ. Айл айлын буурин дээр очиход тэнд амьдарч байсан улаач болон бусад нөхдийн  маань царай тодорно.
Надад болон үр хойчдоо амьдрал гэдгийг ойлгуулах гэж хичээн томоос том үйлийг хийлгэж дөнгөсөн аль хэдийн талийгч болсон өвөг Дээдүүдийн Онгод Сүнсүүдийг би хайрлан хүндлэн нулимс урсан байсан юм. Өрөвдөлтэй ч амьтад болдоо тэд, өрөвдөлтэй ч юм даа үр ухаантай бид нар нь. Үхсэн, амьдуудын харилцаа холбоо гэж яасан ч хачин сонин байдаг юм бэ. Гоё ч юм шиг, аймаар ч юм шиг. Эсвэл балай ч юм шиг...
Алив үйлийг хүн хэрхэн яаж хийж, юу ойлгов, юу сурав, хир сэтгэл гаргав, ямар шалгуур давав, ямар үр дүн гарав гэдэг л чухал ажээ.
Шинэ эриний анхны нарыг УУХАЙ хэмээн гурвантаа уухайлах агшинд ямар хурдан сүк сүк гээд мандваа, Наран мандуут ХУРАЙ хэмээн хурайлан сөгдөн мөргөх олны хайрын нулимсыг эргэн саналаа. Тунгалгаас Тунгалаг болсон Цав Цагаан Наран, Томоос Томоор мандан гарсан тэр л Нарыг харсан үзсэн хүн л ямар их үнээр, ямар их сэтгэлээр мандан гарсныг мэдэх бизээ. Энэ л нарыг хүсэн газар газраас Монголчууд маань цуглан 21 ны өглөөнөөс эхлэн маргааш өдрийн өглөө хүртэл цурам хийлгүй ажиллан, итгэл сэтгэлээ илэрхийлэн тэвчээр хатуужлаа шалгасан учраас л  энэ мянганы Нарны үнэ цэнэ, амийг хайрлан бэлэгдэн ирээдүй мянганы үрсийнхээ энх мөнхийн амьдралыг билэгдэн хойч үеийнхэндээ хайраа үлдээн мөнхөлж чадсан билээ.
Олон улаач нарын сэтгэл огшин нулимс гаргасан тухайгаа, ийм үнэтэй наранг анх удаагаа харлаа, ямар тунгалаг нар вэ? Нүүрээ угаасан мэт яасан сонин юм бэ? Би урд нь энэ тунгалаг нарыг харж байсангүй, ийм сайхан үйлэнд оролцуулсанд гялайлаа хэмээн олон хүн талархлаа илэрхийлэв. Үнэндээ би биш бидний өвөг Дээдүүд л биднийг цуглуулан энэ үйлийг хийлгэсэн юм шүү дээ. Аянгатад үйл хийж өгсөн биш өөрсдийн удмын үйлийг үргэлжлүүлэн, дэлхий ертөнцийн төлөө бөөлөөд байгаагаа ухаарах хэрэгтэй.
Бидний насан богино билээ, өнөөдөр инээж байвч маргааш өглөө амиа алдахыг бид мэдэхгүй. Гэвч бид өөрсдийн төлөө биш үр хойч маань яг л энэ Нарантайгаа, Сарантайгаа, Дэлхийтэйгээ, Галтайгаа үүрд мөнх үргэлжлээсэй хэмээн хичээн зүтгэн залбирч, гэгээрлийн мянгандаа арга билгээ хослуулан, эх дэлхийгээ хайрлан үүрд мөнх энэ өглөө мэт байгаасай хэмээн үнэн сэтгэлээсээ хичээн ажиллаж хайраа илгээн ирэх мянганы үрсдээ  тулгын гурван чулууг бас л гэрч болгон үлдээлээ.
Хадны зургууд юуны учир үлддэг вэ, тэд он удаан жилээр ямар түүхийн гэрч болон хоцордог вэ гэдгийг бид өөрсдөө өөрсдийн гараар бас л хийж үлдээлээ. Мянган жилийн дараа энэ л тулгын том чулуунууд ямар учиртай, юу болж өнгөрсөн, энэ тал газар яахаараа зориудаар авчирч тавьсан мэт байна вэ гээд л яг л бидэн шиг гараа тавин түүхийг нь унших улаач нарыг сэтгэлдээ төсөөлдөө. Яг л одооны бидэн шиг хадны зурагнуудаас уншин, Онгодуудаасаа асуун түүх бичих учрыг боддоо. Хэрэв энд оролцож байсан улаач нарын мянган жилийн дараах удмынхан нь энэ үйлийг сонирхвол бид тэдэнд юу гэж дамжуулах билээ. Мянган жилийн өмнө шинэ мянганы анхны нарыг харах гэж олон Монголчууд цуглан энэ чулуудыг авчирсан үлгэр бий гээд л бид түүхээ үлгэр болгон ярих бизээ. Одоо та нар бидний бүтээсэн судруудын нууцыг ойлгож байгаа биз дээ. Өмнө болсон үйлийн тухай л тэр үеийн хүмүүс хүүрнэн буйг бид улаачлан дамжуулан судар болгосон юм шүү дээ. Түүх эргэж давтагдах учир энэ билээ. Үүнд гайхаад муудалцаад байх юу ч байхгүйг ухаарцгаа.
Эзгүй тал газар гурвалжлан байрлах тулгын эдгээр том чулуунуудын дэргэд мянган жилийн дараа ч малчин айл малаа маллан тэдний үрс нь энэ чулуун дээр тоглож байхыг бид хүснэ. Дараагийн мянгандаа бас л шинэ Нарыг угтан Мянган отог овгийн галаа бадраан бидний улаач үрс сэтгэл зүрхээрээ нэгдэн цуглаж  харин өнөө цагийн улаач бид нар Онгодууд болчихсон завгүй хариалгангаа дахин мянган жилийн дараа бүгд нэг дороо цуглан уулзан тааралдахыг маш ихээр хүсэмжилнэ.
Би л лав яг саяын үйлд хамтран зүтгэсэн анд нараа мянган жилийн дараа дахин харан улаачдаа буун уйлалдан уулзах бас хийгээрээ хэлэлцэн уулзахыг маш их сонирхон төсөөлж байна. Мянган жилийн дараа би ямар Онго болчихсон явах бол бөгтийгөөд миарсан түшээгээрээ түшүүлээд чирэгдээд явах болов уу. Тэнгэрийн үйлдээ шамдаад арай залуувтар явбал яах бол. Бүдүүн Утаа нарийхан  90 Х 60Х 90 болчихсон явах болов уу, дууны багштайгаа нэг уулзах юмсан, Нисдэг Балчир жинхэнээсээ нисээд хийсээд явж байх байхдаа хахаха. Танхай балчир Онц сурлагатан болчихсон судраа сугавчлаад нүдний шилтэй онго болчихсон байх биз, Гозгор зайран сахалтай намхан хөгшин улаач дээр буувал яах бол, Гавьяат маань мисс хүүхэн улаач дээр буучихсан бүдүүн хоолойгоор дуурь дуулуулчихаад яасан их баясах болоо, авгай нь харин бүдүүн хар улаач дээр буучихсан байвал энэ хоёр яах бол улаач нар нь эхнэр нөхөр явсан манай хоёр Онгодын нөлөөнд ороод дурлалцаад унах болов уу яах бол хахахахихихихи.
Үүнийг нь бид хараад яасан их баясан дээгүүр доогуургүй хов жив сонин хачин цуурах юмтай болох байхдаа, Эгч дүү Гээгэл Гоогол хоёр маань ах дүү болчихсон хүн зодоод явж байвал яах уу, ам хуурайгүй буруу солгойгүй бурж байдаг Пуужин маань хэлд ордоггүй эээ ганц үг дуугардаг болоосой Онгод уу, Албин уу яаж мэдэх үү гэчихсээн урвайчихсан яваа улаач дээр байж байвал яанаа гэх мэтээр л өнөөгийн ижил дасал болсон өөр өөрийн онцлогтой бүрийнхээ мянган жилийн дараах Онгод төрх болон улаач нарынх нь тухай бодох тусам бөөн сайхан үлгэрийн дороомоо олон ангитууд хөврөх учир зүрх догдлон байж мянган жилийн дараах үйл явдал, сүнснүүдээ ихээр сонирхов. Би харин ганцаар биш удмынхаа өвөг дээдүүд, эмэг буурлуудтайгаа жинхэнээсээ олуулаа хамтдаа удмын улаачынхаа ухааныг хөгжүүлчих гээд л чангаагаад байж байхсан. Гэхдээ Онгод болох үгүй нь надаас л шалтгаалах учир Онгод болчихын тулд өвгөдийнхөө үгэнд сайн л орсон нь дээрдээ.
Энэ удаагийн үйлээр ч яг л энэ миний бодсон хүсэл биелэлээ олон мянган жилийн өмнөх овог отгийн өвөг Дээдүүд маань бидэнтэйгээ хамт нэг газар цуглан чуулж үйлээ хийн хоорондоо таарч чадсанд өрөвдөн нулимс гарав. Мянган жилийн тэртээх болон түүнээс ч өмнөх өвөг Дээдүүдийнхээ хүслийг биелүүлсэндээ сэтгэл үймрэн өрөвдөн хайрлав. Тэд яг л бид нар шиг л байсан нь мэдээж. Хэдхэн хоног бужигнан дассан нөхөдтэйгөө би мянган жилийн дараа эргэн уулзахыг юутай их хүсэн гуниглан бодно вэ. Тэр үед газар нутаг минь байгаасай. Улаач үрс минь ухаантай, эрүүл саруул байгаасай, тусгаар тогтнол минь байгаасай, нэгийгээ ч дутаалгүй уулзах юмсан. Өөрсдийн улаач үрстэйгээ дахин шинэ мянганы Нар, Сар, Дэлхийн амийг тэтгэн хар бүхнийг хөөн, сайн бүхнийг урин дуудах юмсан хэмээн өөрийн эрхгүй бодлоо. Түүх давтагддаг, түүхийн Баатрууд л нэр нь өөрчлөгдөн шинээр түүхээ бичин үлдээх ажээ.
ӨНГӨЦӨӨН БОДОГЧ НАР бодвол бидний үйлийг худлаа шоу хэмээн дүгнэх ажээ. Тэдний тархины хэмжээ харамсалтай нь тал юм байлгүйдээ. Заза тархигүй л юм байнадаг. Хүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж  хүний мууд дурлан өө хайх нь угаасаа тэр хэн бэ гэдгийг харуулна. Нээг л их алдартай зайран би гэсэн мөртөө өдий хүртэл хийж гавьсан юмгүй үзүүлчих ном ч үгүй, хийсэн зохиосон ажил ч үгүй хэвтэж мэдэмхийрэх гэж жигтэйхэн залуу ч таарч байв. Тэмүжин гэдэг чинь Төмөрчин гэж байгаан гээд л ккк, тэр ном дээр тэгж бичсэн гэж л зүтгэх хирнээ бөөгийнхөө ажлыг чухам л уламжлал ёсоо барин хар сүлдийг ингэж л залдаг хэмээн уншсан номоороо л зүтгэхээс бус хар сүлдийг ямар үйлд хэрхэн хэрэглэх гэж байгааг ухаж ойлгохыг ч хүсэхгүй зөрүүд нэгэн ч ирж байлаа. Онгод болон бөөгийн үндсэн ажлаа мэддэг юмуу үгүй юмуу гэмээр ажээ.
Манайхан дотор шинэ боссон олон хүн байсан ч бас олон жил бөөлсөн туршлагатай олон бөө нар ч бий. Хааны нэг онцлог бол хаа ч явсан шинэ улаач нартаа гол анхаарлаа хандуулан тэднийг бөөлүүлэн эрчимжүүлж, бөөлөөнд нь зөвлөгөө өгч явах учир хүнийг шинэ хуучингаар нь огт ялгадаггүй. Гэтэл зарим бөө нар чухам ийм хэдийг нь харчаад л нээг л их юм мэддэг юм шиг шүүмжлэн шинэ байна тогтож чадсангүй гээд л чухал царайлахыг хараад инээд хүрэв. Өөрсдөө угаа авч байхдаа ямар байсангаа мартсан юм бол уу, төрөлхөөсөө бөө байсан аятай л мэдрэлтэнэ. Тэгсэн хирнээ олон жил бөөлсөн зайран удгадуудыг нь огт хараагүй үзээгүй царайлана. Ийм нөхдүүд бол өөрсдийн муугаа олж харахгүй хирнээ хүний толбыг л хайх нөхдүүд байдаг. Тэд хэнд ч сурсан мэдсэнээ зааж өгөх хүсэлгүй зөвхөн хар амиа бодсон арчаагүй зантай байдаг.
Үнэн чанартай тэд бол бөө биш атаач жөтөөч хар сүнсэнд идэгдсэн мэдэмхийрэгч нар бөгөөд хүний тархи угаан хүний онгод хулгайлах, дарах, жатга явуулахдаа л гаршсан жижигхээн бөөнцөрүүд байдаг. Тэд тийм хүчтэй зөв явдалтай юм бол яахаараа шууд уулзаад ингэчихэж тэгчихэж гээд хэлж чаддаггүй, хийсэн явуулсан юм нь юу ч болдоггүйд өөрсдөө дүгнэлт хийж өөрсдийнхөө зиндааг мэдэж авбал барав гэж. Ядарсан бөгөөд зүдэрсэн хэдэн бөө нар тэр хавиар эргэлдэн ажлыг унтраачих санаатай байсан ч дийлсэнгүй ээ. Татаад татаад дийлдэггүй ээ гэдэг манжингийн үлгэрийн эхлэлийг санагдуулав. Жаяганд боогдсон тэд Онгод Тэнгэрүүдийн зэрэг дэв, хийх үйл, хийчихдэг чадварыг огт мэдэхгүй учраас ямар сайндаа л утсаар ярилаа ийм Онгод байхгүй Албин л ингэдэг хэмээн суртчилж өөрсдийн эргүү толгойтойгоо түмэнд барьж өгөхөв дээ.
Алив нэг үйлийг хийхэд худал амт шалдан гуят нар ч их байх ажээ. Мөн зөвхөн бизнес мөнгө болгочих хүсэлтэй, ашиг өнцгөөс харсан нөхдүүд ч бас байх ажээ. Харамсалтай нь Тэнгэр өөрөө ажлаа мэддэг, тэдэнтэй тэдэнгүй үйлээ бүтээчихдэг, шалгуур шүүлтээ нилээн сайхан тавьчихдаг ажээ гэх мэтээр маш олон хүний чанар, ам ажил, өөрт итгэлтэй итгэлгүй байдал, урвах шарвах, өөрийн мэдлэггүйдээ бүдрэн өөрсдийгөө гутаах, хүний юмыг шүтэн бишрэх ч өөрийн бүхнээ үгүйлэн доош гутаах, бөөгийн онцлог болон бодит байдалд дүгнэх чадваргүйгээ харуулах гэх мэт хүмүүс мэр сэр байвч үнэхээр сэтгэл зүрхээрээ цугласан хийх гэж зорьсон түмэн юу л бол юуг хийж дөнгөдөг гэдэг үлгэрийг үзүүлж дийлэв.  Бүдэрч унах нь цөөн юм, давж гарах нь ч олон байдаг юм байна.
