Saturday, February 2, 2013

Зуун хувь тасрах нь тасархай

Зуун хувь тасрах нь тасархай

Хэдэн жил бөөлсөн нөхдүүд шал худлаа л өөрсдийгөө зуун хувь тасардаг хэмээн гайхуулдаг ч үнэндээ үргэлж тасардаггүйгээ хэлэхээсээ ичдэг юм байхдаа.

Шинэ залуу улаач нарт Онгод биеэнд чинь суусан үгүй байгааг хэрхэн мэдэх тухай бичье.
Онгод орсон үед ерөнхийдөө чи өөрөөрөө байгаа мэт болоод байгаа юмыг мэдээд байгаа боловч шалгах хэд хэдэн арга бий. Чиний бие энгийн биш байдаг. Ямар нэг хүнд юмаар
даруулсан мэт, нэг бол цаас мэт хөөрөх гээд байгаа мэт, бөгтийвөл өөрөө хүчлээд тэнийх гэхээр болохгүй. Хөл хүнд оргих юмуу, эсвэл тогтохгүй хөнгөрч үсэрмээр санагдах. Энэ бол биенд чинь сууж байгаагийн шинж. Цаг хугацаа, орон зайны баримжаа муу болдог. Нэг л их удаагүй арваад минут л болсон гэж бодтол хэдэн цаг болчихсон байх жишээтэй. Өөрийгөө урагшаа хараад сууж гэж санаж байтал сэргэхээр буруу хараад суусан байх. 
Алив юм хоёр талтай байдаг. Хэрвээ чухал үйл хийж буй бол 100 хувь тасарвал Онгод өөрийн чинээндээ тултал үйлээ хийж чадах ч үүнийг хамгийн сайн хэмээх нь буруу. 100 хувь гэдгийн учир юу вэ. Улаач өөрөө ухаан мэдрэлгүй, юу болсноо мэдэхгүй байхыг л хэлдэг юм даа. Иймээс л түшээ зайлшгүй шаардлагатай байж элдэв үйлийг нь зохицуулан, унаж түлэгдэхээс сэргийлж, хүн чад хийлгэхээс хамгаална.Муу нь ийм байгаад байвал Улаач нь өөрөө юм сурахгүй, мэдэхгүй. Түшээгээсээ л хам хум сонсохоос биш бүх зүйлийг мэдэрдэггүй. Гэтэл түшээ нар тэр бүр бүгдийг тогтоон яг Онгод шиг хэлж чаддаг билүү. Хэрэв Онгод хилэгнэсан үед түшээгүй байх үе таарвал хүний амийг авчихсан байвал Та яах вэ. Хуулийн өмнө Би биш Онгод гэх үү. Онгодын хилэнг дарж тайтгаруулж, зөөллөж өгдөг нь улаач  өөрөө. Мөн түшээ гол үүрэгтэй.
Нөхөр Түмэн Онгодын Чуулганд ирж оролцоод явсан юм. Нэг удаа нэг улаачтай хамт машин тавихаар явлаа. Хэсэг хугацааны дараа утас дуугарч авахад нөхрийн дуу маш түгшүүртэй айсан сандарсан өнгөтэй байхаар нь хамгийн түрүүнд түгшүүрийн дохио Маша бас юу болгосон бол гээд жирс хийв. Нөхөр: Хөөөөөееее, энэ нөгөө чиний хамт явуулсан хүн хэн билээ, хэн билээ. Юм нь орчихсон юм шиг байнаа. Яах вэ? Яаж гаргах вэ? Аймаар юм бэ яасан ёооёоёоёох, Намайг бүр айлгачихлаа гэх юм. За хурдан сүү олоод уулган Тайвшруулаад, Онгодтой хэрхэн ярилцдаг билээ санаад тайван аргадаадах гэхэд За би сүүнд явлаа гээд утас тасрав.
Улаач маань манайд ирээд 21 нээс хойш Хатан Онго маань буусангүй. Харин нэг жанжин гээд аймаар ааштай нэг зайран орж ирээд Түшээ нар ч айгаад юм ярихгүй байна. Хатантайгаа байхад ямар амар байлаа. Сайхан яриад, айхгүй байсан гэв. Тэр үед гадны хоёр ч хүн ирчихсэн манай Онгодууд үйл хийж байсан бөгөөд ... Дагаад л хамт явж л байна. Энд буулгаад үз дээ. Онгодуудыг ийм тиймээр нь ялгаж дураар ярих юм гэхэд тэр буусангүй. Гадны хүмүүсээс санаа зовсон бололтой явлаа гээд гарсан юм.
