Францад.
Хөдөө айлд ирэхэд их том эдлэн газар угтав. Сайхан байгальтай эрүүл агаартай энэ газар монгол гэр бүл ажиллаж амьдрах бөгөөд аль намраас л бид нетээр харьцдаг танилууд болсон байв. Францад ирснийх манайхаар заавал ороорой гээд бид тохирон би тэднийд ирлээ. Гэвч байдал бишдэв. Эхнэр нь угтай гэж олон хүнээс сонсон санаа нь зовон бөөгийн тухай сайтар асууж мэдэхээр намайг гэртээ урьжээ. Харин нөхөр болон түүний найз нь намайг бөө гэж сонсоод ад үзэв. Тэд шөнө архи уугаад ирэв. Нөхрөөсөө сайн асууж зөвшөөрлийг нь аваагүй бололтой. Хэнийх нь ч буруу гэхэв дээ. Эхнэр нь зайлуул ойр явж байгаа дээр нь асууж мэдэх юмаа мэдээд авчих санаатай, нөхөр нь болохоор бөө авчирлаа гэж уурлана.
Айлын нөхөр шөнөжин уурсан агсан тавив. Өглөө нь би уучлаарай надаас болоод та хоёр муудаж хэрэггүй. Би манайхаар ирээд яваач, сайхан том талбайтай газар амьдардаг, та дураараа хэнгэрэг нүдэж болно гэж гуйхаар нь ирсэн нь миний буруу. Би тэгж айл амьтнаар хоног төөрүүлээд гуйгаад яваад байхаар ядарсан амьтан ч биш. Зам зуураа юм байна дайраад гарсан нь миний буруу.
Би одоо явмаар байна харин бокзал хаана байна гэхэд нөхөр даанч халамцуу машин барих боломжгүй учир унтуулаад хүлээв. Өдөржин хүлээгээд би Парис ороход оройтчихлоо буудал захиалсан учир хүргээд өгнө үү гэтэл тэр орой нь сэргээд хэрэггүй ээ буудал муудлаар яах гээв гээд явсангүй. Вокзалаасаа арваад километр хол такси ч байдаггүй цэвэр хөдөө байх учир би үүргэвчээ үүрээд хаашаа явахаа ч мэдэхгүй байв.
21 онд Ардын Хувьсгал ялахад таван зуу мянга хүрэхгүй хүн амтай байсан. Үүний хэд нь манж, хэд нь эмэгтэй байсан байхав. Цэвэр монгол яаж байхын одоо. Одоо л өсөөд 2 сая 700000 болоо биздээ. Бүгд хужаа ш дээ. Хоёр буудал, дэнжийн 1000 гээд бүгд хужаа байдаг биз дээ. Монголд ямар монгол байхын бүгд хужаа, их удахдаа 2% л цэвэр биз. Хужаа нарт бөө төрдөгийм үү. Төрөхгүй биз дээ. Би бөөг өөрөөс чинь илүү мэднэ. Өмнө нь ганц нэг цөөхөн бөө байсан. Тэд нь нутаг ус уул нуруугаа бүгдийг даагаад явдаг байсан. Одоо гэтэл айл бүрт бөө төрдөг нь яаж байгаан. Цаг нь ирсэн гэж юу гэсэн үг юм. Тэгвэл урд нь 70 онд төрөх нь яагаав, 50 онд төрөх нь яагаав. Юуны чинь Мөнх Тэнгэр. Мөнхтэнгэр гэж ийм байдаггүй юм. Юун бөө, айл болгонд бөө төрөөд байхдаа яадаг юм. Хужаа нараас бөө төрөхгүй. Монголд хужаа л амьдардаг.
Зовлого дагаж нохой цадна. Зовлон дагаж лам баяждаг гэж сонссон биз дээ.
Монголчуудыг өөрчлөөд яахын, чадах ч үгүй тэд. Би бол дөч хүрсэн эр дөрвөөр дарсан ат гэдэг шиг шүү.
