ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР
Занабазар хутагт: Чиний өртөөч Онгод намайг залж ирлээ. Чи намайг танина. Хоёр хаврын өмнө би чамд бичиг дамжуулах гээд буланд зогсоод л байсансан. Жатгатай байсанд жатга тайлж өгч, мөн угсаандаа төрүүлэхээр тохиролцсон шүү дээ. Гэвч цаг хараахантай болоогүй, тохиролцоо хараахан бүрдээгүй учгаас би өндөр тэнгэртээ үйл юугаан хийгээд бэлдэж л буй атал Аянгат удгүн-ий зараал ирж өчиг мэдүүлнэ үү хэмээлээ.
Аянгат: Амар байна уу, та. Яаралтай учиг гараад үйл юунд саад хийсэнд өршөөгөөрэй. Та улаачид буусан юм уу?
Занабазар хутагт: Буугаагүй байгаа.
Аянгат: Тухайн цаг үедээ та бөө байсан уу? Шарын шашны хутагт хувилгаан хүмүүн байсан уу?
Занабазар хутагт: Хутагт байсан. Би бөөгийн Онгод шиг буудал суудалгүй. Би шарын шашны чигтэй хөгжсөн сүнсэн хүмүүн хутагт хувилгаан хүмүүнтэй сүнсээр харилцдаг.
Аянгат: Та тэгвэл одоо хүмүүнтэй сүнсээр харилцаж байгаа юу?
Занабазар хутагт: Би одоогоор ямар ч хутагт хувилгаан хүмүүнтэй харилцаагүй байна.
Аянгат: Энэ цаг үед Мөнхсаруул гэж хүмүүн би өмнөх төрөлдөө Занабазар гэдэг хутагт хувилгаан хүмүүн байсан гээд яриад байна. Үнэн худлын дэнсээг асуух гээд дуудсан юмаа өршөөгөөрэй.
Занабазар хутагт: Надтай харилцахын тулд долоон хавартайгаасаа эрдэмд суралцаж хувилгаан зөнгөө сэргээж, хорин нэгэн хавартайдаа чойжин бууж байж харилцах учиртай. Би бөөгийн Онгод шиг буухгүй.
Аянгат: Хүмүүс тэгвэл Аянгат яахаараа таныг буулгадын гэвэл яах вэ?
Занабазар хутагт: Сүнс дуудаж тоглодог шиг холбоо тогтоож байна. Надаар үйл хийлгэх, надтай харилцах хоёр тэс ондоо. Үүнийг буултанд тооцохгүй. Чи зүгээр л миний сүнстэй харилцаж байна.
Аянгат: Энэ хүмүүн тэгвэл бас тантай харилцсан гэвэл яах уу?
Занабазар хутагт: Надаар үйл хийлгэнэ гэвэл шашны чигээ барина. Охин ч бай, хүү ч бай долоон настайгаасаа хувилгаан чадамжаа сэргээж, хорин нэгэн хавартайдаа шарын шашны ёсоор чойжин бууж байж надаар үйл хийлгэнэ. Миний нэрийн өмнөөс үйл хийлгэнэ гэвэл ийм байх ёстой.
Харин надтай харилцана гэвэл танин мэдэхүйн чиг хандлагатай. Наашаагаа бясалгал хийгээд бөөгийн дуудлага дуудвал би хэнтэй ч харилцана. Харилцахдаа би нэг л чигчийг барина. Чи өөрөө суралцаж, өөрийнхөө дуу хоолойгоор, өөрийн нэрийн өмнөөс дуугар. Миний нэрийг бүү барь. Би чамд багш болно гэсэн чиг баримжааг барина.
Аянгат: Таны бүтээлүүдийг чинь тайлбарлаад л, баахан дарь эх гэж төрүүлээд нэг нэг дээл нөмөрүүлчихсэн шүү дээ.
Занабазар хутагт: Би та нарт нэг юм тодолж өгье. Би залуу зандан, сайхан хөвүүн байсан. Бурханы шашинд шамдсанаас болоод гэргий авч чадаагүй өөдөлсөн нэгэн. Гэхдээ надад үр хүүхэд бий. Энэ нь яг сайн лам байгаагүйн үр дүн.
Би нэгэн бүсгүйд чин зүрхнээсээ сэтгэл алдарч байсан. Түүнийхээ амьдралын 21 мөчлөгийг бурхан болгож сэтгэлээ аргадсан зүгээр бурхан бүтээгч, цутгуурчин хүмүүн.
Бурханы шашныг түгэн дэлгэрнэ гэдгийг мэдсэн учраас түүний улбаагаар эм заяа дорддог гэж мэдээд ард түмэндээ энэ эм заяаг дордоох учиргүй нандигнах ёстой юм шүү гэж эмэгтэй хүмүүний амьдралын 21 мөчлөгийг эмэгтэй хүмүүн гэж нэрлэх цагаас нь авахуулаад урлаж бүтээж, эм заяаг дээдэлж сэтгэлд нь шүншиглүүлж аж төрөхийг хүссэн нэгэн эрэгтэй хүмүүн. Учир нь бурхны шашинд нүгэл хийхийг тэвчүүлэх гэж эмэгтэй хүмүүнээс тусгаарлах сургаалтай. Яагаад лам нар эхнэр авах ёсгүй болов. Энэ үйлээс болж эм заяа дордоно.
Миний 21 Дарь Эхийг бүтээсэн учиг энэ. Би өөрийн хайрлаж дурласан тэр бүсгүйгээ онгон байх цагаасаа хүүхэдтэй болоод хөгшрөөд үгүйрэх хүртэл 21 мөчлөгийг бүтээсэн. Яагаад миний Дарь Эхийг догшин хэмээн нэрийддэг хэмээвэл эмэгтэй хүмүүний жамыг сахиулах тэр улбаа хатан сургаал шингэн үлдсэн учгаас догшин эрлэг хатан гэдэг нэрүүдийг зүүдэг. Учиг нь миний сэтгэлдээ тээсэн тэр бүсгүй бол жинхэнэ хатан сургаалиа хадгалсан тэмцэгч Монгол бүсгүй. Надаас өөр хүмүүнтэй ханилж, эр нөхөр нь үгүйрч, гагц хөвүүнтэйгээ үлдэж, түүнийгээ хүмүүний дайтай хүмүүн болгож өсгөөд тэнгэрт өөдөлж, үрийн сэтгэлд шүншигт дээд хатан болж мөнхөрсөн бурхан бүсгүй. Энэ түүхийг үлдээх гэж би бүх амьдралаа тэр л эмэгтэйтэй хамтран нэгэн хөрстөд гишгэвч харахын заяа байхаас хазахын заяа байгаагүй учир гаднаас нь хажуугаас нь харсан дүр зураг нь энэ бурхан юм.