Гэтэл Онгод нь гэрээс гараад л хачин болгож орхижээ. Нөхөр дараа нь болсон явдлыг ярихдаа эхлээд тэр түүний араас машинаараа дагаж явжээ. Нөхөрийн машиныг дулаан грашд хийж өгөхөөр зам заах ёстой байсан юм. Тэгснээ л машиных нь гэрлүүд анивчаад л хажуу тийшээ замбараагүй мурилзаж явж гэнэ. Машин барьж чаддаггүй юм бол уу, юутай ч удаан явъя гээд удаан явж гэнэ. Сигнал дуугарах хирнээ машин нь зогсохгүй юм гэнэ. Бүр гайхаж байтал сүн гээд л гүйцэд түрүүлээд давхив. Араас нь хурдлах зуур өнөөх машины аваар ч асаж унтран мурилзан явсаар маш хурдан очих газраа очоод л жолооч хүүхэн үсэрч гарч ирээд л машинаа тойрч үсрээд л, архираад л, гараараа машины толио пад хийтэл алгадаад эвхэв. Тэгснээ л машинаа дэлсээд авах юм гэнэ. Манаачыг нь загнах гээд дайрч байснаа машинаа тойроод л үсрэх юм гэнэ. Нөхөр түүний машинд суун ээжийн гадаа хүргүүлэхдээ айсандаа яаж очсон, юу болсноо ч санаагүй бөгөөд дахиад л ширүүхэн байхаар нь зугтах дөхжээ. Ёооооёоёоёо аймаар аймаар, ямар аймаар юм бэ. Хариугүй зодуулчих дөхлөө. Осолтгүй л дээдсийн нөхөр болохоор зодоогүй байх гэх түүний яриаг сонсоод элэг хөшив. Нүдэнд харагдтал нүд нь гурвалжилж байгаад л ярьж өгсөндөө.   Нөхрийг дөнгөж утсаар яриад сүүнд явах зуур би улаач руу залгав.  Хэхэхэхэ...
Пааааууууузз...... Утсаар ярьдаг Онгод байдаггүй гэл үү. Тэгүүл бас байнаа. Утасны цаанаас бүдүүн хоолой архиран арррррр гэж байснаа л Аааааааааөөөөөрррршооооооо, аааааөөөөөөррррршооооо гэх юм. Бас Өршөөтэйгөөө хахахаха. Би тайвшруулан ярилаа. За амгалан байгаарай Буурал минь ээ. Улаач үрээ амгалан байлгаарай. Замбын хөсөг тэрэг хэцүү шүү. Хилэнгээ татаж хайрлаарай. Өршөөгөөрэй гээд л гуйхад Ааааааааррррррр Ааааааааииииии, ААаааөөөөөррршшшөөөөооооо гээд л бас бүдүүнээр хэлснээ бас юу гээд байвааа яриад байв. Гэтэл манай Онго шууд дайрч орж ирээд Сөөөөк гээд чанга хашгирав. Гэнэт утасны цаанаас нөгөөх бүдүүн дуу чинь нарийхан дуугаар солигдоод: Яааанааа би байнннннааааа, Би өөөрөөө болчихлооо гээд нарийхан айсан чичирсэн дуугаар сандран хариулав. Яасан амархан өнгө нь солигдож ямар инээдтэй юм болов оо.  Удалгүй нөхөр ирж сүү уулган тайвшраад машинаа барихтайгаа болоод нөгөөх улаач явжээ. Харин улаач нь дараа нь уулзан ярихдаа: Манайхаас гараад л бие дээр базан дарж буй мэт хүнд оргисон ч тоохгүй машиндаа суугаад явчихаж гэнэ. Гэтэл зам зуур дайрч орж ирээд машины бүх л зүйлүүдийг дарж, цохиж, рулийг нь булаалдаж гарчээ. Улаач маш их хичээн ухаан алдахгүйг бодон айж гуйн аргадаж байсан ч Архираад л уурсаад машиных нь дохиог анивчуулан, яг л согтуу хүн жолоо барьж байгаа мэт болоод байхаар нь сүүлдээ аваар гаргахгүйг л хичээн зам руу илүү анхаарахыг хичээн бие болон оюун санаагаа булаалдаж гарчээ. Нэг гар нь жолоогоо барьж нөгөөх нь бүх л товчлууруудыг даран цохиж, хөдөлгөж гарчээ.
Манаачыг хараад уурсан загнах гээд байхаар нь амыг нь татан өөр тийш нь анхаарлыг нь хандуулснаас архираад байжээ. Биеэсээ гаргах гээд үсчин сэгсэрсэн ч гарахгүй зууралджээ. Өөрөө харин үхтэл айжээ. Айсандаа таньдаг хэд рүүгээ зөвлөгөө хорьж улам уурсчээ.  Тэр манайд буулгасангүй гэж уурлаад замдаа улаачыгаа дэглэж өгчээ. Хааны өргөөнд буун, хаантайгаа хамт хөөрөлдөх нь үнэхээр сайхан санагдаа биз. Гэтэл улаач нь аваад явснаас болж ёстой нэг тонгочиж өгсөн байв.
