Wednesday, December 18, 2013

Ханиад хэрхэн эмчлэх тухай санал асуулгад хариулах нь

Chinggis Ayanga

Ханиад хэрхэн эмчлэх тухай санал асуулгад хариулах нь 

Хэд хоног өмнө өргөөнийхөнд энэхүү асуултыг тавьж олон хүмүүс идэвхитэй оролцов. Хариултуудыг Их Биетэй домч дээдэст уншиж өгөн хариултуудыг авснаа бичье. Домч бол одооны эмч гэсэн мэрэгшил бөгөөд эрт үед тийн нэрийддэг байжээ. Энэ хүн бол Есүхэй баатарын амьдарч байсан цаг хугацаанд амьдарч байсан бөгөөд түүнийг нас барахаас гурван жилийн өмнө 128 настайдаа санамсаргүй өөдлөсөн гэнэ. Учир нь түүний нэг анд дарь туршиж хоолойгоор гүйлгэж үзэж байгаад оночихсон гэнэм. Түүний амьдрал адал явдлаар дүүрэн бөгөөд энэ тухайд Эрүүл Мэндийн судар гарах үед тодорхой бичимз. Бөө байгаагүй Эмч байсан тэрээр мэрэгшилдээ гоц учраас овог отогтоо нэр хүндтэй Онгод болон дэгджээ. Одоо бууж энэхүү судрыг ахлан ЖА болж байгаан учир нь түүний улаач балчир нь Гэрлийн өргөөнд идэвхи чармайлт ихтэй, сурсан мэдсэнээ харамгүй бусдад түгээдэг, зан ааш сайтай, бусадтай эвтэй сайхан харьцдаг, нэр хүндтэй нэгэн бөгөөд Хаан Дээдэс түүнийг сонгон энэхүү сударт оролцуулж буй учраас түүний өвөг Дээдэс энэхүү судрыг толгойлох эрхэм хүндтэй үүргийг хүлээн байгаа билээ.

Улаач нь хэдий чинэ ухаалаг, идэвхи зүтгэлтэй байна төдий хирээр Буурлуудынхаа нэрийг өндөрт мандуулах үйлийн үлгэр жишэг энэ болно. 

Их Биетэй Буурал маань жаахан ааш муутай. Танхай Буурал учраас амьтан хүнийг мулгуу,тэнэг, үхвэл таарах амьтангаар нь дуудах нь энүүхэнд бөгөөд би хэдэнтээ тэнэг, мулгуугаараа дуудуулан алдаршаад байгаа ККК. Иймд түүнд мулгуугаараа дуудуулаад бүү гутараарай хэмээн сануулая. Учир нь тэр бас та нарыг мулгуу гэчихсэн шүү хахаха. Мулгуу ханиудтай болохоор инээд хүрчихлээ бүр хэхэхэ. Би бээр та нарын хариултыг ёстой бахдалтайгаар уншиж өгч уурыг нь хүргэж баяслаа шдээ. Яг кино жүжиг ший дээр гардаг хорон шулам шиг л дүрд хувирав. Хэхэхэ за хүний мууд дурлах гэдэг нь хүний нэгэн муу зан гэдгийг надаар жишээлнэ бизээ. Харин зарим хүн дээр ЛАЙК дар хэмээн Буурал хэлэн маш магтан байлаа. Зарим хүнд дээр Олон олныг дар гэхэд нь ашгүй ганц л ЛАЙК товч байдаг нь юутай сайхан хахаха. Атаархуу муу хүнийг надаар жишээлнэ үү. 

За ингээд та бүхэнд ааш муут домч сүнсний хариултыг бичье. Гэвч тэрээр бүүр ч тийм ааш муутай биш шүү. Маш хөгжилтэй, мэрэгшилдээ хайхамшигтай, мэдлэг нь арвин, сэтгэл нь сайханаас сайхан, гэвч байгаараа л байдаг огт хуурмаггүй тийм сайхан сахилгагүй Буурал билээ.  

