Sunday, December 2, 2012

ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГА нэг


ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫ ТУХАЙ БУУРАЛ ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДВАРААС

Түмэн Онгодын Чуулган гээчийн тухай дурсамж өгүүлэхэд Жанхай Гэгээн Баатарын улаач надад Онгодууд нь ийм чуулган болно нэгэн эмэгтэй оройлон бөөлнө дөө гэж ярьсан тэр хүн Та байх хэмээхэд миний инээд хүрч байж билээ. Юуууу??? Сайхан сэтгэлтэй энэ хүү хөөрхий намайг их мундаг гэж бодож дээ, яанаа одоо ккк, тэнд юугаа хийж бөөлдөг юм болоо түвэг зүгээр хэмээгээд л Монгол явахад маш их мөнгө орно би лав гурван жилдээ явахгүйгээр хамаг юмаа зохицуулаад ирээд удаагүй учир энэ майлд ач холбогдол ч өгсөнгүй тэгсгээд мартав.


Гэтэл 2011 оны 11 сарын 8 нд өөр нэгэн хүүгээс майл ирэв. Бид бас л чатаар танилцан чалчиж байгаад түүний өвгүүдийн тухай ярилцсан юм. Сугар өвөө хэмээх буурал буудаг тухай ярьж байгаад Суурь гэдэг харийн Онгодын тухай яваад ортол манайхан Хар ч гэнэ үү Харанхуй ч гэнэ үү нэг үг зэрвэс хэлээд өнгөрөхөд нь Би түүнд тэд ийм юм хэллээ би сайн сонсож чадсангүй анзаараггүй байгаад гүйцэд сонсож чадсангүй асуугаарай өвгөдөөсөө гэсээр л өнгөрлөө. Гэтэл хэд хоног өнгөрөөд хүү Бууралтайгаа ярьсан тухайгаа хэлэв. Тэгэлгүй яахын намайг Хархай Суурь Жанжин гэдэг юм гээд л Буурал нь маш их баяссан тухай хэлээд Хаан болон Тэр хоёр хэд хэд захиа солилцсон бөгөөд энэ захианаас болж л би гээч Хөх Монголдоо эргэж ирээд байгаа юм даа.

Хаан ч удалгүй шууд л Бөө нарт зориулсан айлдвараа бичээд 12 сарын 21 нд Түмэн Онгодын Чуулган хийнэ гээд зарлачихсан түүхтэй.
За түүх ч яахав энэ олон бөөг би хаанаас олохын хэмээн би бодсоноо за зар тавиад л бөөлөөд л хоёр гуравхан цаг нөгөө л бөөлдөгөөрөө бөөлөх бизээ хэмээн хялбар бодож байсан юмсан.
Гэвч мянгандаа нэгэнтээ болох энэ үйлийг энэ дэлхий дээр эдгээр хий үзэгдлүүдээс өөр хэн ч мэдэхгүй, чухам алдартай зайран удгадууд ч мэдэхгүй юм байжээ. Ийм байтал би яахан мэдхүү.

Юутай ч өнгөрсөн оны үйл явдлыг гэрчлэх майлээ хуулж тавилаа. Мөн нэг баталгаа нь Хааны бөө нарт зориулсан айлтгал блогт бий билээ. Иймээс энэ бүхнийг би өөрөө зохиосон биш, өөрөө найруулсан жүжиг биш юм. Цаанаасаа л болох ёстой байсан үйл болдогоороо л болж буй ажээ. Энэ бичиж байсан хүү нь ч өөрөө одоо Бөө болчихсон өндөр Тэнгэрүүдээ залчихсан байгаа нь гайхалтай. Үлгэрийн баатрууд яаж ийгээд л уулзчихдаг болтой.

2011 оны 10 сарын 8 нд ирж байсан майлээс...

Amar amgalan uu Udgaan. 

Bi tanii hesen yarisan zuiliig udmiin hariin tolgoi ongo  galiin buuraldaa damjuulan hellee.  Suuri ovog maani (bid ovog gej duuddag) buudal hovor tul damjuulj amjaagui baina.  Galiin buural maani tanii yarisan helseng duulaad ih bayartai, omogshiltoi bailaa.  Tegeed damjuulaarai hemeen iin oguulsniig chadan yadan temdeglej avan siiruullee.  ( Shuud heleed yavsan tul bichij avch amjilgui uldsen zuils baigaa bol orshool eriee)


-------oOo----------

Ih ezen deedsiin ulaach tand dordos ovgon bi ailtgah:


Udmiin maani ovog Suuri "Harhai" janjin, (janjinii) Etsgiin ah Dugariin hovuun Duinher baatar ortoolon dovtloh onts garamgai baatar myangan ongodiin chuulganaa huleen:

Hoo huyag ni hongodood
Hamag bie ni hovsolzood
Humuun tumniig zasahiin huslen baina.

Anh turuu buudallahdaa
Ayanga aadriig daguulan baij
Ard olniig emeelgen baij
Aguu shidee uzuulen baij buudallaa.

Deed ih deedsiig deedlen hundegtehiin yaldamd: 

Harhai Suuriin udam
Hurmast Hariin Sugar bi
Harts olniig zasaj
Hariin shashniig darj
Tenger shutlegiig sergeej
Tumen olond dem bolohiig hicheej
Ene ulsiig har arhinaas alsduulj
Eree tseergui yavdliig taslaya gej
Unen setgeleesee husej
Uil buhniig degdeej baina.

Myangan ongiin chuulgan bolno gej
Myangan honogiin huleen baina

Deedes tanii omno tumentee sogdon tumen husel tani bieleh boltugai hemeen doodos bi husej baina.  Dordosiin husel bieleh boltugai.

Hairtai janjin Harhai Suuri chini hamag ongodiin chuulgan bolohui dor eson es nayan negen ongodiin deer es esoor baruun zuunii deer zalarsan zuun jiguuriin eson ongiin chini neg ni bainaa gej ajihuuya zurh setgel mini hovsolzon baina.  Deedes ta taalaldaa bolgooj dergediin eson zuun ongoo eson huree tatuulan buudallah tsag udahgui irne gehed 90 garsan ovgon manii setgel 9 nastai balchir met hovsolzon baina.  
Deedes tanii derged balchir bilee bi
Derged olon tumnii derged ovgon bilee bi
Deed tengeriin shutleg sergej
Dergediin olon uls uhaaran senherch
Demii yavdal buree tataj
Deggui degdsen burnee uhaarah
Sain tsag iin irlee
Saarmag yavdliin togsgol irlee
Ug buriig tani unen gej
Unen setgeldee bishirmui
Aihiin iheer aij
Emeehiin iheer emeej
Bishirehiin deedeer bishirch
Unen setgeliin ugee iltgej bainaa mini ene.

Ulaach hovuuntei mini udaj tovdolgui uulzan zolgohiin erool talbiya.
    
      Durlegen ugsaat Mongol bilee bi
      Hiyan yast Borjigon bilee bi
      Hamag olniig zahirch baisan 
      Hoshuu noyon bilee bi
Ovgodiin ovluulsen ih suurinaa
Endej sevtelgui mordsoor ongod bolson bilee bi.


----------------------
Dalhaa baatariin udmiig setert ni zalsan.  Janhai gegeen baatar oir torol ni bilee.  Ene tumniig zolguulahsan holboj hairlaach.


Mon 1000 ongodiin chuulganii ongoduudiin bairlah bairlaliig zurj uzuulen zurgiig ni yavuulaarai  IHED BAHDANA gej tsuuraarai geed mash setgel ondor bas ih omogshiltoi bailaa.

Jich:  

Zurgiig durslen helvel:  Hamgiin gold suu bogd ih ezen deedes zalarch baruun zuun jiguureer 9, 9-oor ongoduud zalarna.  Ih ezen deedsiin omno eson egnee es esoor mon ongoduud zalarna.  Ted bugdiig toiruulan zuu zuugaar eson toirog ongoduud zalrahaar zurj uzuullee.