Одооны пацан нар нэг л их цээжээ дэлдэж би монгол хүн, Чингисийн гэх юм. Чингис чинь ч эх оронч байсан юм уу. Газрын нэг л яваа биз дээ. Ганц л гавьяа бий атгасан байх. Өөр юутай юм. Монголын ус дэлхийн ундарга гэвэд худлаа геологийн хувьд худлаа. Чингис чинь усанд юм угаахгүй гэж тэнэгтэж яваад цэргүүд нь хижиг тусаад үхээ биз дээ.
Хүн эцэг эх, уул хангайдаа сүсэглээд дотроо бодоод л явж байвал болоо биз дээ. Би бөөг үгүйсгээгүй. Би бөөг сайн мэднэ. Манай буриадад харин ч бөөгөө авч үлдсэн гээд л донгосмор ямар байдгийг үзүүлж өгөв.
Чи ганц Чингисийн цэргүүд хижиг тусч үхсэн гэж хаанаас сонсоо вэ. Усанд умбаж шумбаж өссөн Европт ч хижиг гарч байсан. Орост ч цэргүүд хижигээр үхэж байсан. Усанд ордог Цэргүүд байтугай ард түмэн ч хижгээр үхдэг байсан тухай уншиж байсан биздээ гээд л би бас жаахан ярилцаж байгаад Монголчууд бүгд хужаа гэж батлах түүнтэй өөр юугаа ярихав дээ. Таныг би хөөсөн юм биш шүү гэх ч надад тэнд байх хүсэл байсангүй.
Хамаг хэрүүл надаас болсон болохоор би буруутай. Харин ч би Парисаас тосуулан эрт ирж олон хоног шавар болоогүй нь болжээ. Эрт ирсэн бол сэтгэлээр унаад өөр ажил амжуулахгүй байсан биз. Би өөр хотод ажлаа амжуулчихсан ганцхан ажил л дутуу явсан тул сэтгэлээр унасангүй. Би Парист буудал захиалчаад өнөө орой очино гээд ян тан болгов. Гэвч айлын эзэгтэйн эгч хаа холоос охиноо дагуулан надтай уулзах заавал учиртай та ямар ч байсан хүлээгээч дээ гэхээр нь бас өрөвдөв. Эмэгтэйчүүдээ гэж хөөрхий. Үргэлж л гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх учир хаа холоос ирж буй түүнийг яалтай билээ. Айлын маань эхнэр ч сэтгэл нь зовон тарчилна.
Гэвч энэ айлын эзний яриа нь тэнэг ч бас бөөгөөс болон хэцүүдсэн тал байв. Бөөгөө л муулна биз харин Монгол орон, Монгол хүн, Монгол ахуй, Эзэн Богдыг муулах энэ хүнийг юу гэхээ мэдэхгүй юм. Францад нэг удган ч юмуу үзмэрч юмуу охин чухам л яг таг хэлээд л сүйд гэнээ. Хөл муу тэргэнцэрт байдаг юм байх. Гэтэл түүний засал нь гайхалтай түүгээр засал хийлгэсэн этгээд гэрт нь хамт дор хаяж гурав хоног байж гал тогоо барьдаг юм байхаа. За тэгээд л арваад хоног байвал бүр сак засал болдог бололтой. Тэр нөхрөөс болж айлын эхнэр маань тэднийд хэд хоног гал тогоо барин нөхөр нь нялх охинтойгоо гэртээ уураа баржээ. Тэгээд л ээж нь дүүд нь ийм ч юм хэрэгтэй тийм ч юм хэрэгтэй гээд л авахуулж өгсөн гэнэ. Түүний гарыг барьж суувал чухам л эрчим түгээх учир гарыг нь бариад л илээд байх ёстой гэсэндээ.