Их Биетэй Буурал: 

Нэг: Бүх зүйлийг САЙН гэхээ больцгоо Мулгуунууд минь. 
Хоёр: Ортой, Үндэстэй, Үйл ажиллагаатай нь мэдэж байж үйлдэж сураа. 
Гурав: Асуултаа зөв уншиж ончтой хариулт өгч бай. Бүү хадуураад өөр юм бичиж бай. Энэ чинь яршиг төвөгтэй, үл хүндэтгэсэн болно. 
Дөрөв: Аливаа эм ургамлыг хэрэглэхдээ хор шинж чанарыг нь мэдэж бай. Хордвол хэрхэн анагаахаа мэдтүгэй. Үүнийг мэдэхгүйгээр хоол хүнсэндээ бүү хэрэглэ. Ихэнхи нь нойр булчирхай, элэг гэмтээхээр зөвлөгөө өгсөн байна мулгуу та нар. 
Түгээмэл бус ургамлыг хүүхдэд бүү өг. Өсөлтийг нь зогсоовол яахав??? Тэнэгт. 
Тав: Энэхүү үйлэнд оролцсон бүх балчирт гялайлаа. Хичээл хөдөлмөр гаргаж, ухаан санаагаа цэгцэлж буй нь сайшаалтай тул өвгөн би ханиад хэрхэн анагаах, хүнд хэрхэн зөвлөгөө өгөх талаар товч хэлж өгөн шагнах болно. 

Аянгат би одоо ажилдаа орлоо. Үлдсэнг нь дараа дахин бичнэ. Ханиад анагаах арга түүнийг хэрхэн бичиж хүнд зөвлөх тухайд маш их юм бичүүлсэн билээ. Заваараа бичиж тавих гэсээр байтал зөвлөгөө гэх болгоныг хуулаад хэрэгжүүлэх хүн гарч байвал яана гэж сандраад үүнийг эхлэн тавив. 

Зарим хүн сайн муу бүх аргуудыг хольж бичсэн байв. Зарим зөвлөгөө нь ханиадыг нам дарлаа гэж баясавч бусад эрхтэнг хордуулах аюул ихтэй байдаг гэнэм. Миний ЛАЙК дарсаныг ерөнхийдөө уншиж байж болох нь байна. Гэвч алив юманд хэрэглэхэд учир начир, зохицол, хэмжээ хязгаар гэж буй ажээ. Би хичээлд суугаад мулгууны маань Мулг л үлдээд байх шиг байна. Хоёр уу нь арай гэж гээгдэж байгаа ккк. 

Лайк дарсан хүүхдүүд дотор нэг хүнийг угтай юм бна. Онцгой бичиж надтай уулз гэсэн шүү Их Биетэй өвөг. Яах гэжийгаан юм болоо. Дураараа өвгөн чинь.

12 сарын 14-нд явуулсан санал асуулга: /Групээс хуулж тавив/

Амар байцгаана уу. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой ханиад томуу ихэджээ. Ханиад эмчлэх аргын болон ардын эмчилгээний аргуудыг бичнэ үү хэмээн Их Биетэй домч дээдэс даалгавар өглөө. Мөн өөрийн орноос гадна бусад орны арга сонссон зүйлсээ бичиж болно.
Идэвхитэй оролцоно уу.

