Monday, December 16, 2013

Шар нунтагийн тухай Буурлууд ийн айлдав.


Амар амгалан байцгаана уу?

Цөмийн хэмээх тодотголтой шар нунтаг, атомын цахилгаан станц, цөмийн хаягдал, уран боловсруулах, олборлолт гэх мэт үгсүүд бидний танил болон өдөр тутам хэрэглэгддэг үг болжээ. Орчин цагийн хөгжлийн гарц хэмээн үзэн нэгэн хэсэг нь баярлаж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцэн, зарим нь маньд ямар хамаа байна гэх ажээ. Иймээс би Дээдсүүдээс энэ тухай тусгайчлан асууж сонирхсонюм. Энэхүү яриаг доор сийрүүлэн бичье. Энэхүү яриаг бид хоёр Бууралтай уулзан тус бүрээр нь яриулсан бөгөөд тэд Газарч Эр Дэмийн Буурлууд юм. 

Бидний Уран гэж нэршин, цөмийн хэмээн тодотгон буй энэ аюулт бодис нь хүний махан биеэр барахгүй СҮНСЭН биед ч нөлөөлөн устгах учрыг ухуулан таниулж биднээр өөрсдөөр маань баталгаажуулан шинжүүлээд хэлсэн нь:

Одоо ухав уу, за энэ тухай өвгөн би хэлье. Энийг өвгөд бид Эрчмийн давс гэж нэрийддэг.
Эрчмийн давсанд аливаа эрчмээр үйлчлэхэд тогтворгүй байдалд орж өөрийн дотоод эрчмээ алдаж хувьсамтгай шинж үзүүлнэ. Энэ нь нарны гэрэлд идэвхтэй бөгөөд нарнаас тусдаа газар идэвхгүй. Өөрөөр хэлбэл хөрсөн дороо аюулгүй хөрсөн дээр гараад ирэхлээр аюултай ингэхдээ нэг учир бий.

Хэрэв гаргаж эрэн ямар нэг байдлаар идэвхижүүлэн хэрэглээд үйлчилчихээд хөрсөн дор булчихвал идэвхтэй хэвээр байдаг. Эрчмээ байнга ялгаруулна.

Иймд энэ эрчмийн давс гэдэг бодис нь ямар учиртай яагаад үүсчихсэн юм бэ? гэдгээс эхлэх байх. 

Эх дэлхий гэдэг гариг нь Чийг, Тоос, Хий гурваас үүссэн. Чийг чийгийн анхны эх чийг болбоос ус, дангаараан ус ямар ч амтгүй, ямар ч үнэргүй, ямар ч шингэн төлөвгүй, урсахгүй гэсэн үг. Агаар мандалд тогтдог ус уурнаас ч ондооших тэрийг юу гэж нэрийддэг билээ дээ. Шингэн төлөвт байхгүй ус.

Аянгат: Тэр чинь ямар ус байдаг билээ дээ?
Буурал: Цан гэж нэрийдээд байдаг, За та нар юу гэж нэрийдээд байдаг билээ дээ.
Аянгат: Мөс
Буурал: Тэрэнд чинь агаар, тоос ч байгаа.
Э: Устөрөгчийг хэлж байна уу?
Буурал: За наадах чинь харин дөхөх байх. Агаартай холилдохоороо шингэн төлөвт буучихаад байдаг. Өөрөө агаар мандалд байдаг. Энэ бол анхдагч ус юм. За чингэтэл хийн анхдагч юу вэ? гэвэл хөнгөн оршиж чадахуйн оройн туйл, бүхий л анхны байдлыг задлагч, зэв үүсгэгч, усыг бодижуулагч, хүнийг амьсгалуулагч нэг зүйл байдаг. 

Аянгат: Хүчилтөрөгч.

Буурал: Чингэтэл шорооны эх сурвалж нь хэрэгтэй биздээ. Эрчимт бөөмсийн нэгдэл, хатуу төлөвийн оройн дээд, хамгийн хүнд оршихуй, гялбаан хуримтлал, гэрлийн нэгдэл, огторгуйн шороо энэ зүйл байдаг юм. Энэ ч өөртөө чийг болоод хийг агуулж байгаа гэхдээ эх шинж чанараараа анхдагч шороодтой арван хурууны зургаан хуруу адилхан.
Эхлээд та нарт ойлгуулах гээд байна эх сурвалж хорвоо дэлхийн тогтоцыг нь.
Энэхүү бодист шороо нь эрчим түгжигчээр оршиж байгаа юм. Одоо та нарт хорвоо дэлхийг үүсгэж үзүүлэх гээд байна шүү дээ, тэгэхээр энэ бодис байх юм, шорооны эцэг нь.
Аянгат: Шорооны эцэг нь юм уу?
Буурал: Язгуур эцэг нь, эрчим түгжигч чингэхлээр хорвоо дэлхий яаж үүсэв ээ гэвэл эрчим түгжигч давсанд анхдагч нягт төлөвт нь хийн төлөв очин наалдаж, усан төлөв очин наалдсанаар мөнхийн эргэлтийн холбоо үүсэж байгаа юм. Энэ нь мөнхийн тойргийг үүсгэж өөртөө аливааг татна. Татан татан эргэлдэхдээ идэвхжилт байдалдаа галан хэмийг үүсгэж байгаа юм. 

Бүхнийг татагч гал ханаад ирэхдээ гадна талдаа хатуу эрдсүүдийг агуулж, агуулан агуулан явсаар ханамжит байдалдаа ирэхлээрэй усан төлөвийг агуулж, яван яван ханасаар агаар мандалд хийн төлөвөөн олоод ханасан цагтаа дэлхий болон тогтсон юм. Өөрөөр хэлбэл анхны гурван зүйл ингээд мөргөлдөөд мөнхийн эргэлтийг үүсгэчихсэн. Энэ нь аливаа зүйлийг биедээ шингээн шингээж яваад байна. Чингээд галан төлөв агуулагдаад, байван төлөв агуулагдаад, шороон төлөв агуулагдаад, хөрсөн төлөв агуулагдаад, усан төлөв агуулагдаад, агаар төлөв агуулагдаж дэлхий гэдэг гариг бүтэж байгаа юм. Гадна талдаа хий, тэгээд ус, шороо нь шороо болоод хөрсүүд оршдог.
Д: Тэгээд гал бил үү?
У: Байван, тэгээд галан төлөв, тэгээд эх төлөв оршиж байгаа юм. За чингэхлээр энэ нь байх ёстой жам ёсны байршил нь болж байгаа юм.
Ухав уу? Энд долоон үе байна уу? Энэ нь эх дэлхийн долоон хүрдний хэсэг болж байгаа юм. Ухчихсан уу?
Чингэтэл хөрс дэлхийг бүрэлдүүлэгч, шороон эхийг нөхцөлдүүлэгч нь анхны язгуураасаа хувьссан язгуур хүртэл амьд биесээс үүссэнээсээ огторгуйн биесээсээ үүссэнээсээ холилдон сүлэлдэн оршдог. Хүний биес, амьтны биес үүсдэг нь хөрс гэж нэрийддэг тэр өнгөн давхрага. Өөрөөр хэлбэл сүнсэн бие тээж явж байгаад ялзарч үгүйрээд шороон төлөвт шингэсэн тэдгээр зүйлс болж байгаа юм. Тэдгээр хөрс гээч нь байх нөхцөлд амьд биет агаар мандалаан амьсгалаад амь биеэ залгуулаад яваад байх боломжтой. Энэ нь эх дэлхийн хатуу ширүүн шороон төлөвүүдийг хамгаалагч орон зай болж оршиж байдаг юм.
Тэгэхээр өвгөд, өтгөс чинь өөрсдийн биеэр хөрсөн төлөвийг үүсгээд өлчир балчир үрсүүдээ хамгаалаж оршдог гэсэн үг. Энэ нь үр удмаа хамгаалахын тулд өөрийн биеэ ялзмагшуулан хөрс болж ирээдүйн хүүхдээ эх дэлхийд оршоож байдаг юм. Жам нь энэ юм. Чингэтэл энэн дор байршдаг шороо гэж нэрийдээд байгаа эх дэлхийн язгуур гарвалтад элдэв бодисыг гаргаад ирвэл хөрс гээчээс ондоо агаар, энэ чинь агаар мандалд нөлөөлөөд эргүүлэн нарны элчээр ууршсан агаар хүний амьсгалах орон зайг бүрэлдүүлж байдаг юм.
Ухав уу?
Чингэтэл энэнээс ондоо энэ чинь агаар мандал бас нар нь ээгээд эргүүлээд гаргахад ондоошсон шинжтэй агаар мандалууд үүснэ биз дээ. Энэ нь амьд биетэд хортой болоод биеийг нь мөхөөгч болгоод ирдэг юм. Эрчим биет нь ухчихав уу?

