Эмэгтэй нь Махан биеэрээ төрсөн 21-р зууны Чингис хаан гэж өөрийгөө танилцуулав. |
Энэ их сонин түүх болов.
Эртнээс надтай уулзахаар Чингис Хаан гэгч хоёр хүн хүсээд байгааг өргөөний хүүхдүүд надад хэллээ. Тэгж байтал хоёр хөгшин хүн ирж уулзлаа.
За миний үеийнх байхдаа бодуул. Ам уралдпан ярих тэр хоёрын ярианаас Исүүс гэдэг чинь 99 тэнгэр гэсэн үг, Библи бол Монголын тухай бичсэн бүх баримт нь бий. Чингис Хаан төрсөн гэв. Хаана байна гэтэл энэ байна гээд эмэгтэй дүүгээ заав. Өнөөх нь Би Чингис хаан бөгөөд энэ тухай библи дээр бичсэн байгаа гэв. Тэгээд надтай хамтарч ажиллаж байж дэлхийн Долоон тэрбум хүнийг аварна ч гэх шиг баахан урсгав. Гэвч тэр өдөр маш их хүн байсан учраас би дараа тухтай уулзая гээд өнгөрөв.
За миний үеийнх байхдаа бодуул. Ам уралдпан ярих тэр хоёрын ярианаас Исүүс гэдэг чинь 99 тэнгэр гэсэн үг, Библи бол Монголын тухай бичсэн бүх баримт нь бий. Чингис Хаан төрсөн гэв. Хаана байна гэтэл энэ байна гээд эмэгтэй дүүгээ заав. Өнөөх нь Би Чингис хаан бөгөөд энэ тухай библи дээр бичсэн байгаа гэв. Тэгээд надтай хамтарч ажиллаж байж дэлхийн Долоон тэрбум хүнийг аварна ч гэх шиг баахан урсгав. Гэвч тэр өдөр маш их хүн байсан учраас би дараа тухтай уулзая гээд өнгөрөв.
Тэгээд би Европ явсан бөгөөд ирээд удаагүй байтал утас ирэв. Удгаан маш муу хүн ирчээд таныг дуудаад байна гэхээр нь өргөөн дээр очлоо. Бөө болно гээд хүнээр тоглуулаад Албин наалгаад бие нь хариугүй болсон нэг залуу түшүүлэн иржээ. Өршөө өршөө, өршөө, амийг минь авар гэх тэр залуугаас архины эхүүн үнэр үнэртэнэ. Буурал бууж нилээн засал хийж байж тэр тийрэнг нь салгаж өглөө. Дахин бүү архи уугаарай, гэр орноо хэрхэн цэвэрлэн утах янзлах тухай заан байлаа.
Залуугийн бие хором хормоор сайжирч өндийхтэйгөө болов. Түүнээс Чөөгийг нь сорж байтал хаалга онгойн нөгөө ах дүү Чингис хаан ороод иртэл Буурлын уур буцлаад явчихав. Нүдэнд бүү үзэгд чи, Хааны Онгод энд байж байтал яахаараа чи Хаан болчихдог юм. Алив энд буугаадах тэгвэл али нь Хааныг нь шалгуулчих энэ цугласан олонд хэмээхэд
Ах нь: Бид Аянга удгантай уулзах гэж байна. Та нар мэдэхгүй гээд л хэрэлдэв. Буурал: Би улаачаа та нартай уулзуулж бузарлуулахгүй хэмээн уурсав. Нөгөөх ах нь уурсан: Та нарын 13 р зуун биш, энэ бол 21 р зуун гээд л хэрэлдэж гарав. Би бүтэн жил гаран байхдаа Онгодуудаа ингэтлээ хилэгнэж байсныг санадаггүй юм. Хувилай жанжин уурссандаа шууд нөгөө хүнээс залгисан Хар Тийрэнгүүдээ май та нар үүнийг хүртээд махаа зулгаалгуулаад явж бай гээд зоож орхив. Жинхэнэ Хаан юм бол наадуулаа гаргаад амьдараарай гээд л үлээчихэв.
Хүмүүс тэр хоёрыг өргөөнөөс гаргасан ч Аянгатай уулзана гээд бүтэн хэдэн цаг гадаа коридорт хүлээжээ. Ажлаа дуусаад гартал 21р зууны Чингис хаан ахтайгаа хамт ирээд л нөгөөх л юмаа ярив. Би та нартай уулзахгүй ээ, Онгодуудыг хилэгнүүлээд та нар гэхэд тэр13 р зууны юмнууд юугаа мэддийн, Бид хоёр Мөнх Тэнгэрийн зарлигтай хоёр . Мөнх Тэнгэр л бүхнийг мэддэг юм. Чи биднийг сонсох ёстой, хамт ажилла гэж Мөнх Тэнгэр явуулсан гэх юм.
