Tuesday, June 19, 2012

Хятад улсад аялсан тэмдэглэл НЭГ.


4 сар

Явах цаг болжээ. Гарахдаа ээждээ үнсүүлээд л санаа бүү зовоорой гээд явав. Учир нь би Хятад аялахын өмнө нилээн судалгаа хийсэн бөгөөд Өвөр Монголын тухай, тэр орны шашин шүтлэг, улс төрийн тухай Монголд байх Өвөр Монгол хүн болон гадаад оронд амьдардаг бусад ӨвөрМонголчуудтай холбогдсон юм. Тэд надад хаана хэнтэй уулзах, туслах хүмүүс олж өгөх, мөн хятадууд эрх чөлөөг хэрхэн боомилж буруу зүйл гэсэн бүхнээ цаазлан бууддаг тухай ярьж өгсөн. Та ганцаараа явах аюултай, мөн хараанд байдаг хүмүүстэй холбогдвол шалгуулах, баригдан гүтгүүлж шоронд хоригдох, ямар эд эрхтэн өвчтэй байна түүгээрээ л цэвэрхэн үхсэн мэт хорлогдон үхэх аюул бийг анхааруулав.

Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээ болох Хятадын нэг том тушаалтан цагдаагийн дарга Америк элчинд ороод мэдээллүүдээ өгчөөд өөрөө гарч баригдсан тухай. Түүний нарийн учрын тухай надад ярив. Нээрээ би өмнөд халуун оронд байхдаа энэ тухай интернетээс уншиж байсан юм. Хэдийгээр хятад нэртэй байсан ч тэр хүн Өвөр Монгол хүн байсан гэнэ. Түүний эхнэр, хүүхдийг нь Хятадууд алсан байсан гэв. Тэр одоо шоронд байгаа. Хятад нар хэрэв та зүрх өвчтэй бол зүрхээрээ, даралт их бол түүгээрээ гэх мэт ямар нэг өвчтэй байсан өвчнөөрөө нэг эм уугаад л талийх хорт арга Хятадад бий гэж ярив.

За юутай ч уулзалт маань амжилттай болон би их мэдээлэлтэй болсоон. Гэвч би ер айсангүй. Би айхгүй байнаа, би явж Тэнгэрийн үйлээ сайн хийгээд ирнээ тэгээд тантай эргэн учран золгоё гээд салсан юм. Нээрээ л муугаар бодоход би ч бас Хятадад дургүй тэдэнд уурлан Талийгч Мэргэнийг өмгөөлөн дөрвөн өдөр шөнөгүй мацаг барин бөөлж байсан, Хятадуудыг муулаад л зөндөө бичдэг болохоор бас л тэдний муу дансанд орох бүрэн болзолыг биелүүлчихсэн тууж яваа шүү нээрээ гэж бодоод инээд хүрлээ. За тэгээд бөөлөөд явж байхад манай Хятадад муу хар үйл хийлээ гээд л барьж аваад хорих ч боломж байж л байгаа. Гэвч тэнд Монгол түмэн минь бий. Монголын нутаг минь ч бий. Явж л таараа, бөөлж л таараа, бариад авсан ч хуц гээд л хэрэлдсээр дуусна даа гэж бодсон учраас Ээждээ үнсүүлж аваад л гарах болсон юм. 

Мөн Польш элчинд орох ёстой давхар хувийн ажлаа амжуулах алба байлаа. Бээжинд шөнө нисэж очив. Шороон түмэн олны зовлонг буусан мөчөөсөө л мэдрэв. Такси хүлээн уртаа дугаар болсоор бараг цаг өнгөрөв. Хувийн халтуурны хүн нь очих газар чинь 650 юань гэх юм. Хоёр дүүтэйгээ хамт очсон би сэтгэл амар байв. Албан таксинд суутал бид 85 юанаар л зочид буудалдаа ирэх юм. Зэвүүн хулгайч вэ нөгөө хувийн таксин муу шунал 650 юань гээд яасан муухай хужаа вэ гээд л уур хүрээд ирэв. Бид бүр 250 болго явъяа гэтэл тэр зөвшөөрөөгүй. Ямар сонин хужаа вэ гэж гайхан бодсоор унтлаа. Өглөө босоод байж байтал дүүгийн найз залуу нь тэр гудамд таарлаа гэсээр буудалд ирэв. Тэр бидэнд замчлан Польш элчинд ирлээ. Гэтэл Польш элчинд орохын тулд Монголоос онлайнаар анкет бөглөөд дугаар авдаг гэнээ. Гэтэл би юу ч үгүй ирсэн байв. Тэр өдөрт Бээжингээр нет хайгаад бөглөтөл бүтэлтэй юм болсонгүй буруу бөглөгдөөд хүлээн авсан ч үгүй. За зөв бөглөөд амжилттай боллоо ч энэ өдөр бөглөсөн Анкетны хариу нь 10 хонож байж ирдэг. Одоо бол бүр 5 сарын 14 нээс нааш элчинд орох очер дугаар нэгэнт байхгүй байв.

