Wednesday, November 6, 2019

МОНГОЛ АРД ТҮМНИЙ АНХААРАЛД


Монголчууд бидний өвүг дээдүүд Ази тивийн цээжинд байрлах Алтай, Хангай, Жодоотны нутагтаа амьдрахыг тэмүүлэн алдаж онож явахдаа байгалиа таньж мэдэж, энэ хорвоо ертөнцийн зүй тогтол, давтамжуудыг тэмдэглэхдээ 40 000 жилийн турш сүнслэг орчинг сонирхон ажсаар 10 000 жилийн түүхтэй судалгаа шинжилгээг хийн жамын онолыг таньж мэдсэн онцлогтой.

Иймээс тэд сүнсний асар их мэдлэгийг хураан, отог бүртээ Онгод болон буух хайхамшигт чадварыг эзэмшсэнээрээ өдий болтол хүн төрөлхтөнд асуудал үүсэх, гарах гарцгүй болох цагт нь бууж гарцыг зааж өгдөг чадвартай болжээ. Бусад оронд ганц нэгээрээ гэгээрсэн нэгэн нь ертөнцөд алдар цуугаа дуурсган олны шүтээн болдог бол мэдлэгээ булаалдахыг боддоггүй, Андын тангарагаар биенээ дэмнэдэг Монгол Хөх өвгүд бол нийтээрээ нэгдэн үйл хийдгээрээ онцлог учраас өнөө цагт ч отог бүрт улаач нар мэндэлж байгаа билээ. Нэгэнт л сайнтай муутай энэ хорвоод удам угсаагаа хар сүнснээс хамгаалахын тулд оюун болон ухааныг цэгцлэх олон судар номуудыг хэлж бичүүлэн улаачдаа сургаж буй.
Зөвхөн Монголд л шид дом, сүнсний ойлголт байдаггүй. Улс бүхэн өөр өөрийн аргаар далд ертөнцийг судлан шиншилж, бусдаас суралцдаг. Иймдээ ч төрөл бүрийн шашин алив улсад байж, далдын хүчийг хэрхэн юунд ашиглах эсвэл ард түмнээ хамгаалах зорилгод хэрэглэнэ. Тэгвэл манай Мөнхийн хөрш урд нөхдүүд ч өнөөдөр л гэнэт тэнд суурьшчихаагүй, эртнээс Монголчуудтой цусаа ч гаргалцаж, гараа ч барилцаж явсаны хувьд өөрсдийн гэсэн сурсан мэдсэн, ашиглаж хийдэг хараал жатга болон эмнэн домнохуйн арвин их мэдлэгийг эзэмшжээ.
Далдын хүч буюу үхэгсдийн эрчим, үхэгсдийн сүнсийг хэрхэн юунд ашиглав гэдгээс шалтгаалж сайн муугийн дэнсээ гарна. Тэгвэл өнөө цагт урд хөршийнхний хийж буй далдын хүчний зан үйл, хараал жатга хэрээс хэтэрч улс орны минь таван тусгаар тогтнолд эрээ цээргүй халдах болсоныг албан ёсоор зарлаж байна.
Тэд Монгол нутгийн ариун дагшин овоо, эрчимт газар, дээдсүүдийг оршоосон бүхий л ариун газарт хүрч хараал жатгын дом болон цусан тахилга хийх болжээ. Жишээ нь хэдэн жилийн өмнөөс л Монгол эрчүүдийн хийморь, босоо заяаг тэтгэдэг Цэцээ гүн, Хийморийн овооноос авахуулаад, УБ ыг манах дөрвөн хайрхадын уул усны эздийг хилэгнүүлэн догшроох зан үйлүүдийг хийснийг бөө бид тухай бүр жатгыг хариулан цэвэрлэсээр ирлээ. Өмнө нь бас мэдээлж байсан. Тэд Буга, Чоно, Морь, Бүргэд, Шонхорын дүрст шаазан эдлэлүүдийн хөлийг хугалах, толгойг тасдах, амыг нь боох гэх мэтээр сэглэн жатгалж овоонд нууж тавьдаг. Сүүлдээ таван хошуу малын амийг таслан, толгойнуудаар нь цусан далай босгож аваачин хаядаг болсон.
Бид Монгол улсын бүх хил хязгаар, орон нутгаар зуны тахилганд явахад тэдний бузарлаж, хөндөөгүй овоо үгүй байв. Өнгөрсөн 7 сард бүр 8 шарга морины шаазан эдийг зэрэмдэглэн, Хамаг Монголын овоонд халдсан байв. 11 сарын 03-нд Цэцээ гүнд бас л адууны олон толгойг аваачиж хаясан байлаа. Эмх цэгцгүй замбараагүй газар энэ мэтийг хийхэд амархан биз. Лам нар туйлын хариуцлагагүй хандаж овоог хогийн цэг болгож нэмэр болдог. Зарим тийрэнтсэн улаач нар ч Онгод гэж бодоод овоо бузарлахад бас хувь нэмэр оруулж байдгийг хэлэх хэрэгтэй. Хийморийн дарцаг, хадаг яндар гээд түмэн хог аваачиж хаядаг нь бас өөрсдийн арчаагүйнх, мэдлэггүйн гай юм. Энэ сиймхий дээр чинь гадныхан очоод нэмж жатгалдаг болжээ.

