Thursday, September 27, 2012

Тэнгэрийн зарлиг

Хар Соно зайрангийн буурал Тэнгэрийн зарлигийг түмэн олонд сонордуулж байна. 2012.09.27-ний өдөр 10 цаг 10 минут. Дээд буурлын айлтгалыг сонсохоор, татахаар тавьж мөн сийрүүлэн бичсэнийг хүргэж байна. Даян дэлхийд түгээн тараана уу.

Тэнгэрийн зарлиг сонсох

Тэнгэрийн зарлигийг татаж авах:
/Доорх линкийн алин дээр нь ч дарж татаж авах боломжтой/
1.http://kiwi6.com/file/829atdsfke
2.http://share.gogo.mn/jX2wijhkEA44581348818189/Tengeriin%20Zarlig%202012.09.27.mp3
3. http://share.now.mn/index.php?k=55c5b7e81ba55b1919920410a6acb89a
4. http://www.mediafire.com/?92y2qrhcityw4eq

Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 1-р хэсэг

Сонордоцгоо,

Харз усыг балгалж
Харанхуй бүрийд биш
Хар мунхаг үрсийг тойруулж
Гэрэлт өргөөнд бууж байгаа нь анхных юм даа


Түмэнтээ онгодын чуулганыг
Гурван гарагт
Хуяглан дуусгах учиртай
Таван гарагт тосч бэлдэх учиртай

Наран эцгийн илч
Гарагаас гарагт татарсаар байна
Дэлхий ээж
Хэвлийгээ сэгсрэх мөч ойртсоор л байна

Арван гараг дотор
Нартын замбын мунхаг хүмүүн
Тэргүүн магнай нь
Олонтоо олширсон ардад
Үймээн үүснэ

Гучин гараг ирж
Байгал эх зах зухаасаа шившгээ явуулна
Олонтоо онгод тэнгэр
Хуран чуулж
Нэгэн тэнгэрийг авч үлдэх учиртай

Монгол бөөгийн ёсоор
Монгол удмын сахиус
Хүмүүн төрөлхтөн заяаг
Дааж үлдэх учиртай
Түмэн онгод чуулах нь
Түмэн улаач хураах нь
Түмэнтээ олон түшээ тэнгэрийн зарлиг

Байгал эхийг бусаар харьцаж ирсэн хүмүүн
Шигшигдэж үлдэнэ
Алд биеэ өрөөл бусдад зориулсан нь
Тэнгэрийн шүүлтэд шүүгдэж үлдэнэ
Олонтаа тэнгэр
Олонтаа шүтлэг
Олонтаа итгэгч нар
Цөмөөрөө дагалдах учиртай

Арга билгийн ёсоор
Түмэн онгод чуулж
Цан хэнгэрэг буулгаж
Хатуу бүхэн ирэхэд
Хатуу тивийхэн дааж үлдэх учиртай

Улааны сахиусууд галаа манаж
Хар шүтээнүүд
Хар толгодыг хамгаалж
Замбын онгод
Хөөр баяслыг нь бэлтгэж
Тайга хөвчийхэн
Байгал усыг тайтгаруулах учиртай

Ар монголын улаач нар
Ар гал тивийн үрсүүд
Хуран чуулан байж
Дээд доод гэлгүй
Төрийн сүлдтэй нэгдэж
Төрийн үүргийг манаж
Далдын шидийг хурааж
Түмэн олон
Алд биеэрээ л нэгдэх учиртай

Хүмүүн бүрт өөрийн үйл хэрэг бий
Хүмүүн бүрт өөрийн зорилго бий
Хүмүүн бүрт өөрийн дутмаг юм гэж бий
Хавтгай Монголын
Хавтгай онгод
Омголон монголын
Огшуу онгод
Харт иргэдийн дээд оргил
Атаат дайсны эрлэг түшээд
Бүгд өөрөө нэгдэх учиртай