Зарим нэг хүн бүх л зүйлийг үнэлэхийг хичээн газрыг хүртэл үнэлсэн байхыг сонсоод гайхав. Арай үгүй байх гэж л бодов. Үнэн байсан бол эртхэн хэлэх нь яагаав дээ. Газар мундсан биш. Хамаг юм нь бүтэхгүй нурж унана гэж бодсон юм байлгүйдээ. Гадуур баахан муулан явах ч хэн нь хэн бэ гэдэг нь цаг хугацаанд л шүүгдэх асуудал биз.
Тэнгэрийн юм гэж цаанаасаа бүтэхдээ хялбар байх учир элдэв асуудал бүхэн тэр дороо л шийдэгдэх ажээ. Хэрвээ бид зөвхөн амин хувиа бас ашиг бодсон бол Улаанбаатарт мөнгөөр тасалбар тараан зурагт, радиогүй хангинуулан рекламдан бөхийн өргөө ч юмуу дулаан газар хөлөө жийж таран сууж байгаад л хэдэн бөө бөөлчих шиг амархан юм байхгүй. Бид зөвхөн фейсбүүкээр л зарлав. Мөн хотоос хол Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш 13 р зуунаас 2,3 км зайтай газарт задгай тэгш тал дээр мянган галыг бадраав. Зөвхөн өөрсдөө бодвол өөрсдийнхөө галыг л манаад домнож болох бус уу. Заавал мянган галыг бадраан галлахад ямар их зардал, ажил хөдөлмөр орох нь тодорхой. Мод худалдаж авах, зөөх тээвэрлэх, Тэнгэрийн зааврын дагуу байрлуулах, тэгшлэх, манахаас өгсүүлээд л бүтэн  сар олон хүн хөдөлмөрлөсөн юм.
Сарын өмнөөс манай зарим нь очин галын тоосгуудаа буулгах өрөх, байрлалаа тэгшлэх, манах гээд л маш их ажил хийсэн. Гал бүрт ганга, арц, шар тосуудыг адил тэнцүү хуваарилах, аргал түүх, очсон модуудыг хувиарлах, тааруулан тавих гээд л тоо бодож туршилт хийсэн ажлууд ч хийсэн.
Алив шинэ ажлыг хийнэ төлөвлөнө гэдэг хэцүү. Иймээс л фэйсбүүкээр үе үе асуултууд явуулан олон түмний санал авч байлаа. Өвлийн хүйтэнд гал таслахгүй байх аргууд, өөрсдөө даарахгүй байх аргууд, түлэгдвэл юу сайн, хөлдвөл юу сайн гээд л үе үе баахан асуулт асуудаг байсны учир нь ажилдаа санаа авах, мэдээлэл авах ажлаа төлөвлөх эхний алхмууд байв. Олон хүмүүсээс үнэтэй зөвлөгөө авснаа бид ажилдаа тусгасан учир Гэрлийн өргөөний пэйсбүүкнүүддээ маш их гялайлаа.
Эхний хэдэн төлөөлөгч үүрэг аваад очихдоо пөөх аймаар хүйтэн газар байна. Нэг шуудай мод цаг хүрэлгүй шатав гээд л бичив.Ингээд бодвол маш их түлээ орохнээ ... Залуусын алдаа эхнээсээ гарав. Шуудай модоо овоолж байгаад л шатаачихаж. Байшин ч ялгаагүй шатаад дуусах бус уу. Харин нэг шуудай модоор хэрхэн удаан хугацаанд галыг асаан барих вэ. Юу юугаар дэмнэх вэ гэдэгт л асуудал тархиа ажиллуулах үүрэг Тэнгэрээс тавьсан байна шүү дээ. Модыг нарийхан хэрчиж шатаах уу, бүдүүн хэрчиж шатаах уу, нэг түүдэгт хэд орохнуу гээд л тооцоонуудыг Одноо бодож гаргав. Бүх л зүйл тооцоолсны дагуу л янзтай таарсан даа.
Манайд арц, ганга дутуу алга гээд л зарим нь хэл ам гаргасан нь инээдтэй хажуу бөөр бүхэнд нь тэднийг гялгар уутанд хийгээд тавьсан. Мөн бөөлөө дууссаны дараа 5 шуудай илүү гарав гэх мэтээр үйл явдлууд үргэлжлэв.
Тэнгэрээс 10 гаран шуудай арвай буудай, 2 томоос том бөөрөнхий өвснүүд ирчихээд бидний төлөвлөж аваагүй энэ хаанаас гараад ирэв Үкэ мөн ухаантай хүн үүнийг авч өгчээ гээд л өвс, сүрэлнүүдээрээ нойтон том моднуудаа зовох юмгүй асаасан даа. Арвай буудайнуудаа өргөлд сайхан өргөчихөөд л үлдсэн олон шуудайг нь тэндхийн малчин айлд Үмбүүндээ өгөөрэй гээд л өгөв. Хахаха. Харин дараа нь учир нь гарч баахан инээв. Нэгэн хүний бөөрөнхий өвснүүд, будаанууд төөрсөөр төрөлдөө явсаар Тэнгэрийн их үйлд зориулагдчихсан байлаа. Яанаа одоо. Тэр бөөрөнхий том өвснүүдийг би хүртэл хөдөлгөн түрж яасан их баяссан гээч анх удаагаа тийм гоё бөөрөнхий өвснүүдийг түрж бас тэвэрч үзсэн. Оюутан байхдаа Ну Погодигийн л дөрвөлжин өвсийг зөөдөг байснаас ийм гоё гэр шиг том бөөрөнхий өвс өнхөрүүлж үзээгүй юм байна. Завтай бөгөөд залуухан байсан бол дээр нь гарч байгаад хөлөөрөө хөдөлгөж бөмбөг дээр явж байгаа юм шиг үзэхгүй юу. За тэгээд уулын уруу бол мөн ч жаатай яаа. Савж унаж нугасаа таслах болов уу яах бол гэдэг л сонин санагдан яаж унахаа өөрөөр бодоод үзмээр санагдаж байсан ч даанч орой болоод ажил ихтэй тул туршаагүй юмсан.
Бидний гол зорилго нь Хэнгэргийн дуу таслахгүй, Галын дөлийг таслахгүй бөөлөх үүрэгтэйг эхнээсээ л зорилго болгосон. Үүнийгээ харин ч нэг хийх шиг болсон билээ. Лав л гавьяат маань огт амраагүйгээр зуутын галаа манлайлан удирдаж маш олон зүйлийг мэдэж харж авчээ. Тэдний зуут маш мундаг байв. Гавьяатын дүү болон найз бөө нар олон жил бөөлсөн туршлагатай бөө нар тул хамгаалалт болон дайныг сайн удирджээ. Тэдний зуутынхан шилдэг байж дийлжээ. Ер нь их ч бай бага ч бай алив ажлыг зохион байгуулан өөрсдөө удирдан зохион байгуулна гэдэг бол маш том чадвар юм. Тухайн нөхцөл байдалд тохируулан гол зорилгоосоо ухралгүй өөрөө санаачлаад, бусдыг хараад байлгүй  идэвхи санаачлагатай байж үүргээ сайн биелүүлэх нь хамгийн чухал болно.
Ямарваа үйл хийхэд бүгд мэдээлэл жигд байх ёстой. Зарим нэг улаач нар олон нийтийн ямар ч ажилд оролцохгүй байж яг тэр өдрийн өмнөх өдөр ирчээд өөрөө л амиа бодон бөөлчөөд л явсан байв. Ийм нөхдүүд цаашид бидний үйлд оролцож чадахгүй. Улаач бүр би ямар үүрэг ямар ажил хийв, хамтын хариуцлага хэрхэн биелүүлэв, эхлүүлэхэд гар бие оролцож чадаагүй бол дуусахад нь хог шороог нь цэвэрлэе гэх сэтгэлтэй байх ёстой. Ийм юмыг цаашид ч хатуу шаардах болно. Одоо Гэрлийн өргөөний улаач нараас шигшигдэн шалгарч явах нь явж, үлдэх нь үлдэх болно. Энд зөвхөн хамтын хариуцлага, нийтээрээ үйлээ хийсэн бол бүгд жигд оролцдог, дуусаад жигд оролцон нийтээрээ үйлээ дуусгадаг хатуу зохион байгуулалтанд орж байж цаашид ахих дараагийн шатны сургалтуудад суралцана.  Эхний жилдээ Хаан бүгдэд ижил хандаж эрхлүүлэх маягтай байсан ч одооноос хамтын хариуцлага, ёс суртахуун, өөрсдийн гэгээрэл, өөрийн төлөө өөрөө зүтгэх чадвар, хамт олноо хүндэтгэх сэтгэл харьцааг голлон харах болжээ.Өдий хүртэл ингэчихэж тэгчихэж гэхэд нь янзлаад л өгдөг, олон сургалтуудыг үнэгүй хийн, олон зүйлийг ухааруулах гэж зүтгэн байсан билээ. Одоо бол бусдыгаа хүндэл хамтарч эв түнжинтэй ажиллаж чадна гэвэл хийгээд үз гэх шаардлага тавина. Гэхдээ онцлог нь хэнийг ч хүчлэн албадахгүй, захиран тушаахгүй нээлттэй хэлэн харах учир би гайхан байна.
Жинхэнэ удирдагч нар эднээс төрж, эднээс шалгарч, эднээс цойлох ёстой гэх ажээ. Хэн замын дундаас буцна тэр нь одтугай. Ийм хүмүүс Тэнгэрийн үйл хийж чаддаггүй. Тэнгэрийн үйл бол сайн дурын, хүсэл эрмэлзлийн, бусдын төлөө, дэлхийн төлөө өөрийн сүнсийг хөгжүүлэх шалгарсан хүмүүс л хийх ёстой ариун үйл хэмээв.
Зарим нь та нар таван өдөр харанхуй болно гэсэн яасан гэж бахирна. Ккк. Хүмүүс хугас мэдлэгээр юм дүгнэхээ болимоор. Таван өдрийн дараа гурван өдөр, гурван өдрийн дараа нэг өдөр болсон шалтгаанууд бүгд бичээстэй байгаа. Таван өдөр байтугай Таван зуун жилийн харанхуйгаас гэтэлгэх том үйлийг Гэрлийн өргөөнийхөн хийсэн юм шүү. Өвөг Дээдүүдээ бүдүүлэг гэж үзэн ядаж, Монгол нэрнээс ичин, гадаад бүхнийг шүтэн, монгол гэрээ хуучин гэж голон монгол дээл өмссөнийгөө хөдөөний ядуу хэмээн бодож, монголоор хүүхдээ ярихаас ичин гадаад хэлээр сургаж, мөнгөөр уралдаж, газар шороогоо худалдаж, өр тавиж байж түгжээтэй утаатай жорлонгийн хот байгуулан шавар тагзанд шамбааралдаж, архиар ундаалж, авилгалаар амьдарч буй таван зуун жилийн хав харанхуй таг дүлий, таг сохор энэ харанхуйгаас гэтэлгэх гэгээ бүхнийг тавьж буй бус уу.
 Биднийг харанхуйгаас аврах гэгээрэлд хөтлөх судруудыг гаргаж дийлэх тусам  бидэнд баяр хүргэж байсныг мартаа юу. Судруудаа аль эрт худалдаанд гаргасныг мартаа юу. Нар манддагаараа мандахгүй, дэлхий сөнөх байсан бол Буурлууд бууж  шоудах хэрэг юун, биднээр яаралтай судрууд гаргуулах хэрэг юу вэ? Судруудаа энэ их ажлын дараа гаргуулж болох бус уу? Судрууд гаргах хэрэг юу байна хэн унших юм бэ? Дэлхий сөнөчихвөл хэн унших вэ.  Тэгвэл Гэрлийн өргөөний Буурлууд ямар яаралтай судруудыг гарган хэвлүүлэв. Хэрхэн өдөр шөнөгүй бөөлүүлэхийн тулд биднийг бэлтгэв.  Өдөр шөнөгүй бөөлөхийн тулд хэн хэнээ танихгүй монголчууд бид тал талаас цуглаад ямар их ажлуудыг зохион байгуулан хоромхон зуур хийж гаргаж чадав. Тэсгэм өвлийн хүйтнээс бид айж залхуурсангүй, хол газраас сүрдсэнгүй, тооны багаас бид хулчийж сэтгэлээр унасангүй, элдэв дайралт шалгалт бүрийг маш баяр хөөртэй давж чадсаны учир юу вэ. Эцэст нь үйлээ хийчихээд шинэ эриний шинэ нарыг угтан уйлж баярлан бахдахдаа Монголчууд бид биенээ, өвөг дээдүүдээ хайрлан баярлаж уухайлан хурайлж бахдсан гайхамшиг. Баруун зүгийн маш том албинтай гэгдэх Аянгат удган болон түүний нөхдүүд сарын хооронд юу хийв, 21 ны үйлийг хэрхэн зохион байгуулав гэдэг сонин бус уу. Олон жил бөөгийн ёс уламжлал гэж хашигчсан тэдний хийсэн бүтээсэн нь юу байгаан. Буруу явсан бөө нараа илчилж цээрлүүлсэн нь хаана байна. Хүн ардад Бөө гэж ийм гайхамшиг хэмээн үзүүлэн толгойг нь цэвэрлэж буй нь хаана байна. Бусдын төлөө өдөр, шөнөгүй хүйтэнд бөөлчих зүрх зориг нь хаа байна. Ёсоор нь хийж чадахгүй домнож сэглэхдээ л сайн бус уу. Харин бидэнд хаа ч үзүүлэх судрууд минь байна. Хаа ч хэлэх хийсэн ажил минь бий. Богино хугацаанд үйлээ хийж үлгэрлэж чадсан бус уу. Хуучинд хүлэгдэхгүйгээр шинэчлээд үйл хийж болдог бус уу. Харуулж чадаж буй бус уу. Онгод орох олон арга байдаг бус уу. Үзүүлж чадаж байгаа бус уу. Олон янзын ёс дэгээр, олон янзын багштай боссон ч нэгдэж нийлж үйл хийж болдог гэдгийг харуулж чадсан бус уу. Бид хэнийг ч гоочилдоггүй. Харин хамтарч хийж бүтээж чаддаг гэдгээ харуулав. Хөгшин залуу, баян ядуу ямар ч бөө нь нэгдэж болохыг харуулж дийлсэн.
Ганц улаач ч биш эх орноо гэх бүх л Монголчууд зориг байгаад зорилго нэгдвэл хэнийг ч царай алдахгүй өөрсдөө үйлээ хийчих чадалтайг, гадаадын орноос царайчлаад байхгүйг харуулж дийлсэн. Ийм олон итгэл сэтгэлтэй Монголчууд маш олон байгааг илрүүлж гаргасан. Монголчууд сэрчээд байгааг унтаа бөө нар хараасай.
Өглөө ч нартай уралдан ирсэн Монголчууд  ч байсан. Нарнаас хоцорчихлоо хэмээн хурдалсаар байсан ч яг л тэр газар ирэхэд нь тэр өндөр уулын цаанаас нар ургахыг харж чадсандаа өглөө эрт хотоос давхисан тэр хүмүүс баяртай бахтай байжээ. Шөнө нойргүй хонон, хүйтэнд тэсэн гарсан бие биенээ танихгүй олон хүн бөөн баяр хөөртэй байж өглөө нь чин сэтгэлээсээ бие биерүүгээ инээмсэглэж чадсан.
