ХӨХ ХОТ болон Өвөр Монголоор
Вагоны билет олдоогүй байж, арай гэж нийтээр явдаг нь олдоод шөнөжин сууж явсаар Хөх Хотод ирлээ. Суугаагаараа мах болох дөхсөндөө.
Хөх Хотод ирсэн би ганцаар үлдэв. Хөх Хотыг Алтан Хан маань Далан Хар Уулыг түшиглэн өвөрт нь байгуулсан түүхтэй ажээ. Би нэг Нарантуяагийнхаа танил нэг баян хятадын асрамжид үлдэв. Яадаг ийдэг ч гэнэ үү их л баян юм гэнэ. Надад авсан цоо шинэ машинаа үзүүлсэн нь сая долларын үнэтэй машин ч гэнэ үү. Нэг урт юм байлаа. Зогсоолоосоо хамар нь урт гараад байгаа тэр машин юу нь гоё юм бөө мэд. Хамар нармайг нь харж явах гэж бөөн л түвэг баймаар. Ер нь Хятадууд их мөнгөтэй хүнд их долигнодог дүгнэдэг гэнээ. Цаг, зүүлт ч юм уу үнэт юм байх ёстой байтал надад үнэт юм юу ч алга. Би бөгж ч үгүй явж байлаа. хятад Нарантуяа надад тэгж хэлсэн бөгөөд намайг нэг үнэтэй чулуун бугуйвч ав гэж Бээжинд сайн санан зөвлөж байсан.
Би холын замд дээрэмдүүлэх учраас шалдан явсан нь дээрээ гэж ойлгуулсан түүнд. Тэр Бээжиндээ үлдсэн бөгөөд түүний захиж өгсөн Хятад намайг үнэтэй ресторанд оруулан зочид буудалд оруулав. Гэвч Хятад хүн л бол хятад хэмээн би бодохыг хичээн их чика явав. Хахаха даанч мартаад байв. Хятад хүн Монгол хүн хоёр гэж үйлийн үртэй өстөнгүүд байх юм даа. Юу ч болсон дотроо нэг л хартай. Цаана нь юу нуугдан байгаа бол гэж бодно. Гэвч надаас эд юугаа авахав дээ. Хужаа Нараа маань харин сайн ээж байсан юм шүү. Намайг аймшиггүйгээр эх орноор нь тэнэж буйд санаа нь зовон өөрийн итгэлтэй хүндээ захиж байсан.
Айчи хошуу явах билет олдохгүй болсон учир би автобусны ч хамаагүй билет олж өгөхийг хүсэв. Хятад маань нэг Өвөрмонгол орчуулагч аван бид Далан Хар уулыг тахив. Хятад намайг гайхан харан тамхиа татан инээж сууна. Тэр намайг боов, сүү өргөн хуурдан, жимс өргөн уулсад зориулахыг гайхан харна.
Өвөр Монгол маань бас өргөл өргөн гүйж сүсэглэв. Тэр амилуулах уулсын хөвөө болон Амийг энгийн нүдээр харж чадсан учраас их л учрыг асуун надаас шалгааж бас надаас орой нь хөлөө бариж өгөхийг гуйв. Би орой нь хужаа тэр хоёрт буян үйлдэн өвчнийг нь барьж өгөв. Хужаа маань нуруу нь өвддөг гэнэ. За хэн мэдкү хэн мэдкү хужааг зүхэн харааж байсан би хужаагийнхаа өвчнийг барьж өгөх юм. Эх орноосоо урвачих вуу яав. Яанаа одоо цаазын ял авчих вуу яав. Хэхэхэ. Гэвч энэ хужаа маань Хөх Хотод уул тахих бүх бололцоог хангаж өгсөн юм даа. Хэл мэдэхгүй, хөл дүүжлэх унаагүй, газар мэдэхгүй би хэнгэргээ үүрээд хаачихав дээ. Күе мөн сонин шүү. Би хэрэгт дургүй учраас түүний нэрийг асуусан ч үгүй аягүй бол хужаагаараа бас л Гэрэл мэрэл нэртэй байсан бол яанаа Кккккк. Юутай ч хужаагийн Нарантуяа, Гэрлүүд бас Тэнгэрийн үйлд минь үнэн сэтгэлээр туслан их үйлд оролцсон юм даа.
Маргааш өглөө нь нэг дөчөөс явах билет олж өглөө. Шээ шээ, Баа баа гэх мэт хятад үгтэй би болон Сайн бааана уу, Баяртай гэх ганц хоёр монгол үгтэй хятад бид хоёр чухам сүйдтэйгээр биенийгээ үдлээ.
Чулуун цагаан буюу Байчи.
Автобусаар би арван хэдэн цаг явсаар Байчи хошууг зорив. Харанхуйд хаа ч яваад байгаан бүү мэд. Одоо энэ цаг мөчөөс би Монголд байхдаа холбоо тогтоосон ӨвөрМонгол хүнийхээ даалтанд оров. Интернетээр танилцсан бид утсаар ярина. Би Хятадад утас авав. Тэр хүний олж өгсөн хүн намайг тосох учиртай байлаа. Тэр хүн Европт амьдрах бөгөөд түүнтэй нэг монгол хүү намайг танилцуулсан юм. ПээПүүгийн найзууд билээ бид, санаа зорилго нэгтэй учир би түүнд итгэсэн. Хэцүү шүү дээ. Интернетээр хүний наймаа болон гэмт хэрэг яасан их гардаг билээ дээ. Түүний танил ӨвөрМонгол өөрөө нутагтаа байхгүй олон жил улс төрийн шалтгаанаар гадаадад байх учир өөрийн найз нараасаа Монгол ажаагаа тосч авч туслахыг гуйсан юм. Байсхийж байгаад л гадаадаас тэд утсаар холбогдон надад санаа нь зовно. Хөх Хотод уг нь тэдний танилууд намайг тосч аван үйлчлэхээр ярьсан боловч Польш элчингээс болоод товлосон өдөр нь хойшлогдон тэр хүмүүс нь өөр газар явж би өөрөө Хятадтай холбогдсон билээ.