Миний хувьд бага байхад кальц хлорид гэх уусмал, витамин С уудаг байсан. Ээж маань намайг хааяа шөнө их ханиавал шар тосыг бөөрхийлөөд содонд өнхөрүүлж залгиулдаг байсан санагдана. Одоо ямар эм ууж байгааг мэдэх юм алгаа. Сүүлийн хэдэн жил ханиад хүрсэнгүйдэг.
Unlike ·  · Get Notifications · December 14 at 11:35pm · Edited
  • Bolormaa Nurzed Би лав хүүгээ ханиад хүүрсэн үед лимон зүсээд буцалсан усанд хийж уулгадаг , бас сармис жижиглэж хөшиглөөд халбаган дээр хийж байгаад усаар даруулаад уулгачихдаг.Ер нь сармис сайн шүү.Аарц бас буцалгаж уулгаад эсвэл сармистай шөл уулгаад битүү хучаад хөлөргөж хэвтүүлдэг.
  • Идэр Идэрээ Мэнд амар морилж явна уу? Дээдэс минь ээ. бүхэл яс чанаад халуун ясыг нь гартаа барих их сайн байдаг шүү
    December 14 at 11:42pm via mobile · Edited · Like · 2
  • Navchaa Altantsetseg Bi bol Huu Nohor hoeroo hoiloon servegneed irheer ogloo oroid sodtoi usaar hooloig ni zailuuldag daa
  • Navchaa Altantsetseg bas cola nd tsagaan gaa hiij butslagaad uulgadag tom hun gehees huuhed uuhaargui aihtar gaatai baidag
  • Bolormaa Nurzed Хөөх коланд уу, сайн байдаг уу
  • DB Gaamaa хоол идсэнийхээ дараа Вит С өндөр тунгаар уух 500 болон 1000 мг аар,эхний үед терафлю уух,хамар хоолойгоо содтой усаар сайн зайлах ,хамар битүүрсэн үед дусаалга дусаах,унтахын өмнө халуун сүү зөгийн балтай уух хамгийн сайн, халуун чацарганы болон өөр жимсний шүүс уух, их ханиалгавал шар тостой сүүтэй цай уух, хамартаа шар тос түрхэх мөн монгол эм компаны дарву гэдэг тан бол хүчтэй ханиалга цэр ховхлоход сайн юм билээ
  • Maxim Byambaa Их хэмжээний чихэр ханиад томууны үед цээрлэх зүйтэй. Бас хүү давс хорих учиртай. Халуун булээн зүйлээр ундаалах хэрэгтэй. Бие мах бодид ханиад томууны эсрэг эд эсүүд үүрэгээ гүйцэтгэх учир түүнд дэмнэх учиртай. Үүний тулд Хэт хүчиллэг зүйлс нь идвэхжүүлэх хэдий ч бөөр элгэнд муу учир ихээр хэрэглэх зүйгүй. Өнөө Цагт халуун ногоотой хүнс сайн гэж үрсүүд ярилцдаг боловч бас л муу үр нөлөө их. Эрдэс бодис ихтэй учир сүү хөөрүүлж эмнэвэл зохистой. Ханиад хүрэх учир энэ биеийн дархлаа муудсаны шинж тиймээс цагаан идээ тохиромжтой. Эрүүл хоололж, энэ биеэ хордуулах хүнс хэрэглэхгүй бол ханиад гээчээс сэргийлэх боломжтой гэж сонсов
  • Тэнгэрийн Заадас Хүүхэд байхан аньсний навч буцалгаад уулгадаг байсан. Өвөл хүйтэн сэрүүн үед шар тостой халуун аарц уугаад байхаар ханиад хүрэх нь бага болдог юм бнлээ. Цээж суга нурууг нь шар тосоор тосолж халтал нь масаж хийгээд өгхөөр ханиад хурдан эдгэрдэг. Хүүхдэд өвөлдөө 7хоногт нэг удаа цонхоор туссан наранд ээж шар тосоор масаж хийж өгвөл ханиад хүрхээс хангалттай сэргийлдэг юм бнлээ. Энэ аргыг бас л эмээгээсээ сурсан
  • Хатан Ээжийн Хайртай Үр haniad hursen ved untahdaa aduunii mahtai sarmistai aartstai shol hj holsoo gartal haluun shol uugad salhi awahgui sn huchaad untdag, baga bhad hooloi owdohod tsarwangaar hooloi zailuuldag bsan bas haluun sodtoi us haluun sawand hj bgad tolgoi deeguuree bituu yum nomorch bgad uurand n utdag bsan odo bol sodtoi buleen usaar zaildag
  • Тэнгэрийн Заадас Хатан ээжийн хайртай үр -н бичсэн адууний махтай шөл ёстой янзтай арга шүү хүнд байсан ч хөлс нь гарчихвал илт засардаг
  • Дорлиг Энхтөр chiher obc, anisnii nabch, bansemberuu,butsalgaj uuh sain. Mon jimsnees anis, chatsargana, nersnii shuusiig haluun uuh sain. aduunuu mahaar tseejiig orooh, tosoor ni tseejeereer ni turhej massaj hiih sain , Haluun nogootoi belen goimong haluunaar ni orondoo orood butuulj baigaad ideed hols sebhelgui untahad haniad namdana, Alim jignej ideh, sarmstai bituu shol uuh sain.
  • Delger Kh http://m.facebook.com/l.php...

