Thursday, June 21, 2012

Mongold turhen baih zuur


Монголдоо зам зуур байх зуур маш олон сонин үйл явдал болов. Заримыг нь цаг нь болохоор бичнээ. Үнэхээр гайхалтай адал явдлууд энэ өдрүүдэд тохиосон бөгөөд одоохондоо нууц учир үлгэрт шинээр мэндэлсэн баатруудаа дараа тухтай танилцуулах болно.

Хятадаас ирээд орой нэгэн танилынд очин өсвөр насны хүүгийнх нь Чөтгөрийг хөөв. Тэр хүү хэрэг түвэгт ороолдон эцэг эхээ зовоон гэр орноосоо хэд хоног алга болжээ. Түүний биед байсан чөтгөр бол гуйлгачин хүний мөнгө, мөнгө гээд үглээд амраадаггүй бузар сүнс байв. Хүү ч өөрөө маш мэдрэмжтэй Буурлууд хэлэн чагнуулж мэдрүүлхэд яг л хэлж байлаа. Түүнээс гадна амиа хорлуулах сүнс бас дагажээ. Компьютер тоглоомын газарт шүглэсэн муу сүнснүүд түүнийг даган хорлож байв. Заслын дараа түүний царай засарч, нүдний харц тогтуун болов.

Буурлууд дахин биеэ мэдрээд үздээ нөгөө Мөнгө мөнгө гээд дотроос чинь санаа амраахгүй үглэсэн сүнсийг байна уу үз гэв. Хүү: Үгүй тайван байна гэлээ. Тэгвэл одоо мөнгөний тухай албаар бодох гээд үз гэв. Хүү мөнгөний тухай бодох гэж хичээтэл анхаарал нь сарниад л өөр юм бодогдоод байна гэлээ. Өгөр хар сүнсүүд балчир хүүхдүүдийг ч хорлох ажээ.

Монголд байх хугацаанд надад ер зав гарсангүй. Тэмдэглэлүүд маань хураагдаж гарчээ. Энэ хугацаанд ёстой ам ангайж, нүд бүлтиймээр сонин сайхан учралууд шил шилээ даран хөвөрсөн бөгөөд нэгэн жилийн өмнө би гэртээ ганцаараа солиорсон мэт үлгэрийн баатар болдог байсан бол одоо олуулаа болчихсон үлгэрийн баатрууд нэмэгдэж амилсаар байв.

Нэг өдөр Багштан хүү бид хоёрыг дуудуулж уулзав. Хүү бол ослоос хойш ор сураггүй алга болон багштай уулзаагүй учир тангараг мартлаа гэж зэмлүүлэв. Багш шавийн тангаргаа мартав уу юу юу гэж байдаг билээ гээд багш шавийн тангараг гээд зүйл ангиудыг багш хэлэв. Би л лав сонсоогүй юм байна даг. Сүүлийн шавь нартайгаа андуураад байгаа юм уу хаашаа юм. Миний санах мэдэхээр би хүүг дагуулан ачит багштай анх уулзан байхдаа Багшаа сонгох даалгавар аваад явахдаа Багшийг сонгох болсон шалтгаан нь их зөв бодолтой яриатай, сэргэлэн, юмны учир сайн хэлж байсан учир Багш болгоход зөв хүн гэж сонгосон. 

Харин тэр үеийн тангараг нь гурван юм байсандаг. 1. Хүчтэний дээр хүчтэн байдгийг санаж явж багшийгаа хүндэлнээ. 2. Хараал хийж болохгүй. 3. Амраг хосыг салгаж болохгүй ээ. Энэ тангарагыг сахиж явна гэвэл шавь болж болноо гэсэн. Маш зөв аятайхан тангараг байгаа биз дээ. Тэгэлгүй яахын гээд л би хүүгээ шавь болгосон болохоос өөр олон заалт лав хэлээгүй би бүр тэмдэглэлийн дэвтэртэй очин бичиж авдаг байсан юмдаг.