Тийм байтал миний тэр сайхан сэтгэлийг сахалтай хүүхэн болгоод явж байж болохгүй. Тэр цаг үед байсан ааш авир, сэтгэл хөдлөл, биеийн хөг, нүдний харц, царай дүр төрх гээд бүхнийг шингээж өгөхийг хичээсэн. Хэрэв та нар сайн ажигч нүдээр харвал нэг л эмэгтэй хүмүүний 21 авир ааш, бие галибар, сэтгэл хөдлөл байгаа. Түүний сэтгэлдээ агуулж буй зүйлс нь эргэн тойрон дахь чимэглэл зураг болж үлдсэн. Ийм л юм.
Аянгат: Хатдын судар дээр бид үүнийг тайлбарлахдаа 21 эмэгтэй хүмүүн тань дээр ирээд тэр эмэгтэй Дарь Эхүүдийг зураад нэг эмэгтэй нь ирсэн чинь галзуурсан байсан гээд байсан, тэр буруудсан уу?
Занабазар хутагт: Хайртай хүмүүн маань ирэхэд галзууралгүй яахав дээ. Нэг л эмэгтэй 21 өөр цаг үед учирч золгож, 21 өөр аягийг агуулж байгаа юм чинь.
Аянгат: Та Ногоон Дарь Эхийг ганцхан л удаа зурсан уу.
Занабазар хутагт: Мянган удаа хуулбарлаж зурвал тийм л болох биз. Нэг л мөн чанарт нэг л бүсгүй шүү дээ. Яагаад надтай 21 удаа учирсан юм гэвэл тухайн эмэгтэй амьдрал явж байгаад хэдэн жил, хэдэн сарын дараа уулзах болгондоо өөр эмэгтэй болсон байсан юм.
Аянгат: Сэтгэл нь гундуу тааралдахаар зурсан нь энэ Ногоон Дарь Эх юм уу?
Занабазар хутагт: Турсан байгаа биз дээ. Зүдэрсэн байгаа биз дээ?
Аянгат: Дараагийн удаад нь баясгалантай байхад нь таарах гэх мэтээр бүтээсэн юм уу?
Занабазар хутагт: 21 өөр ааштай, 21 өөр амьдралын түүхтэй нэг л эмэгтэй хүмүүн. Гэтэл түүнийг одоо цагт 21 өөр махан биетэй эмэгтэйгээр солино гэхээр би ойлгохгүй байна. Энэ бол яавч үнэн биш худал зүйл. Тэр чинь нэг л эмэгтэй. Хамгийн сүүлд нь өөд болоод сүнсэн биеэрээ надтай ирээд надтай уулзахад би галзуурсан юм.
Аянгат: Та галзуурсан юм уу?
Занабазар хутагт: Тэгэлгүй яахав, хайртай хүмүүн маань үхчихээд байхад би галзууралгүй яадаг юм.
Аянгат: Би таныг галзуурсан гэж мэдээгүй ш дээ. Галзуурсан эмэгтэй тан дээр ирээд түйвээгээд байлаа. АлАлТун Бэхи сүнс таниар зургаа зуруулах гээд тэгсэн та ойлгосонгүй гэдэг сүнсний үйл явдал болсон юм. АлАлТун бэхи-н сүнсний жатга тайлах үед их хөгтэй юм болсоон. Тэгээд таны дарь эхүүдийн бүтээлийн тухай сонссон. АлАлТун бэхийн сүнсний жатга тайлах аргууд дотор түүнийг алдарштал нь, түмний шүтээн болтол нь зурж юмуу бүтээл болгож чадвал түүний сүнсний жатга арилах ёстой байсан нэг арга байсан. Тэгээд л хөөрхий минь таныг хатгаж байгаад өөрийгөө зуруулчих санаатай таныг их ээрсэн гэсэн. Гэтэл та түүний сүнстэй уулзаад, түүнийг ойлгохгүй зугтааж, зайлуулах гэж ном уншиж их юм болсон гэж надад гомдоллосон. Гэвч сая эзэн дээдэс тэр жатгыг өөрөө тайлж өгсөөн. Тэр цаг үед таниар янзлуулчих санаатай их ээрсэн байналээ. Та түүнийг зурж өгөөгүйгээс болоод өдий болтол зовсон хэвээр байсан гэсэн шүү.
Занабазар хутагт: Тэгэхэд би аль хэдийн галзуурчихсан байсан.
Аянгат: Та галзуурсан байхдаа зургаа зурж байсан юм уу?
Занабазар хутагт: Галзуурна гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм бэ?
Аянгат: Ухаан солиотой болно гэсэн үг юм уу?
Занабазар хутагт: Сэтгэлийн шуурганд автчихсан байсан. Сэтгэл тогтворгүй, ямарваа нэгэн юм урлах чадваргүй болчихсон байсан. Надтай ямарваа нэгэн сүнс ирж уулзахад би тэднийг хүлээн авах чадваргүй болчихсон байсан. Амьдралын утга учрыг алдчихсан, цаашид хэнийг ажиглаж явахаа мэдэхээ байчихсан, юу хийхээ мэдэхээ байсан. Хайртай хүмүүнээ санаж гансарч, бүх юм хоосон болчихсон уй гашуутай байснаа галзуурчихсан гээд байна.
Аянгат: Та 21 Дарь Эхийг бүтээжээ. Бас соёмбо тэмдгийг бүтээсэн.
Занабазар хутагт: Соёмбо тэмдгийг би хийсэн.
Аянгат: Өнөө цагт И.Мөнхсаруул гэж эмэгтэй “Өндөр Гэгээн Занабазарын айлдвар” гэж гаргасан байна. Та үүний үнэн мөнийг шүүж өгнө үү? Би уншиж өгье.
