Thursday, October 15, 2015

Хатан судраас...


Хатдын сударт өгүүлсэн нэгэн сонирхолтой түүхийн хэсгээс хүргэж байна.

.......Ойрадад эцэг минь ихэд нэр төр сайтай, төрийн зөвлөх учгаас Эзэн дээдэст би тоогдож хааны урагтай ханилсан билээ. Эзэн ЧинГис хаан ач хөвүүнийхээ эр шандсыг нь шалгаж эрхий чигчийг нь тосдох зан үйлээр явж байхад эцэгтэй минь тааралджээ. Би ач хөвүүнээ эрийг шалгаж, шандсыг нь мялааж явна, харин та юу хийж байна? гэхэд: Би бас хөвүүнээ дагуулаад ан авлаж, гөрөөлж явна гэхэд анх таарчээ. Эзэн дээдсийн ач хөвүүн: Энэ ямар сонин хөвүүн бэ? Яагаад боожгойгүй байгаа юм бэ? гэж Эцэг хаанаас асуужээ. Учиг нь би модны араас биеэ хөнгөлчхөөд гарч ирээд, төд удалгүй таарсан учгаас тэр юм.

Тэгэхэд Эзэн ЧинГис хаан эцэг рүү минь их муухай харахад, голомтод минь хөвүүн заяагаагүй тул засал хийж, цээртэй охин байгаа юм. Тиймээс эр охин Хаймиш гэжээ. Дээдэс “Тэнгэр мөнжигийг нь мартчихсан бол чи хүү, хүү гэж нэрийдээд хэрхэх вэ дээ” гээд ихэд шоолсон юм.

Тэгэхэд эцэг минь «Хэдийдээ мөнжигөө мартсан ч гэсэн дээ хөвүүнийг чинь давах бядтай нэгэн» гэж. Ингээд Эзэн ЧинГис хаан миний эцэг хоёр мөрий тавьж хэнийх нь бяртай болохыг үзсэн юм. Ингээд бидэн хоёрыг барилдуулахад багаасаа эршүүд хатуу сурсан би бээр хөвүүнийг шидчихсэн.

"Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа" судар хэвлэгдлээ


Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй Тэнгэрийн судруудын үргэлжлэл болж Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судар (2015.09.21 ) хэвлэгдлээ. 812 хуудастай тус сударт Хатдын түүх болон тухайн үеийн төр, нийгэм, ахуйн тухай өгүүлснээс гадна олон олон түүхийн зангилаа тайлагджээ. Тус судар нь Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргасан бусад судрын адил Хүмүүний оюун ухаанаар бус Онгодын оюун ухаанаар бүтсэн Тэнгэрийн судар юм.

  • Өвүг Дээд Онгод Тэнгэрүүдээс улаачлан дамжуулсан: Аянгат УдГүн, Утаа УдГүн
  • Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Энхтайван
  • Хавтасны эх бэлтгэсэн: Б.Гантулга
  • Хуудасны тоо: 812

Эцэг эхийн хайрыг “Ачлал” гэмү
Эрдээ татагдахыг “Дурлал” гэмү
Үрээ бойжуулахыг “Энэрэл” гэмү
Эдийг хайрлахыг “Гамнах” гэмү
Эх орноо хайрлахыг “Эзэн эрх” гэмү
Байгалаа хайрлахыг “Үүрэг” гэмү
Амь бүхнийг хайрлахыг “Төөрөг” гэмү
Өөрийн биеийг хайрлахыг “Оршихуй” гэмү
Хий зүйлс, Онгодыг хайрлахыг “Шүншиглэх” гэмү

"27" судар хэвлэгдлээ.



Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй 27 судар (2015.09.07) хэвлэгдлээ. Дэлхийн Бөөгийн холбооны захиалгаар бүтээсэн тус судар нь гадаад хэл рүү орчуулах боломжтойгоор хялбарчилж бичигдсэн бөгөөд хүн бүхэн ойлгохуйц энгийн үг хэллэгээр Бөө, Сүнс, Далд ертөнцийн талаар тайлбарласан Онгодуудын айлдвараар бүтсэн юм.

  • Улаачлан дамжуулсан: Аянгат удгүн, Утаа удгүн 
  • Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Энхтайван 
  • Хавтасны эх бэлтгэсэн: Б.Гантулга З.Анхтуяа
  • Цаасны хэмжээ А5
  • Хуудасны тоо: 400



Хөх өнгө нь хараас гүн болохын учир юу вэ?
Хөхрөх дэлхий бөмбөлөг унадаггүйн учиг юу вэ?
Алтан нар галан атал үүрд дүрэлзэх тайлал юу вэ?
Алд бие минь атга шорооноос төрчихөөд
Амьд хэлхэлдэхийн утга юу вэ?

Хөх мөнх Тэнгэр бүхнийг агуулагч учраас
Хязгааргүй гүн нь энэ ажгуу.
Хөхрөх дэлхий эхлэл төгсгөлийн холбогч учраас
Эргэлдэх жам тэнцэх утга энэ ажгуу.
Алтан наран иэлээ түгээвч иэлийг хүсэгч учраас
Дүрэлзэх галан дүрт нь энэ ажгуу.
Алд бие минь амьдралын оршихуйн аялагч учраас
Амийг тээсэн нь энэ ажгуу.

Онгодын айлдвараас

Wednesday, October 14, 2015

Их Эзэн Богд Чингис Хааны айлдвар: "Таван Толгой"


ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР

“ТАВАН ТОЛГОЙ”

Талд торойх таван толгой мину
Талын Монголын тансаг эрдэнэ мину
Таван тусгаарын хаалган харуул мину
Тахил шүтээний тулгуур чагт мину
Тасарч тарчилсан талын хөрс мину
Тоосонд гуниглах тортогт хайрхан мину.