Өө зазаза бүтэхгүй юм байна. Европ явна гэдэг мөрөөдөл болох нь гэж бодож байтал нөгөө гудманд таараад орж ирсэн Монгол маань Бээжинд бараг 10 хэдэн жил болсон хүн гэнэ. Түүний танил нь маргааш өглөө нь намайг ир гээд миний паспорт, урилга хоёрыг маань аваад Польш элчин рүү орчих юм. Гарч ирснээ долоо хоногийн дараа та визээ аваарай гэх юм. Би мэл гайхав. Хаалганых нь гадаа дугаарлах Монголчууд тэр элчинд орохдоо Монголоос орох ёстой өдрийнхөө дугаараар 12 цаг хүртэл л орох эрхтэй маш хэцүү газар байсан. Гэтэл тэр дугаар байтугай дугаараа авах болзлоо ч биелүүлээгүй, анкетаа ч бөглөөгүй, урилга нь зөвхөн майлээр ирсэнгээ хуулж барьсан, ориг урилгаа ч гартаа бариагүй, бусад шаардсан юмсаа ч бүрдүүлээгүй би Арын хаалганы амтыг мэдэв. Би Монголд хэт завгүй байсан учраас Польш элчинд орох тухай нарийн судлаагүй, Бээжинд Польш элчинд байдаг гэж сонсоод л ирчихсэн байв. Ямар азаар судлаагүй юм бэ кккккк, Тэгсэн бол тэр анкет бөглөх гэж бөөн юм болдог, бөглөөд ч олон өдөр дугаар хүлээдэг учраас маш их цаг алдах байсан байж шүү. 

Арын хаалга амттай ч Тэнгэрийн ажил гэж гайхамшигтай бололтой. Өөрсдөө л ажлаа бүтээгээд Визээ гаргачих юмаа. Тэнгэрийн пайзаа авлаа л гэсэн үг. Бидэнтэй санамсаргүй таарсан дүүгийн найз маань тэнд сурдаг маш завгүй нэгэн бөгөөд тэр өдөр л завтай байж таарсан нь гайхмаар. Мөн тэр онцгой нэгэн байлаа. Маш яриа хөөрөө сайтай, хөгжилтэй, нийцтэй хүн байв. Түүнээс хөгжилтэй яриа олныг сонсон баахан инээж өдөр их сайхан өнгөрсөндөө. Тэнгэр ивээг түүнийг мөн түүний найзыг. Эргэх нэгэн цагт таарвал бид чадах чинээгээрээ л ачыг тань хариулахын төлөө зүтгэх болноо. 

Бээжинд хоёр дахь хоногтоо би бөөлөв. Энэ хүртэл хугацаанд шуналтай тэр хүнээс гадна онгоц буудал дээр байж байхдаа нэгэн бага хүүг эмээ нь асран явааг хараад хайр хүрч байсан. Бас лав гурван бага жижиг хүү ээж, эмээтэйгээ явааг харсан. Нэг хүү нь бүр нүүр нь нил муухай шархтай их царай муутай байсан. Хятад хүн ердөө ганц хүүхэд гаргадаг, одоо бол мөнгө төлбөл нэг хүүхэд гаргаж болох зөвшөөрөлтэйг бодон их өрөвдөж байлаа. Тэр гарсан үр нь өвчтэй зовлонтой, царай нь муу муухай байсан ч гав ганц үр нь шүү дээ. Хөөрхөн байвал бас л аз жаргал. Энэ үртэй болох жаргалын тоо хязгаарлагдмал байна гэдэг аймаар учраас Хятад хүмүүсийг би өрөвдөөд өр өвдөж байв. Өгөр хятдууд үхэж далд ороосой гэж уурсдаг байсан би гээч яагаад ийм юм бодоод унав аа уг нь би чинь эд нарыг сүйрүүлэх муу үйл хийнээ гэж бодож байсан биз дээ гэж гайхлаа. Царай муутай гэгч нь тэр бяцхан хүүг харж байхдаа өрөвдөн эх үрс, хүний амьдралын тухай уяран бодоод аль хэдийн өр нимгэрчихсэн байлаа. Хүүхдүүд ямар гэмтэй билээ. Хэний ч хүүхэд ялгаа юун. Өгөр хятадууд өсч л байхаас даа гэж бодов. Нэг хятад хүүхдийг ээж аав, 2 эмээ, 2 өвөө нь санаа тавин эрхлүүлдэг гэсэн.

