Saturday, November 10, 2012

Амарбаясгалант 4 /үргэлжлэл/

Цааш нь... Үргэлжлэл.

Үдээс хойших үйл явдлын тухай өгүүлжээ.
Бидний бөөлсөн газар харагдаж байна...

Гурвалжин болон жанжид суусан ч дундуур нь зогсох цэрэг үгүй... нэвтлэхэд маш амархан байна тэр гурвалжинг... гурван тал нь хоосон зөвхөн л өөрийн биеээр хэсэгхэн хэсэгхэн газрыг л хамгаалан суусан гурван өнцөгийн учир нь гурван өлрөгийн улаачид л биеээрээ хамгаалж байгаа юм шиг 

Т ах энд суухад гурван том могой, гурван том могой, гурван том могой, нийт 9 могой хойд талдаа бамбайтай

Га 2 талдаа 2 араатан байрлуулчихсан цэргээ дуудаагүй зөвхөн өөрөөрөө ... гурван өрлөгийн улаачидлуу ч гэсэн 2 талаас нь харваа орж ирсэн... Со ах тэнд байдгаараа бүх цэргээ дуудсан ч тэр нисэн ирэх асар олон галт үсэг бүхий бамбаруудыг унтрааж үл чадаж байна... амрах төдийд нэг нь дайрч орж ирээд л тэр бамбартай тэмцэлдэж байна... С ах тэнд цэргээ дуудсан хирнээ энэ 2 тал нь ажиллагаагүй байгаа учираас хүч нь хүрэхгүй байна, бүрэн хамгаалж дийлэхгүй байна...

Нэг бүлэг цэргийг хийд рүү явуулсан... тэнд очоод тэнд бууж байгаа тарин уншиж байгаа лам нар луу зүүгээр хатгах мэт зүйл хийгээд байна... дээрээс С ахын цэргүүд нь хамгаалаад Э ахын талаас идэвхигүй болчихоор нь энэ талын гурвалжин бүрэн ажиллагаагүй... хадаг яндар хийсэж байна... 

Тэнд нисдэг цэргүүд хүн бүрийн толгой дээрээс нулимах мэт жижиг жижиг цахилгаанаар зоох мэт болж байна лам нар гэнэт гэнэт цочоод таринаа унтраах болгонд тийшээгээ нисгэх сумны тоо цөөрч байна. 

Тэгэхэд багш руу Т ах 2 ийн дундуур орж ирж хэцийг нь... уг нь бол амийг нь авах байсан... 

Тэнд хонх дамар цохиж байхад зөөлөн цохиж байсан хонх дамарууд цөм цөм үсэрч байсан... ихэнх лам нар айж цочоод зүгээр унших номоо аяархан дуугаар өөрсдийгөө хамгаалах төдий уншиж эхэлсэн... тэнд байсан жижигхэн халзан хүүхдүүд бүгд зугтацгаасан... 

гурвалжингаас гадна ч гэсэн нэг дугуй хүрээ байна... тэгсэн хирнээ миний зогсож байсан хэсэгт бол дүүрэн, маш их ирж байна дээд талаасаа... зогсоо зайгүй шивж байна... дээрээс доош завсар зайгүй... 

Амарбаясгалан хийд дээр байсан хог гэнэт огцом хийсэж яг тэр хэсэгт хуй салхинууд хүрээгээр нисээд байна. Хүн амьтад машиныхаа хаалгыг хаан майхандаа орж байна... 

Бүгд рүү нь нум сум агссан юм шиг шивүүлсэн... 

Дэндүү хүчирхэг байсан болохоор цөөн хэдэн лам нар уншилгаа үргэлжлүүлээд л эндээс сум илгээгээд байна...шидээд л уншаад шидээд л уншаад байна. Нэг үсэг уншихад л тэд бүгд сум болон ирж байна... дээр хуйлралдаад хажуу талаар хуйлралдаад .... 

Тэнд биднийг орж ирхийг мэдсэн 3 хүн байна биднийг дүрээ хувиргасаныг бүгдийг мэдэж байсан... бидэн рүү дагуул илгээсэн. Унаа тэрэгнээс нь зүүсэн.. урд нь 2 хойд талд нь 2 доор нь 1 ийг зүүсэн...

Муухай дүртэй давхар давхар соётой, 4 соёоо амнаас нь гарч ирээд улаан толгойтой олон нүдтэй олон нарийн хатингаршсан гэхдээ бүгдээрээ махан...

Дотроос нь дахиж нэг ам гарч ирж байна.... олон олон шүдтэй... 

