Saturday, February 2, 2013

Замбад дайсагналцах хэрэг байна уу.

Замбад дайсагналцах хэрэг байна уу.
Сая би өргөөндөө хэвтэж байхдаа бас л  намайг хэмх доромжилсон хүнийг уншлаа. Бодоод байтал энэ замбад бид дайсагналцаад яахав дээ л гэж бодогдлоо. Ажаа маамаа нь  бөөгийн тогоонд чанагдахдаа сонин сонин тохиолуудыг их үзлээ. Нэг удаа 41 ийн гарамын тэнд гоё тэгшхэн талбайд нийтийн хээрийн бөөлөө хийлээ.
Хээрийн бөөлөө бол ерөнхийдөө хоёр чигтэй байдаг. Нэг нь цэргийн хөл гарын сургалт шиг л бөө нарын сургуулилалт, нөгөөх нь түмэн олонд зориулсан тахилга маягийн хирнээ албан ажлын ухаантай. Нэг ийм албан ажлаар Буурлууд нь зарлахыг хүссэн чухал хээрийн бөөлөө хийв. Гаднаас ч хэд хэдэн бөө нар хувиараа ирж өөрсдийнхөө буултыг харуулах, жаахан заавар зөвлөгөө авахаар шинэхэн эсүүл хэдэн жил учраа олохоо байгаад яваад байсан улаач нар иржээ. Гэрлийн өргөөнөөс бол Мухулай, Зэлмэ, Сүбээдэй, Борохул жанжины улаач нар, Цагаадай, Адай хааны улаач нар албан журмаар Буурлууд нь зарлуулах ёслол болсон юм. Би ч өөрөө ийм сүртэй юм үзээгүйдэг. Юутай ч Хаан буусан бөгөөд харин энэ жанжид, хаадын улаач нар алдраа дуудуулаад Буурлууд нь бууж түмэн олонд үгээ хэлэн таниулаад Хаанд ирж цэрэг ёсолгоогоор сөгдөн сууж сүр юм болж би гээч хаашаа ч зугтах аргагүй яс хавтагнан байвч Хааны сүрд дарагдаад нуугдан байхдаа тэр үеийн аймшигт жанжид, хаадын Онгодуудын өмнө зүрх чичирч байлаа. Хаан маш тайван суух ч гэлээ надад бол үнэндээ ичмээр, санаанд оромгүй явдал байв.
Буусан Онгодууд шүлэглэн урсган өөрсдийн улаач нараа мөн гэдгийг албан журмаар олонд таниулан байх зуур ирээд сууж байсан олон дотор нэг улаач чарлаад татаад явчихав. Хэлээ хазан татганаж човхчих түүнд өөрийн ухаан байхгүй шахуу ч аймаар татаж байлаа. Адай Хаан очоод бариад автал өмнөөс нь сарвалзан зодолдох дөхөв. Тайван байхыг шаардаад түүнийг номхруулан шившин янзлан татаад байсныг нь тавиулав.
Хэсэг хугацаан дараа тэрээр тайвширсан ч үе үе татагнан, салгалж чичирч байлаа. Хаан түүний хажууд очоод гарыг барьж үзсэнээ хэсэг бодолхийлээд гурван улаачыг заан ирэхийг дуудав. Юугаа ч мэдэхгүй гурван улаач гайхсаар ирлээ. За тэгтэл энэ гурван улаачын Дээд Онгодууд нөгөө татсан улаачын Дээд Онгодуудтай үзэлцсэнээс болоод тэр улаач татаж унажээ. Хаан тэднийг бие биенд нь сүү бариулан уулгахдаа: Урьдах өс хонзон хичнээн байвч шинэ эриний төлөө тэвчтүгэй. Алалдан тэмцэлдлээ ч та нараас хожсон нь хэн байна. Бүгд адилхан удмын балчирууд чинь зовлон, үйлийн үрийг эдлэн яваа бус уу. Өс хонзон зангидаж явсан үе байвч шинэ эринд нэг зорилго дор нэгдэж өсийг цайруулж, улаач нар нь андгай тавин анд болж ч болдог бус уу. Удамд байсан ухаангүй нэг улаачаас болж ураг төрлөөрөө дайсагналцах хэрэг юун хэмээн зэмлээд хооронд нь эвтэй байхыг захиж байлаа.