ЭНЭХҮҮ захиаг авсан би нөхөртөө үзүүлэн нөхөр маань цаасан дээр хэлснээр нь буулгаад тоолоход яг л мянган улаачын суудал гарсан билээ. Тооны машингүйгээр  шууд хэлээд мянга болгочихдог мундаг өвөг байгаа биз Сугар өвөө маань.
Бид захидлаар харилцаар л байлаа. Бас нэг Онгод болох газрынх нь тухай мэдээллийг өгөв гэх мэтээр энэ сонин түүх эхлэж байлаа.
Харин сүүлд хаяанд ирсэн энэ бөөлөөний тухай Буурлуудаас асуусан бүхнээ та бүхэндээ толилуулая. Би ч өөрөө энэ бөөлөө ямар хэрэгтэй юм бэ, өвлийн хар хүйтэнд хотоос хол хар ядаргаатай хэмээн ихэд дургүйцсэн юмдаг. Халширч ч байлаа, халширсаар л байна. Гэвч аугаа том зорилго ач холбогдолтой энэ бөөлөө маань үнэндээ сэтгэл хөдөлмөөр сайхан үйл ажээ. Бидний өвөг дээдүүд хар мянганд морин дэл дээр зовлогоо зовоон байж Их Монголоо байгуулсан нь үнэн. Тэдний тасархай бид ганц өдрийн бөөлөөг энх тунх цагт хийж чадахгүй бол удам байгаад яахын, ичиж амьдарвал таарна гэж бодлоо. Яагаад түмний төлөө нэг өдөр зовлогоо зовоож болохгүй гэж хэмээн мунхагласан ч үнэндээ энэ бөөлөөн түүх, нууц бидэнд ч ашигтай, хэрэгтэйгээр барахгүй чухал ач холбогдолтой, хишиг түгсэн гайхамшиг байжээ.
Доор Буурлуудтай ярьсан ярианаас толилуулая:

А: Түмэн онгодын чуулганы тухай. Ач холбогдол

Х: Түмэн онгодын чуулган гээч нь
Эх дэлхийн
Амин эрчмээс хүртсэн
Түмэн отгийн
Толгой дээдсүүд
Өндөр дээд тэнгэрүүд
Эх дэлхийдээ
Эргэн ирж
Үрс хойчоо
Гэгээрэлдээ хөтлөн
Эх дэлхийн амин эрчмийг сэргээж
Хөх толбот үрсийн
Амин эрчмийг тэтгэж
Хар бүхнийг нь дарж
Оюун бодлыг нь цэгцлэхээр
Их үйл нь
Мянган жилдээ
Нэгэн удаа тохиодог билээ

Отог омгийн өндөр дээдүүд
Өнөө цагтаа өндөр тэнгэрүүд
Цаг хугацаа од эрхэсийн тохиолоор
Эх дэлхийдээ
Эргэн ирэх
Бяцхан нэгэн хаалга нээгддэг
Мянган жилдээ нэгэнтээ
Тохиох үйл нь байдаг

Энэ удаадаа
Буман жилдээ нэгэнтээ тохиох үйл нь
Тохиох гэж байна
Дээдийн дээдүүд
Тэнгэр эцэг
Буман жилдээ нэгэнтээ
Эх дэлхийдээ залрах гэж буй
Тэнгэр эцэг
Эх дэлхийдээ
Эргэн ирж
Түмэн арддаа
Гэгээрлийг сэтгэл оюуныг
Ариунийг
Дээд тэнгэрийн үйлийг
Танин мэдүүлэх гэж
Ойлгон ухуулах гэж
Хөрстдөө залрах болно

Тэнгэр Эцэг хэдийгээр
Өндөр дээд
Дээдийн Дээд боловч
Үрс нь үгүй бол
Тэнгэр байгаад юу хийхэв

Үрс нь гэгээрэл үгүй бол
Тэнгэртээ хэн одохов

Хар ертөнц
Хаяа дэрлээд
Хамаг амьтны сэтгэлийг чулуудаад
Хаа сайгүй
Хөнөөж байхад
Хар сүнснүүд
Дэгдэж байхад
Мянган жилдээ нэгэнтээ
Өндөр дээдүүд эргэн ирж
Хар бүхнийг дарж
Хачин их үйлийг үйлдэж
Улаач үрсийг гэгээрэлд нь хөтөлж
Түмэн ардыг
Гэгээрэлд нь хөтөлж
Тэнгэр Эцэгийн
Өндөр Тэнгэрүүдийн
Балчир үрс болон
Дахин төрөхөд
Дэмтэй нэгэн үйлэн байдаг

Та бүхний тоолдогоор
Арван хоёр сарын
Хорин нэгэн гээч өдөр
Буман жилдээ нэгэнтээ
Түмэн жилдээ нэгэнтээ тохиох
Давхар үйлэн буй тул
Ихэд шамдан хичээвэл зохилтой

Нэгдэн нийлэх гэж
Зүрх сэтгэлээрээ
Өвгөд буурлуудаараа
Соригдон шалгагдан
Ирсэн бүгдийг
Нэгэн чигтээ
Нэгэн зүгтээ
Чиглүүлэн хөдөлгөх
Үүрэгтэй билээ
Ирсэн бүгдийг тосч аваад
Хийх үйлэнд нь шамдуулбаас зохилтой

А: Буман жилдээ, түмэн жилдээ нэг нэг байх давхар байна гэж айлдвар орлоо. Ямар учиртай вэ?

Х: Буман жилдээ нэгэнтээ
Тэнгэр эцэг
Эх дэлхийд залардаг
Түмэн жилдээ нэгэнтээ
Ерэн есөн тэнгэр
Өндөр дээд өвгүүд нь залардаг

Тиймээс
Тэнгэр эцгийн залрах хугацаа
Энэ цагтаа
Давхацсан билээ

А: Түмэн онгодын чуулганд хийгдэх гол үйлүүд? Нар сар дэлхийн амь, улаач нарыг гэгээрүүлэх гэх мэт үйлүүд байна. Онгодууд, улаач, түшээ, эгэл ард ямар ямар үйлүүдийг үйлдэх вэ? Улаач нар онгодоо яаж дэмнэх вэ?

Тэнгэр Эцэг болон
Дээдийн Дээд өвгөдийн
Хийх үйл нь болбоос
Эх дэлхийн амин эрчмийг
Дахин сэргээж
Дахин эрчимжүүлж
Унтаад байгаа дэлхийг сэрээж
Уул усны амь болгоныг
Дахин сэрээж
Хар тийрэн бүгдийн
Сүвлэн ирсэн нүх сүв болгоныг
Ховх татан
Эх дэлхийгээс
Одуулах нэгэн үйл байдаг

Эх дэлхийн
Энд тэндгүй
Эрээлэн одсон
Хар хүчнийхэн
Дур зоргоороо
Түмнийг залж
Эх дэлхийг
Үр удмыг
Будлиулан устгахад
Хамаг хүчээ шавхан буй
Наадан цэнгэх эх дэлхий дээр
Дураараа авирлаж буй

Эл бүгдийг зогсоож
Хүн бүрийн сэтгэл зүрхэнд нь
Амин эрчим галыг сэргээж
ТҮмэн хүмүүн биесээ хайрлаж
Бутарсан бүхэн эргэн нийлж
Задарсан бүхэн эргэн эвлэлдэж
Санах хар үйл
Сэдэх хорын санаа
Эл бүгд
Эзэн биений
Галыг сэргээхэд
Энэ л биенээс
Ховхрон  унадаг билээ.

