Monday, November 27, 2017

Монголчууд бидний мэндчилгээ


Мэнд мэдэх учирт цаг хугацаа бас агуулга байсныг ажимгүй явжээ хөөрхий би.
Амар амгалан байна уу?
Сайн байна уу?
Юу байна? гэх гуравхан мэндчилгээний учир начир өөр байсныг Онгодуудаас сонсоод бусад асар олон мэндчилгээг судлаж анхаарвал бас л сонин санагдлаа.

Sunday, November 26, 2017

АРСЛАНТАЙ АВДАР


Намайг бага байхад айлуудын хойморт арслантай авдар байдаг байж билээ. Миний эмээгийнх бас үеэл эгчийнд ч бас байна. Энэ авдарт чихэр, нарийн нарийн гоё юмс хадгалах учир авдраа уудлах эмээ, эгчийнхээ хажуугаар л сонин хачин ховрын барааг нь үзэж, чихэр иднэ. Сонгууль өгөх өдөр болон баярын өдрөөр л авдар онгойж торгон ганган дээлээ гаргаж өмсөх эмээ, эгч нарынхаа баяр хөөрийг бид бас харж өссөн дурсамж сэргэх сонин яриаг Онгодуудаасаа сонссоноо хуваалцъя.

Tuesday, November 21, 2017

Тахилга хийх учир юу вэ



Амар байцгаана уу.

Яагаад бүх шашиныхан болон далд ертөнцтэй холбоотой бүхэн зан үйл, тахилга хийдэг юм бол гэж та бодож үзээрэй. Хорвоо ертөнцийг ил ба далд гэсэн хоёр ертөнцөд хуваана. Ил ертөнц нь нүдэнд үзэгдэн, гарт тэмтрэгдэн, биежиж бодижсон зүйл. Далд ертөнц нь хий бие, хийсгэлэн дүртэй, төсөөллийн орон зай. Хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлөн бодож болдог зүйлс.

Tuesday, June 6, 2017

ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ

Монголчуудаа бодоцгооё.

Алив дайн дажин эхлэхэд заавал шалтгаан хэрэгтэй. Шалтгааныг өчүүхэн шалтгаар өдөөд чүдэнз зурах төдийд л дайн эхэлдэг. Гэвч бүх дайн дажинд бэлтгэл хэрэгтэй. Хүчтэй ч бай, хүчгүй ч бай заавал зорилго, бэлтгэл хэрэгтэй.

Жишээлбэл. Өнөөгийн нөхцөл байдалд Хужаа нар Монголыг хэрхэн эзлэхээр төлөвлөж буйг задлан бодоцгооё. 

Бэлтгэлд дайныг эхлүүлэх санаархагч тал;

1. Эзлэх орныхоо тухай мэдээлэл маш чухал. (Өөрсдийн тагнуул туршуулуудыг шургуулах, гар хөл бологчдыг хахуулдах, тэднийг эрх мэдэлтэй болгох, Монголын тагнуулуудыг илчилж мэдээлэлгүй болгож мухарлах, гол гол нууц мэдээллүүдийг авах гэх мэтээр сул талуудыг нь сайн мэдээд төлөвлөгөөгөө боловсруулна) 

Saturday, June 3, 2017

Эр эмийн хайрыг дурлал гэмү


Эр, эм хүйстэн харилцан татагдах хайрыг дурлал гэмү

“Эр эмийн хайрыг дурлал гэмү” хэмээн жам ёсны хайрыг эрт үес эцэг өвгүд тодорхойлжээ. Үүнээс бусад хайр дурлалаас үүдэх мэдрэмж, тачаал, хурьцал нь мэдээж жамын хазгай болно. Үүнд; эм эмтэйгээ, эр эртэйгээ, аль алинг нь сонирхох, олуул нэг дор, хүүхдийг сонирхох, харгислаж дурших гэх мэт гаж үйлдлүүд нь сэтгэхүйн эмгэг гажиг өвчлөлүүд орно. Эдгээрээс өнөө цагт лэсби, гомо, трансжендер гэсэн нэршилтэйгээр түгэн дэлгэрч, хүний эрх гэх уриан дор энэ хүмүүсийг өмгөөлөн хамгаалах, өөгшүүлэн дэмждэг болжээ. 