Наран эцгийн илч
Алаг дэлхийгээс үгүй болоход
Атгын чинээ үрс та нар
Аврагдаж үлдэх нь юу л бол
Олон шашин мөргөж байна
Олон итгэгч нар самуурч байна
Тэнгэр дээдийн улаач нар
Өөрийн шүтлэгээ
Олонд дэлгэрүүлсэн
Тэнгэр эцэгт шүтэж ирсэн
Ар монголын улаач л үйлийг авч үлдлээ

Ембүү цаастай хутгалгүй
Ерөөл магтаалыг холилгүй
Мунхаглаж явсан үеэ
Судартаа багтааж өвлүүлж
Өрөөл бусдыг ухааруулах
Өрөөл бусдыг сэхээрүүлэх үйлсийг
Арван таван үеэр дамнуулж
Арван таван угсааг өөрийн болгож
Олонтаа үрсийг уйлуулж
Олон угсааг доройтуулж хадгалж ирсэн

Дээд өвгөдийн ёсонд байгаагүйгээр
Дэргэдэх өвгөдийн хажууд байгаагүйгээр
Өөрийн алдар цуугаа мартаж
Үйл хэргээ дааж ирсэн
Зузаан сэнтийн олбогноосоо бууж
Зориулсу хэмээн ард иргэд болцгоосон
Адгуус малнаас ялгагдахгүй
Хариулах таван богдоосоо ялгагдахгүй
Амьтны доог болж
Шивтрийг нь үнэрлэж
Шившгийг нь нуруундаа тээж
Үнэнийг хадгалж ирсэн нь
Өнөө гарагийн үйлийн тулд
Өвгөд мэргэн удмаа
Алдар цуугаа хугалж ирсэн нь
Цаг үеийн цөвүүнд
Энэ бүх гашуун зовлонг
Энэ бүх түүхт үнэн
Өнөө гарагийн үйлд л
Зориулагдаж ирсэн

Жаргаж явахад
Зовлонгийн тухай боддоггүй
Зовж явахад
Жаргалын тухай хүсдэггүй
Зовлон тулаад ирэхэд
Жаргалаа хадгалдаггүй
Жаргал нь холдон одоход
Зовлонгоо хаядаггүй
Хэрэвзээ түмэн онгод чуулж
Үйл хэргийг алдахгүй үйлдэж чадваас
Өрөөл бусад шүтлэгтэн залбиралаа
Өвгөд бидний өмнө дааж явах  учиртайг харцгаа та нар

Тэнгэр эцэг
Бидэнд өөрийн түлхүүрээ өвлүүлсэн
Дээд тэнгэрээс
Ард иргэдийг манах
Сүүн цагаан багана
Хөрс шороонд бууж ирнэ
Хүрээ тойргонд түмэн онгод дүүрсэн байх учиртай
Алд биеэ зориулж
Амиа ч өргөх тангаргаар
Өөрийн аминаас илүүтэй
Алаг дэлхийн амины төлөө
Хүмүүн төрөлхтний энэ үеийн үргэлжлэлийн төлөө
Цагаан баганыг газарт холбох учиртай
Цагаан баганыг холбоход
Онгод тэнгэр хүчээ авч
Улаач нар өөрийн үйлээ гүйцээн дуусгах учиртай

Дээдэс онгодууд энэ үйлийг гүйцээгээд
Дээд тэнгэртээ эргэн одож
Замбын удмын сахиусууд үлдэнэ
Энэ үед дээд онгодтойгоо та нар
Учрах гараг болгон богино гэж мэдээрэй
Дээд онгодоо түшин авах
Улаач та нарын үйл хэрэг
Хоног хугацаа богино гэдгийг мэдээрэй
Хажуу дэргэд чинь
Үүрд мөнхөд
Өндөр дээдсүүд чинь заларч
Өрөөл та нарт сургаалиа буулгана гэж
Бүү андуураарай

Дээд эзэд
Үйл хэргээ гүйцээгээд
Үрс та нарыг
Хаяад л мордоно
Үйлийг нь бүү цалгардуулаарай
Цагаан багана бууваас
Ямар үйл үйлдэхэв?

