Ар Монголд хамгийн их дэлгэрсэн яриа нь: Хятадууд Өвөр Монголыг эзлээд айл өрх бүрт нэг нэг хужаа суулгасан учраас тэнд Монгол хүн үгүй болж нийтдээ эрлийз, хурлийзаар дүүрэн бүрэн Хятажсан гэхийг бараг толгойтой бүхэн л сонссон байх. Энэ бол дэгс яриа.
Би өөрийн биеэр явж байхдаа Өвөр Монголчууд харин ч Ар Монголчуудыг бодвол соёлоо, ёс заншлаа маш сайн авч үлдэж чадсан гайхамшигтай ард түмэн бөгөөд түмэн зовлонг өдий хүртэл тэсч буй баатарлаг Монголчууд гэдгийг л хамгийн сайн ухаарлаа.
Тэнд төрөлх Монгол хэл нь байна, Монгол бичиг нь байна, Монгол ахуй нь байлаа. Өвөр Монгол айл бүрт ааруул, өрөм, бяслаг нь байх бөгөөд тэд цагаан идээгээ маш их хэрэглэж байлаа. Монгол бичгээр тэд бичиж уншиж чаддаг. Харин Ар Монголын хэлтэрхий би босоо Монгол бичгээ мэдэхгүй дээ ичив. Зун л алдаг оног хөдөө гадаа хүн явж бэлэг сэлтэд цагаан идээ өгөхгүй бол барагтай бол идэхгүй. Хотод их үнэтэй учраас бараг авч иддэггүй. Гэрийн боорцог гэж ёстой сайхан боовнууд хийсэн байсан. Бид төрөлх Монгол хэлээрээ бүрэн ойлголцож байсан ч гадаад үгүүд хэрэглэвэл ойлгохоо больж байв.
Гэхдээ зарим Өвөр Монголчуудын Ирсэнбаа, Догшин уул баа, Хилэгнэсэн баа, Явсан баа гэх мэт БАА төгсгөлүүд таалагдсангүй. Гэвч эрх чөлөөгүй, тусгаар тогтнол үгүй хараат амьдрал гэхэд өвөр Монгол өвөг дээдүүд маань үнэхээр их ухаантай, их хүч тавьж байж үлдэж чаджээ. Тэнд байхдаа Өвөр Монголчуудын Ар Монголчуудаа хайрлах, бахархах сэтгэлийг хараад нулимс асгарах дөхөж байсан ч хүчээр биеэ барьж дотроо нулимсаа залигаж байлаа. Айл бүрт л Хааны зураг өлгөөтэй, айл бүрт л цагаан идээ нь дэлгээтэй, Ар Монголын алдарт дуучдын дуу бүр эгшиглэсэн, Ар Монголын хүчтэнүүдийн зураг тавиастай, Хужаа нарыг зодчихдог гэсэн гээд л бахархан ярих тэдний яриа миний зүрхийг зүсэж байлаа. Өвөр Монголчууд Ар Монголыг мартаагүй харин Ар нь Өврөө мартаж орхисон байв.
Ар Монголчуудынхаа ахархан бодолтой, амиа хичээсэн бэртэгчин үзэл, аз жаргалд ташуурсан ухаангүйдлийг би маш их ойлголоо. Гэвч бас л эргээд л түүхээ санаж уялдуулан бодохоос өөр аргагүй байлаа. Мунхагдаа, муудаа, адгийн хүн чанаргүйдээ Арчууд ийм болсонгүй. Өнөөх л түүхийн нугачаа, улс төрийн үзэл бодол, намуудын холион бантан, гадны харь гүрнүүдийн дээрэлхэл, тархиа угаалгасан бидний эмгэнэлт хувь заяа л хариулт болох юм. Нэгдэхээрээ хүчирхэг, дийлдэшгүй Тэнгэрийн энэ үрсийг тус тусад нь хашиж байж л дарах нь тодорхой. Төрөхөөс л тархийг угааж, нүдийг нь хааж өөр өөр орчинд өсгөх гадны хорт могойнуудын санаа нь сайн хэрэгжжээ.