Гэтэл мөнгө төлөөд хүүхэд төрүүлж болно гэх хууль гарчээ. Гэтэл тэр хүүхэд нь маш өрөвдөлтэй бүх юм нь үүрд төлбөртэй. Баян айл л гаргах болж байх шиг байна. Яанаа яана, үр хүүхдийг ялгаад яана. Татвартай амьдрах энэ үрс цаашдаа яах болдоо. Хэт олон хүнийг зохицуулан амьдрах Хятад төрийн нуруу хүнд байна шүү. Хүний олноос болж бүх юм дугаартай. Машин авахдаа сугалаа сугална. Дугаарыг нь. Дугаар хожвол машин авч болноо. Бас л баян ядуугийн ялгаа асар их болсон байна. Мөн ч их юм хийжээ энэ төр. Гэвч мөн ч их зовоох юмдаа энэ их хүн ам. Бээжинд такси олно гэж хэцүү байдаг гэнэ. Хувийн хүн зөөгч нар нь мэдрэл муутай бөгөөд зөвхөн их оронтой тоо л мэддэг бололтой. Бид таксинд шууд суучих арга сурав. Тэгээд хаягаа үзүүлчихээд л суугаад байна даа. Хужаа юм яриад л толгой сэгсрээд л байна. Бид бас хаягаа үзүүлчээд л толгой сэгсрээд л байна. Аргаа бараад тэр биднийг хүргэж өгнө. Кккккк. Тэр санаа алдан гасалж толгой сэгсэрнэ. Бүдүү бүдүү гэхээр бид бас Бүдүү бүдүү хай яаа гээд л яг дуурайна. Тэгсэн зам бөглөө ихтэй гэсэн үг юм байхаа Ккккк. Биднийг буулгачихаад л шалавхан дараагийн хүнийг авахгүй гэх тэр хүн хоолоо идэх гээд амрах гэж байхад нь ороод суучихаад гарахгүй байсан бололтойдог. Бид хэл мэдэхгүйн ачаар зорьсон газраа нэг удаа хүргүүлж чадсан.

Ядаргаатай их хүн амтай энэ газар яана даа. Тэгчихээд овоорч шавааралдаж, шаагилдах дуртайг нь яанаа. Ядахдаа дуугүй байхад яанаа. Яг ялаа, зөгийнүүд дунд ороод сууж сууж гарсан мэт толгой өвдөнө. Нэг үг хэлэхэд чинь чарлаж ярих ямар хэрэг байнаа. 

За тэгээд л хар үүрээр хоол иднэ. Өдөрт гурав хоол иднэ. Ингээд би энэ тухай бодож гарав. Хятад хүний зохион байгуулалтыг задлан бодлоо.

Хятад хүн ярихдаа хөг аялгуу гаргаж ярьдаг учраас нөгөө үлээдэг цуур хөгжим мэт зохион байгуулалтай юм болов уу. Монголчууд бид ганц эгшиг үсгийг хэлээд болдог гэтэл хятад хүн ганц эгшиг үсгээ элдэв хөг гарган, дээш доош, нааш цааш түмбэлзүүлэн бумбалзуулах гэж зовчих юм. Үлээдэг хөгжим шиг бүтэцтэй болохоор орилох нь аргагүй ч юм уу. Би тэр бүтцийн тухай бодоод нөгөө авиануудыг хэлж үзтэл гэдэс гүзээ хөдлөн байх ажээ. Тэр нь үргэлж хөдлөж ажиллах учир ийм их хоол идэх нь аргагүй ч юм уу. Хүний зохион байгуулалтаа гэж сонин юм шүү. 

Хоёр дахь өдөр нь Гонконг зах орж үзэв. Ёстой нэг ёоёо хөдөлгөсөн газар байлаа. Шар үстэй намайг Орос гэж бодсон бололтой. Посмотрий, Сколькоооо гээд л зуурчих аюултай юм байналээ. Дүү нарыг маань дээшээ, дээшээ гээд л манай хоёр доошоо доошоо гээд д Дүүжин Даажингийн наймаа шиг л ярих юм. Дэлхий тэндээс эхэлдэг гэж онигоо байдаг юм гэсэн. Дэлхийн бүх брэндүүдийн ихрүүд байх юм. Үүнийг хараад би нэг юм саналаа. Энэ Хятдуудын нэг гоц удмын онцлог юм байна гэж бодов. Учир нь Ханз үсэг бол Дүрс үсэг. Юмыг дууриалган дүрсэлж байж үүссэн гэдэг. Өвөг дээдүүд нь ингэж үсгээ хүртэл дууриалган копидож байсан юм чинь Үрс нь аргагүй ч юмуу. Дууриахгүй юм гэж алгаа. Дэлхийн Брэндүүдийг тэд Хятадын ориг брэнд гэх ажээ. Дүүжин даажингийн наймаачдаас залхсан би дахин тийм газраар нь орсонгүй. Их дэлгүүрт нь орж иртэл газраас ургав уу, тэнгэрээс унав уу гэлтэй бас Өвөр Монгол хүүхнүүд гэнэт гарч ирээд л би буулгаад өгнө, хямдруулна, карт март бонус гэх мэтээр толгой эргүүлнэ.