Цагаан багана өөрөө тэнгэр
Тэнгэр өөрийн биеэрээ
Хөрс шороонд бууна гэсэн үг
Энэ бүхнийг дагаж байгаа
Орхимж зүүсэн дээдүүд нь ч
Энэ баганад мөргөх учиртай
Энэ олон үрс
Цовдлуулсан тэр
Шонхор хамартын шүтээн
Тэнгэрийн гуравдугаар улаач
Харийн оронд самууруулж
Энэ эринг тоололтой болгосон улаач
Энэ үрд
Сүсэглэн итгэж байгаа үрс ч гэлээ
Тэр олон итгэлтэнгүүдийн итгэл
Хаана очиж зогсохов?
Олонтаа орхимж зүүсэн
Хувраг ламтангуудад итгэгч олон
Олон олон энэ үрс хаана очиж зогсохов

Өөрийн алд биеэр
Тэнгэрийн үйлийг дагаж
Хар сүнсэнд татагдаж байгаа шашин
Өндөр дээд жаягийг хадгалж ирсэн тэр судрыг
Коран хэмээн нэрийдэж
Алтан судрын хуулмал судар
Өндөр бидний ухааныг
Өргөтгөх судар
Тэр судрын итгэгчид
Олон үрс хаана очиж зогсохов
Энэ л цагаан багананд очиж зогсоно

Түмэн онгод
Зөвхөн бөө мөргөлтөн
Зөвхөн хөх толботонд зориулагдсан гэж
Бүү андуураарай
Бүү ташуу ухаажаарай

Үрс та нарыг хүндэлсэн хүндлээгүй
Өвгөд биднийг таньсан таниагүй
Та нар ямар хаанчлалыг авах гэж байгаа биш
Дээд тэнгэрт өргөл барьц барьж байгаа нь
Хүмүүний амиар та нар барина
Хүмүүн заяаг тээж авч үлдье гэж
Далдын шидэд суралцаж
Дээд онгодоо өвлүүл

Зөвхөн өөрсдийгөө шүтэж
Өөрсдийгөө бардамлахдаа бус
Өөрсдөд чинь аюул занал хийж байгаа хүмүүнийг өршөө
Өөрсдийн чинь алд биеийг занаж байгаа хүмүүсийг өршөө
Ахан дүүсийг чинь хядсан хүмүүнийг өршөө
Ахан дүүсийг чинь гутаасан хүмүүнийг өршөө
Тэгж байж та нар
Тэнгэрийн өршөөлийг авна уу гэхээс
Атаат дайсныхаа амийг өргөж
Алд биеэ манаснаар
Тэнгэрийн өршөөлийг авахгүй

Буруу номыг дагаж
Буруутаж байгаа нэгнийг өршөө
Тэдний ганцхан итгэл байгаа нэгнийг өршөө
Эд ембүү биш
Итгэж сүсэглэж байгаа нь
Буруу ташаа байсан ч өршөө
Тэдний итгэлийг нь өршөө
Өөрсдийхөө итгэлийг
Дааж байгаа нэгнийг өршөө
Өөрөө өөрийхөө гэм зэмийг өршөө
Өөрийгөө өршөөж байж өрөөл бусдыгаа өршөөнө

Тэнгэрт түмэн онгод
Тэнгэрийн хөрс шороог буулгахад
Өөрөө өөрсдийн судар номонд
Өөр өөрсдийн бурхаддаа залбирч байгаа хүмүүсийн итгэл
Зөвхөн тэр алаг дэлхий түмэнд онгодод
Сонор болгож ирнэ