Тэндээс жижиг жижиг хүүхдүүдээ дуудаад хамгын хатуу хатуу номнуудаа зөөлгүүлж авчруулж байна... ушиж байсан номнуудаа хойш нь тавиад хатуу номнуудаа уншиж эхэлж байна... хурсан олноос гадна нэг наад талд нь жижиг дөрвөлжин амбаарт нөгөө хүмүүс очоод хурсан олны нүдийг хуурах тийм жижиг хурал хийлгээд өөрсдөө энд ирээд номоо уншиж байна... зоогдсон сумнууд 4, 4-н хурц өцөгтэй... нэг сум зоогдоход 4тэй тэнцэхээр тийм хэмжээний тэр үсэгнүүд нь эргэлдээд ирж байхад тэрнээс нь сумнууд гарч ирээд... маш олон сумнууд хортой, ухаан балартуулах, унтуулах....

Энэ сумнууд нисэж очоод тэр улаачийн биед шингэн толгой болон 4 мөч рүү нь тэлж ороод сүнсийг нь өөрсдөд дээр нь авчирдаг тийм шидийн ном уншиж байна... 

Цэргүүдтэй.... агшсан 3 хурц эвэртэй 3 толгойтой юм шиг... зэвсэг бол 2 талаараа бамбайтайгаа, бүх зэвсэгүүд, иж бүрэн хуягалсан... 

Хамаг тийрэнгээ хураалгасан болхоор нөгөө номоо уншиж чадахгүй сүүлдээ толгой нь эргээд сульдаж байна. Зарим нь ухаан алдаад унасан... нэг л лам үлдсэн... хамгийн сүүлийн хүчээ дагаад хаана байгааг чинь мэднэ гээд нэг ном уншиж байна... тэгээд үсэг нисгэсэн... энэ үед бид нар тэндээс хөдөлсөн байсан... манай машинийг дагаад бид 2 салаад явчихсан чинь тал үсэг нь ийшээ тал үсэг нь тийшээ ингээд явж байна... энд явж байсан машинууд алга болонгууд хол явсан машинийг дагаад бүх үсэгнүүд тэдний зүг явсан... нөгөө лам олдох байх гээд унтаад өгсөн... үсэгнүүд бүгд сэрээ шиг хэлбэртэйгээр дагаад явж байна... 2 өнгөтэйөөр олон юмнууд хамт явж байна зөвхөн үсэгнүүд биш том том ёнгостой суурингийн дэргэд үсэгнүүд ирээд алга замхараад алга болж байна... нөгөө үсэгнүүд машинаа олохгүй болохоор нөгөө газраа наалдаад үлдсэн ... бид энд хүрээн дотор яг алга болгодог газар шиг тийм бүрхүүл дотор байна... энэ орон зай дэлхийд байхгүй юм шиг бүрэн далдалсан... далайн гүнд бид нар байна... яг энэ газар хаа сайгүй загас хөвсөн... балчирууд бие нь эвгүйцэв... 

Мухулай жанжин: дуудлагаа дууд гэж хэллээ...

Бид : ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР 
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ 
ГАЗАР ГАЗАР ГАЗАР 

Мухулай жанжин: дотроо хэл Хаан дээдэст эрчим өг...

Бүгд гарын алгаараа Хаан дээдэст эрчим өгч эхлэв... зарим улаач нар буучихсан дээдсүүд нь эрчим өгч байлаа...

Хаан сул дуугаар: цааш нь яв..... юу гэж... “хэлж байгаа нь дуулдахгүй байна”

Тайлбар: Миний бие сулдан унасан ч нүд нээгдэхдээ үгүйтэй байсан ч байлдаад гарсан тухайгаа цаашид Амарбаясгалант ямар болох тухай айлдуулсан билээ.

Хаан айлдсан нь: 

Тэнгэрт хийссэн хөвөн цэцэгнүүд 
Бүгд тэр газартаа буусан
Тэнд байгаа нүх сүв бүхэн хоосон нь
Бууж ирэх цэцэгсийн дэлбээгээр дүүрч байна
Тэнд таринийн хүчээр бүгд дахин устаж мөхөхгүй


Тэнд хийсэн тарин бүхэн 
Түмэн олны зүрх сэтгэлд шингэж 
Их хүч, их Онгод Тэнгэр 
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор 

Бидний төлөө үйлчлэх болно
Сайн сайхан бүхэн дэлгэрнэ 
Тэр бөөрөнхий сордог хаалгаар
Улаач үр бүхэн өөрийн онгод тэнгэртэйгээ 
Зовлонгүй золгох ерөөлийг авах болно 

