Saturday, August 20, 2011

Нэр бүхий Атаархуу хүмүүст зориулав. Үгний чинь үнэн хариуг бодит зургаар явуулав

Биднийг явангуут " Монголоос ажлаа хийж чадахгүй хөөгдөөд жорлон ч үгүй ядуу оронд зугтаж очсон" хэмээн худал зар тарааж буй Захирал сэтэртэй ичгүүргүй нөхдөд зориулав.

Манай гэр 4 унталгын өрөө болон нийт , 8 өрөөтэй , 2 жорлонтой. Биднийг муу хэлж болох ч ямар ч улс оронд Хот гэж нэг юм байдаг гэж мэдээсэй. Бас ямар ч улс орон зугтаж ирсэн болгонг хилээрээ оруулаад өндөр цалинтай захирлын ажилдаа оруулдаг уу. Монголд ч бас ОО үгүй газар байхгүй юм биз дээ. Бид үхчээгүй тул эргээд нутагтаа очихоор битгий л инээд алдаад хуурамч нүүрээ гаргаад байгаарайдаа. Олон олон хүмүүс энэ талаар мэдэгдэн хэлсэн эзнийг нь нэртэй нь хэлж анхааруулж байгаа учир энэ бүхэнг бичлээ. Трэх долоо хоногт машин бидэнд бэлдэж өгнө гэсэн. Тэд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш ч эх орныхоо ирээдүйн төлөө, хүмүүсээ сургах гэж боловсролыг маш өндөр үнэлж чадаж байна. Бидэнд чин сэтгэлээсээ сайхан хандаж байгаад талархан чадах бүхнээ зориулах болноо. Энэ  бөөгийн холбогдолтой биш илүү дутуу зураг тавьж байх шаардлагагүй ч ХҮНИЙ ХАМГИЙН АДГИЙН ЗАНГ энд ирээд нутгаасаа сонсон маш их жигшиж байна.  Монгол хүн энэ муу муухай зангаас бүрэн салаасай гэж хүссэн учраас ахуйн зарим зургийг тавилаа. Бусад хүмүүсээс уучлал хүсье. Атаархуу зан гэж өөрийнх нь ухаангүй, хорсогч, бялдууч үнэн төрхийг л ил харуулах юм даа.

 

 
Миний онгодын өрөө Миний хэнгэрэг, Хааны ном, Хадамын тахилын овооны шүтээн зураг , хуур, миний бөөгийн тольнууд гэх мэт 








 

Гэгээн цэцэрлэгт орсон өдөр



Гэрийн өмнө. Манай хашаанд банан, жүрж, манго, вандуй ургана


Яадаг юм билээ.

      Энд би чухам л ёогчин болоод хэд хонолоо. Хэцүү юм байна. Хичээл дууссаны дараа Энэтхэг багш маань өөрийн орноо сурталчилан Хинди шашныхаа тухай баримтат кино үзүүлнэ. Нэг удаа киног нь үзэж байхдаа миний хажуунаас хүн хараад байх шиг санагдахаар нь харлаа. Хэн ч байхгүй буланд нэг том хөрөг зураг байх юм. Түүнийг газар тавьчихжээ. Тэгээд киногоо үзтэл толгой өвтгөөд унав. Ингээд би тэр хөрөг зургийн залууг ажиглалаа. Тэрний нүд яг амьд хүний нүд шиг байхаар нь золтой орилсонгүй. Тэр гадаад хүний зураг. 

Сонорын үхлийн тухай дурсамж.

Энд ирээд би юу бантагнуулж байгаа бол бүү мэдээ. Монголд байхад сар гаран болоод л хадам буурал айлчилахад миний алдаа оноог хэлээд өгдөг байсансан. Гэтэл энд хэн надад хэлхэв дээ. Өөрөө л юу бодно түүгээрээ дургиж өгч байна. Лав энд ирэхээс өмнө лаг пакт хийсэн байсан. Хадам буурал намайг: "Чи Сонор нэртэй юу амилуулсан бэ?" гэлээ. Юу билээ байз хэмээн бодож байтал гэнэт тийм нохой амилуулснаа санаж хэллээ.

Дурсамж

Би нааш ирэх хүртэл тасарсан дурсамжаа бичихээр шийдлээ. Би өргөөгөө хураан, ирж тусласан хүн бүрт Хаан маань харамгүй бэлэг өгөн, хамаг юм тарааснаас хойш сар гарны дараа энд ирсэн билээ. Явахаасаа өмнө Ард Аюушын удам удганыд айлчлан очиж салах ёс хийсэн юм. Түүний өргөө надад их сайхан дулаахан, дотно мэдрэмж төрүүлж, сайхан байсан. Ард Аюуш өөрөө морилон: "Их Хааны улаач өчүүхэн өргөөнд минь морилсон нь юутай завшаантай, ховор азтай хэрэг вэ" хэмээн мэндлээд маш их зөвлөмж сургаалаа хайрлав. Мөн тэр надад өөрийн түүхээсээ ярьж өгсөн. 1958 онд гэл үү би мартжээ.

