Өнөөдөр л зав гаран явсан газруудын сонин хачингаа бичих гэтэл бараг мартах дөхжээ. Яасан ч их явав, яасан ч их удав гэмээр Монгол руу яаран сэтгэл догдлоно. Хичнээн сар Монголоос холдсон мэт эргээд яарна.
Тэртээ дээр хадам Буурал маань: Шинэ үндэстэн үүсч, шинэ газартай болж, зарим нь алга болж зарим нь шинээр мэндэлнэ гэж хэлж байсан нь эрхгүй санаанд орлоо. Европын орнуудаар аялан байхдаа шинэ үндэстэн үүснэ гэдэг л лав үнэн ажээ, аль хэдийн үүсчээ гэж бодов. Даяарчлалаас хойш улам ч эрчимтэй явагдан Европын уугуулууд маань цагаач нартай бараг хүзэр шиг холигдчихсон байв. Хар, шар,цагаанууд холигдон эрлийз, хурлийзууд дүүрэн. Түүн дээр монголчууд маань ч нилээн хувь нэмэр оруулжээ. Олон хүүхнүүд гадаад нөхөртэй суучихсан үр хүүхэдтэй болон амьдрал зохиосон байна.
Европын аялал маань Берлинээс эхэлсэн бөгөөд Польш, Швэд, Францаар үргэлжлэн байна.
Берлинд намайг өргөөний идэвхитэн гишүүн ухаан ихт Ундрах Голландаас ирэн тосч авсан бөгөөд бид хэдэн өдөр түүний хамаатныд амьдрав. Бид судраа ярилцан, цаашид юу хэрхэн хийх талаар төлөвлөхийн хажуугаар өдөртөө гарч Берлинээр явна. Мюнхэнээс бас нэг монгол охин зориуд хэрэг болгон ирж тосч уулзаад орой нь буцсан бөгөөд сэрэглэн сайхан охин байлаа. Тэр блог уншсанаас хойш нойр хоолгүй шахуу уншин ажлаа мартаад хачин тогтож суух аргагүй болсонгоо хэлэн заавал надтай уулзах ёстой гэсэн сэтгэлийн дуудлагаар иржээ.
Ярьж байхдаа яахаараа юундаа уйлдаг байнаа хүмүүс засал хийлгэхдээ гээд л шоолж байсан ч засал хийлгэхдээ харин ч өөрөө цурхиран орилж уйлж гарсан юм даа. Тэр охин угтай охин байжээ. Буурлууд нь түүнийг тогтож суулгахгүй догдлуулжээ. Амарч тайтгарсан тэрээр өөрийгөө ихэд гайхан хүн шоолоод байсан ямар сонин юм бэ? Өөрөө бас уйлах гэж гээд л ирсэн зүйлээ оллоо гээд их баяртай буцсан юм. Тэрний онцлог чанар миний анхаарлыг татав. Анх надад тэр охин майл бичин өөрийн найз залуугаа асууж байв. Би хариулаагүй бөгөөд манай онгодуудаас элдэв гэр бүлийн зүйл асуухыг би зөвшөөрдөггүйг мэдэхгүй бололтой.
Тэр хариу аваагүй боловч надтай харьцаад хариу аван засал хийлгүүлсэн хүний тухай уншжээ. Тэгмэгцээ л энэ хүн холбогдоод байхад би юунаасаа дутдын гээд л чичрээд дайрчихсан гэнээ. Хахаха. Төрөлхийн аймаар шартай дайчин шинж ч Хатдын л шинж дээ. Дахин шантралгүй холбогдож чадаад бүр зориод ирсэн охин маань найзаа асуух байтугай өөрийн учираа ойлгоод Монгол буцна гэж шийдчихсэн юм.Янзтай сэргэлэн, жижигхээн цоглог нэгэн дайчин удган Монголд маань шинээр мэндлэх бизээ. Мөн угтай олон хүн холбогдсон нь гайхмаараа гайхмаар.