Өвөрмонгол маань утасдан Хөх Хотод түүний танихгүй хүнтэй яваад байгаад санаа нь зовон Би их шаналж байна гэв. Яасан аймаар үг вэ? Шанална гэх үгийг сонсоод би бас тэр хүнийг шаналуулсандаа санаа их зовов. Юутай ч тэр хүн маш сайн хүн бөгөөд эх орондоо их хайртай жинхэнэ Монгол хүн байлаа.
Би тосох өвөрмонголтойгоо ярингаа хажууд байх хэн нэгэн хужаа нартаа шууд утсаа өгчихдөг байв. Тэгээд тэд баабабабаба гэж ярьчаад л би юу болсныг нь асуун газар орны баримжаа аван утсаар хэлмэрчлүүлсээр аялалаа үргэлжлүүлсэн юм.
Хөх хотоос Байчи орох зам зуур Их Хятадын бүтээн байгуулалт мод тарих хөдөлгөөн намайг их баярлуулан сэтгэл өндөр явж байлаа. Юун ч хол юм явсаар шөнө болж Байчид иртэл хөдөө хээр буух юм. Хүн тосоогүй бол би хээр хөлдөж үхэх байлаа. Маш хүйтэн шуурга тавин хав харанхуйд хаа юу байгаан бөө мэд гэмээр. Зам зуураа хаана зогсох буухаа ч мэдэхгүй би замдаа нэг бараг бэлхүүсээр минь татахаар хужаатай найз болсон юм. Тэрэнд билетээ үзүүлээд толгойгоо, нүдээ хөдөлгөөд л хүн зоны байгалийн хэлээр ярьсан бөгөөд тэр бас Байчид орох билеттэй байхаар нь тас наалдчихав хэхэхэ. Автобусанд суух үед аймаар шахалдаантай байсан бөгөөд би тэр муугаа чухам цээжээрээ хамгаалж байгаад л урдаа оруулж авсан даа. Золиг гэж эр хүн юм байхдаа хариугүй сиймийсэн юм. Арслан заан шиг Монгол авгайн өвөр хамгаалалтанд тэр лавтай амар амгалан автобусандаа орсондоо. Тэр миний өмнө суудалд суусан бөгөөд би байсхийж байгаад Байчи, Байчи гэж сануулан тэр толгой тохино. Байчид буутал намайг шууд л таниад Сайн явж ирэв үү гээд л Монгол хүн тосч мөн сайхан санаа амарав.
Ашгүй тэд машинтай байв. Ачаагаа авах хооронд л хийсэх дөхсөн хүйтэн шуурга тавина. Надтай адил хоёр нимгэн хувцастай хүүхнүүдийг тэд бас машиндаа багтаагаад явлаа. Бараг 30 минут явж байж ирэх ёстой газраа ирлээ. За тэгээд л сонин сонин монгол үгнүүдийг сонсож гарав. Нөгөө хоёр хүүхнийг гэр гэрт нь хүргээд Зоос авахгүй ээ гээд авсангүй. Монгол хүн учраас Зоос авахгүй ээ гэцгээж байв. Шөнө намайг тоссон залуугийн дүүгийнд ирэхэд бөөн хоол хийсэн байлаа. Хамгийн гайхалтай нь шинэ өрөм, ааруул, бяслаг байх бөгөөд тэд намайг аягаа тавив уу үгүй юу л аяганд өрөм, бяслаг хийж өгнө. Баахан хоол идсэний дараа дахиад л хоол ирэв. Бууз гэж хоол ирэхэд би бараг хөлөө хөдөлгөж чадахгүй бүдүүрсэн байв.
Намайг тамхи татах уу гэв. Үгүй ээ. Архи уух уу гэв. Үгүй ээ. Гэтэл тэд их л сандарч өөр архинууд үзүүлэв. Пийжүү, виноо, хар архи гээд л төрөл бүрийн архи үзүүлхэд би ер уудаггүй гэтэл гайхав. Би бас гайхан би эмэгтэй хүн гэхэд Эмэгтэй хүн архи уудаггүй юм уу гээд гайхан инээх юм. Хэтэрхий сайхан сэтгэлтэй, зочломтгой тэднээс би санаа зовсондоо архи уухаар шийдлээ. Сайхан монгол архи уухаар болов. Өөө сайхан сайхан, сайхан монгол архи байлаа. Амаар орохдоо янз бүр болгохгүй, ер нь шилдгийн шилдэг нь монгол архи байх шүү. Ингээд хэд хоногийн өмнөх явдлаа дурсан санав. Миний найз нар намайг үтэр түргэн ядаргаанаас гаргах гээд жинхэнэ ориг монгол архи хаа холын хөдөөнөөс нь аваад чухам л нандигнаж байсангаасаа жааханг илүүчлэн орой унтахдаа халаагаад уучих шар тос хийгээд тэгээд л бантан тас нам унтана гэсэн юм. Ингээд би ард түмний баатар гарын алганы шидтэн найзаасаа чухам монгол архи авч халаан уусангаа санав.
Гэхдээ надад эсрэгээр үйлчилж бантан тас бололгүй наашаа цаашаа болон хөрвөөж босч суугаад интернетээ шалгаад л чухам ажил хэрэгч болж их ажил амжуулсан юм. Манай Өвөрмонголчууд ч бас ядаргаанд сайн та нам сайхан унтана гээд л надад өгөн би гурван аяга уув. За хоёр дахь удаагаа туршиж үзнээ гээд л уучихав. Гэвч энэ өдөр би бас наашаа цаашаа болон тонгочоод л маргааш хийх бэлтгэлээ базаан буудалд хонов. Нөгөө дутуу алсан могой шиг гээч юм болов уу яав хэн мэдкүү.
Тэр өдөр бидний уулзалт маш таатай сайхан байсан. Том, өргөн гэхийг ер нь бүдүүн гэдэг юм байна. Миний том охиныг бүдүүн охин чинь гэж ярьсан. Охин сонсуул уурлах байхдаа Хоооо гээд л сүр эхлээд л баахан шоолно биз. Өвөрмонголчууд намайг монголоор аялгатай ярьж байна гээд л би: Хээхэхэ харин та нар аялгатай яриад байна гээд л их инээдтэй ярианууд өрнөсөн.
