Ноён Уулын тухайд
Аянгат: Ямар учраас “Ноён” уул гэж нэрлэх болсон юм бэ?
Хөх СууОч Дээдэс: Ноён, Хан, Богд, Шүтээн, Тахилгат гэж хамаг сайхнаараа дээдэлж байгаа учир нь Уулын амин чанар нь их болохоор л бус уу? Тэр газрын иеэлээр тэнхээжиж, хөлжиж, таван тухыг олж, таван хошуутны таргаар хөлждөгийг умартлаа гэж үү? Хангай, говь, тал нутгийнхаа хамгийн өгөөжтэй амин сахиустанг Ноён, Хан, Шүтээн гэж нэрийддэг нь Монгол түмний заншил. Тийм хайрхдыг, тийм нэртнүүдийг ухна гэдэг нь амьд ахуй гавлаа шөвгөөр уудлаад ухахтай л адилхан байдаг юм даа.
Тийм уулыг ухаж тэнхээтэй эрдэнэсийг нь авах гэвэл хэзээ ч хөлждөггүй, тэр Төр тогтдоггүй, өөр улсын даяар болж орчлонгийн шар түүхээс үгүй болдог жамтай байдаг юм. Ноён, Хан, Шүтээнт нэрт сахиуст уулсыг эрт дээр цагаас өөрийн энэ бие цогцос, хүчтэнийхээ бие цогцсоор, хүний сүжгээр, хүний итгэл бишрэлээр өөрөөр хэлбэл булш бунхнаар, хүндэтгэл хайраар хамгаалж ирсэн юм.