Онгодууд хэлэхдээ: Овоо тахилга, уул усны эздийг хорлох энэ үйлдэл бол Чин, Мин гүрний үед ч байсан. Тэд хаа хүртэл эзлэнэ, минийх болно гэсэн газраа эхлээд билэг талын ийм үйлдлүүдийг хийдэг. Иймээс ч бид бас илрүүлэн, жатгыг хариулдаг байлаа. Ямар учраас гэж бодож байна даа. Монголчуудын дээд гарвал Чоно, Буган гэх мэт шүтээнүүдийг хорлож, тэдний буудал суудлыг таслах санаатай. Энэ амьтдын дүрсээр жатга хийн биднийг уналгагүй болгох дайны эхлэл. Дандаа хөлийг нь тушиж бас хугалсан байгаа биз дээ. Малын толгойгоор малын буян хишиг заяаг булаан, Монголын малчин заяаг гутаан, голомтыг харлуулан, өлсгөлөнд нэрвэгдүүлэх гэсэн санаа. Энэ билгийн үйлүүд энд тэнд үзэгдээд эхэлмэгц л бид тэдний санааг таньдаг. Дараанаас нь тэд заавал цэрэглэн орж ирж дайрдаг байлаа шүү дээ. Иймд түмэн олонд ийм юмтай таарвал хэрхэхийг зааж өгтүхэй гэж айлдсан юм.
Та хог новш болж, өмхий үнэртсэн газар дарцаг зоож, үхээр цугласан газраас сайхан амьдрал олох уу? Уул усны эздийг хөөн зайлуулж оронд нь хар сүнснүүд ирж найрлаж суудаг болдог. Иймээс л бөө нар цэвэрлэж, байсан юмыг байранд нь буцаан залж явдаг.
Эгэл хүн та хэрэв уул усны овоо тахилга бузартсан байвал бөө нарт мэдэгдэж байх ёстой. Эсвэл өөрөө цэвэрлэж болно. Хогийг нь сайхан цэвэрлэхэд хилэгнэж догширдог тэнэг хүн үзсэн үү та нар. Харин ч баярлаж хишиг хайрладаг. Цэвэрлээд гараа архиар угааж цэвэрлэдэг. Муу муухайг нь хол аваачин шатаан газарт булдаг.
Хэрэв морины хөлийг тасдан, амыг уян хаясан байваас газарт бул. Цэвэрлэсэн газраа арц ганга, аргал хомоол уугиулан агаарыг цэвэрлэ. Чангаар гийнгоолж, сайн сайхан ерөөл хэлж чангаар хашгирч уухайлна. Хэрэв Чоно, Буга болон ямар амьтныг жатгалж хийсэн байна түүнийг нь цэвэрлээд, газарт булаад тэр амьтаны сүнсийг дээд Тэнгэрт дүүлж байгаагаар цоглог хийморьтой хашгиран суллаж давхиулж, уухай өргөнө. Монгол орноо, Монгол хүнээ хийморьтой байна, бусаруудад ялагдахгүй хэмээн ерөөж, сайхан дуу өргөдөг. Чанга золбоолог байх хэрэгтэй. Хэн нь ч хийж чадна үүнийг. Иймээс Монголчууд биднийг Тэнгэрлэг гэдэг юм. Биднийг ядарч зовоход эцэг дээдүүдийн сүнс ирж зааж зөвлөдөг, Биднийг гарцгүй болоход ухааныг Онгодууд зааж чиглүүлдэг, Бид өдий болтол өөрийн гэсэн төрсөн нутагтай байгаагийн учир нь тэр Тэнгэрлэг гэдэг үгэнд хамаатай.