За хорвоогийн энэ зүй тогтол байжээ. Чингэтэл заавал энийг нь онцгойлоод язгуур шороогоор яагаад наадаж болохгүйг өгүүлээд байна гэхлээр хэрвээ энэ шороонд нь наран элч нөлөөлөх юм бол агаар мандалд эдгээр язгуур хэсэг хийн төлөвт оршоогоод дэгдэмхий болж ирнэ. Ингээд агаар мандалын орон зайд энэ бүрэлдээд ирэхэд үүнийг шүүгч тунгаагч амьд биетэн үгүй. Өөрөөр хэлбэл эргэлтэд оруулах зүйл ховордоод ирэх юм. 

Өөрөөр хэлбэл энээс гарах хоронд тэсвэртэй ургамал байхгүй. Энэнээс гарах агаарт тэсвэртэй амьтан байхгүй, энэ давсаар хооллогч шавьж тэргүүтэн байхгүй, бичил биетэн нь байхгүй, хар сүнс хүртэл энэ эрчмийг нь биедээ тээгээд тогтоогоод тогтвортой хэмэнд нь оруулж чаддаггүй, чингэснээрэй хөрсөн давхрага тэр чигтээ үгүй болдог. Аажмаар, аажим аажмаар үйлчилнэ. Түлэнхий шинж чанартай юм даа. Хөрсийг ч түлдэг юм. Өөрөөр хэлбэл амьд бодьгалын орон зайд оршдог. Хөрс гэдэг чинь амьд биесийн цогцос тийм биз дээ. Тэрийг эвдчихдэг чингэхлээр амьд биетэнд нь ч нөлөөлчихдөг. Ухчихав уу?

Чингэхээр энийг яагаад эрчмийн давс гэж нэрийдэв гэвэл энэ нь хөрсөн дороо байгалдаан байхдаан энд оршиж байнаа гэж бодий тэгвэл нарны гэрлээс хөрсөн давхрага чинь өөртөө шингээгээд энэнд өгөхөд энэ өөрөө байнгийн чоожлогчийг хийж байдаг. Энэ чоожлогчийн үр дүнд наран гэрэл нь дэлхийг эргүүлэх боломжтой болж байдаг.

Э: Тэгэхлээр дэлхий эргэхдээ энэ цоожлогчийн үр дүнгээр эргэж байна гэсэн үг үү?
Буурал: Тиймээ
Хэрэв зээ энэ тогтмол орон зайнууд эвдэрчихвэл дэлхийн тэнхлэг өөрчлөгдчихдөг юм. Орон зайн эргэлтүүд өөрчлөгдөөд дэлхий наран тойрох орон зайгаас алсагдаад байх шинж чанартай. Ийм л үүрэг зориулалтаар энэ шороо нь оршиж байгаа юм. Эрчмийн цоожлогч болох учиг энэ юм. Мөн энэ эрчмийн цоожлогч нь өөрөө төв рүү татах эрчмийн нэгжид урсгалаар цөмийг тэтгэгч болно. Дэлхийн тархийг тэтгэгч эрчим болж байдаг. Ухав уу? 
Өөрөөр хэлбэл энд бага багийн цөмд татагдах хүч эрчмээн өгч явдаг. Ингэснээр дэлхийн төвөө халаах чадвар түүнийг дэлхийн татах хүч байнга тогтмол байдалд байгаад байгаа юм.

Ухчихав уу? Энэд нөлөөлчихөөр цөмд нөлөөлөх эрчмийн үйлчлэл дутагдаад ирнэ. Тэгэхлээр дэлхийн татах чадвар төдийгөөр хорогдоноо гэсэн учиртай. Татах чадвар нь хорогдоно гэдэг чинь сарнаасаа алслагдах орон зайтай болно гэсэн үг. Сарнаас алслагдвал гадаргад байгаа үржилт амьтдын хувьд үржихүйн хүрдний дутагдалд орж хорогдох тоонд хувьсанаа гэсэн учигтай. За ухчихав уу?

Энэ бол урт хугацааны үйл явдал. Тэгвэл дэлхийн хувьд богино хугацаанд юу болдог юм бэ? Давсан дах эрчим нь гурван гаригт нар ээснээр суларч эхэлдэг. Хэрвээ хөрснөөс нь энэхүү эрчимт шороог суллан ил гаргаад хаявал говийн нараар тооцож үзнэ. Зуны ид үеийн халалтаар тооцоход гурван гариг нөлөөлснөөр энэ эрчмийн давсыг суллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл та нарын ямар ч аюулгүй гээд байгаа нунтаг шар шороог хэлж байна.

Хүйтрэлтийн үед бага зэрэг саармагжив ч цаг хугацаа ахих тусам өөрөөсөө гаргах эрчим нь арвин болоод байдаг. Нэг чөлөөлөлт явагдаад эхэлбэл байнгын чөлөөлөлт явагдаад эрчимээ байнга үйлдвэрлэх шинж чанартай ингэснээр энэ шорооны идэвхжилт хүний биед хор хөнөөл мэдрэгдэх төвшин нь таван жилийн дараа гарч ирдэг. Таван жил уйгагүй амьсгалснаар энийг мэдэрч болно. Энд юу нөлөөлөхөв гэхлээр хамрын хөндийн салст бүрхэвч гэмтэнэ. Уушигны салстууд чинь гэмтэнэ, бүгд түлэгдэнэ, арьс чинь наранд мэдрэг болно, аливаа тоосжилтонд бие чинь мэдрэг болно, эрчим бие чинь хугас төөний зайтай оршино, хугасын зайд эрчим бие чинь оршино.
Ухчихав уу?

М: Эрчим бие сарних нь байна ш дээ, задраад эхлэнэ?
Буурал: Задраад эхлэнэ.
Соронзон оронд үйлчлэх үндэс хүрдийг чинь гэмтээчихдэг юм. Байнга идсээр байгаад эрчмээрээ энэтэй ойрхон байгаад байвал үндэс хүрд хамгийн түрүүнд гэмтчихдэг. Чингэхлээрэй өөрийгөө хамгаалах дархлаа эрчим бие чинь хумигдаад яваад байдаг. Чингэснээр эдий ойрхон болчихно, чингэвэл бусдийн идэш болох нь амархан болноо, бусад өвчлөлүүд арвинтай болно. Ийм л нөлөөлөл болно доо. 

Зөвхөн давсных нь хувьд ярьж байна таван жилийн дараа хөрсөн дээр ил гарсны дараа үйлчлэл үзүүлдэг. Энэ нь холилдсон хөрсөн дээр ургамал ургалаа гэж сэтгэ юу. Ургамал нь доорх эрчим нь дээрх эрчимтэй сүлэлдүүлэн өөрийн биеийг бүрэлдүүлэгч амьд бодьгал. Чингэтэл маш их эрчимлэг зүйл түүний ургалтыг өсгөнө. Өөрөөр хэлбэл энэ байгаа газар ургамал сайн ургана гэсэн үг. Чингэтэл түүгээр хоологчийн хувьд уурагт бие дотор задрал явагдчихдаг. Эрчимт, хэтийд эрчимт ургамал учраас ингэснээрэй халуун цустан амьтны хувьд тэр ургамлаар хооллохын аргагүй болно. Хооллосон нь ходоод гэдэсний үрэвсэл, шархлааны үндэстэй болж байгаа юм. Цаашлаад удаан хугацаагаар хооллосноор үржихүйн эрхтэнүүд гажигсаж хүрдний гажигтай хүүхдүүд зүүн талын хүрдүүд гажигтай хүүхдүүд төрнө. Өөрөөр хэлбэл баруун талынх нь хүрднээс зүүн талын хүрд нь жижгээр төрнө. Баруун талынх нь хоёр хуруу хүрдтэй байхад зүүн талынх нь нэг хуруу хүрдтэй хүүхдүүд төрнө.
Чингэхлээр хэвийн ажиллагаатай хүнээс онцгойроод ирнэ. Бие султай өвчлөмтгий цаашлаад заяагч хүрдний гажгууд буюу ургацгууд үүсээд ирнэ. Өөрөөр хэлбэл 108 тогтмол хэв шинжиндээ гол хүрднүүд нь оршихоо байгаад 108-аас олон тоотой оршчихдог. 