Түүний төлөө
Дээд тэнгэрүүд
Их хайрын илчийг түгээхээр
Хөрст дэлхийг зорин ирлээ

Хар тийрэнгүүдийг
Хаман одож
Эх дэлхий дээр
Дахин үржихгүй
Дахин түгэхгүй болтол нь
Одох учиртай

А: Улаач нар хэрхэн үйлээ хийх? Шинэхэн улаач нар олон байна. Шинэхэн улаач нар биедээ онгодоо бүрэн суулгаж чадаагүй байхад заавал орно гээд байна. Үүнд эргэлзэж байна. Туршлагатай, туршлагагүй олон улаач нарт юуг зөвлөх вэ?

Х: Балчир улаач үрсүүд
Өвөг дээдээ мэдэрч
Зүрх сэтгэлээсээ хайрлаж
Эх дэлхийн амин эрчмийг
Асах галын дөлөөр
Зүрх сэтгэлийн амин хэлхээгээр
Эх дэлхийн алтан хэлхээгээр
Тархи оюундаа мэдрэн тунгааж
Нэг хүмүүн
Нэг улаач үрс
Буман хүмүүний
Амийг дааж
Буман хүмүүний
Зүрх сэтгэлийг нь
Гэрэл гэгээндээ хөтлөх учиртай

Буман хүмүүн
Амь юу нь тэтгэгдэн
Зүрх сэтгэлийн гал нь бадарваас
Эх дэлхий маань
Хайраар тэтгэгдэх учиртай

Тиймээс
Улаач үрсүүд
Өөрийн ард
Буман хүмүүн бий гэдэгт
Тэр буман хүмүүний амийг дааж
Буй гэдэгтээ
Итгэл төгсөөр
Өөрийн амь биеийг
Үл хайрлан
Тамираа тасартал
Үйлээ  дүүргэх хэрэгтэй

Энэ үйлийг хэрхэн яаж
Улаач үрсийг
Хэдэнтээ амсхийх
Хэдэнтээ үйлэндээ шамдах гээд
Өгүүлсэн буй

Хэрэв зээ
Балчир улаач үрсүүд
Хүч чадалтай
Өөрийн оюун төгс
Өндөр дээдийн оюунаар
Энэ биеэ залах бол
Энд  тэндгүй гүйлдэж
Жаяг ёсыг эвдэх тул
Өнөө гарагийг хүртэл
Улаач үрс
Өөрийн оюунаар
Өвгөдөө залах эрдэмд
Сургаж буй билээ

Улаач үрс
Өөрийн өвгөдийг
Эвэнд нь залж
Жаяг ёсондоо
Өнөө цагийн
Балчир үрсийн
Хийж буй үйлэндээ
Цаг хугацааг нь алдуулалгүй
Шамдуулах үйлэнд нь зүтгүүлбэл зохилтой

Тиймээс
Улаач үрсүүд
Биеэ барьж
Буурал дээдсээ
Биедээ залахдаа
Хилэн юу байвал
Тэвчин байж
Өөрийн биедээ
Хилэнг даран байж
Атаа жөтөө
Элдэв авир бүгдийг
Даран байж
Зөвхөн
Өөрийн отгийн
Өнөө цагтаа
Бум бумаараа үржсэн
Тэр л үрсийн төлөө
Хийх үйлээ
Шамдуулбаас зохилтой

Тэндээ эндээ суун
Тэгнэ ингэнэ гэж
Өөрийн хүсэл
Өөрийн зоригоор
Бодолгүй
Өнөө цагийн балчир үрсүүдийн
Оноосон суудал
Оноосон газартаа
Хийх үйлээ шамдуулбаас зохилтой

А: Түшээ нарын үүрэг?
Түшээ үрсүүд галаа манаж
Омог отгийн галыг таслалгүй
Өвөг дээдийн
Өндөр дээд тэнгэрийн
Ундаалга юуг
Бэлдэн зэхэж
Элдэв хар санаа үгүй
Өвгөдийн үйлэндээ
Сэтгэл зүрхээрээ
Шамдвал зохилтой

Түшээ үрс харин
Сархадыг тэвчих хэрэгтэй
Сархад хүртэх аваас
Сайхан цагаан үйлийг
Сэвтээж мэдэх тул
Сархадыг тэвчихийг хүсч байна

А: Энгийн дэмжигч олон хэрхэх вэ? Очиж үзэх хүмүүс байна.
Олон олон үрсүүд
Тэр л гарагтаа
Үйлэнд шамдахыг хүсвээс
Отог отогийн
Галаас сахилцаж
Отог отогийн галд дэм болж
Ариун галыг
Амин эрчмийг
Амьтан бүгдийн цусаар бус
Амьтны амийг таслахаар бус
Ариун цагаан сүү барьж
Сүүний дээд
Шимт шар тосоороо
Галаа тэтгэхэд
Дэмнэвээс зохилтой

Отог бүл бүр
Ариун цагаан сүүний
Шар тосоор
Галаа тэтгэх нь болбоос
Гэгээрэл хөтлөхийн
Эх үндсийг
Тавьж буй нь
Эл билээ

Архи сархад
Шүүс бүгдийг
Түрдээ тэвчиж
Үйлэндээ шамдан
Галдаа сархад шүүсийг
Хүртээж болохгүй

Хар хүчийг
Гэгээрлээр
Сайхан цагаанаар
Дүүргэх гэж буй тул
Хайрын эрчмийг
Түгээх гэж буй тул
Тасалсан аминий шүүс
Хилэнг бадраах
Сархад хоёроос
Хол байхыг
Амьтай бүхэн нь санатугай

Үйлэнд орохоор шамдаж буй бүхэн
Санатугай
Түмэн онгод чуулж буйг
Зүгээр нэг нүдээр харж
Зүгээр нэг баясан цэнгэх гэж буй бус болохыг ухаарцгаа
Дээдийн дээд тэнгэрүүд
Дээдийн дээд өвгөдүүд
Залрах гэж буй тул
Жаяг ёсыг эрхэмлэж
Хэл амаа хурцлалгүй
Хэрүүл шуугиан гаргалгүй
Итгэл сэтгэлээрээ
Сүсэглэн залбирч
Энэ л биеэ зэхвээс зохилтой

Өөрөө өөрсдөө хариуцаж
Өөрөө өөрсдөө
Үйлэнд хэрхэн дэм болж
Оролцох тухайгаа
Бодвоос зохилтой
Мянган улаач үрс
Ирсэн түмэндээ
Дэм болж амжихгүй тул
Мянган улаач үрсэд
Дэм болно хэмээн
Эгэл түмэн ард нь
Сэтгэн зүтгэвээс зохилтой

А: Хол байгаа эгэл ардууд яах вэ? Ямар үйл хийж юуг бодвол зохих?
Эх дэлхийн энд тэнд
Ассан гал бүр дээр
Амин эрчим сэргэх тул
Энэ л үйлэндээ
Эх дэлхийн энд тэндээ
Нэгэн зэрэгтээ
Галаа таслалгүй
Амь бүхнийг
Сэргээх үйлэндээ
Шамдваас зохилтой
Галаа ариун байлгаж
Галдаа шар тосоор тэтгэж
Морин цагаасаа
Ургах наран хүртлээ
Галыг таслалгүй
Шар тосоороо тэтгэн
Амин эрчмийг биедээ шингээж
Зүрх сэтгэлээрээ
Үйлэндээ шамдваас
Нэгэн цагтаа хамтдаа байх лугаа адил
Мянган отгийн гал
Од мэт үсчих лугаа адил
Тэр л их эрчмийг
Тэр л газартаа түгээх болно

А: Ил гал түлэх боломжгүй хүмүүс лаа, зул асааж болох уу?
Өнөө цагийн лаа гээч чинь
Цагаан үйлийг тэтгэхэд дэм болох нь хомстой л юм
Ариун цагаан сүүнээсээ гарсан
Элдэвт шар тосоороо
Зулаа өргөвөөс
Дэмтэй байна даа

Лаа гээчийн тосыг
Юугаар үйлдсэнийг
Эргээд нэг хараад
Галдаа юуг өргөж байгааг
Дахин нэг бодвол зохилтой