Берлинд Ундрахын хамаатны ресторанд өдөр бүр орж бид хоёр эрхлэв. Мексик хоол хийдэг энэ рестораны дээр давхарт бөөлөв. Энэ хавь хотын төв шахуу бөгөөд манай МИАТынхан ирээд навс архи уугаад согтоод явдгаас эзэн нь Монголчууд архи их уудаг гэж боддог ажээ. Ерөнхийдөө Берлинд сайн амарч авлаа.
Германы хилийн хотод амьдрах дүү рүүгээ орон нутгийн вагоноор явлаа. Вагон дотор хэдэн германууд пиво уун халж согтсон бололтой чухам л орилолдоод инээгээд явахыг хараад энэ нөхдүүдийн герман цэрэг өвөг аавуудынх архидан дуулалдан буй төрхийг олон киноноос үзсэн тул оригоор нь үзэх инээдтэй санагдав. Тэд УЙЛЛАА, УЙЛЛАА, УЙЛЛАА ДАА гэх дууг дуулав. Германаар чухам юу гэсэн үг юм хэн мэдкүү, монголоор л лав уйллаа уйллаа уйллаадаа гэх хирнээ инээж баясан дуулах ажээ. Уйллаа уйллаа уйллаадаа байхдаа яахав дээ кккк. Уйллаа уйллаа уйллаа даа хахахаха. Яасан инээдтэй дуу вэ.
Миний өсгөсөн амидаа охин маань их баяртай байн, монгол явмаар байгаагаа хэлнэ. Би ч гэсэн тэдэнтэйгээ нутагтаа хамт амьдрахыг мөн ч их хүсэх юм. Гэгээнийгээ ихэд саналаа. Тэнд хоёр хоноод Польшийн Легнец хот руу явлаа. Тэнд хэдэн Монголчуудтайгаа уулзан бас нэг Польш сэтгүүлч хүлээн авлаа. Тэр хүн Монголд очиж олон бөө дээр очиж байсан бөгөөд надаас илүү шахуу л бөөг мэддэг юм байна. Намайг архи уудаггүй, дуу дуулдаг бөө хэмээн гайхаад анх удаа ийм бөө үзэж байна жинхэнэ Шаманка байна гэв. Ккккк.
Легнецэд нэг сайхан байгальтай газар бөөлөн Монголчууд болон Польш, хүргэн хүү нартаа засал хийлээ. Мөн тэнд Монгол хоёр гэр барьсан Польш айл биднийг урив. Монгол гэрээ дөнгөж барьж дуусч байгаа бөгөөд тэр хавиа тохижуулан аялал жуулчлал хийж байгаа гэнэ. Мөн нэг монгол айлын гэрийн эзэн манайд маш олон монголчууд цугладаг гэр маань сайхан талбай модтой түүнийг амилуулж өгөөч гэсээр маргааш нь тэднийд очсон. Ээж нь их цоглог сайхан эмэгтэй байлаа. Хөл нь өвдөөд таягтай явж байхад Буурлууд барьж өгөөд босч суулгав. Хэдэн мөчийн дараа таяггүй алхаж биднийг гайхшруулав. Их цоглог сайхан хүн сэтгэлийн их дэмтэй хүн байв.