Өглөө гэгээ татсан хирнээ НАРАН мандах хүртэл их хүлээлгэсэн. Энэ л хүлээлт бидэнд маш удаан хэцүү байсан даа. Тув тунгалаг толигор цагаан НАРАН мандаж монголчууд бид сөгдөн мөргөхдөө үүрд бидэнтэйгээ хамт байж, үр удмууд минь мөнх нартайгаа байгаасай хэмээн хүслээ илэрхийлж чадав. Бид мөнгө хүссэнгүй, хувийн гуйлт хүссэнгүй. Мөнх Нарыг үүрд Монгол орныг минь ивээж байгаасай хэмээн залбиран сөгдсөн. Нарны өмнө өчүүхэн гэдгээ бид хүлээн зөвшөөрч сөгдөн байсан даа. Шөнө Сарыг хэсэгхэн огт үгүй болоход сэтгэл түгшин байлаа. Хаана байна харагдаач хэмээн хайж гуйж, час улаан өнгөтэй болоход нь сандран сандран сэтгэл зовж, хар бүхнийг үтэр түргэн холдуул хэмээн хэнгэргээ хүчтэй дэлдэн хүсэн догдолж, нүд минь анилдан нойронд дийлдэх агшинд чамтай үзнээ хөө гэсээр улам л хүч орон сэрж байсан улаач бүхэн шинэ эриний Нарны үнэ цэнийг мэднэ.
Хаан маш их догдолсон бөгөөд ойр хавийнхандаа Нар луу харахдаа хэрхэн харах юу харах, ямар дүрс байгааг нь олж харахыг заав. Ингээд миний нүдийг аниулахад ГОЛДОО ДООШ УНЖСАН ДҮРС ХОЁР ХАЖУУГААР НЬ ЭРИЙТЭЛ ЖАГССАН ГОЁ ГОЁ ТОД ӨНГИЙН БӨМБӨЛГҮҮД НЬ ЯГ Л ХАНЫН ТОЛГОЙ МЭТ БАЙВ. ТЭГСНЭЭ ТЭР БҮХ ЖИГД ДҮРСҮҮДИЙН ДЭЭД ХЭСЭГЭЭС УНЬ ЯВЖЭЭ. ТЭР УНИУД ЯВСААР ГОЛЫН ХЭСЭГ РҮҮ УУСАН АЛГА БОЛОВ. ТЭР УНИУД НЬ БҮДЭГ ХҮРЭНДҮҮ ӨНГӨТЭЙ ЯГ Л ГЭРИЙН ДОТОРХИ БАЙСАНД БИ ДУУ АЛДАН ГАЙХСАН ЮМ. ГЭР, ГЭР, ГЭР БАЙНА ГЭЭД БИ ГАЙХАН БОДОЖ ЦААШ АЖИВ. ГОЛЫН ДООШ УНЖСАН МЭТ ДҮРС МАШ ТОДОРЧ БҮҮР ДООШ ГАЗАР ХҮРЧ МИНИЙХЭЭР ЯГ Л ГАРАА АЛДАЛСАН ХҮН ШИГ ТҮҮНИЙ ХОЁР ТАЛААР ӨНӨӨХ ОЛОН ГОЁ БӨМБӨЛГҮҮД ӨНГҮҮД БАЙСАН.
Энэ бүхнийг Хаан чанга давтуулан хэлж хүмүүсийг харж байна уу, одоо ийм өнгөтэй тийм юм байна гэхэд Тийм байна яасан сонин юм бэ, яг тийм байна хэмээн Монголчууд минь ам амандаа чанга хэлнэ. Би ганцаар харсангүй ээ. Хаан хэлэв: Эцэг Тэнгэр, 99 Тэнгэр гэж энэ дээ харав уу. Бид үйлээ хийж дийллээ, Бид яллаа хэмээсэн юм. Ингээд нисэж буй шувууг харуулав. Тэр шувуунаас гэрэл цацарч байлаа. Бүгд үүнийг харсаан. Одоо та нар бүгд эргэн тойронгоо харцгаа маш олон янзын хэлбэр дүрстэй хий шиг юмнууд түм бумаараа байгаа. Энэ бол ТҮМЭН ОНГОДУУД байна Харцгаа, харж чадаж байна уу гэхэд Харж байнаа хэмээн хүмүүс ам амандаа хэлэв. Би үүнд нь хагартлаа баярлав.
Би монгол гэрийн тухай Хааны хэлсэн бүхнийг цуглуулан тэмдэглэж , зурж байгаа билээ. Гэхдээ сая бас л шинэ мэдээ бүр гэр доторхи Хана, унийг харлаа. Монгол гэрийн гайхамшиг ийм бодитой үнэн байсан гэж үү хэмээн бишрэв.
Хүн бүр минийхээр тэр унжсан юмыг өөр өөрөөр нэрлэжээ. Гэвч нэг л зүйлийг бид харсан юм. Жишээ нь манай нөхөр ГҮРВЭЛ гэж харжээ. Гараа алдалсан урт сүүлтэй, шовгор толгойтой гэв. Өөр нэг нь гараа алдалсан Хатан малгайтай хатан байв гэв. Зарим нь Хэрээст тэмдэг, зарим нь пүрэв хэмээх шашны зүйл, зарим нь гараа алдалсан хүн, зарим нь Илд, зарим нь Сум хэмээх ч харсан зүйл маань ердөө гараа алдалсан мэт доош унжсан урт хар юм. Хааяа тэр тод шар байснаа сүүлдээ харлаж харагддаг. Бүгд хэлбэрийг нь харсан ч өөр өөрийнхөөрөө нэрлэж байлаа. Хаан харин инээмсэглээд ТЭНГЭР ЭЦЭГ шүү дээ. Шонхор хамартууд түүнийг модонд хүлүүлсэн л гэж боддог гэтэл энэ бол жинхэнэ Тэнгэр эцгийн дүр хэмээсэн билээ. Будда нарын  очир, пүрэв гэж газар луу унжсан зэмсэг ч бий. Тэд ч үүнийг л харсан байх даа хэмээн би бодоод хайр хүрэв. Аль нь ч бай бүгд л яг одооны бид нар шиг л харсан байж таараа. Харин өөр өөрийнхөөрөө л тайлж дээ.
Би яг үүнийг зурж өгөх зураачыг хүсэн бодов. Өөрийн нүдэнд харсан түүнийгээ дахин бөөлж байгаад тэр зураачид үзүүлээд зуруулах юмсан гэж хүснэ. Хүмүүст яг л тэр өдрийн өглөө морилсон Тэнгэр эцэг, 99 Тэнгэрийг зуруулан, Түмэн Онгодын чуулсан тэр их зургийг зуруулан олон түмэнд үзүүлэхийг туйлаас их хүсэв. Өмнө нь Хаан Нарны бөөлөө хийх бүртээ үзүүлдэг ч би ингэж төгсөөр нь үзэж байгаагүй. Бас ихэвчлэн ийм олноор бус хэд хэдээрээ л харагдан үзэгддэг. Өнгүүд нь солигдон, хэлбэрүүд нь дугуй, ромбо, дөрвөлжин, эсвэл гонзгой болох ба өнгүүд нь зүйл бүрээр хувирна. Хаан: Одоо Нар ингэж цацарч, цацраг нь ийм хэлбэрт орно, томорно, жижигрэнэ, чиний нүүрт мэдрэгдэн төөнөнө, нүдээ анихад чинь ийм өнгөөр тийм хэлбэр гарган , ийм ийм дүрс үзүүлэх буюу, ийм ийм хэлбэрээр ингэж харагдана гээд л эхлэн хэлээд үзүүлэхэд Нар яг л тэгж үзүүлэн түмэн олон харж чаддаг юм даа. Харин энэ удаа гайхалтай нь өмнөх гурвалжин ч юмуу холбоостой од мэтүүд биш харин гэрийн доторхийг үзүүлэн Тэнгэр эцэг болон 99 Тэнгэрийнхээ байрлал бүгдийг үзүүлсэн нь мэл гайхмаар бахархмаар байлаа.
Ингэж Буман жилдээ Тэнгэр эцэг нэгэнтээ заларч, Түмэн жилдээ 99 Тэнгэр цуглан, мянган жилдээ мянган отог омгийн Дээдийн Дээдүүд заларсан өглөөн НАРАНГАА бодитоор амьдаараа, нүдээрээ үзлээ. Яг энэ өдрийн өмнөх өдөр Түмэн Онгодын Чуулганы бөөлөөн эхлэх үед Нарны бөөлөөг хийн үзүүлэхдээ НАР амьтайг цугласан олонд үзүүлээд нүдээр нь мэдрүүлээд та нар энэ амийг хамгаалан тэмцэн бөөлөх болно хэмээгээд бөөлөөндөө амжилт хүсээд үйлэндээ орсондоо. Энэ цаг үеүдэд Хааны ойр байсан бүхэн үүнийг батлан харсан бөгөөд өөрсдөө бичнэ бизээ. Чанга яригч эвдэрхий учир манай нөхөр л хашгиран хүмүүст хэлж асууж байсан билээ. Зарим нь цааш дамжуулан хашгирч байсан бөгөөд харин өөрсдийн харсан үзсэнээ ам амандаа чангаар дуудан хэлэхийг Хаан тушаасан юм. 
Сорхагтани хатны агуу судрын нууцууд тайлагдсаар...
Хамгийн анхны судар нь Хөх Монголыг Нүүдлийн Соёлоор бадраах судар билээ. Нүүдлийн соёлоор харин ч нэг бадрах шиг болов. Торох зүйлгүй хөндийгөөр хүйтэн салхи шуурахаараа өдөн куртка, дулаан гэсэн хамаг л европ хувцасанд хасах дүн тавина. Харин үстэй дээл, үнэгэн лоовууз, эсгий гуталтай бол түүртэх юмгүй даарах зовлонгүй. Бид Утаат Улаанбаатараасаа холоос хол сар амьдрахдаа байшин барьсангүй дугуй гэрээ дугуйлж дулаалж аваад л амьдрав. Яасан ч олон хүн орж багтав. Ямар ч дулаан байдаг юм. Харанхуйд бидэнд лаа чухал байлаа. Аарц ууж, гурилтай шөл иднэ. Аравт аравтын гэрүүд өөр өөрийн онцлогтой байлаа.
Зарим нь насаараа амьдрах мэт ор, ширээ сандалтайгаа, ардаа өлгөх хивстэйгээ сайхан тохижжээ. Айлын эзэгтэй нарын ажилсаг, үгүй нь андашгүй тодорно.
Баруун талаасаа хоёр, гурав дахь гэрүүд ажилсаг аравтынханы өргөөнүүд байв.
Манайхан дунд байхгүй юм байхгүй гэр хүртэл байлаа. Тэднийх хааяа рестораны хоол хийнэ. Хөөх хаах гээд л бид гайхан баясана. За тэгээд би тэднийхээс юу л гуйна бүгд байна. Зүү утас, хайч, алх, хөрөө, мод чулуунаас өгсүүлээд л янзтай гоё. Оосор дээсүүд хүртэл бий. Түүнээс нь би бас авч Гэгээнийхээ чарганы оосрыг уртасгав. За тэгээд байхгүй юм байхгүй гэрт маань хамгийн хачирхалтай нь баруун талын ханын толгой хавьд пооз авч байгаад л утсаар ярьж болох бөгөөд гэрийн эзэгтэй нь эмч байвал яах уу. Нэг цэгийн үйлчилгээ шиг л байлаа даа. Эднийхэн бүгд ажилсаг бөгөөд дүү нь түшээгээс өгсүүлээд бүх зүйлийг хийнэ. Шөнө дунд ороод ирчихсэн манай галыг ухчихсан түлж байвал яах уу. Гайхалтай ажилсаг бас ах дүүсэг, эвсэг сайхан гэр бүлүүд байлаа. Ах дүүсээрээ ирэн гэр барин өвөг Буурлуудаа хүндлэн буулгаж нийслэл салатнаас өгсүүлээд л гуляш, буузаар эхлээд л хоолны цувралуудыг үйлдвэрлэх шиг болсондоо. Яахаараа нэг гэрт дандаа ийм ажилсаг хүмүүс цуглачихдагийн бөө мэд. Манайхан ийм байсан болоосой доо.
Дараагийн гэр нь ажилсаг аравтынханы гэр. Дандаа залуус байдаг маш их үр бүтээлтэй. Буурлуудаа ээлжлэн буулгангаа гаднах бүх л ажилд оролцон хүчийг үзүүлнэ. Өвөрхангайгаас дөрвөн жил бөөлсөн нэг бөө ирж энд тэдэнтэй олон хоног ижилдэн дассан даа. Сайхан зөв бодолтой сайхан залуу хүү байлаа. Манайхны зарим нь чуулганаас сарын өмнө ирж байрлан гэрээ манаж чуулганы бэлтгэл ажлууд нүүрс, тоосго буулгах өрөх, гэр барих, байрлалуудыг хэмжиж тэгшлэн тогтоох гээд л маш их ажлыг хийсэн билээ. Чинболор гэж улаач, түшээ ч биш хүү өөрийн санаачлагаар ирэн олон хоног бүх л ажилд оролцов. Маш их ажилсаг гайхмаар хүү байсныг тэнд байсан бүхэн ам нэгтэй магтаж байсан. Өдөр нь ажилд туслаад л Буурлуудыг буухад бүгдэд нь түшээ хийж өгнө. Буян нь цацарсан сайхан сэтгэлтэй монгол хүү гэж түүнийг л хэлдэг байхдаа.
Олон эрчүүд дунд ганц охин сар болов. Энэ охин Германд над дээр хаа холоос ирж уулзаж байсан Соко маань юм. Анх надтай уулзахдаа хүмүүс уйлсан гээд л бичээд байх юм яахаараа уйлдаг байнаа гэж ярьж байв. Дараа нь түүний заслыг хийхэд бүр ихэр татаад чанга хашигирч уйлж байсан түүхтэй. Дараа нь Аан ингээд уйлаад байдаг юмуу, яасан хачин сонин юм бэ хэмээн гайхаж байсан. Угтай бөгөөд улаач болох ёстойгоо сонсоод үлдэж байсан ч хаа холоос ирээд явсаар байгаад л улаач болчихсоноор барахгүй хамгийн чухал үед бүх л ажилд оролцоод байж байх юм. Мундаг охин байжээ. Амьдралыг сөрж тэмцэж чаддаг дайчин учраас л бүх л бэрхшээлийг туулаад дээрээс нь тэр олон эрчүүд дунд ганцаар сар амьдарч дийлж чаджээ. Тэр хэд Соког явуулан баахан амны зугаа болгон тоглодог байснаа ярин байвч тэр их тоглоом наадгайг тэсээд тэмцээд давчихна гэдэг би л лав чадахгүйдэг. Яаж уур хүрч хэд хэрэлдэж заримтай нь үсдэлцэх байсан болдоо. Түүнтэй таарсан тухай Берлинд байсан түүх дээр байгаа бизээ. Түмэн Онгодын Чуулганы дараа бол харин хүмүүсийн нэрсийг нэрээр нь бичихийг Онгодууд маань хориглохоо больжээ. Тэр болтол учирсан болгоны нэрийг нууцлан маш их хамгаалж байсан нь учиртай бизээ.