Мөнх Тэнгэрийн оньс И.Мөнхсаруул
(Өндөр гэгээн Занабазарын айлдвараас)
Эх сурвалж:
https://www.facebook.com/MunkhTengerOnis/posts/895868170454697Танан цагаан тэнгэр
Дуудаж намайг буулгасан юм
Занабазар хутагт: (Танан цагаан гэдэг бол чулууны өнгө. Танан цагаан тэнгэр гэсэн дуудлага бөөгийн болон шашны дуудлагад байдаггүй. Цагаан тэнгэр гэж байдаггүй. Үүлт тэнгэр хүртэл цагаан биш. Ялангуяа танан цагаан тэнгэр гэвэл хатуу чулуун мөртөө цагаан тэнгэр байна гэсэн үг үү? Эндээсээ л алдаатай болж байна. Тэнгэр дуудсан бол дээшээгээ тэнгэрт очих зүй тогтол байна. Гэтэл энэ Мөнхсаруул чинь танай замбад амьдарч амьд байгаа бус уу. Үхсэн хүмүүн тэнгэрт очдог баймаар. Эсвэл Тэнгэрээс зарлиг авч бууж болж байна. Тэгвэл энд тэнгэр нь газарт байж байгаад өөрийг нь дуудаж дээрээс буулгасан утга гарч бай. Тэнгэр газрын байршил солигдоо юу. Эс бөгөөс энэ өөрөө тэнгэрээс дээгүүр байгаа юмуу. Утга ойлгомжгүй.)
Дурдан сайхан тэнгэрээр гоёж
Дундуур сэтгэлийг нь дүүргэж өгсөн юм
Занабазар хутагт: (Тэнгэрээр гоёно гэдэг нь махан биетний хэлэх үг биш байлтай. Тэнгэрээр яаж гоёх юм? Тэнгэрийг авчраад гоёно гэдэг нь холбоо зохицолдолгоо алга. Тэнгэрээр гоёно гэвэл тэнгэрээр дээл хийгээд өмссөн мэт ярьж байна. Энэ болохгүй. Дурдан сайхан тэнгэрийн өнгөт дээл гэсэн бол зохимжтой. Дундуур сэтгэлтэй байжээ гэтэл дээл өмсөөд сайхан болчихож, эсвэл тэнгэр өмсөөд гоё болчихож. Тэнгэр өмсөөд гоё болсон гэвэл үхсэн гэсэн үг үү?)
Бялхаах сайхан хайрыг
Буурал дэлхий надад өгсөн юм
Занабазар хутагт: (За яахав, нэг талаас биднээс ах өтөл, урт хугацаанд амьдарсан гэдгээр нь хүндэтгэсэн байж болно. Нөгөө талаас буурал болтлоо ядарчихсан цайсан дэлхий маань их л гундуу байгаа юм байна даа. Ингэтлээ гундсан бол нэхэлгүйгээр хайрыг өгөөд байх уу? )
Бурхан сайхан хаан минь
Буцаж ир гэж надад зарлигдсан юм
Занабазар хутагт: (Шашин төрийг хослуулагч хаан байх нь, Шашин төрийг хослуулагч хаан Хубилай сэцэн-ээс хойш гарсан гэвэл түүнээс хойшхи хаан болохнээ. Их Монгол улсын Эзэн ЧинГис хаан, Мөнх хаан, ӨгөөДэй хаан, Гүег хаан эдгээр хаад бол шашин төрийг хослуулагч биш. Мөнх тэнгэрийн зарлигт хөвүүд гэж явдаг. Тэнгэрийн хүсэл зоригийн төлөө дэлхийг дайтаж цогцлоосон гэдэг.
Тэгвэл Хубилай хаанаас хойшхи хаад бол шашин төрийг өөрийн ухаанаар хослууллаа гэж явдаг. Тэгэхээр энэ бол Эзэн ЧинГис хаантай хамаагүй болж байгаа биз. Тэр цагаар гэж гүдэрвэл Тангуд улс хаанаа Бурхан гэдэг байсан. Тэгэхээр магад энэ бол Тангудын Бурханы сүнс байж магадгүй. За ямартаа ч нэг хаан буцаж ир гэж надад зарлигдсан гэдэг нь үхсэн хүмүүнийг буцаж ир гэж зарлигдсан юм уу?)
Тэр л зарлигийг даган байж
Тэнгэрээс би морилож буусан юм
Занабазар хутагт: (Үхчихээд дахин сэржээ. Ямартай ч нэг хаан газраас дуудсан тэгээд тэр хүмүүн амилсан байна, дахин төрөөгүй зүгээр л амилчихаж, үхсэн бие нь амилсан гэсэн утгатай байна.)
Дэндүү ихийг ачлан байж
Тэнгэрлэг Монголдоо
Түгээх гэж би ирсэн юм
Занабазар хутагт: (Үхчихээд нэлээд их тэнгэрийн орноор зорчиж ач буян үйлдэж, ямар нэг юм түгээх гээд ирчихэж, Дэндүү – Энэ бол үйл хэрэг гаарах, хэтрэх гэсэн утгатай. Ачлал нь тус байхаа больсон тийм учраас Тэнгэрлэг Монгол гэдэг газар энэ гаардаг зүйлээ түгээх гээд ирсэн гэсэн үг үү )
Хосгүй сайхан Занабазарын
Хоёргүй сайхан тангаргийг
Хүртээж би өгөх гэсэн юм
Занабазар хутагт: (За яахав намайг хосгүй гэж магтаж болно. Хоёргүй сайхан тангараг – Тангараг бол тангараг, чин ганц тангараг л байдаг. Тэр тангарагтаа хүрч байж итгэлийг даадаг. Хоёргүй тангараг гаргаж байгаа энэ хүмүүн Занабазар би мөн үү? Энэ хачин тангараг өгчээ.)
Хотол олноороо баясаж явах хувь хишгийг
Хуваалцаж би эдлэн жаргах гэсэн юм
Занабазар хутагт: (Ямартай ч тангараг өргүүлээд, тэр үр хишгээ хуваалцаж өөрөө эдлэн жаргах гэсэн санаа байна)
Зан зангаа таних
Заяа буянаа тэгшлэх
Зөв сайхан сэтгэлээр
Өргөгдөж нэгэнтээ ачлагдах
Зүйргүй сайхан бурхдыг
Зүйдэлгүй би урлаж бүтээсэн юм
Занабазар хутагт: (Занабазар гэдэг хүмүүн бурхан бүтээжээ. Их сайхан бүтээсэн байна. Түүгээрээ дамжуулаад хүмүүнийг занг мэдээд, заяа буяныг нь тэгшилж өгдөг. Үүгээрээ өргөгдөж ачлагддаг хүмүүн гэсэн ойлголт байна. Гэвч харамсалтай нь нэг л ачилагдах юм байна. Өөрөөр хэлбэл миний бүтээл нэг удаагийн үнэ цэнэтэй байхнээ. Маш их хөдөлмөр зүйдэл орж байж миний бүтээл гардаг. )
Алтан дээд үнэн болохоор
Аравнай ерөөлийг дутаахгүй гэсэндээ
Ариун сайхан тэр бурхдыг
Алдаа мадаггүй би урлаж бүтээсэн юм
Занабазар хутагт: (Тэр бурхад оршин тогтнодог, тэр бурхад ерөөл агуулдаг, тийм учраас би сайхан урласан.)