Энэ айлаас дүү нартайгаа салан урьсан хүнээ дагаад Варшав явлаа. Варшавт олон жил илээч бариачаар амьдарсан энэ хүний гэрт хэд хоног амьдрахдаа түүний найз Польш нарт засал хийж баяжихаа дөхлөө яанаа одоо. Ккккк. Яг цагаа яс барин уулзах энэ хүмүүс их амар байв. Хичнээн сайхан газар амьдарч байвч хүний зовлон гэж яааааг ижил байдаг юм байна. Тэд Буурлуудыг гайхан бишрүүтээ л найз юм уу өөрийн хамаатан саднаа уулзуулахаар явуулдаг нь гайхмаар. Гэвч зарим нэг нь арай дэндүү асуулт дахин ахин асуухад Буурал цухалдан энэ хүмүүст засал хийхгүй гэж зөрүүдлэв. Нэг Польш хүн: Та нар яах гэж бууж ирсэн, үйлийн үр ба Карман тухай асуухад ихэд талархан: Хүмүүс биднээс ембүү цаас, эхнэр нөхөр, аз жаргал гээд л хувийн юм л асуудаг харин чи онцгой сайн бүсгүй байна гээд их баярлан удаан хуучилж бас янз бүрийн юм зааж өгөв.
Нэг Польш бүсгүй маш их зөн мэдрэмжтэйг нь хэлж өгч түүний өвөг дээдүүд Алтайн нутгаас гаралтайг нь хэлж өглөө. Тэр бүсгүйд хэрхэн хүслээ биелүүлэхээр зөн мэдрэмжээ ашиглах талаар зааж өгөв. Мөн гэрийн эзний хүсэлтийн дагуу Варшав дахь нэгэн цэцэрлэг хүрээлэнд олон жилийн настай модыг эрчимжүүлэн өглөө. Тэр мод хэлэхдээ бороо орох үед ирж бай би хүний зовлонг шингээн сайн сайхныг эргүүлээд өгч байя гэсэн юм. Анх ярилцахад надад хэлэхдээ би нулимсанд дуртай гэсэн бөгөөд намайг эвгүйцэхэд нулимс гэж би Бороог хэлсэн юмаа гэж билээ.
Варшавт нэг сэргэлэн гялалзуур эмч хүүхэнтэй уулзсан бөгөөд тэр бас польш нөхөрт гараад олон жил амьдарсан байв. Маш мэдрэмжтэй сайхан ааштай сайхан бүсгүй байлаа. Швэд явахын өмнөх орой их дайрлага дайн боллоо гээд орой шөнөжин шахуу Буурлууд ээлжлэн бууж дайтсан. Гэрийн эзэнтэй ч олон буурлууд ярилцав. Түүнийг яагаад уг бариулах дургүй байгаагаа хэллээ. Чи бусдыг уучилж өршөөж чадах уу? Хэт омголон зантай чи хүнийг хэтэрхий хатуудах үе ч бий гэж байсан. За тэгээд маш олон зүйл ярьсан бөгөөд би сайн санахгүй байна. Гэвч алтан ургийн тэр хүн уулзах учиртай болоод л уулзжээ.
ШВЭД.
Швэдэд намайг Ар болон Өвөрмонгол хүн тослоо. Намайг хуяг хувцастай их ачаатай гээд хоёр машинаар тосчээ. Би ердөө үүргэвчтэй байсанд гайхав. Бид замдаа нэг нуурын эрэгт очин нартай хэрхэн холбогдох аргыг зааж өгөхөд АрМонгол нь гайхан ямар сонин гоё юм бэ гээд л инээж байлаа. Хээгүй, шулуухан зантай, хэлсэн ам цагаа барих энэ хүн энэ улсад олон жил амьдарчээ. Хөл нь догонцох түүнийг би юуны учир өвдснийг сонирхоход Буудуулсан гэх юм. Цагдаа нар түүний толгой дээгүүр буудахад сум хажуугаар нь өнгөрч модны араар орох гэтэл шууд хөл рүү нь хоёр буудсан гэнэ.