Багшийгаа би хүндлэхийн дээдээр хүндэлнэ. Би багшаа хаа ч хэнээс ч зөв зүйл дээр нь өмөөрнө. Хэзээ ч энэ хүн хүү, бүл, намайг замчилж босгосныг мартахгүй. Бид ч бас чадах чинээгээрээ зүрх сэтгэлээрээ л харилцан туслалцаж явдаг. Гэвч бид бас тусдаа амьдралтай хүмүүс. Ачтай ачтай гээд үргэлж өр төлөөстэй мэт амьдарна гэж үгүй. Багш маань надад сайн санасандаа олон чухал зүйлийг анхааруулав. Мөн хүү зайранд багш анхааруулан багшдаа ирж золгоогүй хэдэн сар алга болсонд ихэд зэмлэв. Өгсөн бол авч болдог юм. Багш шавь шиг байгаарай гэж анхааруулав.

Гэвч зарим нэг зүйл нь манай онгодуудын хилэнг хөдөлгөснөөс болж ихэд уурсан дахин бүү оч чи, өгөө аваагаа тэнцүүлээд л авах юмаа авч өгөх юмаа өгөө биз бид. Та нар өөрийн өвөг дээдээ буулгахдаа багштаны өөрсдийнх нь хэлсэн өглөгийг өгөөд л буулгасан. Дутаасан юм огт үгүй. Сэтгэлээрээ л зүтгэж байсан миний үрс. Энэ замба чинь яачаав. Хүний юмыг зээлж гуйж аваа юу? Өөрийн удам яс махны тасархай өвгөдөө буулгаа биз дээ. Өгөөтэй аваатай байдаг хорвоо. Урд насанд бид ч удамд нь багшлаад замчлаад босгож л байсан удаатайдаг. Тэгтлээ хавчиж байсан удаа үгүйдэг. Өгсөн юм авч болно гэнээ. Буруу юм юу хийчээв улаач үр. Тэнгэрийн үйлдээ шамдаад л яваа бусуу. Багшийн нүүр улайлгах бусармаг юм хийсэн биш. 

Хэнийг доромжлох гээд хэнийг доромжлоод байгаа юм гээд бөөн юм болов. Үкэ мөн хэцүү яа хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэх мэт болов би. Онгодынхоо үгэнд орвол энэ цагийн ач мэддэггүй адгийн шавь болох бус уу, багшийнхаа үгэнд орвол өвөг дээдсээ доромжилсон болох бус уу. Хар ядаргаатай юм бэ яасан зүгээр.

Учир нь багш анх удаа намайг очин Хаан буугаад байгаа тухай айлтгахад Чингис Хаан дөрвөн хатантай тэдний олон хүүхэд бий, зуун найман дагавар эмтэй тэдний хичнээн ч хүүхэд байгаан, өөр бас нууц хэд ч байгаан билээ . Тэд бүгд алтан ургийнхан. Тэдний хэн дээр ч бууна гэж байсан бөгөөд би багшийнхаас гарч явахад Онгодууд хилэгнэн миний хамраас цус гарган маш их цовхчин байхад би арай гэж тайтгаруулж байсан удаатай. Энэ юу гэх гээд байгаа юм бэ? Миний улаачыг нэг муу шивэгчний хүүхэд гэх гээд байгаа юм уу. Өөртөө буулгах гээд байгаа юм уу, Хэн болчихоод биеэ тоогоод Хаан намайг Чингис хязгааргүй олон хүүхэдтэй гээд ичгүүргүй гүтгээд байгаан гээд хамраас цус гаруулан уурсаж байсан юмдаг. 

Харин энэ удаа чи яагаад талбайн тэнд байшинд хааныг буулгав. Хаа хамаагүй буулгалаа өргөө гэрт буулгах ёстой гэж зөвлөж байснаа гэнэт л чи хүний юмнуудад толгойгоо мэдүүлээд байгаагаа мэдэж байна уу, Хаан чам дээр буух бэлтгэлээ хийхдээ баруун зүүн гарууд нь туршуулууд нь бууж энэ бүхэнг хийж байна. Чи жинхэнэ хаан шиг болж байж жинхэнэ Чингис бууна гэх юм. Мөн чи интернетээр засал хийж болохгүй, өдөрт зуун толгой зассан гэж байна. Өдөрт хориос илүү бүү зас гэж зарлигдав. Би засаагүй Буурлууд зассан маргааш бас жараад хүн байгаа би яанаа гэж хэлээд л явав.

