Wednesday, March 18, 2015

Төөрөг гэдэг бол чамд олгосон бал цаас


Төөрөг гэдэг бол чамд олгосон бал цаас.
Тавилан гэдэг бол тэр бал цаасаар чи юу хийх вэ гэдэг зүйл
Зурхай гэдэг нь чиний зурсан зурааснаас дараа зурах боломжит зургийг тооцож гаргах боломж.

өөрөөр хэлбэл Төөрөг гэдэг нь чамд Тэнгэр эцгээс өгсөн цэв цэвэрхэн цаас. Тэр цаас алдын том байж ч болно, хумсан толио мэт жижиг ч байж болно. Чи түүнийг л дагаж түүн дээр өөрийн орон зайг мөрлөн гаргана. Бичих балыг эцэг эх удам судар өгнө. Балны өнгө гарах гарахгүй нь эцэг эхээс хамаарна.
Хэрэв эцэг эхийн бүхнээс буюу үйлийн үрээс энэ бал нь буй болдог. 
Балыг задлаж үзье. Бэх, гэр, толгой гэх 3 эдээс бүтдэг гэж бодоё.
Тэгвэл бэхний өнгө Онгодоос хамааралтай буюу эртний дээд гарвал эцэг эхээс хамааралтайгаар тэр өнгө буй болно.


Түүний гэр сав нь төрсөн эцэг эхийн чинь хийж бүтээснээс хамаарна.
Бэхийг өргөн, нарийн, гарах гархгүй байх толгой нь уул ус эцэг эх уюу төрсөн эх орноос чинь хамаарна. Тэхээр чамайг улаан тод балаар бүдүүн гаргаж байгаа нь чи улаачийн заяанд төрсөн содон амьдралтай мөн энэ улаан бүдүүн зураас нь уул усны энэрэл хайрыг авсан гэсэн үг.

Өөр нэг улаан бхл шиг маш үзэсгэлэнтэй гэртэй, улаан бэхтэй ч толгой нь дотогшоо чихэгдээд гарахаа больсон зураас гаргавал уул усаар чиний мөр гаргах эрхийг хассан байна гэсэн үг шүү дээ.Энэ уур хилэнг уул усыг хохироосон учраас л хамтын хариуцлага дор чи тийм биетэй болж төрж байгаа юм. Бэх нь гардаггүй балаар тархи нь тахир дутуу хүнийг илэрхийлэв. Төрөлхийн ухаан согогтой.

Чамд Тэнгэр эцгээс өгсөн цав цагаан цаас, Эцэг эхээс олгосон бэх дүүрэн бал байна. Одоо энэ цаас дээрээ хувь тавилангаа өөрөө зурж бүтээнэ. Чи энэ цаасыг сараачаад хаяж болно. Аугаа дуу шүлгийг бичиж болно. Нарийн төвөгтэй оньсого төхөөрөмж зохиож болно. тоо бодож гаргалгаа хийж болно. Хайхамшигтай сайхан зураг зураас ч хийж болно. Гагцхүү өөрөө ойлгодог сараалжийг ч хийж болно.

Энэ цаас дээр юу хийснийг чинь чи өөрөө үнэлэхгүй. Бусад нь харж үзээд үнэлнэ. Ийм л тогтолцоогоор хувь тавилан төөрөг гэдгийг 13 р зууны хүмүүс боддог байсан юм.

Одоо харин та нар юу гэж бодож байна.Unlike · 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.