Эрчмийг сүлэлдүүлж биеэ тогтоохын тулд, ингэснээр биед илүү гар хөл ургах гавлын бүтэц өөрчлөгдөх, ясны бүтэц өөрчлөгдөх, тогтмол бус шинжүүд илэрчихдэг. Өөрөөр хэлбэл удамшлын тэнцвэрт орж чадахгүй тэдгээр гаж хөгжлүүд нь удамших чадваргүй тэнцвэргүй савлагаанд удамшлын дохионуудыг илэрүүлээд байдаг юм. Язгуураасаа үр ондоошноо гэсэн үг.

Энэ нь эцэг эхээсээ эрс өөр болно. Цаашлаад эрс ондоо хүүхдүүдийг төрүүлнэ. Ингэснээрээ тэр махан бодьгалын хувьд мөхөл гэдэг рүүгээ маш хурдтайгаар алхчихна. Энэ нь болбоос хоёр жарны дараа илрэх үзэгдэл шүү. Хөрсөн дээр энэ эрчим давс нөлөөлсний дараах.
Одоо илрээд эхэлсэн нь мал өвчилж буй.
Буурал: Богино настай амьтан хонь, нохой зэрэгтний хувьд бол гурван үе нь хангалттай, хүний хувьд гурван үе нь хоёр жаран байна шүү дээ. Тэгэхээр ан амьтанд эхэлж илэрнээ богино настаныхаа хувьд. Гурван үед л илэрдэг юм. Энэ давсны гажиг удамшилд. Ухав уу? 

Тэгэхээр хулганы хувьд гурван жилийн дотор илэрнэ гэсэн утгатай, зүгээр энэ шороон дээр өвсийг нь идүүлээд амьдралыг нь ажиллуулаад үзэхэд гуравдах буюу ач нь эсвэл гуч нь гажигтай төрөх нь баталгаатай. Та нар өөрсдөө гурван жилийн дотор хийгээд үзэж болноо. Энэнээс ганц халбага байхад л болноо давсжилтын хувьд наранд тавиад хулгана тэжээгээд үз. За ийм зүйлийн тухай л ярина даа. Өөр юу ярихав.

Эрчмийн хувьд энийг хар сүнс боловсруулж эрчмийг нь сорж чаддаггүй юмаа. Хэт идэвхт эрчимтэй тиймээс энэ дээр хар сүнс тогтох боломжгүй чингэлээ гээд хар сүнсний эсрэг үүнийг ашиглах авбаас өөрийгөө хорлох аюултай. Бөөгийн түүхэнд энийг хар сүнсний төлөө ашиглах гэж оролдож түмэн хүний аминд хүрсэнээр түүх зогссон явдал байдаг. Чингэхдээ үйл явдлыг хурдасгахын тулд энд өөрийн сүнсэн эрчмээр энэд үйлчилснээр нэг жарны дотор бүхий л үйл явдлыг нь ажисан. Ухчихав уу? 

Энэ рүү бөөгийн эрчмээр үйлчлэхэд тухайн үйлдэл шинжлэх ухааны үндэстэй үйлчлэхтэй яг адилхан урлал явагдана. Задаргаа явагдчихна. Эрчмийн задаргаа маш хурдтай явагдана. Шууд дэлбэлж болноо энийг. Бөөгөөр үйлчлээд та дөрөв л өнөөдөр ч энийг дэлбэлээд Улаанбаатар хотоо сөнөөж болно. Та дөрөвийн хүч хангалттай энд үйлчилэхэд. Ухав уу?

Өөрөө хохиролттой өөрийн чинь махбодь энд үйлчилж байгаад үхэх аюултай учир үүгээр бөө бид оролддоггүй ээ. Мөн энэний идэвхжил нь нэг тавигдчихсан бол зогсооход маш бэрх тэр эрчмийн сулрал идэвхтэй явагдаж явагдаж өөрөө хоосрохын орон зайд зогсдог учир маш гүнд л булаж тухайн орчлонгоос салахаас өөр аргагүй байдаг. 

Аянгат: Хэдэн километрт булна гээд яриад байгаа билээ 
Э: Ер нь 2, 3 километртээс доош нь булахгүй бол идэвхжсэн их цацрагтай байгаа.
Буурал: Тэгээд тэрийг чинь өөртөө эрчим сорогч давслаг орон зайд булахгүй бол хөрсөн дээр маш хурдан ил гараад ирдэг. Давслагийн хувьд хоолны давс биш ээ хужирын давсыг ярьж байна.
Аянгат: Гэтэл энэнийг миний сонссоноор говьд булах гээд байгаа биздээ.
Э: Манайд яг булна барина гэснийг мэдэхгүй байна. Интернэтээр цуураад байгаа болохоос биш.
Буурал: Хэрвээ булах аваас, говьд булах нь хамгийн эрсдэлтэй учир нь нарны үйлчлэл хамгийн их байдаг бүсэд булсан нь тэрхэн эрчмийн давсны идэвхжлийг улам эрчимжүүлнэ. Булах аваас мөслөг давхрагатай орон зайд булсан нь хамаагүй аюулгүй.

Э: Мөслөг тэгээд тогтвортой байхгүй л бол газар хөдөлт мөлдөлт болвол эргээд гараад ирнэ л дээ.
Аянгат: Гэтэл энэнийг чинь манайхан авч булна л гээд л өөрсдөө боловсруулж гаргаж гадагшаа гаргана гэж яриад байгаа биздээ. 
Э: Одоо энэ бол шороогоороо байгаа. Энээс уран гэдгийг нь ялгаад тэр шар нунтаг болгон гаргана гээд байгаа.
Буурал:Чингэчихвэл хөх толботны хувьд гурван жилийн дараа хөрс дэлхийгээс арчигданаа. Хангалттай та нар тэнэг ээ. Машинаа ч хучихгүй давхидаг та нар энэнийг арчилж дийлэхгүй ээ. Ухав уу? 
Нэг хүний хариуцлага алдсаны уршигаар хангалттай салхилаг орон зайд оршдог та нар гурван жилийн дотор бүгд энэ шар нунтаг гээчээрээ амьсгалаад хамрын болоод уушигны бүрхэвчийн үрэвслээр уушигны хорт хавдраар өөд болцгооноо тэр цагт өвгөд бид та нарын сүнсийг тоож авахгүй шүү. Эхнээсээ тэрүүгээр өвдөөд тухайн орон зайд малчин ардуудад нь илэрээд эхэлчихсэн маргахын аргагүй үр дүнтэй байгаа. 

Нэг халбагыг салхинд туулгачихад хангалттай нэг тогой мал түлэгдчихнээ.
Өөрөөр хэлбэл энийг чи бэлчээрт цацчихаа гурван жилийн дараа тэр бэлчээрт малласан бүх амьтаны уушиг нь хамартайгаа хоолойтойгоо юутайгаа түлэгдчихэнэ. Энэ хэмжээ хангалттай. Тэгэхээр эдий зүйлийн юмыг арчилж чадна гэж бодож байна уу? 
Тиймээс л ухах хэрэггүй хөх толботны хувьд арчилахад хэцүү гээд байгаа юм. Чийглэг орон зайд харьцангуй идэвхжил багатай байдаг шүү. Хуурайшилт, наршилт хоёр энэнийг бусад орноос илүү идэвхтэй болгох орон зай шүү. Чийгшилтэй оронд эрчимний түлэгдэлт харьцангуй бага явагддаг. 

Э: Уушигны түлэгдэлт бидний ярьдаг Радон хийнээс болж байна уу? Яг ямар элементээс болж түлэгдэж байна?
Буурал: Энэ чинь өөрөө нэг нарны үйлчлэлээр 36 өөр төрлийн хэм ялгаруулдаг шүү дээ. Түүнийх нь дээд хэмтэйгээр нь л түлчээд байгаа юм даа. 
Аянгат: 36-н хэм ялгадаг аа?
Буурал: Нэг нарны элчинд. Нарны элчээс өндөрөөр үйлчлэх юм бол түүнээс олонг ялгаруулж болноо. Бөөгийн эрчмээр бол 1456 эрчим ялгаруулсан. Өөрөөр хэлбэл 1456 янзын эрчим нэгэн зэрэг ялгарч болдог. 
Нарныхаар бол 36 хэм ялгана.
Бүх хүрдийг түлчихдэг юм аа. Хэсэг байж байгаад сүнсэн бие дээр ярьж өгий.