Тэгсэн татсан бөөгийн удам тэр нэг цагтаа лав нэгийнх нь удмынхтай Анд байсан байж түүнийгээ хөнөөж байжээ. Бас нэг улаачынх нь охиныг хулгайлан харьд зарснаас тэр охин үхжээ. Бас нэгийнхээс нь адуу хулгайлаад яасан яасан ч гэнэ үү алж өгдөг гарууд байсан бололтой. Иймээс үеийн үед өстөн болж алалцаж явсан аж. Гай болж энэ ёслолт өдөр өстөнгүүд өлийн даваан дээр өнөө цагийн 41 ийн гарам дээр таарчихдаг гэнээ. Тааруутаа нийлж байгаад нөгөөхийг шоглоод улаачыг нь алангаа алдаж байж Хаан ирж зохицуулагч хийв. Хичнээн жил өнгөрсөн ч энэ их өсөөс хэн нь ч хожоогүй. Бүгд л үхсэн, үрүүд нь адилхан л хэцүүхэн явсан ч заавал эргэх хорвоод уулздаг жамтай гэнэм.
Үүн  шиг жишээ олон надад тохиосон. Олон олон Онго Тэнгэртэнгүүдтэй харьцаж явахдаа мөн ч сонин сонин юмсын гэрч болов. Тэгээд бодлоо. Тэр үед дургүй хүрүүл алаад л дээрэмдээд л, толгойг нь чавччихаад сайхан өшиглөчихөж болдог байсан байтал одоо бол нэг муу үгээр л байлдаж байгаа шүү дээ. Одоо ямар миний толгой чавчигдаад унах юмуу, би түүний толгойг өшиглөх сайхан нийгэм биш. Сайндаа л нет дамжуулан муулж байгаа биз дээ. Энд чинь уурсаад байх ч хэрэг алга. Цаг хугацаа тэртэй тэргүй шүүнэ харуулна. Үнэн миний талд байгааг мэдсээр байж  би боож үхэх гээд байх ч хэрэг алга. Олон хүн баавгай намайг муулсныг  сонирхож уншаад манай туулайн талд орсон байдаг. Би ямар зурагтаар гарах биш, сонингоор дүүрэн бичигдэх биш. Нээг их хүн намайг таних ч үгүй. Гэтэл үсэртэл муулсны ачаар хүний мууд дурлан хайгчид уншсаар үнэнийг мэдэн Тэнгэр Монгол Газарддаг  болчихсон л юмдаг.
Одоо цаг тэр үеийн цаг хоёр үнэхээр өөр юмаа. Тэр цаг үед бол өстөнгүүд заавал уулзалдан алалцдаг.  Муудалцвал үгээр улаан нүүр лүүгээ харж байгаад хэрэлдээд балиусуудаа шүүрч аваад хэн нэг нь дуусдаг байсан биз. Харин одоо цагт бие биенээ хараа ч үгүй байж, шаал худлаа нэр, зурагны араас биенийгээ муулдаг. Тэгсэн хирнээ тэр хоёр авгай нөхөр болоод нэг оронд ч унтдаг байж мэдэхээр л сонин цаг үе дээ.  Бидний зэвсэг ийм л хачин боловч хор хөнөөл нь харин бусдад ил, олон хүний нүдний өмнө болох ажээ. Өнөөх газраа чад хийгээд очихоор Эрлэгийнхэнд бас маскнуудыг хуулах, пэйсбүүк нэр нь хэн гэдэг байсныг судлаж тогтоох бас шинэ ажилтан нэмэгдсэн байх даа. Одооны Ай Ти мастеруудын ажиллах орон тоо байж л байгаа байх. Нэг орноос баригдаж мэдэх авгай нөхрүүд цагаа тулахаар яах болоо ккк.