Би тэднийхээс гарч яваад гэртээ иртэл Онгодууд бууж маш их уурлан баахан юм заслаа. Маргааш жараад хүн ирнэ гэтэл би өнөөдөр юу сонсов. Сэтгэл санаа хямраад унтсангүй. Чингис хааны энэ Онгод надад мөн ч их хэл ам дагуулан миний амьдралыг орвонгоор минь эргүүлэх юм даа. Би ямар зохиосон биш, үнэн ч бай, худалч бай болсон бүх түүхээ бичих нь миний онцлог. Би ямар өөрөө хүн амьтан засна гэсэн биш дээ. Хаан өөрөө л ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ ТЭНГЭРТ СҮСЭГЛЭГЧ нартаа баярлан тэдэнтэй үе үе уулзах бөгөөд тэдэнтэйгээ уйлж дуулж инээж хөхөрч байдаг. Тэнгэрийн үйлд зүтгэх хүмүүстэй л уулзахаас өөр ямар хүнтэй уулзах биш. 

Тэр өндөр байшинд уулзалт болоход өргөөний хамгийн идэвхитэй настан Нарандулам эгчийн урьсан хүмүүсийг давхар хүлээн авсан бөгөөд тэнд хамгийн сайхан уулзалтууд болсон юм.

Тэнд манай өргөөнийхөнөөс гадна анх удаа зарим нэг олны танил ирсэн. Гэвч хамгийн сайхан гайхамшигтай уулзалт нь Уянга, Нүрзэд агсны эхнэр Долгорсүрэн гуай нартай боллоо. Хамгийн гайхалтай юм нь нэг бүсгүйг Хаантай золго гээд онгод нь араас нь түлхээд байхаар нь ирж байна. Таны л бэр бололтой гээд нэг удган ирсэн юм даа. Энэ удганы тухай тусгай нийтлэл оруулах бөгөөд гайхамшигт үлгэрүүдийн маань нэг гол баатартайгаа анх удаа учран золгосон авч олноос нууцлаад тэр өдөртөө намдуухан өнгөрөөв. Энэ уулзалтанд угаасаа багштай холбоотой хоёр хүн ирсэн бөгөөд тэд багшид хэлсэн нь мэдээж. Чиний хаана юу хийхийг хэлэх нүд чих олон гэсэн ч би ямар буруу хэрэг хийчээв гээд л бодоод өнгөрөв. Би биш Онгодууд хийж байхад бөө хүн байж мэдмээр юм. 

Гэвч би өглөө цагаа барин гүйж очлоо. Буурал энэ өдөр маш их ууртай байлаа. Тэр намайг баахан шахуурдан хамаг хорио бариаг холдуулан янзлаад: Чиний багштан хэнийг хүнийх гээд байгаа юм. Чи юунд түүнд нь хямраав. Чи аавынхаа талаас билээ. Чи аавыгаа сайн мэднэ. Чиний эцэг үнэртэн усанд дуртай байсанг сана. Бид аавын чинь тал биш хүнийх юм бол энэ үнэртэнд тэсэхгүй одно гэж хэлээд надад хамар тасартал үнэртэй ус үнэртүүлээд уур нь гарсангүй бололтой амыг минь нээгээд үнэртэй ус уулгаж гарав. Үнэртэй ус миний хэлийг, амийг хорсгон түлсэн ч тэд дуустал уулгав. Замчилсан нь үнэн ч захирна гэж байхгүй. Харин чи хүний үгэнд орох байсан юм бол биднийг юунд буулгаав, хэн нь хүнийхийг харах болно доо чи. Заслаа хий гээд ууртай эхлэв. 

Энэ өдөр Онгодууд олон солигдон их л ууртай байцгаав. Буудаг онгодууд бахь л байдгаараа хийдгээ хийсээр, түмний заслыг үлгэр жишээ хийж дуусгав. Харин Хаан орой нь гэрт буун дүрс хийлгэ хурдан тэр дөрвөлжин чөтгөртөө тавиадах гэж шаардав. Би энэ тухай хүмүүст мэдэгдэн маргааш гаригт нь Хааныг буулгав. Тэр маш их уурлан зөвхөн бөө улаач нарт хандан хэлэх бүхнээ хэлнэ гээд л дүрс авахуулав. 