* * *
Буурал: За чингэхлээр хүрд гэдэг чинь өөрөө эрчим ялгаруулагч шүү дээ. Тэр өөрийнх нь эрчмийг давж орж ирсэн зүйлд л хэмхэрнэ үү гэхээс ижил зүйл болоод бага давтамжинд эвдрэхгүй. Гэвч хүн гэдэг бодьгал чинь өөрөө долоон төвшний эрчимэнд тэсвэртэй амьтан шүү дээ. Түүнээс ихдээд ирэхээр сүнсэн бие нь тэсвэргүй хар сүнс ч бай долоон төвшиндөө тэсвэртэй тэрнээс дээшихэд тэсвэргүй болчихдог. Онгодын хувьд давуу тал нь есөн төвшинд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл оройн хүрдний долдугаар төвшингөөс чинь дээш хоёр үе орон зай буюу нарны эрчим хүчийг, нарны элч хэмийг даахуйц тэсвэртэй чингэснээрээ хүнээс давуу болчихож байгаа юм. Ухчихав уу?

Өөрөөр хэлбэл долоон давхрага үе эрчимийн хамгаалалтын орон зай оршиж байгаа юм. Энэ нь дэлхий дээр дэлхийн хөрст орчлондоо бол хангалттай чингэтэл уулын орой руу гарахаар эрчим нь өөрчлөгдөөд амьсгалах чадамжгүй болдог биздээ. Агаарын дутагдал, элдэв тархины саажилт гэдэг нь энэ хүрднүүд тэр орон зайг тэвчихгүй болохоороо нөгөө бодьгалын идэвхжүүлэх чадамжгүй болоод байгаа юм. 

Гэтэл энэ шороо чинь наранд үйлчилсэн гурван жилийн дараа энэ эрчим үүсэл чинь: 
1. Ийм эрчмийг та нар энэнийг тэвчинэ 
2. Энэ эрчмийг та нар бас тэвчинэ 
3. Энэ эрчмийг бас тэснэ 
4. Энэ эрчмийг бас тэсвэрлэж болохуйц 
5. Энэ эрчмийг бас тэсвэрлэж болохуйц 
6. Энэ эрчмийг бас тэсвэрлэж болохуйц 
7. Энэ эрчмийг бас ийм эрчимтэй гаргаад ирэнгүүт тэсвэрлэхийн аргагүй болгоод байгаа юм . ,,,,,, Тайлбар: Энд бидэнд зурж тайлбарлаж өгөв. Мөн өнгөөр будан сайтар ойлгуулав,,,,,,


За сүүлийн гурван төвшин эрчим дээр л хүний бие хямарч эхлэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл эдгээр бүх хүрдүүд энэ эрчмийг тэсвэрлэхгүй болохоор гэмтэж эхлэнэ. Бүх заяагч хүрдүүд зэрэг гэмтэлд учирж байгаа юм. Ондоошсон эрчим үйлчлээд байхлаар чинь чингэтэл Онгод бид нар хоёрыг нь даанаа бас гэвч гуравдахыг нь бас даахгүй шүү дээ. 36 эрчим үйлчлээд байна. Онгодоос хэд дахин ондоошсон эрчим ухчихав уу. Чингэхлээр бид анагааж чадна гэж хуцаад яах юм. Хүнээс давуу хоёр эрчимтэйгээрээ хүний биеийг хоромын төдийд илааршуулж болох тэр заяагдмал чадварыг оллоо ч гэсэн биднээс давсан эрчимт үйлчлээр гэмтээгдсэн өвчлөлийг бид анагааж чадахгүй. Учир нь бид тийм хөгжлийн төвшинд очоогүй байгаа сүнсэн биетэнгүүд. 

Нарны дайтай үйлчилж байгаа нарнаас гарах эрчим лугаа үйлчилж байгаа тэр эрчмийн нөлөөг нарны ганц гялбаан төдий хэмтэй өвгөд бид дийлэхгүй ээ. Анагааж дийлэхгүй, саармагжуулж дийлэхгүй ухчихав уу. Тиймээс одоо оролдоод үхвэл хохь нь болоод хамтдаа мөхлийг л үзнэ дээ. Сүнсийг задлахад хангалттай хэмжээний амин хэмийг нь алдахад хангалттай хэмжээний эрчим үйлчилж өөрөөсөө л сүнс гэдэг чинь есөн төвшингөөсөө дээших эрчимд тэсвэргүй амьтан юм шүү дээ. Тиймээс сүнсний үхлийг чинь түүнээс арвидсан эрчмээр гаргаж устгадаг юм шүү дээ ухав уу. Энэний нөлөөлөлд гуравхан сүнс үлдэж чаднаа. Дэлхий дээр гэхдээ тэр чинь амьдрал үүсэхэд хангалттай олон сүнс биш шүү дээ. 

Аянгат: Ямар гурван сүнс үлдэж чадна гэж 
Буурал: Тэрийг хэлүүлж яахнав?
Аянгат: Сонин байна ш дээ тэр 
Буурал: Нарнаас ирсэн гурван сүнс оршиж чаднаа. Ухав уу . Наран хэмтэй тэд энэнийг тэсвэрлэж дийлнэ. Бусад нь дийлэхгүй ээ. Ямар ч зөн билэгтэн, ид шидтэн энэний идэвхжлийг зогсоож чадахгүй. Хэдэн мянган бөө нийлээд ч эрчмэн зохиолтоор давъя гээд саармагжуулж дийлэхгүй. Нэг идэвхжээд ил гарчихсан тохиолдолд. Өөрөөр хэлбэл хөрсөн гадарга дээр ирээд Хөх тэнгэр, Алтан нарыг үзчихсэн бол хүн заяаны хувьд уучлаарай болж байгаа юм. 
Аянгат: Ухлаа, тиймдээ нарны гурван сүнс л бий энд.

Э: Урд нь 50 хэдэн оноос эхлээд цөмийн бөмбөгийн туршилт, цөмийн станцын ослын улмаас дэлхий даяар тархсан байгаа ш дээ тэрийг саармагжуулах арга байдаг юм уу? 
Буурал:Саармагжуулах арга бол байна. Зогсоох арга алга. Саармагжуулах арга давс байна. Хужрын давс. Хужрын давсны орчинд энэ харьцангүй саармаг удааширсан хэм шинжээр хэмээ гаргана. 
Удаах нь нарны гэрлээс хол байлгаж чийглэг орчинд оршоох гэвч усны эргэлтийн орон зайд чийглэг орчинд хадгалчихвал дууслаа л боллоо. Тиймээс түүнийг ямарч идэвхжүүлэх шаардлагагүй ээ.

М: Сая арлын японд чинь атомын станц дэлбэрээд реактороо хөргөж чадахгүй далайн усыг аваад шууд хийгээд буцаагаад далай руу хийгээд юүлчихсэн шүү дээ.
Буурал: Тиймээ тэрнээс болж гуравдах үеийн загаснууд өөрчлөлтөнд орноо. 
Э: Аль хэдийн өөрчлөлтөнд орчихсон байгаа байлгүй дээ 
М: Тавин хэдэн оноос ашиглаж эхэлсэн үү ураныг? Атомын бөмбөг хийхэд ашигласан үеэс эхэлсэн байлгүй дээ.
Э: 1945 онд тэрнээс ч өмнө ашиглаж эхэлсэн. Японы нутаг дэвсгэр дээр бөмбөг хаягдсан тэрнээс өмнө туршил хийсэн гэхээр
М: 120 жил тэгэхээр 120 жилийн чинь дараагийн зууны 60-д оны үеэс авахуулаад л 2060-д оноос авахуулаад үндсэндээ хүний мутац, хүний өөрчлөлтөд орж эхлэх нь байна шүү дээ
Буурал: Гарнаа 
М: 60 гэдэг чин юу вэ? 30н хэдэн жилийн дараа л болох нь байна шүү дээ. 
Д: Тэр загасыг идсэн хүмүүс ч гэсэн тэгэх нь байна шүү дээ
Буурал: Тэгнээ. Хувьсалыг бол дагаад өөрчлөгдчихөж болдог юмаа 
Өөрөөр хэлбэл тогтворжилтын хувьсалын хүний үед хувьсалыг олоод байж болно. Нүцгэн боллоо гээд хүн төрөлхтөн мөхөөгүй шүү дээ. 
Д: Хүн яагаад нүцгэн болсон юм бэ? 
Буурал: Энэн шиг хэрэг хийгээд нүцгэн болсон юм. Тэгээд мөсөн галав юүлэж байж энэнийн чинь идэвхжлийг зогсоож байж өнөөгийн хүн төрөлхтөний хэв шинжийг олсон шүү дээ.
Аянгат: Яасан юм. Энэнээс болсон юм уу? Тэрийг нь хэлдээ.