Буудуулсны шалтгаан нь: Тэр олон жил Швэдэд тээвэр зууч хийжээ. Мөн ресторан ажиллуулах гээд л олон зүйл хийдэг байж. Түүний удирдлагад гөлийсөн нэг залуу ажиллах бөгөөд хүмүүс муу хэлхэд нь өмөөрөөд байдаг байжээ. Гэтэл гөлөөн нь авгай хүүхдийг нь салгаад авчихаж. Авгай нь мөнгөнөөсөө хумслаад энэ дүү залуудаа Сү Ши ны газар хүртэл авч өгөөд баригдан ах хүү гөлөөнийг жижгэрүүлж байгаад цагдаад бүслэгдэн буудагджээ. Гөлөөн болон авгай хоёр нийлэлдээд арилаад өгсөн бол яахав гэхсэн тэгтэл цагдаад нэг нь даргыгаа, нөгөө нь нөхрөө ХАР ТАМХИЧИН гэж гүтгээд шоронд суулгаад хамаг хөрөнгийг нь авчихсан тууж явжээ.
Хөөрхий эр хичнээн гүтгүүлээд шинжлүүлсэн ч хар тамхины анхны мэдэгдэхүүн ч үгүй хүн байна гэж оношлогдоод шоронгоос суллагджээ. Ингээд л дайн эхэлсэн түүхтэй гэнэ. Одоо Швэдэд тэр эхнэрийн нүүр нь ч улайхгүй Ну Агийнх нь царай нь ч цонхийхгүй цагаандаа гарчээ. Хоёр жаахан охин өнчирч хар санаатнуудын золиослосон амьдралаар амьдрахнээ. Нүгэлт хоёрын нүгэл нүдээрээ түрүүчээсээ гарч хоёр ч контейнер нь оросын шуналтнуудын гарт өртөн шатсан тухай нь мань эр Швэдэд амьдардаг ламбугай А –д хэлтэл гэмгүй царайт ламбугай гялс өөрийн тээвэр зууч компаниа байгуулаад ачаа зөөгөөд эхэлсэн гэнэм. Гэвч босно доо дахиад гээд явж буй энэ хүн сэтгэлийн их тэнхээтэй хүн ажээ. Хүмүүст худлаа хэлдэггүй, шударга зантай энэ хүнийг Швэдийнхэн бүгд мэдэх бизээ.
Польш орноор явахдаа нетгүй газраар явж байнаа хоёр хоноод буцах билет захиалаад өгөөч гэж өвөрмонголдоо мэссэж нисгэтэл тэр бүр тав хоног намайг Швэдэд байхаар захиалаад билет авчихсан байв. Хүүе би юу хийхийн тав хоног гэхэд Та амрахгүй юу гэвээ. Өвөрмонголынд маань нэг өрөөнд нь АрМонгол хүүхэн охинтойгоо амьдрах бөгөөд тэр ширээн дээр гурван пиво тар хийтэл тавиад уу гэлээ. Бид хоёр уухгүй ээ гэхэд тэр урам нь хугарсан байхдаа. Тэр: Манай найз бөө, чамайг ирэх гэж байгаа гэж асуухад сонссон л гэж байна лээ. Манай найзад согтуу зайран Галсан өвөө бас нэг эмээ буудаг. Олон шавьтай, маш чадалтай ш дээ. Долоо найман хувцастай чи хэдэн хувцастайв , шавьтай юу, хэдэн жил бөөлж байгаан гэв. Би шавьгүй ээ, нэгхэн хувцастай, ганц жил л бөөлж байгаа гэлээ. Өвөрмонгол маань санаа нь зовсон бололтой дундуур орон Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн гүйдэл өөр гэдгийн энэ удган өөр юмны төлөө бөөлдөг гэж тайлбарлав.