Түүнийгээ дөрвөлжин чөтгөртөө одоо тавь гэж шаардав. Тэнд багшаас минь өгсүүлээд л хавьтсан ойртсон бүгдийг хуу хамаад л хилэнгээ гарган хэцээ балбан баахан юм ярьж бичүүлжээ. Харин би за яршиг зүгээр та нар маань тайван бай, цаг нь болохоор тавиад өгнөө. Одоо би жаахан ч гэсэн амсхиймээр байна гэж гуйсаар Европ явсан юм. 

Хаан хамгийн их хилэгнэсэн нь өөрийг нь дуурайн жүжиглэн замыг нь засч байгаа туслахуудынх нь тухай багшийн сургаалийг тэвчиж чадсангүй. Би амьд байхдаа ч эжий аав, элгэн садан, анд нөхөд, түмэн олноо хууран амьдарч бэрхшээлээс зугтаад дараа нь алдар нэрийг нь олж цагаан эсгий дэвсүүлэн хүндлүүлээгүйдэг. Энэ сүнсэн биеэрээ ч ингэж шившиг болохгүй. Хэнийг доромжлох гээд хэнийг доромжлоод байгаа юм. Ам Араа мэдвэл зохистой. Би алдар нэрийн төлөө амьдарч байгаагүй, хийж бүтээчихээд хүндлэл үздэг хүн байсан байх ч болно хэмээн маш их уурсан дахин бүү багштанд очтугай. Хэнгэрэг дэлдэхээр л намайг ирдэг гэж мунхараа юу хамт явааг минь Хатан байна гэж андуураад байна уу. Харахыг ч хүсэхгүй байна гэж уурсав. 

Зазазаза ядаргаатай юм бэ яасан. Амьд үхсэнүүдийн хэрүүлд би хэлмэгдчих юм байна л доо. Надад бол эмзэглээд байх юм алга. Багш уг нь миний төлөө л алуулчихав гэж захиж хэлж байсан. Яршигтай юм зүгээр холхон л байж байхаас. Харин багш Төрийн зайран болжээ. Чингис хааны их хүчийг амилуулсан гэж бичигдсэн байх юм. Ааштай амилсан Чингис нь тэгээд аль нь юм бүү мэд. Хар ядаргаатай юм бэ яасан. 

За юутай ч Онгодуудын маань хилэн дарагдтал би багшдаа очихгүй нь болтой. Гэвч би багштай уулзахаар их сайхан байдаг юмсан. Би бөө болохоосоо өмнө өвдөж байхдаа багшийнд очоод ярьж байхдаа л хамаг юмаа тайлсаар гардаг байсан юм. Маш их даарч чичрээд олон давхар хувцас өмсөн гурван давхар малгай өмссөн би халуун зун долоон сард хөлдөж үхэх алддаг байв. Багшийнхаас гарахдаа би зун цагтаа таарсан хувцастайгаа инээд алдаад сэргээд л гардаг байсандаг. Бас ээж нь ёстой гоё сайхан хүн бий. Чалчаад л баймаар, маш их сэтгэлийн тэвчээртэй, хөгжилтэй, сайхан сэтгэлтэй уужим сэтгэдэг хүн байдаг. Үлгэр жишээ үлээвэр найрал түшээдээ. Багш яахав Онгодуудын уур хүргэсэн юм хэлсэн ч бас миний төлөө хэлж байв.

Амиа сайн хамгаал, хэл ам гэж хэцүү, хэлэх ярихаа сайтар бодож бай, хэлсэн үгэндээ өөрөө ороогдоод байна чи. Жаахан муу санаатай, бодолтой бай гэж захьсан юмдаг. Гэтэл би бодож байж хэлж сураагүй маш муу зантай юм байнадаг. За энэ багш болон өөрийн тухай бичээд байх шаардлага байхгүй ч энэ өдрүүдэд үнэхээр л ийм түүх болчихсон юм чинь яахын тэгээд. Би түүхээ бичих үүрэгтэй хүн болохоор худал бичиж гоёж чимээд яахав дээ. Ямартаа ч Онгодууд маань маш их хилэгнэн Бөө улаач нарт хандан ширүүхэн айлтгал айлтгах болсон шалтгаан нь угтаа энэ юм. Мөн өөр бусад хүмүүсийн доромжилсон бүхнийг тэсэж сууж байх чадал алга бид одоо үйлээ хийнэ. Хангалттай удаан сонсож тэсч суулаа болоо бус уу. Хэлэхээ хэлнэ. Тэмцэхээ тэмцэнэ. Хэн байх нь бидэнд ер падгүй гэсэн юмдаг.