    www.ugluu.mn
    Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамши...
  • Maya Tseden Евлийн улиралд чацаргана байнга уулгадаг ба ханиад хурэх шинж ажиглагдаад ирвэл хузуунд нь сармис зуудэг. Ханиадны уур ихтэй уед сармис хоног ч болохгуй хорчийтлоо хатсан байдаг.
  • Хатан Ээжийн Хайртай Үр Neeree bas hii hanialgahad eej maana arhi halaaj uulgadag bsan, neg udaa haniad hureed hii hanialgaad shono untku bsan chn eej maana bosch ired jhn arhi halaaj uulgaad untuulsan chn ogloo n tsagta serj chadalgui hichele taslachihsan, tgd eej maana ygd hichele tasalj bgam gd zagnahar n ta ooroo arhi ogod taslachihaad gsn chn ineej bile, Orshoogoorei orgooniihon min arhini talar bichsend ghde uneher hii hanialgiig bol jaahang l halaagaad uuchihad nam dardag shu
  • Tsenguun Aolmerlie Tsagaan gaa, lemon, zugiin baliig usand hiij butsalgaad uudag. Shunjin mash ih hulurch honood gaigui boldog
  • Damidanjamts Erdenechimegtonshuul Хүүхдүүдээ багад нь ханиад нь хүндэрээд цээж нь хэржигнээд цэр нь ховхрохгүй үед усаараа ороодог байсан .Нимгэн даавуу 2давхарлаад шээсээ бүлээсгэж байгаад даавуугаа дүрж базаж аваад бага зэргийн нойтондуу болгоод 2 далан дунд нь тавиад битүү орооно салхи оруулж ер болохгүй .Нэд хоногтоо салхи авхуулж ер болохгүй нам л дардаг байсан .Өлөнгөө өгөөд барагтай эм өгдөггүй байсан
  • Damidanjamts Erdenechimegtonshuul Зарим ээж нар халуун гамбир зөгийн балаар татлага хийдэг гэж ярьдаг байсан сайн мэдэхгүй байна
  • Хатан Ээжийн Хайртай Үр eejiinhee rashaaniig uuhch bas sn shuu
  • Oyuniig Neegch Юуны өмнө ханиаднаас сэргийлэхийн тулд даарахгүй байх, сармис сайн хэрэглэх хэрэгтэй. Бас С аминдэм ихтэй хүнс, ундаа хэрэглэх нь сайн. Нэгэнт ханиад хүрвэл сода-той, гавартай усаар хамар, хоолойгоо утах, уураар нь амьсгалах, давстай эсвэл царвантай усаар хоолой, амаа зайлах, чацаргана, аньс буцалгаж уух сайн байдаг. Хүндэрсэн тохиолдолд хөлөргөх, буцалсан аарц, эсвэл адууны махны шөлөнд хийж буцалгасан аарц эсвэл сүү буцалгаж, тарваган шийр хийгээд орондоо орж уугаад сайн хучиж хөлсөө сэвэхгүй байхыг чухалчилдаг. Бага байхад ээж дандаа л кальцийн хлорид уусмалаар уулгадаг байсан даа. Одоо ч хүмүүс голдуу антибиотикоор л бөмбөгдөж, хөөрхий гэмгүй бусад эрхтнийг нь хэлмэгдүүлдэг болсон доо
  • Iher Luu suu sodtoi uulgadag. holiin gorchichtoi haluun buleen usand durdeg. zogiin balaar nuruund n ih tsertei bval tatlaga huudeg. ih hanialgaad bval harshliin em ogdog. gorchts ereen bulchin nuruu uushig havitsaa taviad salhi oruulahgui boodog.
  • Nisdeg Od lemon,tsagaan gaa, mintnii navchtai tsai handalj uuval dunguj ehelj bga ued zgr yum bn lee.
  • Bayarsaikhan Od Би сау хэд хоног ханиад зооглоод эм уугаад нэмэргүй хоолонд дургүй болоод аргаан бараад мөөгтэй сармис ахиу хиигээд кимчитэй холиод идсэн нам дардаг байна ш дээ ингэж салах гэж
  • Bayarsaikhan Od Гэхдээ хониний махтай шөл дутуу бичжээ уучлаарай ккк
  • Bayarsaikhan Od Хажуугаарнь аарц сайн уусан цээжээ хорстол
  • Zargach Tmg аньс, чацаргана, аарц буцалгаад уух, адууны махаар салхи авахуулахгүй цээжинд нь нааж хонуулах, халуун уураар утах, сармис идэх, 7 банштай шөл хийж уух, шар тостой нэрмэл халааж уух, бас уушигтай холбоотой өвчин нохойны мах, нохойны тос усанд найруулж уух
  • Tsesem Namsrai Baga baihad emee maani hohini mahni sholond zaaval neg udaa oruuldag baisan.Haniad hursen tohioldold anisni navch butsalgaj uulgah buyu tsagaan gaatai honini mahan shol ih uulgadag baisan.Deer ni dulaan zuzaan huvtsasaar begnej ogdog baisan Bi ter emeegiinhee hiij ogson hantaaz omd ntriig ni omsoh durgui tailaal hayachihdag bj bilee...
  • Zar Chicagomongols Haniadand Alim jignej haluunaar n ideh sain gej sonsson.