А: Нийт хүмүүс юуг хорьж анхаарах вэ? Энэ талаар сонссон хүмүүс тэр өдөр юу хийх вэ?
Энэ үйлийн талаар
Хөх толботой
Монгол үрсүүд
Ганцаар үүнийг
Үйлдэх гэж буй бус
Эх дэлхийн эргэн тойронд нь
Энэ үйл эхэлж буй
Бүгд үүнийг мэдэж буй
Ариун цагаан үйл
Дэлгэрэх гэж буйг
Хар сүнсний махан биед залгагдсан
Холбоо бүрийг таслах гэж буйг
Эх дэлхийн энд тэнд нь орших
Өндөр дээдүүдтэйгээ холбогдсон
Бөө үрсүүд бүгд мэдсэн

Хар үйлийг
Энэ л биенээс
Ховх татах
Энэ л үйл нь болбоос
Эх үрэн харьцаа билээ
Элдэв бүгдийг хайрлах сэтгэл билээ
Түмэнд тэтгэн
Амьдарч буйг
Энэ л биеэрээ мэдрэх билээ

Тиймээс үрсүүд
Энэ үйлийн талаар
Сонордож дйилсэн болбоос
Зүрх сэтгэлээ ариун байлгаж
Зүрхний галаа бадраах
Хамгийн хайртай бүхнээ бодож
Хамгийн хайртай бүхнээр зүрх сэтгэлээ тэтгэж
Эгшиг аялгуугаа өргөж
Аз жаргалаар дүүрэн байх
Үйлэндээ шамдваас зохилтой

Гэвч аз жаргал гээчийг
Өнөө цагт нь
Сархад хүртэн
Саваагүй аашилж
Идэж ууж
Гэдсээ цатгахыг
Жаргал хэмээн үздэг болж дээ
Жаргал гээчийн утга нь болбоос
Сэтгэл зүрх нь шаналан үгүй
Сэтгэл зүрх нь хайраар дүүрч
Түмэн ардаараа хүрээлүүлснээ
Танин ухаарч
Эх дэлхий дээр
Ганцаар буй бус гэдгийг
Энэ л биедээ
Энэ л зүрх сэтгэлдээ мэдэрч чадваас
Тэр л хүмүүний аз жаргал бус уу

Хайртай бяцхан үрийнхээ
Зулай юуг нь үнэрлээд
Хань болсон гэргийнхээ
Аагтай шаргал цайг хүртээд
Өндөр дээд тэнгэрүүдээ
Өөрийн зүрхээр мэдрээд ирвэл
Энэ л нэгэн жаргал бус уу?

Өвөг дээд эцэг эхдээ
Харах нэгэн сахиустай гэдгээ
Таньж ирсэн тэр л цаг нь
Энэ л хорвоогийн балчир үрсийн
Жаргал байдаг бус уу?
Ийм л нэгэн даруухан
Ийм л нэгэн жаргалыг мэдэрцгээ үрс минь

А: Архи дарс ууж болохгүй, хэрүүл хийхгүй хайраар амьсгалах болох нь. Чуулганд гарч болох эрсдэлүүд. Дээд онгодын эрчмийг дийлэх үү? Амьд алдаж болох гэх юм.

Түмэн онгодын чуулганд нь
Балчир улаач нар
Их эрчмийг даалгүй
Бие нь дэмгүй буй тул
Өнөө гарагаас эхлэн
Өмнө гарагуудад мөн адил
Биеийн эрчмүүдийг дасгаж ирсэн билээ

Өвгөд дээд буурлууд нь
Үйлээ хийгээд эхэлсэн билээ
Харзныхаа усанд орж
Галыхаа дор сийлж
Их эрчмийг хурааж
Энэ л биеэрээ
Хүндхэн эрчмийг
Тэр л их хүчийг
Шингээх гэж
Багтахгүй саванд чихэж буй тул

Тиймээс
Улаач үрсүүд
Ядарлаа гэж бүү цуцаарай
Бие хүндхэн байна гэж
Бүү няцаарай
Тиймээс үрсүүд
Ядарч цуцалгүй
Хийх үйлэндээ зориг гарган шамдаарай

А: Түмэн онгодын чуулганд ямар улаач нар орох вэ?
Эл чуулганд
Зүрх сэтгэлээрээ
Дэмнэгдэн ирсэн
Өндөр дээдүүд нь
Шалгуурыг давсан
Жаяг ёсыг
Ойлгож дийлэх
Оюун ухаан нь задарсан
Тэр л улаач үрсүүд
Ирэх билээ.

А: Жаяг ёс гэдэг дээр зарим улаач нар толгой нь эргэж байна. Зарим онгодууд суудал буудал буруу, төвд сууна. Ардаа хүн суулгахгүй. Ардаа суусныг шилгээгээд цааш харуулна гэх мэтээр ярьж тэгж ингэж байрлах ёстой гэж дээд тэнгэрээс ирсэн байрлалыг эсэргүүцэж буй онгодууд байна гэнэ. Ийм онгодуудтай улаач нарыг яах вэ?
Эл авирыг гаргаж буй нь
Өндөр дээдүүд бус билээ
Өндөр дээдүүдийг танья гэвэл
Эрдэмт үйлээр таньтугай
Авир аалийг гаргаж
Элдэв жаягийг зөрчиж
Өөрөөсөө өөдөө хүнгүй мэт
Бусдын улаачдийг
Бусдын тэнгэрийг гутаах гэж буй бол
Энэ үйлэнд шамдуулж үл болно

Энэ үйлийн эх нь болбоос
Зүрх сэтгэлээрээ нэгдэх
Тэр л үйл нь билээ
Улаач үрсүүд жаяггүй бол
Түүнд нь бүү оролцуул
Галыг нь хурааж
Тамгыг нь хурааж
Гайтай тэр сэтгэлийг нь засартал
Эргүүлэн хүртээхийг хориглосугай

Ардаа урдаа хүнгүйгээр
Ганцаар явах заяатай бол
Ганцаар одож үйлээ хийнэ биз
Түмэнтэй цуглаад
Түмэнтэйгээ нэгдэж
Төр улсаа мандуулахыг хүсэхгүй бол
Тэр л хүмүүн нь
Ганцаараа одохдоо хуульгүй билээ
Оролцохгүй байж болно

Дээд тэнгэр залраад байхад
Дээд тэнгэрээс дээшээ толгойлсон
Мулгуу онгод гэж үгүй
Мулгуу улаач гэж бий
Улаачаа хүмүүжүүлээгүй
Улаачаа жаяглаж дийлээгүй
Жаяг ёсыг ойлгуулж дийлээгүй
Тийм л онгод байвал
Онгодтой нь цуг улаачтай нь цуг
Энэ үйлэнд нь шамдуулахгүй болбоос зохилтой

Өнөө цагийн балчир үрсүүд нь
Өнөө цагтайгаа уялдуулж
Чадал юугаан гаргаж зүтгэж буй тул
Түүнийг нь үл дэмжиж
Түүнийг нь басамжилж буй бол
Төр улсыг нь басамжлах лугаа адил тул
Төртэй тэрсэлсэн лугаа үзэж
Тэр л онгодын
Зэрэг дэвийг бууруулвал зохилтой

Мулгуу хэлэлцэж буй
Мулгуу үйлийг сэтгэж буй
Тэр л улаач үр байваас
Тийм л онгод байваас
Мулгуугаа застал
Балчир хугацаанд нь
Ухаж ойлгож дийлэхгүй бол
Оролцохгүй болгохыг мэдүүлтүгэй

