Thursday, October 15, 2015

Хатан судраас...


Хатдын сударт өгүүлсэн нэгэн сонирхолтой түүхийн хэсгээс хүргэж байна.

.......Ойрадад эцэг минь ихэд нэр төр сайтай, төрийн зөвлөх учгаас Эзэн дээдэст би тоогдож хааны урагтай ханилсан билээ. Эзэн ЧинГис хаан ач хөвүүнийхээ эр шандсыг нь шалгаж эрхий чигчийг нь тосдох зан үйлээр явж байхад эцэгтэй минь тааралджээ. Би ач хөвүүнээ эрийг шалгаж, шандсыг нь мялааж явна, харин та юу хийж байна? гэхэд: Би бас хөвүүнээ дагуулаад ан авлаж, гөрөөлж явна гэхэд анх таарчээ. Эзэн дээдсийн ач хөвүүн: Энэ ямар сонин хөвүүн бэ? Яагаад боожгойгүй байгаа юм бэ? гэж Эцэг хаанаас асуужээ. Учиг нь би модны араас биеэ хөнгөлчхөөд гарч ирээд, төд удалгүй таарсан учгаас тэр юм.

Тэгэхэд Эзэн ЧинГис хаан эцэг рүү минь их муухай харахад, голомтод минь хөвүүн заяагаагүй тул засал хийж, цээртэй охин байгаа юм. Тиймээс эр охин Хаймиш гэжээ. Дээдэс “Тэнгэр мөнжигийг нь мартчихсан бол чи хүү, хүү гэж нэрийдээд хэрхэх вэ дээ” гээд ихэд шоолсон юм.

Тэгэхэд эцэг минь «Хэдийдээ мөнжигөө мартсан ч гэсэн дээ хөвүүнийг чинь давах бядтай нэгэн» гэж. Ингээд Эзэн ЧинГис хаан миний эцэг хоёр мөрий тавьж хэнийх нь бяртай болохыг үзсэн юм. Ингээд бидэн хоёрыг барилдуулахад багаасаа эршүүд хатуу сурсан би бээр хөвүүнийг шидчихсэн.

Эзэн дээдэс «Бараг л даа, эр боллоо» гэж ихэд инээж байгаад, за тэгвэл сэц мэргэнээрээ хэр хүү юм дээ гэж ёжлоход, ааваасаа сайтар харвана аа гэж. Ингээд бид харвахад тэнд нэгэн Сарт шувуу нисэж байв. Хоёул онилж онилж харвахад миний сум оночихож. Эзэн дээдэс «Мөнтэй хүү болох шахав» гэвээ. Гутдах ухаандаа чи хүү байж чадвал би чамайг хүндлэн биширч, өөрийн сайдаа болгоё. Хэрэв чадамгүй бол би
охиныг чинь авъюу, охин болгож зүсийг нь гоёж, бүсийг нь авч аж төрүүлье үү гэж Эзэн ЧинГис хаан хэлсэн юм. 

Эцэг минь: Зээ тэгвэл чи намайг мянгатын ноён болготугай. Хэрэв чиг миний охин алдвал зээгээ би өгтүгэй гэж гэнэ. Ингээд гутдугаар наадгай нь эм хүмүүний хийж чадахгүй зүйл байсан юм. Босоогоор шээх. Хэхэхэ Зальтай, аргатай Эзэн ЧинГис хаанд ингэж монжуулж би өндгөн сүй тавьсан домогтой юмаа. Ураг барилдсан түүх бол ийм. Ингээд эцэг минь Эзэн ЧинГис хаанд за тэгээд хүүгээ талбих уу? гэхэд чи өөрөө охиноо хүү гэсэн юм чинь чи өөрийнхөө хүүг манайд талби, миний хүү чиний охинд унаж охин заяатайгаа баталчихлаа. Тиймээс чи хүүгээ талбиж манайд аваач гэсэн. Ингээд би хүү болж, Гүег хаан охин болж, би бэрийндээ очиж талбигдсан хөгтэй түүхтэй юм даа. 

Эцэг минь нэгэнт хүү гэж учигласан учгаа тайлбарласан ч ер болсонгүй. Чи манайд хөвүүнээ авчраад бэрээ гуйгаарай гээд Эзэн дээдэс дамшиглаад л яваад өгсөн юм даа. Энэ учиг болоход эцэг минь, эхэд минь очоод болсон явдлыг хэлэхэд эх минь их талархаж ай хувьтай сайхан охин юмаа гэхэд, эцэг минь одоо бид хүргэн хүүд талбих гэж байна гэхэд эх минь охин байж хүүд талбигддаг золгүй хувь заяатан юм даа гэж уйлж байсан гэдэг.