Ер нь Монгол улс наймаачдынхаа хүчээр бүх орноос илүү барааны сонголт сайтай мэт санагдав. Би биеэрээ Бээжин явсын байна гээд л торго хайж олон газар очсон ч хэдхээн торго сонголт ч муу байх юм. Тэгээд торго хайгаад Хан Су гэх газар явав. Түүний ойр Шанхай байдаг гэж сонсоод заваа гарвал Шанхай орж үзье байз хэмээн бодов. Гэтэл юу вэ Шанхайгаасаа цаашаа байж таарч инээд хүрлээ. 

Хансу явах ч төлөвлөгөөгүй өглөө эрт Тяньжин, Жинан ч орохоор гарлаа. Нэгэнт Жинан орсон юм чинь ХанСу орноо гээд халуураад явснаас болж Бээжинд хоёр хоног буудалдаа эргэж очиж чадалгүй хоосон өрөөний мөнгө төлөв. Тийм хол гэж ч саналгүй чухам л орой шөнөдөө ирэх юм бодсон чинь Хятадын гүнд орчихсон байжээ. Нэгэнт гүнд нь орсон юм чинь гээд цааш явсаар Хятадын зүүн эрэгт хүрчихсэн. Зам зуураа 1950 оны хавьд Монголоос хөөгдсөн хятадуудын нэг авгай бидэнд газарчилж хэлмэрч хийсэн юм. Монголоор хачин сайн ярих бөгөөд НаранТуяа гэх монгол нэртэй байвал яах уу? Ккккк. Бас л нартай холбоотой нэртэй найзтай болов. Хужаа Нарантуяа маань маш сайн хүн байлаа. Зогсоо чөлөөгүй ярих бөгөөд бид ядраад дуугүй болсон ч тэр хэнийг ч ялгахгүй хажууд хавьтаж ойртсон бүх хүнтэй ярьдаг онцлогтой авгай байлаа. 59 нас хүрч байгаа гэхэд даанч сэргэлэн, цовоо, хөнгөн биетэй ядардаггүй хүн байв. Тэр жолооч, худалдагч, замын зорчигч, үйлчлэгч хэн ч бай таарсан бүх хүнтэй яг л нөгөө ГАМП шиг л үргэлжлүүлэн ярина. 

Тэр зогсоо чөлөөгүй ярисаар би Монгол Хятадын найрамдсан МОХЯ шинэ хэлтэй болох дөхөв. Наашаа цаашаа явнаа, тоглоноо, Ирбаа, Явбаа, Ядарбаа, ийшээ тийшээ явбаа гээд л их олон үг сурав. Бакзаа явнаа, билээт баахгүэээ, эрт ябнаа л гэнэв Зочин буузаа дэмий мөнгө өгсөөөн л гэнэ. Хэхэхэ зочид буудалдаа хоёр хоног хоосон мөнгө төлж буйд санаа нь зовж үглэнэ. 400 юаанаа 800 болбаа гээд л тооцон үглэнэ. Нээрээ л зочин буузаа 800 мөнгөөөө шатсаан хэхэхэ.

Тэр дөрвөн охинтой ээж хүн учраас надад бас анхаарал тавина. Орой буудалд хонохдоо мээмчигээ тайлбаа, амарваа, унтваа, сайн идбаа гээд л намайг их халамжилж сурганабаа ккк. Та дараа ирбаа надтай хамт наашаа цаашаа явбаа тоглобаа хэмээнэ. Тэр хятад ээж надад их таалагдав. Охиддоо бас санаа тавина, охид нь байнга утасдан ээжийгээ бас анхаарна. Охид нь монгол, орос хэлтэй гэнэ. Бага охин нь нэг настай байхад Монголоос хөөгдөн иржээ. Ирхэд нь их газрын Хятадууд нь бас ад үзэж нилээн зовсон гэнэ. 