  • Dulguun Nomuun Amar baitsgaana uu? Minii huvid bol emiin urgamluud handalj uuh ih sain, tsarvan, chiher övs, tavan salaa, lider geed l. Nohoin hoshuug bol butslam haluun bish, büleen usan devteej, heden tsagiin daraa shüüj uual C-vitamin n zadrahgui. Hamtgiin gol uridchilan sergiileh tal deer anhaarah n hamgiin ür düntei bolov uu. Hün, yalanguya hüühdüüd setgel sanaa hyamarsan, gomdson, zalhsan, yadarsan üydee haniad tusaad baih shig baidag. Iimees öörtöö bolon oir dotnihondoo bainga anhaaral tavij, setgel sanaani dem sain üzüülj chadval baragtai l bol övdöhgüi bolov uu.
  • Damidanjamts Erdenechimegtonshuul Нэг инээдтэй юм санаанд ороод...Хүүхдүүдээ багад нь ханиад томуу ихсээд ирэхлээр нь содтой усаар утдаг байлаа хүчээр бол утуулахгүй .Тойруулж суулгаж байгаад дунд нь савтай усаа тавиад хөнжлөөр битүү бүтээчихэнэ тэгээд за миний хүүхдүүд дуу дуулаад байгаарай ээж нь аарц чанаж өгье гэнэ, нөгөө хэд маань идэвхтэй нь аргагүй дуулж гарнадаа хэхэ шар шар хүүхдүүд маань бөндийсөн улаан болоод хөлс нь гоожсон байдаг нь санаанд ороод бүр хайр хүрчихлээ хэхэ
  • Enerel Tenger Заргачийн хэлсэнээр хүүхдээ багад нь хатгаа авахаар нь адууны мах нимгэн зүсээд түүхийгээр нь 2 далны доор уушиг дээр тавьж даавуугаар ороон хонуулдаг байсан салхи авахуулж огт болохгүй хувцастай байхад нь доороос нь сугалж авна,мөн марльд нунтаг горчичник нимгэн түрхээд эвтэйхэн эвхээд цэнхэр спирттэй уусмалд дүрж аваад мөн дээрхи адил ороож хонуулдаг байсан хатгааг хүртэл тариа хийхгүй зөвхөн ороолт хийсээр эдгээж байснаа саналаа.Хоолой сэрвэгнээд ханиад хүрэх шинж мэдэгдэнгүүт жамц давс шорвог хийгээд зайлах сайн байдаг
  • Гялбаа Мичид Өөрийнх нь усыг уулгана. Мөн маш их шингэн юм уулгана. Хавирганых нь орчмын булчин махуудыг нь чимхэж нухахаар зүгээр болдог байсан. Бас хүзүү хоолойных нь булчирхай орчмыг сайтар дарж нухаж өгдөг байлаа.
  • Баяр Чимэг Шороо идүүлнэ
  • Баяр Чимэг Шаварт хэвтүүлнэ
  • Сүүн Эх Халуун чанартай буюу адууны махны шөлөнд аарц сармис хийж унтахын өмнө уух, жамц давсны уусмалаар хоолой, хамрын салст, амаа байнга зайлж цэвэрлэх, хонины чөмөгтэй ясны шөлөнд нохойн хошуу эсвэл аньс буцалгаж тогтмол уух, нохойн хошуу үзэм хоёрыг ижил хэмжээтэй авч сайтар угааж цэвэрлээд буцалсан усанд бүрж хоноод өдөрт 3 аягыг уух, шөлтэй хоолондоо бага зэргийн аарц хийх, за тэгээд хүн бүхний сайн мэдэх арга аарц буцалгаж сайхан шар тос хийгээд уугаад байх хэрэгтэй болов уу даа, өө хамгийн чухал зүйлийг мартах шахлаа чацаргана гэж гайхалтай жимсээ хэрэглэх.
  • Сүүн Эх Чацаргана гэж хайхалтай жимсээ хэрэглэх, алдаагаа засав, хэхэхэ
  • Boloroo Gbr zugiin baltai suu
  • Boloroo Gbr aarts, aartsand butsalgasan aduunii mah
  • Mendee Mend цагаан гаа,ванжингарав хэрэглэх
  • Сүүн Эх Сода-тай, тарваган шийртэй халуун сүү уух, хоол хүнсэндээ нунтагласан цээний үндэс, цайны хужир хэрэглэх
  • Босоо Оршихуй Шингэн юм сайн өгч ээж нь цаг үргэлж хажууд нь байж хайр, энхрийлэл хангалттай өгч сэтгэл санааг нь тайван байлгана
  • Batmunkh Erdenebayar Бага байхад ээж маань гавар усанд хийгээд зуухан дээр тавьдаг байсан. Агаар цэвэршүүлж байгаа юм. Тэгээд бид нарт адууны махтай аарцтай, сармистай шөл хийгээд хөлс гартал уулгадаг байсан. Одоо ч төрөл бүрийн эм л ууж байх шив дээ
  • Oyumaa Orsoo Гэртээ ганга өвсийг жижиг саванд ширгэтэл нь буцалгадаг. Буцалгасан ганга өвсөөр хоолой амаа зайлна. Бас буцалсан усанд сод хийгээд утна. Сонгино сармистай битүү шөл сайн байдаг. Анис, чацарганы шүүс бас сайн. Нялх хүүхэд ханиад хүрвэл буцалсан ганга, эсвэл содтой усны уураар утна, гэхдээ алчуураар хучдаггүй, учир нь нялх хүүхдийн хамар хоолойг түлэх аюултай гэж боддог. Халбагаар хутгаад уурыг нь гаргаад байж болдог. Ханиаданд сайн өвс ургамал байдаг юм байна лээ, айхтар ханиад хүрээд бүр эдгэж өгөхгүй байсан юм, харин айлд очсон чинь тэр айлын ээж нь нэг ургамал буцалгаж уулаад л зүгээр болчихсон, харамсалтай нь нэрийг нь асуугаагүй юм байна.
