Thursday, February 26, 2015

Жуух бичиг


Амар байна уу? Дахиад л жуух бичиг үйлдэж шидлэхээс өөргүй шалтгаан гарав. Амаа татаад, ажлаа хиймээр байдаг. Гэтэл болохгүй юмаа. 

Усны зангилаан эзэн Ноён уулын төлөө өлсөж тэмцэх Монгол ИрГүн-үүдээ хог руу чулуудаж хаяад буузанд яарсан, хууль биш гууль үйлдвэрлэгчдийн хандыг хага дарж өгөх байх гээд эцсийн найдвараа эцэг Элбэгдоржид бичиж илгээтэл хариу алга.  Монгол түмний төлөөх үйлээр нь хариугаа харсу гэж өөрийгөө хуурч байтал ган хийж ганц боловч хошгируулсангүй шив. Хошгирч суувал ядахдаа сэтгэлд тавтайсан. Ёстой дугааргүй тэнэгт захиа бичиж горьдлого тасарсан ч арга үгүй дээ айлын авгайтай хэрэлдэж доошоо орохгүй гээд гүрийгээ биз, бууз ууцны цаг дуусч ажлын цаг эхлэхээр арга хэмжээгээ авах байх гээд харж суутал Монгол Улсын ерөнхийлөгч иргэн Элбэгдорж: “Их хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгах уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө би бодох уу. Монголдоо би хайртай” гэсэн үгс нь фэйсээр тэнэж тэртээ холын харийн нөхөрт өврөө нээгээд өршөөн соёрхож, Монголчууддаа бол нуруугаа харуулж өлсөж үхвэл үх, шоронд хатвал хат гэж алаг дэлхийн үрсийг арьсны өнгөөр, авдаг өгдөгөөр нь алагчилсан байхын. Тэгтэл зовоод шийдээд байх асуудал биш байлтай.

Saturday, February 21, 2015



Амар байна уу.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо.

Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач, эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна. Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа. Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа л зүтгэн түүнээс хойш өдий болтол чиний нэртэнгүүдийн ард 4 жил тутам дугуйлж, итгэж явсан алдаатай.

Өгөр хар Обама чамайг таглахад үнэн голоосоо дургүйцэн өмөөрч байлаа. Манайх цөмийн зэвсэггүй орон гээд л цовоо цолгин дуугарахад чинь мөргөх нь холгүй биширч байлаа.
Хужаа гэлээ намайг гээд ээждээ ховлоод уйлахад чинь эвий минь ээж нь батлаж байна гээд л өмөөрч байлаа. Худлаа гэгүүл регистрийн дугаартай хүн шүү би. Шалгаад үзнэ биз.
Баахан байлаа, байлаа, байлаа болох юуны дохио вэ? Аминаас илүү үнэтэй Монгол нутгийн минь газар шорооны арьсыг нь түрж хуулж, эцэг өвгүдийн минь ариун булш бунханыг үл хүндэлж, хэн явснаа мартаж орхисонд хэлчихмээр санагдаад хэлж орхив.

Wednesday, February 11, 2015

Ноён Уулын тухайд

Ноён Уулын тухайд

Аянгат: Ямар учраас “Ноён” уул гэж нэрлэх болсон юм бэ?

Хөх СууОч Дээдэс: Ноён, Хан, Богд, Шүтээн, Тахилгат гэж хамаг сайхнаараа дээдэлж байгаа учир нь Уулын амин чанар нь их болохоор л бус уу? Тэр газрын иеэлээр тэнхээжиж, хөлжиж, таван тухыг олж, таван хошуутны таргаар хөлждөгийг умартлаа гэж үү? Хангай, говь, тал нутгийнхаа хамгийн өгөөжтэй амин сахиустанг Ноён, Хан, Шүтээн гэж нэрийддэг нь Монгол түмний заншил. Тийм хайрхдыг, тийм нэртнүүдийг ухна гэдэг нь амьд ахуй гавлаа шөвгөөр уудлаад ухахтай л адилхан байдаг юм даа.

Тийм уулыг ухаж тэнхээтэй эрдэнэсийг нь авах гэвэл хэзээ ч хөлждөггүй, тэр Төр тогтдоггүй, өөр улсын даяар болж орчлонгийн шар түүхээс үгүй болдог жамтай байдаг юм. Ноён, Хан, Шүтээнт нэрт сахиуст уулсыг эрт дээр цагаас өөрийн энэ бие цогцос, хүчтэнийхээ бие цогцсоор, хүний сүжгээр, хүний итгэл бишрэлээр өөрөөр хэлбэл булш бунхнаар, хүндэтгэл хайраар хамгаалж ирсэн юм.