Харин тэгэхээс тэгэх гэсэн мэт энэ улаач маань 100 хувь тасрахыг мөрөөдөн, өөр бөөгөөс ингэдэг гэж сонсоод  надад нилээн эргэлзэж байсандаа. Харин сая л нэг хаширч Ээ Бурхан минь. Ёстой аймаар замаар яваад аваар хийх вий л гэж үхтэл айлаа. Ёстой аймаар дайрч надад дийлдэхгүй мөн ч их зовоов. Юун хүн амьтнаас санаа зовохдоо  манатай яаж гаргах вэ л гэж бодож ноцолдлоо гэсэнсэн. Харин ч шөнө явсан тулдаа зам чөлөөтэй, цагдаа ах нар унтаж байсандаа болж.
Цагдаа зогсоогоод шалгахад согтуу биш хирнээ Би биш Онгод гээд байвал Шар хаданд ачих байхдаа. Эсүүл жолоочыг нь хуурай эрүүлжүүлэхэд, машиныг нь журмын эрүүлжүүлэхэд оруулахын бол уу. Ямар ч байсан заалтууд нарийвчлалтай болох байх. Жолоочын эрүүл мэнд асуудалтай гэхийн бол уу. Гэтэл шинжилгээ хийвэл нэвт эрүүл байх биз. Жолооны дүрэмд Онгод машин жолоодвол авах арга хэмжээ гэсэн заалт яваандаа орох нь байна даа яана одоо. За ямартай ч Онгод нь орсон жолоочтой маань Онгод нь орсон цагдаа таараагүй нь яамайдаа. Хоёр Онгодтой нөхөр яах байсан болоо. Налчихсан биш орчихсон нөхдүүд хахаха. Бодсон чинь хошин шогийн тоглолт үзэх мэт санагдлаа.
Ер нь хөсөг тэрэгтэй явж байхад Онгод дайрч орох зүйл их байдаг.Би бол өөрөө барагтай машин барихгүй байхыг хичээдэг болсон. Багшийн отогт анх удаагаа нийтийн бөөлөөнд нь очих  үед Онгод уурсан юмаа өшигчин явж байхдаа эгнүүлж тавьсан машинуудыг хараад очиж бариад явчих гээд байсныг би арай гэж тогтоон барьж бас тонгочиж өгсөн билээ. Уурандаа тэнд бас бууж байсан өөр Буурлуудын чемоданыг өшиглөөд авсан ш дээ. Би явахгүй тэнд очиж бөөлөхгүй гэхэд юу гэжийгаан гээд зөрөөд очсон бөгөөд хамгийн сүүлд боссон учраас үүдэнд суух суудалтай байлаа. Үүнд нь уурсаад тэд намайг нүд болгосон ш дээ. Үгэнд орохгүй ирж буулаа чи, одоо явна гээд машинуудыг хараад л байгаа юм чинь.  Азаар би хүн гуйж ирсэн бөгөөд өөрөө машингүй байсан тулдаа арай ч хүний машин аваад явчаагүй.
Нөхөр маань ч айж чочоод болж болж. Намайг л уурлахаараа аймаар гэж боддог тэрэнд өөр бас аймаар хүүхэн байдаг шүү гэдгийг харуулсан нь болж. Учир нь тэр улаач над шиг бас том биетэй болохоор нөхрийг бол машин даваад алга болж хийстэл нь алгадна шүү дээ. Надаас ч аймаар эхнэр байдаг гэдгийг цээжилж авбал өөрт нь бас чочоо өгөг хэхэхэ.Би бол Онгодоо оруулахгүй уурлаж айлгадаг бол өөр хүүхнүүд Онгодтойгоо нийлээд зодчихно  гэдгийг санаж сэрж явбал зохилтой. Ккк.