Эгч нь хаа холоос явсаар хөөрхий минь орой 8 өнгөрөөн орж ирлээ. Дүүгээ бодвол аманцар галзуу, сэргэлэн хүн байлаа. Бид гарч далайн эрэг оров. Тэнд очоод л сэтгэл догдлон хөөрч шөнө унтаагүй хоноод өдөржин нойрмоглон байсан бие маань сэргэв. Далайн давалгаа ямар гайхамшигтай сайхан, тэд бөөлхөд яасан их дуртайг хэлээд тэнд хуурдлаа. Улам улам ширүүсэн давалгаалж их гоё юм болсондоо. Энэ тухай зураг бий. Бөөлөх үед авсан зурагт Онгодын дүрс гарсан. Тэд намайг маргааш явцгаая өнөөдөр гэрт хоночих гэж гуйлаа. Би тэнд буудал хайтал олдсонгүй. Далайн эрэгт амралтын газар олон хүн байдаг бололтой. Гэвч би эгчтэй нь бас л ярьсаар шөнө гурав өнгөрөөв.
Тэнд нэг лам ирээд эгч хүмүүст хэлэн хүний газар хол юм чинь бэлэн ламаар ном сонингоо уншуулаг гэж боджээ. Хүмүүс түүнд 20 евро өгчээ. Гэтэл тэр лам би зөвхөн үзхэд 50 евро авдаг. Ном уншуул 100 гэсэн гэнэ. Тэгээд би их эвгүй байдалд орсон гээд л ярив. Харин Парист байсан охин ярихдаа саяхан нэг бөө иржээ. Бид гэртээ урьж байна үзүүлье гэхэд нь дор хаяж 10 хүн цуглуул хүн бүр 50 евро зөвхөн үзүүлэхэд. Харин засал нь хүнд учир дор хаяж 500 евро гэсэн тухай сонссон билээ. Аа тэгээ л бөө болон ламнууд чухам л сүрийг үзүүлэн зар тавьж байгаад л айлчилдаг ажээ. Базарбаань хум пад гэж, хорь гучин дарь эх минь гэж яанаа одоо. Хувилгаанууд ч өөр юмаа.
Берлин буцахдаа
Берлинд би нэг айлд уригдан очсон бөгөөд олон жил тэнд амьдарчээ. Бага хүү нь гэж бамбайсан бандайсан хөөрхөн хүү байлаа. Арай жижиг биетэй бол тэврээд л суугаад баймаар ч данхайсан том болсон бамбаруушыг яаж даахав би. Ээж нь удган болоод дөрвөн жил болж байгаа бөгөөд намайг ойр явсаных уулзая гэж урьжээ. Тэд харин удам судраа сайн мэддэг алтан ургийн хүмүүс байлаа. Багаасаа орос сургуульд сурч залуугаасаа гадаадад амьдарсан удган маань их юм болж байж угаа авчээ. Гэвч ичээд байна гээд хүн амьтанаас санаа нь зовоод зөвхөн гэртээ л нууж суух бөгөөд ойр дотны хэдхэн хүн л мэддэг бололтой. Харин их сайн хань заяаж нөхөр нь Буурлуудыг нь маш их хайрлан хүндэлдэг нь надад их таалагдлаа. Тэр хүн сэтгүүлч хүн бөгөөд ер нь юмыг дүгнэх, задлан бодох, шинэ санаа өгөх, ойлгохдоо маш сайн хүн байлаа.
Тэдэнтэй олон зүйлийн тухай ярилцан суухад их гоё урамтай байв. Надад анхаархаар санаа авахаар олон зөвлөгөө өгсөн. Сэтгүүлч маань яах гэж гадаадад суунамдээ. Монголдоо сууж ихийг бичиж байсан бол аштайсан. Энэ сайхан задгай ухаант хүнтэй ярилцан суухдаа би маш чухал юмыг, хайж байсан зүйлээ олоод их олзуурхав.