Тэр бурхан бүрийн нүднээс
Бидний өвөг дээдэс
Ерөөлийг хэлж шивших болно

Тэнд байгаа лам нар хурсан олонд 
Ерөөлийг хэлж гаргах болно
Уусан идээ болгон нь рашаан болно
Идсэн идээ болгон нь эм болно

Хураасан мөргөл болгон нь 
Сайхан ерөөл болно
Үүрд мөнх энэ үргэлжлэх болно

Буруу эргэсэн хүрдийг зөв зүглүү нь эргүүлсэн
Хэзээ ч дахин тоосонд дарагдахгүй
Хурдтай эргэх гэрэлт солонго 
Үүрдийн үүрд, үеийн үед эргэлдэх болно
Үргэлж мөнхөд үргэлжлэх болно

Хаданд байх зүүн нүднүүд
Хараал ерөөлийг устгах болно
Тольт хадан дээр байгаа зүрх бүр
Улаач үрсийг залаалах болно

Толгойгүй хатны хөшөө 
Түмэн олныг ерөөх болно
Удам бүрт онгод тэнгэрүүд зовлонгүй бууж 
Удмаа залгах улаач бүр 
Тийрэнгүй морилох болно

Эргээд энэ бүхэн дэлгэрэх болно
Эвсэн бидэнтэй найзлах болно
Андийн тангарагтай ирээдүй цагт
Мөр зэрэгцэн тулалдах
Түмэн олон тэндээс гарч ирэх болно

Эрчилсэн хүч хэзээ ч сулрахгүй
Энэ хэвээрээ цааш дэлгэрнэ
Өжий минь сэнтийнээсээ амарч
Хөлөө жийн тухлах цаг иржээ

Энх цаг иржээ
Сүмийн орой холоос 
Солонго адил харагдах болно
Учир нь тэнд өндөр дээд тэнгэрүүд
Үрсээ харан баясаж байгаа учир
Тийн харагдах бөлгөө

Хаа сайгүй цагаан дэлбээтэй зөөлөн байна 
Тэнд солонгороод 
Энэ хавийн бүх айл өрх 
Энэ газар усаа дээдлэн 
Ирэх цагийг ерөөн 
Аливаа хортой бузар бүхнээс 
Хамгаалан явах үүрэгтэй

Та бүхэн эндхийн манаач
Түшиж суусан жанжид
Түшиж тулах ноёд
Түмэн олны хүч

Тэнхээгүй бусдыг тэнхээжүүлж
Тэнэгтсэн нэгнийг ухааруулж
Цэцэн цэлмэгийг дэлгэрүүлж

Үүнээс хойш энд 
Хурдан удмын унага тасрахгүй
Үүнээс хойш энд
Өндөр тэнгэрийн улаач тасрахгүй

Удам бүр отог бүр
Өндөр дээд буурлуудаа залж 
Өнчирсөн удам гэж хэзээ ч
Өнө мөнхөд ч гарч ирэхгүй

Дахин тэр давтагдахгүй
Хэвлий газрыг ухах гэсэн 
Хэн бүхэнтэй тэмц
Хатуу сануулж байна
Хатуу анхааруулж байна

Тохойн чинээ газар ухаж ч болохгүй
Тойром бүрдийг бузарлаж болохгүй
Хог юунаас нь салгаж 
Хаашдаа цэвэр цэмцгэр амьдар

Тохойн чинээ газар уххад 
Тойром бүрд чинь ширгэх болно
Хуруун чинээ гадас шаахад 
Хурга төл чинь үгүйрэх болно
Хатуу сануулж байна үүнийг

Түмэн олондоо айлд
Нутгийн олон арддаа
Нугын олон анддаа 
Энэ үгийг дамжуул
Түмэн олонд түгээ

Цааш энэ дэлгэрэх болно
Тэнхээ тамир тасравч
Тэнхээжих хүч дахин бүрднэ
Тэнэг мулгуу нэгэн байвч 
Цэцэн цэлмэг болох 
Тэр нэгэн өдөр цаг нь ирлээ

Хаа сайгүй хар муу бүхэн байвч
Хүсэл хясал ихтэн байвч
Хорон муу санаатан бүхэнг
Хайр найргүй устгаж болно

Мэргэн цэцэн нэгэн байвч 
Маргааш нөгөөдрийг таашгүй

Хаан миний бие чилээрхэвч
Харийн дайсанд дийлэгдэшгүй
Хар муу бүхэнг хийсэн бүхэн
Хийсэн үйлээ өөрсдөө эдэлнэ