А: Түмэн онгодын чуулганы улаач нарын байршилын зураг гарсан байгаа. Байршлыг хэрхэн хийвэл зохилтой вэ? Ирсэн ирснээр нь оруулах уу? Улаач нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Х:
Эл болбоос
Төв хэсэг рүүгээ балчирхан улаач нар
Зүрх сэтгэлээрээ нэгдсэн
Өргөөний улаач нар байвал зохилтой
Өргөөний улаач нар хэдийгээр
Өөрсдийгөө балчир хэмээн үзэж
Өөрсдийгөө чадалгүй хэмээн бодож явдаг ч
Өндөр дээдүүдийнхээ чадлыг
Хараахан ойлгож дийлээгүй байгаа
Төвд нь зүтгэх түмэн нь
Төвд нь зүтгэх улаач үр нь болбоос
Өнөө гаригаа хүртэл
Зовохдоо зовж
Зүдрэхдээ зүдэрч
Их үйлийг эхлүүлж дийлсэн
Тийм л балчир улаач нар байна

Өргөөнд анхлан ирсэн улаач нар
Өнөө цагт нь хүртэл
Элдэв түмэнтэйгээ учирч
Элдэв хүмүүнд нь хүртэх ёсгүйг хүртэж
Хийх ёсгүй үйлийг хийлгэж явсан
Хатуу бүхнийг даван туулж
Шалгуур бүгдийг давж
Амь нэгтэй амьдарч
Нэгэн гэр бүл лугаа адил
Нэгэн зүрх сэтгэл лугаа адил
Оршиж буй тул
Зүрх сэтгэлээрээ нэгдсэн
Өргөөний улаач нар
Зүрх сэтгэлээрээ
Их дэлхийнхээ амийг тэтгэх гэж бэлтгэгдсэн
Эл буй биз
Балчир улаач үрсийг
Чадалгүй байлгаад байгаагийн
Учир нь болбоос эл билээ

Өнөө цагийг хүртэл
Балчир улаач үрс нь
Чадал тэнхээ муу байна гэж
Өөрийгөө голж
Хар санаа
Хар бодолтныг
Хар бүхнийг
Чадалтай хэмээгдэх
Бөө нарын нүдэнд өртүүлэхгүй гэж
Хашин хамгаалсан нэгэн арга заль билээ

Тэднийг дийлэхгүй ганц л зүйл бий
Тэр нь болбоос
Өргөөний улаач нарын
Нэгэн амьтай
Нэгэн зүрх сэтгэлтэй болсон нь
Алтан гурвалжинг үүсгэдэг
Түүнийг ямар ч чадалтай
Ямар ч арслан бар дийлэхгүй
Ганцхан балчир улаач үр
Ганцхан шидтэй хомс боловч
Өргөөгөөрөө нэгдээд
Нэгэн зүрх сэтгэлтэй болбоос
Эл нэгэн улаачд
Олон шид бий лугаа адил
Тийм л их хүчтэй болдог

Энэ бол алтан гурвалжин
Алтан хайрцаг
Алтан хэлхээ билээ
Өргөөний чадалгүй хэмээн байгаа
Өөрсдийгөө голоод яваа
Зүрх сэтгэлээрээ
Энэ үйлэндээ дэм болоод яваа
Балчир улаач нар
Улаач болохоосоо өмнө
Алтан гурвалжинд орж
Үйлээ эхэлчихсэн байгааг
Ойлгож дийлэхгүй байгаа

Харин чадалтай хэмээн бодож буй
Өөрийн чадалдаа итгэж буй
Хар сүнснүүдийг
Хар санаатнуудыг ялган таньж
Мэлмий оюун нь нээгдсэн
Хүч чадал нь ид бяр нь
Энэ л биендээ багтаж буй
Эр зоригт улаач нар нь
Есөн зүгтээ есөн өрлөг лугаа
Есөн хар тугийнхаа дор нэгдэж
Үйлэндээ шамдах билээ

Эх дэлхийн түмэн олон хар сүнсийг
Биеэс нь сугарсан
Тэр л олон хар сүнсийг
Нэгийг нь ч нэг гэж алдалгүй
Балчир гэж өршөөлгүй
Хар бүхнийг хаман одож
Богц юундаа богцлон үлдэж
Өндөр дээдүүддээ тушаан байж
Эх дэлхийгээсээ одуулахад
Хамгийн чухал үүргийг
Асар өндөр хариуцлагыг
Нуруун дээрээ үүрснийг ойлгож
Хүч чадлаа түүнд л зарцуул

Хүмүүн болсон заяагаа
Хүмүүн болж
Эх дэлхийдээ хэрхэн үйлээ хийх гэж буйгаа
Ямар үйлэнд шамдах гэж буйгаа
Энэ л зүрхээрээ мэдэрч
Зовсон түмэн ардын
Хар тийрэн хар сүнсүүдийг
Ховх татаж одуулахад
Хамаг хүчээрээ зүтгэтүгэй

Эх дэлхий дээр
Эднээс өөр хүч чадалтан үгүй билээ
Эх дэлхий дээрээ
Эднээс өөр
Энд тэнд нь одож
Хар сүнснүүдийг хамхин одож
Харь ертөнц рүү одуулж дийлэх
Хүчтэн үгүй билээ

Тиймээс эл улаач нар
Эх дэлхий дээр
Ховорхон төрсөн гэдгээ итгэтүгэй
Эх дэлхий дээрээ
Эрлэг эцгийн зараалаар
Бултаж одсон
Будилж төөрсөн
Бузгай явдалтны одоогүй сүнснүүдийг
Эрлэгийн үүдэнд нь тушааж
Элдэвт үйлэнд нь одуулвал зохилтой

Тиймээс зүрх сэтгэлээрээ нэгдсэн
Балчир улаач нар
Хүмүүний зүрхэн дэхь
Галыг тэтгэж буй бол
Эх дэлхийн энд тэндгүй
Хүмүүний зүрхийг тэтгэж буй галууд
Ассан гал болгон дээр
Амь тэтгэгдэж буй бол
Зүрх сэтгэл тэтгэгдэж буй бол харин
Хар тийрэнгүүдийг           
Хаман одох хүчтэн нь
Есөн өрлөгийн
Ерөн есөн жанжидууд нь
Есөн өрлийн
Наян нэг наян нэгэн
Баатар эрсээс өөр
Түүнд  зүтгэх
Түүнийг хийх үйлтэн нь үгүй билээ

Эх дэлхий дээрээ
Ганцхан үйл хийх гэж буйгаа
Ойлгон ухаарч
Хүч чадалтай л бол
Зүрх сэтгэлээрээ нэгдсэн
Хайр энэрэлийг түгээж буй
Гэрэл гэгээт өргөөнийхнийгөө
Хүч чадлаар нь хамгаалсугай
Түүнийг харин ухан ойлгож
Наян нэгэн цэргүүдээ цуглуултугай

А: Түмэн онгодын чуулганыг дуусаад өвгөд буурал дээдсүүд минь одох нь ээ, энэ талаар тайлбарлаж хэлнэ үү? Үүнтэй холбоотойгоор улаач нарын сэтгэл зовж байгаа, богинохон хугацаанд хамт байгаад дээшээ дэгдэх учраас шаналж байгаа. Үлдэж буй онгодууд нь ямар онгодууд байх юм? Эсвэл бүүр онгодгүй болох юм уу хэмээн балчир улаачид нь шаналан суунаа, энэ талаар?
Х:
Үүнд шаналаад байх юу байна
Үүний учирыг гаргаж айлдая
Мянган отгийн нэгэн цагтаа
Эв эеийг алдаж
Элдэв үйлээрээ жатгалагдаж
Отог омгоороо сүйрсэн
Гашуун үйл арвинтай буй
Тиймээс тамгалах улаачгүй
Үлдээх мөргүй
Үргэлжлүүлэх үйлгүй
Тийм омгууд бас буй

