Түмэн Онгодын Чуулган бол ямар нэг бизнес тоглолт шоу
биш. Учир нь хэрэв ашиг харвал хотынхоо төвд ямар нэг томоохон дулаахан газар
билет тараагаад ном уншихтай адил хэнгэрэг нүдэж үйл хийхсэн. Тэгвэл бидэнд ч
мөн амардаа. Даанч энэ бол өөрөө чухал том үйл учраас биднээс зориг хүч, зохион
байгуулалт, бүх л шалгуурыг хамт тавьжээ. Учир нь бүтэн нэг өдөр шөнө
хэнгэрэгийн дуу таслахгүй бөөлөх, галын дөл таслахгүй бөөлөхийг Дээд Тэнгэр
шаардсан билээ.
Гадаа хээр задгай тал салхи шуугисан газар учраас удаан
хугацаагаар гадаа суухын тулд маш дулаан хувцас хэрэгтэй. Галыг таслахгүйн тулд
их түлээ хэрэгтэй. Тэндээ бэлтгэл ажил хийх, байршлаа зааврын дагуу бэлдэхийн
тулд гэр хэрэгтэй гээд л түмэн хэрэгтэй юмс хэрэгтэй. Хэрэгтэй юмсаа бэлдэхэд
ембүү зоос хэрэгтэй гээд л хэрэгтэй юмнууд хөврөх ажээ.
Хэрэгтэй юмсаас гадна үүнд оролцох хүмүүст жинхэнэ итгэл
сэтгэл хэрэгтэй. Учир нь чухал учраас л энэ бүхэн болж буй билээ. Олуулаа
нэгдэн давах, эх дэлхийн төлөөх хайр, хар сүнснээс хамгаалах хайр бүх л зүйл
энд болох учир энэ хирээрээ энд оролцсон хүмүүс нь улаач чбай, түшээ ч бай, дэмжигч бай хүйтнээс, зовлонгоос айгаагүй, залхуураагүйн
төлөө Тэнгэр эцэгт хайртайн төлөө, өвөг дээдүүдээ хайрладагийн төлөө, Хөх
Монголдоо жинхэнээсээ хайртайн төлөө Түмэн Онгодын Чуулах газарт байж
чадсаныхаа төлөө хүртэх ёстойгоо хүртэх онцгой эрх авах болно.
Энд дахин нэг нууц задлая.
Сорхагтани хатны судар чухам энэ л тухай зөгнөн бичсэн
билээ. Энэ судар бол өнгөрсөн биш ирээдүйн тухай бошиглосон хамгийн алдартай
судар юм. Ванга, Нострадамусын зөгнөлүүд, бусад шашны судруудаас онцгой нв энэ
судар өгүүлсөн бүх зүйлсээ өөрсдөө ирж хийдэгт учир байна. Ирж хийхдээ олуулаа
ирж хийж чаддагт гайхамшиг нь оршино.
Сорхагтани хатны хамгийн анхны судрын нэр нь ХӨХ МОНГОЛЫГ
НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ ИХ ЗАСГИЙН
АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ гэж бий. Та нар энэ нэрнээс л эхлээд боддоо. НҮҮДЛИЙН СОЁЛООР
БАДРААХ ... энэ юу гэсэн үг вэ.
Дэлхий дээр таван өдөр шөнө харанхуй болноо гээд л
шуугиан эхлэх үед Дэлхий даяар хүмүүс юу бодож юу бэлдэж байгааг харцгаа.
Ямартаа ч хээр хөдөө бөөлөх бид нар:
1.
ГАЛ алдахгүйн тулд чүдэнз, лаа ихээр бэлдэв. Тоггүй газар
бид амьдарч үйлээ хийх учир зориуд очин хэд хонож үзэж бэлтгэлүүдээ базаав.
2.
Орогнох оромж нь ГЭР л шилдэг. Гэрийн ид шид нь гайхмаар.