ХанСу болон бусад газар орноор явахад билет олдохгүй болох дугаарлах гэх мэт асуудал их байдаг юм байна. Мөн Хятадууд хэтэрхий бахирч ярин шаагилдана. Олон хүнтэй учир хичнээн сайхан юм хийгээд хийгээд л завааруулж бохирлох нь их байв. Юун ч их нус, шүлс нь урсдаг юм. Тэр сайхан шинэ барилга шал руу шүлс, нусаа нийх юм. Хөдөөнийх нь хятадууд ч шинэ сайхан юмсыг нь ёстой сүйтгэх юм аа. Нил шээс үнэртэнэ. 

Тяньжин орчихоод бид Бээжинд эргэж ирэн амарчаад өглөө эрт Жинан явлаа. Хурдан галт тэргээр удаан явсан бөгөөд Жинанаасаа дүүгийн нэгэн түншийн байдаг газар луу машинаар бас хоёр цаг явах байв. Нэгэн босс нь хоёр чийчаантай тосов. Биднийг хоолонд оруулав. Энэ хоолны газар их инээдтэй хоол идэв. Гахайн чөмгийг гялгар уутан бээлий өмсөж байгаад л гуурсаар соров. Түвэг байгаадаа гээд би савхаар ухав. Гахай, тахиа, нугас их иддэг бололтой. Би Хятадуудыг дан л ногоо иддэг байх гэж бодтол маниустайгаа ялгарах юмгүй л мах идхэд гайхлаа. Ногоо нь үлдээд байгаа юм даа. Тэдний байх газар луу хужаа Нарантуяатайгаа хамт явсан юм. 

Нарантуяа бид хоёр нэг машинд нь сууж даргатай нь явлаа. Гэвч тэдний жолооч нь хурдны зам дээрээ төөрөөд өөр замруу орсноос болж бид 2 цаг явах газар 6 цаг явсан даа. Тэр нэг урт замыг дуусгаад дахин зам руу ортол бас буруу замаар оров. Уг нь нөгөө зам заагч Чигээрээ чигээрээ гээд л хүүхэн нь яриад байсан боловч дарга зөрөн энэ зам руу ор гэчихсэн учир жолооч даргын үгэнд орвоо. Буцахдаа бас л өөр замаар ороод бараг нэг километр явчихаад бас буруудсанаа мэдэв. Ингээд бид хурдны зам дээрээ ухарсаар гарав. Дөрвүүлээ дахин олон цаг төөрч явахаас залхуураад ухрий гэж санал нэгдсэн юм. 

Зам зуур онцгой нэг уул харагдан би түүнийг асуухад Нарантуяа мэдэхгүй байв. Гэвч тэр уул нь сүүлийн үед нэрд гараад байгаа юм байна. Хятадын 108 баатартай нэг кино байдаг гэнэ. Тэр киноны зураг авалтыг тэнд хийжээ. Түүнээс хойш хүмүүс жуулчлалаар их ирдэг болсон уул гэнээ. За төөрснийх манай Онгодууд тэр уулыг үзэж харлаа. Түүнийг үзүүлэх гэж төөрүүлэн бүтэн 6 цаг явуулсан ч юмуу бүү мэдээ. Босс 108 баатартай хуйлсан урт зураг бэлэглэсэн. Тэр газар ажлаа амжуулчихаад шөнө Жинан буцан ирж тэндээ хонов. Өглөө нь халуураад Хансу явж шөнө очиж хонолоо. Их хол газар байсан. Шороон түмэн хүмүүстэй хэцүү газар байлаа. Шалавхан дараа өглөө нь Бээжин буцав.

Бээжинд байхдаа би гурван удаа буудалдаа Буурлуудаа буулгав. Энэ буултуудад нууц хэдэн зүйл болсон бөгөөд би одоо ч учрыг нь бодон гайхна. Хужаа нарын дээд ээж орж ирсэндээ. Нуруу нь бөгтийж байсан тэр сүү уугаад хэд өөрийгөө орвуугаар ташуурдаад л залуу бүсгүй болов. Тэрнийг орж ирсэнд би мэл гайхсан бөгөөд ихэд уур хүрэв анхандаа. Гэвч би түүнийг их өрөвдлөө. Учир нь миний буудлын давхар өндөрт байж цонхоор өндөр өндөр байшингууд харагдан тэр ихэд цухалдан гуниглав. Түүнд өргөн сайхан үзэгдэх тариан талбай, замаар инээн гүйх бяцхан хүүхдүүд, уулс, агаар үгүйлэгдэн гуниглав. Тэр надтай олон зүйлийг ярьсан бөгөөд намайг ирсэнд ихэд баярлаж байгаагаа хэллээ. Тэрээр өөрийн үрсийг газрыг шүтэн амьдарч, газраас идэш хоолоо идэх заяатай төрсөн учраас газрыг шүтэх ёстойг хэлэн халаглана. 

