МОНГОЛ ЗУРХАЙН СУДАР
Ишлэл: НЭГ
...МОНГОЛ НЭРИЙГ ТАЙЛЖ ҮЛ ЧАДАХ ТУРАНХАЙНУУД
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ШИЙДНЭ ГЭЖ
ӨЛСӨЖ, ХИЙСЭХ ЦАГ ИРНЭ... хэмээн “Цөвүүн цаг ирнэ” хэмээх гарчигт бичсэн байгаа
нь биелэлээ олжээ.
Иймд энэхүү судар
бол Монголчуудын зурхайн судар байж таарна.
...МОНГОЛ НЭРИЙГ ҮЛ ТАЙЛЖ ЧАДАХ ТУРАНХАЙНУУД....
Нээрээ энэ зурагт
ТУРАНХАЙНУУД харагдаж байна. Гэтэл тэд өнөөдөр илүүдэл жинтэй болжээ. Нүд нь
жижгэрч бүлцийн, нүүр нь хавагнаж, хүзүүгүй болцгоож, гэдэс нь унжиж илүүдэл
жинтэй болцгоожээ. Харцгаа. Бөх ч биегүй өвчний үүр болсон нь ойлгомжтой.
Гэвч...МОНГОЛ НЭРИЙГ ТАЙЛЖ ҮЛ ЧАДАХ...
хэмээн тархийг нь тодлосон болохоор ТАРХИНЫ ТУРААЛТАЙ ТУРАНХАЙНУУД гэсэн нь
тодорхой.
Ямар үнэн үг вэ?
Яаж цоо мэддэг байнаа? Ванга, Нострадамус хоёр ч ингэж тархиных нь орцыг тодорхой
хэлдэг билүү, энэ чинь одоо. Гэтэл 13 р зууны үед л Монгол мэдлэг, боловсрол нь
туранхай Элбэгдоржууд өлсөхийг нь хэлчихсэн байна ш дээ ккк.
Үнэн хэлсний
баталгаа:
Тэд МОНГОЛ нэрийг
тайлах байтухай ДЭЛХИЙ ДАЯАР ШИВШИГ болгож байна.
Тархи нь туранхай
тэд
Бүхнийг
хошгоруулагч ХУДАЛЧ,
Улсын сангийн ХУЛГАЙЧ,
Ардыг дээрэмдэгч
ДЭЭРЭМЧИН,
Харь гүрний
ХҮҮХЭЛДЭЙ,
Уул, усны АЛУУРЧИН,
Ургамал, амьтны
ДАЙСАН,
Туранхай тархитай
МУНХАГ ХҮН,
Мунхагаа
зөвшөөрдөггүй ХҮН ДАРАНГАЙЧ,
Бусдын эдийг Булааж,
Хохироож цуглуулан мэрэгшсэн БОУЛГАЙ ХҮН,
Тээндэр нэрээр
Булаацалдуулж, Мохоож мэрэгшсэн БУЛГАЙ ХҮН,
Харийханд Булаалгаж,
Хохирч цуглуулж мэрэгшсэн БУЛАЙ ХҮН болжээ.
Түүнчлэн МОНГОЛ
УЛСЫН МИНЬ
Тасрах учиргүй
ТАВАН ТУСГААР ТОГТНОЛ болох
Ахуйн Тусгаар Тогтнолыг
МӨХӨӨГЧ,
Засгийн Тусгаар
Тогтнолыг ЗАДЛАГЧ,
Тархин Тусгаар
Тогтнолыг МУНХРУУЛАГЧ,
Цусан Тусгаар
Тогтнолыг БУЗАРЛАГЧ,
Хилийн Тусгаар
Тогтнолыг ХУДАЛДАГЧ учраас
Маргаангүй тэд
тархи нь ТУРАНХАЙ юм байна.
Цааш нь:
...ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ШИЙДНЭ ГЭЖ
ӨЛСӨЖ, ХИЙСЭХ ЦАГ ИРНЭ...
ӨЛССӨН ҮҮ? ӨЛССӨӨН
ӨЛССӨН.
Өнөөдөр бодоход
ҮНЭН ҮҮ л гэмээр
Өөрсдөөсөө нууж өл
дарсан юм биш биз,
Өлсөж үзэхгүй заяатай
Монголчуудын
Өрөвч сэтгэлийг
хошгоруулахдаа
Өлөн зэлмэн
харийхнаар
Өнгөт ший заалгасан
нь тэр аж.
ХИЙССЭН ҮҮ?
ХИЙССЭЭН ХИЙССЭН.
Хаа сайгүй дарцаг
болж хийсээд
Хамаг олныг хууран
Хахуул авч гахайлан
Хариуцлага ч
байхгүй хийсссээр
Дээд Тэнгэрээс
заяатай гээд
Дэргэдэх улсдаа ч
дарагддаггүй
Гуравхан сая хүн
амтай ч
Жар гаран сая
малтай Монгол улсыг
Төрөөгүй хүүхдүүд нь
хүртэл өртэй
Боолын заяанд
буулгаж
Дэлхийн хэмжээнд
шийдэж орхив.
Дөрвөн жилд нэг
удаа тэд хэл, хөлд зэрэг орон
Та нар ангайгаад л
дээшээ хараад хэвтэж бай
Алгаа тосоод, нүдээ
аниад байж бай
Би агуу ихийг
бүтээгээд Азийн бар болгочихно.
Бидний нам МАНАН
болж шид үзүүлэхэд
Дэлхий биднийг
дагах болно гэж хийссээн хийссэн.
Үнэхээр энэ судар
өнгөтөөр бичсэн байна. Иймээс зурхайн судар.
Цааш нь:
...ГАЗАР БОЛОН ОГТОРГУЙН
ГУРВАН ҮНЭНЭЭС ДАЙЖИЖ
СҮҮДЭР ХАЗГАЙН ТӨЛӨӨ
НАРАНД ГОМДОЖ, АМИА ХОРЛОЖ
ӨВС УРГААГҮЙН ТӨЛӨӨ
МАЛАА ЗАНАЖ, НАРЫГ ЗҮХЭЖ
ӨӨХ, МАХНЫ ТУХАЙ МЭДЛЭГЭЭ МАРТАЖ
СҮГ БОЛМУ ... гэжээ.
За үүнийг та бүхэн
шүүн хэлэлцэнэ биз ээ. Магад туранхай тархитнуудын төгсгөлийн ангийн хувь заяаг
бас заагаад өгсөн биз ээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.