Түмэн Онгодын Чуулган болох газар одоо ч оролцох хүмүүс нь гэрээ аваачиж
барьсаар байна. Хэзээ ч буулгаад дахиад барьчих энэ гайхалтай сууцыг Монгол
өвгүүд зохиосон нь учиртай.
3.
Дулаан дээл. Хасах дөчид өмсдөг хэмээх гутлыг би хасах
арван хэдтэй байхад нь өмсөж очоод хөлний улнаас хайраад хамар нармай таг,
хоолой гарахаа болин ханиад хүрэв. Салхи сийгсэн тэр газар цасны өмд ч нэвт
жиндүүлнэ. Дулаан хөрстэй, арьс үстэй дээл л аминд орох ажээ. Бүх л талыг жигд
хаах энэ Дээлийг хэн зохиов. Монгол Өвөг дээдүүд, Эмээ нар минь оёжээ.
4.
Гэрийг дулаацуулах найдвартай гал нь зуух, Мод нүүрсээс
илүүтэй удаан илчтэй асах аргал, хөрзөн нь болбоос малын минь буян хишиг. Мөнгө
төлж авахгүй хайж олж түүдэг үнэгүй, шатахаараа сайхан үнэртэй бөгөөд гайхалтай
сайхан. Бас Чөөгийг зайлуулдаг.
5.
Шалгүй доороос жиндүүлэхгүй байлгах зузаан эсгий, хөрстэй
амьтны үс ноостой дэвсгэр. Гутал бүүр ч ойлгомжтой.
6.
Хувцас хунар гэхэд сайхан монгол зузаан дээл, лоовууз
малгай л нүнжигтэй дулаахан харагдахаас бус гоёлын үстэй шуба, өдөн курткатай
хүмүүс хөлдөж үхэх гээд бээрсэн ялаа мэт л байлаа. За би гэхэд л өдөн курткатай
байсан байж гэртээ ирээд хөнжилд хэвтэхэд ясны голоос хүйт дааж байсан юмдаг.
7.
Халуун аарц, цай, гэрийн боорцог ёотонтойгоо л сайхан
байлаа. Хиам энээ тэрээ нь идэх ч хүсэл төрүүлсэнгүй гэх мэтээр л хамгийн
хамгийн дулаан бөгөөд тохиромжтой нь Нүүдэлчдийн хэрэглээ байсан учраас Хөх
Монгол Нүүдлийн соёлоор бадрах гэдэг үгийн үнэ цэнийг учрыг ойлгосон билээ.
Монголын өвөл ч бас хатуухан өвлийн
тоонд орно шүү дээ. Хүчтэй эсгэрэх салхи гэдэг өөр. Ингээд л бид Хатны Сударт
өгүүлсэн ХӨХ МОНГОЛЫГ Нүүдлийн Соёлоор Бадраах гэдгийг ч өөрсдөө үзэх шиг болж,
бусдад үзүүлэх шиг болов.
...ИХ ЗАСАГийн АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ...
заавал ингэж судраа нэрлэх хэрэг юу байв. Их Засаг бол ИХ ЁС ЖАЯГ билээ. Их
Засаг бол Монгол Түмний ардын амьдралд нь тогтсон одоо ч үйлчилж буй хамгийн
төгс Хууль цааз юм. Монгол түмнээс өөр цайны дээжээ одоо ч газар орны Эздүүддээ
өргөж буй түмэн хаана байна. Одоо ч байгалийн эздүүдийг бишрэн шүтэж буй орнууд
ховор бизээ. Энэ бол ИХ ЗАСАГ юм. Орчлон ертөнцөд ил далдын ухааныг хослуулан
жаягласан хослуулан амьдарч буй Монголчууд бол Их Жаягтай Их Засагтай ард түмэн
билээ.
.. Угтан мэдэж, Тосч бэлдэн, Тэсч гарах... хэмээн олонтоо бичсэн нь
одоо чухам л болоод бид хэд тосч бэлдэх гээчийг үзүүлж өгч байгаа ч Тэсч гарч
чадах нуу үгүй юу гэдэгтээ л асуудал байна даа.