Тиймээс эвлэлдэн хэлэлцэж
Үрсүүдээ барилцаж
Мянган отгийн сүйрсэн удмын
Улаач болгон барьсан бас буй
Тэр улаач үрсүүд
Энэ үйлийг үйлдэж дийлвээс
Хойч үедээ өвлүүлж дийлвээс
Энэ чуулганы дараатайгаар
Үйлэндээ үргэлжлүүлэн шамдах аваас
Тэр л отгийн дахин нэгэн тэргүүн болж
Устсан тэр отгийг
Устсан тэр л омгийг
Толгойлон удирдаж
Удам угсааг үргэлжлүүлэн залж
Дээд тэнгэртээ өөрийн үйлээрээ
Эх том үйлийг
Хийх гэж байгааг ухаарах хэрэгтэй
Хэрэвзээ үүнийг улаач үрсүүд
Таньж мэдээд
Өөрийн отог бус хэмээн буцаах болбоос
Түүнийг нь мөн адил
Хүртээхгүй буцааж бас болно
Энэ бол улаач үрсийн
Өөрсдийнх нь шийдэж буй үйл нь билээ

А: Мянган отгийг улаач нар оройлон манлайлаад авахаар бол тэдэнд ямар ашигтай вэ?
Х:
Эл болбоос
Эл түмэн отгийн
Устсан хэдхэн л отог байна
Тэр л отгийг тэргүүлэх гэж буй бол
Тэр л улаач нь
Эх отгийн эхийг тавьж буй тул
Оюун бодол нь цэгцтэй байх хэрэгтэй
Нэгэн ургийн алтан хэлхээ
Шинээр үүсгэж буй тул
Алтан ургийн толгой дээдсүүдийн
Нэг нь болох гэж байна

Тиймээс түм түмэн жилдээ
Бум буман жилийн хойчдоо
Үрс хойчоо хэрхэн авч одох талаар
Отог омог маань
Ямар замаар яаж одох талаар
Бодон сэтгэж өнөө цагийнхаа
Өөрийн бие дэхь үйлийг цэгнэж
Хомсхон жаргалаасаа татгалзаж
Зөвхөн отгийн үйлэнд
Шамдаж дийлнэ хэмээвээс
Түмэн отгийн төлөө
Зүтгэж дийлнэ хэмээвээс
Эл эрхийг олгох билээ

Улаач үрс бүр
Өөрийн отгийн
Өөрийн тамга
Өөрийн өндөр дээдүүддээ
Ам өчгөө барьж
Хомсхон биенийхээ жаргалаасаа татгалзаж
Зөвхөн дээд тэнгэртээ зүтгэнэ хэмээн
Тангарагаа өргөвөөс
Омог отгуудын тамгыг сэргээж
Шид юуг нь нэмж өгөх учиртай

А: Мянган улаач нар отгийн нэрүүдээ шинээр хийх үү? Эсвэл хуучнаар нь авч явах уу?
Х:
Отгийн нэрүүд
Отог бүр өнөө цагтаа
Нэрлэсэн нэрийг нь дахин дэлгэхэд
Тамга юунаас нь гарах билээ
Тамга бүрээс нь гарах
Тэр л отог омгуудын нэр нь
Шид юутайгаа хамтдаа давхацдаг
Отгийн нэр бүр мөн адил
Тарни лугаа адил хүчтэй тул
Үүнийг хүртсэн тэр л тамгыг хүртсэн
Отгийг залгуулах тэр л улаачид
Шивнэж айлдах
Шидийг нь ойлгуулах
Тийм л нэрс байдаг даа

А: Устаагүй отгийн үрс байгаа биздээ?
Х:
Ихэнх нь устаагүй
Маш цөөхөн нь
Хэдэн биенээ жатгалж
Хар үйлэнд шамдаж
Хачин ихээр буруудаж
Улаач үрсийн мулгуугаас болж
Отог омог сүйрсэн түүх
Тиймээс өнөө цагтаа харин
Түүнийгээ ухаарч
Сэтгэл зүрхээрээ нэгдэхийн
Утгыг учрыг
Нэгэн гэр бүл мэт
Нэгэн гал бүл мэт
Амьдран явахын утга учрыг тайлж
Гэрлийн Өргөөнд нь нэгтгэж
Тамгалсан үрсүүд мөн буй

А: Тамга тэмдгүүдийн утга нь? Нэг отог гэхэд хэдэн тамгатай байх вэ?
Х:
Мянган тамга
Нэгэн отогт нь гурван тамга байна
Нэгэн тамга нь толгойлдог
Тэр толгой тамга нь
Тэр омгийн нэр алдар нь болдог билээ

Хэрэвзээ хүмүүн нь
Тэр отгийн тэр омгийн
Алдрыг дуудах аваас
Тэр омгийн өндөр дээдүүд нь
Хүрэлцэн ирж
Элдэвт үйлээр нь дэм болдог
Тиймээс хорон санаат нь
Отог омгуудын тэргүүнүүдийг дуудаж
Үйл хийлгэж буруудахаас сэргийлж
Отгийн нэрийг
Отгийн тамгыг хүртсэн тэр л улаачийн
Чихэнд нь шивнэж хэлдэгийн учир энэ билээ

Энэ мянган отог нь
Мянган шидтэй байдаг нь
Мянган шидийн утга нь
Тамга тэмдгийнхээ шидтэй нийцдэг
Тамга тэмдгийн шид нь
Алдар нэртэйгээ нийцдэг
Удаах хоёр тамга нь болбоос
Толгой тамгандаа
Дэм болдог тамга байдаг
Тамгаа үйл хийдэг бол
Отог омгийн нэрээр бас
Үйл хийж болдог лугаа адил
Хоёр дагалдах тамга нь
Өөрийн гэсэн алдартай

Тэр л алдрыг нь дуудваас
Толгой тамгандаа дэм болдог
Толгой отог омогтоо
Дэм болон байдаг
Жижиг салаа омгийн
Тамга байдаг билээ

Тиймээс отог омгийн
Тамгыг нууцлаж алдрыг нууцлаж
Түмэнд дэлгэхгүй явдагийн учир энэ
Үүнийг дэлгэснээс болж
Отог омгууд цөөрч
Элдэв биенээ жатгалж
Энд тэндгүй гай зовлон
Эргэн ирсэн түүх нь байдаг
Тиймээс дээд тэнгэрээс
Аянга цахилж
Тамга үсгийг бүгдийг хурааж
Отгийн тамгуудыг бүгдийг хурааж
Алдар нэрүүдийг нь бүгдийг хурааж
Алтан ургийг ганцаар үлдээсэн
Түмэн отгийг ганцаар толгойлох эрхийг
Авч үлдсэн байдаг

Алтан ураг нь тэр л олон
Отог омгуудын хар дайны
Хар жатгыг хариулалгүй
Жатганд нь өртөлгүй
Эв эеийг хичээх гэж
Элдэв үйлээр зүтгэж явсан тул
Алтан ургийн тамгыг хураалгүй
Тамга тэмдэг хэвээр үлдээж
Сүлд юуг нь сүлдээр нь үлдээсэн
Бусад отгийнхыг хураасан

Тиймээс өнөө цагтаа
Эл отог омгийн тэргүүнүүд
Ухан ойлгож нэгдэн нийлэхийн ухаанд
Балчир үрсээ сургаж
Сэтгэл зүрхээр нь мэдрүүлэн байж
Энэ үйлэнд нэгтгэж буй билээ

А: Гуравдахь тамгийн учир
Х:
Нэгэн отгийн толгой тамга
Нөгөө хоёроо дагах тамга
Тэр хоёр тамга нь
Тус тусдаа үйлтэй
Тус тусдаа отогтой
Тус тусдаа өөрийн гэсэн алдартай
Тэр хоёр тамга нь
Хоёулаа нийлвээс
Толгой тамгатайгаа
Гурвуул нийлвээс
Их шид нь бүрдэж эхэлдэг