Улаан Оросын шашингүй, сүнсгүй номлол хүнийг ирээдүйг харах нүдгүй, сэтгэлгүй болгон төрөл төрөгсөд ах дүүс, цус махны тасархай гэгч ойлголтыг нийгэмчлэн нийтийн болгожээ. Нийтээрээ Улаан Туг шүтэн амьдрах, улаан тугын намирааг даган намирах намриа мал болгох зорилго агуулсан байна. Бид ч улаан тугаа харж, улаан бүчээ хүзүүндээ оосорлоод Хэзээд бэээлхэнэээ гэж дуулсаар Босоо бичгээ хаяж мөлхөө бичигт сөгдөж, өөрсдөөсөө бусдыг дайсан гэх сэтгэлгээнд суралцан тархиа угаалгасаны тод амьд жишээ нь БИ өөрөө байнадаг. Хүмүүсийг хүн чанараар нь биш ердөө үзэл бодлоор нь ангилан гадуурхах хүчтэй хорт туяанд идэгдсэн байлаа. Америк, Хятад, Япон л бол МУУ, хүн биш, тэнд амьдрах Монголчууд бол Монгол биш урвагч гэж бат итгэх сэтгэлгээг бидэнд балчир багаас минь л хичээл номд зааж сайн давтаж хэлсэнийг нь Онц гэдэг байжээ.
Өвөрчүүдийг Хужаа нар янаглан хорлох аргаар л явж байгааг харж байлаа. Чингисийн цустай энэ ард түмнийг хүчээр дарна гэдэг хэцүү. Тэд яагаад хувь заяаны эрхээр Хятадын нэг хэсэгт орчихсон учрыг би сая л сайн ойлголоо. Тэд Хятад гүрэнд харьяалагдсанаараа харин ч Ар Монголоо хамгаалж авч үлджээ. Хаалгат гэрийнхээ үүдийг бүлээн амиараа манаж, бүтэн биеэрээ золиослогдон байж тэд маань өдий хүртэл манаж чаджээ. Ар Монголыг хар Хятадаас хамгаалах асар их хүч тэнд байдаг.
Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг. Түүх эргэж буцдаг. Монголчуудын Тэнгэрийн цаг ирж, тэд сэрж эхэлж байна. Одоо л яг энэ цаг мөчид ухаарахгүй бол бүгд дуусах харанга дэлдэж байгааг сэрэмжлүүлэхгүй бол болохгүй нь.
1. Өвөр Монголчуудын МОНГОЛ ХЭЛ алдагдаж эхлэж байна. Орчин цагийн залуу хүүхдүүд нь хятад сургуульд явж, хятад бүхнийг хэрэглэсээр МОНГОЛ ХЭЛЭЭР ярьдаггүй МОНГОЛ хүн өсөж торниж эхэлжээ. Миний нэг очсон айлын дунд сургуулийн охин Монгол хэлээр ярихгүй эмээтэйгээ арай гэж ойлголцдог болжээ. Хэлээ алдвал Монгол Хятадын ялгаа юун.