  • Amraa Mn Хий ханиалгаат байвал Тримексазол өгнө. Халуураад байвал анилгин өгнө.
  • Gegeerel Mongol Japanuud haniad hureh shinj ilerenguit l arga hemjee avahiig zuvludug. Haniadnii nyan, virus ni urjin nemegdehees ni umnu amjij arga hemjee avahiig zuvludug. Bi shinj temdeg ilrenguut l urlen C vitaminiig (jijig uuttai zaragddagiin taliig ni neg dor) haluun butslam usand uusgaj baigaad uudag. mun oroi untahiin umnu baihuu tsaind wisky turliin arhiig baga zereg hiij haluunaar ni uugaad untdag. gaigui daragdchihdag l yum
  • Gegeerel Mongol japanuud mun haniadnii ulirald haniad hurehees sergiilen hun bolgon hiij hevshsen zuil ni: gert, officedoo gadnaas orj irenguut am hooloigoo usaar zaildag. gadnaas virus teej irsen bol usaar zailj arilgaj baigaa yum.
  • Gegeerel Mongol haluun aarts uuj biee dulaatsuulah ni uridchilan sergiilehed demtei baidag
  • Muugiij Jmuugii Манай ээж таравганшийр халуун сүүнд хийж уулгадаг байсан.
  • Baljka Bat Хинаадыг эмчилвэл ванжин гарав, цагаан гаа, халуун аньс, чацаргана уух хэрэгтэй . Бас дулаан хувцаслаж,халуун хоол идэх,moson хужиртай усаар хоолойгоо зайлах,жамз давстай усаар хоолойгоо зайлах,халуун аарц уух хэрэгтэй.
  • Jargal Badarch Butsalsan usand sarmis jijiglej hiigeed uuraar ni am hamraa . Buten limon jimsnii shuusiig ni shahaj aygand hiij baigaad deerees ni butsalsan us hiij bas zøgiin bal hiij sain hutgaj baigaad haluunaar ni uuh ih sain baidag um. Bi huuhduuddee haniad hureh geed nus ni goojood naitaalgaad ehlenguut ni l uulgachihdag. Ih sain ur duntei. Tom hun buten huuhed tal limonii shuus bolno.
  • June Tmg 9,10,11 sard huuhduud maani guilgedeg, haniadag, nus goojdog, hooloi uvddug, haluurdag, tsertdeg buh turliin haniaduud harin ch neg tusah shig bolson, emchid ochood antibiotic avna, dahiad l uuh bolno, uulgaad l baisan, suuldee emnii hordlogo boloh vii muuguntsurtuh vii gej bodood suu, anis, chatsargana, sarmis, aduunii shul ugch zugeer bolgoson. Tegeed bodson, bid ulamjlalaa martsan uchir gadaadiin emnii uildver, mongoliin em importlogchdiig bayajuulad l uursduu eruul mend, sanhuugaar hohirch baigaa yum baina gej haramsav. Mongoliin ulamjlalt anagaah uhaanaa hugjuulj ail urhuud haniad shuuhtnia zeregt mongoliin emiin urgamlaa ashigladag boloh yumsan gej muruuduv. Ter tsagt bid emneleg, emend ugch ih mungu zartsuulah shaardlagui bolj, ard tumnii achaag mash ih hunguluh bolno gej itgej baigaa. Gagtshuu eruul amidrah arga uhaan, yos zanshil, ulamjlalaa sergeeh heregtei baina.
  • Navchaa Altantsetseg Tiimee manaihaas busad ulsuud ene huchtei emnuudees tatgalzdag bhaa manai end( shved) haniagaad haluuraad embelegt ochvol us sain uugaad bai haluun ihdvel haluun namdaah em ogoorei gene shuu dee herev shinjilgeegeer notstoi yum bhgui bol toohgui dee ( buh tsever usni hoiloonuudaa zeseer hiisen gej sonsson)
  • Гүнчин Тмг Bi bol huuhduudee dunguj, nus ni goojood ireheer ni anisiig nuhaad ustai holilgyi halaagaad gashuunaar ni uulgadag udurt heden ch udaa ingej uulgaj blno.
  • Х. Мөнхчимэг Tsever marliig vodka-r norgood dalniih doohon tald taviad deerees n tsever daavuugaar baadagnaad l edgeedeg dee. Gehdee salhi avhuulj yer bolku. Zovhon haniad ch bish zarim torliin ovchniig ingej anagaagaad 4 jil bolj bn. 4 sartai huugiihee hatgaag edgeej bsan. Bas chiher ovs butsalgaj uudag
  • Гүнчин Тмг Bas chonii hel gedeg urgamal bdag ternii navchiig butsalgaj uuval haniad ih amarhan zugeer boldog.
  • Boloroo Gbr Гүнчин Тмг anisiig orig jimseer n uu esvel navchiig n uu
  • Идэр Идэрээ ээж маань усаа уулгахад бас өөр болдог байсан шүү бага байхад
  • Болор Ундрахуй Хамрын ханиадыг ойр ойрхон хүрдэг байсан. Гэтэл буурал энэ намраас эхлээд боломж гарвал орой бүр аргалын утааг үнэртэж бай гэсэн. Үр дүн их сайн байна. 