Энд нэг юм анзаарлаа. Бид бас орос үгүүдийг хэрэглээд сурсан байгаагаа тэнд л жинхэнээр нь мэдэв. Утсаар ярих миний яриаг ойлгоогүйгээс болж хариугүй тосох үйл ажиллагаа алдагдах дөхсөн бөгөөд Шведэд байх андууд л байнга санаа зовон тэд нар луу ярьсаар ойлголцжээ. Би ярихдаа: Вагоны билет олдохгүй байна. Автобусны билет олдуул очино гэжээ. Ккккк. Гэтэл манай хэд вагон, билет, автобус гээд мэдэхгүй байжээ. Галт тэрэгний тийз алгаа гэвэл ойлгох байжээ. За тэгээд монголоор нь автобусыг нь юу ч гэдгийн хэн мэдкү. Бид олон зүйлийг ярин их инээлдлээ. Би гэртээ ирсэн мэт их халуун дулаан сайхан байсан. Гурван найз залуу маань жинхэнэ монгол эрчүүд байлаа. Гэвч нэг түвэгтэй юм нь цай уугаад дуусаа ч үгүй байтал л цай нэмнэ. Дээрээс нь гурвуулаа л аяганд минь бяслаг, өрөм савхдаад хийчихнэ. Савхдахдаа ядахдаа ганцаар биш давхарлаад л аваад хийнэ. Гурвуул хийх учир би идэх гэж ёстой сандарна. Үгүй ээ би цадсан, болноо гээд байхад л гайхаж харж байгаад л идчих идчих гээд хийхийг нь яанаа.
Цагаан идээ идэж байгаадаа би их баяртай байлаа. Тэд дандаа иддэг гэнээ. Бяслагийг ХУРУУД гэж хэлдэг гэнэ. Хурууд гэж ааруулыг хэлдэг биз дээ гэхэд ааруул гэж энэ гээд өөр юм заасан. Бөө мэдээ бөө мэд.
Тэд пийжүү болон хар архи уув. Нэгнийх нь эхнэр нь пиводоод ирсэн гээд л тэрүүгээрээ дагнахгүй бол толгой өвдөнө гэх юм. Энд эмэгтэйчүүд архи уухыг ердөө ч гайхдаггүй бололтой. Би гурван аяга монгол архитайгаа бүтэн хоёр цаг ноцолдож байж дуусгав. Буудалдаа ирээд би хэнгэргээ тэврээд л унтаад өглөө.
Өглөө эрт долоон цагт нэг нь ирээд өчигдөрийн айлдаа очлоо. Сайхан өрөмтэй цай, боорцог идэв. Хар өглөөгүүр би ер юм иддэггүй ч гэрийн боорцог нь маш сонин ховор эд байв. Өнөөх гурав намайг пологттол аяганд бяслаг, боорцог хийн бас буузаар шахав. Би бүдүүрчихнэ болохгүй идэхгүй гээд л олон дахин цааргалж байж арай гэж болив. Тэднийх бяцхан хоолны газартай бөгөөд өглөө таван цагт босоод л хоол хийдэг гэнэ. Хар өглөөгүүр л хоол иддэг юм байна хужаа нар.
Өглөө бид эртхэн Хаан Хайрхан уулын зүг явлаа. Явсаар байгаад бөөлөх газраа ирлээ. Өвөрмонголчууд бөө гэдгийг мэддэггүй бөгөөд ламын шашинтай гэнэм. Хоёр нь юунд ч сүсэглэхгүй нэг нь ламддаг гэнэ. Хөлөн буйр ч гэнэ үү манайхаар Хөвсгөл мэт холын газар харин бөө байдаг сурагтай. Би Бух хаданд ирж бөөллөө. Хэнгэргээ дэлдээд эхэлтэл зүрхээр хатгуулав. Өөрийгөө таниул хэмээн Буурлууд хэллээ. Би нөгөөх л Солонгост бөөлсний адил гутлаа тайлаад хөл нүцгэн газар зогсон гарын алгаа газарт тавьж таниуллаа. Ер нь гадны улс орноор бөөлөх явцад нэг гайхмаар зүйл нь надаас өөрийг нь тахих эрхтэй үгүйг шалгадаг явдал их сонин.
Өмнөх өдөр хүйтэн салхиар нүүр нүдгүй шуурч байсан ч энэ өдөр салхи тогтуун болжээ. Гэвч өглөөний жавар арилаагүй газар хүйтэн байсан ч хөөрхий би хөл нүцгэн бөөллөө. Манай хэд нарыг харан хэрхэн залбирч суухаа заалган суув. Хэсэг хугацаан дараа тэд их баяртай болж ирлээ. Уулын гэрлэн бүрхүүлийг харж нарнаас гарах янз бүрийн бөмбөлөг туяа, уулын оройд үүсэх гэрлэн бүрхүүлийг энгийн нүдээрээ хараад их баясав.
Хайрханы тахилгаа хийчихээд зам зуур нэгэн ганц тод байв. Энэ модыг амилуулж өгье. Эх мод болно. Юу хүссэнээ гуйж байгаарай гэхэд тэд сайн ойлгохгүй байлаа. Ингээд л бөөлөн модыг амилууллаа. Харин нөгөө хэд маань энгийн нүдээрээ гайхамшгийг харж Тэнгэрээс бууж ирэх гэрэл, тод зураас гэрлүүдийг харж чадсандаа биширч бөөлөөн дуустал нөгөө модыг тэвэрч аваад л мөргөж гарав. Тэд маш их баярлан өөр хүн дагуулж дахин ирж болох уу, юу авчирах вэ, яаж сүсэглэх вэ гээд л асууж гарлаа. Өөр өөрсдийн гар утсандаа зураг аван бичлэг хийснээ харан тэнд үлдсэн эд мөрийн баримтуудаа бахдан харж байлаа.