Хичээл зүтгэл гаргасан нэгэнг
Хаан дээдэс хайраар дутаахгүй
Өөрийн минь үрс санаагаа бүү чилээрх
Өмнө чинь миний алд залранхан байна

Өршөөл нигүүлсэнгүй сэтгэлийг
Өнө мөнхөд хэвээр байна
Хатуу үйл хар үйлийн эхлэл энэ 
Хүчээ арвинтай базаах хэрэгтэй

Хэнгэрэг хэцээ бүрэн байлга
Хэц дуулгаа бүтэн байлга
Хуяг юугаа цэвэр байлга
Хүндэтгэлтэй ханд

Улаач үр тоглоом төдий харагдавч
Учир жанцан түүнд бий
Балчир үр нь наргиан төдий харагдавч
Нарийн учир тэрэнд бий

Зүүдээ мана зэвсгээ тань
Гурвалжингийн утгыг бүрэн ойлго
Ердийн гурван өнцөг биш

Гурван тийш эрчлэх гэрэлт бамбай
Дайчин зэвсэг
Андгай тангараг, эвлэлдсэн сэтгэл
Зоригт эрэмгий байдал
Дахин ялахын тэмдэг
Энэ бүгд тэрэнд шингэсэн

Энгийн нэгэн гурвалжин биш
Эрчлээт гурвалжин гэдгийг санаж яв
Зүрх зоригтой бай
Айж эмээж нулимс урсгах цаг бидэнд байхгүй

Хүчээ сэлбэ зүрхээ нэгтэг
Сэтгэлээ чагна 
Өөлүн эх заларч байна.... нулимс гаргаж болохгүй шүү... 

Сэтгэлээ барь уйлж суух цаг бидэнд байхгүй
Хүчээ бүрэн сэлбэсэн жанжидууд минь
Хий дүрээ ашиглаж дайтаж сурцгаа

Хэн хүнгүй үүнийг энэ
Өргөөнд байгаа бүгдэд зарлаж байна
Өөртөө итгэ үрсүүд минь
Бүх хүч ид чадал бүгд байгаа

Оюун ухаанаа ажлуул
Цэцэн цэлмэгээрээ гайхуул
Оргил өөд тэмүүл
Арагш бүү ухар

Зөөлөн намуун хоолойгоор 
Хатан өжийд дуу зориулж өргө....

Өргөөнийхөн дуу дуулав...Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яваа.... 

Дуу цааш үргэлжлэв....

Алтан төвд гадаад үсэгнээс гадна
Арзгар шувуу шиг зүйлс нисэлдээд байна
Хар хар арзгар зүүтэй зүйлс тандаад байна... сум жад зэв зоох гээд ... 

Хаан дээдэс: Балчир үрсүүд та нар ... Их үйлийг бүтээлээ...
Өргөөнийхөн: Бид хийж гавьсангүй ээ... 
Хаан дээдэстээ чадлынхаа хирээр бүх үрс нь хүчин зүтгэх болноо дээдэс минь...

Хаан: Балчирхан байна даа та нар ... “ сайн дуулдахгүй байна” . Өнөө гаригт би бүгдийг нь устгах болно... балчир үрс амарцгаа... Аянгат үүнийг чадах л болно доо... Аянгатын ташуурыг авчирч өг... 

Эзэн дээдэстээ талархлаа үрс нь ... гялайлаа... 
Хаан дээдэс: Үрсүүд“........ “ сур 
Устсан амь бүрийн төлөө
Хөх толбот үрс бүр
Хөх Монголын эх бүр
Хөрстийн баатар үр бүр
Үнс ч үлдээхгүй тэгшлэх болно

Юу болсон түүхийг та нар сая сонслоо 
Юунд итгэж явснаа та нар сая сонордлоо

Эзэн би эргэж ирсээн
Үрсдээ эргэж ирсээн

Өмгөөлөх хүнгүй мэт
Харах тэнгэргүй мэт
Хайрлах эхгүй мэт
Буруу санажээ тэд
Эзэн би эргэж ирдийм даа
Их түүхээ та нар сонордлоо

Одоо оюун тань тэлж байна уу
Үүнээс илүү та нарт яаж хэрхэн ухааруулхав
Үг бүрийг нухацтай уншиж судла 
Ухаан оюундаа тунгаагаад 
Зүрх сэтгэлээрээ мэдрээд 
Зөв үйлээн эхэлцгээ... 