Ингэж нэгэн цагаан адууг нь мөнгөн эмээлээр чимээд намайг эр хүмүүний ёсоор нум саадаг агсуулаад, бяцхан илд зүүлгээд, хэрэн хуяг агсуулаад авч явсан. Эзэн дээдсийн хориг газар, Ариг усны хориг газар бид очсон. Ингэхэд эцгийг маань бүгд л хүүгээ дагуулсан нэгэн язгууртан явж байна гэж сэтгэж байсан. Хэнтэй уулзана уу? гэж нэгэнтээ хүмүүн ирэхэд, учгаа хэлэхэд Эзэн дээдэс тэр холоос нь тэрэгт асар
гэрээсээ гарч ирээд даллав. Ингэхэд тэнд зам хааж зогссон хүмүүс жим тавьж өгч, ихэд сониучлан харж, бид мориноосоо буугаад Эзэн дээдсийн өргөө рүү алхсаар ороход Эзэн дээдэс Гүег ач хүүдээ бортого
малгай, охин дээл өмсүүлчихсэн байсан. Хэхэхэ. Тэр цагт Гүег нэртэй байсангүй. Бөх нэртэй байсан. Тэгээд охин хүүхдэд унасан тул чи цээр нэртэй, охин нэртэй болно гэж Гүег гэж нэрийг сольсон ёс нь тийм.

Аянгат: Гүег гэдэг нь охин нэр юм уу? Ямар утгатай үг үү? Хаймиш хатан: Амьтны зулзага. Голчлон тэр үед охидод өгдөг нэр байсан.

Аянгат: Тэгээд тэр үед Гүег хаан уурлаж байсан уу? Намайг охин хувцас өмсүүлээд гэж? Жаахан байсан болохоороо учрыг сайн ойлгоогүй юу?

Хаймиш хатан: Унасан нь үнэн, зэмлэгдсэн нь үнэн, бүр нэрээ хүртэл цээр нэртэй болгосонд ихэд унтуухан, нүднээс нь нулимс бөндгөнөн урсаж, эх эцэг хоёр нь Эзэн дээдэст дурамжхан тэрэн гэрийн баруун талд нь зэмлэнгүй харан, аа бас хөвүүнийг нь унагасан намайг ӨгөөДэй хаан, Дөргөн хатан хоёр ихэд сонжин харж байсан. Мөн ийм учиг болсон тул их хатад бас ирсэн байна. ИэСууГүн хатан, БөөЭрТай хатан хоёр байжээ. Мөн ОулЭн эх байсан. Тэгээд энэ нөгөө эр охин чинь үү? гэж БөөЭрТай хатан инээж хэлсэн. Тиймээ, энэ нөгөө эр охин чинь хүргэдэд талбигдахаар ирж дээ гэсэн. Хэхэхэ. Эцэг минь Гүег-ийг гуйж инжинд нь цагаан морь өгсөн юм. Ингэж би дараа нь гуйсан ёсоороо эр болсон. Энэ цагаас би гэртээ харьсангүй, аавд минь, за охиныг чинь бид авлаа. Монгол ёсонд хүргэн хүү хөрөнгө өгөхгүй бол хүч өг гэдэг. Бид чиний инжийг басаж байна. Тиймээс хүч болгоод авлаа гэж эцгийг минь явуулсан. 

Харин бид нэгэнтээ наадгай болгож хөвүүнээ охин ёсоор, охиноо хөвүүн ёсоор авчирсан ч заяат тэнгэрээсээ эд нь эр эм заяатан учгаас охин ёсоор бид чамд инж явуулъя гэж эцэгт минь зургаан тэмээ ачаа өгч явуулсан юм. Тэгээд насанд хүрэхэд нь ахин гурван тэмээ ачаа өгнө өө. Бага байхын сүй нь энэ, их болохын сүй нь тэр. Нийт есөн цагаан тэмээ ачаа болж, их хатны ёсоор авъя гэж Эзэн дээдэс хэлсэн. Ийм учгаас эцэг, эх минь дахиж надтай учраагүй юм. Би бээр хөвүүн хүүгээр өсчихсөн учраас уйлсангүй.

Харин Гүег над дээр ирээд: Чи аавыгаа дагаад явахгүй юм уу? Уйлахгүй юм уу? Аав чинь чамайг орхичхоод байгаа бус уу гэсэн. Хэхэхэ. Ингээд бидэн хоёрыг нь өндгөн сүйн ёсоор гар гарыг нь нэг нэгэндээ атгуулж, нөгөө гарт нь нэгэн өндгийг хавсруулан атгуулаад, галын дэргэд ёслуулан мөргөж өндгөн сүй тавьж байсан ёстой. Бид барьсан өндгөө галын бурханд ёслуулаад, өндөр тэнгэрт шувуу болоогүй үр биднийг ивээж хайрлаж, ирэх цагт тоонот гэрт эхнэр нөхөр болох ёсыг гүйцээнэ үү галын бурхан минь гэж хэлж байсан юмдаг.


Үргэлжлэлийг: Монгол Хатдын Онгон түүхийн гялбаа судраас....

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.