(Алтан судар)
Энэ судар хөл ургаж алхахгүй ч гэлээ
Үсэг бичиг болж даяар нэг тархаж байна
Үг хэл болж алгаар нэг тархаж байна
Эгшиг дуу болж хүмүүн заяанд тархсан байна
Олонтаа хүн
Монгол хүмүүнийг дээдэлж байна
Монгол ухааныг сонордож байна
Зүгээр ч нэг ар монгол хэвлийгээсээ
Үнэт эрдэнээ гаргаагүй
Есөн эрдэнийг зүгээр ч нэг энэ замбад гаргаж ирээгүй
Энэ улс байдгийг
Сонирхол хүмүүнд төрүүлэхийн тулд
Хэвлийгээ онгичуулж
Эд ембүүгээр анхаарлыг нь татаж байна
Түүнээс бус
Хоёр их гүрэн болоод
Дунд нь байгаа жижиг гүрнийг
Хэн анзаарах юм
Хэн сонсох юм
Эд ембүүнд шунасан
Хар толботнууд
Эд ембүү нь үгүй бол
Юуг сонсох юм
Алт эрдэнэсийг нь гаргаж
Хүмүүн заяаг гутааж
Уул усны эздийг хилэгнүүлэн байж
Алаг дэлхийн
Гал голомт нь болж
Энэ хорвоо өөрөө ганхах гэж
Анхаарлыг нь хандуулж байна
Өнгийгөөд харсан мэлмийг нь ашиглаж
Өнөө юуг нь сонирхсон сонирхлыг нь тулгуурлаж
Хөх монголын хөх тэнгэрийг
Хэрхэн буулгадгийг
Олонд мэдүүлэх учиртай
Өрөөл бусдын тэр итгэлийг
Даах нуруу та нарт бий
Яахав
Та нарын үйлийг таньж болно
Танихгүй ч байж болно
Амьд үлдсэн хүмүүн бүр
Итгэлтэй байсныг ойлгох хэрэгтэй

Нэг ч болов олон хүнийг аварч үлд
Нэг гараг ч болов удаан нарыг тогтоо
Нэг гарагаар ч  болов хурдан
Наран эцгийн дөлийг алд биендээ авцгаа
Нэг хоромоор ч болов
Хүмүүний ухаан бүтээсэн
Энэ их зүйлийг
Эргээн горимонд нь оруул

Хүний ухаан
Өмнөх үетэйгээ холбогдоход л зарцуулагддаггүй юм
Шинэ эринг
Алхаж гишгэхэд
Шинэ эринг зориход зарцуулагддаг юм
Хүний оюун өнгөрсөндөө баригдаж
Ирээдүйгээ мөрөөдөж суудаггүй юм
Амьсгалж байгаа тэр үе
Цохилох тэр мөч бүрийг
Хүний оюун удирдаж байдаг юм
Оюун өөрөө мэдэрч байдаг юм
Өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг өөрөө
Гурвуулаа байж байж
Цаг хугацаа гээч нь бий болдог юм
Хүний хорвоод
Эр эм нь нэгдэж
Гуравдагч хүмүүн гарган байж
Айл өрх бий болдог юм
Айл өрх нэгдэж
Овог отог нэгдсэнээр
Төр голомт бий болдог юм

Төр түшээд нэгдэж
Төрийн шүтээн нэгдэж
Улс гүрэн нэгдэж байж
Тив гээч нь бий болдог юм
Тив тив нэгдэж байж
Алаг дэлхий гээч чинь өөрөө бүрэлддэг юм
Алаг дэлхий өөрөө алаглан байж
Алаг дэлхий нэрийг авдаг юм
Мөнх хөх тэнгэрийн хөх өнгө дангаараа ноёлдоггүй
Мөнх цаст уулын орой
Тэнгэр үүл цагаан өнгө дангаараа хосолдоггүй
Хөрс шороо шаргал бор өнгө
Дангаараа ноёлдоггүй
Хөл үгүй их мөрөн дангаараа ноёлдоггүй
Тэр сайхан ой хөвч
Тэр сайхан ногоон дэлхий
Дангаараа ноёлдоггүй
Алаглан байж хосолж
Өнхрөн байж нэгддэг юм
Хэн нэгнийг нь алаг үзэг гэж
Хэн нэгнийг нь илүү тээх гэж
Өөр бусад дүрийг тээгээгүй юм
Өнцөг булан үгүй
Өөрөө бөөрөнхий байж байж
Өөр бусдыг нэгтгэдэг юм