    Аргалын утааг үнэртэхдаа аргалаа хамартаа ойртуулаад, хамраараа сайн сорж үнэрлэнэ. Удалгүй 2 3 удаа "гүн" найтаалгана.
  • Suvdan Sondor Shar tostoi butsalgasan aarts uuh ch durtai, haniad tomuu hurne ch gej ugui baij dee
  • Delger Kh тарваганы тосыг гартаа үрж халааж байгаад цээжинд нь бас үрж түрхэж өгдөг арга бий. Бас архийг халааж салхи авхуулалгүй ороолт.хийнэ
  • Тэнгэрийн Заадас suuliin ued bie amrahgui tsaanaa l neg tyhgui baigaad baisan um shar tosoor emeegiin hiij ugdug baisan argaar uurtuu baria hiigeed yntsan chin uneheer saihan amarlaa
  • Тэнгэрийн Заадас Daraa neg zawaaraa emeegiin shar tosnii bariag bichnee
  • Tomoo Tenger Mongol Gazar Haniad hureh anhnii shij temdguud ilreh ued gavraar tsegen illeg hiihed hundrehguigeer namddag. Tolgoi ba 2 gariin tseguuded hiigdene
  • Bolor Bon би багадаа байнга шахуу хөдөө хөл нүцгэн байдаг байсан болохоор бараг ханиад хүрдэггүй байсан. Харин манай хүүхдүүд өвөл болгон ханиад хүрнэ. Дандаа хоолой барьсан ханиад. бага нялх учраас халуун юм ууж чадахгүй тэгээд би өөрийн юм уу хүүхдийнхээ шээсээр ороох, заримдаа өөрийнх нь усыг халааж нэг халбага балгуулах зэрэг арга хэмжээ авдаг байсан. тэгээд л ихэнхдээ эм, хүндэрвэл тариа. уг нь шээсээр ороогоод салхи авхуулахгүй бол сайхан эдгэчихдэг юм. салхи авхуулчихаар дорддог байсан.
  • Tserendorj Maamuu 1.Орой унтахынхаа өмнө орон дотор нь сүү дээр цай хийгээд буцалгаж уух, эсвэл ганга хийгээд уух их сайн. 2.Мөн бор цайг буцалгаж байгаа дээр нь гангаа бага зэрэг буцалгаад утвал хоолой болон нус гойжиж байсан нь зүгээр болдог. Гол нь салхи авахуулж болохгүй. 3. Хоолой өвдөөд халуурч байгаа тохиолдолд хонин дэгд буцалгаад өгөхөөр нам дардаг. Энэ хүүхэд маш сайн антиботик хэрэглэхгүй. /Их өтгөн буцалгахаар аймар гашуун бага зэрэг буцалгахаар яг бор цай шиг амттай. Өдрийн 3 удаа бараг хагас аяга уулгачихдаг./ Харин өөр зөөлөн эмтэй хавсарч болох юм байна лээ. 4. Өвөл хүмүүс их ханиалгадаг 5 л айраг дээр нэг атга вансэмбэрүүг /2 хосоос нь ижил хэмжээтэйгээр/ хийгээд 7 хоног дарна. Уг нь намар хэрэглэх ёстой. Сэрүүн чанарын тул их ядарах ба хоний махтай биед наалдсан хоолны хамт өдөр бүр бага зэргийн аягаар 10 хоног ууна. /Бараг л уушигны өвчныг мартана шүү. Жил бүр хэрэглэвэл тустай./ Бусдыг нь биччихсэн байна.
  • Delgeruuleh Tmg ene uvliin haniad harshil maygiin tusaj baih shig muguursun hooloi urevsej hanialgah hooloi gashuun orgih, nud zagatnaj ulaih, hooloi suuh geh meteer buren edgerehgyi barag sar bolj bna huuhded maani. Em tan, aarts chatsargana, aduunii shul, sarmis, suu, tsagaan gaa geed zunduu l yum ugluu.Ta bugdiinhee bichsenees bas ih sanaa avlaa gyalailaa.Deedes maani yag heregtei bgaa sedveer heleltsjee gyalailaa TMG.
  • Delger Kh Harin tiimee ih muuhai hooloi barisan haniad bna.huu maani hanialgaad hed honoloo deer bichsen arguudaas hereglenee. Gyalaalaa
  • Enkhjargal Dashmaa Haniad darah oros ardiin argaas zarimiig durday.
    1. Neg hoolnii halbaga elsen chiher,1 shirheg undug, 50-70 gr arhiig holij untahiin umnu uuna.
    2. Tuuhii undug 1 shirheg , zugiin bal 1 hoolnii halbaga holij halaaj uugaad orondoo orj dulaan hevteh