Эндээс харахад Өвөр Монголчууд маань маш их өндөр мэдрэмжтэй, тэнгэртэйгээ холбогдох бүрэн чадвартай, энгийн нүдээр л энэ бүхнийг харж чаддаг өндөр хөгжсөн мэлмийтэй байлаа. Яах аргагүй монгол хүн мөнөөсөө мөн. Тэд одоо л намайг ойлгов бололтой дахин ирээд олон газрын уул овоог сэргээн тахиж өгөхийг гуйв. Мөн тэр өдөртөө бүгд л гэр гэрээрээ оруулан засал хийлгэн Чөөгий байгаа байхгүйг шалгуулан харуулж байлаа. Бид тэндээсээ хөдлөөд замдаа нэгнийх нь ээжийнд очлоо. Тэднийд би малын буянг дуудан бөөлж өглөө. Мөн хөрш айл нь нүүж буурь үлдсэнд шөнө бүр ууль ирж уйлдаг учраас аягүй байгаагаа хэллээ. Би буурийг шалгаж үзээд хорогдсон эмийн сүнсийг нь хөөж өгөв. Энэ зуураа тэдэнд хэрхэн шалгах, хэрхэн мууг зайлуулах аргыг нь зааж өгөв.
Өвөрмонголд би гэр хайгаад бараг харсангүй. Шавар тагзуудыг нь хужаа нар л амьдардаг гэж бодож байгаагаа хэлтэл бид хужаа биш шүү дээ. Одоо гэртэй айл ховор. Бүгд байр барин амьдарч байгаа гэв. Нүүх ч биш дээ тэд малын бэлчээргүй болсноос хэсэгхээн газар торлон өөр өөрийн хэд гурван малаа тэрэн дотроо л хариулж байлаа. Ээжийнхээс нь гараад бид найманы овоо гэх газар ирлээ. Тэнд шинэ, хуучин хоёр овоо байх бөгөөд зөвхөн тэр шавраар барьсан овоогоо л тахихаас биш эргэн тойронд нь хог, архины шил хөглөрч их бохир байлаа. Тэндээс нутгийн нэг залууг авч очсон бөгөөд тэрний амнаас архины ихүүн үнэр үнэртэнэ. Гучин түмээр морь авсан юм байхоо. Баян юм байлгүй хэн мэдкүү.
Би түүнд овоог хэрхэн тахих, хог новшгүй цэвэр байлгах тухай зааж өгөөд овоон эзэдтэй бөөлөн уулзав. Гансарсан ганирсан л хэдэн сүнс хорогджээ. Тэдэнд Хөх Монголын харагдах тэр хавийн нутаг бүрийг сахин хамгаална уу хэмээн айлтгаад өргөл өргөлөө. Хуучин овоог шилжүүлсэн гээд хажуу дахь шинэ овоог тахиад хуучныг нь хаяснаас эзэд нь догширчээ. Газар дээр нь шартсан нутгийн индианд хэрхэн догшин байгааг нь мэдрүүлэхэд гар нь янгинаж, сүүжнээс нь татаад байгаа мэт доош чангаан буйг мэдрүүлэв. Архи уусан ч гэсэн тэр маш их мэдрэмжтэй хүн байлаа. Тэгээд бөөлж дуусаад дахин мэдрүүлж өвдөхгүй байгааг нь үзүүлээд энэ овоог зөв авч явах үүргийг өгөв. За манай хүн хир ойлгосон юм бүү мэдээ. Тархи нь ажиллах ч хэцүүхэн л байсан даа тэр өдөр. Тэднийхээр орж цай уугаад явлаа. Бас л ороод яв, цай цүү уу гээд Өвөрмонголчууд зочиломтгой хэвээрээ байлаа.
Цааш явсаар нэг айлд ирэв. Айлын эхнэр нөхөр хоёр намайг дагуулан өөрсдийн өвөг дээдүүдийн шарил дээр авчирч Тэнгэрт дэгдэж үү, Газартаа шаналан байна уу үзээд өгөөч гээд явав. Гэтэл тэдний тавьсан уул нь маш догшин уул байлаа. Энэ уул үнэхээр сонин сайхан тогтоцтой чулуулагтай сайхан уул бөгөөд тэднийг бага байхын л Догшингоороо алдартай байжээ. Нутгийн хөгшчүүл хүүхдүүдээ энэ хайрхан руу зүглүүлэх дургүй, байнга анхааруулж хэлдэг байжээ.
Гэтэл өгөр царайлсан хужаа нар энэ уулыг ухаж гарчээ. Анх энэ уулыг ухахад нь нутгийн нэг залуу хужаа нарт туслан зоосонд шунаж хамт ажиллажээ. Энэ залуу одоо ч бий бөгөөд найз залуудаа туслаж чадах уу хэмээн нэг залуу нь надаас асуув. Би туслахыг хүссэнгүй. Тэр залуу энэ уулнаас гарсан цагаан могойг алжээ. Тэгээд одоо хэвтэрт өтгөн шингэнтэйгээ холилдон хэвтэж эхнэр нь асардаг бололтой. Түүгээр ч дуусахгүй удам нь ч төлбөртөй үлдэх энэ тэнэг эр зоос олоод ч нэмэр болсонгүй. Зоосоо зовлондоо төлөх болжээ. Бид уулыг бүтэн тойрч үзлээ. Талыг нь ухаад хаяжээ. Энэ залуу хэвтэрт орж, хятадууд нь хөл гаргүй болж өвдөж эхэлмэгц айгаад хаяад алга болжээ.