Оюун ухаанаа түүнд би зориулсан юм
Занабазар хутагт: (Байж болно)
Онгод тэнгэрийнхээ хүчийг
Түүнд би шингээсэн юм
Занабазар хутагт: (Занабазар гэдэг хүмүүн бурхан бүтээдэг лам биш бөө байсан байх нь. Гэтэл би лам хүмүүн байсан.)
Тэгшхэн сайхан биеэрээ
Дэлгэрч нэгэнтээ зарлагдана гэж
Дэндүү эрт цагаас
Дэлгэрүүлж би бурхдаа бүтээсэн юм
Занабазар хутагт: (Тэгшхэн сайхан биетэй байхнээ, үзэмжит хутагт байх нь, тэгээд бас бөө, нэг л удаа зарлагдах байсан ч хамаагүй алдар нэрд дуртай, маш эртнээс энэ үйлэндээ бэлтгэсэн гэж ухав.)
Лусын найман бурхдаа би бүтээсэн юм
Луус хүлгээ унах
Занабазар хутагт: (Лус найман хааныг илжиг унуулж урлажээ. Гутамшигтай юм. Би тийм юм урласнаа ерөөсөө санахгүй байх юм. Лус найман хааныг би илжиг унуулж урлах хүмүүн ч биш. Миний авьяас билгийг дорд үзэж байна, би ядаж морийг илжиг шиг зурж байсан тохиолдол ч байхгүй. Тэр үедээ гайгүй цутгуурчин байсан. Намайг хэтэрхий доромжилсон байна.)
Хувь ерөөлтэй нь бүтээсэн юм
Занабазар хутагт: (Илжиг унасан лусуудыг тэр дүр төрхөөр нь юу ч дутаагаагүй бүтээсэн гэж байна. )
Хан тэнгэрийн хатан Дарь-Эхүүдийг
Урлаж би бас бүтээсэн юм
Занабазар хутагт: (Өө за, солиорчихож. Дарь-Эхүүд Хан тэнгэрийнх юм уу? Хатан тэнгэрийнх гэж зүйрлэсэн бол арай дээр байж дээ. Эд чинь эм хүйсийн хувилгаад шүү дээ, тэгээд яахаараа эр хүйсийн ивээн тэтгэгч тэнгэр дээр явж байдаг юм. Би тийм алдас хиймээргүй юм. Би сахалтай хүүхэн зурснаа ерөөсөө санахгүй байх чинь эсвэл манин хүмүүн зурчихаа юу. Эсвэл миний бүтээл тэгтлээ дорд бүтээл байгаа юу? Би Далай ламаас хайхамшигтай сайхан урлаач гэдэг цолыг хүртэж байсан. Гэтэл эр эм хүйсийн ялгаагаа мэдэмгүй амьтан баймааргүй юм. Намайг хэт дорд үзэж гутаажээ.)
Хамаг Монголд дэлгэрэх
Эрин зууны гэгээг авчирах
Эгэлгүй мянган бурхдыг
Эцэс төгсгөлгүй би бүтээсэн
Занабазар хутагт: (Хамаг Монгол гэдэг улс Хабул эцгийн үед байсан. Тэр үед би хүмүүн болж Монголд төрөө ч үгүй байсан. За тэгэхээр Хамаг Монгол гэж өмнөх эцэг өвгүдийн дараах зууныг би авчирахаар мянган бурхан эцэс төгсгөлгүй-Бүтээж дуусаагүй гэсэн үг бус уу? Гэтэл би чинь Хамаг Монголоос хойш бүр хэдэн зууны дараа 15-р зуунд мянган бурханаа урлаад байгаа хэрэг үү. Өнөөхөө одоо ч дуусаагүй дуусах ч үгүй гэсэн утга. Энэ хүүхдэд чи тоо зааж өгч, он сар өдрийн ялгааг хэлж, түүх уншуулах хэрэгтэй болох нь дээ.)
Бүтээсэн бүхнээ
Буцааж босгохоор
Биедээ би урлагдаж шингэсэн юм
Занабазар хутагт: (Эцэс төгсгөлгүй урлаж байтал юу болоод явчихваа. Бүтээсэн бүхнээ би эвдээд хаячихжээ дээ? Буцааж хийх гэсэн нь нас хүрээгүй байх нь тийм үү? Тийм учраас урлаг болгоод биедээ шингээсэн байх нь. Ямартай ч би хийсэн бүхнээ сүйдлэж эвдлээд дахиж хийх гээд зоригдсон сүнс байж таарлаа. Гэвч би бүтээснээ хэзээ ч эвдэж байгаагүй, муу ч сайн ч миний бүх юм надад үнэ цэнэтэй. Би тухайн хормыг үнэлэгч сэтгэхүйтэй хүмүүн учраас ерөөсөө муу байсан ч би эвдэж байгаагүй. Учиг нь миний алдаа надад сургамж, оноо нь надад урамшил. Ийм сэтгэхүйтэй хүмүүн учраас ялангуяа цутгуур дээр маш олон туршилтыг хийж үзсэн. Бүтэлгүй бүхнээ би хадгалж байсан. Бүтэлтэй бүхнээрээ би алдаршиж байсан. Буцааж босгохоор гэх ойлголт миний хувьд гарах ёсгүй. Энэ ер нь би биш байна. Явах минь. Цагийн гарз. )
Аянгат: Хүүе та явж болохгүй. Энэ бол та. Иймээс аль нь жинхэнээ батална. Энэ Мөнхсаруул та юм уу? эсвэл та Занабазар сүнс юм уу гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Би алины чинь ч талд орохгүй. Хүмүүс уншаад шүүнэ. Одоогоор Мөнхсаруул маханбиетэй учраас танаас оноо дээгүүр яваад байна. Та харин харагдахгүй хоосон сүнс байна. Иймээс яриагаар чинь, алдарт шүлгээр чинь л та нарын мөн чанарыг таних гээд байна. Энд таны л тухай яваад байгааг анхаарна уу. Энд чинь Аянгатад нэг ирж өөр юм яриад, Мөнхсаруулд очиж шүлэг уншаад байгаа нь Занабазар таны л сүнс учраас аль нь жинхэнэ гэдгээ ухааруулахгүй бол таны алдраар 1000 хэдэн зуун бурхан биш буг чөтгөр амилуулах зан үйл хийгээд байна. За цааш нь би уншлаа шүү.
Бэрх бүхнийг давуулан байж
Бие сэтгэлдээ эрчлэгдэн би буусан юм
Занабазар хутагт: (Хүүр биендээ буучихсан байна, хаана байна тэр ягчис (амилсан хүүрийг хэлдэг) чинь, боломжгүй зүйл бол хүүр амилах, тэр боломжгүйг даваад амилчихжээ.)