Та хоёр юу хийдэг хүмүүс вэ гэтэл Би жолооч байсан дүү маань цэвэрлэгч байсан гэх юм. Тэгснээ Библи болон алтан сударт бүх юм бичээтэй байгаа. Энэ бол энэ цагт төрсөн Чингис Хаан харин чи бидэнтэй хамтарч ажиллахгүй бол Тэнгэр ниргэнэ гэв. Та нар заавал надтай зууралдаж яах гээд байгаа юм бэ гэхээр Чамтай ажилла гэж Мөнх Тэнгэр шаардаж, библид бичсэн гэвээ. Тэнд чинь тэгээд Аянгат гэчих жүү гэтэл Тийм, чиний нэр байгаа бичээтэй байгаа батлана гээд л намайг явах гэтэл ээрч зогсон загнаж үүргээ биелүүлсэнгүй гэж загнав.
Надтай хамт байсан өргөөнийхөн маань тэр хоёрыг явж үз гэтэл тэднийг та нар юу юм битгий саад хийгээд бай. Бид гурав гурвуулхнаа уулзах ёстой гээд л баахан дайрав. Сүүлдээ миний уур хүрэн: Та нар юуны элч нь над падлийгүй. Би өөрийн Онгодуудын үгэнд л орно. Өөр Аянга гэж хүнийг андуурч байгаа байлгүй дээ. Та нар үйлээ өөрсдөө хий, Би үйлээ өөрөө мэдье гэтэл Үгүй ээ чи бидэнтэй хамтрах ёстой гээд л мэтгэлцсээр би залхаад арай гэж зугтан машинд суун хурдлан одсон билээ.
Үзээгүй юмаа үзэх гэж Сүнсийг нь нэг нь залчаад Чингис Хаан энд ирчээд байна гэдэг би гэж нэг авгай, Нэг нь би өөрөө Чингис Хаан махан биеэрээ төрчөөд байна гэх нэг авгай нийлээд Чингис хаантай холбоотой хоёр авгай уулзсан хачирхалтай түүх болж өнгөрөв. Эгэлгүй эзэн дээд Хаан маань яасан ч хачин хувь тавилантай хүнэв дээ. За яахав яахав ямар Гитлерийг булаалдсан биш ккккк.
Гэвч одоо ч би Хааныгаа өрөвддөг юм. Яах гэж эмэгтэй хүн дээр залран сайн мууг дуулан хэцүү бэрхийг туулна вэ гэж боддог. Монголын эрс модонд авирч хаданд гарсан биш энэ хүсээд орилоод байдаг эрчүүд дээр нь буусан бол Хаанд ч амар, надад ч амар байх байжээ. Яаж уншихаараа Библийг Монгол болгоод Христийг монгол хүн болгоод, тэр олон Христ шүтлэгтэн хөх, ногоон, шар нүдтэй том хамартангуудыг хонин бор нүдтэй монголчуудтайгаа андууран хардаг байнаа. Би ч харин арай гайгүй солиорсон бололтой. Социализмын үед бол тэр авгай Шар хадны Хурцад, Би арай хүнд хоргүйд нь хэвтэх байсан байхдаа. Яавч нэг тасагт тэсэмгүй ээ.
Нэг онигоо санаанд орлоо. Шар хаданд нэг хүн би Бурханы элч хэмээн хашгирахад Би элч явуулаагүй гэж хариу хашгирдаг нэг хүн нь санаанд оров.
Ай хөөрхий миний амьдралаа гэж одоогоор Хөөе... цагдаа дуудаарай, эмч байсан яахав гэдэг л болох нь дээ. Далдын ертөнцийн тоглоом шоглоомыг тэсээд одчих юмсан, нугарчихгүй юмсан гэж л бодох боллоо. Очиж байгаад үзэлцэж өгнө дөө. Хэн надаар яах гэж тоглов, яажийгаааааан гэж байгаад л энэ дээд Тэнгэрүүдтэй нь ч юмуу Эрлэгтэй нь ч юмуу нүүрэлдэх цаг ирэх байлгүй дээ. Ямартаа ч би аавдаа хайртай, бас өөрийн Хаандаа, Буурлууд нартаа үнэхээр хайртай болжээ. Ямар ч юм болсон би тэднийгээ цээжээрээ хамгаална гэж бодох бүр л зориг төрөн гараа зангиддаг юм даа. Харин үүний хариуд тэд намайг өрөвдөн байгааг, хайрлан байгааг бас мэдэрнэ. Одоо бол охин нь олуулаа болсоон. Дэлхийн төлөө хий гэсэн бүхнийг л эргэлзэх зүйлгүй хийх тэнхээтэй болсон. Миний мэдэхгүйг мэдэх олон сайхан нөхөд, миний чадахгүйг чадах олон сайхан түшиг тулгуур, миний хараагүйг харах мэлмийтэнгүүд, миний бодоогүйг бодох ухаантангууд нэгэнт цуглаж дэмнэж эхэлжээ.