Уриалга

Амар байцгаана уу. Гэрлийн өргөөний гишүүд дэмжигчид болон Монголчууд аа. Маш их үйлтэй, зав муу байтал тэвчихийн аргагүй мэдээллүүд гарах боллоо. Хужаа нарыг тэсч байх тэвчээр алдагдаад эхлэх нь байна шүү.

Эцэг өвгүдээс бидэнд оюун ухаан, хүч хөдөлмөр, амь насаа зориулан үлдээсэн МОНГОЛ ТАВАН ТУСГААР ТОГТНОЛ-д минь улам бүр аюул заналхийлж эхэллээ. Монголд нүүрлэсэн муу муухай бүхэн илрэн илжрэн унах цаг улам бүр л ойртож байна.

Олон онгод дээдүүд үйлээ сайтар хийж, тэдний булай булхайг өөрөө өөрсдөөр нь илчлүүлэх үйлүүд амжилттай хэрэгжиж, хананы ард шивнэсэн, ханцуйн дотор гулгуулсан бүхэн илэрч, хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр л хэмлэлдэж эхэллээ. Цаашид ч бүр хөгөө чирэх болно. Өндрөөс өршөөлгүй унах бүхнийг бидний цаг үе харж, Тэнгэрийн гэсхээл газарт хэрхэн явагдахыг, нэгний буруу үйлд нийтээрээ гэм үүрдэг Жамыг таних болно. Чиний хийсэн гайг амьдад чинь гэмгүй үр чинь үүрэх гашуун зовлонг харах олон хүн бий.

Wednesday, March 1, 2017

2. МОНГОЛ ЗУРХАЙН СУДАР

МОНГОЛ ЗУРХАЙН СУДАР

Ишлэл:  ХОЁР




...ЧИНГИС ХЭМЭЭХ НЭРИЙГ
ХҮҮДЭЭ ТАЙЛАХ ОЮУН ҮГҮЙ БОЛОВЧ
ЧИНГИС ХААНЫГ МУУЛАХ АРГААР
ӨӨРИЙГӨӨ ӨРГӨХИЙГ ОРОЛДОХ
БӨӨ, БӨХ ГЭГЭЭРЛИЙН УТГЫГ ГЭЭЖ
ХҮЧИЙГ АЛДААД
БҮТЭН УЛС ГЭРИЙН НИЙХЭМИЙН
ГЭРЧ ГЭДГИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД
БҮДҮҮН, НАРИЙНЫ ХООРОНДОХ
ӨРСӨЛДӨӨН МЭТЭЭР ГҮТГЭН ХЭЛЖ
БОХИР, ЦЭВЭР ХОЁРЫГ ХОЛИХОД АШИГЛАЖ
ЭХЛЭХ ЦАГ ИРНЭ... гэжээ.
Эргэцүүлэл:
Көөх бас яаж ингэж мэдэж, чадаж байнаа? Үзмэрч үү, зурхайч уу, лам уу, бөө юу, бурхан уу, чөтгөр үү яахаараа ингэж цоо мэргэн хэлээд байнаа???
Яг одоо, энэ цаг үед энэхүү зурхайн болзлыг маргаангүй хангасан БААБАР болон МОЛОР-ЭРДЭНЭ  гэгч гаж сэтгэгч, харанхуй философич, түүхийг гуйвуулагчид, үндэс угсаагаа доромжлогч нар, Монголоос ичиж ихэрхэн цэцэрхэвч, дэлхий тэднийг тоохгүй учраас өөр улс оронд ажил олддоггүй нөхдүүд бий бий.

1. МОНГОЛЧУУДЫН АВРАЛЫН СУДАР

МОНГОЛ ЗУРХАЙН СУДАР

Ишлэл: НЭГ

...МОНГОЛ НЭРИЙГ ТАЙЛЖ ҮЛ ЧАДАХ ТУРАНХАЙНУУД
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ШИЙДНЭ ГЭЖ
ӨЛСӨЖ, ХИЙСЭХ ЦАГ ИРНЭ... хэмээн “Цөвүүн цаг ирнэ” хэмээх гарчигт  бичсэн байгаа  нь биелэлээ олжээ.
Иймд энэхүү судар бол Монголчуудын зурхайн судар байж таарна.