Monday, February 9, 2015

Бөөгийн Товчион хэвлэгдлээ


"Мөнх тэнгэрийн хүчин дор Тэнгэрийн цаг эхэлж айх аюул, аймшигт мунхаглал бүхнээ тасчин хаях цаг ирэв. Иргэн дор хүрвээс биширтүхэй" Хөх Мөнх Тэнгэрийн Дээдийн Дээд Онгодууд хөртсөд буулгаж судар болгон айлдсан эрдмийн санг Хөх толбот Монгол хүмүүн таньд өргөж байна.

Tuesday, January 27, 2015

"Бөөгийн Товчион" ирэх долоо хоногт хэвлэгдэнэ.

Ирэх долоо хоногийн сүүлд бидэнтэй учрах "Бөөгийн Товчион" сударт бөөгийн түүх, бөө шашин хоёрын ялгаа, бөөгийн ангилал, нэршил, тэдний ялгаа, сайн муу сүнсний бөө нарын ялгаа, бөөгийн язгуур гарвалын ялгаа, хар цагаан, шар улаан гэх бөө нарын үйлийн ялгаа, зэрэг цол, Онгодын нэршил, Сүнсний мөн чанар, ангилал, Онгод хэрхэн улаачид залардаг, хэрхэн тамгатай үгүйгээ мэдэх, хэрхэн мэдээд багшаа сонгох, хэрхэн ёс хийх гэх мэт холбоотой зан үйлүүдийн тухай.

Sunday, January 25, 2015

Эх үрийн судар хэвлэгдлээ


Эхийн улаан дусал 
Эцгийн цагаан дусал 
Сүнсний алтан дусал” гурав нийлж анх эхийн хэвлийд ургийн амь үүснэ. Анхны гурав хоногт есөн эс болон задарч энэ есөн эсээс хүний бие эрхтэн тогтолцоо урган төлждөг. Энэ нь уугуул удамшлын мэдээллийг агуулдаг узуур эс болой." хэмээн эхлэх энэхуу судар нь Их Монгол улсыг байгуулахад цөөн хүн амтай ч дэлхийн талыг эзэлж явсан энэ ард түмэн үр хүүхдээ хэдийд ямар цаг үе, одны нөлөөгөөр олж, хэрхэн бойжуулж, юу сургаж, хэрхэн эрүүл чанга биетэй болгон өсгөхөө маш нарийн дэг жаяг, ухаанаар сэтгэж хийж чадсан учраас л эрүүл эхтэй, эрүүл эцэгтэй, эрүүл хүүхэд, эрүүл орчинд өсөж байсан өвгөдийн мэдлэгээс бүтсэн болно. 

Sunday, November 9, 2014

УЛС БАЙХЫН ҮНДЭС



"УЛС БАЙХЫН ҮНДЭС" хэмээх өгүүлэмжийг яаралтай тавихыг эцэг тань хүслээ. Гэвч олон хуудас тул таслан тавив. Ёсоор болгосон Аянгат.


УЛС БАЙХЫН ҮНДЭС

Улс байна хэмээх нь таван нөхцөл бүрдсэний тэмдэг юм. 

§ Эхнийх нь УЛ ЭС хэмээх хөвүүн бөгөөд үүнийг бид ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ гэж нэрийддэг.
§ Удаах нь УЛ СУУРЬ хэмээх нутаг бөгөөд үүнийг ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
§ Гутгаарт УЛ СОЁЛ. Энэ нь орон зай цаг хугацаанаас болж буй зонхилгоо үйлдэл юм. Үүнийг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
§ Дөрөвдүгээрт энэ зонхилгоо үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ. Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
§ Тавдах нь бие биедээ сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм. Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ хэмээнэ. 

Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ. Тэгвэл Монгол улс нь бусад улсаас ялгарах Монгол гэж өмөөрөх зүрх юу болохыг өгүүлюү.

Saturday, June 7, 2014

Төрийн их хасын магтаан дуу

Төрийн их хасын магтаан дуу

Эртний сайхан орондоо
Энх мөнх оршиж л
Эзэн Дээд Хаан Чингисийнхээ
Эрхэм зарлигт сөгдөж
Ухааны дээдийг оройлж
Удмын сайныг шилж л
Энэрэл хайраар бялхаж
Эзэн эрхээ эдэлж
Хаадын Хааныг төрүүлсэн
Хамаг Монголын үрс гэдгээ
Ханат танан гэртээ оршин байхдаа үлгэрлэж
Хааны, Хааны Хаан үлгэр домогт төрөхдөө
Хаан суу ухааныг өвлүүлсэн гэдгийг оршоов оо.