Мөн... Бөө Эн Гүн авьяасаар тэсэж
магад гарахуйн ухаант Ултай Кү сурлага ,... Нүүдлийн соёлт ТНГР ээр тархиа олж,
угтан мэдэж, тосч бэлтгэх урлахуй билээ.
...Ирээдүйг Өнгөрснөөс Одоо байгуулахад Алтан Дэм болдог Оройн Дээд
Гэрээс ...
... Өнгөрснөөр Ирээдүйг Одоо байгуулах...
... Түмэн жилийн Өнгөрснөөс Мянган жилийн Ирээдүйг байгуулдаг Одоо билээ..
...Өнгөрснөөр Ирээдүйг Өнөөдөр байгуулагчийн есөн хүслийн өв... гэх
мэтээр Хатны сударт бичигдсэн үнэнийг бид өөрсдийн үйл ажиллагаагаараа нэгэнт
хийж биелүүлсэн билээ. Цаашид ч биелүүлэх болно. Энэ бол өнгөрсөн түүх сэргэн
өвөг Буурлуудаасаа мэдээллийг аван яг одоо бид бичин Зургаан толгой судруудаа
гаргасан нь Ирээдүйн үр хойчдоо үлдээн буй том бэлэг юм. Энэ судар бүтээх үйлийг ингэж яруу тодоор бичиж үлдээх гэж
дээ. Гайхамшигтай. Нэгхэн сарын дотор
зургаан том бүдүүн судар үйлдвэрлэсэн махан биетэнгүүд Монголоос өөр хаана
байгаан. Нөгөө Геннис гэгчийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн нь гарцаагүй. Энд
тэндээс хуулах биш зохиох биш энэ цагийн махан биетэй хүмүүс далд ертөнцийн хий
биетэй өвгөдүүдтэйгээ нийлээд олуулаа оролцон бүтээсэн судруудыг хайгаад олоод
гаргаад ир л дээ гэмээр байна.
Махан биетэй энэ цагийн эгэлгүй үрс
бид чинь ч бас гайгүй юм биш үү хэхэхэ. Заза өөрсдийгөө ингэж л хөөргөж баясахаас.
Хийчихсэн юмтай хүн гэж өөр л байдгийн байна. Ам бардам , нүүр бардам байх
эрхтэй болсоон бид. Их Хаан маань л ирж энэ бүхнийг зохион байгуулан, энд
тэндгүй төрсөн үрсүүдийг нэгтгэн нийлүүлж, энд тэндгүй буусан жинхэнэ Дээд
Онгодуудыг цуглуулан нэгтгэн байж энэ их үйлүүдийг хийлээ шүү дээ. Сударт энэ
тухай хэрхэн хийх, хэрхэн мандан бадрах тухай бүх л аргачлалыг нууцлан кодлон
үлдээсэн бөгөөд тамгатай тэмдэгтэйнүүд нь тайлах тайлахдаа бүр амьдаар нь бодитоор
нь хэрхэн тайлж байж батлагдан биелэдэг тухай бичигдэж үлджээ. Тэр байтугай Түмэн
Онгодын Чуулган хийх газрыг байршлыг тоотой нь нууцлан бичиж үлдээсэн билээ.
Ноос ноолуурын холбооны захирал
Ёндонжамц гэдэг хүнд хатны судрыг уншуулахсан. Доовтор профэээссор гээд л орчин
цагийн ухааны том хэмжүүрүүдийн эзэн болсон энэ хүн : Нэг ухаантан хэлсэн үг
байдаг юм. Өнгөрсөн түүхтэйгээ зууралдвал хөгжихгүй гэж... мөн ухаантай хүн
шүү. Та нар бөө мөө, өнгөрсөн түүх гэж балай юм бүү ярь. Монгол улсыг ийм л
нөхдүүд хойш нь татна. Шинжлэх ухаан, текник технологоор л улс хөгждөг юм.