Бас нэг удаа Соно зайран хүүүеееее гээд байхад л мөстэй зам дээр хаазаа улам нэмээд нэг машин яг хөндөлдөөд эргэж байхад нь хариугүй нялах дөхсөндөө. Яг тулгаад замын хажуу руу даран хашлага төмрийг нь махийлган машинаа ямбийлгаж байж санаа амарсандаа. Эв эрүүл, сав саруул, ээжтэйгээ, аавтайгаа явж байснаа тэр машин эргэх яг тэр мөчид хурдаа нэмээд мөсөн дээр тэшүүрдсэн нь мэл гайхмаар. Харин Буурлууд нт хээв нэг буултан дээрээ ирэх гэж байсан гайг л хөсөг тэрэгт чинь гаргалаа. Энэ жил гарах гурван хүний амийг л хаалаа юун сүртэй юм. Эвдэлснээрээ бид буруутай бол тавин гарагт засаад өгөмз гэж томорч байгаад л засч өгсөн дөө. Газар дээрх ганц унааг минь ямбийлгасан болохоор мөн ч их уур хүрч байлаа. Зүгээр байсан газраас л мөнгө гаргаж урсуулаад намайг хорлоод байх юм гээд нөхөр боож үхэх дөхөж байв. Хэн гурав нь ч талийх байсан юм гээд тооцоолбол өмнө эгнээнд байсан Гэгээн бид хоёр л лавтай чад хийхээр байршил нь баттай байсан юм. Харин нөгөө нэг нь Соно өөрөө юу, ард суусан аав нь уу аль нэг нь баябааая болох байжээ. Гэхдээ л заргалмаар өөрөө л огцом  хурдаа нэмээд очоод мөргөсөн биз дээ. Энэ Буурлуудын асуудал бүрхэг бөгөөд хэцүү. 
Соно зайраны тухайд бол Онгодын боол гэдгээ сая л ойлгосон байх даа.
Одоо бол хүчтэй, сайн зайрангийн тоонд л орох цэцэн цэлмэг Буурлуудтай залхуу л болохоос хийхээ тулбал чинээнд нь тултал хийдэг. Түрүү долоо хоногт өглөө эрт утас дуугарав. Соно зайрангийн найз нь: Нэг л бишээ, Онгод нь орчоод байх шиг байна. Манайд хоносон юмаа. Яавал дээр вэ гэж асуув. Хэрхэх тухай би зааварчлага өгөөд жаахан байгаад утасдтал Соно: Одоо гайгүй, гэхдээ хэдхэн минут болоод л татаад байна. Өргөө явж буухгүй бол болохгүй нь гэлээ. Би эмнэлэгт байсан учир зайрангуудад дуулган хамт явуулав. Өдөр тийш тэд утасдав. Соно зайран ухаангүй болчлоо л гэнэ. Татаад байна л гэнэ. Тэгснээ Хатан Онгод нь орж ирээд: Автай Хаан хилэгнээд сүнсийг нь аваачаад барьчихаад байна. Улаачынхаа амийг авна гээд догширчихлоо. Хурдан Аянгатад хэлж Онгодуудыг нь хориулаадах. Арван гараг хураалгах хэрэгтэйг дамжуул гэсэн л гэх юм. Ямар юмандаа хилэгнээд байгаан гэсэн баахан л юм хэлж гэнэ. Соно гуай баар саванд орж ёс бус газраар явж, ёс бус ааш гаргаж, Автай хааны гурван зуун жилийн хөдөлмөрийг үгүй хийсэн ялтай учир амийг нь авнаа л гэсэн гэнэ. Аминаас хайртай Хатныг нь гомдоов л гэнэ. Буруу хазгайд мөргүүлэв л гэнэ. Үнэмшимгүй үлгэрүүд амилж бөөн юм болов.
Харин энэ удаа би биш олноос олон улаач нар бас олон найз нар нь гэрч болж байгаа нь энэхүү үлгэр гээчүүд үнэнийг нотолно.
Автай Хааны дурлалын түүх намраас эхэлсэн билээ. Соно зайран нэг удаа: Ээж би Каножётой болсон. Үерхээд хоёр хонож байна гэж утсаар мэдэгдэв. Юууу?? Болиорой чи, хоёр хоногийн Каножё гэж юу байдын хоёр жил болсноо танилцуул, бас соличихвол түвэг зүгээр гэж уурсав. Зааа гээд л утас тасрав. Соно өөрөөсөө эгч үзэсгэлэнт хүүхэнд нугасгүй болж гэнэ. За тэгээд л өвсөнд чүдэнз зурсан аятай л үйл явдал өрнөчихөв. Тэр хоёрын учралд би буруутав. Соно зайранг дагуулан Хадам Буурлуудаа өргөөний ажилд туслаж өч төчнөөн ирсэн хүмүүст тусласангүй, залхуу хойргоор нь дуудаж байж арай гэж дагуулж явсан юм. Гэтэл өнөөдүүл чинь тэнд хатнаа олоод харчихаж, өнөөх Хатны улаач нь тэр үед босоогүй зүгээр л жолооч хийн найздаа туслан юм сонирхож явжээ. Гэтэл Соно зайранг харуут биеэр нь тог гүйгээд гар нь чичрээд уйлаад орилоод болохоо байсан гэнэ. Өөрийгөө ер бус болсонд гайхаад надад үзүүлэв. Онгодтой л охин байна. Хатан байна даа гээд өөр бусдаар явж шалгуул гэж билээ. Өнөөх нь явсаар Соно дээрч очиж гэнэ. Онгодтой байтугай бүр ойрын нөхдүүд маслочихгүй юу. 