Үнэхээр гайхмаар нь чулуунууд дунд нь олон өнгийн мод шиг судлуудтай ёстой сайхан уул байжээ. Би таллаад хаясан уулын орой дээр гарч бөөллөө. Машид догширсон энэ газрыг Нар, Сарны ивээлээр эмчлэх, таслаад ухаад хаясан тэр хэсгийг нь бүтэн бүрхүүлтэй болгохоор зориг шулуудан бөөллөө. Бас л хөл нүцгэн таниулж байгаад л Нарыг шингэтэл Сарыг мандтал нь удаан хугацаанд бөөлөв. Гэвч гайхалтай нь Наран шингэх зуур Саран мандсан байлаа. Цагаан могойн амийг амилуулан эргэж оршоон, таслагдсан тэр хэсгийг Нар, Сарны эрчимээр бүрхүүлж чадлаа. Сэтгэл минь маш их шаналсан бөгөөд бөөлж дуусчаад хэсэг уйллаа. Дахин гурван жил дараалан тахих ёстой ч би ирж чадахгүй учир төлөөлөл болгон нэг чулуу, бас өглөө тахисан эх модын нэг мөчир, Бух уулын чулуугаа авсан нь хаа байгаа газраасаа энэ өдрүүддээ тэднийг тахих юм.
Өвөрмонголд ёстой завгүй хариасаар шөнө болов. Оройдоо халуун тогоонд орж шаагилдав. Тэд өөр өөрсдийн авсан зургууд бичлэгээ үзэн таарсан хүмүүстээ үзүүлэн гайхан ярих бөгөөд хамгийн өвөрмөц гайхалтай нэг бичлэг нь Хаан Хайрханг тахих үед уулын бэлд тэр чигтээ томоор шар туяатай томоо том хүний толгой нүүр нь маш тод гарсан явдал байв. Би өглөө эрт Шилийн гол хотруу явах учир энэ бичлэгийг нь хуулж авч чадсангүй. Даанч харамсмаар.
ШИЛИЙН ХОТ.
Шилийн хотод өөр нэгэн Өвөрмонгол тосч авав. Түүний гэрт очлоо. Ээж, дүүтэйгээ хамт амьдардаг гэнэ. Ээж нь намайг дайлангаа Архи уух уу л гэх юм. Мөн залуу нь тамхи татах уу л гэх юм. Би архи уухгүйд ээж нь жаахан сэтгэл тавгүй байгаа болтой гэвч тэр өөрөө архи уулаа. Халуун тогоо гэдсээ хагартал идэв. Үдээс хойш нь би амрахгүй ээ шууд Авгийн Богд явж тахья гээд шавдуулсаар залуу бид хоёр замдаа гарлаа. Замаараа Авгийн хошуу орж замчлах хоёр хүн олоод явлаа.
Авгийн Богд Хайрханыг арваад жилийн өмнө л бараг мэдсэн тухай ярив. Нэг жолооч хээр хонохдоо санамсаргүй зураг аваад тэр нь дээш мэдэгдсэнээр чухам алдартай болсон гэж энэ хүмүүс хэлэв. Энд хошууны наадам хийх юм гэнэ.
Авгийн хошуу бол Чингис Хааны дүү Билгүүтэйн нутаг бөгөөд түүнд зориулсан хөшөө ч байдаг гэнэ. Авгийн Богд хэмээх энэ Хайрханд ирээд би үнэхээр гайхав. Энэ өдөр улаан шороогоор битүү шуурч байсан учир уулаа тахиж чадахгүй байх хэмээн тэр залуу хэлсэн ч би зөрсөөр ирсэн ч улаан шуурга босон байв. Авгийн Богдын зүүн талаас хуурдан аргадсаар өөрийгөө ирснийг мэдүүлэв. Шороо намдан нарны илч шороон тэнгэрийг цэвэрлэх мэт зураг авав. Авгийн Богдын зүүн талын хормойд ирээд бөөллөө.
Авгийн Богд уулыг нутгийнхан Эзэн Богд Чингис Хааныг хэвтэж буй дүр хэмээн шүтдэг бөгөөд нээрээ ч харвал хажуу талаасаа Хөмсөг, Нүд, Хамар, Ам, Сахал нь маш тод харагдана. Хажуу талдаа дэр дэрлэх мэт. Харин энэ жинтүү дэрийг нь нутгийнхан Гарьд гэдэг юм байналээ. Харин баруун талаасаа бол Хойд нутаг руу харуулан тавьсан шарил мэт харагддаг. Тал дунд ганцаар торойх энэ Авгийн Богд Хайрхан нь ДЭЛХИЙН НЭГЭН ГАЙХАМШИГ МӨНӨӨСӨӨ МӨН билээ.
Хойд нутаг, Эх нутаг, Өлгий нутаг, Ар Монгол, Эхийн хэвлийгээ сахин хамгаал гэж үүрд сануулахаар Тэнгэрээс буулгасан энэ Хайрхан ӨвөрМонголчуудын үүрэг хариуцлагыг анхааруулах мартуулахгүй байх Тэнгэрийн Тамга ЗАРЛИГ бизээ.
Авгийн Богд Хайрханыг тахих үед Онгод орж ирэн ихэд уйлан гашуудаж Хятадуудад алдагдсан газар нутагт харуусан уйлсан бөгөөд чухам намайг нус нулимстай минь хольж орхив. Нилээн удаан байж түүнийг тайвшруулсан бөгөөд үүрэгт ажлаа сайн хийх, өнө ирээдүйд туслахыг хичээнгүйлэн захисан билээ. Амилсан энэ Хайрхан одоо асар Догшин Хайрхан болсон бөгөөд нэг элсний ширхэг бүрийн төлөө Ял асуух чадал суусан бөлгөө.
Эзэн Богд Хаан маань өөрийн биеэр энэ Хайрханыг амилуулан сэргээж, Өвөр Монголчуудад үеийн үед санаж, сэрж, мэдэж явах айлтгалаа шивнэн байж бөөлсөн билээ. Цаг нь болоогүй учраас харин Өвөр Монголчуудтай Хаан буугаад уулзсангүй. Харин хажууд нь яваад л хамаг учрыг тольдон харж явсан билээ. Би ч Хааны улаач гэдгээ хэлээгүй бөгөөд Сүнстэй ярьдаг бөө л гэж өөрийгөө танилцуулсан юм. Хаан бид хоёр элэг нэгт ах дүүс, цус нэгт садан төрөл, яс нэгт хэлтэрхийнүүд ӨВӨРМОНГОЛ чуудтай эгэл даруухан уулзан явсан түүх минь энэ билээ.