А: Мянган тамга шид нь хоорондоо давхацдаг уу?
Х:
Гурав гурваараа нэгдэн нийлдэг
Хэрэвзээ улаач үрсүүд
Ирээгүй отгийн болон
Улаачгүй отгийг
Толгойлж явж дийлнэ хэмээвээс
Шидээ хүртэж тамгыг өгч болно
Тиймээс нэгэн улаачид
Дахин гурван тамга нэмэгдэх билээ

Өөрийн гурван тамгаас гадна
Дахин өрөөлийн гурван тамга нэмэгдэнэ
Гэвч тэр тамгыг хүртэхдээ
Шидэнд нь шунаж бус
Түүний ард буй
Бум буман үрсүүдийн амь нас
Элдэв авирыг дааж гарах учиртай
Тиймээс тамганы шидэнд
Шунаж буй хэрэг бус
Отог омгийн ирээдүй хойчыг
Залан удирдан явахад
Оюун мэдлэг нь хүрэлцэх үгүйтэй
Хүртэх эсэх нь оногдох билээ

А: Одоо цагт 1000 улаачийн тэнгэрийн тамгыг хэн бэлдэж өгөх юм бэ? Яаж бэлдэх юм бэ? Зохицуулсан эсэхийг бид яаж мэдэх вэ?
Х:
Түмэн онгодууд
Эх дэлхий дээрээ чуулж байхад
Өнөө цагтаа санаа юугаа чилээх юу байна
Түмэнтээ хэлэлцэж байна
Түм түмээрээ онгодууд нь
Өөрсдөө одож
Тамгаа шилжүүлэхийг хүссэн
Тэр л онгодууд
Өөрсдийн сонгосон үрсдээ
Тамгаа шилжүүлэх учиртай
Тэрнээс энэ л цагт
Балчир үрсүүд
Түүнийг ухан ойлгож шилжүүлэх үйлийг
Хийж арай л дийлэхгүй дээ

А: Бид тэгвэл эдгээр тамгануудын нууцыг тайлах шаардлагагүй биз дээ? Цаанаасаа хийчих юм бол?
Х:
Тамганы нууцыг тайлж буй болбоос
Улаач үрсүүд өөрийн тамганы
Ид шид нууцын талаар
Мэдэж байж  үйлэндээ шамддаг
Эл тамгуудыг өнөө цагтаа тайллаа гээд
Дэмнэхгүй бол
Улаач үрсүүд бэлтгэгдэж байж
Өөрийн тамгыг таниад ирэхээрээ
Учир явдлыг асуугаад ирнэ

Тэр л цагт нь тэр л  тамгын
Элдэвт шид нууц бүрийг
Тайлан айлдаж өгвөөс зохилтой
Гэвч түүнийг нь газар дээр нь
Хүсснийх нь зоргоор тайлаад хэлж болохгүй
Тэр тамгын нууцыг тайлж хэлэх гэж буй бол
Тэр л улаачийг шинжих хэрэгтэй

Арвинтай их харж шинжиж байж
Хэлэх үг бие хаа
Цэгцтэй бодол
Уур хилэн
Авир аалийг нь шинжиж байж
Тамганы учрыг
Тайлан айлдаж өгвөл зохилтой

Хэрэвзээ тамганы шидийг хүртчихээд
Балчирхан хилэндээ автаж
Жаахан хилэгнүүлсэн хүмүүс рүү
Бяцхан харваа одох
Тийм л сэтгэл зүрхэнд нь нуугдаж буй бол
Түүнд тамгыг тайлж хэлж болохгүй

Тиймийн учир энэ мянган отог
Хоорондоо тэмцэлдсний
Утга үүнээс үүдэлтэй билээ
Мулгуу балчир улаач нар
Өөрийн тамганы шидийг оройдоо залж
Минийхээс өөр
Манайхаас өөр
Хүчтэй чадалтай нь үгүй хэмээн сэтгэж
Өөрийн тамгаараа
Хараал ерөөл аль алинг
Харамгүй ихээр үйлдснээс болж
Отог омгууд сүйрсэн         
Тиймээс өнөө цагтаа энэ алдааг
Дахин давтаж болохгүй
Ийм л учиртай даа

... хэмээн ярилцсан ярилцлагаасаа хугаслан тавив. Түмэн Онгодын Чуулган гээч ийм сүр юм болдогийг даанч мэдсэнгүй дээ. Жилийн өмнө надад Хархай Суурь жанжин захиа илгээхэд л энэ тухай ойлголт юу ч үгүй байсан юмдаг.
Та дахин энэ ярилцлагыг бүр хэвлэн авч байгаад ч хамаагүй давтан давтан уншаад үзээрэй.

Мянган отог овгийн ГАЛ

Ер нь галын бөөлөө хийхэд бидэнд үнс нь олддоггүйг гэнэт саналаа. Учир нь том Тэнгэрүүд буусны дараа үнсийг нь авч гал голомтныхоо зууханд хийх, зуухгүй айл нь бойпортоо хийж, би мэтүүд нь үйлэндээ ашиглахаар авдаг санаанд орлоо. Энэ буултын үнсээр маш том хамгаалалт хийдэг, маш хүнд үйлд би ашигладаг, маш чухал бас нэгэн нууц үйлийг хийдэг.
Буурлууд маань мянган отгийн галын үнсийг хаа хамаагүй хаяж хийсгэхгүй зөвхөн тэр отгийн хүнд юм уу, галыг огт унтраалгүй манасан хүнд өгөхийг дахин дахин сануулсан юм. Энэ юу өгүүлнэ вэ.
Мянган бөө л цуглаад нижигнүүлж өгөх нь гэж би бодож байсан ч цаанаа их учиртай ажээ. Хэн дуртай бөөг оруулахгүй цааргалах энэ бөөлөөн нууц юу вэ, Тоо хөөвөл аль эрт тоо нь гүйцэхээр ч тэр байтугай гэрлийн өргөөнд боссон улаач нараас  ч шүүлт хийн оруулахгүй хэмээдэг.

Энэ бөөлөнд зөвхөн чин сэтгэлтэй улаач үрс л орох ёстой хэмээгээд өргөөнд биенийгээ үл хүндэлсэн, бусдыгаа дорд үзсэн, хамтарч үйл хийхэд сэтгэл нийлэхгүй ихэрхүү улаач нарт туйлын дургүй байдаг нь манай Онгодуудын нэг зан бөгөөд хэзээ ч тоо хөөхгүй чанар чухал хэмээн бат зүтгэдэг. Өргөөний улаач нараас хэд хэдэн улаач нарыг ёс суртахууны доголдолтой хэмээн Түмэн Онгодын Чуулганд оруулахыг хориглов. Мөн бие султай, хэт өндөр настай болон бага балчирууд, гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй улаач нарыг орохыг хориглов.

Хичнээн том үйл байлаа ч бие султай улаач нарт хэцүүхэн бөгөөд тэнд өөрөө эвгүйцэх нь бусдын үйлд ч бас саадтай бөгөөд тэнд хэнгэрэгийн дуу таслахгүй бөөлөх байтал нэг нь унаад өгвөл  хэд хэд нь хэнгэргээ тавихаас өөр яахав дээ. Энэ бол энгийн нэг үзүүлбэр биш бөгөөд маш чухал үйл билээ.
Иймд оролцох улаач нар маань ухаалаг буурьтай бодон байж Онгодуудтайгаа зөвлөн байж л оролцох хэрэгтэй. Өргөөнийх боловч оролцож чадахгүй улаач нарын отгийн галыг өөрсдөө бэлдэж өгсөн тохиолдолд манаж өгнө. Тоо хөөдөггүйн учир нь энэ үйлд оролцох ёстой  Онгодууд мянга ч байсан арав ч байсан Түмэн Онгод Чуулдагаараа чуулах нь гарцаагүй. Яг л сая ном бүтээхэд улаач нь ирээгүй ч судрын дээдсүүд нь ирээд судраа бүтээсэнтэй агаар нэг юм. Судруудынхаа тухай хэрхэн бүтсэн хэрхэн үйл болсон тухай дахин тодорхой бичих болно.