Чингис Хааны сүнс буусныг Обама, Путин мэдэж байгаа юм уу. Тэд мэдээгүй байхад
юун Чингис гэсэн гэдэг. Хэхэхэ Обама, Путин хоёрыг л шүтдэг бололтой. Би үхлээ
гэхэд миний биеийг тас, чоно л иднэ гэчихжээ бас . Хахаха. Чоно , Тас хоёр бол
энэ хүнийг тоож идэхгүй л дээ. Бөөгийн том уналгууд юмсан. Малын ноос ноолууран
бүтээгдэхүүний буянаар энэ хүн цолоо авч хоолоо олж байгаа ч мал, малчин ухаант
монгол түмнээ үл ойшоодог зөвхөн гадаадуудыг л шүтэн амьдардаг ажээ. Исүс Христ
хэмээн ярих нөхдүүд ч монголчуудаа тэнэг мангар, хөгжих шинжгүй ухарч явдаг гэж
ойлгох ажээ. Тэгсэн хирнээ Христийн үлгэрүүдээ гүйцэд уншиж ойлгоогүй бахархан
шүтэн, монголд болсон үлгэрүүдийг худлаа гэнэ.
Хатны судар үргэлжилсээр:
... Цөөний дутууг Кү сурлагаар
нөхөж, эдийн хомсыг Эр Дэмээр сэлбэж, ЧИН ээлэг болж Айл орон зайнд КҮ Эн
ноёрхвоос АНДын орон зайн тусгаар тогтнол билээ..хэмээн бичсэн нь хүртэл гүн
гүнзгий утга агуулгатай болзошгүй бүхнээс хэрхэн гарах бүх л аргачлалыг бичсэн
байв.
Майяагийн он тооллын гайхамшиг
Майячуудыг бахархан ярих мөртлөө өөрийн болгоныг үл тооно. Майяачуудын он
тоололд ЧУЭН гэсэн үг байгаа нь юуг илэрхийлэх вэ. Хатны сударт байх ЧУЭН энэ үгийг холбоод боддоо. Яагаад өөрийн
гэсэн бүхнийг үгүйсгэх өвчтэй хүн төрдөг байна. Хөх толбот монгол үр биш Хөхөлбөр
гэзэгтний үр сад л гэж ийм юм байдаг байхдаа бодуул.
Энэ бүхнийг бичих учир нь болбоос
Сорхагтани хатны судруудыг Монгол хүн бүр авч уншин тайлах ёстой бөгөөд түүнийг
сайтар судлахыг уриалж байна. Бөө нар бүхэн энэ судрыг унших хэрэгтэй. Бөө
Гэгээн Тархи гэж юу байдаг тухай ойлгох ёстой.
Энэ судартай холбоотойгоор бидний
гаргасан таван судар мэндэлсэн билээ.
Түмэн Онгодын Чуулганд оролцохыг
хүссэн маш олон хүн захидал ирүүлэн хэрхэн оролцохоо асуужээ.
Энд оролцох ёстой улаач нараас ч
нилээн олон хүн угаа авч амжаагүй байх юм. Учир нь тэд бөөг буруу ойлгон зугтаж
явжээ. Ер нь хүйтнээс халшралгүй зохион байгуулалтанд орж хамт оролцох хүсэлтэй
хүн их байгаа учир хэрхэн юу юу бэлдэхийг зааварчилая. Уг нь би хар хүйтэнд та
нар яах вэ дулаан гэртээ л байж бай гэсэн боловч мянган жилдээ ганцхан удаа
болох энэхүү бөөлөөг зүрх сэтгэлээсээ тэмүүлэн оролцохыг хүсэгчид олон байдаг
ажээ.
Энэ бөөлөөний онцлог нь элдэв янзын
өмнө нь болж байсан тахилгуудтай огт адил биш Дээдийн Дээд Онгодууд бууж
ирэхээрээ онцлог. Дахин хийхгүйгээрээ онцлог. Энэ бөөлөөнд оролцох азтайгаараа
би чухам баясан бахархаж буй бөгөөд бусад улаач нар маань ч үүний төлөө нэгдэн
нийлж байгаа билээ.