Энд байсан Өвөр Монгол хүмүүс бас л Нарнаас буух олон бөмбөлөг, тасарсан туяа, гэрлийг энгийн нүдээр харж чадсан юм. Бөөлөөн дараа тэр хавьд нэг айлд оров. Тогоо дүүрэн гурилтай хоол хийж өгөв. Манай ар Монголын аваргуудын зураг хойморт нь байлаа. Наана нь өөрийнх нь өвөр Монгол бөхийн зургууд байв. Тэд Энхбаярыг бариад хорьсон тухай ярьж байлаа. Ер нь би оогт сонсоогүй дуунуудаа Өвөр Монголд сонсов. ар Монголчуудын дуунуудыг надаас л дээр сонсож мэддэг бололтой. Нэг айлд Сэрчмаа, Жавхлан гээд л манай алдартнуудын календар үзэв. Урианхай гуайн зохиолыг хуучин Монголоор бичсэн нэг сэтгүүл харав. Л. Түдэв гуайн зураг байв бас. ККккккк би бас овоо ш дээ хэдэн алдартай хүнээ мэддэг юм байнадаг. Харин бөхүүдийн зургуудыг хараад энэ бүдүүн нь хэн билээ гээд л самуурч байв. Яасан ч аймаар том биетэй, бүтэн бүтэн дээлнүүд харагдав аа. Ор шиг, ор шиг хүмүүсийн зургууд харагдав. Заза би ер нь бөх сонирхдоггүй болохоор ёстой барагтай бол нэрийг нь мэдэхгүй. Яанаа бурхан минь ямар их иддэг болоо хэдэн литр хоол хийдэг бол, орон дээрээ яаж багтаж унтдаг болоо л гэж бодохоос өөр юм бодож байгаагүй бололтой. Аймаар юм.
Манай нөхөр л Наадмаар чарлаад л бөх үзээд байдаг. Тэр нэг удаа тэд нарыг дуурайгаад намайг авч шидээд би орны эрмэгт таарч орилж уйлснаас болоод дахин бөх үзэхдээ намайг мешок болгохоо больсон. Суйлна гэж энийг хэлдэг юм, тонгорно гэж энийг хэлдэг юм гээд л намайг нааш цааш бөмбөрүүлж байсандаг. Тэгээд л энэ мэх гээч нь шаал ядаргаатай, зовлонтой, түвэгтэй юм байна гээд бүүр ч дургүй болсондог. Нөгөө нэг хамгийн сүүлд үлдчээд л хойшоо урагшаа ээлжилж алхаад л дуусдаггүй барилдааныг надад бие дээр үзүүлсэн. Биеэ суллачихдаг ч гэнэ үү. Ёстой залхуу хүрмээр тэнэг санагдсан. Би тэгээд бөхөд туйлын дургүй болсондог. Хурдхан шиг өшигчөөд унагачихад яадаг байнаа. Сумо нь арай дээр шууд алгадаад хаядаг амар зүгээр. Нөхөр маань чухам л учрыг нь олдог болохоор үзэх дуртай юм байлгүй дээ.
Нэг удаа Наадмаар цэнгэлдэх хүрээлэн орж бөх үзээд Гэгээн бид хоёр л тонгочиж өгсөндөө. Яасан дуусдаггүй юм бэ гээд л... юм идээд, хүн хараад, зүлгэн дээрх олон бөхүүдийг хараад л алийг нь харахаа ч мэдэхээ байсандаг. Ашгүй бидний билет дундуур нь хугацаа нь дуусдаг билет байж аз болсон. Сүүлийн биеэ сулладаг унтдаг хэсгийг үзсэн бол яанаа. Өвөр Монголчуудын бөхийн өмсгөл нь саглагар цацагтай юм байналээ. Нэг өвөр Монгол ар Монголын барилдаанд очоод төрүүлсэн гэнэ. Юуны барилдаан юм бүү мэдээ.
Зам заагч өвгөнийг буулгачихаад нэг залууг нь машиндаа засал хийж өглөө. Түүнд Тэнгэр Монгол Газар дуудлага зааж өгөв. Авгийн хошууны хоёроо буулгачаад шөнө дунд бид хоёр гэртээ харин унтлаа. Ээж нь унтаагүй хүлээж байв. Тэр нилээн хүртсэн бололтой амнаас нь архи сэнхийж байлаа. Ээж нь надад зуун юан өгөв. Би хэрэггүй ээ гэтэл маш хүчтэй авчраад л атгуулав. Айсандаа шалавхан авлаа хэхэхэ. Ээж намайг дахин гэртээ ирээрэй гэж урив. Хүү нь аавынхаа нутгийг бас тахиулмаар байна. Та даанч хурдан явж байна гэлээ. Тэр бусад өвөр Монголчууд болон хятадын нутагт байдаг бусад Монголчуудын тухай надад сануулан тэд нар дээр хамт очих хэрэгтэй дээ гэлээ. Гэвч 5 сарын эхний гурван өдөр Хужаануудын баяр бүгд амран хил хаана гэх сургаар би нутгийн зүг яарлаа.
Өглөө эрт Эрээн лүү автобусдав. Эрээнд хятад Нарантуяан маань дүү хятад нь тосож авав. Билет олдохгүй бүр тав дахь өдрийнх ч олдохгүй гэсэн сураг байсан ч Эрээний том хүн нь өөрөө очоод нэг суудал олжээ. Хужаад бас арын хаалга байх юмаа кккк. Мөн энэ өдөр дүүгийнхээ найз хоёр залуутай тааралдан тэд намайг явтал буудалдаа амрааж, хятад нь бид гурвыг хоолонд урив. Эгчтэйгээ адилхан Монголоор сайн ярьдаг хятад байлаа. Хужаа Нарантуяад гялайлаа. Би Хятад дахь аялалаа амар мэнд, амжилттай хийж чадсан нь энэ хүмүүсийн ач буян байлаа.