Польшоос намайг урин гэртээ байлгаж байсан Дашдорж маань иржээ. Зун ирсэн ч бид уулзалдаж чадаагүй бөгөөд тэр чуулганд галаа манахаар нисээд ирчихсэн намирсан ногоон нөмрөг хийсгээд явж байв. Гэвч маш их ажилтай, мөн олон хүнтэй уулзалдах учир тухтай суун чалчих ч зав гарсангүй. Тэр хүн хаягдсан байсан хэт хутгыг олж надад авчирч өгсөн бөгөөд манай нэг улаачын Буурлын хэт хутаг байв. Мөнгөлсөн хутга байлаа. Германаас Бэхээ ирчихсэн уулзаад явав. Өмнө нь Францаас Чука хөөрхөн охинтойгоо ирээд явсандаа. Мөн Дөлгөөн ирж удган болчихсон байв. Ганбат ирсэн гэж майл бичсэн ч би уулзаж амжаагүй. Хүмүүстэй уулзахад зав цаг их хэрэгтэй байдгийг чухам их мэдэрч мэдэж авав. Хийх ажилгүй байсан бол асууж сонирхох зүйл их байсан ч ажил гээд ухаан самуурчээ хөөрхий. Энэ хүмүүс миний блогт өмнө нь нэргүйгээр бичигдэж байсан хүмүүсүүдийн хэсэгхэн төлөөлөл билээ. Өөр олон олон нөхдүүд бий. Солонгос, Австрали, Герман, Франц гэх мэт орнуудад надтай учирч байсан олон сайхан танилууд бий ч тэдэнтэйгээ сонин юм ярих зав түмэн Онгод Чуулганы үеэр гарсангүй.
Мөн Германд ажилладаг эмч дүү маань охиноо дагуулан шөнө дунд ирээд нэг үнсүүлээд л түжигнэсээр хагас хугас унтаад өглөө нь хувцас хунар өмсөх бэлтгэл гээд таван үг ч сольж амжсангүй. Ирээд ч уулзаж чадсангүй байсаар нутаг руугаа буцах нь байна доо. Германд шалгалтуудыг нь өгөөд албан ёсны эмчээр ажиллах түүнд баяр хүргэж ч амжаагүй ажээ. Польшид анагаах төгссөн тэрээр мэрэгжлийнхээ ажлыг тэр шонхор, монхор, том хамартнуудыг эмчлээд явж байх юм гэж хэн мэдэхэв дээ. Хүний амьдрал гэж таашгүй. Диамка маань Монголоосоо явмааргүй байна гэж үглэнэ. Гэгээн ч халуунд дургүй гээд аавтайгаа явахыг хүссэнгүй. Чухам л бөөлөө хийчээд л  24 нд л буцчих билет аваад байсан би 24 ндээ амжиж онгоцдоо суусангүй. Хамаг ажлаа дөнгөж дуусгачаад явчихвал хамаг үр дүн нь бутрах мэт санагдах учир гэрлийн өргөөний улаач нарынхаа Гэгээрэлд энэ ирж буй жилийг зориулахаар Монголдоо үлдлээ. Олон олон шинэ улаач нар бий. Тэднийгээ хамгаалах, учраа олдог болох, сайн зайран удган болоход сурсан мэдсэнгээ заах, хамтарч хичээн зүтгэх, судалгаа хийх, өөрсдийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал учраас халуун орон луу явахаа больж орхив. Нөхөр маань ч зөвшөөрөв. Миний ажилд тэр их санаа зовдог болжээ. Энэ олон хүний итгэл найдварыг алдав, хайрла тэднийг гээд намайг үлдэхийг зөвшөөрөв.
Ккк. Нөхөр бид хоёр ингэж нуур нугас хоёр болчих гэж Буурлуудын л буян байхдаа. Миний ажлыг ойлгон дэмждэг бүр өөрөө хүчин зүтгэж санаа нь зовон Түмэн Онгодын Чуулганд ирж оролцон удирдах зөвлөлд нь оролцож санаа оноогоо хэлэн хошуу нэмж их ажил нугалав. Ингээд байвал өөрөөр ярийй шүү. Дарга байсан учраас намайг бодуул олон хүнтэй ажиллаж сурсан туршлагатай шал өөр юм байна. Бас хүмүүсийг хайрлаж, үнэлж чаддаг ажээ. Би бол бүх л юм шинэ бөгөөд өдөр бүр суралцсаар, шинэ амьдралд дассаар, үзээгүй юмаа үзсээр л явааг бүү мартаарай.
Өмнө нь миний үзэн яддаг байсан юмс өөрчлөгдөж би өөрөө нилээдгүй өөрчлөгдөж байгаагаа анзаарч байна. Хамгийн дургүй ганц юм л хэцүү байв. Хуралд суух бас элдэв найр наадамд ширээний голд суух. Ёооооооёёё одоо ч уур хүрч байна. Ширээн доогуур ормоор, сүүжээ амраамаар, эртхэн чимээгүй газар очоод юм бодоод хэвтмээр ч Хаанаас болоод би яалт ч үгүй хүмүүсийн яриаг сонсож шомбойтол суух ёстой болоод байгааг яаж  болиулах вэ гэж бодно. Уг нь биччихээд л гэртээ амар сууж баймаар ч сүүлийн үед амаараа ярих гэж хачин учиргүй нуршуу залхуутай юм болоод байгааг ажиглав. Маш олон ааш аягтай хүмүүстэй таарав. Мөн олон ааштай хүмүүсийн дунд хэн хэнийг нь аргадах гэж ажил ч хийж үзэв. Түмэн янзын ааштай ч нэг зорилго дор нэгдээд ажил хийж чаддаг л юм байна. Хүн бүр л хичээн зүтгэсээр том даваагаа давчихав.
 Чуулганы дараа тэд одоо юу хийх вэ гээд их асуулаа. Одоо бид өөрөө өөрсдийгөө гэгээрүүлж судруудаа уншиж, ааш аягаа засаж, олонтойгоо хөл нийлүүлж, Буурлуудаасаа шид сурч, махан биеэ хөгжүүлж сурсан бүхнээ өөрсөд дээрээ ажиглах турших , сурах ажлуудыг бүтэн нэг жилийн хугацаанд хийнэ дээ. Бусдад үлгэрлэхийн тулд өөрсдөө суралцах хэрэгтэй. Өөрсдөө чадах хэрэгтэй. Өөрсдөө чадчихаад бусдадаа зааж өгнө дөө. Өөрсдөө тогтворжчихоод өөрсдөө өөрчлөгдчихөөд бусад монголчууддаа үлгэрлэх учраас ирэх жил бол улаач нарын сургалтын жил байх болно.
Түмэн Онгодын Чуулганд тохиолдсон сайн, муу бүхнээс... дурдая. Хаан Дээдсийн санаанууд, ажлыг дүгнэн бодлоо. Намайг Хаан Дээдэстэй андуурав даа. Хэдийгээр манайхан намайг Дээдсээ хэмээн дуудах ч би тэднийг хүндэлж байгааг нь ойлгох учир Аан л гэх болж. Гадны хүн сонсуул юун баясчихсан юм гэх байхдаа. Хахаха. Гоё гоё. Учиргүй юм гэж байхгүй гэж яая гэхэв дээ. Миний ард арзайсан олон Дээдсүүд байгаа хойно. Тэд байгаагүй бол би баланцгаараа Түмэн Онгодын Чуулган хийхийн...
Яагаад заавал хотоос хол бөөн их зардал чирэгдэл болох газрыг сонгов. Дэлхийн усны чухал ундарга хөрсөн дор нь бий дээ. Яагаад заавал тоог чухал болгохгүй зарим ёс суртахуунгүй улаач нарыг хөөх болов. Тэд бусадтайгаа хамтарч баг болж чадахгүй учраас л тэгж дээ. Хамтын хариуцлага үгүй, хамт олноо хүндлэхгүй бол угаасаа ажил бүтэхгүй. Үүнийг их мөнгөөр зодож, нэг бол дарамтлаж л хийлгэвэл хийж болох байх. Харин бүгд сайн дурын үндсэн дээр бол хүн бүр бусдыгаа хүндлэн хамтдаа зүтгээд сохор зоосны ашиг харалгүй нэгдээд энэ том үйлийг хийж чадсан гэдэг бол гайхамшиг.
Анх Түмэнтээ Онгодын Чуулган хийх байршил, суудлын зургийг илгээж байсан Хархай Суурь жанжины улаачид Хаан Дээдэс маань судруудыг бэлтгүүлэн захиатай хамт илгээв. Тэд хүлээж гайхширч байсан ажээ. Харин сайхан гар улаач нь ямар байсан тухай одоо дэлгэрэнгүй бичье. Тэр анх Онгодууд нь эмэгтэй хүн дээр Хаан буусан гэж хэлж байхад ч тоогоогүй гэнэ. Тэр байтугай Хархай Суурь жанжин, Хаан хоёр хэд хэдэн удаа захиа солилцоод байхад ч өөрийнхөөрөө зүтгэн юу гэж эмэгтэй хүнд Хаан буудын гээд л томорч байсан гэдэг. Тэр намайг сонирхдог ч үгүй. Өвгөдийнхөө үгэнд орох ч үгүй байлаа. Харин сүүлийн захиаг Тэнгэрхүү авч очоод Бууралтай нь ярилцаж тохирсны дараа буучаад би л лав ийм юманд дургүй явахгүй гэж эгдүүцжээ.
Түүний дараа хоёр ч удаа Буурлууд нь буухдаа улаачыгаа загнан сүрдүүлээд Бид андгай тангарагтаа үнэнч түмэн хэмээн уурсчээ. Харин 13 р зуунд намайг байхад улаач нь очиж уулзахаар яваад замдаа машин нь сууж бөөн юм болсоор шөнө 4 болж байхад ирэхэд нь би боссонгүй, уулзсангүй. Тэр эргээд явжээ. Харин түүний Буурлууд бахтай нь аргагүй улаачдаа хандан хохирооно гэж юу байдгийн анхных гэж дамшигласан гэнэ. Улаач нь Буурлуудынхаа үгэнд орж дараа нь өргөөнд намайг ирэхэд уулзахаар болов.
Хот ирээд хоёр хонохдоо өргөөгөөр эргэв. Суурь жанжины улаач бид хоёр ерөөсөө биенийгээ хараагүй байв. Би өргөө рүү явж байхдаа нэг хүүтэй жигтэйхэн танил санагдан зогтусан чочив. Тэр ч намайг хараад гайхчихав. Хаа харлаа, хэн билээ дотноос дотно санагдах учир юу вэ, Зүрх догдлоод бөөн хөөр болоод түүнийг үнсмээр, тэвэрмээр байвч арай ч дээ би мэдрэл муудаж байна уу гэж бодон биеэ чангалсаар тогтож чадав. Энэ хүү Суурь жанжины улаач үр ажээ. Хайр л дотроос оволзоод байв. Түүнтэй хэдэн цагаар ч хамаагүй хамт байж яримаар санагдавч ажил их, уулзах хүн их учир товч ажлаа танилцуулав. Тэрээр чуулганд өөрийн галынхантайгаа ирэх тухайгаа хэлээд явлаа. Хаа харлаа байз... Энэ замбад хаа нэгтээ таарсан байлаа гэхэд дотроос оргилох хайр хаашаа янзын юм бэ. Нүднийх нь гал дүрэлзэн асах учир түүний Буурлуудын хөөр баярыг би сайн мэдэрч байв. Тэр намайг зэрвэс хараад хамаатныхаа нэг эгчтэй андуурсан гэж байсан. Хайр буцалж байгааг л би сайн мэдэрч байсан даа. Хаан болон Жанжин хоёр тийм л сайн андууд байсан юмуу, эсүүл өөр Буурлууд нь учиртай байсым уу хэн мэдкүү. Би тагнуулдсан боловч мэдээллийг маш их нууцлав. Тэгэхээр нь би улаачид нь хандаж бас тагнаадахаараа эд ер нь ямар гээч холбоо сүлбээтэнгүүд байсныг хэмээв.
Түмэн Онгодын Чуулганд Хархай Суурь жанжин маань гурвалжингийн гол амийн нэг үзүүрийг манан нэгэн жигүүрийг нь эзэгнэн оролцсон билээ. Энэ гурвалжинд Нар, Сар, Дэлхийн амийг нэгтгэн тэтгэх их үйл болох учраас маш чанга найдвартай хамгаалах хамгийн чухал үүрэгтэй байв. Нэг үзүүрийг Хаан Дээдэс, нөгөө үзүүрийг Хархай Суурь жанжин, Нөгөө үзүүрийг Хар Соно зайранд морилох Хадам Буурлууд маань манаж голдоо мөн бөгжнүүд хийцгээн Чу мэргэний улаач, Цагаадай хааны улаач, Өгөөдэй хааны улаач нар бөгжилсөн юм.
Энэ улаач нар маань ихэнхи нь 5 жил бөөлсөн туршлагатай зайран байв. Өгөөдэй хааны улаач л шинэхэн байлаа. Гэвч тэр үүргээ маш сайн гүйцэтгэн зүрх сэтгэлээсээ оролцон өөрт тохиож болох бүх л эрсдлийг тоогоогүй зоригтой хүү байлаа. Энэ замбын ажлын нэр төр, элдэв эрсдэл хэл амыг ч тоогоогүй нь өвөг дээдүүддээ хичнээн хайртай, ямар их зөв бодолтой, зоримог гэдгийг харуулж байв. Гэтэл зарим нь бөө гэх нэрнээс ичин өөрийгөө нууж, энэ замбын амьдралаа л илүүд үзнэ. Зөвхөн энэ замбын амьдрал, нэр төр гэдгээр хүний маш олон шинж чанар шалгагдаж харагдах ажээ. Бөө моданд орноо. Би Тэнгэрийн тамгатай үр гэдгээрээ монголчууд бахархах цаг ирсэн учраас бүү ич, бүү санаа зов. Буруу яваа бөө нарыг шүүмжлэж байхаар өөрсдөө зөв явж болдог гэдгийг харуулах нь чухал.
Шөнө дунд давхар хамгаалалт хийн хоёр хошуу үзүүрийг хаман Хаан Дээдэс маань бүх л бөөлөөг хянаж, удирдаж, зөвлөгөөг өгч гурвалжиндаа хүч нэмэх бол улаач нарыг цуглуулж тарааж янз бүрийн аргаар бөөлж байв. Зэлмэ жанжин, Мухулай жанжины улаач нарыг дуудан баруун зүүнээ суулгаад гурван зэргээр голын үзүүрийг чангалав. Үүний зэрэгцээ жигүүрүүдийн галын байрлал, бөөлөх улаач нарын байрлалыг өөрчлөн цацраг хэлбэртэй болгох, нэгтгэх, цувуулах, тараах гээд л олон янзаар өөрчлөв. Заримдаа хүнийг нь цөөлж амраан, заримдаа хүч нэмүүлнэ. Юутай ч хэнгэрэгийн дуу огт тасарсангүй. Гал болгон мандан бадарч огт унтарсангүй. Бөөлөөн дараа ч хангалттай мод үлджээ. Мянган галыг хэрхэн яаж, ямар дарааллаар асаахыг бас заасаар бүгд ассаар Наран мандахад бүгд дүрэлзэн байв.
