Tuesday, June 7, 2011

Өчигдөр Өвөрмонголчуудын төлөө бөөлсний дараах зураг.

Өмнөх зургуудаас өөр нь нэмж шинэ туяа буув. Дахин надад даалгавар өглөө. Тэдний төлөө чи дахиад 3 өдөр шөнө тасралтгүй буу,  юу ч идэж, ууж болохгүй гэсэн тул би хийх л болно доо. "Монгол хүний амийг Тэнгэр эцэг минь та хэдэн хужаагаар солих вэ тэд олуулаа" гэж асуухад Олон цөөн энд огт хамаагүй, үндэс угсаа, удам үлдэх үү гэдэгтэй нь тооцно гэв.  Өглөө11 цагаас 8 хүртэл буулаа. Харин орой нь 11 цагаас 2 хүртэл Яармагт очин Гал холбооныхонд бөөллөө. Их сайхан өдөр байлаа. Тэд хөдөө нутагуудаар явж дуу хоолойгоо хүргээд буцан ирэх болно. Тэднийг дэмжиж Муу муухай бүхэнг нь баримтжуулаад ирэн хүмүүст үзүүлээрэй. Тэмцлээ бүү зогсоогоорой хэмээн Видео камер хандивлалаа. Та бүхэндээ амжилт хүссэн Аянга .



Гэгээн мөргөл үйлдэж байна

Sunday, June 5, 2011

ӨВӨРМОНГОЛЧУУДАА ДЭМЖИЖ ЗАЛБИРЦГААЯ

    ОДОО ШӨНӨ хоёр болчихжээ. ӨГЛӨӨ МОРЬ ЦАГААС ЭХЛЭН хорин дөрвөн цаг БӨӨЛӨӨТЭЙ.   Энд би Мөнх Хөх Тэнгэр эцэгт залбирна. Бидний яс махны тасархай Өвөрмонголчуудынхаа төлөө хийж чадах бүх зүйлийг хийх болно. Монголчууд та бүхэн минь бас хэсэгхэн зуур ч гэсэн сэтгэлээ нэгтгэн Тэнгэрээс хүсээрэй. Мөнх Тэнгэрийн цаг ирж буй учраас Монголчууд босож эхэлж байгааг ойлгоцгоо! Унтаа, үхээнц байсан Монголчуудад яс цусны тэмцэгч дайчдын сүнснүүд буусан. Эргэн тэмцэж эрх чөлөөгөө олох л болно. Хүнд хэцүү, зовлон бүхнийг даван туулж Монголчууд нэгдэх л болно. 12 хон настай Өвөрмонгол өнчин хөөрхөн хүүгийн Тэнгэрт байгаа эжий, аавдаа чин сэтгэлээсээ дуулсан дууг бүгдээрээ сонсоцгоо. Тэд бидний үр удам, яс махны тасархайнууд. Монгол хүнийг боолчилж болохгүй Тэнгэрийн хууль байдаг. Тэнгэр үрсээ өмөөрдөг.

үргэлжлэл зураг

энэ зураг нуугдаад үлдчихэж Томруулж хар

Нэгэн заслын үеэр авсан зураг


Голын дөлөн дэхь хүний дүрс, Хөөрхөн байгаа биздээ Мона Лизагаас дутах юу байсын...


Энэ одоо эвэр юмуу хаашаа юм, эсүүл миний эвэр ч юмуу хэн мэдэхийн,,,


ёоёоёооо энэнээс би харин айсан. Харь гаригийн авгай юмуу хаашаа юм, шалдан туранхай тахиа шиг ингээд хэлчүүл алуулчихдаг юм болов уу






Эдгээр нь одоо юу вэ? Хүн бүр өөр өөрсдийнхөөрөө ойлгож тайлбарлавал сонирхолтой биз дээ


Saturday, June 4, 2011

Бидний багш, багшийн тухай Хаан айлтгалдаа шүлэглэсэн байгаа.

 Бөөгийн тухай лекц 14 хоног тутамд уншиж байна. Энэ лекцээс их юм ойлгож авах тул сонирхсон хүмүүс сууж болно. Мэддэггүйгээ мэдэж ойлгоогүй асуудлаа асууж болно. Харин намайг битгий хэлээрэй багш загнуул яанаа, Багш магшаа бас Хадам буурлуудаа харуул би ухаан алдаад зугтаачихдаг юм. Аймаар аймаар, ашгүй би хэдэн жил хол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болж байгаадаа маш баяртай байна. Тэгсэн ч тэд нар чи ийм хэрэг хийчихжээ гээд л дор нь барьдаг нь харамсмаар... аймаар аймаар базарваани хум пад, маани маани бод мэ хум насаараа сурсан түргэн тусламжын шидтэй үгсүүдээ уншчихлаа. Миний багш түм бум наслан, мандан бадрах болтугай. Багшийн хөлнөөс бид нар олуулаа чирэгдэн будилж явдаг юм.

Ezen Khaan erhem zochind Menhiin Gerliig haruulav.


Хаан өөрөө эхлэн энэ зургийг авлаа. Голын тод гэрэл маш тод хүчтэй Хааны биенд тусан холбогдож байв.


   Үргэлжлүүлээд Хаан 9 Өрлөг нэгийнхээ хүүг хүлээн авч өөрөө дагуулан гарч Мөнхийн гэрлийг харуулан энэ зургийг дурсгал болгон авч өглөө. Хаан өөрөө гарах үед ирж буй илч ийм их туяагаар буув. Энэ хүү манай хамгийн хүндтэй зочин байлаа. Хаантай ярилцсан яриагаа тэр гар утсандаа бичиж авав. Энэ өдөр олон үйлийг хийсээр бүтэн 10 цаг бөөлжээ. Энэ өдөр бас Тэнгэр эцэг бууж ирэн хатуу үйл хийхийг нүдээрээ харсан энэ хүү их азтай өдөр байлаа. Түүнийг анхны үрдээ өөрөөсөө нэр авч өгөхийг Тэнгэр эцэг хэлсэн бөгөөд 1000 жилдээ ганцхан удаа энэ нэрийг хайрлана гэв. Тэнгэр эцэг би хүний биед бууж чадахаар барах уу буудаг. Гэхдээ 1000 жилдээ ганц тохиох өөрийн улаачдаа л цөөхөн удаа буудаг юм даа гэж айлдлаа. Мөн Чингис Хаан бид хоёрыг хоюуланг минь хатуу донгодоод явлаа Тэнгэр эцэг...Чингис хүү чи улаачтайгаа нийлээд хэтэрхий зөөлдөөд өнхөрөөд байна юу юу ч гэчихвээ загнаад миний толгойг орвуугаар гурав дэлсэж өгөөд явлаа. Одоо жаахан хөндүүр байвч  арай хавдаагүй хагаралгүй үлдэв миний толгой. Энэ хүү бас Эрлэг ээж болон Лус ээжийн буултыг нүдээрээ харлаа. Миний хамгийн Догшин хоёр ээж минь ирж хатуу засал хийгээд явав. Өмнө нь миний түүхэнд бичигдсэн сонин хачин буултуудыг нүдээрээ харан их юм ойлгосон байх. Мөн энэ хүүгийн өндөр дээдсүүдийг хүндлэн 99 тэнгэр бууж концертоо тоглолоо.