,,,, Энэ хэсэгт Буурал Бөөгийн таван дайнаас болж дэлхий хэдэн удаа мөстөж галав юулсэн тухайг ярилцсан билээ. Гэвч бидний гол сэдэв нунтаг шар учраас энэ тухайг хасав. цааш явуулая,,,,

Буурал: Одоогийн хамгийн боломжит амьд үлдэхүйц газар нь энд эх газрын хавтгай төв шүү дээ. Чиндэд энэ ил гараад ирэх юм бол боломж юу ч үйлдэхгүй ээ. 
Э: Одоо энэ жишээ нь тэр Дорнодын уран одоо бол ил хэвээрэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр Дорнод аймаг чинь түүнээс 90-ээд км байхгүй юу тэгэхээр аймгийн төвд үйлчилсэн гэсэн үг үү?
Буурал: Үйлчилсэн гэсэн үг. Одоо хоёр гурван жилийн дараанаас уушигны өвчлөл тэр нутагт харьцангуй их байгаа. Түүнийг тоо судалгаанаас харж болно.
Хамгийн эхлээд энэ уушиганд нөлөөлдөг.
Одоо тэгээд салхины чигийг нь дамжаад уушигны өвчлөл ихсээд явна. Давтамжийн хувьд 2-3 жилийн хугацаатайгаар яваад байна. Их халуун жил уушигны өвчлөл их байна. Тэгээд их халуун жил гаж төрөлтийн тоо их байна. Үр зулбалттай болоод хээл хаялтын тоо их байна. Энүүгээр гэрчилж болноо. Үүний үр дүнг.

Анх тэнд хэзээ малтлага хийгдсэн тэрнээс хойших тоог түмэнд гэрчлэх аваас үнэн гэдэг нь батлагдах болно доо. Учир нь нарны идэвхжлийн зун жилүүдэд илүү уушигны өвчлөл гарч, илүү их хээл хаялт болж хүйтэн өвөлтэй жилүүдэд зудтай жилүүдэд харьцангуй бага байгааг тоо баримтаар гэрчилж болно. Учиг нь энэ бодис өөрөө хүйтэнд эрчимээ төдийлөн ялгаруулдаггүй. Бас нарны элч ихдээгүй үед харьцангуй бага байгаагаас өвчлөл уурагт биед тэгж үйлчилж байгаа юм. 

Уушигны өвчлөл, хавдар, гаж төрөлт, хээл хаялт, арьсны өвчнүүд, харшил орноо. ялангуяа наран бодьгалын харшил ихсэнэ.

Салхины эсрэг чиг дэх аймгуудтай харьцуулна. Салхины эсрэг чигийн аймаг газар нутагт өвчлөл харьцангуй бага байх нь бас нэг баталгаа. 

Зурж үзүүлэв. 

Одоо энэнд нь олборлолт хийлээ дээ. Ухаад гаргачихлаа. Салхи голчлон эндээс гарна. Салхины чиглэлийн дагуу саармагжих чиглэл рүү явна. Бүсчиллээрээ гарах ёстой. Ихээс бага руу явсан нь ажигиглагдана. Чингэтэл эсрэг талд нь өвчлөл бүр огцом буурах үзэгдэл байгаа. Салхины эсрэг чиглэлд. Монгол орон чинь салхины нэг тогтмол чигтэй байдаг шүү дээ. Харьцангуй тэгэхэд эх чиглэлд нь их гараад, эсрэг чиглэлд нь бага өдөөгдсөн байх жишээтэй. Ингэж л судалгааг өргөн хүрээнд хийдэг юм.
Ус, агаар, хөрс, шороог судалж байгаа нь газарч эрдэм юмаа хө. 

Э: Физик бол яахав дээ байгал дээрх байгаа зүйлийн хөдөлгөөнүүдийг тайлбарлах байгалийн ухаан гэж нэрэлдэг.

Аянгат: Энэ хүү болохоор тийм юм судалж явж байгаа тэгээд анх надтай танилцахдаа би одоо цөмийг судалж байгаа. Гэтэл угтай гэсэн намайг. Одоо санаа зовоод байнаа. Байгальд хор хийх гэж байгаа юм шиг болохоор миний одоо эзэмшсэн мэрэгшил8 бөө хоёр байж болно гэж үү. Аль нэгийг нь сонгох болоод байна.

Яах вэ? мэргэжлээсээ болоод маш их шаналсан байхгүй юу. Би хоюуланг нь хослуулахыг зөвлөж байсан юм.
Тэгэхлээр цөмийн юм судалнаа гэхлээр бөөтэй холбовол эерэг талаараа юу болж болох уу энэ хүүд зөвлөвөл юу мэдэх ёстой вэ?

Буурал: Эхлээд амьд үлдэх хэрэгтэй биздээ. Эхлээд өөрөө есөн давхаргийн хэмжээнд эрчмээ цуглуулаад сурах хэрэгтэй ш дээ. Түүний дараагаар судалгаа юундаа шамдаж болно шүү дээ. Эхлээд амьд үлдээдэх. Ухав уу. Үр удам аа гажиг бүү үүсгэчих. Тэгэхээр хүрдэн биеээ битгий сэвтээчихээ. Учир нь энэ цөм гэдэгтэй чинь орооцолдохоороо эрчим биеэ эвдэж л таардаг цаашлаад энэ хүүхдийн сүнс энэ хорвоо дээр үлдэхүү үгүй юу гэдэг дээр ирнэ. Тиймээс сүнс нь үлдэх хэрэгтэй. Ухаж байна уу. 

Чингэж байж дараад нь бодох хэрэгтэй шүү дээ. Энүүгээр оролдвол ийм зүйлийн уршигтай шүү гэж хэлж болно шүү дээ. Ухчихав уу?
Тэгэхдээ хэлэхийн тулд амьд байх хэрэгтэй шүү дээ. Хэлээд явж байдаг Онгод болохын тулд сүнсэн амьтайгаа байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс хамаагүй ихээр оролдож байгаад амин сүнсээ алаад хаячихав даа үр минь. Түүнээс бусдаар хэл юу гэвэл хэлэх зүйл их ч байна. Хий юу гэвэл хийх зүйл их ч байна. 

Тоост орчлонд тогтож байхын жамыг тайлах нь газарч эрдмийн Буурлын үүрэг байдаг юм. Тотгор болоод ирсэн асуудал юуг нь бодис тааруулаад дарах аргыг нь хэлээд байхыг газарч эрдмийн шид нь байдаг юм. Эрчим биеээ ханамжтай байлгадаг нь газарч Буурлуудын шид нь байдаг юм. Усгүй газар ус гаргаж ундгүй газар ундаа гаргаж байх нь нь газарч Буурлын шид байдаг юм. Ухав уу? Бодисыг мэдэж байгаа юм байна бодисын зүй тогтолоор хорвоогийн жамыг сахиулаж хүн ардын зовлонг нь арилгаж өгөх нь газарч Буурлуудын хийх үүрэг шүү дээ. 

Тэгэхдээ хорвоо дэлхийд хөрстөд амьдарч байгаа хүмүүний хувьд газарч эрдмийн Буурлуудыг тоож сонирхож эгнээ нэмж ид шидийг агсуулсан үрсүүд цөөхөн байдаг юм даа. Дээд тэнгэртээ хамгийн цөөхөн онгод бид ердөө л ерэн есүүлээ. Тэгэхэд үрт тэнгэр дөчин мянган Буурал /40000/ байна. Тэгэхээр харьцангуй өөр байгаа биздээ. Яагаад хүүхэд хийх нь тийм сонирхолтой, газар дээр суух нь тийм сонирхолгүй байдаг юм болдоо. Эсвэл өвгөд бид тэр панал гэдэг нь дутуу байдаг юм болов уу. Хахаха