Монголчууд хазгай Тэнгэртнүүдийг шүтэж эхэлбэл Тэнгэрлэг заяа нь хазайдгийг одоо харж буй биз ээ. Тэнгэртээ хаягдахгүйн тулд билэг талын сонор сэрэмжээ дээшлүүлж, хамгаалж цэвэр байх ёстой. Гадны шашинг магтан сайшаалаа гээд өөдлөж өнгөлсөн нь үгүй.
Өөрсдийн эцэг өвгүдээ шүтэж, уул хайрхад, усны эздээ баясгаж явахад хоосон хонохгүй, шалдарч нүцгэрэхгүй, боол болохгүй дээд заяанд амьдардаг билээ.
Цэвэр цэмцгэр, хог хаядаггүй амьдралтай Монголчууд бид одоо хогон дунд амьдрах болсон нь гадныханыг дууриан хог цуглуулдгаас болсон. Хаягдсан хогийг хараарай. Тэнд дандаа илүүдэл хүнс, илүүдэл хувцас, илүүдэл эдлэл, илүүдэл баглаа сав боодлын л гай байдаг. Илүүдэлд шунуулж, илүүдэл хог шиг хүн болгож үгүйрүүлээд эх нутгийг чинь өөрсдөө эзлэх нь Хятадын бодлого. Иймээс тэд билэг талаараа хараал жатга хийж, гол мөрөн, уулын эздийг хорлож байгааг анхаар. Нохойн толгой шатаан, шавж өт хорхойгоор зан үйлүүд хийдэг гаж урсгалынхан шүү. Тэд Тийрэн биежүүлэн, үхээр амилуулан, муу муухай бүхний амийг татан дууддаг.
Монголын шороонд гишгэж, Монголын уснаас ууж, Монгол агаар амьсгалж л байгаа бол энэ нутагт бид өртэй. Үүнийг хамгаалж өрөө төлж байх ёстойг ламхайнууд болон бүх бөө нар, амьсгалж буй ард бүхэнд анхааруулж байна.
Мин, Чин, Манж, Хятад гээд хичнээн нэрээ сольсон ч мөн чанар нэг ажгуу. Үеийн үед дайсан байсан Мөнхийн хөршөө сайн мэдэж байж амьд үлддэг жамтай.

ЗАРИМ БАРИМТАТ ЗУРАГ

Богд Хан уулын ноён Оргил цэцээ гүн явах замд хад цохиотой хэсэгт 7 морины толгойг тасдан зан үйл хийсэн байв. Харахаас нүд хальтрам, үнэр танар гэж хэлэх аргагүй. 2019.11.03. 
Цэцээ гүний оройд гол овооны эргэн тойронд 30 гаруй хонины толгойг тасдан булсан байв. Мөн толгойг нь тасдсан хонь булсан байв. 2017.12 сар.

2017.12 сар. Цэцээ гүн
Бурхан халдун хайрханы их овоон дотор булсан морьны баримал. 4 хөлийг хугалж хүзүү, амыг уяагаар баглажээ. 2019.03.10 


Бугын баримлыг эвэр, хөл, сүүлийг хугалан зэрэмдэглээд овоонд булсан байв. 2019

5 хошуу малын баримлыг зэрэмдэглэн овоонд булжээ. 2019 он. Увс аймгийн нутагт.

8 шарга морины шаазан баримлын толгойг тасдан овоонд булсан байв. 




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.