Автай Хааны хайртай хатан буюу өмнө төрөлдөө хорлогдож үхсэн хатаных нь улаач гэнэ дээ. Би яалтай билээ, юултай билээ. Онгодууддаа захирч дийлэхгүй нөхдүүд Онгодын нөлөөнд ороод дурлалцаа биз. Өөрөө өөрсдийгөө олохоор учир нь олдоно биз. Ер нь одоо сайхан байгаа ч олон жилийн дараа энэ манай хүү өөр юм хумтай болоод сүйд болуул яана. Эхнэр тэжээх байтугай өөрийгөө тэжээх чадваргүй оюутан хүн олонд нэртэй онцгой бүсгүйг хэрхэн тэжээнэм. Өнөөх нь ч мөнгөгүй, хоосонг нь мэдээд хаяна биз. Ай мэдкү мэдкү өөрсдөө аль алиа л араа бодох л хэрэгтэй зүйл хэмээн олон юм ярьсангүй. Аавд нь ховлоход: Эгч нь ямар хамаатай юм. Манай энэ залхуу замбараагүй, салан задгайд хүн олдож байгаа нь их юм. Өөд нь татаад явбал чамд л амар биз. Чамд эрхлээд байх нь багасна гэнэ үү. Күүүэээ энэ эрчүүд үү. Эрхлэх наадахаа л бодохымаа. Эр хүн гэж эхнэр авбал тэжээж тэтгэх чадалтай байх ёстой гэдэг үзлийг би барьдаг хүн. Хүнийг авсан бол заавал авч явах ёстой байтал юуны чинь эрхлэх, халамжлуулах. Хар хог чинь хар залуудаа бас ийм л бодолтой надтай наалдаж дээ хар хог гэж уурсав. Гэхдээ одоо тэр амьдралаа авч яваа. Аа их олон юм болж байж арай гэж л авсанд орохын өмнө л бид хоёрын амьдрал тэгширч байгаа юмсан. Яана доо одоо. Заза энэ Буурлууд нь мэдэж байгаа биз гээд бодохоо болив.
Хүмүүс олон янзаар ярив. Бүсгүйг мэддэгүүд нь маш авхаалжтай, ажилтай охин. Соно зайранг чирээд л явчихна гэх юм. Зарим нь пээх хэрэглээ өндөртэй, Соно зайран удахгүй гологдон хаягдана яана л гэх юм. Ийм л үйлийн үртэй хоёр амьтан өөрсдөө ч учраа олохгүй уулзаад наалдан пад. Миний хувьд бол өөрөө эмэгтэй учраас би ер нь өөрийнхийгөө гэхээсээ илүү өрөөл бусдыг илүү анхаардаг. Соно бол цэвэр миний энгэрт дүүжлэгдэн өссөн. Аавдаа ч очдоггүй хүүхэд байлаа. Гэгээн гарч байж л бараг мээмнээсээ салсан байхдаа. Одоо ч болж өгвөл үнсүүлээд гарчих санаатай урд шарвалзаад толгойгоо хаялаад байдаг. Бөө болсноос хойш харин үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрж үдэш орой үзэгдэхээ байгаад уур хүргээд байдаг болсон. Хичнээн ч утас хаяв, хичнээн ч түлхүүр хаяв тоогоо алдсан толгойгүй мэт мартамхай болжээ. Ийм хүн эхнэр тогтоож арчилна гэвэл хэцүү дээ хэцүү. Охины хувьд урьд нь амьдрал үзээд бас л хашраагүй яваа ажээ. Гэхдээ их сайхан сэтгэлтэй, ажилтай нь хэнд ч ил байдаг. Байгаараа л байж байдаг аятай сайхан охин. Манай мангараас болоод түүнд илүү хоч, зовлон л ирнэ үү гэхээс өөр юу болохов гэмээр ч бас л Хатны нөлөөнд ороод ховсдуулчихсан юм байлгүй дээ. Соно ч Автай цэцэндээ ховсдуулчихаж гэж бодмоор.
Ийм л нэг үйлийн үртэй, тийм л нэг хос байжээ гэж үлгэр эхлэмээр ч юмуу.