Аянгат: За тэгээд өөрийнхөө алдарыг Айлтгаж өгнө дөө энэ хүүд.
Буурал: Өө өвгийг нь Алтай гэдгийн мөө. 
Аянгат: Аль отгийн 
Буурал: Урианхай, Урианхай
Аянгат: Хэддүгээр зууны үед амьдарч байсан бэ та 
Буурал: За одоо би чинь хүмүүн биеийг орхиод 260 хаврыг үзчихсэн байна даа. Амьд ахуй насандаа уул ус шинжээч байсан нутаг сэлгэн нүүж мал амьтан өсөх газрыг шилж өгч, ханилан суух газрыг шилж өгч, эмнэн домнох газрыг шилж өгч гүйдэлтэй газрыг тодолж гүйдлийг арилгадаг байсан. Гүйдлийн замыг тодолж ардуудаас хол байлгасан тийм нэгэн үйлтэй тийм л жижигхэн зайран байсан.
Аянгат: Энэ шар шороон талаар эд нарын талаар таны мэдлэг яаж байгаад арвинтай болсон бэ? 
Буурал: Манай нутагт байсан. Санамсаргүйгээр худаг ухаж байж байгаад анх гаргасан юм. Ухаж байна уу. Чингэтэл усны бүтэц ондоошоод гараад ирсэн. Мал амьтан илүү өвчлөмтгий байхыг ажсан. Тэгээд тэр усыг орхихыг ард түмэнд зөвлөж аюулаас зайлуулсан байна. Чингэж анх мэдсэн юм. Тэгээд нөгөө шороондоо үйлчилж байгаад өөд болсон юм. Хэ хээ Хээ. 
Аянгат: Судлах гэж үзэж байгаад уу? 
Буурал: Хэтэрхий ихээр үйлчилээд давс дэлбэрэхэд өөрөө өөд болсон доо. Чингээд сүнс болчихоод одоо болтол ухаж төнхөөд л явж байна даа. 
Аянгат: Дээр гараад суралцаж байгаа юм байна ш дээ. Үүнээс өмнө нэг түмэн хүн золиосолж байж дарсан түүхийг та мэдэх үү? 1600-д оны үед болсон гэл үү? 
Буурал: За тэр чинь 200-н жилийн өмнө болох байх шүү тэр чинь надаас өмнө. 
Аянгат: Тэгвэл тэр чинь 460, 500-д жилийн өмнө гэсэн үг үү? 
Буурал: Магадгүй өнөөгөөс 500 жилийн өмнөх болох байх эзэн хаанаас өмнөх үе шүү дээ, тэр чинь биш ээ эзэн хаанаас хойших шүү дээ.
Аянгат: Тэр түүх тиймээ 
Буурал: Монгол түмний хувьд хамгийн тахалтай жил 
М: Гурван отог овог сүйрсэн гэл үү?
Буурал: Гурван отог омог сүйрсэн. Тэр жил нэгэн зайран маш их хэмжээгээр эл шороог ил гаргаад ажиггүй аж төрсөн гэдэг. За дараа ярьж өгье.
Аянгат: Яахлаараа тэр шороог гаргасан гэж байна мэдэхгүй гаргачихсан юм уу? 
Буурал: Мэдэхгүй дээ гаргасан юм шиг байна лээ. Тэгээд гажиг илэрч үзэхэд нь яахлаад гээд судалж юм шиг байна. Тэгээд өөрийн хүчээр идэвхжүүлж үзсэн нь санаан зоргоор салхинд туугдаад богино хугацаанд маш их өвчлөлийг үүсгэсэн гэсэн. Түүний улбаагаар Монгол орон даяараа маш их тахал тэр жилүүдэд үүссэн чингээд юуны улмаас болов яав ийв гээд бөө нар цуглахад өвөг бичээс бичиж амиа юүгүүтгэсэн гэж үзсэн тэгээд өвчилсэн эд, эс, ан амьтан бүгдийг үзтэл илүү гар хөлтэй хүүхдийн цогцос хүртэл олдсон гэнэ. Хоёр толгойтой тугал, найман хөлтэй унага, хоёр сүүлтэй ишиг зэрэг гаж төрөлтүүд маш ихээр байсны дээр эхийн хэвлийдээ үхсэн хүүхэд ихэр ураг элгэн биеэрээ нэгдсэн мөр байхыг үзсэн гэнэ. 

Чингээд юу болов яав хэмээтэл тухайн шороог оролдож байгаад бөөгийн чадлаар идэвхжүүлээд салхинд алдсанаа бичсэн тийм бичээс байгаад чингээд хэрхэн яаж дарах аргыг нь юунд идэвхтэй юунд идэвхгүйг нь бичсэн бүрэн бичээс олж авсан гэнэ. Тэнд ард түмэнд шатааж үл болно шатаах аваас энэ аривдан гэж бичсэн байна тиймээс давс болоод хужрын найрлага бүхий элсээр маш сайн хучаад бүх ардыг тэр нутаг даяар нь элсэн хучмал үүсгэх хэрэгтэй гэж гэнэ. Харин бөө удган зайрангууд бузартай хүүр цогцсыг хараад тэсэлгүй шатаасан гэнэ. Тэрнээс хойш дахиад зургаан жил тахал монголоос салаагүй гэнэ. Харин газрын хэлсэн ёсоор нь булж давсаар арвинтай хучсан гэдэг. Нэг уул давс тэр газрыг даршилахад хэрэглэсэн гэдэг тэгээд ой болоод элдэв газраас харш шорооныг авчирч маш ихээр тэр газрыг арчилж тордсоны үндсэн дээр хэвийн болж чадсан гэж өвгөдүүд хуучлаад байсан даа. Би залуу байхдаа тэр газар очсон тийм ч сайхан газар биш улаан шороо эргэлдэж ус амьтан нь бохир тэнд хүн тогтохын аргагүй тийм л газар байлаа даа. 
Тэр хавиар давслаг шороо ихтэй, хужирсан тийм нэг газар байгаа даа 
Тэр чинь өнгөрсөн үеийн дурсгал юм шүү дээ. 

Э: Уран бол зарим ус, гүний усанд гараад энэ байгалийн юмнуудад байж л байдаг шүү дээ. Хэмжээ нь бага гэсэн үг үү.

Буурал: Идэвхжил нарны идэвхжил яг шороон эдэндээ нөлөөлөөгүй учраас тэр. Харин усан буй эдэнд зориуд ихээр идэвхижсэн нь байвал хүний биенд нөлөөлөх аймшигтай. Хэрэв усанд ихээр идэвхижээгүй үед амьд бодьгал тэрэнд тэсвэртэй байж дийлнэ. Гэвч идэвхжээд энэ давслаг орчин чинь наранд ил гараад ирэхлээр тэр эрчим нь хүний биед нөлөөлөхөөр гажиг үүсчихдэг. Өөрөөр хэлбэл амьд бодьгал тэрэнд тэсвэрлэж дийлдэггүй. 

Чингэхлээр нар үзээгүй идэвхгүй төвшиндөө энд усан орчин явж байна. тийм үү. Энд эрчмийн давс энд маш зузаан хөрсөн давхрага байгаа шүү дээ. Ингээд нарны элчнээс далд байхад усанд бага багаар тундасжаад байхад ил гарахдаа энэ усанд байх хэмжээгээр л идэвхжлийг олно шүү дээ. Нарны эрчим нөлөөлөхөөр тэр нь энэ шууд энэ давсжит орчин ил гарсанаас хамаагүй аюулгүй. Бага нэгжээр түүний ууссан усыг хэрэглэхэд хүнд тэсвэрлэж дийлэхээр байгаад байгаа юм. 

Э: За яахав манай мэргэжлийнхэн бол байгаль дээр байдагаас хэмжээ нь бол бага хамгаалж болно л гэж үзээд байдаг юм. 
Буурал: Чингэтэл идэвхжүүлээд эргүүлээд булахад энд идэвхжсэн нь их хэмжээгээр орно шүү дээ усан даа тийм бид ээ. Нараар л идэвхжүүлчихвэл болохоо байчихаж байгаа юм. Тэгэхлээр л ил гаргахын л хэрэггүй гэсэн үг. 

Аянгат: Байгаль орчин болон хүн ардыг хохироосон хүнийг Бурлууд хэрхэн шийддэг вэ? Тэр хүн үхээд очих сүнсийг нь?

Буурал: Хүний сүнс шийтгэхдээ сүнс байнаа хаа нэг газар эрлэгийн элчид баригдаад дэнслүүлжээ. Тэр хүмүүнд ирсэн зүхлийн хэмжээгээр там руу явах уу үгүй юу шийдэгддэг юм аа. Хүний зүхэлийг ихээр хураасан хүн там руу явнаа. Энэ нь эрчим биенд нь наалдаастай байж байдаг юм. Учихав уу.
Хийсэн хэргийнхээ үйлийн үрийг нугалах л ёстой. 
Аянгат: Үр удам дамжаад явах уу. 
Буурал: Тэгнээ, Зуугаас дээш бөө Тэнгэрт мэдүүлж болохгүй муу нэг хүний тухай өчиг өчвөөс Тэнгэр тэр хүнийг заавал шалгадаг. Олон Онгодууд тэр хүнийг байнга шалгаад яваад байдаг. Ухав уу тэгээд???

