Saturday, March 1, 2014

Буурлуудын Суу Ухаан

Буурлуудын суу ухаан

Монголын Нууц Товчоог гаргахаар хөдөө арвандөрөв хоног байх зуураа өргөөний улаач нарыг эрүүл мэндийн үзлэгт оруулан зөвлөгөө өгөн эмчлэх зуур хөтөлбөрт нь уулын оргиол булаалдах гэж байсан билээ. Харанхуйд болох энэ тэмцээнийг тухайн үед хүмүүс харанхуйд уулын оргил булаалддаг ямар мулгуу юм байдын гэж байсан юм. Хотоос 35 улаач очив. Шөнө харанхуй болж байтал Нүцгэн Баарин отгийн Их БиеТэй Буурал маань та бүхэн баг болоод энэ хажуу уулын оройд гараад ир. Багаар болон дараа нь ганцаар уралдуулаад шалгарсанд нь гоё юм ярьж өгнө гэсэн билээ. Яг одоо эхэллээ гэх дуунаар цугласан улаач нар пир гээд л босоод одов. Цагийн дараа аахилсан хүмүүс ирлээ. Нэг баг үнэнээр түрүүлжээ, нэг баг уг нь түрүүлж хүрсэн ч бусад нь доор байж будилсанаас болж маргаан гарчээ. Үнэндээ өргөөнөөс гараад хурдан хөдөлж багаа зохион байгуулснаараа тэд орой дээр очсон ч удаахууд нь бүгд уулын бэлээс нэг зэрэг хөдөлнө гэж гүйж явсан бусдыг нь будилуулаад буцаачихсан аж.

Багийн даргын үгэнд ороогүй замдаа бусдад урхидуулсан тэд бүгд уулын оргилд хүрсэнгүй. Будилсаныг тооцохгүй бол уулын оргилд хамгийн түрүүнд тэр багийн 3 хүн гарсан байж. Энэ будлианаас болж хоёр баг шүүлгэхээр иржээ. Гэвч Буурал бусад бүх багуудыг дуудан бүгдийн санаа оноог яриулав. Багаа яаж зохион байгуулсаныг сонордов. Ямар аргаар уулын оргил руу гүйв гээд л сонсоно. Баг бүрдүүлэхдээ зарим нь шуд байрлаж байсан өрөөнийхөө хүмүүсээр баг болжээ. Зарим нь залуу залуугаараа , тунаж үлдсэн хөдөлгөөн муутууд гэх мэтээр л ямартаа ч нэг баг бүрэлдэж. Уулын оргил руу гүйхдээ янз янзын арга хэрэглэжээ.

Хөгшинөө дундаа хийх, эрэгтэйчүүд нь захдаа эмэгтэйчүүдээ голдоо, гүйдэггүй нэгнээ урдаа гарган араас нь түрэх гэх мэтээр хүчээ янз бүрээр хуваарилсан ажээ. Яг гүйх замаа ч бас ялгаатай сонгож, зарим нь шууд л эгц өөд гүйцгээсэн бол зарим баг уулын нам газраар газраа баримжаалж, зарим нь дөт замыг сонгох гэх мэтээр бас л олон янзаар гүйж болдгийг Буурлын тайлбар бүрээс сонсоод гайхаж суулаа. Уулын оргил руу гүйх баг бүрийн энэ зохион байгуулалтуудыг сонсоод Буурал байлдааны маш олон тактикуудыг нэрлэн ийм арга сонгож гэж тайлбарлаж байсан нь их сонин байсан даа.

Дангаар уралдаад түрүүлсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг хараад би хүн гээч ямархан нууц чадвартайг бишрэв. Эрэгтэйчүүдээс хамгийн хурдтай, хамгийн чадалтай нь гүйгээд гарчээ. Эмэгтэйчүүдээс 40 гарсан ахимагнасны нэг нь түрүүлжээ. Олон годгоносон охин алга, үеийнхэн нь ч бараагүй түрүүлсэн түүнийг багийнхан нь анх хамгийн хөгшин, хамгийн сүүлд ирнэ гээд голдоо чирнэ, араас нь түлхэнэ гэх мэтээр л төлөвлөж байтал багийнхаа годгор охидыг байтугай, бадируун залууг ч хаяад бүгдийн манлай болчихсон байвал яах уу__ Мөн гүйгээгүй үлдсэн хүнийг бос гэж харахад нэг залуу хоёр бүдүүн босов. Залуу ч яахав манай тусгай ажилтан,сударт туслах улаач байв. Үлдсэн хоёр нь бүдүүн нь өргөөний маань хамгийн жинтэй эгч дүү хоёр байлаа. Өөрсөө ч амгалан тэд амьтанд түвэг болоод яахын гээд яваагүй аж. Явна гэсэн бол авсан багийнхан нь нилээн хүч гаргаж түрэх бөгөөд хэрэв доош уралдуудсан бол ороогоод өнхрүүлсэн бол жингээрээ хамгийн түрүүнд өнхөрч ирж байрлах байсан бизээ. Холын замд явахдаа ч тансаг яван майханд биш буудлаар хонож, хавайд байгаа мэт л налайж суух хоёр улаач маань Өмнөговьд элсэн уулын оргил руу явахад би доороос нь мөн сайн таньж байж билээ. Бусад нь эхлээд хөлөөрөө дараа нь гараараа самардсаар оргилд хүрээд цаг болж байхад эгч дүү хоёр маань замын тэмдэг аятай л тэр элсэн уул дунд сууж байдаг байв. Дүү нь залуу гэсэндээ арай түрүүнд арай хурдан замын тэмдэг болно. Эгч нь замын тэмдэгний ажлыг маш удаанаар алгуур хийв. За буугаад ирэх биз бардаггүй ээ гээд л бид доороос хараад инээж байтал мацсаар явсан мөр нь багасан багасаж замын тэмдэглэгээ нь тод зурайна. Эхлээд явахдаа гуч алхаад замын тэмдэг болон шомбож суужээ. Дараа нь Хорин тав, хорь, арван хэд сүүлдээ тав гараараа маажаад л замын тэмдэг болсон дүр зураг элсэн уул дээр бичигдсэн байсан нь санаанд орж инээд хүрнэ. Хүн шоолох яахав. Тэд зорьсондоо хүрсэн байхад би бол бүр яваа ч үгүй залхуураад үлдсэн нь миний муугийнх бизээ. Тэднийг орой дээр гартал түрүүчээсээ бууж байсансан ккк.

