Tuesday, June 19, 2012

Урд хөршид 3 /зураг/

Хоолны газарт

Урд хөршид 2 /зураг/


Урд хөршид 2 /зураг/

Ар Монголчууд ба Өвөр Монголчууд


Ар Монголд хамгийн их дэлгэрсэн яриа нь: Хятадууд Өвөр Монголыг эзлээд айл өрх бүрт нэг нэг хужаа суулгасан учраас тэнд Монгол хүн үгүй болж нийтдээ эрлийз, хурлийзаар дүүрэн бүрэн Хятажсан гэхийг бараг толгойтой бүхэн л сонссон байх. Энэ бол дэгс яриа.

Хятад дахь аялал. Хоёр.


ХӨХ ХОТ болон Өвөр Монголоор
Вагоны билет олдоогүй байж, арай гэж нийтээр явдаг нь олдоод шөнөжин сууж явсаар Хөх Хотод ирлээ.  Суугаагаараа мах болох дөхсөндөө.

Хятад улсад аялсан тэмдэглэл НЭГ.


4 сар

Явах цаг болжээ. Гарахдаа ээждээ үнсүүлээд л санаа бүү зовоорой гээд явав. Учир нь би Хятад аялахын өмнө нилээн судалгаа хийсэн бөгөөд Өвөр Монголын тухай, тэр орны шашин шүтлэг, улс төрийн тухай Монголд байх Өвөр Монгол хүн болон гадаад оронд амьдардаг бусад ӨвөрМонголчуудтай холбогдсон юм. Тэд надад хаана хэнтэй уулзах, туслах хүмүүс олж өгөх, мөн хятадууд эрх чөлөөг хэрхэн боомилж буруу зүйл гэсэн бүхнээ цаазлан бууддаг тухай ярьж өгсөн. Та ганцаараа явах аюултай, мөн хараанд байдаг хүмүүстэй холбогдвол шалгуулах, баригдан гүтгүүлж шоронд хоригдох, ямар эд эрхтэн өвчтэй байна түүгээрээ л цэвэрхэн үхсэн мэт хорлогдон үхэх аюул бийг анхааруулав.