Онгодуудын хувьд хичнээн чухал үйл нь тэдний үйлээс тодорно. Олон олон Онгодууд энэ үйлд л оролцох гэж улаачаа  шамдуулан байж Хаантай уулзуулсан билээ. Ямар нэг арын хаалга байж болдоггүй юм байхдаа хэмээн би бодох болсон нэг хөгтэй явдал болов. Манай хүргэн өнгөрсөн өвлөөс хойш өвдсөн учраас би зун ирээд хоёр сар хиртээ эмчилгээнд явуулав. Гар дахь тамгийг нь болоогүй ээ гээд л үлээчихээд яваад байв. Залуухан хүү ажил төрөлтэй болж амьдрах баталгаатай болчихоод хэдэн жилийн дараа л угаа авна биз. Одоо тэртэй тэргүй л Тэнгэрийн үйлээ хийгээд явж байгаа шүү дээ. Түшээ ч хийж байна. Чуулган зохион байгуулах үйлд оролцон байна, тэр чуулганд галаа маначих хэмээгээд л явуулаад байв.

Тэр шөнө унтсангүй, хүүхэд ор тойрч гүйлээ, нэг хүн ирээд цээж дээр дарав, ингэлээ тэглээ гээд байхад нь за тэгж л байг хэмээгээд л яваад байлаа. Гэтэл тэр Япон явахаасаа хоёр хоног өмнө манайд ирж хонов. Охин шөнө намайг дуудлаа. Өнөөхөд чинь өнөөх нь орчихсоон харин сууж байдаг байна ш дээ. Би сайн ундаалаадах гэчихээд: Зааза би бэлдээд хурдан босгож өгье хэмээн бууж өгч байж мордуулав. Нойргүй хонуулан дарамталдаг байна ш дээ хэхэхэ. Өглөө нь хүргэнээ дагуулаад л түргэн авч биеийнх хэмжээг авахуулан хуяг дээлийг нь бэлдүүлэх болон бусад бүхнийг нь бэлдэхээр ам өгөөд алс явуулав. Долоо хоноод ирхэд нь хадам ээж гуай нь хамаг бүхнийг нь бэлдчихсээн сууж байж ирсний маргаа гарагт нь ёслолыг нь ёслол төгөлдөр хийж өгч байж алдарт Мянганы удмын хүргэн хүүгээ улаач болгочихлоо. Одоо ч энэ хачин олон үйлийн учрыг олохоо байгаад үе үе дээд Тэнгэр лүү мэлийн хараад гайхан суух болж дээ.

Худ руугаа утсаар ярихад Худ ээж баяр хөөртэй байлаа. Худын хамаатан саданд орой нь хэлээд л өглөө нь ёслолдоо оруулав. Мэлэрч гайхсан хүмүүс нүд нь бүлтийсээр л өөрийн угсааны өндөр Буурлуудтайгаа золгов ккк. Хүргэн хүү бөө болчих гэж яанаа одоо гэсээр Мөнх Хөх Тэнгэрийн ааш аягийг гайхсаар өдрийг өнгөрөөв. Хүргэн хүүгийн Буурлуудын найз Буурлууд ч бас ирж оролцон улаач болох ёстой хүү нь хамаг бие нь болохоо байсаар явав. Ккк дахиад л найз Буурал нь удахгүй буух нь дээ. Найз Буурлуудын найз улаач нар энэ замбад ч найз л байдаг бололтой.

 За юутай ч Хааны хүргэнд хүртэл арын хаалга алгаа. Заавал өөрсдөө бууж үйлд оролцох гээд дайрсаар байгаад буучихав. Хүмүүс энэ түүхийг сонсоод Юун хөөрхиййййййнннн хэмээн хайр нь хүрнэ.  Японд явж байтал дэлгүүрт Буурал нь дайрч орж ирээд шар шувуутай зүүлтийг авах гээд зогсчихжээ. Гараа сарвайлгаад л гар нь чичрээд байхаар нь Охин хараад шууд л таньж. Ааааавна хэмээн аргагүй өөр хоолойгоор нэхсээр хоёрыг авахуулан нэгийг нь надад авхуулжээ. Манай Машагийн Брэнд өвчин сэдэрч дэлгүүрээс дэлгүүр лүү тэнхээ мэдэн харайх зуур нэг харахад л хүргэний хөл нь маажийгаад бие нь хачин болчихсон хөлөө дааж явуулж чадахаа байчихсан байж гэнэ.

Маша маань: Буурлаа одоохон энэ дэлгүүр л орчихвол Цай авч өгий шүү гэсээр чирч гарчээ. Замбад битгий Буурлуудаа буулгаад бай хэмээн нөхрөө чангалан анхааруулна. Ирээд бөөн хөгтэйгээр өнгөтэйгөөр адал явдлуудаа ярьж гарав. Дүү түүнийг шоолтол: Олон Буурлуудын аргийг олж амьдарч байнаа хөө хэмээв. Ээжийн Буурал, Аавын Буурал, Нөхрийн Буурал гээд л ямар хэцүү гэж санана хэмээвч үнэндээ тэр Буурлуудын үгэнд ордог нь ховор.

Хадам Буурлуудын аргыг, үгийг баран хэд хэд гөвүүлэн зодуулсан удаатай. Тэнзэн ташуур авах уу, суран ташуур авах уу гэхэд нь Тэнзэн авъяааа гээд л Тэнзэн ташуурын амт үзсэн удаатай. Манайханд бол эрхлээд ээжийг буулгачихаа мөнгө авах гэсэн юм гэж нэхнэ. Хадам Буурлуудаа яаж ийгээд аргыг нь олчих бололтой.

Маша зун ээжээ зардал явуулаачээ Монголд очоод засарсан сайн охин болно гэж уйлан хайлж үхлээ гэсээр очоод л би чухам танд мөнгийг нь дор нь өгнө гэсээр ирсэн юмсан. Сая би илтгэл тавиад л авсан мөнгөө танд аваад л ирнэ. Замын зардлыг төлөөдөх гэсээр яваад ирэв. За мөнгө яав гэтэл урдаас нэг том данхар цүнх гаргаж ирээд л магтаж гарав.  Ямар ч Брэнд гэнэ үү.  Юун ч тэнэг их үнэтэй юм тэр нь... Маша маань Надад ч биш өөртөө авснаа магтав. Намайг энийг авах гэсэн чинь нөхөр, дүү хоёр авахуулахгүй гээд л ард Зкзкзкзкзк гээд л ёстой ядаргаатай толгой сэгсрээд байхаар нь дүүдээ Рамен идүүлнэ гээд толгойн сэгсрээг болиулав, нөхрөө Чишшшш гээд л болиулж байж л чухам авлаа шүү дээ гээд л бөөн сүртэй юм ярилаа. Ээж яахав дээ их удахдаа долоо хоног л үглэнэ биз яадын гэчихсэн шүү гэнээ. Үглэвэл долоо хоног л үглээрэй гэсэн захиалга бололтой. Би танд энэ мөнгийг ямар хурдан олж өгнө гээч Ёлк засна шүү дээ. Тэгээд  та ёлкон дээрээс л авчихна гэх юм. Яанаа одоо. Чи зун юу гэлээ очоод л чухам мөнгө өгнө гэснээ яасан гэхэд таг мартсан бололтой зог тусан бодсоноо Тэр чинь Яалаа??? Нээрээ тэр юу болсон юм болдоо гээд л болоо. Брэндийн өвчин сэдэрчээ. Яанадаа би. Түмэн Онгодын Чуулгантай зэрэгцээд л гэр бүлд ч хүртэл хөл хөдөлгөөн ихэсчээ. Охины Хадам Буурлууд нь миний нэрийг мэдэх үү гэтэл нь Маша: Аан Мангдай Мангдай гэж авсан байх юм яанаа одоо. Тэрний амийг яалтай билээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.