Дагшин сайхан зургаа
Даамай сайхан хонин сүргийн
Таллаж тэгшилсэн ууцаар
Таниулж би тангаргаа тавьсан юм
Занабазар хутагт: (Зурсан зургаа??? Монгол болоод шашны ёсонд байхааргүй тал хонины ууцаар тангараг тавьж, тахичихжээ. Би тийм ядуу хүмүүн байгаагүй юм шүү. Надад хураасан юм арвин шүү. Би чинь нэр төртэй, түмэнд хүндлэгдсэн хүмүүн байсан шүү)
Дахин нэгэнтээ ирж
Хотлоороо нэгэнтээ чуулан баясаж
Хувь хишгээ түмэн олондоо түгээнэ гэж
Хосгүй сайхнаар тэнд
Тангаргалсан байдаг юм
Занабазар хутагт: (Хэлэх үг олдохгүй нь. Түмэнд хишиг тараах гэж байгаа бол ядаж бүтэн хонины ууцаар тангараг тавихгүй тал хонины ууц тавьж, тал заяа аваачина гэж тангараг тавьсан байна. Яасан шившигтэй вэ?)
Тэр л тангаргатаа үнэнч байж
Тэнгэрээс би эргэн ирсэн юм
Занабазар хутагт: (Ягчис амилсан учир энэ дээр гарч байна. Тал ууцаар тангараг тавьсан учраас амилжээ гэх ухав. Уур минь хүрчлээ байна.)
Тэртээх зууны түүхийг
Урлан байж би дэвтэрлэж буулгасан юм
Занабазар хутагт: (За яахав байж болно. Өөрөөр хэлбэл зураг зурж байхдаа тэмдэглэл хөтөлж байсан гэсэн үг. Тиймээ, миний тэмдэглэл арвин байгаа. Нөгөө хүүхэнтэйгээ хэрхэн яаж уулзаж байгаагаа домгийн шинжинд оруулж бичсэн байгаа.)
Дагшин судраа амилуулж
Ариун дагшин газар нутгаа өмгөөлж
Дэлгэр сайхан тэнгэрээ
Нартай, сартай, одтой нь
Долоон сайхан бурхандаа
Домнож би амилуулсан юм
Занабазар хутагт: (Нөгөө тэмдэглэл нь газар нутгаа өмгөөлдөг, тэнгэрийг нар сар од долоон бурхадтай нь домнодог. Тэнгэр газрыг тахидаг болохоос домнодоггүй. Тахиж шүтэж биширч, дээд оюун ухаанаа зориулж, түүнийг хамгаалж өмгөөлөх гэж цусаа өргөж, биеэ дайчилдаг байхад, дом төдийхнөөр халтар мултар юм хийгээд тэгээд тэд нь амьд байж дахин амилаад ямар аймшигтай ойлголт вэ?
Энэ өгүүлбэрийг ерөөсөө ойлгохгүй байна. Амь хишгээс бид заяа гуйж сөгддөг байтал тэднийг амилуулдаг хүчтэй би Мөнх Хөх Тэнгэр болж таарах нь уу? Яасан аймшигтай бөх зүрх вэ? Шавар бурхан хийж хүмүүн амилуулсан гэдэг шиг юм боллоо доо.)
Хүмүүний эдлэх хувь хишгийг
Хуваалцаж нэгэнтээ дэлгэрүүлэх гэж
Хурсан буянаа даллан байж
Хотол олондоо би ирсэн юм
Занабазар хутагт: (Ягчис ирчихлээ, хүмүүн биш учраас хүмүүний хувь хишгээс хуваалцах гээд байна шүү дээ.
Хүмүүний эдлэх хувь хишгийг
Хуваалцаж нэгэнтээ дэлгэрүүлэх...
Занабазар хутагт: (Энэ аймшигтайяа. Шууд л санаа бодлоо хэлчихэж)
Ховдог шунахайрсан сэтгэлтэй бүхнийг
Хайраар аргадан зөөллөж
Халуун дулаан сэтгэлээр
Эмнэж эдгээхээр
Энэ ертөнцөд би буусан юм
Занабазар хутагт: (Ховдог бүхнийг цатгаж тэтгээд, мэдээж ховдог шунахай учраас өвчтэй байж таараа тиймээс эмнэж эдгээгээд ховдог шунахай хүмүүн дээр буусан байна. Ягчис учраас ховдог шунахайг л олно уу гэхээс гэгээнтэн хувилгаан олдохгүй байлгүй.)
Тэгш сайхан монгол түмнийг
Дэлгэрүүлж ачиллахаар би ирсэн юм
Занабазар хутагт: (Тэгш сайхан гэдэг чинь бүх зүйл ханасан гэсэн утга. Гэтэл дэлгэрүүлэхийн учир юу вэ? Энэ ерөөсөө зохицох учир алга. Монгол тэгш сайхан байвал үлийгээ хийж Онгодууд бууж байх юм бэ? )
Дээдийн заяатай тэнгэрийн үрс гэдгийг нь
Таниулж би ачлахаар ирсэн юм
Занабазар хутагт: (Энэ байж болно. Тэрийгээ танихгүй байж болно. Ачлах – тусыг өргөх гэсэн үг.)
Хаадаа би дуудаж босгохоор ирсэн юм
Хатдаа би урин залахаар ирсэн юм
Занабазар хутагт: (Би Өрлөг болж таарах нь уу? Тэр цагийн хаад гээд бодохоор Галдан бошгот, түүний хатан Ану-г дуудахнээ, Манжийн хаан Энх-Амгалан-г, түүний гэргий Юмжир Хоо-г дуудахнээ, хатдыг бас дуудах нь.)
Хүмүүний ертөнцөд эдлэх хувь бүхнийг
Хөх Монголдоо би дэлгэрүүлэхээр ирсэн юм
Занабазар хутагт: (Хөх толботонд хишиг дутжээ, тэгээд надаар хишиг дуудуулах нь. Лам юм чинь үүнийг хийнээ.)
Таны таалсан энэ тамганд
Танан цагаан тэнгэрийн тамга бий
Занабазар хутагт: (Танан цагаан тэнгэр гэж ямар тэнгэр вэ? Асар тивийн тэнгэр биш, асралт хөх тэнгэр биш, хөх мөнх тэнгэр биш, хаан хатан тэнгэр биш. Ийм тэнгэр байхгүй)
Таны урласан энэ бие
Ураг удмын чинь ариун сайхан тамга бий
Занабазар хутагт: (Ягчисийг амилуулсан ховдог шунахай хүмүүнд хандан хэлжээ.)