Чу мэргэн надад ИХ ЗАСАГ ХУУЛИЙГ судартай холбон нэгтгээд түүнийг биелүүлэхгүйгээр Монгол улс мандан бадрахгүй гэсэн юмдаг. Би хялбарчлаад товч болгох уу гэхэд нэг л зүйл хэсгийг нь хасвал ИХ ЗАСАГ ҮНЭГҮЙДЭНЭ гэсэн дээ. Яг л шоо шиг бие биетэйгээ холбогдож байж л үр дүн нь гарна. Ингээд би Европ явахдаа онгоц, вагон, машинаар аялах зуур зав гарвал ИХ ЗАСАГ ХУУЛИЙГ уншиж байв. Өргөөний хөөрхөн Бон Бон маань надад номыг нь олж өгсөн юм. Гэвч Их Засаг Хууль бүрэн эхээрээ олдоогүй бөгөөд мэдэгдэж буй хэсэг нь л энэ хэмээсэн тайлбаруудыг уншаад сэтгэл гонсгор байж хаанаас би олном гэж байсан юм.
Харин хайсан зүйлээ би оллоо. Энэ ухаант хүнтэй ярилцах зуур ИХ ЗАСАГ ХУУЛЬ бол МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ЁС ЗАНШИЛ ЯГ МӨН ЮМ байна гэж бодлоо. Энэ хүн надад монгол өвөг дээдсийн маань заншлын тухай нэг жишээ хэлсэн. Одоо хүртэл хүмүүс морио шээхэд дөрөөгөө ташуураараа зөөлөн цохин хангинуулдаг тухай хэлэв. Тэртээ цагт монголчууд маань аян дайнд явах зуур морь шээх үед хоцорсон нэг явдлын тухай дурсамж байв. Эгнээ аянаас хоцрон сугарвал толгой авах зарлиг байв. Гэтэл энэ нь үнэндээ тэр цэргийн буруу биш морь шээх нь жам бөгөөд амьдралд тохиодог бодит үнэн билээ. Иймээс толгой авах биш харин цэргүүд маань дөрөөгөө хангинуулж мэдэгдэж байхаар хууль гарчээ. Энэ нь заншил болсоор одоо ч уламжлагдан ирсэн тухай яриа байв. Энэ мэт асар олон тогтсон ёс заншил бол ИХ ЗАСАГ ХУУЛЬ юм байна гэдэг нь тодорхой.
Хамаг юм ТӨРӨӨС болоод болохоо байсныг гадаад орноор явах бүрдээ маш сайн ойлголоо.
Хэрэв Монгол Төр зөв байсан бол Монголчууд хүний нутагт боол болж амьдрах байсан уу? Хүний нутгаар тэнэж өдөр хоногоо өнгөрөөх үү? Цөөхөн тоотой хэдхэн хүн л гадаадад мэрэгжлээрээ амьдарч сурч боловсорч байна. Гэтэл тэднээс илүү олон хүн хүний нутагт халтар төгрөг эргэлдүүлэх гэж зовж байна.
Хэн нь ч Монголдоо амьдрахыг хүсдэг ч Монголд амьдрах нөхцөл бололцоо хүмүүсийг туйлдуулжээ. Цалингаараа гэр бүлээ тэжээчих арга үгүй учир Монголд авилга авахгүй бол амьдрахаа больжээ. Цалингаас цалинд өртэй л амьдарна. Лизин нэрээр аалзны тор шиг бүх хүмүүсийг өрөнд барина. Хөгшид нь хүртэл тэтгэврийн зээл. Цалин нэмэх нэрээр бүх юмс нь нэмэгдэнэ. Улам л хасах амьдрал.
Монголчууд бүгд Монголдоо сайхан амьдрахыг хүссэн ч Төрийн буруугаас болоод энд тэндгүй л хэсүүчлэн тэнэж амьдрах нь өрөвдөлтэй. Тэд өөрийн төлөө биш өөрийн үрс, удмынхаа сайн сайхны төлөө хүний газар амьдрах авч зүрх сэтгэл нь Монголдоо л байдаг. Монголд хичнээн нэр алдартай баян байлаа ч Хүний газар хэн түүнийг таних билээ, хэн ч биш нэгэн ажгуу. Төр минь төвшин сайхан болж ардууд амар жимэр цалингаараа сэтгэл амар хүргэн амьдардаг бол юугаа хийж хүний газар боол мэт явахсан билээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.