Үүрээр гурвалжингийн галыг сайтар сахин хянав. Тэр дунд суух улаач нарыг чандлан хорьж хойш болгон нэг ч зүйлийг гурвалжин дотор оруулсангүй хэсэг бөөлөв. Нэг улаачын хэнгэрэг гурвалжингийн галын дунд орчихсон байхыг хараад ихэд уурсав. Түүгээр дамжин хамгаалалт сэтлээд байна үтэр түргэн холдуул галаас холхон суулган дэмнүүл гээд зарлигдав. Хаан Дээдэс цөөн хүчээр, найдвартай, баараагүй хийж, хүн царай алдах гуйхыг ёстой жигшдэг зан чанарыг олж харав. Хийж чадна үүнд огтхон ч бүү эргэлз, зөвхөн сэтгэлээрээ л хийхээс бус  сэтгэлгүй өөр бусдыг бүү гуй, бүү тоо бөглүүл, тэд гай болно. Түүний оронд хүчээ зөв хуваарилан, гол бөгжлөх цэгүүдээ  манан, тэр олон галын цацраг бүрээр давхар хамгаалалтууд хийчихсэн бат бэх тойргууд лазерийн туяа адил байсанд гайхав. Чиний цэргүүд олон бөгөөд хүчтэй байна бүү санаа зов. Амраах үедээ амраа. Харин чи өөрөө хэнгэргийн дуугаа таслахгүй.  Зайлшгүй тохиолдолд холдлоо гэхэд хамгийн итгэлтэйнүүдээ хажуудаа байлган мануулна. Тэгээд өөрөө голоос гарч Есөнтөө бөөлөөн бүх захаар явахдаа нэмэлт давхар хамгаалалт хийн, хүмүүсээ ажиглан, галын холбоосуудыг ажин, хийгээр дахин нэмэлт тойрог гурвалжин, дөрвөлжин бас сараалжин тойрог татав. Энэ бүхэндээ тэр ер сүйрхэж гайхуулсангүй. Өөрийн хийх ажлаа хэнээр ч заалгалгүй, хэнийг ч царай алдахгүй очоод л хийчихдэг юм байна. Хийлээ ч гэж гайхуулж дэврүүлсэнгүй. Мэлмийтэнгүүд нь харж чадвал зол гээд инээмсэглэчихээд явахаар нь үлгэрийн сайн санаат өвгөний дүр санаанд буув. Шидэт дохиураар дохичхоод л яваад өгөх сайн санаат цагаан сахалт өвгөн мэт л байлаа.
Манай Онгодууд зогсоо чөлөөгүй солигдон хэнгэрэг нүдэх аж. Өмнөх нүдэлтүүдээс шал өөр ажээ. Би хааяа гараа булаан зүггүйтэж нэг үзэх ч нэг ихээр үйлд нь саад хийж туршиж тандсангүй. Мэдээж би өөрөө байвал өдөржин шөнөжин яалаа гэж мод балбаж чадав гэж.
Нар, Сар, Дэлхийн амийг тэтгэх энэ үйлийг гурвалжин  том суурьт галан дунд буулгаад түүнийгээ давхар гурвалжин галан бүслүүрээр хамгаалан өөрөө болон итгэлт сайн зайрангуудаар мануулав. Энэ гурвалжинд гурван давхар хамгаалалтын цэргүүд битүү тавив. Эхний гол хамгаалалт Соно, Суурь, Хувилай жанжингийн цэргүүд. Хоёр дахь хамгаалалт Чу МөрГүн, Цагаадай, Өгөөдэйн цэргүүд. Гурав дахь давхар хүрээнд Хаан Дээдэс, Мухулай, Зэлмэ жанжины цэргүүд битүү.
Тэгээд дөрвөн зүг найман зовхисын  Ес, Есөн гал бүрээр есөн үе тойрог хүрээ. Хүрээ бүрийн бөгжний эздүүд бий. Энэ хүрээнүүд гурав гурваар мэлмий, судрын дээдэс, хатадуудын бөгжнүүд. Тус бүр галан хамгаалалт хүрээ.
Дараа нь зуу зуугаар галан тойргууд есөн эгнээ, хамгийн гадна нь Эрлэгийн эздүүдийн хүрээ гээд маш их галан хүрээ хамгаалалт болов. Хүмүүс эдгээр мянган галын утгыг бүрэн мэдээгүй бизээ. Гал галын голомтын дээдсүүд тэндээ буусан учир нь Нар, Сар, Дэлхийн амийг тэтгэх их үйлд хамгаалалтын үйлийг хийсэн юм даа. Түмэн Онгодууд цайлах гэж найрлах гэж буусангүй. Үйл хийх гэж буусан билээ.
Их үйлд Өвөрхангайн Очирбат удган галынханыхаа хамт, Арван жил бөөлсөн Болдбаатар зайран галынханыхаа хамт, Суурь жанжины улаач Энхтөр галынхантайгаа ирж хүч нэмэн дэмнэж тус бүр жигүүрүүдийг аван хамгаалан оролцлоо. Хувиараа Буурлууд нь оролц гэсэн гээд олон улаач нар оролцсонд их гялайлаа. Тэд өргөөнийхөний аравтуудад нэгдээд үйлд оролцов. Бүгд л нэг зорилготой учир олон янзын багш нар дээр олон янзын ёс дэг дээр боссон тэд биенийгээ гоочлох, тэгчиж ингэчиж гэх юм гарсангүй. Тэгээд ч энэ хийсэн үйлийн зорилго нь тэс өөр, өмнө нь хийгдэж байгаагүй бөөлөө юм. Нарны тахилга гэхэд л шууд нартайгаа харьцан үзүүлэх өнгө, хэлбэр, хариунуудыг шууд өөрийн нүдээр харах харилцаж байв.  Галын бөөлөө гэхэд л голдоо амь тэтгэж буй учир идээ шүүс өргөхгүй, амьтны амь таслахгүй, торго дурдан өргөж шатаахгүй, архи сархад хэрэглэхгүй онцлогтой. Ирж оролцсон галынхан ч манайханд хүндэтгэлтэй хандан  хийх үйлээ хийв.
Санхүүгийн боломж муу, хол байгаа ч сэтгэл зүрхээрээ хамтарч байгаа газартаа давхар бөөлөхөөр Сэлэнгэ, Өвөрхангай, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар орон нутгийн бөө нар, гадаадад Солонгос, АНУ, Герман, Швэдэд хувь бөө нар холбогдон заавраа авсан билээ. Бид тэднийхээ галыг сайн манасан бөгөөд ирэхэд нь Үнснээс нь өгөх болно. Мөн дэмжигч олон хүмүүс хэрхэн яаж өнгөрөөх талаар зөвлөгөө авч олуулаа баяртай сайхан хамтдаа байсан бизээ.  
Намайг уг нь их үйлийн өмнө гурав хоног мацаглан, нойр сайн авахыг үүрэгдсэн ч  мацаглахдаа манатай айл айлын хоол буудан, цай гүзээлчихэв. Унтахдаа манатай дандаа үүрээр л дуг хийх зав гарч байв. Тэр өдрийн өглөө бүр дуг хийж ч амжсангүй. Шөнө дунд хотоос манайхан ирж нойр сэргээд өглөөн үйлийн тухай мэдээлэл авчих санаатай тархиа ухан тагнуулдаж байтал босох болчихсон байв. Өглөө ам руу цай балгуулчих санаатай ээж маань их хичээв. Уусангүй. Харин аарц өгөхөөр нь уучихав. Ингээд өглөөн 10 цагаас эхлээд хүмүүсээ цуглуулан нарны бөөлөөг хийж НАР АМЬТАЙГ харуулан нүдээр нь үзүүлэн, энэ сайхан амины төлөө их үйл болох учир хичээн зүтгэхийг уриалаад ёслолын үйлдээ орон зогсоо чөлөөгүй хэнгэрэг дэлдэн суусаар бүтэн арван таван цаг хиртэй суучихжээ.Даанч шээс хүрч эхэлсэн учир Хаан Дээдэс уурсав. Чамайг битгий уу гэсэн бус уу гэв. Үе үе нөхөр болон Зэлмэ жанжины улаач одоо Дээдэс минь улаачаа амраана уу, олон цаг боллоо, цай ууна уу, аарц ууна уу хэмээх ч Үйлтэй байна гээд үгэнд нь орсонгүй.
Миний дээл нимгэн байлаа ч би даарсангүй. Ядарсангүй. Улам л хүчтэй, эрчтэйгээр хэнгэргээ дэлдэнэ. Давсаг чинэсээр шөнө болсон учир завсарлах болов. Өөрийн оронд Цагаадай хааны улаачыг суулгав. Одноо ирэн машинаараа авч яван морь харуулчихаад чуулганы талбайг тойруулан явж бас бууз, аарц идүүлэв. Томоос том тойргуудыг тойрон явахдаа хөөр баяр дүүрэн байлаа.
Манай хэд дунд тогоон чинээ гэдэстэй хоёр улаач оролцсонд одоо ч санаа зовно. Амарч л байхгүй. Гэртээ л байж байхгүй дээ. Бид тэртэй тэргүй л галыг нь манасан хүмүүсийнхээ галыг сайн манаж өөр илүү олон галыг ч унтраалгүй сайн манасан шүү дээ. Нэг нь ч манай зөвлөх удган маань учир яалт ч үгүй иржээ. Нөгөөх нь бол Бон Бон хэмээх олон гар, хөлтэй бүсгүй юм. Анх бид нетээр танилцаж байсан бөгөөд түүний нөхөр ч бас угтай байв. Би түүнд хоюулаа босох хэцүү чи эхлээд нөхрөө босгоод хэсэг байзнаж байгаад босч болно гэж байсан ч гүргэр тэрээр өөрийнхөө юмыг нөхрийнхтэйгөө хамт бэлдээд хамт боссон гайхалтай охин байлаа. Яах аргагүй л олон гартай байгаа биз дээ. Түүний амжуулдаг юмс нь арай дэндүү их. Дээрээс нь хаа сайгүй бөндийчихээд л том гэдэстэй гэдэсгүй хамаагүй явж ажлаа амжуулдаг гайхалтай бүсгүй. Хажуугаар нь их эрх. Надад эрхлээд л амжуулчихна бас. Түүний нөхөр харин угаа авчихаад их хариуцлагагүй хандана. Тэгсэн ч бэр сайн учраас түүний хадам Буурлууд их сайхан байсан нь дамжиггүй. Бараг л нөхрийнхөө өмнөөс хуягийг нь өмсөөд бөөлөөд өгөх нь холгүй сайхан сэтгэлтэй. Гэвч түүний нөхөр энэ үйлэнд маш хариуцлагатай хандан гайхалтай мундаг зайран болохоо харуулж чадсан. Түүний хэнгэргийн дуу маш хүчтэй, маш удаан, маш цоглог хэнд ч юунд ч дийлдэхгүйгээр цоглог нижигнэн бусдыгаа уриалан дуудаж, бусдадаа урам Дэм өгч байсан юм. Тэр миний арын зуутад суусан.
Би өөрийн арын зуутад ихэвчлэн өндөр настай, жирэмсэн, бас үйлийн хажуугаар хамгийн хариуцлагатай замбын үйл хийх улаач нар, шинэхэн боссон улаач голдуу хүмүүсээ авч суусан юм. Элдэв юм болбол хамгийн сул зуут байхаар байвч Боны нөхөр Энхсайхан бүгдийг сайхан аваад явж чадан надад ер нэмэлт түвэг учруулсангүй. Энэ зуутынхан найдвартай ар талынхан маань болжээ.
За тэгээд зуут зуутын онцлогуудыг бичээд байвал дуусахгүй нь. Улаач нараас гадна гал манагч олон хүн ирсэн бөгөөд тэд хамгийн хүнд нөхцөлд байсан юм. Тэдэнд амраад байх зав ч байхгүй, дулаан гэргүй. Ихэнхи нь машиндаа бас барьсан цэргийн майханд түр амарвал амрахаар байв. Эрдэнэт, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Дархан гээд л олон газраас холоос ирсэн хүмүүс их байсан. Мөн олон угаа авч амжаагүй улаач болох нөхдүүд галаа манав. Тэд бүгд л зүрх сэтгэлийн дуудлагаараа ирсэн дээ. Бид харин гадаадад байх хүмүүсийнхээ галыг төв галдаа ойр байлган манаж тэнднийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйгээр хичээн зүтгэсэнг зориуд онцлон хэлье.
Ер нь маш том ажил хийх үед хүн хүний амбиц, хүн чанар тодрохын дээдээр тодордог ажээ. Ялангуяа цалин хөлс өгөн хүчээр бус хийж буй сайн санааны, сайн дурын үйл дээр маш тод харагддаг ажээ.
Зарим нэг гал манах хүмүүс зөвхөн өөрсдийнхөө галыг л бодон энд тэндээс мод нэмж хураах, түлхүү юм авах гэж хичээх ажээ. Зарим нь суудал голж шилж хэл ам гарган өөрийгөө шившиг болгоно. Би л илүү ихийг хийсэн учир би илүү өндөрт тухлах ёстой хэмээн мунхаглана. Бусдын хийсэн ажлыг олж харах нүд үгүй бололтой. Сударт ХАМТЫН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ  зүгээр ч нэг бичээгүй байх шүү. Түмэн Онгодын Чуулганыг энэ замбаараа сэтгэн хийх нь шившиг билээ. Удам бүр л ухаант мэргэдүүдтэй, хатад, жанжидтай байтал сүлд булаалдах, судар булаалдах, суудал шилж голох тэнэг зан гаргахдаа ичих хэрэгтэй. Юуны учир судрыг гаргахдаа өмнө нь судрыг 56, 78 гэх мэтийн олон дээдсүүд ирж тайлав хэмээн бичүүлээ вэ. Ганцхан хүний ганцхан Дээдэс тайлах байсан бол аль эрт өөрсдөө гаргаад л биччүүл болох бус уу. Иймээс алив үйлд тэвчээртэй, ухаантай, хувийн амбицаа дарж хамт олонсог, бусдыг бас харж үнэлж сурах хэрэгтэйг улаач бүр хичээн бодож суралцаарай.
Хэрэв 13 р зуунд байсан бол би зөвхөн өөрийнхөө дайсныг л дарна. Өмнөхөө болон надад халдсанг л албал болоо бусад нь ямар хамаатай юм. Тэр муу жул юм алуулбал алуулаг , хэхэхэ тэрний гар хөлийг нь сүлбэчихлээ, би  ч зүгээр мундаг байнаа болж гээд байсан бол дайсан ялах бус уу. Үүнтэй л адил үйл билээ энэ гал манах үйл бол. Энэ үйл бол дэлхийн хэмжээний том үйл, мянгандаа нэг л хийгдэх үйл учир том жижиг, хол ойр гэж сэтгэх, голох шилэх өчүүхэн ч амбиц гаргах ёсгүй.
Судар уншаад ер ойлгодоггүй хүний шинж бус уу. Яагаад хамтын хариуцлага хэмээн олонтоо бичсэн байдаг юм. Түмэн Онгодын Чуулганыг хамтаараа хариуцан хийлгэж буй учир юм бүрт оролцох ёстой. Орон зайндаа эзэн болж манлайлж байж бусдын хайрыг, талархлыг хүлээнэ үү гэхээс бус би л их ажлыг нугалж хийв, би л гээд байвал хэрхэн өөрөө гэгээрэх билээ.