Тэр бүхнийг тодруулах гэж
Тэнгэрээс би заларсан юм
Занабазар хутагт: (Ягчис чинь нөгөө хөөрхийлөлтэй ховдог шунахай хүмүүнээ ятгажээ)
Тэртээх зууны түүхийг чинь
Таниулж би өгөх гэсэн юм
Занабазар хутагт: (Ятгасаар байна өнөө ягчис чинь)
Эгэлгүй биед чинь
Эрдэм мэдлэг дүүрэн бийг таниулах гэсэн юм
Занабазар хутагт: (Өнөө ховдог шунахай хүмүүн чинь юу мэддэг, чаддагаа ч мэддэггүй юм байна. Далдын шид, удмын нууц байсан бол таниулахсан. Гэтэл эрдэм мэдлэг бол тухайн хүмүүний өөрөө сурсан зүйл. Эмчийн сургуульд сурчихаад эмч болохоо мэдээгүй учраас чи эмчийн мэдлэгтэй гэдгийг нь таниулах нь байна.)
Эгэлгүй ариун сүнсэнд чинь
Эцэг дээдсийн чинь даалгавар бий гэж
Дуулган би таниулах гэж ирсэн юм
Занабазар хутагт: (Ятгаад л байна. Одоо бол сүнснийх нь тухайд хэлжээ. Даалгавараа мартсан учраас дуулгахнээ.)
Өөрийгөө уудал гэж
Үрсдээ би хэлэх гэсэн юм
Занабазар хутагт: ( Хүмүүний заяанаас нь хуваалцах гээд л ятгаад байна)
Өврөө уудалж хишгээ түгээ гэж
Түмэн олондоо би дуулгаж хэлэх гэсэн юм
Занабазар хутагт: (Өнөө ягчис хүмүүний заяанаас нь хуваалцаад ханасангүй, одоо хүмүүний хөрөнгөөр хүүдэгнэхээр шийдлээ.)
Та өөрийгөө таниваас
Танан цагаан тэнгэр чинь танина
Занабазар хутагт: (Үл байдаг тэнгэрээ байдаг гэж ятгасан байна. Солир шүтдэг юм уу хаашаа юм, хатуу чулуун тэнгэр байх нь. Ядахдаа хөх тэнгэр чинь гэсэн бол шившиг болохгүйсэн)
Та өөрийгөө таниваас
Танхил энэ ариун сүнс чинь таныг танина
Занабазар хутагт: (Сүнс нь ч өөрийгөө таньдаггүй тэнэмэл хүүрийн ховдог шунахай хүмүүнтэй уулзсан юм байна)
Та өөрийгөө таниваас
Тэгш газар чинь таныг танина
Занабазар хутагт: (Газраа ч онож гишгэдэггүй согтуу хүмүүн байна. Нэг бол газар нь түүнд тааруулж тэгширдэг байх нь)
Та өөрийгөө таниваас
Тэнгэр таныг таална
Занабазар хутагт: (Согтуу, ховдог шунахай, өөрийнхөө юу хийж чаддагийг мэддэггүй дорой хүмүүн маань өөрийгөө хэн гэдгээ таниваас тэнгэр таалах нь байна.)
Ажлаа хий үрс минь гэж
Авралт тэнгэр чинь даалгах болно
Занабазар хутагт: (Ховдог шунахай, согтуу хүмүүн маань ажилгүй хүмүүн байсан юм уу?, Тэрнийг тоож ажил хийлгэх хүмүүн олдохгүй байсан нь аргагүй биз дээ. Зөв л ятгадаг ягчис байна.)
Тангаргаа чи биелүүл гэж
Таньж над дээр илгээх болно
Занабазар хутагт: (Ямар тангараг өргөж тэр ягчистай уулздаг юм бол? Энэ их сонин байна.)
Түмнээ тэтгэ гэж
Түшиж тэтгэх ерөөлийг нэгэнтээ өгнө
Занабазар хутагт: (Түмнээ тэтгэ гээд ерөөл өгдөг байх нь. Ерөөл гэдэг чинь сайхан зүйлийг замчлах үг. Тэгэхээр аргыг нь зааж өгөлгүй үг хэлээд явчуулчихаар энэ чинь үйл болохгүй, хүмүүсийг мунхруулан сэнхрүүлэх л худал үг болно. Лам ч бай, бөө ч бай заавал аргыг нь зааж байж үйл хийлгэдэг. Сургаж хүмүүжүүлж, аргыг нь зааж өгч байж түмнийг тэтгэ гэж явуулна уу гэхээс үг хэлээд явуулна гэдэг нь явуулж буй хүмүүнээ хуурч мэхэлсэн л үйл хэрэг болно.)
Төр улсаа тэгшитгэн байж
Дээдийн заяаг эдэл гэж
Тэнгэр таньд дуулгах болно
Занабазар хутагт: (Үүнийг тэнгэр угаасаа байнга хэлж байдаг, маргашгүй үнэн. Төр улсаа төвшитгөж байж дээдсийн заяа эзэн эрхээ эдлэдэг. Тэгж байж зөв байх, буруу байх эсэхээс Тэнгэрийн таалал болно.)
Тэр л даалгаврыг авсан бүхэн
Танигдаж над дээр хуран чуулна
Занабазар хутагт: (Тэнгэрийн бошгот үрсүүдийг таниад хуран чуулуулдаг байх нь, тэнгэрийн үйлэнд саад хийх гэсэн ягчис биш үү. Тэгвэл тэр бошгот үрс чинь заавал энэ ягчис дээр хурж үйлээ хийх учир юу байна. Бошгоо авчихсан, мөрөөрөө мөрлөөд, эвлэх үү, андлах уу, гэрээлэх үү гэдгээ бүгдийг нь Тэнгэртээ хийчихээд яагаад ягчистай нөхцөх ёстой гэж? Энэ бас их сонин учиг байна.
Хэрвээ Тэнгэр даалгавар өгч бошго зарласан л бол улаач ч бай, лам ч бай, хутагт ч бай, хувилгаан ч бай хэнтэй яаж хийх үү, мэдээлэлтэй мэдлэгтэй болж түүнийхээ дагуу үйл хэргээ хийдэг. Гэтэл тэр нь заагдаагүй хүмүүнтэй очиж хийгдэнэ гэхээр их сонин болж ирж байна. Огт байдаггүй энэ Танан цагаан тэнгэрийн хүмүүнтэй нийл гэж ерөөсөө хэлээгүй байтал их сонин болж байна.)