Танай хүүхдүүд их мууваа идэж ханахгүй ээ, газрыг хайрлах сэтгэл үгүй ээ, хоолоо олох байтугай давраад хоол болохгүй эрдэнэсийг хүртэл идваа, хайяа ихэд мууваа, тэнгэр байхгүй бол газар үгүй бус уу, тэнгэрт захирагдаж газрыг хайрлахыг мэдэхгүй ваа эцэст нь газаргүй болсон тэд яаж шавааралдан толгой толгой дээрээ суун баахыг нь та харж байнаа гэхэд Эх ихэд уурсан: Би тэдэнд ходоодоор нь мэдүүлнээ, өөрөө өөрсдийгөө устгах болжээ эд хэмээгээд миний идэж байсан эрдэнэ шишийг тарнидаж өглөө. Ингээд үүнийг чи хүн олонтой газар хаяарай. Хэдэн саяар үржин хийх ажлаа тэр хийх болно гэв. Хайран эрдэнэ шиш би уг нь идхээр авч байсан юм. Түүнийг хаяхад идсэн шувууд, харх, оготно гээд л ятар ч амьтан, хүний хөлөөр гишгэгдэн тэр хүн хаана л хүрнэ тэр бүх газрыг л тарнидан Хятадуудыг газар хайрлах сэтгэлд сургах юм байлгүй дээ. Учрыг нь сонсоод би өөрийн идэх хоолоо Хятдуудад зориулбаа. Дараа нь манай дээд ээж бууж намайг санаа зоволтгүй гэж хэллээ. 

Учир нь Онгодууд маань ч хоёр хуваагдан санал зөрөлдөн зөвлөлджээ. Тэднийг цөөлөн устгасан нь дээр гэж догшин онгодууд дайран байсан ч би гээч замдаа царай муутай төрсөн тэр нэг бяцхан хүний ганц үрийг өрөвдөж хайрласнаас болоод манай Хатан ээж нарын сайхан сэтгэл дийлсэн бололтой. Юутай ч Хятадуудын ээжийг нь сэрээн бөөлж үрсийг нь ховлоод сайтар ухуулав. Тэр ээж бас их хүч чадалтай мундаг хүн байсан шүү. Өндөр байшингууд дунд байх түүний гуниг, хүсэн мөрөөдөн хайсан тэр сайхан дуртгалуудыг би өөрийн нүдээр харсан. Тэр ээж ч бас маш сайхан үзэсгэлэнтэй байгаль, инээн наадах бяцхан үрсийг харан инээж сэтгэл нь уярахыг хүсэн хайсан ч шөнө ёлтойх гэрлүүдээс өөр юу ч хараагүйдээ их бухимдсан. Тэр бөөлөн дуу дуулж үйлээ хийсэн бөгөөд дараа нь манай Хатан ээж буугаад намайг алгуурхан хажуу тийш унагасаар таг унтуулав. Өглөө би хэнгэргээ тэвэрчихсэн сэрсэн. Ер нь хужаад би хэнгэрэгтэйгээ унтсаар ирсэн. Гартаа зэвсгээ барин унтаж байлаа. 

Бээжинд дүү нар маань намайг амраах гэж санаа тавин бүтэн биений массаж, хөл тавхайн гээд л дэмий мөнгө үрнэ. Монголоос би суунагласан нүдтэй маш ядруу явсан бөгөөд Бээжинд элдэв засал энээ тэрээ хийгээгүй учир харин шөнө бүтэн нойртой хонож байв. Хамгийн гол нь миний эрүүл мэндийг хорлож хайран цаг үрдэг интернет Хятадад чөлөөтэй биш байсан учраас би амрав. Би судар болон Нарангэрэлийн бэлэглэсэн Их Засаг номоо авчирсан учир уншиж амрав. Бүүр олон өдөр ийм сайхан зав гараасай номоо бүр бичиж тэмдэглэх юмсан гэж бодсон ч зав хомс байлаа. Ялангуяа Их Засаг хуулийг сайтар судлах хэрэгтэй байсан ч хангалттай зав гарсангүй. Би номуудаа буудалд амрахдаа, унаагаар явах зуураа л уншиж амжиж байв. Тэнд байх аугуу зүйлүүдийг уншихаар л зүрх хөөрөөд баясал төрөн түмэн юм толгойд эргэлдээд баярлан бахдаж өвөг дээдүүдээ улам их өрөвддөг. Бахархахгүй байх арга даанч байхгүй дээ. Дэлхийн түмэн мэдээсэй гэж яарна. 