Оролцох
хүмүүс туйпуугаар 5 үетэй
эгнээ нь 5 юмуу 6 эгнээгээр дугуй тулга засна. Үүндээ өглөөний Морь
цагаас дараа өдрийн Луу цаг хүртэл тасралтгүй асах мод, аргал, шар тос бэлдэнэ.
Нүүрс хийхгүй. Элдэв өөр юмс хийхгүй. Энэ нь зөвхөн өөрийнх нь отгийн галууд
юм. Үнсийг нь аваад өргөө гэртээ хадгалах ёстой. Хэрэв оролцох хүсэлтэй аваас
зохион байгуулалтын хэсэгт мэдэгдэн байршлаа заалгах, хэрхэн зохион
байгуулалтанд оролцох бүх аргачлалаа асууж бүртгүүлнэ. 12 сарын 12 гэхэд бүх
зохион байгуулалт дуусах учир шийдвэрээ эртхэн мэдэгдэнэ.
Зарим хүмүүс тэнд
хоноглох, амрах гэр бэлтгэн хэд хэдээрээ оролцон галаа манах ээлж гаргажээ. Зарим
нь машиндаа сайн бензинтэй очоод л шөнөжин асаана гэх юм. Би машиныг ямар мэдэх
биш. Хар хол хоол нь дуусчуул яана. Эрдэнэ сумаас 20 оод км хол хөдөө хээр шүү
дээ.
Очих хүн бүр асар
дулаан хувцас бэлтгэн очино. Монгол Дээлтэйгээ байвал сайнсан. Хүн бүр гар чийдэнтэй
очино. Очсон хүмүүс ёс дэг жаягийг сайтар сахин бусдыг хүндлэн, хог тарихгүй
байх, хэрүүл хийхийг цээрлэх, Сархан буюу архи огт хэрэглэхгүй байх ёстой. Олон түмний чухал ариун нандин газар тэнэгээ
гайхуулахгүй байхыг хүсье
Саяхан бид эхний
арваад гэрээ очиж барив. Гэтэл нэг муурын зулзагатай согтуу хүүхэн газраас
ургаад гараад ирвүү гэлтэй барьсан гэрт минь сууж байх юм. Бүгд гайхан эгдүүцэн
асуутал хононо гээд хөнжилөө авчирсан гэх юм. Хэн авчир уу гээд л бөөн эрэл
хайгуул болтол манайханы нэг нь замдаа гурван хүн сууна суулгаад аваад ирээрэй
гэхэд нь аваад иржээ. Хамт суусан хүмүүс нь бөөлөө болбол архичингаа засуулчих
санаатай авчирсан ажээ.
Бөөлөө болоогүйгээр барахгүй тэнд гэр бариад бүгд
завгүй байсандаг. Тэгээд ч архи уусан
хүнд засал хийхгүй эрүүл саруулдаа л ирж засал хийлгэх ёстой бус уу. Үзээгүй
юмаа үзсэн дээ тэнд ккк. Ядаж байхад мууртай байхдаа яахав дээ. Өөрийгөө яая
гэж байж нэг зулзаган муур тэвэрчихсэн хөнжлөө барьчихсан явж байх гэж дээ.
Хөдөө талд шоу болох нь гэж эндүүрээ юу хэмээн бид мэл гайхсан бөлгөө. Ер нь
энэ үйлийг халуун сайхан дулаан цагаар хийхгүй гээд л бид хоорондоо ярьдаг
байсан ч хэрэв дулаан цагт хийдэг бол
захын тэнүүлч нь очоод жинхэнэ утгаараа үзмэр болох учраас Буурлууд маш сайн
мэдэж байжээ хэмээн ойлгов. Бид үргэлж
дутуу сэтгэдэг бололтой.