Би мөн саяхан шинээр хэрхэн үйлээ хийдэг аргаас харж авав. Жишээ нь тэр үед зэвсгээр хороож болоод байсан. Үхчээд сүнсүүд нь таараад дахиад байлдаж байлаа. Тэгвэл одоо үеийн бичгийн буюу интернетийн хэл амны доромжлол биенийгээ танихгүй юм чинь эрлэгт шүүгдэхгүй өнгөрөх болов уу ч гэж бодож байсан юмсан. Нөгөөдүүл чинь тольдож хараад л гаргаад ирэх байх л даа. Бичгээр үйлдсэн нүгэл дээр нь  толгойгоороо санаатай бодон гүтгэсэн ба амаараа үглэн бичсэн гээд л ял нь нэмэгдэх бол зүгээр л юмсан. Ямартаа ч толгой нь санамсаргүй бодоод бичдэггүй учраас ял нь хүнд байх байлгүй дээ.  Харин манай Онгодууд гэнэт л энэ жилээс намайг өмөөрөхдөө хийсэн үйл их сонин байлаа. Миний биед шигсэн бүх л хар муу үгсүүдийг хураав. Юуууууу яахаараа миний биед шигсэн байдаг юм бэ гээд гайхлаа. Тэр үгүүд биед шигдэг гэж ер бодоогүй бөгөөд нетэд л байгаад би үе үе цуглуулж байгаад хариуг нь өгдөг гэж бодсоноос биш миний биед наалддаг гэж хэн мэдэхийн. Эсүүл эднүүс  зориуд наалдуулаад л байсым уу бүү мэд. Гаднаас ирсэн тэр бүх л үгнүүдийг хураан бөөлж байхдаа миний биед буусан нэг Онгод үүрэг өгөн энэ бүх үгнүүдийн үндэс үүсвэр бичигчийнд очиж үйлийн үрийг нь энэ насанд нь өөрт нь тохоогоодох гэхэд нөгөөх нь бөөн хөө шиг хийссэн хар юмнуудтай л алга болоод өгөв. Күэ мөн хачинаа. Бас манийгаа өмөөрмөр аяддаг л бололтой эд гэж бодов.
Тэр нүүр нь харагдахгүй бичигчийг хэн гэж танихын гэхэд чамд ирсэн тэр үгсийг цуглуулан амилуулдаг. Амьтай үсгүүд өөрсдөө эздээ зааж өгдөг юм гэвээ. Мөн яйлдаг нөхдүүд шүү. Бас хөөрхөн аргатай байсан байгаам даа. Замбын дитектив зохиолуудаас ч ийм гоё арга уншаагүй юм байна. Нөгөө ертөнцөд бас мөрдөгч Деррик шиг монгол нөхөр байдаг байхнээ. Монгол мөрдөн байцаагчын нэрийг би ер мэдэхгүй юм. Ийм сонин юмыг би нүдээрээ үзсэн учир харин ч уурсах байтугай тэр хүмүүсийн тухай цааш мэдэхийг хүслээ. Зүүд нойрноос нь эхлээд л зүрх сэтгэлээр нь наадаад л, ходоодыг нь базлаад л үймүүлж өгдөг юм байхаа. Надтай надгүй л зохих ялыг үзүүлэх шиг л болох юм гэнэ. Гэтэл би өрөвдлөө. Ер нь хөөрхий нүдээрээ хараагүй юмаа шүүмжлэх нь түүний буруу гэж үү дээ. Би ч бас өөрөө л махаараа туулаагүй бол шүүмжилдэг. Миний олон шүүмжилсэн шоолсон юмс эргээд миний амьдралд яг өөрт минь юмуу миний ойр дотныхонд тохиодог. Үүнээс болж миний шооч зан овоо нам дарагдаад байгаа юмдаг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.