Нутгийн Тэнгэр намайг тосож авав. Зогсох зуур гарч нутгийн агаар амьсгалав. Гэтэл салхин талд өгөр тамхичин зогсон утаа баагиулаад саад болоод салсангүй.
Замын үүдэд вагон зогсоод байхаар нь гарч банштай цай авч идлээ. Би Монголоос гарахдаа бүх мөнгөө хүүдээ өгөөд л, утсаа орхиод гарсан учраас мөнгө ч үгүй, утас ч үгүй шог юм болов. Юанаар банштай цай авав. Бас гэрийнхэндээ бэлэг гээд жимс авлаа. Юантай байсан нь яамай даа. Би Хятад явахын өмнө нэг найз маань За Бака, Чао, Чүүс гээд л салсан боловч маргааш нь бас л уулзсан юм. Юу болов, яав гэтэл шөнө зүүдлээдээ Юанаа өг, Юанаа өг, Юанаа өг гээд гэх юм. Бид хоолонд орон чалчиж байгаад салтал надад 1000 юань өгөх юм. Намайг гайхахад өнөөх зүүдээ л ярив. Хэхэхэ. Би түүнийг тоглоод байна л гэж бодож байтал тэр үнэхээр зүүдэлжээ. Ингээд би Хятад явхад юан хэрэгтэй гэж чухам орой нь мэдэж өглөө нь санд мэнд бас юань авсан бөгөөд ажил ихтэй байсан учир ёстой тэнэг юм шиг юу ч бодоогүй явсан байналээ. Юанаа өг, юанаа өг хахаха ямар аймаар зүүд вэ. Надад мөн тустай зүүд зүүдэлж дээ хэхэхэ. Азны Коля тэгүүл. Нээрээ л би юангүй яаж Хятад явах байсан юм болоо.
Надад дэлгүүр хоршоо хэсээд байх зав ч гараагүй учраас гэрийхэндээ бэлэг аваагүй байх юм. Энэ Хятадад хичнээн мянган километр явчихав даа ёоёоёоёо. Сүүжээ амраах минь Багооныхаа орон дээр гээд л хэвтээд эртхэн унтаж амрахаар төлөвлөн байлаа. Манай өрөөнд ээж охин болон нэг Багануурын охин байв.
Би маш их ядарчээ. Хөх Хотоос хойш ёстой зогсоо чөлөөгүй шөнө өдөргүй явсан учраас нойр хүрэн унтмаар байлаа. Гэвч яаж ч хичээгээд унтаж болдоггүй ээ. Бие өвдөөд л өгөр муу сүнсүүд тамлаад байв. Би тас гүрийгээд унтаж амрахыг бодсон ч бөөлжис цутгуулаад л энд тэндээс өвтгөөд л манайхан байлдаад л амраахгүй байв. Босоод суучихсан зүүрмэглэн байтал купэны ээж нь: Унтаж чадахгүй байна уу , яагаад байна вэ, би бас өвдөөд гэлээ. Би хуурдахгүй бол болохгүйнээ, гэвч залхуу хүрээд ядраад байна. Энэ купэнд олон муу сүнс байна гэтэл дээр орон дээрх хоёр гялс буугаад ирлээ. Тэр гурав намайг ажлаа хийгээчээ ямар аймаар юм бэ гээд л шахав.
Ингээд л би эхлээд хэдэн тийш харан зураг аваад шалгаж үзтэл Чөөгийнүүдийн зураг хальсанд гарчээ. Би УНТМААР БАЙНА. ЯДРААД БАЙНА. ЯМАР ЯДАРГААНУУД ВЭ гэж уур хүрэв.
Тэр гуравт эрхнүүд өгч хамгаалалт хийгээд хуурдан бөөллөө. Хэсэг хугацаан дараа бүх юм ОК боллоо. Гэвч манай купэны ээж маань Бөөгийн жинхэнэ хоббитой хүн байж таарлаа. Тэднийх бас удмын улаачтай бөгөөд бөөгийн талаар их мэдлэгтэй байв. Мөртөө ч үгүй бүр бараг арваад жилийн өмнөөс тэднийх Онгодоо залан өөрөө түшээ охин хийж байгаа юм байна. Гэвч одоо Шанхайд ажилладаг гэнэ. Охин ээж хоёр их зөв бодолтой, сайхан хүмүүс байлаа. Бөөгийн хоббитонгууд учирсных юун амрах өглөө бараг үүр цайтал бөөгөө ярьчихав. Тэдний улаач нь Сутай Хайрханыг тахиж байхдаа цаст оргил өөд ганцаараа авираад гарчихсан гэнэ. Тэнд Эзэн Чингис Хааныг харсан бөгөөд Хаан юу ч дуугараагүй гэнэ. Тэгээд утсаар сэтгүүлчидтэй холбогдон Эзэн Чингис буусан тухай мэдээлж байтал утас нь унтраад цэнэггүй болсон. Урт шар дээлт хочыг ид аван мандаж байсан Энхбаяр тэр үед Сутай Хайрханыг тахих үед буруу тахиж байна хэмээн сануулан яг одооных байдлыг хэлээд байхад л мань хүн тоогоогүй гэнэ.
Тахилгын овооны чулууг дөрвөлжин зассан байсанд Онгод хилэгнэн зөв болгуулан бөөрөнхийлүүлэхэд цагдаа ирэн барьж авчээ. Төрийн тахилга хийхээр овоо засуулаад байтал нураан өөрчиллөө гээд л бөөн асуудал болж байжээ. Ккккк. Энхбаяр тэр үед төрийн тахилгаа зөв хийчихгүйдээ. Мэдэхгүй байж мэдэхгүй юмнуудаар нь хийлгүүлээд Төрийн өндөрлөгөөс өнхөрөх гэж балай юм. Ер нь тахилга тайлгыг хэн дуртай нь хүссэнээрээ хийж болдог гэх сэтгэлгээнээсээ салбал таарна. Цаана нь АМЬТАЙ ЭЗЭД НЬ ХАРААД байж байдаг юм шүү. Намайг та нар амархаан хийчээд байна гэж бодно уу. Амиараа дэнчин тавьдаг ажил шүү дээ. Маш хатуу шаардлага тавьж шалгаж үздэг юм даа. Тэгж байж л намайг бөөлөх эрх өгдөг. Эрхбиш хамгаалалтын хуяг хувцас хунартай гээд л догшин хайрхадад өглөг өгч аргаддаг учир юу вэ. Тэгвэл намайг хөл нүцгэн гишгүүлж байгаад гарын алгаар тулуулж байгаад л зөвшөөрөл өгдөг. Уулын тахилгыг үргэлж оройд нь хийх учир байдаггүй. Хаана нь бөөлөхийг Онгод зааж, Хайрхадын Эзэд нь зөвшөөрөл өгдөг ш дээ. АМЬТАЙ, БОДИТ гэдгийг бүх хүн санаж явах хэрэгтэй.