Үйлийнхээ учрыг
сайтар уншиж ойлгон, дагуулан ирүүлэх хүндээ уншуулан сайтар тайлбарлан
хариуцлагатайгаар албан ёсоор итгэл сэтгэлээр л оролцох түмнийг урихаас бус
саваагүй үзэх гэсэн сониуч нэгэнд хатуухан л шалгууртай гэдгийг анхааруулж
байна. Хүн бүр тэнд хайрыг мэдэрч, хайрыг илгээх ёстой. Тэнгэр эцгээ, Тэнгэр
дээдсүүдээ хүндэтгэн, эх дэлхий, нар сарны амийг хайрлах ёстой учир дагуулж
ирэх хүн бүрт сайтар ухуулан ойлгуулаарай.
Саяхан нэгэн
залуу улаач босчээ. Чухам түүний их зантай гэдэг тоймгүй. Өргөөн дээр засал
хийх зуур бусдыг хайхарч байгаа шинж алга. Наана чинь хэмжилт хийх гэж байна
жаахан хол байдаа хэмээн хэд хэд шаардуулж байж холдов. Ирсэн олон түмний голд
л эрээ цээргүй босоод зогсоод яваад байх юм.
Би хүртэл
цугласан олны дундуур яваад гарахаас санаа зовоод давсгаа тэвчээд суугаад л
байгаад байтал тэр залуу хүү бусдын дээгүүр л яваад байх юм. Тэгснээ тэр
засуулж буй хүмүүсийн дундуур дугаар дайрч ирээд л Хальт үзээдэх гээд гараа
сарвайв. Миний галзууг хөдөлгөхөө дөхөв. Хальт үзнэ гэж юу гэж байгаа юм гэхэд
Гялс үзээдэх гэх юм. Өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй ийм солиотой амьтан одоо юу вэ.
Энэхүү улаачын багштай тооцоо бодон эргүү энэ улаачыг чинь Түмэн Онгодын
Чуулганд оролцуулахгүй хэмээв.
Замба дээр би ч түүнээс насаар ахмад, түмэн олон
ч дугаарлан сууж байтал яасан их зантай хөөрүү амьтан бэ. Ийм эргүү юмнуудын
угийг нааж өгөх ч хэрэг байхгүйг Бөө нар сайтар анхаарч явбал зохино. Удмын
нэрээ бузарлах ийм хүмүүстэй зууралдах хэрэг байхгүй. Ухаарч гэгээрч өөрийгөө
засчаад үйлээ хийвэл барав гэж. Энэ замбадаа хүн хүнийг дээдлэхийг мэдэхгүй ийм
нөхдүүд үзэгдэж харагдахгүй өвөг дээдүүдээ яг хүндэлж харьцах байх даа.
Зарим нь бүр хийх
ажилгүй амьтан шоудаж байгаа яатай л хөөе бүсгүй танилцая, дугаараа өгчих
битгий зэрэг зиндаа гээрээ гээд л майл бичсэн байх юм. Өвчтэй юмуу хаашаа юм.
Сэтгэцийн өвчтэй ийм нөхдүүдтэй бол Түмэн Онгодын Чуулган руу дагуулж явахгүй
байхыг хүсье. Ялангуяа аргаа барсан ээж
нар амьхандаа өөрсдийн дийлэхээ байсан нөхдүүдээ аваачаад зүгээр болгочих
санаатайгаар аваад очив доо. Ийм юманд хатуу учраас амиа ч алдаж магад бөгөөд
бөөлөөний зорилго нь огт өөр, өөр бөөлөө хийх гэж байгааг анхаарна уу. Харин
эерэг сэтгэлтэй, хичээнгүй, чин сүсэгтэй бүхэнд бол гайхамшигийг удам угсаанд
чинь үлдээх асар ховор бөөлөө болох учир ухаантай, сэтгэлээсээ л оролцох
хүмүүст нээлттэй байх болно.