Зарим хүн Соно зайранг залуу жаахан хүүхэд учир учраа мэдэхгүй байна. Хэдэн жилийн дараа эхнэр нь хөгшрөөд өөрөө жаахан хүүхэн эргүүлбэл нөгөөх бүсгүй л зовно. Яана даа яана хэмээн амтай болгон амны зоргоороо бодол саналаа ярилцан бүх л байж болох хувилбаруудыг яриад дууссан байх даа. Ккк. Би ч яахав Соно хүүхэдтэй болоод салуул би хүүхдийг нь авсан ч яахав дээ. Нөгөөдүүл нь голуул ухааны юм бодоод л сууж байдаг хүн. Ер нь би хүүхдүүдийнхээ амьдралд ороод байх дургүй. Тэд ч дураараа, юу хүснэ түүнийгээ л хийдэг нөхдүүд. Үглэлээ ч  сонсохгүй, үглээгүй ч тоохгүй. Харин Маша бол заавал ял асууна. Хэлбэл хэллээ муу ёрын амтай юмнууд түүгээр чинь боллоо  гэж загнана. Хэлээгүй бол хэлэхгүй яасын хэнэггүй, өөдгүй, намайг тоодоггүй харгис гэж яллана. Одоо хурдхан л энэ хоёр томын  амьдралуудыг тохинуулчаад хүлээлгэж өгөх хүмүүст өгчихөөд хаалгаа хаачаад гэртээ оруулахгүй суумаар байх юм. Ганц Гэгээнтэйгээ зууралдвал амар. Шилжилтийн насыг нь ч давчихвал амьдрал жаахан амар болох нуу үгүй юу бүү мэд. Гэтэл Гэгээний уншдаг сэтгүүл нь шалдан хүүхэнтэй сэтгүүл, нялуурч байгаа эр эм хоёр байвал яах уу. Гэрт орон дээр байхаар нь аваад шидчихэв. Орой Гэгээн юм хайгаад байх юм. Чи юу хайгаад байгаан Миний сэтгүүл гэв. Аа тэр үү хэмээн би хүүхдийн номнуудыг заатал биш ээ. Сая энэ дээр байсан гэх юм. Тэгснээ өнөөх л аваад шидсэн сэтгүүлийг авлаа. Чи наадхаараа яадаг юм бэ? Би уншдаг юм. ... Чи бичиг мэдэхгүй уншиж чадах юмуу? Би зургийг нь хараад уншдаг. .. Чи юуг нь уншаад байгаа юм бэ? Гэхэд шалдан малдан хүн байсын биш үү гээд нугдайн инээв. Хэлэх үг ч олдсонгүй. Гэтэл эмнэлэгт хэвтэхдээ Гэгээнээ бас л чирж хэвтэх болов. Харин нөгөөх сэтгүүл Гэгээнтэй хамт ирэв. Миний уншдаг сэтгүүлээ гээд л чемодандаа  хэдэн тоглоомтойгоо хамт хийгээд аваад ирсэн байлаа.  Шилжилтийн нас нь одоо эхэлчихсэн ч юмуу хэн мэдкүү, би ч бүр амьдралд мэддэг гэж хэлэх аргагүй амьтан болоод байгаа юм даа.Эсүүл бас түүний дагуул Онгод нь хүүхэмсэг юмуу хэн мэдлээ. Хахаха. Юутай ч бүүүр нялх байхдаа ч хана, хаалга дээр наасан будмал хүүхний зураг руу тэмүүлээд л баярлаад сэрнийж сагнайсан эхийгээ тоодоггүй байсандаг нээрээ. Би бүр арай гэж л алдчихгүй чанга тэвэрч байж явдаг байлаа шүү дээ. Хөлд ч ороогүй, хэдхэн сартай л байхаасаа ийм. Түүний дуртай хүүхнүүд бол плакат дээр байдаг будмал хүүхнүүд. Мань мэтийн халтайсан будаггүйнуудыг ч тоохгүй ээ байж магадгүй. Манай ирээдүйн бэр маань нил хэрэээм байж магадгүй л юм даа. Гэхдээ тэр нүцгэн байх хэрэгтэй байж ч бас магадгүй. Гэгээн маань Гогоон хүүхэнд дуртай. Харин Соно бол угаасаа том биетэй хүүхэнд дуртай. Ааа сайхан охин гээд л цэцэрлэгтээ ярьж байсан юмдаг. Ер нь хэнд зориулж хүн төрдийм  болоо ч гэж хааяа бодох боллоо.
