Saturday, November 10, 2012

Нэгэн хачин түүх


Миний биенээс уншсан нэгэн хачин түүхийн тухай бичвэрлэе. Хоёр удган энэ цаг мөчийг харан уншсан билээ.

... Элсэн цөл харагдана. Цус нь урсах нэгэн эмэгтэй гараа сарвайсаар уйлан бахирсаар үхэтхийн унах агаад хажууд нь нэгэн эр бас нэг балчир  хүү алагджээ. Нэгэн гэр бүл хар санаатны гарт хүйс тэмтрэгдсэн аймшигт зураглалыг харан ярьцгаалаа. Ямар нэг юмны араас гараа сарвайн чарлах тэр эмэгтэй юуны араас хашгирч тэмүүлсээр үхэтхийн унав аа.
Зугтан одох зөвхөн нүдээ гаргасан хар өмсгөлүүдтэй давхин одох морьтонгууд гартаа нялх балчир хүүхдийг хавчуулсаар одов.
Тэд нялх хүүг заржээ. Түүнийг одоо элсэн цөлөөр тэмээтэй хүмүүс авч явна. Элсэн дундах дугуй оройтой араб маягийн сүмийн гадна гал өрдөн хэсэг хүмүүс хөөр баяртай хөхрөлдөн нэгэн залуухан эмэгтэй ямар нэгэн ёслол үйлдэн байлаа. Хажууд нь нэгэн цэнхэр нүдтэй нялх охин тэвэрсэн хүүхэн сууна.
Хөхрөлдөн баясах тэдэнд зарагдсан нялх монгол хүүг бас нэгэн авчирлаа. Ёслол үйлдэн уншлага уншин бахирах эмэгтэй монгол нялх хүүгийн толгойг тасдчихав. Асгаран урсах цусыг нь шившингээ нөгөөх цэнхэр нүдтэй нялх охины амаар цутган уулгаж, нүүрийг нь цусаар будна. Харгисаар чанга зэвүүн хөхрөн инээх энэ эмэгтэй дотор муухай оргиулмаар инээж шившлэг хийсээр нялх монгол хүү үхэж, цэнхэр нүдэн охины нүд харин ногоон болон өнгө өнгөөр хувирсаар  хар нүдтэй боллоо. Ингэж шуламын шившлэгээр цэнхэр нүдэн охин монгол охин болох нь тэр. Алтан ургийн нялх хүүгийн цусыг шившин ёслол үйлдээд тэр нэгэн охиныг алтан ургийн цустай охин мэт болгож орхив.
Дахиад л бөмбөгөр оройт сүм харагдана. Гэвч олоон олон жил өнгөрчээ. Үзэсгэлэн төгс хөөрхөн хар нүдэн охины тухай нөгөөх эмэгтэй нэгэн баян хүнтэй их мөнгөөр үнэлж их нууц яриа ярилцана. Охиныг тэр баян шөнө нь хүчинджээ.
Хэдхэн хоногийн дараа охиныг нэгэн Монгол ноёныд нэг хүн дагуулж ирэн уйлан хайлан нэгэн түүх ярьж өгөөд хэдэн судрын хамтаар өгөхөд судар номуудыг тэр хүн яаралтай аваад нулимс унаган элгэндээ тэвэрч нандигнана. Охиныг ч бас өрөвдөн хайрлаад эхнэрээ болгон авлаа. Ноён сонссон түүхээ зохиогдсон гэж хар авсангүй. Учир нь түүнд монгол судар, монгол охины хамт ирсэн байв. Охины эцэг эхийг атаат дайснууд алах үед азаар тэр хүн таарч охиныг аварч, судруудын хамт хадгалсаар насанд хүргэсэн мэтээр ярьжээ.