Оролцсон бүх
хүмүүсийн нэр овог бүртгэгдэн түүхэнд бичигдэнэ. Улаач болж амжаагүй ч угтай
өргөөнийхөн олон байгаа тэд маань түшээ хийх болон зохион байгуулалтын албанд
оролцох бүрэн боломжтой. Тэнгис кино
театрын Оранжэ төвийн 205 тоотод бүртгэл ажиллаж байгаа болно. Энэ бөөлөөнд
оролцох дэмжигч иргэд өөр өөрсдийнхөө удмын галыг бас бадрааж болох бөгөөд ийм
хүмүүс нь өөрсдөө галаа бэлдэн галаа манах ёстой. Хүнээр мануулснаас өөрсдөө
манасан нь хавьгүй илүүг ухаарахтун. Яалт ч үгүй гадаадад байх улаачид болон
дэмжигчид маань өөрсдийн отгийн галаа албан ёсоор мэдүүлэн өргөөнөөс тусгай элч
гарган мануулах ба галдаа өргөх,
гарах зардлыг харин өөрсдөө дааж өргөөний зохион байгуулах албатай албан журмаар
ярих хэрэгтэй. Гадаадууд дахь өргөөнийхөн болон бусад дэмжигч нарын захиалга
мэдээллийг dochinko@yahoo.com hayagaar egch zohion baiguulna.
Мөн ирж амжихгүй ч хөдөө байх орон нутгийн Гэрлийн өргөөнийхөн болон Гадаадад байх өргөөнийхөн маань хамтарч нэг газраа бэлтгэн бөөлөхөөр төлөвлөж байгаа нь сайшаалтай. Хол байгаа бөө биш энгийн иргэдүүд ч мөн нийлж энэ цаг мөчийг баяртайгаар өнгөрөөхөөр захиа ихийг илгээжээ. Тэд хэрхэн ямар үйл хийх талаар тодорхой зааварчлага авахыг хүсчээ.
Юуны өмнө зулын галаа бүү таслаарай, хэрүүлгүй амар тайван байж олуулаа архи дарсгүй дуу дуулан өвгөдийнхөө гайхамшгаас судлан, үлгэр туульс ярин, инээд наргиантай юмс ярин инээж хөөрөн угтаарай. Хоол унд бэлдэн ууж идэн амар тайван сайхан зүйлсийг өөрсдийг чинь хамгаалах өндөр Тэнгэрүүдтэй гэдгээ санан Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлчихээд л тайван амгалан айлгүй байгаарай. Ямар үйл болов сайтар анзаарч аваарай.
Харанхуй нөмрөн ямар нэг айдас нөмөрвөл тогоо шанагаа хажигнуулдаг зан үйлээ мартав.
Сая Австралид нар хиртэхэд тэндхийн уугуул ардууд юм нүдэж байсныг зурагтаар харсан байлгүй дээ. Учиргүй юм гэж байдаггүй. Бяцхан бага үрсээ туулайдчихад гэмгүй. Хар сүнсний эзэрхийлэлд өртөхгүй мууг хөөх зан үйл шүү дээ.
Монголын түүхийн бичигдэн үлдсэн дурсгалд гадаадын жуулчин монголчуудыг нар, сар хиртэхэд тогоо шанагаа нүддэг аймхай мэтээр бичсэн байдаг. Дэлхийн талыг эзлэн байсан монголчуудыг аймхай гэвэл зоригтон дэлхийд олдохгүй биз. Юуны учир тогоо шанагаа нүдэх нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
Нохой гаслах учрыг ч тэр ойлгоогүй ажээ. Учир нь хар сүнснүүдийг хараад нохой айн гасладаг гэдгийг мэддэггүй бололтойдог. Хар сүнс байтугай Буурлууд буухад айдаг ш дээ. Шинэ эриний мандах наранд хамгийн түрүүнд алгаа тосон хүслээ шивнэн аз жаргалаа бодон ерөөгөөрэй. Мөнгө цаас, албан тушаал бодов доо. Эрүүл энх бие, эрүүл сайхан амьдралыг л хүсээрэй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.