Энэ их үйлээр хэн нь хэн бэ гээд ихэд ялгарав. Ерөнхий зохион байгуулагч Одончимэг болон түүний салаа байгаагүй бол энэ үйл бүтэх ч үгүй байв. Бүх л ажлын судас шөрмөсийг нь барьж толгойлон зохион байгуулж байж их амжилтыг хийв. Би л лав юу ч хийгээгүй дэг. Санхүү мөнгөд ч оролцсонгүй, зохион байгуулалтад ч оролцсонгүй. Хэрэгтэй мэдээллүүдийг нь өгчөөд, юм асуувал хариулчихаад л явж байлаа. Тэр байтугай сүүлийн долоо хоногийн лав дөрвөн өдөр нь таг дүлий, мансуурлын байдалтай болчихсон хаана хэнтэй юу яриад байгаагаа ч мэдэхээ болин манарч нойр хүрээд ч байгаа юм шиг, гэтэл унтахгүй суунаглана. Гүн ядаргаанд ороод таг дүлий болж хэмээн оношлон амрахыг бодовч болсонгүй. Буурлуудаа буулгаж үзэхээр дан Хатдууд бууж үйл хийв. Шинэ боссон хүмүүсээ хянах харах ажил хийв. Тэд бас намайг сургаж байна гээд баахан дэвхцүүлж бөөлүүлэв. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн, дан цамцтай бөөлөх их дуртай нэг зайран онго орж ирэн миний хөлийг хөлдтөл суун хэнгэрэг нүдэн дуулна. Нэг бол цасан дээр дэвхцэн баярлана. Хөл  харин хөлдөхгүй улам л халуу шатна, нуруу ил гарчихсан бололтой  үе үе хэн нэг нь миний цамцнаас зулгаан нурууг минь хүйтнээс хамгаалахаар оролдох ч зөрүүд өвөг тоох ч үгүй бөөлнө. Харин бөөлөөн дуусаад би үлдэх хоорондоо тайлаад хаясан жиндсэн хувцас, гутлаа бөөгнүүлж өмсөх гэж байгаад л даарна даа. Ер нь хувцасанд туйлын дургүй нөхдүүд манай Онгодуудад олон. Мангдай нар юмуу хаашаа юм ккк.
 Миний зүүлэг байдал гурав хоноод зүгээр болчихов. Гэтэл Чуулгантай холбоотойгоор дээр хуралдай болон миний сүнсэн бие одоод байсан учрыг сүүлд нь дуулж гайхав. Гажигтай ч юм үзэх гэж. Анх босоод ямар их унтаж, ухаангүй мэт амьдарлаа даа түүн шигээ байжээ.
Тэд сүнсийг сугалж аваад л бөөлүүлээд байдаг байсан байдаг. Маш их ядардаг. Манайхан шөнө унтахдаа миний яриаг, хэнгэргийн дуу чимээг сонсох ч би өөрөө ер мэддэггүй байлаа. Тэгэхээр би чалчаа нууц хадгалахдаа муу учир ориг сүнс нь надаас дээр юмуу хаашаа юм . Заза хэн мэдкүү. Одоо ч мэдэхгүй юм маш их байгаадаг.
Харин Одноо маань бүх л хүндийг үүрч бүх зохион байгуулалтыг зангидсан хүчирхэг эмэгтэй юм. Тэр байтугай өөрөө бөөлөх үедээ бөөлчөөд бусад үед цагаан хоолойгоо барин зохицуулан байв. Хариугүй л цагаан хоолойтойгоо бөөлсөнгүй. Хүчирхэг Бор Ван маань хэзээ ч мундагаа удамдаа бас баталлаа. Түүний аравтынхан бүгд хүчирхэг, ажилсаг бүсгүйчүүд бөгөөд хамтдаа бүхнийг чин сэтгэлээсээ яс хийдэг зантай. Бүх л ажилыг гардан хийцгээсэн учир өөрсдийгөө Торгуулийн салаа хэмээн хошигножээ. Тэд бүх юмны үзүүр, бамбай, ар талд хамгийн найдвартай нь билээ. Торгуулийн салааныхан Торгон цэргийн салаа байх нь олонтоо. Торгон цэргийн салааны энэ хэдэн хүүхнүүдийн сонин хачинг бичүүл том үлгэрийн ном болно доо. Томоо болон Дүүрэн гэсэн хоёрхон зайрантай баахан нум сум агссан аймаар хүүхнүүдийн арми гэж бодож болно.
Дэг журам гээчийг насандаа үл тоодог би дүрэм журмыг үзэн яддаг шахуу хүн байлаа.  За бусад нь  ч бараг л надархуу араншинтай байх. Гэтэл ажил хийх, нийтээрээ нэгдэхэд дүрэм журам , Их Засаггүй бол явдаггүйг нүдээрээ үзэн чихээрээ сонсов. Энэ балай боловч зайлшгүй ядаргаатай зүйлийг цэгцлэн бүх л дүрэм журмыг шөнө өдөргүй суун зүтгэж байж босгон боловсруулсан Гээгэл  маань биднийг нэг хавтаст ороход их туслав. Нэг хавтаст орсон юм байна нэг үсэг болоход удахгүй бизээ. Хаааар ядаргаа гэмээр ч хууль цаазгүй бол олон үймсэн түмэн нэгдэж чаддаггүй нь ЖАМ ажээ. Ааа би ганцаараа байхдаа яасан сайхан байгаа вэ? Нөхөр л үг хэлбэл хэлнэ. Таалагдахгүй бол хэрэлдчихнэ. Таалагдвал дагана гэх л хууль надад үйлчилдэг байжээ. Гэтэл одоо би өөрөө дүрэм журамд харьяалагдан хавтаст нэрээ бичүүлэн явж сурч байна доо. Хуралгүй болох юмсан гэж дотроо хүсэвч хурал хийхээс өөр аргагүй байдал ч үүсдэг юм байна. Ёс дэг жаяг гэдэг ЖАМ бөгөөд хатны сударт өгүүлсэн ИХ ЗАСАГаар эрчимжинэ гэдэг заалт надад таалагдахгүй байсан ч таалахаас өөр аргагүй байдалд сургаж эхэлжээ. Хар ядаргаа уур хүрчлээ.
Гэвч би ямар Жамыг сөрөх тэнхээтэй биш, Хариуцлага тооцох хар ядаргаанууд үхсэн хойно минь ч амраахгүй учир тэдэнтэй цаг барж байснаас Жамыг сайн дагачаад амар явах минь зүгээр. Удган би хувь хүнээрээ бол ингэс хийгээд л хүмүүжиж байгаа. Гээгэл, Гоогол хатдуудын дэг журамтай нямбай гэж ч ядаж байхад хэлэх юм биш.  Сиймхий гаруут л намайг барьж авч гоё болгох үүрэгтэй Гоогол гэж бас Гоё Хатан байх ажээ. Би түүний хүчээр энэ уруулын будаг, нүд хөмсөгт харандаа хүргэхээ болив. Амар амар. Бас миний унжиж сунасан нүдний өөхийг таслаад аваад миний нүдэнд үзүүлсэн ш дээ. Хоол хийгээд идчихмээр л өөхнүүд байсан санагдана. Даанч доод өөхнүүдийг нь авахуулахаас зугтаагаад алга болов би. Ядраад ирэхээр нүдний доор цэлхийсэн уутан хавдар үүсэх ажээ. За тэгээд л хумс хуруу, нүүр арьсыг минь дандооо л Брэндийн тосоор янзлах гэж хөөцөлдөвч хээр хөдөө тэнэж амьдрах би урмыг нь хааяа хугалдаг байхдаа хөөрхий. Уг нь яг номоор нь явбал үргэлжийн мөнх би гоё байх нь гарцаагүй ЖАМ боловч халуун, хүйтэн эрс тэс уур амьсгалтай ширүүн газруудаар хайр найргүй явж тос түрхэхдээ манатай хорлож байгааг минь өршөөгөөрэй.
Хатдууд бол ерөөсөө барилаа тавидаггүй. Маш ихэмсэг бас гоё, арчаатай байдаг нь харагддаг. Хатан Онгодуудын улаач нар цаанаасаа л ялгардаг нь гайхалтай. Над шиг зайран голдуу буух улаач нар бол хэцүүхэндээ. Би зун нээг их гоё болон хумсаа будсан чинь буултан дээр буусан зайран уурсан хумсыг минь мэрээд будгийг нь ховхолж, шороонд хумсыг минь үрснийг яанаа. Нүүрэндээ крэм түрхвэл зарим нь орж ирээд самардан гарын ор хумсны мөрүүдийг газар хагалах мэт зурж үзээд гайхна. Тэгээд барайн эгдүүцэх намайг шоолон баясана. Үе үе надаар энэ мэтээр даажигнах ажээ.
За тэгээд Пүүжээ хэмээх Пуужин  маань хир чадлаараа л сайн ажиллав. Илүү олон үгтэй хэмээн муудалцан загнуулаад хоёр өдөр уйлж суусан тэрээр ихэрхэж ялархаад хаяж одсонгүй. Сонсох юмаа сонсож, авах гээхээ хаяж, авч чаддаг зантай ажээ. Цагаан нь дэндүү тэрээр бүртгэлд суун, хамгийн сүүлд Алдармаа, Тэнгэрхүү, Баянмөнхтэйгээ бууриа манан цасанд боогдон хэд хоносон билээ. Алдармаа хэмээх алдарт ээж өглөө л харахад тогоотой ноцолдож байдаг шөнө ч болсон тогоотойгоо л байдаг сонин хүн байлаа.Тогоо шанагаар жонгёрдож өгдөг гайхалтай бүсгүй дээ.
 Цай чанах, хоол хийх, ус халаах, галаа түлэх, тогоогоо угаах гээд л тогоо болон зуух хоёрыг амраадаггүй ажилсаг хүн байлаа. Хааяа манай гэрт орж гал түлж өгдөг байв. Би төслийн зуухны учрыг олох гэж байгаад амыг нь барьчихдаг авьяасгүй галч байлаа. Та чинь яахаараа энэ хүйтэнд сууж байдаг юм бэ хэмээн зарим нь гайхаж хэлэхгүй яагаав гэнэ. Гайхах юу байхавдээ авьяасгүй ажилгүй л айлын авгайн төрхдөө. Энгийн зуухаа эрхбиш галлаж сурсан байсан юмсан. За тэгээд амьтан зовоогоод хамаг юмаа хийлгээд байх хүсэл надад байхгүй болохоор 13 р зуундаа амьд мэнд аргалаад л байж л байв. Байхгүй юмгүй айлынхан маань явсан хойно амьдрал үзсээн үзсэн. Ккк.
Ажилсагуудын дараа манай гэр тэгээд гавьяатын гэр бий. Бууз бөөнддөг, хоёр зуухтай, ортой, бас цай хоол болсон өргөө байлаа. Гавьяатын гэргий нь ам ч гэж галзуу, ажил ч гэж галзуу, алив юмыг гялс манс гэдэг хүн байлаа. Түүнийг эзгүйд хоёр гавьяат бид гурав Доширокдож, галаа ухсаар Дулмаа минь байсан болоосой хэмээн суух хэд болж байв. Аниа Ханиа Хайраа гээд л гавьяат маань үглээд байдгийн учир энэ байжээ. За тэгээд айл бүрийн буурийг харан эздүүдийг нь санан дурсан бичээд байвал дуусашгүй нь. Явцын дунд таллан бичсээр байтал дуусах цаг ирэх байлгүй дээ.  Маш сонирхолтой ганган ганган юмс их болсон.
Зарим хүн бүх мянган галаар явж манаж цэгцлэн, зогсоогүй явсан байх юм. Бүх л гал бүрийн төлөө амь бүрийн төлөө сэтгэл гарган явах энэ хүнийг Баатар гэмээр энэ хүн харин хамгийн дээр залармаар. Түмэн Онгодын Чуулган бол хүний мөн чанарыг шалгасан, улаач нарын ухааныг сорьсон, тэсвэр тэвчээр, БИ гэх өвчтэй үгүйг ялгасан Дээдсүүдийн улаач болж чадах үгүйг сорьсон том сорилт шүүлэг байлаа. Дахин гурван их үйлийн дараа л Тамгануудын эздүүд тодорч, жинхэнэ Дээдсүүдийн улаач нар тодрох нууцтай байсан юм даа. Шидүүдийг ганц удаагийн нойроор үнэлж, ганц удаагийн үйлээр үнэлэх бол Шид байгаад яахав дээ. Саяын үйлээр хамгийн эхний шидийг, тамганы нууц тэмдгийг Галыг манаж зогсоо чөлөөгүй явсан тэр нэг эгэлгүй эмэгтэйд өг хэмээн Хаан айлдан намайг олж уулзан хэрхэн яаж хэрэглэх, хэрхэн яаж ашиглах, хэрхэн яаж тахих, хэрхэн яаж нууцлахыг нь зааж өг гэсэн үүрэг авав. Үүнийг зурж өгөн шившин амилуулж өгдөг юм байна.
Хамгийн аятай сайхан санагдаж надад таалагдсан нь энэ тамгын тухай байв. Бусад нь яаж ч чармайгаад Сүлд авч гүйгээд, Тамгаа сийлүүлээд, Тахилдаа залаад нэмэр юу байхав дээ. Эзэн Богд өөрөө хүлээн зөвшөөрч амилуулж өгөөгүйгээс хойш. Ккк. Эзэн Богдыг намайг гэж андуурах бий дээ. Аянгат удган ямар амилуулж чадах биш, Тэнгэрийн санааг би яахан мэдхүү, би чинь зарц нь шүү дээ. Үгэнд нь л ороод явж байдаг эрх мэдэлгүй амьтан. Сүлд авсан нөхдүүд зүгээр л ангалзуур модоор шалгуулаад үзчих. Нил Чөөгий эргэлдэн буйг харах болно. Учир нь Хаан өөрөө л хэрхэхээ мэдэх бус уу. Ийм л учраас би гээч Хар Сүлдийг өөрөө ч авахгүй зугтаж буйн учир энэ дээ.
Даахгүй нохой булуу хураана гэж мэдэхгүй чадахгүй юмаа мэдэмхийрч чадамхайрах нь Бөө хүнд хортой билээ. Гэрлийн Өргөөний улаач нараас хүн чанар, хамтын хариуцлага, биенийгээ хүндлэн нэг хүний чих, нүд, гар хөл болох цаг мөч бүрдтэл л хүмүүжин өөрсдийгөө гэгээрүүлэхийг Хаан шаардан байгаа билээ. Бусдын үгийг сонсож сурч, уучилж сурч, алдаагаа засч чадаж, хамт зүтгэж сурах, хамт бүтээж сурахыг эрхэмлэн шаардаж хатуу шалгуур тавин буй билээ. Иймээс тооны араас хөөхгүй, орж гарах нь нээлттэй, суралцах хүртлээ, гэгээрэх хүртлээ олон олон шалгуур туулах ёстой ажээ. Иймээс л БИ БИ БИ хэмээн цээжээ дэлдэггүйчүүд хэрэгтэй. Өөрийн өчүүхэн жижиг асуудлын төлөө бус нийтийн нийгмийн төлөө цохилох зүрхтэнгүүдийг хайж, нэгтгэх үйл ажээ. Хэрэв чи их юм чаддаг бол бусдын төлөө зориулж чадсанаар нь, шударгаар нь үнэлэхийг нь харж авлаа. Өөрийн төлөө гүйж их ажил амжуулах биш бусдын төлөө гүйж ихийг амжуулснаар нь дүгнэдэг энэ Тэнгэр гээч мэргэн ухаантны ааш аяг гайхалтай.
