Friday, September 28, 2012

Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг


Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг

Өнөө гаригийн та нар
Нэгнийгээ хүндэлж
Нэгнийгээ хүндлэхгүй нь
Өвгөд бидэнд үнээрийн хамаа алга

Thursday, September 27, 2012

Тэнгэрийн зарлиг

Хар Соно зайрангийн буурал Тэнгэрийн зарлигийг түмэн олонд сонордуулж байна. 2012.09.27-ний өдөр 10 цаг 10 минут. Дээд буурлын айлтгалыг сонсохоор, татахаар тавьж мөн сийрүүлэн бичсэнийг хүргэж байна. Даян дэлхийд түгээн тараана уу.

Тэнгэрийн зарлиг сонсох

Тэнгэрийн зарлигийг татаж авах:
/Доорх линкийн алин дээр нь ч дарж татаж авах боломжтой/
1.http://kiwi6.com/file/829atdsfke
2.http://share.gogo.mn/jX2wijhkEA44581348818189/Tengeriin%20Zarlig%202012.09.27.mp3
3. http://share.now.mn/index.php?k=55c5b7e81ba55b1919920410a6acb89a
4. http://www.mediafire.com/?92y2qrhcityw4eq

Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 1-р хэсэг

Сонордоцгоо,

Харз усыг балгалж
Харанхуй бүрийд биш
Хар мунхаг үрсийг тойруулж
Гэрэлт өргөөнд бууж байгаа нь анхных юм даа

Sunday, September 9, 2012

2012.12.21-ний тухай дээд буурлуудын айлтгал

Амар амгалан байцгаана уу. Аянгат алс Европ яваад ирснээс хойш адал явдлууд арай дэндүү үргэлжилсээр өдрийн тэмдэглэлээ ч бичих завгүй, ээжтэйгээ ч тухтай суугаад цай уучих цаггүй болсоор удлаа.

21 р зууны амьд Чингис Хаантай уулзав

Эмэгтэй нь Махан биеэрээ төрсөн 21-р зууны Чингис хаан гэж өөрийгөө танилцуулав.

Энэ их сонин түүх болов. 

Эртнээс надтай уулзахаар Чингис Хаан гэгч хоёр хүн хүсээд байгааг өргөөний хүүхдүүд надад хэллээ. Тэгж байтал хоёр хөгшин хүн ирж уулзлаа.

Европын орнуудаар 2

Францад. 

Хөдөө айлд ирэхэд их том эдлэн газар угтав. Сайхан байгальтай эрүүл агаартай энэ газар монгол гэр бүл ажиллаж амьдрах бөгөөд аль намраас л бид нетээр харьцдаг танилууд болсон байв. Францад ирснийх манайхаар заавал ороорой гээд бид тохирон би тэднийд ирлээ. Гэвч байдал бишдэв. Эхнэр нь угтай гэж олон хүнээс сонсон санаа нь зовон бөөгийн тухай сайтар асууж мэдэхээр намайг гэртээ урьжээ. Харин нөхөр болон түүний найз нь намайг бөө гэж сонсоод ад үзэв. Тэд шөнө архи уугаад ирэв. Нөхрөөсөө сайн асууж зөвшөөрлийг нь аваагүй бололтой. Хэнийх нь ч буруу гэхэв дээ. Эхнэр нь зайлуул ойр явж байгаа дээр нь асууж мэдэх юмаа мэдээд авчих санаатай, нөхөр нь болохоор бөө авчирлаа гэж уурлана.

Европын орнуудаар 1

Өнөөдөр л зав гаран явсан газруудын сонин хачингаа бичих гэтэл бараг мартах дөхжээ. Яасан ч их явав, яасан ч их удав гэмээр Монгол руу яаран сэтгэл догдлоно. Хичнээн сар Монголоос холдсон мэт эргээд яарна.

Тэртээ дээр хадам Буурал маань: Шинэ үндэстэн үүсч, шинэ газартай болж, зарим нь алга болж зарим нь шинээр мэндэлнэ гэж хэлж байсан нь эрхгүй санаанд орлоо. Европын орнуудаар аялан байхдаа шинэ үндэстэн үүснэ гэдэг л лав үнэн ажээ, аль хэдийн үүсчээ гэж бодов. Даяарчлалаас хойш улам ч эрчимтэй явагдан Европын уугуулууд маань цагаач нартай бараг хүзэр шиг холигдчихсон байв. Хар, шар,цагаанууд холигдон эрлийз, хурлийзууд дүүрэн. Түүн дээр монголчууд маань ч нилээн хувь нэмэр оруулжээ. Олон хүүхнүүд гадаад нөхөртэй суучихсан үр хүүхэдтэй болон амьдрал зохиосон байна.