Массажанд ороход юун ч тансаг газар оров. Ингэж байхдаа Монголдоо өнгөрөөсөн хэдэн өдрөө бодон инээд хүрэв. Миний хэдэн найз намайг амраачих санаатай их хичээсэн бөгөөд хэт их ажиллан нойр, хоол муу гүйгээд ядран нүд нь гархилж хавдсан намайг өрөвдөөд хоолонд оруулан амттай шимтэй, ядаргаанд сайн гэсэн бүхнийг ам руу минь хийхээр гүйцгээсэн билээ. Тэдний хайранд өлгийдүүлэхдээ ихэд санаа зовсон. Нэг өдөр тэд надтай массажны газар орсон юм. Угаана, массажлана яана, яана ч гэнэ үү маш их үйлчилгээтэй сайн амар гээд л бараг хүчээр аваачаад оруулсан. 

Тэнд их дурсгалтай гоё юм болсон. Олон хүүхнүүд усанд орон, саунд суун биений хирээ үрүүлнэ. Ороход хоёр орон дээр хоёр хүүхнийг бөндөгнүүлэн биеийг нь үрэх хоёр охин байв. Яасан ч хүнд хэцүү ажил хийдэг юм дээ гэж өрөвдөн байлаа. Би эмэгтэйчүүдийн үйлчилгээний газар орсон тул зайран онгодууд болон хамгаалалтын онгодууд гадаа тойрно. Хатдууд олноороо буун солигдов. Тэд яагаад ч юм надтай их төстэй ааштай их дэггүй байдаг учир бөөн шаагиан болов. Ус руу ч зарим нь гүйж орж, үрүүлэн хэвтэх хоёрын нуруун дээр давхиж гаран дундуур нь орж үрүүлэн дэггүйтэж инээд алдана. Усанд орчихоод би толгойгоо массажлуулав. Гэтэл намайг усанд орох бүсгүйчүүд рүү харуулан суулгаад массажлах юм. Би суутал яг л миний нүд чанх тэгш нөгөө усанд орох бүсгүйчүүдийн бэлхүүснээс доош харалдаа байх бөгөөд тэдний бужгарууд нь нүдэнд үзэгдэнэ. Энэ газрын хүмүүс үйлчилгээ тав тух соёлыг мэддэггүй бололтой.

Нэгэнт доор орших бужгаруудыг харсан би яаж зүгээр байхав толгойд хачин бодол эргэлдэнэ. За энэ хүүхнүүд хэрэв хувцас өмсдөггүй бол энэ үсүүдийг яах вэ гээд л бодлоо. Толгойн үстэй адил арчлах байхдаа. Шулуун хими хийлгээд л Ккккк, уртаас нь шал хүртэл ургуулж төсөөлөв. Хахаха салтаа саам нь харагдахгүй юмка өмссөн мэт Кккккк, сүлжвэл яах бол халзраад унавал яаж аргалах вэ хиймэл үс толгойд бол тогтоно, харин доор наах уу ч гэх мэт элдэв юм бодон инээд хүрээд толгойгоо массажлах тааламжыг мэдэрсэнгүй. Мэдмээр юм хөөш би ийм газрын эзэн болбол өөрөө бүх зүйлийг өөрийн биеэр үзэж байж тархийг юунд ч ажиллуулахгүй байж л ядаргаанд орогсодыг амраана даа гэж төсөөлөв. Нээрээ ийм газартай болбол жаатай сайхан газар байгуулбал таарна. Миний хоёр дүү эмч учраас нэг нь оношлоод л нөгөөх нь арлын эмчилгээгээ хийгээд л Кккккк, тооцооны дүү маань тооцоог нь бодоод л тэгснээ Чөөгий хөөхийг нь би нэг өрөөнд суучихсан хөөж байвал яанаа. Хахахаха янзтай өвч эмчилгээний сайхан газар байна шүү гэж баясан төсөөлөөд инээд хүрэв.