2. Өвөр Монголчуудын ЁС ЗАНШИЛ, АМЬДРАЛ алдагдаж байна. Нэг гайхмаар юм сонссон нь Хужаа нар Мал маллаж, Цагаан идээ хийж, идэж сурчээ. Үхээгүйн учир цагаан идээ хэрэглэдэгт байна гэж мэдээд Хужаа нар цагаан идээ идэж гарчээ. Одоо тэд сайн иддэг гэнэ. Хужаа мал маллаад сурчлаа тэдэнд мал маллах Монгол хүн хэрэггүй болохнээ. Монголчууд мал маллах бэлчээргүй болж шахагдаж эхэлжээ. Ихэнхи нь суурин газар бараадан гуанз ажиллуулна. Эрчүүд нь хувийн машинаар халтуур хийдэг болжээ. Гэвч Өвөр Монголчуудад аюулын харанга ойрхон байна. Тэнд эрчимтэй хөгжих уул, уурхай нутгийг нь ухаж хаян, хөгжлийн манлай авчрагч ЗАМ ТЭЭВЭР гээч нь гэрлийн хурдаар хөгжинө. Одоо хурдны зам барьж байна. Яваандаа энэ бүгд төгс төлөвлөгөөгөө биелүүлхээр яах вэ. Хувийн машинаар халтуур хийж амьдрах хэцүү болно. Өвөр Монгол хүн өндөр боловсрол эзэмших, өндөр тушаалд дэвших, илүү эрхтэй ажил хийх нь маш хэцүү байнгийн атаа жөтөө, тагнуул туршуул хов жив, гүтгэлэгт амьдарч хэзээ ч амиа алдах нээлттэй. Тэдэнд улс төрийн эрх үгүй. Хурдны зам тавигдан шинэ хотууд барих тусам түүнийг даган асар олон Хятадууд ирж суурьшиж эхэлжээ.
3. Өвөр Монголчууд гэрт амьдрахаа болин гэрийг зөвхөн амралт наадгайн архидалтын оромж болгож эхэлжээ. Айл бүр хөдөө нэг шавар байшинтай бөгөөд түүндээ амьдрах нь ховор. Олон хүүхэд гаргах эрхгүй учир угаасаа хязгаарлагдмал болж байгаа. Хятад Ханз үсэг томоор бичигдээд харин Монгол бичиг нь жирийсэн жижигхэн бичиж тавина. Хэмжээгээрээ ч дээрэлхэж утга агуулгаараа ч дээрэлхчих болтой юмаа. Яагаад асар томоор нь Монгол бичигтэй хаягаа бичээд Ханзыг жижиг бичиж болохгүй вэ ойлгомжтой. Та нар Хөх Хот болон Өвөр Монголын бусад хотуудын хаягийг хараад үзээрэй. Хэл яриандаа хятад үгийг маш их хэрэглэдэг болжээ. Аль хэдийн монгол хятадын эрлийз МОХЯ хэл үүссэн бололтой.
4. Өвөр Монголчуудад түүхийг дандаа буруу заадаг, тэд түүхийн ойлголтгүй болжээ. Тэд бас зоосонд шуналтай болон хужаа нарын араас орж байна. Үе үеэрээ түүхээ бүтээж түүхээ үлдээдэг. Орчин цагийн залуу үе түүхээ гутаахаар өсөж торниж эхэлжээ. Харин өмнөх өвөг дээдүүдийнх нь гавьяа үнэхээр гайхамшиг билээ. Дарлал доромжлол, хавчлага, хядлага дунд тэд Босоо бичгээ, соёлоо нандигнасаар иржээ.
5. Хэрвээ нар сарны төв нутаг, дэлхийн ундны усны эх ундарга, бөө гэгээн тархины цөм, Тэнгэртэй харьцдаг төрөлх зөн билгийн өлгий Ар Монголын газар нутаг, хүн ардын гений үүд хаалгыг хааж манаж байдаг Өвөр Монголчууд маань үүргээ умартаж, ухаанаа гээж, түүхээ мартаж, төрлөө танихаа байвал Ар Монгол тусгаар тогтнол, хамгаалал өмгөөлөлгүй, ганцаардах аюул хаяанд бий.