Наран Хутагт гэгч лам уул тахина гэж очоод буруу тахиж байгаатай таарч Онгод нь уурсан хилэгнэж хэлтэл тэр хутагт хэл амаар доромжилж бөөн асуудал болсноос болж зодолджээ. Тэр үеийн шар мэдээгээр Бөө Лам хоёр зодолдов гээд л бичүүлсэн гэнэ Хахахаха. Янзтай сайхан түүхүүд болон паянгуудыг сонсон баяслаа. Одоогоос арваад жилийн өмнө босно гэдэг маш бэрх хүнд замыг туулсан байж таараа. Бөөг хүмүүс бүүр ч ойлгодоггүй байсан шүү дээ.
Хутагт лам манай талын бөөг : Өд хатгачаад юу гээд байгаан гэсэн гэнээ . ККККК. Өөрөө болохоор жинс ч билүү малгайтай чулуутай байсан гэдэг. Бөө: Чулуугаар даруулчаад чи өөрөө юу гээд байгаан гэсэн гэнэ. Яанаа одоо хахаха.
Тахиж байгаа уулруугаа нуруугаа харуулчаад яаж тахиж байгаа чинь энэ үү гэхэд нь Хутагт за хүмүүсээ ийшээ хараад суу гэсэн гэнэ. Баруун зүүнээ ч мэдэхгүй эр эмээр нь хольж суулгачаад чи юугаа мэдэж байгаан гэтэл За хуваагдаад суу гээд л Хутагт хэлсэн гэнэ. Хахахаха. Бөө, Лам зодолдсон сүр түүхийн Үнэн учрыг өөрсдөө сайхан бичээд тавиасай. Үнэндээ бол Бөө улаач нь биш ОНГОД нь хилэгнэн уурсаж Онгод Буурал гэж мэддэггүй ЛАМ гажигтаж байгаад зодолдсон гэнэм. Тэр хутагт нь чухам л дээд зиндааны томчуудад үйлчилдэг гэж өөрийгөө магтсан гэсэн. Томчуудад үйлчилдэг Хутагт мэдэхгүй ажлаа зүгээр байсан нь дээрсэн.
Сонин түүх сонсон бас өөрийн сонингоо ярисаар бид нэг шөнийг цааш харуулав. За тэгээд утаат Улаанбаатартаа буулаа. Харамсалтай нь жижиг гол цүнхээ купэндээ хаяад буусан байна гэнэ шүү. Багануурын охинд туслан ачааг нь гаргалцаж өгчөөд ачааг нь харах зуур ээж охин хоёр гайхсаар цүнхийг минь авчирч өгөв. Азаар ачаа гаргалцаж, харж өгч байжээ. Хүү маань намайг ирнэ гээд эмээгийндээ байж байлаа. Намайг явснаас хойш эмээгийндээ байх болжээ. Өмнө нь машин алга болгосондоо бантаад ор сураггүй алга болсон хүү маань эмээгийндээ байх болсон нь ядахдаа сэтгэлд амар.
Хадам Буурал буун ээжтэй хууч хөөрөхдөө Хүүгийн минь тухай: Балчир улаач самган эх чиний дуу хоолойг замбын буухиагаар сонсоод л юу ч хэлэхгүй тасладаг байлаа. Нүд нь нулимсаар дүүрч уйлдаг байсандаа гэжээ. Ээж ч нээрээ л дугааргүй утаснаас залгаад жаахан байж байгаад таслаад байдаг байсан эмээдээ хүрээд л ирэхгүй одоо нүдэнд харагдаад явж байгаа нь хичнээн амар амгалан сайхан байна. Мөн янзын хүүхэд шүү гээд л бас нулимс нь урсан ярих ажээ. Залуу хүүхдүүдээ гэж мөн ч хэцүү юм даа. Амьд үлдсэн нь их байтал өөрийгөө буруутгаад алга болжээ.
Нөхөр маань майл явуулсанг ирж байж л уншлаа. Гэгээн минь шөнө уйлдаг болоод байна гэнэ. Ээжийгээ санаж байгаа нь мэдээж. Хүүхдүүдээ сэтгэл санаагаар дэмжих гээд бүх л хүчээрээ зүтгэж байна. 32 инчийн зурагт хожсон зарчих уу, яах вэ гэж асуусан байв.
Хөөрхий амьтан ар гэрээ аваад л зүтгэж байгааг нь өрөвдөөд уйлав. Амьдралаа гэж асар баялаг юмаа. Өмнө нь би хүүхдүүдээ хараад гэртээ байж байдаг байсан билүү.Гэтэл одоо нөхөр маань хүүхдүүдээ хараад ар гэрээ даагаад явж байх гэж. Охин, Гэгээн хоёртойгоо гурван эрх амьтан маань хатуу амьдрал үзэж байна даа.
Гэгээнийгээ санан бас асгарууллаа. Ээж нь одоохон зорьсон хэргээ хурдхан асар хурдхан бүтээчээд л хүүтэйгээ үргэлж хамт байх болно гээд л хүчлэн бодож байлаа. Ядаж байхад яасан ч хол газар очоов дээ бид. Замын зардал нь ч өндөр, замын урт нь ч хол ядаргаа. Юутай ч Хятад дахь аялал маань амжилттай болсонд Тэнгэртээ гялайлаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.