Saturday, June 7, 2014

Нэгэн тамлага

ХЭДЭН ЗУУНЫ ӨМНӨХ ЭНЭ ТАМЛАГА БИЕЛЭЖ, ӨНӨӨДӨР ЭНЭ БҮХЭН БОЛСОН. ТЭГВЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД ГАЗАР ШОРООНД ХАЛДАН ИДЭГСЭД, УХАН ТОНОГСОД, ЗАРАН БАЯЖИГСАД БҮГД ХАРИУГАА ХҮРТЭХ ЦАГ НЬ ЭХЭЛСЭН. ҮҮНИЙГ АНХААРУУЛЪЯ!!!!!

ӨНӨӨ БИЕЛСЭН ТАМЛАГА ӨМНӨ ЯМАР БАЙСНЫГ УНШ, УНШААД ӨНӨӨДРИЙН АМЬДРАЛТАЙГАА ХАРЬЦУУЛ... ХАРИН ӨНӨӨДРӨӨС БИЕЛЭХ ТАМЛАГА НЬ ХӨРСТИЙГ ХӨНДИЙЛӨГЧИД, ХӨХ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООГ УХАН ИДЭГСДЭД ЧИГЛЭСЭН БАЙХ БОЛНО.

Хөх Монголын хөх толбыг чину
Уух ундны дээд гээд
Улжиран муудахын сархадаар
Ундаалах нэг зовлон байнам.
Согтуу, галзуу ину ихдээд ирэхээр
Сохор хүнийг ч Төрд гаргана.
Согтуу, галзуу ину ихдээд ирэхийн цагт
Ээжийгээ хүртэл цусдан зодно
Согтуу, галзуу ину ихдээд ирэхийн цагт
Үр хүүхдээ ч эцэг нь хөнөөнө
Энэ нэгэн тамлага байнам.

Согтуураад, галзуураад ихэдвэл
Авираа дардаг Хөх Монголыг ину
Залхуурал гэдэг умбаад авах вий.
Жаргал гэдгийн цэнгэлд бөөцийлөгдөж
Шалдан гуянд шүтэн бишрэгдэж
Нүцгэн хүүхнийг бурхандаа залж
Нүгэл, хилэнц хоёрыг танихаа байсан тэдэн
Галын дөлтэй, гэрлийн чимээтэй байхад
Маргаадрыг бодож хөдөлдөг зан ину
Өнөөдрийн гэдэс цадахаар ханаж
Өөрийн удмыг санаж хөдөлдөгөө больж
Бодлын цэнгэлд боулигай бүхнийг сэтгэнэ.
Боулигай хэмээгч ину юу байна хэмээвэл
Хажуудахаа дөнгөөд өөрөө цадахыг хэлнэ гэх бас нэг тамлага байна.

Залхуугүй тэгвэл Монголуудыг ину яанам
Өөрөөр ину устгуулах ямар арга байнам хэмээвэл
Донтуулна гэдэг учиг байнам.
Сархадад донтохгүйг ину
Өөр бусгайд донтуулаад ину
Эрдэм мэдлэгийн чигээ алдах вий.
Харийн соёлыг хөрөх Монголын хөрстөд буулгах гэж
Хамаг байдгаа шавхан бодож
Хий үйлдлийг хийснээрээ бахархаж
Хийсэх мөрөөрөө өөрсдөө амьдарч
Энгэр дүүрэн алт зүүсэн ч
Эрдэм үгүй байхын энэ л хийрхэл гэдэг зүйл
Бас нэгэн тамлал байх вий.

Тэгвэл хийрхдэггүй мэргэн ину яанам.
Тэгвэл хийрхдэггүй мэргэнийг ину
Барьж аваад шоронд хийнэ
Барьж аваад цагдан саатуулна.
Барьж аваад эрх гэдэг мунхаглалаар
Энэ биеийг ину онгироогоод
Өөрт ину тохирохгүй суудлыг
Өр толгойлон захируулаад
Биеэ ихэд бодоод ирэхийн цагт
Билиг ину мохохгүй гээд яах юм.
Мэргэдийн үгийг биш биежиндээ хариуцдаг болоод ирэхийн цагт
Мэргэн ухаантан гул болоод, мөрийг үнэгүйд ину тооцоод
Хөрст дэлхий хөлбөрч
Хөх Монголоо зараад ч хамаагүй
Чинээжихийг бодох тэр цаг ирэх вий гэх бас нэгэн тамлага бий.

Галд шатаад, үр нь ургадаг Хөх Монголын
Гайхамшиг болохуйн үржихүйн эх үндсийг
Хар их тахал, даяарших их нийгэм
Цэцгэсийн сорыг шилэх биш
Үзэмжийн шилдэг ёс зүйгээр
Үнэн төрхийг нуусан үлэмж их мэдлэгээр
Зугаа цэнгэлийг оройтод гаргаж
Зурвас бодлыг тэргүүнд бодож
Гоо биеийг төгөлдөрт тооцож
Гоолиг хөлийг өвөрт орвол л ханахаар
Тохируулах их хар нийгэм
Томоогүй балчруудыг залгих вий гэх бас нэгэн тамлага бий

/..... Тэнгэрийн тамлагыг сийрүүлснийг оруулав. Эх сурвалж: Гэрлийн өргөө Бүлхэм/

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.