Ойрдоо Аянгат чухам эрүүл мэндийн сэдэвт зүйл бичээд байгаан учиг нь Баарин отгийн дээдэс Их Биетэй зайрангаар толгойлуулсан домч нар ирж Эрүүл мэндийн судар гаргаж буйтай холбоотой юм. Сор хатны судруудад ИХ МОНГОЛ УЛС эмнэлэггүй улс байсан учрыг жилийн дараа гэхэд бүрэн тайлж хэлнэ. Гэвч судар маань логиктой, онолтой, баталгаатай нарийн мэдээлэлтэй гарах учраас цаг хугацаа нилээн шаардаж байна. Судар гараад л ойлгон хийж байснаас ядахдаа ганцийг нь ч гэсэн амьдралд хэвшүүлэн сурч байвал өргөөнийхөнд мин маш хэрэгтэй учраас Хоол болон бусад зүйлийг сайн зажилж идэхээс эхлэж буй билээ.
Гол анхаарах зүйлс нь шүлсний ялгаралт, биеийн хөнгөрөлт, нүүрт гарах өөрчлөлт, нүүрэнд батга гарахаа болих, Өтгөн хэвийн гардаг болох, ховдог болохгүй байх, ходоод эрүүлжиж эхлэх, амнаас өмхий үнэртэхгүй байх, цөс өвдөхөө болих, Мөнгөнд хэмнэлт үүсэх, Турах гээд л маш олон зүйлийг ажих хэрэгтэй. Хоол идэх үед аяндаа тэгж их жазлах үед угаасаа хүнтэй яриад байх утгагүй, анхаарал хоолонд төвлөрч зурагт үзэх ном унших асуудал байхгүй бол бүр сайн. Удаан хугацаанд хийвэл арьс татагдан өнгө орж залуужин, ходоод хэвийн ажиллаж, бие эрүүлших учигтай. Бүх цогц ажиллагааг тэртэй тэргүй номд гарах бөгөөд маргаангүй үнэнг бичнэ.
Үүнд анхааруулсан махны гурав хоног сонголтууд нь уураг бодисыг хэмтэй тэгш ажиллуулж биед нөлөөлөх учигтай6 Өндөг идэхгүй байх нь зүйтэй. За лав манай дүү туршиж үзээд унжсан эрүүн арьс нь татагдаж эхэлсэн. Зажилсаар байтал ам нь чилээд бараг өмнөх иддэг байсан хоолоосоо бага иддэг болсон тул мөнгөнд хэмнэлт гарч элдэв зүйл овоолохоо больсон. Гэвч өлсөхөө болиод байгааг гайхаж буй.
За яахав гав ганц нууцаас цухас дурдахад шүлсэнд л хамаг учиг байдаг ажээ. Хүн хичнээн хөгжсөн ч алтан хувцас өмсөн мөнгөн бандаш угласан ч Жамын л амьтан гэдгээ сана. Түүнд яах гэж шүд заяав, яах гэж шүлс заяав гэдэг чухал ажээ
Өргөөнийхөнд мөнхүү нэгэн сонирхолтой туршилтанд оролцохыг урьж байна, Эхний өдөр өөрийн хоолтой холбоотой бүхнийг анхаарч үзэн ажиглах, хир их хоолонцор уу, юу идсэнээ мэддэг мэддэггүй, зурагт үзэн, хүнтэй юм ярин, ном уншиж байтал нэг мэдэхэд хоол алга болдог үгүй, хир их хэмжээтэй иддэг, хэвтэж иддэг, том том халбагадаад алга болдог үгүй. Мөн өөрийн нүүрээ толинд сайн аж, жавьж тань унжсан үгүй, зураастай байна уу гэх мэтээ харна,
Эдгээрийг бичиж тэмдэглэсний дараанаас дараахи зааврын дагуу туршилт хийнэ.
Заавар.
1, Махыг дор хаяж 45 аас дээш зажлах, бусдыг дор хаяж 35 зажлах
2. Нэг төрлийн махыг гурван өдөр идэх, жишээ нь хониор 3 хоног, дараагийн 3 хоногт үхэр гэх мэтээр, гахай тахиа идвэл 3 өдөр нэг нэгээр нь дараалуулан идэх,
3, Биед гарах өөрчлөлт, ямар учраас ингэв гэхийг бодож таах, энд тэндээс анагаах ухаан ч юмуу орчин цагт тайлбарлах онолуудыг олж унших, хоолтой холбоотой бүхий л өөрчлөлтүүдээ ажих, бодлуудаа бичих гээд л юу дуртайгаа бичиж болно,
10 хоног дараа Их Биет дээдсийн тайлбаруудыг нийтлэнэ.
Амар байцгаана уу? Хоолыг зажлиж идэх тухай тавиад хүмүүсийн байр байдлыг ажин уншлаа. Хэдхэн хүн зөвлөгөө дагаж бас туршиж үзжээ. Гэтэл энэ бол эрүүл байхын гол суурь үндэсний нэг тулгуур болсон зөв хоололтын үндсэн суурь ухаан юм.