Монголчууд хэлээ, бичгээ, ёс заншлаа гээвэл Тэнгэртэй холбогдох чадвараа алдана. Монголчууд зөвхөн Тэнгэртэй холбогдон сүнстэй харьцагч нар биш муу хар сүнснүүдийн Эрлэг шүү дээ. Монголчууд энэ замбын түшээнүүдээ ӨРЛӨГ, нөгөө замбын түшээнүүдээ ЭРЛЭГ хэмээдэг. Монголчууд Тэнгэр Газраас тэтгэсэн Тэнгэр нь ч Эрлэг нь ч бий учраас л цойлж оройлж мандан бадарч явдаг ард түмэн. Монголчууд алаг хорвоод төрж үхэхдээ зөвхөн энэ махан биеийн төлөө амьдардаггүй төрөл, эргэх хорвоо, сүнсний ертөнцийг цэвэр ариун, номоор нь ёсоор нь байлгах гэж хамгаалж, чиглүүлж, зүтгэж амьдардаг. Бүхнийг Хар Сүнсэд алдчихвал сайн санаатан нэг ч үгүй болно гээд төсөөлдөө. Хүн хүнээрээ, хүн чанартай амьдрах арга ухааныг Монгол хүн дэлхийд зааж, үлгэрлэж, бузартсаныг нь бут ниргэн дараагийн төрлөөр нь сайжруулах Сүнсний хорвоог захирч амьдардаг. Энэ Монгол хүн хэзээ ч төрөлх зөн билэг, чадвараа алдахгүйн тулд босоо бичигтэйгээ, хэлтэйгээ, ёс заншилтайгаа байх ЖАМТАЙ.
Монгол Ёс Заншил гэдэг бол хорвоогийн ЖАМД тааруулсан амьдрах хууль болно. Та нар Монголоос өөр улсууд Тэнгэрт цайны дээж өргөж, сүү өргөж байгааг хайгаад олоодох. Гэтэл бөөгийн ёсонд энэ бол асар чухал ач холбогдолтой зан үйл байдаг. Бусад орнуудын хүмүүс сайндаа л нас барсан хүнийхээ шарил, хөшөөнд идэж уух зүйлс, цэцэг навч өргөдөг.
Амьдрах ЖАМ, байгалийн хуулийг Монголчууд ёс заншил болгон Их Засаг хуулиар баталгаажуулж, хүн ард нь мөрдөөд биелүүлээд сурчээ. Сайны хажуугаар Саар гэж ч бий. Ёс заншил бүрийг үнэн бодитой баталгаатай гэж болохгүй. Зам зуурын тэнэгүүдийн зохиосон мухар сүсэг ч бий учраас жинхэнэ Их Засаг Хуулийг түмэн олон мэдэж байвал зүгээр. Жишээ нь орчин цагт Хуримтай таарвал муу ёр хэмээн Түй Түй гэснээ Оршуулгатай таарвал Аз гэдэг дуракууд өвөг дээдийн номлолд чинь ийм ёс байсан уу үзээрэй. Хурим хийсэндээ л азтай бусдад нь азгүй байх учраас тэднээс бусад нь Түй Түй гээд хараадаг бол Хурим хийх хэрэг үгүй. Нууцаар хийх байсан биз. Үхэл зовлон тохиогоод уй гашууд автсан хэсэг байтал тэднээс бусад нь Азны юм, Аз ирэх нь гэдэг нь үнэн бол нууцаар оршуулага хийх байсан биз. Ёстой логик Бат-Отгоны хэлээр Логик алга гэдэг чинь энэ дээ.
Монголчуудад Үнэн түүхээ эрж олох, худал бурууг нь ангилж ухуулах гээд л маш их ажил байна даа.
Хятадуудын бүтээн байгуулалт асар хурдацтай явж байна. Тэнд амьдардагт одоохондоо сайн ч Өвөр Монголыг яваандаа оргүй болгох л соёл, бүтээн байгуулалт мангас адил л бүх талаар нь дайрч ирж байна. Гэвч эцсийн эцэст зогсоол болоход Хятадууд өөрсдөө ч сүйрэх замруугаа хурдны замаар хурдан галт тэргээр хурдалж явна даа.
