Thursday, October 15, 2015

"27" судар хэвлэгдлээ.



Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй 27 судар (2015.09.07) хэвлэгдлээ. Дэлхийн Бөөгийн холбооны захиалгаар бүтээсэн тус судар нь гадаад хэл рүү орчуулах боломжтойгоор хялбарчилж бичигдсэн бөгөөд хүн бүхэн ойлгохуйц энгийн үг хэллэгээр Бөө, Сүнс, Далд ертөнцийн талаар тайлбарласан Онгодуудын айлдвараар бүтсэн юм.

  • Улаачлан дамжуулсан: Аянгат удгүн, Утаа удгүн 
  • Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Энхтайван 
  • Хавтасны эх бэлтгэсэн: Б.Гантулга З.Анхтуяа
  • Цаасны хэмжээ А5
  • Хуудасны тоо: 400



Хөх өнгө нь хараас гүн болохын учир юу вэ?
Хөхрөх дэлхий бөмбөлөг унадаггүйн учиг юу вэ?
Алтан нар галан атал үүрд дүрэлзэх тайлал юу вэ?
Алд бие минь атга шорооноос төрчихөөд
Амьд хэлхэлдэхийн утга юу вэ?

Хөх мөнх Тэнгэр бүхнийг агуулагч учраас
Хязгааргүй гүн нь энэ ажгуу.
Хөхрөх дэлхий эхлэл төгсгөлийн холбогч учраас
Эргэлдэх жам тэнцэх утга энэ ажгуу.
Алтан наран иэлээ түгээвч иэлийг хүсэгч учраас
Дүрэлзэх галан дүрт нь энэ ажгуу.
Алд бие минь амьдралын оршихуйн аялагч учраас
Амийг тээсэн нь энэ ажгуу.

Онгодын айлдвараас

Агуулга:


Номыг яагаад 27 гэж нэрлэсэн, номын нэр болоод хавтас хэрхэн бүтсэн талаар сонирхолтой түүхийг дараах линкээр орж уншаарай.  www.facebook.com/groups/Chingis/search/?query=27%20%D0%BD%D0%BE%D0%BC





Судар худалдаалах газар:

1. Улаанбаатар хот, "Арга билэг" Төв 305 тоот
Утас:9603-2447, 99812447

2. Энхтайвны гүүрний баруун урд, Аарцаг нуруу бариа заслын төв. Утас: 91993065, 99813065

3. Эрдэнэт хот, 1-1 байр, "Гэгээрлийн ордон" ТББ
Утас: 9999-6538

Эрхлэн гаргасан ©Гэрлийн өргөө, Утас: 8807-7002

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.