Wednesday, August 17, 2011

2011.08.10 өдөр


Өнөөдөр Day Watch гэдэг орос киног Star Movies сувгаар үзэв. Гэтэл  энэ кинонд Төмөр хааны бунханг нээн гавлын ясыг нь гарган барьж байгаа баримтат киноны хэсэг гарлаа. Гэнэт миний дотор муухайран огиж, амьсгал давчдан, зүрхээр хатгуулж, хамаг хөлс асгарч, бие салганан чичирч эхэллээ. Нөхөр сандран Сөөг сөөг хэмээн дугтарч, битгий кино үз, өрөө рүүгээ яв гэж хэлсэн ч би босч чадахгүй зогсолгүй огиулсан. Би сүү хурдан аваад ир гэж хашгирлаа. Ингээд сүү авчруулан шившиж байж гайгүй болов. Гэсэн ч толгой задрах нь. Бүгдийг нь хүйс тэмтрэнэ, шатаана, алах болно хэмээн дотроос үглээд байлаа. Эд хашраагүй бололтой, миний хүчийг дорд үзэн, түмэн олонд миний гавлын ясыг харуулан тохуурхана гэнээээээ... Би үзүүлээд өгөх болно доо хэмээн үглээд байв.

Сайн Байцгаана уу? Монголчуудаа


Сайн байцгаана уу? Элгэн нутгийн төрөлх Монголчуудаа. Холын хол хүний нутгаас мэндчилж байна. Энд ирээд төвхнөх, орон нутагтаа дасах гэсээр байтал сар дөхчихжээ. Өчигдөр л хүний нутагт анх удаагаа буурлуудыгаа буулгалаа. 2011 оны 8 сарын 8 нд орой 8 цагаас буулаа. Багшаасаа, хүү зайрангаасаа хол, хамгаалж өмгөөлдөг харж тусладаг бусад овгийн өвөг дээдсүүдээс хол болохоор яах бол гэж санаа зовж л байлаа. Гэсэн ч ямар ч асуудалгүй их сайхан бууж шинэ газарт анхныхаа буултыг сайн хийв. Үүнд энэ нутаг орны Тэнгэр, амгалан тайван амьдрал нөлөөлсөн нь гарцаагүй.

Monday, June 20, 2011

Дахин маш их хохирол учрах болно гэж Дээдэс хэллээ

Үерийн улмаас 170 гаруй хүн амиа алджээ

Хятадын зүүн хэсгийн мужид их хэмжээний үерийн улмаас хоёр сая гаруй хүн  хохирчээ. Хэдэн өдөр дараалан орсон хүчтэй аадар бороо Зэйжиан, Хубей зэрэг мужийг үерт автуулсан юм. Дээрх мужийн жижиг аж ахуй эрхлэгч 1,000 гаруй хүмүүсийн бизнес дампуурч, тариалалт үерт сүйтгэгдсэнээс хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсч байгаа ажээ. Үерийн улмаас 170 гаруй хүн амиа алдаж, сураггүй алга болжээ. Хятадад үүн шиг аюултай үер 1955 оноос хойш болж байгаагүй гэнэ. Тус улсын Засгийн газар үерт автсан мужийн оршин суугчдын нүүлгэн шилжүүлэхээр цэргийнхнийг дайчилж байна. Хятад үерийн гамшгийн хэмжээг дөрөвдүгээр зэргийн аюултай гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орсон аадар борооны ус байшин барилга, орон сууцыг үерт авхуулж, муж бүхэлдээ усанд автаад буй аж. Сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн ган гачиг Хятадын төв болон хойд мужийн тариалалтад сөргөөр нөлөөлж байсан юм. Хятадын Янгце голын сав орчмын зарим газарт сүүлийн 50 жилд болоогүй ган болсон юм. Гэсэн хэдий ч газар тариалангийн бусад мужид ган үржилжилсээр байгаа нь ургацын хэмжээг бууруулна гэж албаны хүмүүс сэрэмжлүүлж байгаа ажээ.

Хэрэв Хятадын ургацын хэмжээ багасвал дэлхийн хүнсний бүтээгдэхүүнийн үнэ улам нэмэгдэнэ гэж ажиглагчид таамаглаж байна.