Дэлхийн хамгийн их хүн амаараа хоёрт орох энэ оронд хичнээн их бүтээн байгуулалт хийсэн ч Хүнээ соёлжуулж тархийг нь цэнэглэхгүй бол хэрэг алга байлаа. Энд тэндгүй шээс үнэртэж завааруулж хаясан байв. Япончуудын унаган хүмүүжилийг дууриаж чадахгүйгээр Япончуудыг дууриана гэвэл холуу хэвтэнэ. Хуулбар бол хулхи л байдаг гэдгийг харахын дээдээр харж явлаа. Хэрвээ Хятад оронд Монгол шиг ардчилал ирвэл яанаа одоо. Хүн хүнээ идсээр, хөдөлдөг хөдөлдөггүй бүрээ идсээр дуусах орон болох нь дамжиггүй. Төр нь хатуу, хууль нь хатуу байхад л хамар дор нь муу муухайг амжуулаад байх нууц бүлхэмүүд мөн их байхын. Мэдээлэл ил тод болбол ёстой аймшигт тамын орон амилах бизээ. Хятадууд яг одоо бол хулхи бараа, колони орон, тэнэг Монголчуудын баялагаар л тэр олон амаа тэжээж, өндөр барилга барин, өргөн зам тавьж, хурдан галт тэргүүдийг сүнгэнүүлж байнадаг.
Гэтэл 21-р зуун бол Хятадын манлайлах зуун гэж мангартах хүмүүс 21-р зууны Мангас төрснийг мэдэхгүй байх юм. Дэлхийг идээд өөрсдийгөө устгах тэнэгүүдийн орон бол Хятад. Түүхээ худлаа бичнэ, худлаа хуулна, худлаа ярина, худлаа санаална, худлаа хөгжих энэ Худалч гүрэн улсаас орчин цагт яаж болгоомжилж яаж, хазаарлах вэ?
Үнэн төрхийг нь олж ойлгож өөрсдийн аргаар тэмцэх нь чухал. Энэ нь цусаа, ясаа цэвэр авч үлдэн түүх соёлоо залууст ойлгуулж, төрөлх хэлтэй, ёс заншилтай, төрдөө урвагч биш жинхэнэ Монгол хүнээ л байлгах хэрэгтэй. Тэнгэртэй харьцагч Монгол түмнийг зөв ойлгуулж, тэнэг Хятадуудыг ирээдүйд аврах эзэд нь бид гэдгээ үзүүлж таниулах нь чухал.
Ар болон Өвөр Монголчууд бие нь тусдаа ч, торны хоёр талд байлаа ч элгээрээ нэг, эвээрээ нэг, бие биенээ хайрлаж дэмнэдэг, Тэнгэртэйгээ бүгд холбогдон, оюунаараа, ухаанаараа, сэтгэлээрээ, хэлээрээ, ёс заншлаараа, иддэг уудгаараа, өмсдөг амьдардагаараа нэг л байх нь чухал.
Тэнгэр бол газар дэлхийн хаана ч бий. Түүнтэй холбогдоход ямар ч хязгаарлалт, ямар ч орон зай, ямар ч хүчтэн хорьж чадахгүй. Тэнгэр байхад Монголчуудыг хэд хуваасан ч Тэнгэрээрээ нэгдчих чадвартай. Хамгийн хүч хүрэхгүй хэн ч яаж ч дийлэхгүй юм нь Тэнгэр учраас Монголчуудыг ялна гэвэл мөрөөдөл. Алаад хаясан ч Тэнгэртээ дэгдээд гарчих чадвартай, эргээд толгой дээр нь тэсрэх бөмбөг болдог онцлогтой ард түмэн юм. Тасдаад газарт булсан ч Газраараа амилаад Эрлэг болоод хөл нь хаа хүрнэ түүнийг олоод тамлаад байх гайхамшигт онцгой чадвартай ард түмэн юм. Усанд үйгээд хаясан ч Лусаар амилаад уух ходоодоор нь наадаад байх гайхалтай гайхалууд болно. Хувилгаан гэдэг үг зүгээр нэг гараагүй. Хувилгаан ард түмэн гэдэг чинь Монголчууд. Монголчууд бүгд ийм онцгой гентэй, онцгой Сүнслэг, Сүнсний Хаан ард түмэн учраас мянга мянган жилдээ нэг удаа дэлхийн дуракуудыг ниргэхийг нь ниргээд, нигүүлсэнгүйг нь авраад явдаг билээ.