    3. 1 ayga suund humsiin chinee ulaan chinjuu hiij butsalgana chinjuugee avch suugee haluunaar n uugaad untana ugluu n tsoo eruul bolson bna. Mun nuntag ulaan chinjuug oimsnii uland zulaad untahad ur dun ijilhen.
    4. 1 shirheg tom buurunhii songiniig tom shudtei uruuleer irj jijigleed tsutsgiin tostoi holij tseej huzuundee turheed dulaan materialaar booj honono.
    5. Huurai hanialgaj bgaa nuhtsuld 2-3 shirheg buurunhii songiniig tseverlej sharaad baga zereg urgamal iin tos turhej idehed daragdana
    6. 4 shirheg buurunhii songiniig jijigleed 50 gr zugiin bal,400 gr elsen chihertei holij 1 litr usand 1 tsag zuulun gal deer butsalgaad hurgun shuuj bituu taglaatai hurgugchid hadgalj bgaad udurt 3-4 udaa hoolnii halbagaar buleesgen uuna.
    7. Ulaan manjing uruul deer urj stakan shuus gargaj avaad deerees n 1 hoolnii halbaga hunsend heregledeg tsuu hiij hutgaad angintsan uyd udurt 5-6 udaa balgana. Ene holimogoor bur arhag anginiig emchilj boldog.
    Yesterday at 1:48am via mobile · Like · 2
  • Gereltuya Tumurkhuyag Хүүхэд байхад ханиад хүрэхээр царвангаар хоолой ороодог, зайлуулдаг байсан, бас корчисконд хөлийг дүрдэг байсан. Чацаргана буцалгаад л уулгадаг, ханиалганд алим, мандарин жигнэж идэх сайн байдаг юм...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.