Маргааш нь би тэнд амьдрах өвөрмонголчуудтай уулзан нэг ууланд сайхан газар гарч бөөллөө. Тэд бүгд өндөр сэтгэгдэлтэй болон баярлаж өмнө уулзаад биеэ бариад ярихгүй байсан хүмүүс янз янзын юм асууж эхлэв. Тэд нартай, тэнгэртэй хэрхэн холбогдохоо заалгаад маш их баярлав. Тэр очсон айлын авгай нь Офицерүүдийн ордон, Амгалан гээд л Улаанбаатарын газар нутгийг маш сайн мэдэж байв. Гэтэл тэднийд намайг ирэх сургаар авгайн найз хоёр бүсгүй иржээ. Тэд Яармаг гээд л ярих юм. Та нар чинь яасан сайн Улаанбаатарыг мэддэг юм бэ Монгол Улсын Их Сургуульд сурч байсан уу ухааны юм ярьтал бид монгол хүмүүс гэх юм. Хахаха. Тэд АрМонгол бүсгүйчүүд байжээ. Миний мэдэхийн ганц Сэрчмаа ӨвөрМонголтой суугаагүй байв. Бас нэг монгол охин Солонгост байхдаа ӨвөрМонгол залуутай танилцаад суусан байх юм. АрӨвөрМонгол гэр бүлүүд олон байжээ. Хоёр ч угтай охин байж таарч бас баахан уйллаа. Нэг нь сонсоод шөнө унтаж чадахгүй хөрвөөсөөр яарч ирж уулзжээ.
Нэг өдөр нь дөрвүүл нийлж аваад Финланд ордог усан онгоцоор аялав. Мөн хөдөө хол байх айлд очлоо. Гэтэл тэр айлын залуу надад морь л яриад байх юм. Өдөр бүр морь авах гээд болохгүй байгаа ч юм шиг болоод ч байгаа юм шиг. Би ойлгохгүй гайхтал Морьны бооцоот уралдаан тухай ярьжээ. Тэр морио хожуулахад намайг туслаач гэдэг байгаа. Үгүй ээ би ийм юманд туслахгүй гээд урмыг нь хугалав. Гэвч хэдэн цаг явж ирсэн байж яаж зүгээр байхав өөр юмыг чинь үзэж өгье гэв. Ингээд түүний рестораныг сонирхлоо. Доош ортол хамаг бие өвдөж эхлэв. Нил чөөгий нар дайрав. Баахан юм хийв. Эзэн залууг сонжлоо. Чи маш их яарч аваад аваад ханахгүй бүр дэлхийг ч авсан ханахгүй сэтгэлтэй болжээ. Юм бүхэн чамд хангалтгүй санагдаж байна даа гэхэд Яг Тийм гэлээ. Цааш нь чамд морь биш зөвхөн морьны хөл, түүнийг бүүр хурдан гүйлгэж чи өөрөө түүнээс хурдан гүйж яараад байгаа юм байна гэтэл Яг тийм гэв. Мөн шударга гар вэ яасан гэж бодоод инээд хүрлээ. Ичнэ зовно, санаа зовж байгаа ч юм алга. Яг тийм л гээд байх юм. За эцэст нь хэлэхэд чамд мөрийтэй тоглоомонд донтоод гуйлгачин болсон хүний сүнс дагасан байна даа гэтэл аваад өг гэв.
Бид хоёр хэсэг үйл хийгээд дахин биеийг нь мэдрүүлэн шалгаж үзүүлэв. Амар тайван болж хөлс нь чийхарч сэтгэл нь амарчээ. Хөөрхий гэж уг нь тэр өөрөө ч их хичээн мөрийтэй тоглоомын газрын даргад намайг сард нэг удаа оруулж бай гэж гэрээ хийн гарын үсэг ч зурж үзсэн гэнэ. Гэтэл тэр газар нэг жижиг хар хайрцаг өгч энд багаар тогло гэжээ. Ингээд л өдөр бүр бага багаар байнга хожигдож гарчээ. Хайран үйлчлүүлэгч биз дээ. Өдөр бүр орлого оруулдаг үйлчлэгчээ алдах ямар сайн байхав дээ.