Миний хирээ бөндөгнүүлэн бөөгнөрүүлэх ээлж ирэв. Ёоооёоёоёоёо яг нидрүүлэг дээр хувцас үрж угаах мэт үрэв. Хатдууд орилон тавгүйрхэж зугтана. Бөөлжис цутгав. Улаачын биеийг үрүүлий яасан муухай үрдэг юм гэж уурсан тэд холдов. Хөөрхий би махан биеэрээ нидрүүлгэний зовлонг тэсч гарлаа. Дараа нь массаж хийлгэсэн бөгөөд нилэнхүйдээ үргэлжлэх орыг хараад Хатдууд тэрүүгээр нэг гүйлдэн дэвхцэж, үсэрч хариан үймүүлсэн учраас миний бие амарсангүй тонгочиж өгөв. Нийтээрээ үргэлжлэх энэ бүхэн надад лав таарахгүй бололтой. Монголд өнгөрүүлсэн энэ дуртгалаа Хятадынхтай харьцуулан дурсан санаж инээд хүрэв. Хятадын энэ газар хоёр хүний ортой, чив чимээгүй бодол үймүүлэх юмгүй, гэрэл нь бүдэг, яг л амраах л зориулалттай байсан. Мөнгөнд дуртай Бээжингийн хүмүүс үнэхээр уур дургүй хүрмээр мөнгө нэмж нэхдэг юм байналээ. Ядахдаа гурав нугалж болноо доо гэтэл арав хорь нугалж нэхдэг нь ой гутмаар. 

Хятадад илжиг бас иддэг юм байналээ. Хөдөлдөг хөдөлдөггүй бүхнийг иддэг энэ ард түмэн Мангас болжээ. Илжиг идэж яажийгаан гэхэд Нарантуяа биенд сайн гэх юм. Биенд сайн цай, ногоо, мах гээд л биенд сайнгүй юм байхгүй бололтой.

Хоног хугацаа ч өнгөрч Шенгений виза ч гарчээ. Энэ өдөр Хааны зуны ордонг санамсаргүй явж байгаад үзлээ. Гэнэт нэг дов өөд би авираад гарчихав. Гэтэл тэр газар маш сайхан үзэсгэлэнтэй газар, нарны туяа ил харагдах ойн цоорхой мэт байв. Хуураа гарган хуурдаж гарав. Удалгүй салхи сэржигнэн салхилж их тааламжтай боллоо. Нүдэнд уулын орой дээр туяа цугларан бөмбөлөг болон нийлнэ. Энэ ордонтой хамаатай хамаг Хаад Хатдын сүнсүүдийг дуудаад амилуулан тэр уулын нэгэн сайхан өндөрлөг оройд нь оршоон Үйлээ өөрсдөө хийцгээ, эх дэлхийгээ авархад Хаад, Хатдын ухаанаа, хуулиа тогтоо хэмээн мэдүүлэв. Бага зэрэг бичлэг хийв. Энэ өдөр бол ёстой миний төлөвлөөгүй мэдээгүй юмс болж өнгөрч өөрийн эрхгүй л олон үйл хийсэн бөгөөд би ч одоо ухааныг нь сайн олохгүй л байна. Буурлууд л мэдэж байгаа юм байлгүй дээ. 

Хятадад интернет чөлөөтэй биш учир өргөөнийхөнтэйгөө холбогдох хэцүү байв. Нөхөр маань майл явуулжээ. Гэгээн минь ээж яваад 40 хоносон гээд л хуруугаа сарвалзуулан тоолж одоо 200 хоноод ээжтэйгээ уулзана гээд л өнөөх л хуруунуудаа тоолсоор байгаа гэнэ. Уйлах ч газар олдохгүй мэт сэтгэл үймэрнэ. За яахав миний хань Гэгээнийхээ төлөө, гурван хүүхдийнхээ төлөө зүтгэнэ харин би тэднийхээ хүүхдүүдийн хүүхдүүд хойч үеийнхээ уух тунгалаг ус, амьсгалах цэвэр агаар, гишгэх чулуутай хөрсийн төлөө л энэ бүх үйлийг хийн тэднээсээ хол зүтгэж явна гэж л өөрийгөө арай гэж тайвшруулна. 

Намайг явахад чанга тэврээд нулимсаа нуун ядаж байсан бяцхан Гэгээн маань ээжгүй амьдрал үзэж байна даа. Харин миний зайран хүү Монголд ирхэд эргээд л нялхарч эрхлэн ээжийнхээ өвөрт унтан гарах бүртээ л хацраа өгөн үнсүүлнэ. Бас аавыгаа, дүүгээ, эгчийгээ санасан тэр тэдний тухай ярихдаа нулимсаа барьж ядан залгиж байхыг хараад бид тэднийхээ тухай ярьж ч чадахаа больжээ. Гадаадад удахаар Монгол гэж үг сонсоод л нус гоожоод нулимс урсдаг. Харин бид эх орондоо байхдаа өөрийн хайртай хүмүүсээ санан шаналах ажээ. Нөхөр маань зайран хүүгээ санаад хурдан өөр лүүгээ явуул гэх юм. 

Дүү нар маань надаас түрүүлэн Монгол явсан бөгөөд үлдсэн урт аялалаа би ганцаар хийлээ. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.