Гараг ертөнц хүртэл
Өөр хоорондоо хэлхэлдэнэ
Хэлхээ холбоо нь үгүй бол
Аливаа бие оршоод ч яахав
Хүмүүн та нар өөр хоорондоо хэлхэлдэж холбогдож
Үржихгүйгээр хүмүүн байгаад яахав
Өөр хоорондоо холбоо тогтоож нэгдэхгүй бол
Өөр өөрийн ухаан байгаад яахав

Тэнгэрийн багана
Зарим нь алтан багана ч гэж нэрлэнэ
Цагаан баганыг тойрч
Есөн алтан багана байна
Энэ алтан багана
Алаг үрсийн тивүүдийг бэлэгшээнэ
Алаг үрсийн арьс өнгийг бэлэгшээнэ
Алаг үрсийн түүхийг бэлэгшээнэ
Өндөр дээд хаадын угсааг бэлэгшээнэ
Өндөр дээд соёл түүхийг бэлэгшээнэ
Алтан баганаа тахин бөөлөх учиртай
Наран эцгийг буулгаж
Түүдэг гал тасралтгүй бөөлөх учиртай
Үүнийг эрлэгийн өвгөдүүд үйлдэх учиртай

Гурван үр төлөөлж
Түүдэг галд бөөлөх учиртай
Гурав дахь үрээр нь
Өөрийн зайран үрээ бид
Түүдэг галын гол руу нь хийнэ
Энэ түүдгийн хэмжээ гэж байх учиртай
Тоо ширхэг ч гэж байх учиртай
Гал дөлийн илч ч гэж байх учиртай

Гурван үр түүдэг галд бөөлөх
Цаг хугацаа ч байх учиртай
Үнс нурам болохоос урд
Маналзан дүрэлзэх үед
Наран эцгийг шүтэх гэж
Наран эцгийг буулгах гэж
Гурван үр гарч
Зэрэгцэн түүдэг галд зогсож
Хөө хуягаа агсаж
Хэц хэнгэрэгээ дэлдэж
Та нарын энэ замбаар
Арван таван хором бөөлөх учиртай

----


Үүнийхээ дараачаар саран эхийг
Хатдын угсаа Гоо марал дааж бөөлөх ёстой.
Монгол хатдын ухаан
Монгол эмсийн ариун
Үүнийг түшин тосох учиртай

Байрлал нь огторгуйтайгаа яг ижил байх учиртай
Алтан гадасыг зул галаар бэлэгшээж
Цаашдын хүмүүний зам чигийг зааж
Хүмүүн хорвоод өөрийн үйлээ мэдэх
Өөрийн зорилготой үрс амьд үлдэхийг бэлэгшээж
Үлдсэн хүмүүн нь зорилгыг гэрэлтүүлэх
Томоос том зул байх учиртай
Энэ бас тасрах учиргүй

Зулаа нэмэх бүрийд ёсолгоо хийх учиртай
Ариун хатан заяаг бэлэгшээх учиртай
Мэргэн цэцэд нь чуулсан байх учиртай
Гал голомтын эзэд байх учиртай
Төр засгийн ноёд байх учиртай

Долоон өвгөн од Долоон бурхан
Хүмүүн төрөлхтнийг дааж ирсэн бурхан
Өнгөрсөн өнөөг холбож ирсэн бурхад
Хүмүүсийн итгэлийг Тэнгэрт хүргэж байсан бурхад

Энэ Бурхдыг долоон зулаар бэлэгшээх учиртай
Гал дөлийг нь мөн л тасалж болохгүй
Долоон долоогоороо долоон ээлжинд сахих учиртай
Долоон өвгөн одыг өвгөдөөрөө тахиулах учиртай

Энэ замбын эзэд нь анхлан амилуулах учиртай
Үүний дараа замбыг бэлэгшээсэн
Бөөгийн таван голомт байх учиртай
Таван голомт нь хоёр хэсэгт хуваагдах учиртай