Баруун аймгийн тахилгад явахад манай хоёр гуанзанд идэж байлаа. Бид хоолоод гарах гэтэл сууж л байв. Явахгүй юмуу гэхэд машины дугуйгаа тэнцүүлнэ гэнээ хахаха. Юу гэсэн үг үү энэ нь нэг нь турчуул машин нь нөгөө тийшээ далийна гэсэн үг гэнээ. Мөн турсан жингээ нөхөж торт идэхгүй бол машины даац хэт хөнгөрөөд Дээдсээс түрүүлээд давхичихна гэнээ хахаха. Ийм агуу түүхтэй Ийм л гандан буурахгүй хоёр тарган маань үлдсэн байв. Гэвч усанд болохоор хөвөөд хамгийн хол одчихдог нь сонин. Уг нь онолоор бол хамгийн гүнд нь живж очмоор байтал хөвөөд алга болно. Даанч усанд сэлэлтийн биш уулын оргилын тэмцээн болохоор яахав дээ. Байгаль нуурын тахилга дээр хөвөөд одох эгчмэд бүдүүнийг би Спонж Боб гэж хочилж билээ. Гэгээнтэйгээ хүүхэл үзэхдээ энэ нэрийг цээжилжээ. Гэтэл дээдсээ би нэрээ голж байна солиулна гээд байх юм. Яанаа яг таарах ийм хөөрхөн нэрийг яаж солиноо, өөхөн бөмбүүлэй гэхээр усанд сэлдэг өөхөн бөмбүүлэйд таарах хамгийн чухал нэр байдаг. Мөн тэрээр хамгийн сайхан сэтгэлтэй, инээд хүрмээр хачин юмс хийж байдаг ёстой хүн шүү дээ. Түүний адал явдлаар онигоо гаргавал Машагийн дараа бичигдэнэ.

Гэтэл тэр Спонж Бооб нэрээ ИСПАНИ ЖООМ гэж сонссон гэнээ.Тэгээд л нэрээ голоод байсан ажээ. Хичнээн ч хоног дараа Испани жоом гэж юу байдын гээд гайхан намайг асуух үед та л намайг тэгсэн шүү дээ гээд би татаж унах дөхөж байж билээ. Спонж Бобын монгол орчуулга Испани жоом гэх болсон нь тийм.

