Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй Тэнгэрийн судруудын үргэлжлэл болж Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судар (2015.09.21 ) хэвлэгдлээ. 812 хуудастай тус сударт Хатдын түүх болон тухайн үеийн төр, нийгэм, ахуйн тухай өгүүлснээс гадна олон олон түүхийн зангилаа тайлагджээ. Тус судар нь Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргасан бусад судрын адил Хүмүүний оюун ухаанаар бус Онгодын оюун ухаанаар бүтсэн Тэнгэрийн судар юм.
- Өвүг Дээд Онгод Тэнгэрүүдээс улаачлан дамжуулсан: Аянгат УдГүн, Утаа УдГүн
- Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Энхтайван
- Хавтасны эх бэлтгэсэн: Б.Гантулга
- Хуудасны тоо: 812
Эцэг эхийн хайрыг “Ачлал” гэмү
Эрдээ татагдахыг “Дурлал” гэмү
Үрээ бойжуулахыг “Энэрэл” гэмү
Эдийг хайрлахыг “Гамнах” гэмү
Эх орноо хайрлахыг “Эзэн эрх” гэмү
Байгалаа хайрлахыг “Үүрэг” гэмү
Амь бүхнийг хайрлахыг “Төөрөг” гэмү
Өөрийн биеийг хайрлахыг “Оршихуй” гэмү
Хий зүйлс, Онгодыг хайрлахыг “Шүншиглэх” гэмү
Эрдээ татагдахыг “Дурлал” гэмү
Үрээ бойжуулахыг “Энэрэл” гэмү
Эдийг хайрлахыг “Гамнах” гэмү
Эх орноо хайрлахыг “Эзэн эрх” гэмү
Байгалаа хайрлахыг “Үүрэг” гэмү
Амь бүхнийг хайрлахыг “Төөрөг” гэмү
Өөрийн биеийг хайрлахыг “Оршихуй” гэмү
Хий зүйлс, Онгодыг хайрлахыг “Шүншиглэх” гэмү
Эзэн хааны хатад, охид, бэрс
Эх түүхийн шар мөртөөс
Үрс олонд улаач дамнан үг өчих нь...
ХАТАН СУДАР
СууЧиГил хатан: “Хатан судар” өргөх учир нь энэ цагийн охид, бүсгүй үрсэд хүсэмжлэх хүсэлт болгож биеэ хэрхэн гоо байлгах вэ? Сэтгэлээ хэрхэн цэвэр байлгах вэ? Эмэгтэй хүмүүний өөрийн мөн чанар юу байх вэ? зэргийг ухуулах зорилго тавьсан болой.
Эр, эм хүмүүн өөр өөрийн мөн чанартай. Эм мөн чанар эр байж чаддаггүй. Эр мөн чанар эм байж чаддаггүй заяатай. Үүнийг ухвал өөрийн биеийн энэ онцгой мөн чанарыг төгөлдөр болгох хаан, хатан ухаан буюу туйлын ухаанаа гаргаж байдаг. Эм хүмүүнд эр хүмүүнээс давуутай гурван чадамж буй:
1. Харааны цараа
2. Өгүүлэх чадамж
3. Тэсвэрлэх чадамж
Энэ давуу талаа хөглөж амьдрал ахуйдаа хэрэглэх аваас эм мөн чанараа гаргаж хатан байж чадна. Харин эр хүмүүний эм хүмүүнээс давуутай гурван чадамж нь:
1. Давхар өгүүлэх
2. Хэсэгчлэн бодох
3. Хэлхээг тааруулах
Эм байх нь тэсвэрлэх чадамж хамгийн өндөртэй тул хүүхэд төрүүлж, түүнийгээ өсгөх идэвхтэй байдлын шалтгаан болно. Харин хэлхээг тааруулж эмхлэх цэгцлэх үйлэнд эр хүмүүн
давуу байдаг учгаас олон олон өрх гэрийг оройлон толгойлж, эмх цэгцийг авч явж, дээр доорхын ялгааг гаргаж эрхийг нь эдлэх чадвартай байнам. Ийм ч учраас эм хүмүүнийг хайрлах
ухааны ул болгож хатан ухаанд сургаж, эр хүмүүнийг засаглах ухааны хаан сударт сургадаг.
Хаан судар бол засаглах судар.
Хатан судар бол хайрлах судар.
Агуулга:
Судар худалдаалах газар:
1. Улаанбаатар хот, "Арга билэг" Төв 305 тоот
Утас:9603-2447, 99812447
2. Энхтайвны гүүрний баруун урд, Аарцаг нуруу бариа заслын төв. Утас: 91993065, 99813065
3. Эрдэнэт хот, 1-1 байр, "Гэгээрлийн ордон" ТББ
Утас: 9999-6538
Эрхлэн гаргасан ©Гэрлийн өргөө, Утас: 8807-7002
1. Улаанбаатар хот, "Арга билэг" Төв 305 тоот
Утас:9603-2447, 99812447
2. Энхтайвны гүүрний баруун урд, Аарцаг нуруу бариа заслын төв. Утас: 91993065, 99813065
3. Эрдэнэт хот, 1-1 байр, "Гэгээрлийн ордон" ТББ
Утас: 9999-6538
Эрхлэн гаргасан ©Гэрлийн өргөө, Утас: 8807-7002
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.