Нэг голомт нь хэлхээ холбоо болж
Хоёр хоёроор хуваагдсан
Хоёр голомтыг холбож байх учиртай
Монгол хаадын ухаанаар давж туулах гэж байгаан учир
Монголын хаад өөрсдийн өрлөгүүдээрээ мануулах учиртай
Өрөөл бусад үрстэй учран золгох учиргүй

Энэ гаригийг дуусваас
Өндөр хаад
Өндөр дээд жанжид
Өнө мөнхөд тэнгэртээ эргэн одно

Эргэн энэ замбын улаач нартаа
Алд биенд нь бууж
Үнэт сургаалийг буулгана гэж ховор л байх
Өөрийн улаачийн амь нь тулвал бууна
Удмын шүтээнүүддээ дээд ухаанаа өвлүүлж
Өөрийн үрстээ дараагийн эрингий нь даатгаж үлдээнэ

Гариг бүр та нарт хомс байгааг ухаарцгаа
Хүмүүн төрөлхтний дээд хаан
Хором хормоор ойртож бас холдож байгааг ойлгоцгоо

Бөөгийн таван голомтдоо
Өөрсдийнхөөр бус өрөөл бусдаар ахлуулах учиртай
Өргөө хотол гэрэл гэж нэрийдэж байгаа нь та нар

Хааны дуудлагаар нэгдсэн хүмүүн
Хааны дуудлагаар нэгдсэн түшээд
Хааны зарлигаар өрлөсөн өрлөгүүд
Хааны зарлигаар цугласан цуучууд

Та нар хаанаа манах учиртай
Хаадаа буулгах учиртай
Өрлөг жанжидаа буулгаж мануулах учиртай
Өөр нэгнээр мануулах биш

Хэцийн чинь нэг тогшилт
Хэнгэргийн чинь нэг чимээ
Зуун зуун хүмүүний амийг
Дааж байгааг санах учиртай

Оройн магнай дээрх үс шигээ
Өөрийн алдан дээрээ
Тоо хязгааргүй хүний заяаг
Тээвэрлэснээ санацгаа

Алд бие чинь чилээвэл чилээг
Алд бие чинь хөрвөл хөрөг
Алаг зүрх чинь зогссон ч зогсог
Алд биеэсээ дэвсэлж хэцийн дуугаа бүү тасал

Хоёр мэлмий чинь сохорсон ч
Хэцийн дуугаа бүү тасал
Хан хорвоо ганхан найгасан ч
Хоёр хөл дээрээ зогс

Алаг дэлхий
Аадар буулгавч
Аянга ниргэвч
Хийморлог золбоо
Тэнгэр заяатай үрс
Тэнгэр нь буугаад ирчихсэн байхад
Хөрс шороон дээрээ сэндийлэн сууцгаа

Бодоод бодоод барамгүй
Төсөөлөөд төсөөд
Давшгүй их заяа та нарт байна
Давшгүй их тавилан та нарт байна

Дээд доод гэлтгүй
Наана цаана гэлтгүй та нар
Замбын ухаан чинь угаасаа хүрэхгүй
Эр эм гэлтгүй та нар
Ямар их үйлийг үйлдэхээ
Өөрсдөө ч мэдэхгүй
Өрөөл бусад нь ч ухаарахгүй байх нь бий

Өөрсдийн тэр шүтэж байгаа
Өөрдсийн тэр мөргөж байгаа
Судар, тарни, бурхдын ном л гэж бодно

Харин та нар үйлээ хийж чадахгүй бол
Энэ замбад хүмүүн үүссэнээс хойш
Тахигдаж, шүтлэгдэж, бишрэгдэж ирсэн
Бүх шашин мөхөсдөнө
Бүх судар балчирдана
Бүх шившлэг хүчингүйднэ

Ийм үйлийг та нар давж чадах уу
Ийм үйлийг та нар хийх л болоод байна

Үргэлжлэлийг 2-р хэсгээс уншина уу. /Их урт тул нэгэн нийтлэлээр багтсангүй/

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.