Дээдсийн суудал чинь дэлгэр байгаа
Бурхадын суудал чинь буянаа өгөн хүлээж байгаа
Занабазар хутагт: (Ерөөл хэлээд хүмүүн хуураад явуулсан, тэгээд дээдсийн суудал, бурхдын найдвартай суудал чамд байгаа чи битгий ай, чи яваад бай гэх нь байна. Хүмүүний зүрх сэтгэлийг худал шүншигт автуулж байгаа бус уу? Ар гэр чинь амгалан, чи зүтгээд бай гэвэл яах уу? Энэ бол хүмүүний амьжиргаанд хамгийн хэрэгтэй зүйл. Гэтэл: дээдсийн суудал, бурхдын суудал гэхээр үхчихээд жарганаа, амьддаа зовлон зүдгүүрийг үзнэ гэсэн үг болно.)
Сайн цагийн мянган бурхадыг
Сар шинэдээ золгуулан байж дуудсан билээ
Занабазар хутагт: (Сайн цаг гэдэг цаг байх нь, эрин цагийн тоолол эхэлж байгаа үеийг сайн цаг гэдэг. Гэтэл Сар шинэдээ гэх аж. Тэр нь бүх зурхай дээр ганцхан байдаг өдөр Бар сарын шинийн нэгэн, модон хохимой өдөр золгодог байх нь. Үүнийг шалгаж үз.)
Сэтгэл итгэлтэй дээдэс өвгүдөө
Сэрээн байж би дуудсан билээ
Занабазар хутагт: (Онгод дээдүүд уг гарвалууд нь энэ хүмүүнийг ингэтлээ мунхраад байхаар чинь санаа зовоод сэрэлгүй яахавдээ. Тэднээ дуудаад аврал эрж байх нь зөв хэрэг шүү дээ)
Энэ бүхнийг хуран чуулуулж
Эгэл Монголдоо би заларч явна
Занабазар хутагт: (Дээрх бүхнээ дуудаад хаа нэгтээгээс Монголд ирчихэв. Аа нээрээ танан цагаан тэнгэр гэдэг байдаггүй тэнгэрээс ирсэн биздээ.)
Эргэх ертөнцийн гэрэл гэгээ бүхнийг
Итгэл болгон би дуудан явна
Занабазар хутагт: (Энэ бол байж болно. Ялангуяа сэтгэлийн гунигт автаж, нүдний гэгээ тасарсан хүмүүнд бол зөв л зүйл)
Хүмүүний энэ ертөнцөд
Хишиг хувийг нь дүүргэж
Хир сэвийг нь гаргах гэж
Хотлоор нэгэнтээ чуулуулж явна
Занабазар хутагт: (За бөөнөөр нь угаалга хийдэг, ичих юм алга уу энд. Бурантаг сэвээ бүхний нүдэн дээр угаалгана гэвэл би лав ичнэ. Бөөгийн ёсонд ч тэр, шашны ёсонд ч тэр угаалга сэвийг дангаар нь хийдэг юм. Бүгдийг нь бөөнөөр нь хийхээр бурантаг сэв нь бусдад нь наалдана гэсэн ичиг алга уу? Нийлүүлээд хир буртгийг нь угаачихаар хишиг хувь нь дүүрчихвэл амар л бололтой.)
Ховор заяатайг чинь мэдүүлэх гэж
Хонгор сайхан зүрхэнд чинь
Гэгээн сайхан галыг чинь асааж
Гийгүүлэх сайхан хөх тамганы чинь галыг асааж
Дэлгэрсэн оюуны чинь галыг асааж
Дээш нь нэгэнтээ залах гэсэн юм
Занабазар хутагт: (Хонгор зүрх гэж ямар зүрх байдаг билээ? Хонгор чинь шар өнгө биз дээ? Улаан нөж урсаж байгаа зүрх яавч шар байж чадахгүй дээ. Тэгэхээр шар өнгөтэй бол амьд хүмүүний зүрх бол яав ч биш. Нэг бол өөхөлсөн зүрх, өвчтэй бол хонгор байж болно. Өөхөлсөн зүрхтэй хүмүүн бол их жинтэй хүмүүн байж таарах нь. Тэгвэл зүрхний шигдээсээр үхэхэд тун ойрхон байж таарах нь.
Хөх тамганы галыг асаах
Занабазар хутагт: Ууцыг нь түлэхнээ. Хөх тамган дээр боолын тамга дарвал гал асаж болно. Хөх тамга өөрөө нөжин эд. Нөжин эдэд гал асаахаар хатна. Хатчихвал түүний хувилгаан шид тархи руу яаж хумигдах билээ. Өөрөөр хэлбэл хувилгаан шидийг гацаана гэсэн утга гарч байна. Дэлгэрсэн оюунд гал хэрэгтэй юу? Дэлгэрчихээд байхад нь гал асааж байгаа нь галзууруулна гэсэн утга гарч ирж байна. Тэгэхээр галзуу хүмүүнийг дээш нь зална гэсэн утга гарч ирж байна.
Удмаараа бүгд бурхад байсныг таниулах гэсэн юм.
Занабазар хутагт: (Ээ, хувилгаан дарь эх минь гэж... (уулга алдав) Удмаараа бүгд бурхад байсаан? Үгүй дээ. Удам бүрд лам байсан тухайн цаг үеийн түүхтэй нэгэн үхээд бурхан болж болно. Харин бүгдээрээ гэвэл ёстой буруу юм болно. Удмаараа бурхан болно гэдэг чинь ирээдүйн удам чинь бүгд үхнэ гэсэн үг биш үү? Яасан цөвүүн үг вэ?
Бурхан гэдэг бол амьд ахуйдаа хувилгаан байсан хүмүүнийг хэлнэ. Нөгөө талаар өөдөлсөн хүмүүсийг хэлнэ. Хэрвээ удмаараа гэдэг үгтэй холбож хэлвэл өнгөрсөн, одооо, ирээдүй цагийн холбоостой. Тэгвэл бүгд бурхан болно гэвэл ирэх төрөх хүүхдүүдийг бурхадын орноос ирдэг гэж сэтгэлээ гэхэд одоо байгаа бид өөрөө бурхан байж чадах уу?
Өнгөрсөн үед гэгээнтэн хувилгаад удмын эцэг өвгүд буянтан хишигтэн байгаад тэднийг бурхад гэж хүндэллээ гэхэд бидний бие дээр өнөөдөр чи нүгэлгүй зүтгэлийг гаргав уу? Нүгэлгүй их ачлалыг хүртэв үү? Дэндүү их ачилсан учраас нүгэлтэй л байж таарна. Сайныг санавч саарыг үйлдсэн гэсэн үг.)