Эрдэмтэй хүн эгэл даруу байдаг. ХАМТЫН ХАРИУЦЛАГА энэ зарчимаар л алив нэг ажлыг хийж, дүгнэж хийж сурахгүй бол Монгол улс мандан бадрахгүйг маш сайн ойлгов. Аравт  гэр болон амьдрах хүмүүс ч толгойгоо ажиллуулаад боддоо. Бүхнийг сайхан яриад зохион байгуулчих хүн байлаа ч галаа түлж, хоолоо хийж идчих чадвартай байна уу. Бүгдийг нь уриалаад захираад байхгүй ч бүгдийг нь дулаан гэрт байлган, цай хоол тав тухаар нь хангаж байгаа ямар сайн аравтын ээж нар байна. Аль алиныг нь хийхгүй ч ачаалж буулгах, хар бүх ажлыг нь харин ч түүртэлгүй хийчих ямар сайхан залуус байна.
Бүгд дэм дэмэндээ дээс эрчиндээ байж л энэ их үйлийн ард гарлаа. Анх удаагаа ямар ч туршлагагүй баахан хүн цуглаад хийсэн гэхэд харин ч нэг бахтай гайхамшигтайгаар хийж дуусгав. Эхнээс нь дуустал бүх л хүч, оюун ухаан бодлоо зориулан аргагүй мундаг гэдгээ харуулж чадсан Одончимэг удирдагч шалгарлаа. Ажил хийсэн хүнийг л шүүмжлэхээс бус зүгээр сууж байгаа муур авгай нарыг шүүмжлэх хүн ховор аж.
Үйлэнд оролцон зохион байгуулах ёстой эрчүүд хирнээ туслаад дэмжээд хийлцээд өгөхийн оронд өө харан мод хүрэхгүй нь лавтай, зохион байгуулалт хаа байна гэх мэтээр шүүмжлэх мэр сэр хүмүүс харин яаж үйлээ хийсний дараа ч мод ихээр үлдсэнийг харсан буйзаа. Гэрт галлах олон тонн нүүрс болон үлдсэн  модуудыг зарим гэр хороололд амьдардаг идэвхи зүтгэлтэй улаач нартаа өгөв.
Тэндхийн малчинд арваад шуудай арвай будаанууд болон  хоёр тонн мод, нүүрсээ өгөв. Тэднийх бидэнд хуурай аргалаар тусласан сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Хэн бидэнд сэтгэлээсээ туслалаа тэднийг бид хүндэтгэн байлаа. Энэ мэтээс харахад Тэнгэрийн үйл гэж цаанаасаа л болдог бүтдэг аж. Шургааг мод бол залуу мод учраас тасдахыг хориглосон хууль гарчээ. Мөн цас ихээр орсон тул тээвэрлэх асуудал хүндэрч мод олдохгүй болсон цаг байсан ч тэр нэг мод авахаар тохирсон хүнийг ангайж гайхтал нь өдөр бүр тал талаас холоос ч гэсэн моднууд ирсний хүчинд бидний модны хэрэгцээ бүтжээ. Та нарын үйлд л зориулаад цаанаасаа ирээд байх шиг байна хэмээн гайхан байжээ. Хөөрхий Буурлууд л зохион байгуулсан байлгүй дээ. Шар тос, ганга, арц олон тонныг авсан бөгөөд түүнийг гал бүрт тэгш хуваарилан савлаж тавихаас өгсүүлээд нилээд их бэлтгэл ажил өрнөсөн.
Залуу, Хөгшин, Эр Эм гэлтгүй л нэг санаатайгаар зүтгэсээр л хийчихлээ. Бага хүний хүчээр Их ажлыг нугалж чадав. Олон хүн дэмнэн оролцож тээвэр, холбоо, гал, тос, гэр, зуух, бүх л зүйлээр туслав.
Зарим аравт, зуутын дарга нар өөрсдөө ажил хийхгүй байж бусдын хийснийг зохион байгуулалт алга хэмээн шүүмжлэн давшлах нь ичгүүр бус уу. Яагаад бусдын хийж хүч нь хүрэхгүй байгаа юмыг өөрөө чаддагаараа санаачлаад хийчихэж болохгүй байна вэ.
Мөнгө тоонд сайн нь намайг баяжчихлаа, гэр бүлийн бизнес болгов гэж хардсан сурагтай. Гэхдээ манай өргөөнийх биш ажил хийж чаддаггүй хирнээ ажил хийж буй бүхэнд атаархуу бөө нар хийх ажилгүй цуурчээ. Хүү нь зайран тул оролцох нь тодорхой. Тэр бас Түшээ хэрэглэдэг. Хань нөхөр маань санаа нь зовон хажууд ирж хань болон Хана босгон нөмөрлөв. Нөхөр нь ирж намайг дэмжихгүй бол бас юу гэх байсан болоо. Хүргэн нь чуулганы зураг хөргийг нь зурав. Яалтай билээ. Энэ том үйлийг хийхэд намайг ойлгон хайрлан, хэцүү цагт хамт байж чадан, элдэв бэрхийг хамтдаа туулсан гэр бүлийнхэндээ гялайлаа. Эхнээсээ ч энэ үйлийн санхүүг удирдах зөвлөлийнхөн хянаж өөрсдөө зохицуулж буй учир надад сэтгэл зовох, мөнгө тоолох зовлон байсангүй. Тэнгэрийн үйл цаанаасаа л бүтэх учир дэмий юманд зовоод яахав дээ.
Бид гэр бүл найз нөхдүүдээрээ нийлэн гучин галын мөнгийг төлөн оролцов. Би өөрийн болон оролцсон хүмүүсийнхээ мандатыг аван үлгэрлэв.  “БАЯН ХӨНДИЙ” тээвэр зуучын компани арван  тав, зургаан саяар үнэлэгдэх  бүх л тээврийг хийлээ. Очих буцах гэрүүдийг зөөх, кран, том машин гээд л түүнийг байхгүй бол бид үйлээ хийж чадах байсан уу үгүй юу.  Бид баяжсан байна уу үгүй юу боддоо. Машин хоолоор явдаг, хоолыг мөнгөөр авдаг бус уу. Харин ч хүмүүс  сэтгэлээрээ маш их дэмнэж чадах чадахаараа туслав.
Бид зуны дэлгэр цагт цаг агаарын таатай нөхцөл байдал дунд биш харин хөхөө өвлийн хүйтэнд задгай талд хонуутаар үйл хийсэн учраас анхнаасаа олон хүнийг оролцуулахгүй байх, хөлдөөхгүй, галд түлэгдэхгүй байлгах, хотоос хол учир ямар нэг тусламж үйлчилгээ хүрэхгүй байх вий, цус харвалтаас өгсүүлээд л алив нэг эрсдэлтэй байж болох бүх л зүйлийг тооцон гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн үзлэг гээд л бүх л зүйлийг үзүүлэн шаардсан нь зарим хүнд хэт хүнд сурталтай байсан байж болох ч эцсийн эцэст хариуцлага үүрч алив нэг ажлыг хийх бол бүх л зүйлийг хангасан байх ёстойгоос шалтгаалав.
Энд нэг сонин зүйл ажиглагдав. Орно л гэж зорьсон бол ямар ч хориг тавьсан яаж ийгээд л оролцов. Жишээ нь насанд хүрээгүй улаач нар, жирэмсэн, өндөр настай улаач нараа оролцуулахгүй гэртээ үйлээ дэмнэж бай, бид өмнөөс чинь бүхнийг хийнэ гэсэн боловч бүгд ар гэрээсээ батлан даалт авчирч зүтгэсээр оролцсон нь гайхмаар.
 Насанд хүрээгүй 15, 16 тай бол эцэг эх нь батлан дааж түшээ хийв. Өндөр настай бол үр хүүхдүүд нь дэмнэн оролцов. За тэгээд Буурлуудтайгаа нийлээд л үглэсээр байгаад ороод байгаа юмыг чинь яая гэхэв дээ. Хүсэл гэж хязгаарлаж болдог биш ажээ.Тогоон чинээ гэдэстэй хоёр улаач байв. Тэднийг ядахдаа нээлт хаалтад оролцоод бусдад нь бүү оролц аюултай гэсэн ч гүрийсээр хүүхдүүдтэйгээ хүнд бүхнийг давж гайхмаар юм болов.

 Жирэмсэн хэд хэдэн улаач нар гэрээсээ оролцсон. Тэд маань бүү гомдоорой. Учир нь би тэд нарыг оролцоод хэрэггүй ээ. Гэртээ галаа сайтар түлж, зул асааж оролц гэсэн билээ. Үгэнд ордоггүй хоёр нөхөр давхиад ирснийг нь хар холоос хөөлтэй биш яалтай. Тэд маань мундаг байсан. Тэр хол газар өвдсөн бол яана. Одоо бодохоос ч айж бас зэмлэмээр... Эрдэнэ сум хүртэл ойрхон мэт боловч цас ихтэй машин суудаг учир лав цаг хиртээ явдаг. Бид энэ удаа бөөлөөнөөсөө илүү улаач нараа хайрлах чиглэлийг ихээр тавьсан ч азаар элдэв муу юм болсонгүй. Ганц хүн л газ нь тас дэлбэрсэн ч гар нь тасарсангүй багахан шархтай үлдсэн. Ер нь газтай маш болгоомжтой хандах ёстой. За юутай ч гэмтлийн 12 эмч, улаач болон түшээ таван эмчийг минь сандаргаж сэтгэл зовоох асуудал гараагүй нь яамай.
Би  энэ асуудалд л онцгой анхаарч байсан. Хүн амьтан хар хүйтэнд хөлдчих вий, галд түлэгдэх вий, харанхуй хөлдүүд унаад хөл гараа хугалах вий, дутуу төрчих вий, харвалганд өртөөд цус алдах вий, ухаан нь солиороод гал руу орчих вий, машин тэрэгтэйгээ аваарт орох вий, мод чулуу буулгаж байгаад даруулчих вий, цус мус харвачих вий гээд л аль болох бүх л болзошгүй бүхнийг тооцоолон сануулж бэлтгэл хийсэн бөгөөд хэдийгээр улаач нарынхаа амийг даахын тулд Буурлууд хэдэн сарын өмнөөс л гурав гурван могой авч байсан ч замбын хамгаалалтаа би орхигдуулахыг хүссэнгүй. За монголчууд болсон хойно тэр өдрийн өглөө, өмнөх өдрөөс л ихэнхи нь гурван могойгоо өгч зарим нь тэнд ирж оёж байгаатай тааралдсан. Тэдний бүх могойнууд манжиг нь маш олон янз бөгөөд Буурлууд амилуулаад бөөлөн үйл хийчээд Хаан суудалд залсан бөгөөд тэднийг далдын элдэв хар муу бүхнээс амийг нь хамгаалах хамгаалалтдаа авсан юм.
Заавал оролцоно хэмээн зүтгэсээр л оролцон хүн ч олон байлаа. Ямар ч байсан осол эндэлгүй, хэв журмын зөрчилгүй, хөлдөж үхэлгүй, галд шаталгүй, галав юүлсэнгүй сайхан бөөлөө болон дууслаа.  
Эмнэлгийн арван хоёр гишүүнтэй багийн эмч нар, Онцгой байдлынхан, Батлан хамгаалахынхан , Жи мобейлынхон гээд л тус тусын мэдлэг чадвараараа Дэм болсон олон байгуулага хамт олонд гялайлаа. Эмнэлгийнхэн орой нь гэрүүдээр явж үзлэг хийн асууж, онцгой байдлынхан шөнө ирж галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, лаагаа унтрааж гарах, Гэрүүдээ ойрхон барьсан нь аюултай. Дор хаяж таван метр зайтай байх ёстой гэх мэтийг зааж өгсөнд гялайлаа. Санаж сэрж явах болноо. Батлан хамгаалахаас амрах зориулалтайгаар цэргийн өвлийн майхан, халуун тогоонууд нийлүүлсэнд гялайлаа.
 Жи мобейлын суурин утасны хүчээр маш их ажлаа амжуулав.  Вагнер Азийнханы өгсөн тэр том гэрэлтүүлгийн ачаар бид шөнө ч өдөр мэт ажиллаж маш их үйлийг гүйцэтгэж чадлаа. Тулгын гурван чулуу болон тулгуур чулуунуудыг бэлэглэн Дэм болов. Эрдэнэ сумын нутагт байрлах чулууны хамт олонд гялайлаа. Идээ боовыг хандивлан, тэр өдөр хүртэл портер мод санаачлан авчирч төв галд өргөсөн хүмүүс ч байлаа. Боломж боломжоороо шар тос, мөнгө бүх л зүйлээр Дэмнэн тэтгэсэн маш олон хүний Дэмээр энэ их үйлийг хийснийг хүмүүс бүү мартаарай. Хөдөөнөөс шар тос авчран бүх галд нэмэр болгон өргөж буй хүнтэй ч тааралдав. Хүний, өөрийн гэлтгүй бүх л галыг тэтгэн арчилж цурам хийлгүй хоносон сайхан хүмүүстээ гялайлаа. Олны Дэм оломгүй далай гээч үйл болж өнгөрөв. Дутуу зүйл байсангүй.
Хамгийн гайхалтай нь нээлт, хаалт бүх зүйлийг орчин цагийн текник хэрэгслээр зодож хийхээр төлөвлөн өсгөгчүүдээ байрлуулан хөтлөгчөө авчраад л хийж өгөх байлаа. Тээ холуур явсан ч чихэнд нь сонсогдохоор байсан ч яг эхлэх үед өсгөгч шатсаан ажиллахгүй байна гэх нь тэр. За бид ямар концерт тоглох гэж байгаа биш үйлээ хийх минь гээд л төлөвлөөгүй бодоогүй зүйлтэй тулгарч үзлээ. Энэ бол хэрэв олон хүнтэй бол аравт, зуутаар өртөөлөн дамжуулагч дуу чангатай цэрэг эрс заавал байх ёстойг ухаарав. Урд өдөр нь шалгахад л зүүүб зүгээр байсан текникүүд маань тагаа таг. Юун төлөө цагаан хоолойтой билээ гээд л цагаан хоолойдтол тэр нь бас гацчихав.  Махан хоолойгоороо л хашгирч гарав. Эндээс би нэг юм анзаарав. Хааны дамжуулсан айлдварыг яг л тэр үгээр нь дамжуулахгүй өөрийн ойлгосноор ёслол төгөлдөр болгон өргөмөгц Хаан уурсан худал бүү цуур хэмээн заавал засуулан үг нэг бүрээ хянаж байлаа.
Аман өртөөгөөр цуурахад сонсох хүнд ч авьяас хэрэгтэй дамжуулах хүнд ч авьяас хэрэгтэй ажээ. Яг л хэлснээр нь дууны өнгө аялгаар нь амаараа дамжуулахгүй бол мэдээлэл буруу хүрэх, утга нь алдагдах нь газар дээрээ л тод байв. Дамжуулах хүн маань ч зөв дамжуулж уу үгүй юу гэдгийг давхар сонсон чагнах ажээ. Аравтын системийн энэ мэдээлэл түгээх арга их нарийн байсан нь эндээс мэдэгдэнэ.
Гэтэл бүх үйл дууссаны дараа Тэнгэр таалаагүй текник хэрэгсэл маань ажиллаж зүүб зүгээр болчихсон байх юм. Өрөнд ороогүй нь их юм. Хүний юмыг эвдээд хаяавал ямар сайн байхав дээ.