Одоо багийн түрүүлсэн дүнг сонсох гэтэл Буурал маань: Та нараас хэн нь ч түрүүлсэнгүй гэх юм. Маргаантай, маргаангүй түрүүлсэн хоёр баг байтал яаж байнаа гээд бүгд гайхав. Та нар Талын Сондор гэх энэ газарт үйл хийхээр ирэхдээ Хотоос хэдүүлээ гарлаа. Та нар тэр үеэр бол цэрэг дайны нэг багынхан. Гэтэл багаасаа хоёрыгоо зольж байна. Энэ бол хамтын хариуцлага биш гэж биднийг таглаж билээ. Уулын оргилд түрүүлж Гавьяа байгуулсан мэт инээх тэр хоёр бүдүүний хүчээр Андын хариуцлага гэх нэг жишээг бид ингэж заалгасан билээ.
Дараа нь харанхуйд ч уулын оргил булаалдаж болдог тухай ингэж мэдсэн юм. Уралдаж тэмцэлдэх тэд харанхуйн тухай огт дурсаагүй бөгөөд мэдрээ ч үгүй л уралдчихсан байдаг. Ийм л сургамжит үйл Гэрлийн өргөөний Улаач нарт тохиосон юм даа.
Unlike · 
  • You, Дайчин ХүүMaya TsedenBolor Bon and 73 others like this.
  • Мөнхөд Хамтдаа Tiimee deedes orgoo hotoldoo hamtdaa l baih yumsan anduudtaigaa
  • Iher Luu Сонирхолтой сайхан үйл болжээ. хүмүүсийн бичсан өнцөг Дээдсийн бичсэн өнцөгөөс хархад сонин байна шүү
  • Maya Tseden Манайхан Алдармаа эгчийгээ турээд, татаад л беенеерее хамгийн суулд очсон Хэхэ... хамгийн хегшин Даариймаа эгч минь л туруулээд барианд орчихсоныг эс тооцвол...
  • Iher Luu Даариймаа эгч хөнгөн шингэн сайхан хүн байна. тэр өндөх уулын оройд залуу хүэ шиг гарна гэдэг мундаг байна шүү
  • Iher Luu Андийн хамтын хариуцлага их чухал юм байна. өнөөгийн энэ нийгэм ийн сэтгэхүйд.
  • Bolormaa Nurzed Сургамжтай бас хөгжилтэй юм болжээ.Испани жоом гэдгийг уншаад нулимсаа гартал инээв.Хөөрхөн юм бэ.Миний мэдэх махлагдуу танил хүмүүс маань хөгжилтэй , бас сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Ер нь тийм байдаг юм болов уу.
  • Чонон Сүлд Тэнгэр Монгол Газар
  • Дайчин Хүү Түнэр харанхуйд оргил булаалдана гэж бодсон чинь, заншлаач цэргүүд шөнийн дайралтанд бэлдэж байгаа дүр зураг төсөөлөгдөж байна.
    Бидний өвөг дээдсүүд ийм нөхцөлд өөр хоорондоо нягт эвтэй, зохион байгуулалт сайтай байсны үр дүнд тэр олон дайн байлдаануудыг хамтаар даван дийлсэн юм гэж бодогдох юм...
  • Гэрлийн Өргөө Буурлыг за эхэллээ гэнгүүт л тэр өрөөнд байсан хамгийн залуу хүмүүсийг түүж аваад нэг баг болов ккк. Сүүлд Буурал үүнийг тайлбарлахдаа хүчний хувьд давамгайлах арга хэрэглэжээ гэв.

    Тэгээд тэр багтайгаа уулын орой өөд хөтлөлцөн гүйж явав. Бараг хамгийн
    түрүүнд явж байлаа. Гэтэл замын дунд нэг нүх тааралдаад бүдэрч унав. Үүнээс болж би багаа чирэн манай баг 2 билүү 3 дээр очив. Үүнийг буурал сонсоод Газрын байрлалаа буруу сонгожээ гэв хэхэ.

    Ийм л сургамжтай явдал болсон доо. Багаа сайн бүрдүүлээд дан залуус байсан хэдий ч газраа зөв тооцоололгүйгээр нүхэнд бүдэрч унасан ийм түүх болсон.
  • Мөнхөд Хамтдаа Hamtaaraa negcj gishuunee geelgyi ochison anhnii baga 3 t orson ch gesen gej bodoj baital hamt gedeg orgoo hotlooroo baisan uchir ylagchgyi bolj ihiig uhasrch bailaa
    Bag buriin udirdagchid janjid bailaa
  • Enkhtuya Jamsran амар байна уу, дээдэс ээ, таний бичиж үлдээсэн айлтгалыг уншихад маш энгийн юм. Тань дээр бараалхаж болдог юм уу, бараалхвал яах вэ,
  • Дорлиг Энхтөр TE RN GER MON GOL GAZ AR
  • Хөх Саран Гэрлийн Өргөө багийн ахлагч багаа бүрдүүлэхдээ харин дан залуучуудыг шилээгүй, орсон багаа хойш чангаах вий дээ гэж санаа зовж байсан ахмад 2-ыг бас багтаасанд их талархсан шүү, тэр 2-ыгоо дундаа оруулж аваад л зай орох завсаргүйгээр хамтдаа урагш давшицгаасан, харамсалтай нь харанхуйд нүх тааралдаж барианд орохын даваан дээр бүдэрч унасан л даа. Гэхдээ энэ уралдаанаас олон юмыг олж харсаан.
    March 3 at 7:55am · Edited · Like · 1
  • Buyantogtokh Tseren Хамтдаа багаараа ажиллах чадварыг биеэр нь мэдрүүлсэн байна даа.
  • Tmr Tmg Манай багийн хувьд Сүүн эх эгч, Маяа эгч бид 3 ямартай ч хамтын хариуцлага алдаагүй Алдармаа эгчийгээ түрээд сугадаад гарсан нь үнэн билээ. Гэвч бүх баг нэг нэгнээ хамтдаа хариуцан, бүгд уулын оргилд зэрэг хүрэх нь л гол нь чухал нь байсан гэдгийг мэдээд Өвгөд дээдсийн суу ухаанд хүрэхэд бид ч мөн өдий байна даа хэмээн бодсон билээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.