Өвөр Монгол найз маань өөрийн нутгийн уул хайрханаа тахиулчаад Хятад дахь бусад Монгол тасархайнуудынхаа төлөө санаа зовон намайг тэдэн дээр очооч, тэдэнд ч бас та хэрэгтэй гэж байсныг сонсоод би уйлах дөхсөн. Тэнд би биеэ маш их барьж нулимсаа залгин байсандаа. Би эхлээд бүхнийг эхлүүлээд зүтгээдэхий, дараа нь үр дүн гаргаад та нартаа Үнэнээ хэлнээ л гэж бодож явлаа.
Үнэн ялсан цагт та нар маань Авгийн Богд Хайрханыг Их Эзэн Богд Хааны Сүнс өөрийн биеэр буун амилуулсан Үнэнийг мэдэж Аянгат удгантайгаа даруухан инээсээр л явсан тухай үлгэрийг уншиж мэднэ дээ. Өвөр Монголчууддаа зориулан Бээжинд хааны зуны ордон, Далан Хар Уул, Хаан Хайрханы Бух хад, Эх мод, Авгийн Богд, Догшин Хайрханыг амилуулан сэргээж, Шилийн голыг шившин харж, Хужирт нуурыг үлээн шившиж, Хоёр овоог хайрлан тахиж үлдээсэн дээ. Хятадад байх бүх Монгол үндэстэн, бүх Хөх Толботууд, бүх сайн сайхан сэтгэлт Хятад болон бусад зөв сэтгэлт хүмүүс эрчим авч Тэнгэрт сүсэглэх боломжыг олгосон юм. Энэ газрууд бол Тэнгэрийн газрууд болно. Тэнд хүмүүс хайр мэдэрч, зөвхөн зөв амьдрал сайн сайхныг хүсэгчдэд хүсэл биелүүлэгч эрчим өгөх газрууд болно. Гурван жил дараалан би тахих бөгөөд тэндээс би төлөөлөл авч ирсэн учраас байгаа газраасаа л тахичих бүрэн боломжтой.
Тэнд байхдаа би нэг майл авсан юм. Хужаа нар арваад тэмээн тавхайг амьдаар нь авснаас болж Тэмээ уйлан шаналж аргаа барсан Монгол хүн тэднийг буудаж зовлонгоос нь гэтэлгэсэн тухай уншаад уур оволзон багтарч унахаа шахсан билээ. Надад буу байсан бол тэр хужаа нарыг би буудах юмсан яадын гэж хүсэхийн дээдээр хүссэн бөгөөд тэр хүн биш новшнуудыг Жамухад тушаах бөөлөө хийн байж санаа амрав. Гэсэн ч надад буу байгаасаа би тэднийг өөрийн гараар ЧАААД ПАААД хийлгэх юмсан гэж оволзож байхдаа цусан дахь хорслоо улам мэдрэв. Өгөр дуракууд тэр эрт цагт ч ингэж байгаад л миний өвөг дээдүүдийг хилэгнүүлэн алуулдаг байжээ. Тэд маань намайг бодвол азтай бөндгөрүүдийг нь хяргаж болох Сэлэмтэй зуунд байжээ. Би даанч хатуу зуунд амьдарч байна даа. Хайран юм Зкзкзкзк. Хариугүй хэдэн хужаан толгой хяргах дөхсөн сэтгэлээ арай гэж дарав. Би ч нилээн зэрлэг бололтой. Маанээ бодмээ хум ийм аймаар юм бүү хийгээсэй билээ.
Би Өвөр Монголчуудын тухай Ар Монголчууд маань Үнэнийг мэдэн тэднийгээ хайрлаж байгаасай гэж хүсч байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.