Швэдэд би блогоо ч бичих завгүй амарчээ. Швэд орон цэгцтэй, тайван, байгалиа их дээдэлсэн хоттой байлаа. Тэнд буга, хандгай их бөгөөд Сами гэх нутгийн бөө нар хойгуураа байдаг гэнэ. Манай өвөрмонгол залуу маш сайхан цай чанах бөгөөд өөр айлын авгай нарын цай хажууд нь гологдож байлаа. Би ч гэсэн сайхан цай чанахгүй бол шараа болох нь байна даа. Тэр монголоос шар тос, ааруул, бяслаг захиж авчирч чухал хүмүүстээ жоороо гарган цай чанана. Берлин, Польш, Швэдэд амар тайван байж ажил маань өөдрөг байсан нь энэ хүмүүсийн тус дэмжлэг, сайхан сэтгэлийн үр билээ. Тэнгэр ивээг Монголчуудыг маань.
ӨвөрМонгол залуу маань ясан дээр монгол бичгээр маш олон мөртүүд бичээд л цонхны тавцан дээрээ тавьжээ. Мөн хясаануудыг олноор тавьсангаа Хонинууд гэж хэлсэн юм. Хөөрхийдөө нутгаа мөн ч их санаж байгаа байхдаа. Би түүнд Алтан судрын тухай ярин уншиж өгсөн. Бас аялалаар явсан залууд бас чухам л уншиж өгөн сайн тайлбарлав.Тэд судрыг гайхан биширч өвөг дээдүүдээ бишрэн байлаа. Тэд маань крилл үсэг мэдэхгүй учир судар уншиж мэдэхгүй байв. Би тэдэнд бөөгийн тухай, судрын тухай ёстой амаа чилтэл ярьсан. Би өөрөө босоо бичгээ сурахсаан. Ичиж үхмээр юм даа би гээч бичиг үсэг мэдэхгүй.
Залуудаа өөрөө сонирхоод үсгүүдээ сурч байсан ч таг мартаж. Завтай болоосой. Эмнэлэгт хэвтэх юмсан. Эмнэлэгт би хэвтэхдээ маш их зав гарч маш олон ном уншиж, маш их юм бичиж тэмдэглэдэг. Эмнэлэгт хэвтвэл босоо бичгээ сурах юмсан гэж бодлоо. Би гав ганцаар өрөөнд хэвтдэг бөгөөд хэн ч над саад болохгүй, гэрийн ажил хийхгүй учир янзтай их ном уншиж хичээл хийдэг. Бөө болохын өмнө өвчин тусаад ганцаар хэвтэхдээ бөөгийн маш олон ном авч уншин эмч маань эмчилгээ хийлгэх биш номын санд сууж байгаа мэт байх юм бие чинь яаж эрүүл байхын гэж байсан.
Тариа тариулах нь л муухай, тэр тусмаа дусал бол хамаг цаг аваад гар хөдөлгөхгүй номоо арай гэж чилж уншдаг. Хамгийн таатай нь хэн ч саад болохгүй зурагт дуугарахгүй, гэрэл шөнө асааж болно. За намайг тоож эргэж ирэх хүн ч бараг байдаггүй байсан болохоор мөн сайхан завтай байдагсан. Тариа тариулахгүйгээр эмнэлэгт сайхан хэвтэх юмсан гэж бодож байлаа. Харин өдөр бүр массаж хийлгэвэл гоё.
Франц:
Лативаар дайран Францад ирхэд шаал мэдэхгүй жирэн годон гэсэн хэл байв. Бонжуур, донжуур гэх үг л сонссон болохоос өөр ямар ч ойлголт надад алгаа. Хоёр залуухан монгол охид намайг тосч аваад миний явах газрын вокзал руу явав. Африкт явна уу гэлтэй л бөөн хар арьстангуудтай газар явахдаа би жинхэнэ франц хүн гэж ямар зүсмийн хүн байдаг бол гэж бодно. Такси макси киногоор л хэдэн франц хүнийг харсан боловч тэнд хятад хүн ч тоглодог. Гэвч хар арьстангууд их байдаг тухай бодсонгүй. Колончлоод их болсон юм бол уу бүү мэд. Мэдлэг нойл байлаа.