Хөх толботон бид 
Хөх Монголын эзэн бид
Үнэн түүхийг үтэр түргэн тайлан бичиж Аянгатад өг

Өөр хоорондоо эвтэй байж
Хар ертөнц гэж ямар юм байдгийг харвуу та нар
Харагдаж үзэгдэхгүй харгис дайн гэж үүнийг энийг хэлдэг юм

Урсах цусгүй уйлах нулимасгүй 
Үлдэх үндэс мөчиргүй өршөөлгүй энэ 
Үйлээн хийх болноо... 
Өвгөдөд амарч суух зав үгүй.. 
Сайтар өнөө гаригт амар 
Эзэн би үлдсэнийг нь дуусгана 
Өнөө гаригт ямар их үйл хийснээ та нар ухаарвуу
Яагаад би та нарыг үтэр түргэн хүчээ ав

Үтэр түргэн их ихээр, олон олноор бууж 
Онгод дээдсүүдээ биежүүлж 
Өвгөдийн сургаалиа сонс гээд байсны учрыг ухаарвуу... 

..Тоглоом биш хуурмаг биш 
Өнөө гаригт бид хөх Монголын нуран унах
Учиг шалтгааныг нь дарлаа 
Бурханы шашин гэгч үнэн дүрийг нь харлаа та нар, 
Ихэд олон энэ мэт дайн үргэлжлэх болно доо.. 

Улаач үрийг өнөөдөр хэрхэн унтуулдаг байсныг 
Өөрийн амаар биш балчируудын амаар хэлүүллээ 
Учир нь Аянгат удганы бие ихэд чилээрхүй байсан учираас 
Эрүүл саруул балчируудаар дамжуулан байж хэлүүллээ... 

Үлдэсний нь би устгах болноо 
Ямар үйл хийснээ мэдэхгүй явбуу балчирууд ... 
Хараал тайлагдсан.. 
Өжий амилсан эндээс л бүх юм эхэлнэ дээ

Эмэгтэй хүнд,.. эх хаан буухгүй гэлүү,... эх гэдгийн учрыг ухаартугай та нар...эмэгтэй хүнийг үргэлж хүндэлж явна эх хүнийг үргэлж дээдэлж явна эхээс чинь салгаж эм заяаг гутаан доромжилж байна. Эцэс төгсгөлгүй зугаа цэнгэл завхай зайдан замбараагүй золбин яриа яриваас үрсүүд та нар үр удмаараа устаж үгүй болно.. Эх нь байхгүй бол адаг нь яаж байх юм. Эхээсээ эхэлдэг юм уу адгаасаа эхэлдэг юм уу? Эрчүүд та нар эхээс төрдөг...

Эрчүүд та нар эргэж төрөхдөө эмэгтэй ч болдгоо бүү мартацгаа... Эх ундаргыг яах гэж хайрлаж хамгаалж байдаг юм.. Яагаад хар манжууд заавал эхийн минь зулайд хорт тэвнэ хатгасныг ойлгов уу та нар 

Эзэн над дээр очиж хатгаагүй байгааг харж байна уу та нар
Миний эх дээр хатгаж байгааг харав уу та нар
Эх хүнийг хайрлана
Эх голыг хамгаална 
Эх ундаргыг шүтнэ

Мөнх хөх тэнгэртээ бид эх дэлхийгээ хайрладаг зөвхөн дэлхийг биш эх шүү эх дэлхийг хөхөлбөр гэзэгтүүд үндэс нь устаагүй байна хөхөлбөр гэзэгтүүд эх дэлхийгээ устгачаад хаана залрана гэсэн юм болдоо... ха.. ха.. ха

Үйлээн хийх минь... үнс ч үлдээхгүй хийсгэх болно
харин та нар чадахгүй гэж хулчийлгүй
харин та нар сайтар бодон тунгааж унтаж амарна биз...

Аянгатыг оруулаадхы... 

Өргөөний улаач нарын ярианы хэсгүүдээс сийрүүлжээ.... доор:
Том онгод тэнгэрүүд хаданд дүрээ үлдээчихсан байна шүү дээ тэгээд үйлээ хийгээд байсан байна... 

Бөмбөлөг дотор орчихсон гурвалжингаар хамгаалуулсан... 

Энд тэнд явахдаа цэргүүдээ дуудах, уналгануудаа хамгаалж явах хэрэгтэйн байна... тэгхээр энэ дээр тийм юмнууддаа анхаарч байх ... эргэж явж байгаа мөрөө цэвэрлэж байх... хувирах юманд сайн суралц... үйлдэлээ хувиргах... үйлдэлээ дунд нь орж хийж явах хэрэгтэй.. эндээс суралцах хэрэгтэй...

Битгий энд тэнд дотуур хувцастайгаа тэнээд бай гэдэг шүү дээ...гэх мэт... 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.