Олооон олон зажлих шалтгаан бий болоод л тэгж зажлуулж байна. Учиг нь хоол гэдэг аманд орохоос эхлээд л бидний биед хэрэгтэй хэрэггүй нь илэрдэг ажээ. Судар гарахаар маш тодорхой гарах ч гэлээ судар гартал ядахдаа эрүүл хооллож туршиж байгаасай хэмээн дэлгэж буй билээ. Энд мах идэх идэхгүй тухай огт яригдахгүй. Угаасаа махыг маш олон зажлиж идвэл бага л иддэг гэдгийг идээд шалгаад үзээрэй. Хамгийн гол учир нь шүлсэндээ байгаа юм. Ганц мах гэлтгүй бүх л хоол энд хамаатай. Эхний 10 зажлалтаас эхлэн хоолны хорыг шүүх шүлс ялгарч ирнэ. Нийтдээ Шүлсийг 42 ангилдаг ажээ. Энэ бүгдийн нарийн учир шалтгаан сударт гарна. Харин өнөөдөртөө та бүхэнд сонирхуулж жишээ авахад 30 - 35 зажлалтанд хоол хүнсэнд байх хэрэггүй бичил биетнүүдийг устгах шүлс гардаг, 35 -40 д нь өөх тосыг дарангуйлах шүлс ажиллаж ялгарах учраас эрүүл, зөв хооллолтын ердөө л анхан шатны мэдвэл зохихуй гэнэ.
Үүн дээр бодитой, баримттай, үйлдэлтэй нь ойлгуулж бүтэцтэй нь тайлбарлах хэрэгтэй. Энэ мэтээр л яг оночтой тайлбар хэрхэн яагаад болдог болдоггүйг л зөв хоололтоор заан ойлгуулж явахаас бус мах сайн муу, түүнийг бүү ид, хортой, цагаан хоолло гэх мэт, ногоо сайн, жимс эрүүл гэх мэтийн балай юмс ярих нь та нарын хамгийн тэнэг алдаа. Мэдэмхийнүүдийн хэт туйлширдаг, мэдлэггүйн шинжийг нь олоод харах хамгийн энгийн жишээ учраас ямар ч юманд учиг шалтгаан, учрыг нь олох нь чухал хэмээв. Орчин цагийн эрүүл хоололтын мэрэгжилтэнгүүдийн ярьж зөвлөж буй бүхэн үндэслэл муутай, судалгаа нь буруу, тайлбар нь худлаа байгааг анхааруулав. Тэр байтугай сонгино хэтийдэн идвэл эрүүл мэндэд хортой. Түүнийг том том далбангаар нь хоолонд хийн шүлтийг нь аваад үлдсэн хэсгийг нь авч хаядаг. Учир нь сонгинын үндсэн бие нь цус өмхийрүүлдэг. Үнэр эвгүйцүүлдэг гэх мэтээр бүхий л хоол ундны харш харшлахгүй, зохилдолгоо хэрэглээ өөр өөр ажээ.
Монгол хүн бол харин ч махаа идэж бүх шим шүлт сайн хоол иддэг. Учир нь бэлчээрийн мал бол өөрт хэрэгтэйг өөрөө явж иддэг. Түүнийг нь Монголчууд иддэг. Гэвч хэзээ хэдийд хэрхэн зохцуулж идэн, ямар аргаар хэдийд яаж боловсруулж идэх нь өөрөө нарийн урлаг болтлоо хөгжсөн байжээ. Харин тэжээмэл бордмол малын мах бол хор ихтэй. Өвс ургамлын бэлчээр нь өөрөө эрүүл сайн өвчлөөгүй байх ёстой учраас бэлчээрээс эхлээд л анхаарал тавин зөв газар малаа бэлчээн хоолоо бүр эхнээс нь бэлтгэдэг байсан нь гайхалтай. Иймээс бид толгойгоо ажиллуулан жаахан юм бодож байх хэрэгтэй болов.
Зажлалт зөвхөн энэхэн ач тустай биш. Үүнээс үүдээд бүх л ажиллах хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа, үйлчлэх хүрдүүд, хоол тэжээлийн зохицолгоо гээд маш нарийн болдог ажээ. Иймээс л та бүхнийг хийгээд өдөр бүр олон зажлаад хоолоо идээд бүгдийг аж хэмээсэн билээ. Харин хий хоосон бохь зажлах нь эрүүг хэт дэмий ажиллуулж бусад эрхтэнтэй нь холбоогүй Жамын бусаар ажиллуулснаар хөгшрөх тусам эрүү зуурах, яс нь хатуужих, Эрүү мултарах гэх мэт эмгэгүүд үүсгэдэг. Учир нь бохь бол биед тустай юу ч ялгаруулахгүй. Хий хоосон агаар гарган залгулж, жамаар явах болгоны эсрэг үйлдэлтэй учраас яваандаа хортой нөлөөтэй. Заавал судар гарахаар л уншаад зажлаж байснаас эртхэн зажлаад эрүүл мэнддээ анхаарал тавьж байсан нь ононо хэмээн өргөөнийхөндөө зориулан бичвээ.
Найз нөхөд гэр бүлдээ анхаарал тавин хоолоо идэхдээ хүртэл бодлого барин, өөрсдийгөө өөрчлөх зүйн хэрэг боллоо. Хоол бол хүний амьд явах баталгаа. Хоолоор өөрийгөө өөрчлөнө гэж юу байдын хэмээвэл буруу. Тэрний үр дүнгийн хамгийн хурц хэлбэр нь өтгөн хатаж хэцүүдэх, гүйлгэж зутрах гэх зэргээс эхлээд бод. Хоол таныг яаж л бол яаж, алж ч авар ч болох учраас ядахдаа аманд орж байгаагаа сайтар зажлаад хорыг нь шүүж ходоод руугаа оруулж хэвшмээр.
Та үгүй ядахдаа л гараа эсгээд байгалийн зөнгөөрөө л хуруугаа амандаа хийдгээ сана. Шүлсээр олон зүйлийг анагаадаг гарын дорхи бидний эрүүл ахуй, амьдралын байгалийн зэвсэг гэдгийг бүү мартаарай. Худлаа гэвэл үүнийгээ батлан тайлбарлаарай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.