Э: Тэгэхдээ яахав юу л даа. Шинжлэх ухааны үүднээс бид нар энийг чинь энэ ил гарсанийг хор болдогийг мэдэхгүй. Атомын станц нь агаар бохирдуулаагүй сайн талыг нь хараад байгаа байхгүй юу.

Аягат: энэ хэсэгт удмын хоёрын баахан хувийн яриа бийг нууцлав
Буурал: Газарч эрдэм гэж ийм л юм сэтгэдэг өвгөн байдаг юм за за үдлэе.
Аянгат: За гялайлаа танд. 

За нэг иймэрхүү яриа болсон бөгөөд хэдэн гараг өмнө Газарч ЭрДэмийн Дээдэс буулган Шар нунтагны талаар лавлан асуух зуур олон зүйлийг сонордож мэдээд шинжлэх ухааны энэ талын мэдлэгтэй хүнийг олон урьж Бууралтай уулзуулсан юм. Учир нь би өөрөө энэ шороон тухай сайн муу олон зүйл сонсон мөн аюулыг нь бага ангид байхаас л сонсож байв. Атомын бөмбөгний тухай дөрөвдүгээр ангид нэг багш ярьж байлаа. Хүний арьс шууд хайлж урсав гээд л аймшигтай бүхнийг сонсож байв. Сүүлд том болоод Японд Хирошима, Нагасаки хотуудад очихдоо түүхийн музейд нь үзэж байсан учраас энэ төрлийн бөмбөг, үйлийг үзэн яддаг болсон юм. Хамгийн сүүлд өөрсдөдөө үхэл бэлтгэчихээд үйлээ үзэн далайн усыг асган сандрах японы мэрэгжилтэнгүүдийн аргаа барсан үйлдлийг зурагтаар харин ч нэг сайн харж байлаа. Хажууд нь далай, мөн баян гэгдэх тулдаа л арай гэж аргалах аядсан ч маш их хорыг далайд юүлж, өөрсдийгөө хордуулсан Япончууд генийн өөрчлөлтөд нэрвэгдэн мөхөл рүүгээ талийх ирээдүйн хорыг санахаас айдас хүрнэ. 

Гэтэл хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөх үлгэр шигээр мөнгөнд санаархах эрх баригчид үгүй ядахдаа л газарзүйн ямар ч мэдлэггүйгээ гайхуулах юм. Улс орон бүр өөр өргөрөг, уртрагт оршдог. Цаг агаар, салхины өөрчлөлт, халуун хүйтэний заагаа ч мэддэггүй бололтой. Энэ байгаа газартаа л хүн дасан зохицон амьдардаг. Японд амьдарч байхад Монголоос хийсч ирсэн шар шороон шуурга хамаг юм бузарлачихлаа гээд л сүйд болоод байдаг байсандаг тэд. Харин одоо тэд хогоо манайд булшилбал бас л салхины ам дагуу учир яанам дээ ККК. Хаалт босгоод нэмэргүй учир нь агаар буюу хийгээр л яваад оччихно. 
Бид ч яахав дээ. Тэнэг эрх баригч толгой нартайгаа л хамт хордож үхэцгээнэ. Ус, Агаар, Шороо гэдэг хүнийг хөгшин залуу, баян ядуу, эрх мэдэлтэй мэдэлгүйгээр нь ялгадаггүй. 

Монгол оронд нэг түмэн хүний аминд хүрч байж дарагдсан цацрагийн хордлого болсон түүхийн тухай дараа бичиж оруулна. Домч нар бөө нар энэ хэргээс болж их үйлд орооцолдсон тухай өөр нэгэн Буурал бидэнд ярьж өгч байсан юм. Тахалтай гээд л газар оронд хориг тавьсан тухай бий. Газар дээр нь гурван бөө буюу нэг удган, хоёр зайран голомтод нь байсан бөгөөд тэр түм хүнээс энэ гурван хүний амь л Тэнгэрт дэгдсэн боловч сүнсний гүн гэмтэлтэй учир дахин хүн болох заяа байхгүй. Мөн удамдаа буух чадваргүй болсон гэсэн. Бусад үрэгдсэн бүх хүний сүнс мөнхөд үгүйрэн гэмтэж ор үгүй болсон учраас дахин хүн байтугай амьтан болоогүй тухай дурссан. 

Хэдийгээр энэхүү гол үйлийг хийсэн хэрэгтэн зайраны сүнс гэрчлэхээр дуудагдан ирсэн ч тухтай бууж чадахгүй, маш их гэмтлийн улмаас хэдхэн дохио өгөөд л явсан. Харин тэдний цогцосыг болон газар оронд ажилласан хоёр дахь хавьтлын Зайран бөө энэ талаар нилээн их мэдээллийг бидэнд өгсөн билээ. 

Харин дээрх ярилцлага нь гарсан зайран болбоос бүр сүүл үеийн тэр хэргээс хойших үеийн зайран бөгөөд түүний үр, удамын балчир нь бас газарч эрдэмд хичээнгүйлэн буйтай холбоотойгоор дуудагдан ирсэн билээ. 

Удмынх нь балчир нунтаг шар шороон тухай орчин цагт биднээс илүүтэй мэрэгшсэн учраас би дуудан уулзсан билээ. Одоо түүний ярьсаныг нь оруулая. Чухам дээрхи Буурлын удмын хүн нь бас л энэ цаг үед газарзүй, физикээр мэрэгшин, шинжлэх ухаанд зүтгэн яваа учраас надад энэ хоёр хүнийг уулзуулан хооронд нь танилцуулах, яриулах, удмыг нь мэдүүлэх маш сонирхолтой маш сайхан байлаа. Бодоод үздээ гоё байгаа биздээ. Буурал өөрийн үрдээ өөр юмнаас эрчим гаргаж болох тухай, бас их олон нууцуудыг үрдээ захин байгаа нь сэтгэл хөдөлмөөр байлаа. 

Хэрвээ энэ хүү Буурлынхаа хэлснийг ажил хэрэг болгон судлан үзэх аваас НОБЕЛ авахаар л зүйлсүүдийг хэлж өгсөндөө. Учир нь Монголчууд одон орон, цаг агаар, анагаах ухаан, сүнсний мэрэгшил, нийгэм төрийн ухаан болон бусдад урдаа улаан хөлтөн гишгүүлэхгүй бардам бахдам мэдлэгтэй ард түмэн байсныг хүлээн зөвшөөрөх цаг тун удахгүй ирж байгаа билээ.
Үгүй дээ л гэхэд дэлхийг юу яаж хэрхэн эргүүлдэг тухай шинэ мэдээлүүдийг өгч байв.

Ер нь Дээдсүүд манай орчин цагийн шинжлэх ухааныг хоёрхон юм судладаг хоосон хэмээн шоолдог. Байна, Хэрхэн байхав гэж л судлахаас биш та нар Есөн учгаар нь судлаж мэддэггүй хэмээн шүүмжилдэг.
Харин Монголчууд алив юмыг дор хаяж гурван онолоох суурь болгон тайлбарлаж, дээр нь ТАВ, ДОЛОО, ЕСөөр замба тив буюу одоох онолууд мөн далд ертөнцтэй холбож бусадтай нь уялдуудсан АРАВ, ХОРИН НЭГТИЙН онолоор батлан нотлож хэлэх үггүй мадладаг юм. Иймээс л нарийн мэрэгжлийн маш өндөр мэдлэгтэй эрдэмтэдтэй нь ном хаялцах л болно гэж хэлэх бөгөөд юутай эхлээд суурь онол болон бусад бүх анхдагч язгууруудаа ном болгон бичүүлж байгаа билээ. 

Орчин цагийн физикч мэрэгжилтэй үр нь: За өөрийн мэдлэгийн хэмжээнд шинжлэх ухааны зүгээс тайлбар хийе.
Ураны насаар дэлхийн насыг тогтоодог бөгөөд үүнийг дэлхий анх үүссэхэд байсан гэж үздэг. Уран нь байгаль дээр Уран-238 нь 99,27%, Уран-235 нь 0,72%, Уран-234 нь 0,0055%-ийн агууламжтайгаар тархсан байдаг. Уран нь хар тунгалганаас 1,7 дахин их жинтэй. Массыг нь үелэх сестемээс хялбархан харчихаж болно. 