Ураг төрлөөрөө бүгд хаад байсныг мэдүүлэх гэсэн юм
Занабазар хутагт: (Энэ боломжгүй. Цаг үе бүхэнд хоёр наран гардаггүйтэй адил хоёр хаан байдаггүй. Тэгэхээр бүх харц ардаа алж устгаж байгаад хаанаа үлдээсэн гэсэн үг үү? Эсвэл харц бүхэн охиноо хаанд ураг бариулаад хэвлийд нь хааны ураг сад тээж төрүүлвэл ингэж хэлж болно. Гэтэл Монголд ийм түүх байхгүй. Энэ бол худал. Яагаад ч цаг үеийн түүхийг илэрхийлж чадахгүй байна. Бүх хүмүүн хааны цуст биш ээ.)
Учирсан ээжийн хайраар
Хатад байсныг мэдүүлэх гэсэн юм
Занабазар хутагт: (Төрүүлсэн ээж биш учирсан хүмүүний ээжийн хайр халамжаар хатад гэж ийм байсан гэдгийг таниулж байна)
Ургах нар шиг гэрэлтэй
Удам сайтай бурхад бүхэн
Энэ л тэнгэрийн эзэд байсныг
Энгүй ихээр тодотгох гэсэн юм
Занабазар хутагт: (Ургах нар гэрэлтэй ч илчгүй. Удам муутай бурхад нь Монголыг ивээхээ байчихаж тийм үү? Зөвхөн удам сайтай бурхад нь Монголыг ивээдэг хохимой цаг юм биз дээ. Бурхад тэнгэрийн эзэн гэсэн нэг ч тодорхойлолт, нэг ч шад Бурханы маань мэгзэм, шившлэг, уншлагад байхгүй. Ганц Христийн шашинд л байдаг. Тэгэхээр энэ чинь Христийн шашинтан болж ба уу?)
Уухайлцгаа үрс минь уухайлцгаа
Учиглан байж уухайлцгаа
Занабазар хутагт: (Уухайлахаас өмнө бод гэж боломж өгсөн байна. Энэ боломжийг алдсан бол хохь болждээ.)
Ерөөцгөө үрс минь ерөөцгөө
Ертөнцийг сэртэл ерөөцгөө
Занабазар хутагт: (Ертөнц унтаж байгаа юм уу? Унтах цагтаа унтаж сэрэх цагтаа сэрэхийг ертөнц өөрөө мэднэ. Ичиж буй баавгайг ерөөгөөд сэрээж үз гэж л хэлье.)
За тэгэхээр ийм л шүлэг бичдэг хүмүүн яг одоо Монголд шүтэгдэн гэгээнтэн гэж өргөмжлөгдөөд байнам. Энэ шүлэг нь оройн дээдтэй холбогдож гаргасан айлдварууд. Түүний үгс ерөөл биш хараал, муу үгсээр арвин. Яг задлаад уншаад хараад явбал далд санаагаа тэр тийрэн их хэлсэн байдаг.Бузгай буюу БузГай. Буз нь бузар гэх үгийн язгуур. Гай бол гамшиг, хөнөөлтэй гэсэн утгатай. Гэтэл энэ үгийн ардах үгсийг өөрсдөө уншина бизээ. Хэнийг, юуг бузгай гэсэн байгааг анхаарна уу. Эцэст нь хурай гэж сугаа өндөрт өргөж байгаад л суйлуулдаг нөхдүүддээ.
Түүний олзолсон нөхдүүд өөрсдийгөө зөвтгөхдөө манайд их хурлын 30 гаран гишүүн, яам тамгын газрын том том дарга нар бий гэж сайрхана. Тийм ийм алдартай хөтлөгч, тийм ийм алдартай гавьяат жүжигчид манайд бий гэх юм. Биднийг улс төрд бэлдэж байгаа. Хаант засаг байгуулж, хаан төрийг мандаана гэнэдээ. Олон олон салбараар үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж буй, удахгүй Монголыг хөгжүүлнэ гэсэн болохоор хараад л сууж байждээ.
Гэвч ийм юмс яриад төр барина, хаан хатан ухаан ярина гэвэл хол очиж хуц гэж л хэлмээр байна. БузГай Мөнхсаруул муур багш шавь хулганууддаа доод шатны Онгодууд эхэлж бидэнд бичиг номыг нь бэлдэж өгч буй зарц, барлаг гэж тайлбарласан байсан.
Ингээд доод шатны Онгод Тэнгэрүүдийнх нь, барлаг Онгодуудынх нь хэлсэн шүлгээс сонирхуулъя. Дээдээс ч дээд шатны гэж мөрөөдөх БузГай Мөнхсаруулынхтай харьцуулж уншаад ухаарцгаана бизээ. Түүнд болон түүний шавь нарт зориулан Онгод Тэнгэрүүд доорхи мөртүүдийг өргөн барив.
Сонордох ину
Сэвших салхи нь үгтэй
Сэвлэг эвийлэн өнгөрөхдөө
Сэрүү татах хоолойгоор
Сэтгэлийн гүнд үгээ хэлнэ.
Хөлөглөж нэгэн сонордвол
Хөндий талын уухайг шивнэнэ
Хүсэж нэг сонордвол
Хөрст дэлхийн байдлыг шивнэнэ.
Алд биедээ үгийг нь сонсвол
Ахуйгаа тэгшлэх аргыг олно
Агар биедээ хэмийг нь хүртвэл
Алдын зовлонг ариулан үлээнэ.
Үг бүхэнд ухаан буй
Ухаарахуй тархи нь хүмүүнд буй
Уран сэцэн айлдлаа ч
Уг мөндөө сэтгэл л агуулна.
Сэтгэлийн хөгийг гайхам илтгэх нь буй
Гайхан бишрэвч гашуудлыг ухахгүй нь буй
Сэтгэлийн хөгийг сэцэн айлдах нь буй
Сэв толбыг ажихгүй нэгэн нь буй.
Ай та салхины үгийг тайлж нэг ухъя хэмээвэл
Алдхан биеийн чихээр бус зүрхээрээ
Амгалан орон зайд сонордож нэг үз
Атгахан зүрх чинь бугшиж байна уу
Амгаланг мэдрээд догдолж байна уу
Үгийн хуурмагт хайхаж байна уу
Үнэний дэнсээг таньж байна уу
Шүлэг бүхэн яруу байдаггүй
Шүүдэр хураах мэт сэтгэлийг л агуулна.
Найраг бүхэн гүн байдаггүй
Нарны гялбаа шиг хүслийг л тээнэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.