За нэг иймэрхүү бодол санаатай байж байтал болохоо болиод шинэ юм бодуулах амьдрал үүсэв. Бид нар Соно зайрангийн амьдралыг ердөө замбаараа л төсөөлж байжээ. Бүх хүмүүс замбаар л төсөөлжээ. Гэтэл өнөөх Автай цэцэн чинь уурлаад авгай мавгайгаа өмөөрөөд алангаа алдлаа хүүг минь. Пээээээээххххх энэ чинь одоо яадаг аймаар биежсэн хий үзэгдэл вэ хэмээн оношлохоос өөр юугаа хэлхэв дээ. Халхын галзуу ноён Автай Цэцэн маань хүүг толгойгоор нь төмөр хашаанууд мөргүүлээд л, явж буй машинаас үсэрч буулгуулаад л нөгөө одуудын орлон тоглогч жүжигчин шиг л  болгосон байх юм. Тэгснээ хоёр гарыг нь урд нь хумиад л ар нурууг нь хойш нь нумлаж татуулаад, шүлсийг нь савируулан , ухааныг нь балартуулан үе үе тамлажээ. Үзсэн харсан улаач нар маань зүрх нь үхэж Ээ бурхан минь ер нь Онгодоо биежүүлэх хэрэггүй юм биш үү гэчихсэн сэтгэлээр уначихсан байвал яах уу. Нүүр нь цонхийн цайж, нүд нь галгүй болон сүнс сүлдгүй сүг болгожээ. Айсан хүмүүс хэлэхэд би зураг үзэж буй мэт л тод мэдэж байлаа.
Сонын Онгодууд хэрэгтэй үед орж ирээд юу ч хийж магадгүй  нь би сайн мэднэ. Улаачаа шууд л татуулж унагаад хүчээр дайрч орж ирээд хийх, хэлэх хамаг юмаа хийчихдэг. Анх Соно намайг та Онгодууддаа захирч чадахгүй байна. Улаачаа бод, хаа хамаагүй бууж болохгүй. Би л амар юмаа. Хэнгэрэг нүдэхээс нааш орж ирэхгүй гэж томроод ээжийнд ирхэд Хаан буучихсан манай хэдийг загнатал Соныг шууд татуулж унагаад татганаж байгаад л гэнэт үсэрч суун эртний цэрэг ёсолгоогоор суулгаад..... толгой онго тэр байна. Алтан ургийн хараал дуусаагүй байхад Хаан та яагаад хөрстөд болгоомжгүй залрав гээд л хэдэн минут шүлэглэн урсгаж байсандаг. Тэд улаачаараа бол наадна гэдгийг харин ч нэг үзүүлэх шиг болдог хатуу ширүүн Онгодууд юм. Сая дахиад нэг гараг өнгөрсөн бол өөрөө л яваад байгаа мэт сэтгэгдэл төрүүлсээр явуулсаар өндөр хаднаас халих Янгир мэт л өндрөөс унагаад амийг нь авах гэж байсан гэж гэнэ. Бид ард нь яахаараа амиа хорлов гэж тоо бодсоор үлдэх байжээ. Харин ч өргөөнд олон сайхан хүчтэй Буурлуудтай сайхан сэтгэлт андуудтай болсон тулдаа тэд өргөө рүү нь авч явж хуяглан үнэн тус болсонд гялайлаа. Олуул болсны нэг том ололт нь элдэв юм болоход нэгдээд нийлэх хүчтэй болжээ.
Би Хадам Буурлуудад  уур хүрэн хүүгээ өмөөрөөд хэрэлдээд юм хэлүүл За тэгье биелүүлэе гэх хирнээ Улаачынхаа амиар л солино гэдэг зэвүүн амьтад байгаа юм. Бас нэг удаа манай Онгодууд улаачыг нь хэлсэн ярьсандаа байсангүй, цаг нараа бариагүй хэмээн муулахаар өмөөрөн: Бид бол түүнийг яаж л бол яаж дэглэнэ. Харин өмөөрөөд байдаг нь танай улаач биз дээ гээд л манай тэдний Онгодууд хэрэлдэх, хэлцэх нь халаг болсонсон.  Би хүүгээ өмөөрнөө. Миний хүүгийн амь нас тэдний л мэдлийнх бөгөөд түүгээр барьцаалдаг. Автай цэцэн зарлиг буулгав: Миний хатныг хэний ч өмнө сөгдүүлж болохгүй. Хэний ч түшээ хийлгэж болохгүй гэсэн гэнэ. Гурван зуун жил миний хийсэн хөдөлмөрийг гучхан гарагт бусниулсан өгөр хүүрэн улаачын амийг авна гээд л сүнсийг нь аваад явчихсан. Харин бусад Онгодууд нь болиулах гэж бөөн юм болон Онгодууд нь хоёр хуваагдан дээгүүр доогуураа бөөн ший жүжиг болжээ. Энэ тухай сонсоод миний инээд их хүрэв. Яг л бидний амьдрал шиг хэрүүл шуугиан бас дээр, доор болдог ажээ. Хахаха.Яанаа одоо. Би нөхөртэйгөө хэрэлдээд л бөөн хэрүүл шуугиан болоход өндөр дээдүүд маань яг л бид нар шиг сонсоод дагуул Онгодуудыг дуудан юу болсныг асуун бөөн юм болж бүр болохоо байвал шидээ хэрэглэдэг биз. Бид хоёрын нэг удаагийн зодооноор хоёр талаасаа бөөнөөрөө бууж үзсэн гээ биз дээ. Хэхэхэ. Аягүй бол шүгэлдэж мүгэлдээд яасан инээдтэй юм болсон болоо. Гэхдээ Хадам Буурлууд: Алаг үрийг нь архинаас харамлан авч өгч байгаа миний талд орсон сураг байдаг.