Хүмүүс хайраар нэгддэг ч юу юунаас илүү ИТГЭЛ ЗҮТГЭЛ, нэг хүн шиг болж чадах чадвар л чухал байдгийг улам бүр ухааран дутуугаа нөхөх ухаан, илүүгээ түгээх сэтгэл гэж ямар агуу зүйл байдгийг ухаарч байгаа нь Бөө болсон миний нэг ухаарал, сэхээрэл болов. Олонтой харьцаж сураагүй намайг олон зүйлд сурган ухааруулж, сайн муу хүмүүс, саар бодолтой хүмүүний шинжийг ч зааж өгөх аугуу дээдсүүд мундаг юмаа.
Найган ганхан инээж, нааш цааш зөрсөнг шоолон өнхрөх би гээч хүн арай л буурьтай болоод байгаагаа анзаарав. Ккккк. Яанаа одоо маанээ бод мээ хум. Базарбаани хум пад гэж. Цааш үргэлжлэх амьдралаа таашгүй. Олон сайхан хүн таарсан ч тэдэнтэйгээ дахин таарч сэтгэлийн талархлаа хэлэх ч завгүй болох нь. Өдий хүртэл надад сэтгэлийн тэнхээ хайрлаж дэмжиж байсан гадаад дотоодод байх олон Монголчууддаа талархаж явдаг шүү. Гэм нь даанч завгүй болсон учраас нетээр засал хийх аргагүй байгааг ойлгоорой.
Тийм амархан юм биш шүү дээ. Ганцаараа байж цаг ихтэй бас уух сүү, рашаан тавин бүх анхаарлаа төвлөрүүлэн хэвтэж байж хийдэг юм шүү дээ. Таны өвчин болон таны юмыг өөрийн бие дээрээ татан авчирч байж өөрийн бие дээрээ засаад эргээд өөрт чинь явуулж мэдрүүлж байж засал хийдэг билээ. Ихээр сүү уух, рашаан уух зэргээр эмчилж өвдвөл атиралдан өнхөрч, хүнд юм байвал өөрийн биеийг нүдэн байж хийдэг учир энэ заслын талаар хүмүүс ойлголттой байх ёстой. Их л амархан юм бодон нетээр заслаа хийлгэхийг хүсэх юм. Зав чөлөөтэй бол боломжтой ч Монголд ердөө ч зав гарахгүй байгааг минь ойлгоорой. Мөн маш олон хүн хайр дурлалын засал хийлгэхийг хүсэх юм. Дэлхий ертөнц, газар шороо минь бүтэн байвал хайр дурлал яах вэ гэдэг буурлуудтай хүн шүү дээ би.
Би биш Буурал Дээдүүд Онгодууд явж байж энэ үйлийг хийдэг юм шүү дээ. Иймээс ийм өчүүхэн зүйлийг надад бичихгүй байхыг хүсье. Олон олон завтай бөө нар Монголоор нэг байгаа. Тэднийг Бөө группээс олж болно. Тэднээр энэ заслуудаа хийлгээрэй. Харин хувь хүнийхээ зан чанарын хувьд би бол нийлүүлэх гэж гуйж гувшиж цаг барж байхаар шалавхан салгачуул амар гэх нь холгүй хүн шүү дээ. Аянгат удган бол бөөд суралцаж яваа нэгэн болохоос бус мундаг чадалтай нь биш. Буурал Дээдүүд маань замбын бидэнд гэгээрэл өгөх гэж зүтгэж яваа Онгодууд болохоос биш Бурхан биш гэдгийг санаж яваасай.
Мөн зарим нь наймаа хийлгэх гээд байх юм. Зарах гэж зовж байснаас хүнд бэлэглэчүүл амарсан. Нийлмээр байна л гэх юм салмаар байна л гэх юм. Олмоор байна л гэх юм зармаар байна л гэх юм. Заримд нь огт юм олдохгүй ганц бие байтал заримд нь хэд хэдээрээ давхаралдаад нууж хаах гэж зовоод л булталзаж баригдаад л байх юм. Энэ хүмүүний амьдрал гээч юутай сонин юм бэ. Зарим нь хүсээд байхад үр заяахгүй байтал зарим нь ком комоор нь абортлоод л байх юм. Яасан ядаргаатай юм бээээээээ гээд л чарламаар ч юмуу хаашаа ч юм бэ? Ер нь энэ хүмүүнийг бүтээсэн нь хариуцлагагүй хандсан юмуу, бүтээгдсэн бид хариуцлагагүй байгаа юмуу ойлгохоо ч байлаа. Гөлийнө, мэлийнэ гэгч л амар юм шиг.
Хамгийн хэцүү мэрэгшил бол Далдын ертөнцтэй зууралдагч нарын ажил бололтой. Эмч бол эмчээ л хийхээс тэр хүний хэнтэйгээ суух салах, юугаа зарах олох нь падлийгүй. Гэтэл бөө хүнд бараг л би өглөө сэрээд нүдээ нээх үү эсүүл жаахан аниж хэвтвэл дээр үү, хэдэн цагт босуул зохилтой вэ эрт сэрчүүл яахав хэрэв унтчуул яахав гэх нь холгүй л юм асуух юм даа. Гэрээсээ өглөө гарахдаа би баруун хөлөө гаргах уу, зүүн хөлөө гишгэх үү гэхээр ч хариулт хүсэх юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.