Saturday, June 7, 2014

Төрийн их хасын магтаан дуу

Төрийн их хасын магтаан дуу

Эртний сайхан орондоо
Энх мөнх оршиж л
Эзэн Дээд Хаан Чингисийнхээ
Эрхэм зарлигт сөгдөж
Ухааны дээдийг оройлж
Удмын сайныг шилж л
Энэрэл хайраар бялхаж
Эзэн эрхээ эдэлж
Хаадын Хааныг төрүүлсэн
Хамаг Монголын үрс гэдгээ
Ханат танан гэртээ оршин байхдаа үлгэрлэж
Хааны, Хааны Хаан үлгэр домогт төрөхдөө
Хаан суу ухааныг өвлүүлсэн гэдгийг оршоов оо.


Энхийн сайхан орондоо
Элбэг дэлбэг оршихдоо
Таван сүргийг хариулж
Таван тухыг эдлэхдээ
Ерэн есөн Тэнгэрийн дор
Ерэн цэврийг арчилж л
Нэг бүлийн гал нь
Нийхэм харилцаанд нэгдэж л
Хаан төрийг бадраасан
Хамаг олны хүчин дор
Мөнх Хөх Тэнгэрийн
Мөнхийн зарлигийг түшиж
Хааны, Хааны Хааныг төрүүлснээ
Хамаг олноор дурсаж
Үүрдийн үүрд дурсахдаа
Үлгэр домогт мөнхөлж л

Эрхэм дээд улсыг нь
Эрхэм нь болж мэндэлсэн
Хүүн заяат үрс нь
Хөх толбоо нандигнаж
Мон ухамсрыг голлож
Монгол улсаа бадраахдаа
Мөнхийн хүчийг олж л
Өвгүдийн сургаалд хүчжиж
Күэн биеэр залаалж
Кү сурлагаар мэргэшиж
Энэ л алаг хорвоогийн
Эзэн болж оршоов.
Хааны, Хааны Хааныг төрүүлсэн гэдэгт омогшиж
Хатан их түүхийг нь үлгэр домогт оршоов.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.