За юутай ч багш маань ухаантай хүн болохоор учрыг нь өөрөө олно биз яршиг зүгээр. Би юугаан мэддийн. Би ямар уурласан биш. Онгодууд хэрүүл хийгээд байсан юм чинь яахын.  Дээгүүр доогуураа өөрсдөө учраа олог яршиг зүгээр. Миний хувьд бол Тэнгэрийн үйлээ хэнд ч түвэггүй, хэнээс ч хамааралгүй өөрийнхөөрөө хийдгээ хийгээд л явж байвал барав гэж. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж багш маань хэлдэг, би маамыгаа мөргөж эхлэв үү яав гээд л санаа зовов. 

За аль нь ч байсан байлаа. Энэ Хаанаас болж мөн ч их хэл ам болж хөгтэй явдлууд урсах юм даа. Уулзан учираад уйлалдан дуулалдаад байгаа бусад Онгод Тэнгэрүүдтэй олон Монголчууд надтай адил солиорчоогүй л байлтай. 

Арсалдан зэвүүцээд айлгаж эгдүүцээд байгаа Монголчууд ч мөн их байх юм. Энэ хүмүүс нь тэгээд буултанд ирж суугаад энд тэндээс нь шагайгаад, сорьж сонжоод үзэхэд яадаг юм болдоо. 


Энд нэг Аянгатыг муулж байж кайф авдаг долоон жил бөөлсөн таг харанхуй нэг удган байх юм. Баахан юм зохиож бичээд хол өнхөрөх юм байхдаа. Цайзад гэртээ болчих гэж кккк. Машин зардаг газар билүү, модны зах байдаг газар гэж би хааяа нэг ордог байсан шиг санагдав. Таньдаг улаач нь зайлуул ямар Аянгат дээр оччихсон юм болдоо. Тэнгэр Монгол Газарын тараах материалыг өгөөд байгааг бодвол би ихэртэй болчихсон юм уу хаашаа юм. Надад тараах материал байхгүй байхад ихэр маань материалтай л сууж байгаа бололтой. Кккк энэний таньдаг улаачын утсыг нь мэдэхийг бодвол тэр Аянгат улаач хоёр сайн л танилууд баймаар даа. Эсвэл тэр утасны лавлах бариад хүн дуудаад байдаг юм уу.

Эрүүл юм зохиож бичээсэй. Ядахдаа над шиг үнэмшилтэй зохион бичиж сурчихаад долоон жилээ яривал дээрсэн. За яахав яахав үнэгүй Хар пиар гэгчийг мөн ч их хийх юм. Аянгат гэж сонсвол ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэж унших л болно. Тэр хирээр л та бүхэн Тэнгэртэй холбогдох бэлтгэл тань хийгдэж байгаа нь тэрдээ.

Гал командыг ажилгүй болгох бөө Эрхэмбаяр


Аяангаа одоо болно оо хангалттай.... Эзэн чингис гэж алинтаж явахаар чамд нэгэн арга "зад" зааж өгөе ! Тохироотой гэгчээр Чингис хаан гэж дэмийрхээ боличих хүссэн үедээ бороо оруулах Аянга хэмээх нэрэндээ таарсан Аянга хэрхэн буулгах зад зааж өгөе ! Тэгээд Эзэн богд гэж дэмийрэхээ боличих !