Хамгийн хачирхалтай нь зам дагуу шүршсэн бичгүүд хэмжээ хязгааргүй үргэлжлэх юм. Манай монголд Сансарын тунелд бичигдсэн бичгүүд хажууд нь шумуул гүйсэн мэт. Замын турш үргэлжлэх бичгүүдийг метроны доогуур байтугай өндөр хануудаар ч бичжээ. Шат тавьж бичээ юу? Яасан ч их цаг, хөдөлмөр, хайран ч будаг мөнгүүд ороо вэ гэж бодохоор улсаас албан журмаар бичүүлсэн ч муу хэн мэдкүү. Бодвол үгүүд нь энхтайван мандтугай, чи шүү би шүү ч гэж байгаа юм уу хэн мэдкүү гээд л уншихыг оролдтол харж байсан хараалын үгүүд ч байхыг бодвол улсын компанит ажил биш бололтойдог. Хайран сайхан өнгө өнгийн будгууд үнэтэй байхдаа еврогоор нь бодвол ккккк.
Гурван цаг явах газар явсаар хотдоо ирэв. Миний явсан газруудын милүүд ч машинаар бодуул талийж өгч байна даа. Намайг тоссон хүнээ хүлээн бараг гучаад минут болов. Гэтэл тоссон хүн маань намайг гадаад хүн байна гэж бодоод тойроод яваад байжээ. Бид явсаар гэрт нь ирэхэд олон сайхан залуус дунд ирчихжээ. Би бодохдоо гуч гарсан хүмүүс гэж бодож байтал цэл залуухан хүүхдүүд байх юм. За тэгээд л гэрт нь морин хуур, есөн өрлөгтөй хивс, хааны зураг, монголын далбаа, монгол хивс, тэр байтугай монгол эрээн модон авдар байвал яах уу. Тэр чигтээ жинхэнэ монгол гуч хүрээгүй залуус намайг тосч авчээ. Миний хүүгийн үеийн хорь шүргэж буй залуус олон байх юм. Би гайхаад балмагтаад юу ярихаа ч мэдэхээ байв. Юугаа ярьж хуйхаа маажнаа гэгч болов.
Ямартаа ч яг монголдоо байгаа мэт тайван амгалан болчихов. Залуус ч олуул учир гадаадад байна гэхээргүй байлаа. Тэд хэдхэн өдрийн өмнө хоёр монгол гэр барин монголчуудын өдөрлөг хийсэн гэнэ. Залуус сагсан бөмбөгийн тэмцээн ч хийдэг ажээ. Зарим нь зургаа долоон настайдаа л аав ээжтэйгээ гарч иржээ. Гэвч монголоороо сайхан ярих нь ухаантай аав ээжийнх нь хичээл зүтгэл байх даа. Нэг хүү сургууль дээр нь малгайг нь багш нь татаж авсанд уурлан Би монгол хүн, толгой тэргүүнд хүрлээ гэж үзэлцэн байгаад сургуулиасаа хөөгдсөн ч чих дэлсэв.
Тэд намайг сайхан амраахыг хүснэ. Маргааш нь бид мах шарж идэхээр сайхан газар очлоо. Тэнд байх бяцхан дов дээр би тэнднийг суулгаад Тэнгэртэй хэрхэн холбогдох, яаж юу харж байгааг нь зааж чиглүүлж өгөхөд харж чадаад байгаадаа гайхаж байлаа. Орой нь хүүхдүүдээ суулган буурлуудаа буулган засал хийж эхэллээ. Тэд маань өвөг буурлууд хэмээх монгол өвгөдийнхөө хүч чадлыг биеэрээ мэдрэн, нүдээрээ харсан бизээ.