Монгол ноёнтой суусан охин бие давхар болжээ. Гэвч тэр монгол ноёных биш тэр нэг араб харгис баяных бөгөөд дөнгөж жирэмсэн болонгуут нь монгол ноёнд авчирч өгснийг хэлэх зүрх охинд байхгүй. Хар санаатнуудын золиос болж алс газраас нялхдаа хулгайлагдсан энэ охины аймшигт хувь тавилан хүүхдээ гаргаад л дуусвар болжээ. Тэр хүүхдээ гаргаад л үхэх хараалд жатгалагдсан нь дэндүү хатуу тавилан.
Монгол ноён харуусал дүүрэн уйлж сууна. Залуухан хайртай эхнэр нь үхэж, нялх хөвүүн гарт нь үлджээ. Хэдэн жилийн дараа хүүгээ дагуулсаар монгол нутагтаа иржээ. Алтан ургийн ноён тэрээр  их л хүндтэй ажээ.  Охин нь өсч өндийсөн том хүүхэн болсон ч  харин эцгийнхээ аяганд хор хийж аллаа. Хэн түүнийг эцгийгээ хөнөөсөн гэж санахав дээ. Шуламын хийсэн тарни үйлчилжээ.
Хэдэн жилийн дараа маш гоёмсог орд харшинд өнөөх хүүхэн Хатан Хаан болчихсон амьдарна. Хажууд нь зөвлөхөөр нэгэн авгай байх нь тэртээх олон жилийн өмнө нялх охиныг монгол охин болгон хувиргаж байсан шулмын шидэт залуухан удган байх нь тэр. Охины ээжийг аймшигт хувь тавиланд хутгаж орхисон тэрээр Охиныг бас л дагасаар... Хатан Хаан бас л хүү төрүүлжээ. Харин энэ хүү жинхэнэ алтан ургийн монгол цустай гэж үү. Санаатайгаар алтан ургийнханд шургалуулан орсон харийн жатгат үрс үржсээр Хөх Монголоор олноор таржээ.
Гэвч дахиад л кадр солигдов. Олоон олон жилийн дараа ногоон малгайтнуудын үед хүрээд ирэв. Чойбалсаныг Тэнгэрийн даалгаврыг биелүүлсэн гэж байх юм. Хаашаа юм бэ энэ чинь. Нилээн ихээр Төрд шургалан орсон алтан ургийн цусныхан бус хүмүүнүүдийг цааш харуулсан гэх юм ........ Арай ч дээ гэж би хашгираад цааш уншуулахыг хүссэнгүй. Ийм түүх гэж хаа байсын хэн итгэхийн , юу болоод байгаа юм бэ гэсээр болиуллаа.
Миний биеийн хэсгээс уншигдсан энэ хачин түүх сэтгэлийг минь ихэд зовоосон доо. Хэзээ ч би ийм муухай түүх сонсож байгаагүй бас уншиж ч байгаагүй юмдаг.
Дахиад л өөр нэг түүхээс...
Миний удмын Дээдсүүд ихэд шаналантай уйлан байх ажээ. Хатан ээж уйлан хайлан байж ... ийм үг хэлээд нялх өлгийтэй хүүхдийг Мухулай жанжинд өгч явууллаа. Мухулай жанжин түүнийг нэгэн эгэл ардынд өгчээ. Харин бас нэгэн нялх үрийг төрсөн хүүхдийнхээ оронд Хатан ээж тэврэн уйлж сууна. Харцын тэр бяцхан үр нь төрсөн хүүгийнх нь оронд ирсэн ажээ. Энэ нууц түүхийг хэн ч үл мэднэ. Зөвхөн үнэнч итгэлтэй Мухулай жанжин болон Хаан, Хатан хоёр л мэдэх ажээ.
Алтан ургийнханыг хүйс тэмтрэх атгаг хар санаатнуудын савраас төрсөн нялх үрсээ төөрүүлж одуулахдаа уйлан хайлан байж салж ядахдаа одоо үр минь чи зовсон ч  зовлон чинь Монгол түмний төлөө юм шүү. Монгол түмэн Хөх Толботнуудынхаа ирээдүйн төлөө эцэг эх чинь гашуун бүхнийг туулж, хэцүү бүхнийг тэвчих болно хэмээн өгүүлэх энэ хатуу түүхийг хир олон хүн мэдэх бол...
