Дээдсүүд хичээл заагаад мэдсэн сурсан бүхнээ эхлээд өөрөө сайтар ойлгож нягталж сурч байж та бүхэндээ хүргэхээр шамдах авч зарим нэг хойшлуулашгүй мэдэгдэх зүйл гарах юм.
Жишээ нь ПАМПЕРСний тухай сонсоод сэтгэл өвдөөд байна. Аль эрт л түүнийг бандгар цагаан хэмээн Буурлууд нэрлэн зэмлэж байсан ч нарийн учгийг тоолгүй явсаар өдий болжээ. Учир нь одоо эрүүл мэндийн хичээл надад зааж буй учир чухам л ухаарах дөхөөд байгаа билээ. Памперс нь хүүхдийн өтгөн шингэнийг гадагш нь гаргахгүй залхуу бидэнд онц таатай эд ч гэлээ нөгөө талаар бяцхан үрсээ хорлож буй бидний муухай үйлдэл юм байна.
Хялбараар ойлгуулах гэж хичээе. Ялангуяа эмэгтэйчүүд та нарын дамск буюу ариухан цэвэрхэний хэрэгсэлтэй памперс ижил үйлчилгээтэй, ижил хийгддэг шахуу. Та нар шалавхан бохирдвол цэвэрлэчихдэг. Харин удаан байвал биед таагүй, бас эрхтэнд үрэвсүүлж, улайлгадаг мэдрэмжүүдийг санацгаа. Ихэнхи эцэг эхчүүд памперсийг тэр дор нь сольдог билүү. За энийг тооцохгүй сольдог хэмээн зүтгэж болох ч нялх балчир охины эрхтэнд баас, шээс нь гадагшлаад ойр байснаар элдэв халдвар орох бүрэн боломжтойд маргах хүн үгүй бизээ. Маш олон нялх охид үүнээс болж мөөгөнцөр, улайж үрэвсэн хорсгох, өөр бусад халдвар авснаар хэцүүхэн байдаг. Түүнээс гадна харшилтай болдог. Энэ нь ОО ийн цаас хэрэглэх тусам даамжирдаг ажээ. ОО цаасанд тоосонцор байдаг аж. Тэд нь хуримтлагдан өвчин үүсгэх, харшил болгох, яваандаа хавдар, ургацаг, уйланхай үүсгэх элдэв муугийн эх болдог ажээ.
Гэтэл эрэгтэй нялх хүүхдүүдийн хувьд байгалийн жам ёсоор тэдний төмсөг доош чөлөөтэй унших, агших нь чөлөөтэй сэрүүн орчинд байх ёстой. үүнийг нь халуун памперсаар бүтээж байснаас үүдэн толгойн хөгжил нь дутуудах, яваандаа том болохдоо үр боловсруулах, удмаа үлдээхэд нь асуудал тарих ажээ. Эрт үеэс монголчууд дотуур өмдийг нь цэвэр бөс даавуугаар урлахдаа салтааг нь доор хийж өгдөг байсан гэнэ. Томчууд ч гэсэн дээ миний мэдэхийн халуун ширээнд суух япон эрчүүдэд бэлгийн сулрал маш их, түрүү булчирхайн өвчлөл ч их байдаг тухай уншиж байсан юм байна. Хүн жамаараа байгалаасаа эр хүний төмсөг хүйтэн байдаг тухайд бүгд мэдэх байлгүйдээ. Жамаараа зохицон байх ёстой эдийг халуунаар бэгнэн амьдрах орчлыг нь өөрчлөх мөн одооны залуус хэт бариу жадгар салтаа саамаа базсан бариу өмд өмсөх нь өөрсдийгөө л хорлож буй үйлдэл ажээ. За тэгээд ямар шинж чанартай байх ёстойг нь эмч мэрэгжлийн хүмүүс тодлоод бичнэ бизээ. Юутай ч жамыг зөрчин дураар аашлах бид өөрсдөдөө ирээдүй хойч үр удмаа өөрсдийн харалган тэнэгээсээ, мэдлэггүй мунхагаасаа болон хорлох аж.
Эмч нар ч ажлаа муу хийн учир шалтгааныг нь тайлбарлахгүй ажээ. Эд эрхтэн ямар зориулалтаар хүнд байгалаас бүтээгдэн тэр нь хэрхэн ямар орчинд байж, ямар арчилгаа маллагаагаар амьд мэнд эрүүл саруул байхыг ухаарах цаг болжээ. Ирээдүй хойч үрсийн маань үржлийн эрхтэн цэвэр, зөв жамаараа өсөж торних нь монголчуудын маань тусгаар тогтнол биздээ, Та нар амаа болохоор угаагаад л, будаад л, хоол цайг нь дөхүүлж өгөөд л, яриулаад л байдаг биздээ. Гэтэл амандаа хаалт хийчихээр хир зовдог билээ. Бүтэн агаар авдаггүй. Онцгой асуудалтай үед л хаалт хийдэг. Тэгвэл түүнтэй чинь адил бөгс чинь бас эрх чөлөөтэй амьдрах ёстой биздээ. ККК эрүүл ахуйн жамын эрх чөлөө шүү. Доны эрх чөлөө бишийг анхаар.
Иймээс өргөөнийхөн анхаарлаа энэ асуудалд хандуулан өөрсдөө бодоод үз. Үр хүүхдээ анзаараад үз.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.