Намайг ирсний дараа гэрлийн өргөөнд францад байсан хүү сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Юутай амар вэ. Би түүний бичсэнг хуулаад тавибал олон юм бичихгүй хичнээн амар гээд доор хуулав. Увааа хахаха зөндөө олон хүүхдүүд бичсэн юм байна. Тэд нарынхыг хуулаад тавьчихая. Зарим нэг үйлийг ойлгоогүй өөрийнхөөрөө ойлгоод бичсэн харагдаж байналээ. За яахав яахав. Бас намайг жаахан хэтрүүлээд магтсан байна лээ. Яадын тээ дандаа л муулуулж зүхүүлж байхад нүдээр үзээд уулзсан хүмүүс бас байдын шооо. Хэхэхэ. Худлаа гэвэл Энэ линкүүдээр ороод үзнэ биз. Бичсэн хүмүүст гялайлаа. Бичээгүй ч намайг хайрлан тусласан олон хүн бий. Тэдэндээ их баярлалаа. Та бүхнийхээ тус дэм, сэтгэлийн хүчээр би аялалаа адал явдалтай сайхан дуусгаж чадсан шүү.
Берлинд:
Францынх:
Ирландынх:
Францад би анх нэг хүүтэй нетээр танилцаж байв. Тэр намайг Та сонгуулийн шоу хийж байгаа юм уу гэж асууж байсан бөгөөд би Шоу байна уу Бодит байна уу юутай ч үздээ гээд чатаар холбогдон засал хийж мэдрүүлээд танилцаж байсан билээ. Та Европ явбал манай энүүгээр заавал ирээрэй гэхэд би юу гэж тийшээ очихов дээ хаа ч байсан гэж бодож байсан юмдаг. Тэр намайг найз нөхдөдөө хэлэн холбогдсоор би францад хэдэн пээпүү найз нартай болчихсон байлаа. Түүний нэг нь Ганболд байсан бөгөөд надтай уулзахаар хаа холоос ирсэнд их гялайлаа. Уулзах ч ёстой ерөөлтэй учралтай байсныг бид бүгд нүдээрээ харсан. Түүнд хааны нэг жанжин явж байсан бөгөөд нэрээр нь хэлэхэд л орилоод уйлаад чанга чанга эхэр татаад унасан юм. Бид бүгд гайхсандаа.
Бас нэг маш мэдрэмжтэй хүү байсан бөгөөд бас угтай байв. Тэр өвөг дээдсүүдийг нь Хятадууд хэрхэн алсныг тэр үед нүдээрээ харж чадсан бөгөөд маш их гайхсан бөгөөд ямар аймаар юм бэ гэсэн гэдэг. Айлын маань үрсүүд ч дэндүү сайхан монгол залуус байсан бөгөөд тэд нутагтаа байхгүй байгаад би их харамсав. Хар нялхад нь ээж аав нь хүний нутагт аваачин тэндээ өссөн ч жинхэнэ монгол гэдгээрээ бахархан байх сайхан үрс байсан юм. Цаг нь болохоор тэд эх нутагтаа ирэн аз жаргалтай амьдрах болтугай.
Гэтэл үлгэрлээд аваад явах миний насны баагийнууд нь эр эмгүй ичмээр байсандаа. Архи уудаг, өчнөөн хүн солин амьдрах гээд л тэр хүүхдүүдийн ярианаас сонсоод их санаа зовлоо. Зарим нь хулгай хийж амьдардаг гэнэ.
Лав Швэдэд Монголчууд гээд дургүй болох тийшээ болжээ. Усан онгоцны аялалаар ороод л ООын цааснаас өгсүүлээд дэл сул бүрийг дэлсдэг гэнэ. Хүүхдийн тэрэгтэй ороод л авдаг жирэмсэн байж хулгай хийдэг, хүүхдээ дагуулаад хулгай хийдэг гэнэм. Яанам билээ. Яалтай билээ. Бага хүүхэд нь дэлгүүрээс юм авах гэхэд дургүйцвэл тэгвэл таны авсныг хэлнэ шүү гэдэг гэнэ үү. Яанаа одоо. Сэтгэл өвдөв.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.