Saturday, March 29, 2014

2014.03.29 Монгол хэлний тухайд

Аа бас өнөөдөр би Буурлуудад хэмх загнууллаа. Бидний хэлснийг бүрэн гүйцэд оруулсангүй гэв. Учиг нь би бээр БууЭрЭл гэж зөв бичихийг нь БуурЭЛ гэж бичсэн ялтай байваа. Буу нь бууж ирэхийн үйлдэл, Эр нь удамшилд хүчтэй эр, ЭЛ нь эл тодын Эл гэнэм. Амьгүй юмс ил байхыг ИЛ гэж бичдэг амьтай юмс буюу хүнтэй холбоотой бол ЭЛ гэж бичдэг гэнэм. Тэгэхээр бууж ирж үйл хийх учраас БууЭрЭл нь үхчихсэн үед л хэрэглэдэг. Гэтэл өвГҮН, эмГҮН бол амьд байж болдог. БууЭрЭлүүд бол тархийг засдаг. Харин Өв нь ӨӨӨӨӨӨӨ болчихсон өвөө, Эм Ээээээ нар бол замбад амьдарч байхдаа ГҮН мөр үлдээгээгүй учгаас, үйлээ дуусгаагүй тул БууЭрАй буюу бууж ирээд Ай олонд үйлчилдэг үйлийн үртэй гэнэм. Өөрөөр хэлбэл биеийг илдэг бариа хийдэг гэх мэт гэнээээээ. Ингэхээр амьд байгаа хөгшчүүдийг БууЭрЭл, БууЭрАй гэдэггүй байхнээ. Өөрөөр хэлбэл үхэгсэдийг хэлэх нь байна. Күээ мөн яанам бэ одоо.

ЧАНАЙ Дээдэс

Амар байцгаана уу? Гэрлийн Өргөөнд минь бас нэгэн багш нэмэгдсэн нь ЧАНАЙ Дээдэс билээ. Түүний талаар товч мэдээлэл мөн тайлбар хийе.
Монголын нууц товчооны 2 р бүлэг 72, 73р дэсд байх өгүүлбэрийг олж уншина уу. Гэхдээ Монголын Нууц Товчоо хэмээх жижиг бор хавтастай Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай Шинэ Хөрвүүлэг хэмээх доктор профессор Ш. Чоймаа багшийн номыг нь авч уншиж байна уу. Учир нь энэхүү шинэ хөрвүүлэг бол эх хувиас нь элдэв юм нэмэлгүйгээр өөрийн дураар өөрчлөлгүйгээр хөрвүүлэн бичжээ. Үүгээрээ бусад Монголын Нууц Товчооноос илүү хэмээн зөвлөмөөр байна. Дээдсүүдээс би бас эртний үг хэллэгүүдийн учрыг асуух зуур ...Эртний үгийн тайлбар толиудад нь бага сага зөрөө байдаг ч энэ бол бөөгийн язгуур үг хэллэг алдагдаж утгийг мэдэхгүй болсонтой холбоотой хэмээн бодно.

Monday, March 24, 2014

Суу Чи Кил хатан: Модны тухай асуулт хариулт

Өргөөнд тавьсан Мууг Хэрхэн тэвчдэг вэ? асуултанд идэвхитэй оролцон шалгарсан Маяа, Ихэр Луу, Тамир нартаа Суу Чи Кил хатан уулзах эрх өгснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэдний уулзалтын сүүлийн хэсэг нь модны асуудал байсан юм. Үүнийг бас хуулж тавилаа.

Модны тухай асуулт, хариулт

МАЯА: Модны тухай асуух гэсэн юм. Балчир нь андуудтайгаа нийлээд Зүрх Хайрханы зүүн хэсэгт модыг нь аваад хожуул болгочихсон хэсэгт дахин ойтой болгох гэсэн юм. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хожуул нь хэзээ холцорсон юм бэ? Хожуул нь үхэжчихсэн юм уу? 

Тавдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл

Тавдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл

АЯНГАТ: Та бол 3 настайгаасаа эхэлж бөө болсон болохоор чинь мундаг бөө байсан байна даа. 
БуурЭЛ: Уулын талдаа бол би хэнтэй ч зүйрлэгдэхээргүй тахилгач. Ардын заслаар бол би хүнтэй харилцах дургүй. Намайг амилсан савдаг гэж бараг л үзэх нь холгүй байсан даа ардууд нь. 
АЯНГАТ: Тэгээд таныг Давирхай гэж хочилдог байсан нь ямар учиртай юм. Дандаа модтой орооцолддог болохоор давирхай үнэртүүлээд тэр үү? 

Дөрөвдүгээр хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл

Дөрөвдүгээр хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл

АЯНГАТ: Танд сануулж хэлэх зүйлс, анхааруулах зүйл юу байна.
Модчин БуурЭЛ: Олигтойхон суудал засаарай гэхээс өөр юу хэлэхэв дээ. Хүний нүдний булай болмоор юм хийчих вий дээ. Гэхдээ би өөрсдөө хий гэж хэлнэ.
АЯНГАТ: хэхэх аан, Өлзийхүү юу??? Бид нар сайхан том ганц мод олоод өөрсдөө нүд ам хийгээд тиймээ.
БуурЭЛ: Хүн дүрстэй болгоно. 
АЯНГАТ: Түүнийг ухаж хийж байснаас өөрсдөө нүд, ам энэ тэрийг нь будаж хийвэл яасан юм. Онцгүй юу танд?

Гуравдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.

Гуравдугаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.

АЯНГАТ: За энэ асуудлыг тэгээд шийдчих нь байна. 3 дахь үйл нь ийм юм хийх гэж байгаа юм. 3 сарын 17-нд Эрдэнэт гээд хотод Гэрлийн Өргөөний салбар байгуулагдаж байгаа юм байна лээ. Тэрний хуралд нь нэг очъё гэж бодож байгаа. 
Модчин БуурЭЛ: Түүнийг Хаан Дээдэс л мэдэх биз. Би юугаа мэдэхэв. Намайг мод л тариатах гэсэн. Тэгээд би тэр Өлзийхүүгийнх нь амь татах Онгод нь болно. Өөрөөр хэлбэл, модонд суух Онгод нь би юм. 
АЯНГАТ: Та юу өөрөө юу? Яанаа та одоо тэгээд. Тэндээсээ хаашаа явах уу та. Өлзийхүү дээрээ л байж байхуу?.

Хоёругаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.

Хоёругаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.

АЯНГАТ: Та хэдэн насандаа угаа авч байсан бэ?
Модчин БуурЭЛ: 3-тайдаа.
АЯНГАТ: 3-хан настайдаа уу?
БуурЭЛ: Тийм.
АЯНГАТ: Пөөх ямар сонин юм.
БуурЭЛ: Наранд цохиулаад солиорсон юм. 
АЯНГАТ: Наранд цохиулаад солиороод тэгээд Онгод орсон юмуу?
БуурЭЛ: Тэгээд угаа авахгүй бол солио нь арилахгүй гээд угаа барьж байсан түүхтэй. 
АЯНГАТ: Тэгвэл та бүр багаасаа авсан байна шүү дээ. Тэгэхээр та дархад бөө байж ойн бөөгийн ...?

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ

Нэгдүгээр хэсэг. МОД ТАРИХ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ

МодЧин БуурЭЛ Пагмажалсан: Балчрууд бөөгийнхөө зан үйлийг тодорхой мэдэхийг хүсэхгүй байна уу.
АЯНГАТ: Харин бөөгийн зан үйлийг сайн мэдэж авъя гэж бодоод.
БуурЭЛ: Мод тарихтай холбоотой би бөөгийн зан үйлийг хэлье. Эхлээд Газар, Мод, Лус гурвыг холбож өгдөг зан үйл хийнэ. Үүнийг нь бөөлөн мэдүүлж, биедээ залан, ард түмэн хариуцах эзэнд нь гурван эзний үгийг хүргэдэг юм.