Харин мулт үсрэн өөрийгөө рекламдан мундагаа гайхуулж байсан нь ам шалдангийн үлгэр болон түмэнд өөрийгөө таниулав. Ор сураггүй алга болон зугтав. Хаа сайгүй л худлаа бөө нар эд нар, Аянга удган бол худалч хэмээн муулж гарав. Ичсэн хүн хүн ална гэдэг л энэ байхдаа.  Хоёр нүүр гарган сурсан ажээ энэ хүн. Бүгдийг мөнгөөр бодож болохгүй. Бас ам алдвал барьж болдоггүй бусуу.
 Мэр сэрхэн л амиа л бодсон атгаг санаат улаач нар гарсан байхдаа. Тэд бусдын бэлдсэн тулга мод дээр цагийг нь тулгаж байж очин зөвхөн өөрийнхөө төлөө бөөлчөөд л дуусуут хар амиа бодоод л явчих жишээтэй. Гэтэл тэнд бүтэн сар амьдран ирсэн түлээ бүрийг цэгцлэн, тоосго бүрийг тулга болгон, манаж хянаж маш их ажлыг амжуулсан эгэлгүй даруухан олон хүн бий. Бүгдийн хаяад явсан хогийг цэвэрлэн хэдэн өдөр хонож өнжин хоцорч ажилласан олон хүн бий. Хэрэв бүгд дор дороо цэвэрлэгээг хийн, биендээ санаа тавин, их үйлийнхээ арыг бас дуусгасан бол бусад хэд нь цасанд боогдон хэд өнжих үү гээд л асуудал бий.  Ер нь хүн тус бүр би сая юу хийв, юу юунд оролцов хамтаараа ажиллаж чадах үгүйгээ сайтар дүгнээд үзэх хэрэгтэй. Бусдыгаа хайрладаг, өмнөөс нь сэтгэл гаргадаг байж л нэгдсэн нэг хүн мэт болно.
Манайхан дунд зарим хотын цав цагаан шаазан бааран хүүхнүүд ч олон байлаа. Өсөхөөсөө гэрт амьдарч үзээгүй. Тогоо шанагаар тоглож үзээгүй эмэгтэйчүүд ч олон. Гэвч тэд маань сэтгэл санаа өндөр инээж наадаж, хийж сурч гайхаж, үзээгүй амьдралаа шагшин байсансан. Гэтэл бүх л зүйлийг гялалзтал хийдэг, ажилч, хоол хийхдээ ч гарамгай эрчүүд их байжээ. Аравт бүр л энэ хэдхэн хоногтоо дасан зохицон инээд хөөртэй, сонирхолтой амьдралаар амьдарч үзэн нэг хэвийн замбын амьдралаа өөрчлөн насандаа мартагдахгүй дурсгалт хэдэн өдрийг үдлээ. Буурлуудын тухай болон ид шид, элдэв хачирхалтай юмсын тухай яриа хөврөх учир уйдах хүн ч үгүй. Бүгд л өөр өөрийн мэдэрсэн, харсан сонссон зүйлсээ ярин биенээсээ асуун сураглана. Бүгд л өөр өөрийн хүсэл сонирхлоор ирсэн учраас гомдол, үл ойлголцол гарсан ч нэг айлын хүүхдүүд шиг л дороо мартан инээж хөхрөн явцгаах нь сайхан. Би ч бид ч суралцан байна. Хамтаараа нэг зорилго дор сайн дураараа нэгдсэн ч цаашид амьдрах, хөгжүүлэх, нэгдэх нягтрах, хүчтэй болохыг хүсэмжлэнэ.
ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАН хэмээх энэ их үйлээс бид их зүйлийг шинээр сурч мэдэж авлаа. Анх удаагаа л хийж байгаагүй үйлээ хийж үзэв. Биесээ таниж мэддэггүй олон хүн цуглаад дэм дэмэндээ хийгээд даваад гарав. Улаач болоогүй ч цаанаасаа тэнгэрлэг хүмүүс Монголд маш их байдаг юм байна. Улаач бүхэн маань шинэ амьдралаар амьдарч  нэгэн дурсгалт нандин түүхийг өөртөө бүтээлээ. Хичнээн хүйтэнд ч гэсэн хуяг хувцаснуудаа сайхан дулаан хийж чадлаа. Одооноос хээрийн бөөлөө хийхэд хүйтэнд яанаа гэх хүнгүй болтлоо туршлага суулаа. Буурлуудынхаа буянаар би л лав өвлийн гутал, үстэй дээл, зузаан өмд гээд л насаараа өмсчих дулаан хувцастай боллоо. Улаач нар бүр л энэ тухайгаа ярин анх удаагаа л ийм сайхан дулаан өвлийн найдвартай хувцаснуудтай боллоо. Өдий хүртэл бодож ч явсангүй гэцгээв.
Ер нь удмын Бууралуудын өөрсдийн хэлсэн захиалснаар хийсэн хуяг хувцаснууд бол тэр чигтээ МОНГОЛ урлагийн бүтээлүүд юм. Та нар боддоо. Бараг л гадаадуудын буянаар монголчууд гоё хувцас өмсөж үзсэн хэмээх ойлголт ямар их байлаа. Гэтэл өвөг Буурлуудын хэлснээр хуяг хувцасаа хийхдээ л бүгд давтагдашгүй, онцгой, үнэн тасархай загварлаг, ганган гэдгийг бүгд мэдсэн буй за. Бөө хүний хувцас гэхээр л хэдэн салбархай могой, хир даг болсон, 9 шидийн юм түрхэж нялсан заваан сэжиг гоожмоор байдаг гэдгийг тас өөрчилсөн Гэрлийн өргөөний улаач нар бол шинэчлэгчид гэж болно. Өөрсдийн дураар биш Онгодуудын хүсэл дураар мэдэрч, асууж, зурж, урлаж хийсэн хуяг, тэргүүн болгон нь нэг загварын биш юм. Түүнийг нь урдаж хийж оёж шидэж бүтээл болгосон уран гартууд бол Монголчууд бус уу. Хаанахын ч Брэндийн гэх оёдолчдоос илүү л байгаа биз дээ. Үйлдвэр болон бүх л юм нь хөгжсөн мэрэгжлийн улс орнуудаас илүүтэйгээр байгаа материалаа ашиглаад гарын дор багажаараа л хэнгэрэг хэцээ урлачих чадвартангууд ямар их байна. Энэ мэтээр өчүүхэн гэж бодолгүйгээр бүх л зүйлийг нарийн ажиглаж Монголчуудынхаа гарын дүйг, ухааны урыг мандан бахдацгаая.
Бусдын хуяг хувцас, тэргүүнүүдийг хийсээр байж өөрийнхийгөө урлаж амжаагүй улаач нар ч бий, зарим нь ам мөлтөс өөрийнхийгөө хийгээд тэндээ үлдсэнг нь дуусгаад орсон улаач нар ч бий. Бөөлөөний өмнөх өдөр айл бүр л оёж шидэж, зарим нь оёдлын машинаа аваад оччихсон байлаа. Гадаад оронд бол монгол бүсгүй бүр зүү утас бариад суучих чадвартай орон хэд байна вэ боддоо. Өмдний товчыг хадуулах гэж мэрэгжлийн оёдолчин хайдаг бус уу. Монгол бүсгүйчүүд байтугай монгол эрчүүд ч оёж шидэхдээ гарамгайг нотлох шиг болсон доо. Бүсгүй хүн ч хадаас товрууга хадаад хэнгэргийн арьсаа татаж байхдаа ч таарав. Гайхамшиг бус уу. Бид Монголчууд өөрсдийгөө дорд үзэх, муу хэлэхээ боливол таарна. Өөрсдийн бүтээж чадсан бүрээ эргээд нэг боддоо.  Бас мэдэхгүй очоогүйнүүд нь өөрсдөө сайтар бодоод үздээ. Бусад оронынхонтой өөрсдийгөө харьцуулаад үздээ.
Нүүдлийн соёлоор бадрах мөнхийн авьяастай Монголчууд та нар өөрсдийгөө нэг удаа бол өөдрөгөөр хараадах. Эр эмгүй ямар ч ажил хийчихнэ, халуун хүйтэнд ажирахгүй амьдарчихна. Гэрт амьдарч чадна. Гал түлж хоол хийчихнэ. Юм хумаа оёчихно, хэнгэрэг нүдээд бөөлчихнө та нарт ер чадахгүй юмнууд байна уу. Байхгүй шүү дээ. Энэ бол бидний цусанд байдаг өндөр чадвар, тархинд байдаг сэрэглэн ухааны үлдэгдэл.
Ихэнхи улаач нар маань гэр өргөө барин хотоос гарчихжээ. Яасан ч гоё өргөө гэрүүдтэй юм. Нөгөө хумсаа будсан нялх эрх хүүхнүүд чинь бүгд нүүдлийн соёлоор бадарчихсан явж байх юм. Орчин цагтайгаа уялдуулаад үнэхээр сайхан тохижуулан өргөөнүүдээ бүтээжээ. Тэд тэндээ бөөлөх маш дуртай өөрсдийгөө гайхан гайхан суух ажээ. Нүүдлийн соёлоор бадрах гэгч гайхамшигт үгийн нууц энд оршжээ. Яасан ч гоё гэрүүд хийдэг болсон юм. Хэхэхэ Монгол ахуй сэргэж ирснийг та нар улам бүр ухаарах болно. Харах болно. Бид Бөө болсоноороо бахархах болсон. Өвөг Дээдүүдийнхээ ийм сайхан юмыг эрт ойлгохгүй мөн ч их зугтаж явжээ. Мэдсэн бол эрт авдаг байжээ хэмээн манайхан одоо үглэцгээх болсон нь гайхмаар. Бөөд шинэчлэл хийж болдог бөгөөд хуучны юм агуу гоо болох хэмээн Хатны сударт өгүүлсэн учир энээ.
Бүгд л дахиад ямар нэг үйл хийх юмуу, зун хөдөө явцгаая яадаг ч байсан явнаа хэмээх нь сэтгэл хөдөлмөөр байв. Сайнтай муутай байсан ч сайн нь дийлсэн, сайн нь их, гэгээлэг хүмүүс нэгэнт цуглажээ. Дайн дажингүй энх амар энэхэн цагт бид нэгдэж эхлэж байгаа нь өвөг дээдүүдээсээ өөр ажээ. Тэд тулаан хийж амьдарч, дайтаж байж амьд явдаг хатуу замбад амьдарч байсан бол бид жаргалтай энх цагт цуглажээ. Бидний хийх бүтээх ажлыг үр хойч маань харах учир бид юу хийх вэ гэдгээ өөрсдөө бодож олж, өөрсдөө бүтээх цаг аж. Биеэ засах ажлаа л энэ ирж буй жилдээ хийх гол зорилт болгох болно. Хамтаараа хариуцлагатай ажиллаж сурах, эхнээс нь дуустал төгсгөлийг нь харж төлөвлөж чаддаг чадварт суралцах, бусдыгаа хүндэлж сурах, өөрсдөө үлгэр жишээ болж сурах нь чухал юм
Явсны дараа олз хайсан нөхдүүд ирээд үгийн зөрөөгүй л тоосго ачиж шившиг болов. Бид нар гурван гэр ачиж өгсөн чинь хөлсөнд нь мянган тоосго эндээс ав гэсэн гээд л .. Хэн тэгж байна гэхэд Цэрэннадмид, Цэндаюуш гээд л манайханд огт байгаагүй нэр хэлж баригдав. Мянган отгийн гал бадарсан энэ шидэт тоосгуудыг булаалдсан маш олон хүн дараа нь гарч ирэв. Мэдсэн бол манасан гал бүрийнхээ голомтын тоосгыг аваарай гэж хэлэх байжээ. Энэ талаар төлөвлөгөөнд огт орсонгүй байлаа. Юу ч хийгээгүй байж ашиг харан тоосго булаалдах нөхдүүд энэ мэтээр гарч ирүүт гижиг хүрч, яс янгинаж , гөжүүд зан өдөгдөв.  Авах бол ирээд ав гэхээр унаа тэрэг, мөнгө  нэхэв. Өөрийн мөнгөөр бус бас бусдын мөнгөөр авахуулна гэнэ дээ. Өгөх ёстой юм бол арван таван саяар тусласан алдарт компанид өгчүүл яасын гээд тэднийд өгчихөв.Өргөөнийхөн маань ч эгдүү нь хүрэв. Күэ мөн их гижиг хүрэв.          
Зарим нь ч яахав тоосгуудаа ачаад явсан байв. Зарим нэг хүн нь нэг тоосго аван энэ дурсгалт өдрөө сийлээд тахилдаа тавих болжээ. Мэргэн санаа олсон байна даа. Би бас тоосго авдаг байж хэмээгээд гурван тоосго олж авлаа. За маргааш л үнс авна даа гэж бодтол голын гал ҮНС үгүй болсон байв. Хүмүүс хуу хамж авчээ. Нөхөр маань хагарсан чулууны хагархайг зайлуулж байж ҮНС олов. Харин өөр отгуудын манасан галуудын Үнсээ тэр идэвхитэйгээр авчихсан байсан нь аз.  Мянгандаа ганц тохиох энэ Үнсний шид ч гайхамшигтай даа. Чуулганд очиж чадаагүй ч өргөөний маань идэвхитэй гишүүдэд хүртээх Үнсээ Пүүжээ маань цуглуулж авчээ. Оны дараа л түгээх бизээ.
Хүмүүс тэр шөнөдөө бас өглөөгүүр олноор ирсэн бөгөөд Үнсийг халуун байхад нь хүрздээд төмөр саванд хийгээд явсан.
Чуулганы дараа иртэл манайхан шинэ жилээ хийе хэмээн санал гаргав. Би бодлоо. Нэг сумаар нижгээд туулайдая гээд өнгөрсөн чуулганы дүгнэлт, ирэх жилийн ажлын төлөвлөгөө, мөн өөр отгоос ирсэн бөө нартайгаа танилцах үдэшлэгдэх, далимд нь бүгд Буурлуудаа буулгаад нэг сайн ундаалчихаад дараа нь сайхан патеераа татуулчих санаа гээд л бөөндөхөөр шийдэв.
Гэтэл нэг маань бөө болсноосоо хойш эр эмээ ч мэдэх ээ байлаа ганц удаа ч нүүр амаа будмаар байна, үс гэзгээ сэгсийлгэмээр байна гэв. Хэхэхэ хөөрхийдөө би чинь ажил ажил гэсээр Эр Эмийг нь мэдрүүлэхээ болиулсан байна шүү дээ. За яахав тэгвэл Буурлуудаа дараа нийлж буулгая. Энэ удаадаа эм нь эм, эр нь эр болоё хэмээв. Би ч хичнээн жил шинэ жилд гэдгийг таг мартаж амьдарчээ. Өнөө жил ч ямар ч бэлтгэл хийх зав байсангүй. Би өөрөө эр хүн шиг л явах болждээ. Плааж малааж, өсгийт мөсгийт нь Гачууртаа хаанаа ч байгаа юм хэн мэдкүү. Нөгөө муу хиймэл үсүүд минь байгаа бол уу, хулгана идчихсэн үү бөө мэд. Күэ мөн амар шүү. Үсчин орж цаг, мөнгө үрдэггүй. Хулгана идсэн байхоо. Мөн би байрнаасаа нүүж суугаад зав ч гарсангүй байсаар шинэ жил нь тулгарчээ. Надаас бусад нь Эр, Эм нь маргааш тод ялгарах бололтойдог. Манай залуу хөвүүд шөвгөр хар, гонжоомоо өмсөнө гээд л байсан даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.