Sunday, March 4, 2012

C. Дулам. Хүмүүний СҮЙРЭЛ - II (пост-постмодерн бодрол)


 (  өргөөнд хэрэгтэй нийтлэл оруулж өгсөн Пагмажав Очиртой баярлалаа)
C. Дулам.
Юуны өмнө энэхүү бодролыг “Өдрийн сонин”-д (2011. 12. 24, Бямба, № 309) хэвлэгдсэн цагаас нь хойш болон шавь нар маань блогтоо тавьж, түүнээс улбаалан онлайнаар түгсэн цагаас хойш санаанд оромгүй сонин сайхан санал бодол бичигдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн бичих ёстой юм байна гэж үзлээ. Санал бодлоо илгээсэн хүн бүрт гүнээ талархаж байна.

Friday, March 2, 2012

Бөөг зөв ойлгоцгооё

1,   Сайн байна уу Аянга Удган,

Намайг Алексейн Алекс гэдэг. Би өөрөө түшээ хийдэг.  Миний төрсөн дүүгийн хүүхэд 3 жилийн өмнө онгод тэнгэрээ буулгасан юм. Манайх буриад онгодуудтай. 3 өвөө 3 эмээ буудаг. Энэ жил 3 дахь чанараа авна. Таны бичсэн зүйлүүдийг талархан хүлээн авч уншиж байдаг. Бат-Отгоны Монгол бөө номыг уншиж байгаа. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР  номын тухай сонссон боловч таныг бичсэн гэж мэдээгүй байсан. Одоо энэ номыг худалдаж авна аа. 

Thursday, March 1, 2012

Өргөл өгөхдөө гүйцэт өргөж байгаарай.


Өнгөрсөн өдрүүд маш хүнд өдрүүд байлаа. Яасан ч их сорил шүүлтүүд ирэв дээ. Энэ муу бөндгөрөө сайн ажиллуулах, биеэ барих, ганцаардах гээд л их л олон сонин зүйлстэй тулгарлаа. Үнэхээр жигтэй юмаа. Гэвч цаг нь болоод хэрэг хуучраад ирэхээр түүхэндээ бичиж үлдээнээ.

Monday, February 27, 2012

Гүн эмгэнэл илэрхийлье. Биднийг Гүнбилгүүн маань орхин одлоо.


Энд үүр цайж байна.  Миний амьдралын хүнд нэгэн шөнө тохиолоо. Нөхөр гэртээ харьж ирэн бид гадуур ажил хөөцөлдөв. Орой манай хэд ядран унтахад би харанхуйд майлээ шалган үзэж байтал мессенжерээр "Таныг хайгаад байна өргөөнд" гэх мэдээ ирэв.

Friday, February 24, 2012

Гүн билгүүнийг Тэнгэр ивээх болтугай.


Өнгөрсөн хэд хоног их завгүй боловч бас хэт их ядаргаанд орсноос болоод донгио хүн шиг л хэдэн өдөр манарлаа. Унтмаар байвч унтахаа байх нь түвэгтэй байлаа. Гэвч гурван удаа хол яван далайд бөөлж, нэг сайхан уул хайрханд өргөл өргөлөө. Холын аялалд гарахын өмнө хүчээ сэргээн ихийг сурах хэрэгтэй байвч сэтгэл түгшээсэн асуудлууд ихээс амрах ч цаг гарсангүй.

Thursday, February 16, 2012


Танд дахин баярласнаа илэрхийлье, Дүүд маань засал хийж өгсөнд, Таны бичсэн хятатуудтай үзэлзэх тухай, Би ч бас хэзээнээсээ дургүй хүрээд байж чаддаггүй юм,Дээр нь бас өөр гадаадын савдагууд додоотдын урвагчид хэлэх ч юм биш үг олдохгүй нь, Би дүүтэйгээ тантай хамт явж үзэлцнээ, Явахдаа хэлдэг юм шүү,  Мөн таны өргөөний Хойдын долгормаагийн бичсэн сайхан зүйлийг уншаад их талархаж бна, Бид тантай хамт сайхан монголоо сэргээн мандуулахад бүх хүчээ зориулна аа, Бид чадна чадах ч болно, Танд сайн сайхныг хүсье, Би нэг сонин зүйл уншснаа танд илгээе, үлгэр шиг ч юм шиг, Та бүхнийг хүндэтгэсэн Б,Б.

Tuesday, February 14, 2012

Гайхмаараа.


Өчигдөр орой энд нэгэн дайрлага болов. Хаа холоос биш хажуу хавирганд байх элдэв муу Сүнс сүрэглэн бидэнд довтлов. Гэхдээ яахав Монголд би бараг өдөр бүр л хар Сүнсний дайрлагад өртөн дайтдаг байсан энд бол өдий хугацаанд их л түвшин амар байсансан. Ингээд харанхуй шөнөөр босон хэнгэрэг дэлдэлтэй нь биш хүний газар. Хуурдан тулалдав.

ТЭНГЭР ИВЭЭГ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


Амар байцгаана уу. Манай Гэрлийн өргөөнд байдаггүй ч блог уншигч та бүхэндээ  хандан сайн үйлсийн сэтгэлийн бэлгэнд уриалж байнаа.