Надад бас ийм захиа явуулсан бөөг танилцуулж байна. Хэхэхэ өөрөө бөө юм бол бөөлөөд л дэмийрэхийг нь болиулчихгүй юу. Албин орчихсон байвал бөө чинь үнэн юм бол хөөгөөд өгчих гээд байгаа шүү дээ. Албин хөөж чадахгүй байж бороо оруулах зад зааж харагдаасай билээ. Би гадаа бороо оруулаад яахын, хэн гэгээрэх юм бэ? Тархинд нь аянга ниргэж, бороо оруулдаг нь миний онцлог. Би бол энэ Албиндаа туйлаас хайртай бөгөөд нэг ч буруу юм ярьдаггүй ГЭГЭЭРЭХ, УХААРАХ, ЭХ ОРНОО ХАЙРЛАХ, ЭХ ТҮҮХЭЭ МЭД, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛА гэж номлодог Хаан Албин болохоор Авирмэдийн Эрхэмбаярын хүсэлтийн хариуг явуулж чадахгүйнээ. Хичнээн хуяглаад гуагчаад ч Хаан Албинг хөөж чадахгүй харин түүний оронд сургаалийг нь унш, Нүрзэд агсны ам дамжуулан бидэнд хүргэсэн Алтан судар судла, таг харанхуй толгойдоо салхи оруулан гэгээ анивчуулбал барав гэж. 

За түүхийн маань номонд эсэргүүцэн тэмцэх жишээ болон орсонд гялайлаа. Аянгат дардан замаар Тэнгэрийн үйлийг хийгээгүйг нотлох сайхан баримтууддаа. Энд надад уурлаж ундууцаад байх юм алга. Тэмцэлгүй амьдрал гэж юу байхав. Хэрэв үнэхээр эзэн Богд буучихсан байвал энэ нөхдүүд зайлуул яах юм болдоо. Хараагүй үзээгүй байж ам мэдэн дэмийрэх ч цөвтэйдөө. Эзэн Богдын гэх энэ тэмдэглэл түүхүүдээс юуг буруу бичээд уурлуулаад байгааг тодорхой бичих хэрэгтэй ш дээ. 

Замын ноход хуцаж л байг жингийн цуваа явдгаараа явдаг гэж монгол зүйр цэцэн үг мандтугай. Судрын маань ажил маш урамтай сайхан явж, олон хүн судрыг авч уншин, монгол гайхамшигаар бахархан олон хүмүүс нэгдэн нягтарч эрч хүч өгч байгаад сэтгэл өндөр байна. 

Уулзаж учраагүй ч Нарангэрэл гэж удганд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Энэ удган шавь нартаа Алтан судрыг уншин судлах даалгавар өгч шавь нараа зөв зүйтэй залж явж байгаа нь үнэхээр жинхэнэ удган, Тэнгэрийн үйлээ ухамсарласан сайхан хүн гэж хүндэтгэх сэтгэл эрхгүй төрдөг. Арав гаран жил бөөлж олон түмэнд туслан нэр алдрын төлөө явдаггүй, өнгө мөнгөнд шунадаггүй зөв зүйтэй яваа ийм удган зайрангууд олон байгаа. Сайхан сайхан зөв бодолтой олон зайран удгануудтай уулзан санаа бодлоо солилцоод их баяртай байна. Ажлаа хийнгээ л хагас бүтнээр Буурлуудаа буулган хүндэлж сургаал юуг нь сонсдог ч олон түмэнд мэдэгдэлгүй зөвхөн гэр бүлийн хүрээндээ яваа олон ч бөө байдаг юм байна. 

Хятадаас Монголд ирээд Европ явах богинохон арав хоногт ёстой нэг элэг хөшмөөр адал явдлууд ар араасаа цуварсан бөгөөд нүдээрээ үзэн чихээрээ сонссон гэрчийн этгээдүүд олон болохоор дараа тухтай бичимзээ. 

Үлээгээд л уг авахуулан, бөөнөөрөө байлдан, хүмүүсийн Онгодууд дайрч орж ирэн Хаанд сөгдөн мэндчилсэн, үлгэрт л баймаар үнэн хөгтэй явдлууд үргэлжлэн үлгэрийн баатрууд нэмэгдсэн гайхалтай хоногууд байсан юм. Энэ үлгэрийн баатрууд маань цаг нь болохоор өөрсдөө ч бичиж би бас өөрийн зүгээс хагас хугас бичиж үлдээх болноо. Алдарт арав хоногт болсон үйл явдлуудаас болж би үнэхээр завгүй байн шөнө бор хоногтоо л оронгийн бараа харсаар нэг мэдэхэд Европ явах цаг тулжээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.