Энэ түүхийг биенээсээ уншуулсаны хэдэн сарын дараа бас л энэ түүхийн тухай Буурлуудын амнаас сонсож билээ. Төрсөн үрсийнхээ амийг аварахын тулд өөр нэгэнд өгч, өөр нэгэнтэй сольж, өөр харь орон луу одуулж, нэрийг нь сольж, нэрийг нь нууцалж, удам судраасаа төөрүүлж байсан тухай  бас л сонссон юм. Энэ түүхийг миний биеэс уншин харж үйл явдлуудыг зэрэг зэрэг хараад ярьж байсан хоёр удганы хажууд Мухулай жанжины улаач байсан юм. Түүний Онгод дайрч орж ирж биеийг нь сэгсчүүлэн, чичрүүлж, сэтгэл нь ихэд хөдлөн байж билээ. Гурвын гурван бөө энэ түүхийг ярин байхад бусад олон улаач ч чих тавин сонсож байж билээ. Яасан муухай түүх вэ гээд л яриад өнгөрч байсан бид тухайн үедээ энэ аймшигт түүхүүд үнэн биш байгаасай гэж хүссэн юм.
Юутай ч ийм муухай түүхүүд Монголын түүхүүдийн нууц хэсгүүд байсан бололтой. Сэтгэл эмзэглүүлсэн энэ түүхүүдийг цааш нь уншуулах хүсэл надад байсангүй. Хамаг уур хүрч хэнийг ч юм үзэн ядах сэтгэл оволзох учир аль болох сонсоогүй хэмээн бодож сэтгэлээ хуурсан юм. Гэвч үе үе миний бодолд орж ирэн эргэлдэх учир та нарт хэлэхээр шийдэн бичлээ.
Миний биед байх хачин хачин бичлэгүүдийн хагас хугасаас сонирхууллаа. Надад олон хүнээс захиа ирсэн бөгөөд намайг ховор биетэй учир сайн болгоомжтой бай, муу санаатнууд хорлох вий. Юунд үүнийгээ бичнэ вэ, нууж байх хэрэгтэй гэх мэтээр сайхан сэтгэлтэй олон хүн бичжээ. Та бүхэндээ гялайлаа. Ийм эрсдэл бий ч айх юм алгаа. Харин ч хэлж чадахгүй байж хорлогдсоноос хэлээд хорлуулсан нь хамаагүй дээр. Хэлэхийн дээдээр хэлж, чарлахын дээдээр чарлаж тунхаглан үнэн бүхнийг уудлан байж хар Сүнс, Хар санаатнуудаас болгоомжтой байж ухаан санаагаа цэвэрлэж, ураг төрлөө таньж, Хөх Монголоо сэрээн үр удмаа хайрлаж, дэлхий ээжийгээ шуналтуудаас хайрлаж байхыг уриалж байна.
Зөвхөн алтан ургуудыг устгахын төлөө зүтгэх учир нь Хөх Монголчуудын хамгаалагч толгойг газрын хөрсөөс арчиж ардуудыг нь боол болгохыг л зорьсон хар сүнстнүүдийн хүсэл бизээ. Та нар Манжуудыг устсан гэж санаж байна уу. Үгүй ээ. Тэд устаагүй. Алтан ургийнханыг устсан гэж мэдэмхийрэх дуртай олон Монгол бий. Бараг л сүүлчийн хун тайж нь би шүү гэх хүн байдаг биз дээ. Тэгвэл алтан ураг устаагүй. Харин ч ямар агуу сэтгэдэг, агуу чадалтай гэдгээ харуулан бүх л үрсүүддээ Онгод болон бууж иржээ. Үүнтэй адил Манжууд устаагүй бөгөөд тэдний үр сад байж л байна.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.