Нар, сарнаасаа алслагдана гэдэг бол энэ ойлгоход их хялбар энэ уран хэвээрээ байвал их хүнд бодис гэдгийг бүгд мэднэ үелэх систем ойрхон байвал хар болно түүний цөм дэх протон, нейтроны тоо 238 бөгөөд эдгээр бөөмсийн маш их нягтрал юм. Энэ задраад байвал эдгээр бөөмс их орон зайг эзэлж дэлхийн жин төдий хэмжээгээр багасна. Ус мөс хоёрын мөс нь хөнгөн байдагтай адил бөөмсүүд сийрэг болж их хоосон орон зайнууд гарч ирж хөнгөрөөд байна гэсэн үг. Сансарын гол хүч бол таталцлын хүч бөгөөд гравтацын хүч массаас хамаардаг. Дэлхий масс хөнгөрөөд ирэхлээр түүний дагуул болох сараа татах хүч нь багасаад зай нь холдох нь ойлгомжтой юм. Энэхүү хүчний үр дүнд л сар дэлхийг тогтмол зайнд тойрч байдаг. Мөн нарнаасаа салчихгүй нараа бид тойрон эргэлдэж байдаг билээ. Гэвч үүний задрал нь задарсан бүх бодисуудын нийлбэр нь анх байсантайгаа ижил шүү дээ гэх байх гэвч масс буюу жин бол сийрэгжилтээс их хамаарч байгаа юм. Мөс хөлдөхдөө усны молекулуудын дунд ихээр агаар багаа учираас л уснаасаа хөнгөн болоод байгаа шүү дээ.

Бид цөмийн эрчим хүчийг гаргах үйл ажиллагаанд зөвхөн Уран-235 изотопыг ашигладаг бөгөөд түүнийг нейтрон цацрагаар үйлчлэн задалж түүний түүнээс гарах нейтрон цацрагуудыг удаашруулах, хурдасгах замаар цөмийн урвалын үйл ажиллагааг удирдаж явуулдаг билээ.

Бид энергийг зөөвөрлөж байгаа зүйлийг л цацраг гэдэг билээ. Энерги гэдэг бол эрчмийг хэлнэ.Тэгэхээр эрчим хэм гэж байгааг цөмийн урвалаас гарч байгаа цацрагууд болоод урвалын бүтээгдэхүүн цөмүүд гэж ойлгох хэрэгтэй.
Мөн нарны цацрагт нейтрон цацраг байдаг тиймээс ил гарсан Уран-235д нар нөлөөлж цөмийн урвал явагдах бүрэн боломжтой болж байгаа юм. 
Мөн бид нейтрон цацрагаас хамгаалахдаа бид Устөрөгч буюу Устөрөгч ихээр /лааны тос гэх мэт/ агуулсан матералиар хамгаалалтыг хийдэг билээ. Тэгэхээр буурлуудын хэлсэн шинжлэх ухааны мэдлэгтэй таарч байгаа юм. Хөрсөн дороо аюулгүй гэдэг бол хөрсийг бол нейтрон цацраг нэвтэхгүй наана нь сааран зогсдогт байгаа юм. Яагаад хөрсөнд нейтрон цацраг саараад байна гэхлээр өвөг дээдсүүдийн болоод бидний болоод амьтад, мод, ургамал, амьд биет бүр уурагт буюу органик нэгдлүүдээс тотсон байдаг. Оргоник нэгдлүүд нь нүүрс, устөрөгчийн нэгдлүүдээс тогтдог. Тэгэхээр газрын хөрс нь устөрөгчөөр баялаг ягаад баяжсан гэхлээр амьд биетийн хүүр, ялзмагаар үргэлж баяжигдаж байдаг байна. Тийм учираас өнгөн хөрсөндөө нарнаас ирсэн нейтрон цацраг сааран уран байгаа газарт хүрч очдоггүй байна.

Уран яагаад эрчим цоожлогч болчиховоо гэхлээр бид гамма цацрагийн үүсгүүрийг ядуу ураныг ашиглаж хамгаалалтын контейнер хийдэг. Гамма цацрагийг уранаас илүү сайн шингээдэг материал байхгүй.Хар тугалганы дараа маш өргөн дэлгэр хамгаалалтанд ашигладаг материал билээ. Тэгэхлээр нарнаас ирсэн гамма цацраг маань өнгөн хөрсийг нэвтлэн өнгөрөөд уран байгаа газарт шингэн цааш явдаггүй байх нь тэгэхлээр эрчмийн цоожлогч болж байгаа юм.

Дэлхий яагаад тэнхлэгээ эргээд байдагийг ердөө бодож байгаагүй байв. Нэтээс нэлээн хайж үзэхэд эргэлтийн үр нөлөө ашигийг л /өдөр, шөнө болдог гэх мэтээр/ тайлбарсан болохоос өөр юм олдсонгүй. Хэдэн хүнээс асуухад анх дэлхийг бүрэлдүүлсэн хэсгүүдийн анхныхаа хурдыг хадгалаж байгаа буюу энерцийн хуулиар тайлбарладаг бололтой. Энерцийн хууль бол битүү ямарч гадны хүчин зүйл нөлөөлөхгүй байхад боломжтой бөгөөд дэлхийг гадаргуу мөлгөр, толигор ямарч үрэлтгүй байвал л анхныхаа хурдыг хадгалаад байх боломжтой юм. Гэтэл дэлхийн гадаргуу мөлгөр биш бөгөөд төрөл бүрийн гадаргуутай өндөр, өндөр уул толгод, тал гээд хотгор гүдгэр байдаг хэмжээн хувьд томч дэлхийн гадаргуу эргэлтэнд үргэлж саад учируулсаар байгаад аажим аажимаар зогсох нь ойлгомжтой юм. Энэ нөлөөлөлийг өндөр олон давхар байшингаас ажиглаж болно байшингийн дээд давхар, дээвэр үргэлж савалж байдаг бөгөөд энэ салхинаас биш дэлхий эргэлттэй холбоотойгоор тайлбарлагдана.

Тэгэхээр эрчим цоожлогч буюу уранд гамма цацраг бүрэн шингэж тэр их шингэсэн энерги нь дэлхийг тэнхлэгээ мөнхийн эргэлдэж байх кинетик энергийг нөхөж байх үндэслэлтэй болчихож байгаа юм. Тэгэхээр уран нь дэлхийн хөрсөнд зохих хэмжээгээр тархсан байх учиртай энэ тархалт өөрчлөгдөж ухаад гаргаад энд тэнд зөөвөрлөөд байвал дэлхийн тэнхлэг үүнээс хамаарах учираас өөрчлөгдөх нь ойлгомжтой юм.

Уран нь нарны гэрлээр идэхжин задарч байгааг одоо болтол нээж чадахгүй байгаа нь байгаль дээрх уран нь нийт уранаас маш өчүүхэн хувийг эзлэх бөгөөд 0,7% байдаг билээ тэгэхлээр энд задрал явагдахад бусад ураны изотопууд нь задралаас гарах цацрагууд болоод энергийг хааж өөртөө шингээснээр багажинд хүрч мэдрэгдэхгүй болгочихож байгаа юм. Мөн тэгээд бас Уран-235 изотопыг илэрүүлэхэд хүндрэлтэй байдаг Радий-226-ийн шугамтай давхцдаг учираас. Гэвч яг энд анхаарлаа төвлөрүүлээд Уран-235 изотопын багасаж байгааг тогтоож болох юм их удаан урт хугацааны ажил болох юм.

Ураны нарны эрчмийн нөлөөгөө явагдаж байгаа идэхжил нь цөмийн тогоонд явагддагаас бага 36 байгаа нь бас үүнтэй холбоотойгоор тайлбарлах болов уу. Дэлбэрэх орчин нь ураны бусад изотопод дарангуйлагдчихаж байгаа юм.

Мөн тэгээд одоо нарны идэвхжилээр задарсан нь ямар ямар изотоп болоод ямар ямар 36 төрлийн цацраг, бүтээгдэхүүн цөм болдогийг одоо болтол тогтоогоогүй учир энэ нь агаарт тарснаар хүн амьтанд нөлөөлчихсөн байх магадлалтай юм.
Мөн тэгээд цацрагтай хөрсөнд ургамал сайн ургадаг нь баталгаатай бөгөөд Дарханд одоо ч гэсэн ургац өндөр болц сайтай тариа авах шинэ сорт гарган туршиж байгаа нь үнэн билээ. Мөн Дорнодын нутаг дэвсгэрийн өвс ургамал ямарч аймгаас өндөр шигүү ургаж байгааг ажиглаж болох юм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.