Сая  ч Автай цэцэний хилэнгээс болж Тэнгэр, Газар, Эрлэггүй л бөөн асуудал үүсэн гурвалжин дөрвөлжин юм боллоо. Ямар сайндаа Хаан хүртэл оролцон зарлиг явуулахав дээ Хахаха. Би чинь ер нь юу бичээд байнаа. Үнэмшмээргүй байгаа биз дээ. Гэвч үнэн болохоор үнэхээр инээдтэй. Энэ үлгэрт зөвхөн манай гэр бүл оролцдог байсан бол одоо Зэлмэ жанжины отог, Мухулай жанжины отог, Ану хатны отгоос өгсүүлээд өөр олон улаач нар очиж оролцон нүдээрээ үзэн чихээрээ сонсон, зүрхээрээ мэдрэн амаа ангайлгасан даа. За даа гэрлийн өргөөний улаач нарын отгууд бөөнөөрөө л оролцох дөхлөө. Хахаха.
Би эмнэлэгт бүр ганц ширхэг эрх ч үгүй ямар ч юмгүй ирсэн байлаа. Ёоох ийм марзан юм болно гэж хэн мэддийн. Онгодуудыг нь хориодох гэж Соно зайрангийн Хатан Онго над хэлүүлэхэд би өөрийгөө анзаарав. Бөөгийн ширхэг ч хэрэглэлгүй явж байх юм. Тэгээд би хэзээ байхдаа хүний Онгодыг хорьж байлаа даа. Муу санаатны Онгодуудыг Буурлууд л усанд хийж хурааж аваад өөрсдөө аваад явдаг. Яаж онгодуудыг хорьдог юм бэ би л лав үзээгүй юм байнадаг гэж бодсон ч хөөс цахруулан татганах хүүгийнхээ өвдөлтийг мэдрэн би тусламж гуйлаа. Хачин жигтэй юмнууд болон аа ингэдэг юмуу гэж мэдэж авав. Гэвч миний сэтгэл үймрээд Автай Цэцэн Ханыгаа бодоод үймрээд байв. Алив шийд эргэж буцалтгүй байх ёстой хэмээн манайхан сануулав. Гэвч түүний буруу юу байхав дээ. Хөөрхий үнэхээр энэ гурван зуун жил Хатныхаа сайн сайхны төлөө Онгод болоод хөдөлмөрлөн түүнтэйгээ уулзахаар шамдсан бол ямар өрөвдөлтэй нулимс урсгахаар хайрын түүхсэн билээ. Би энэ Хадам Онгодыгоо маш сайн мэднэ. Бас их хайртай. Ачит багш маань харин ч нэг манай хүүг Автай Цэцэний удам гэж хэлж байж босгосон нь үнэн дээ. Хараад л уншиж байсан юмдаг. Намайг л шоовдорлоод ад үзээд байдаг болохоос биш тэр хамгийн анх энэ тухай хэлж байсан нь үнэн.
Автай цэцэний тухай би ном судраас хайж нөхөр болон тэднийхэнд хэлж өгсөн. Халхын галзуу ноён хочтой гэж уншаад Хаааахахаха сайхан гар вэ гээд л шоолж уншдаг байсансан. Халхын галзуу ноён маань их муухай ааштай, бид нарыг ёстой нэг дэглэх шиг болдог. Албаар шивнэж ярьчаад бүгдийг нь дүлий, мунхагаар нь дуудна. Аашаа гаргахаараа юм аваад л шиднэ.  Харин Чингис Хаанд үнэнхүү сүсэгтэй хайртай, бас эх орондоо, шороондоо, нутагтаа дэндүү их хайртай тийм л сайхан онгоддоо. Тэр дуу дуулуулан сонсохдоо зөөлөн тайван байдаг.Түүний зүрх сэтгэл нь уян дотроо агуу их хайр нь нуугдаж байдаг ч  уурсахаараа юунаас ч хэнээс айхгүй. Дээд Тэнгэр Од Мичидийг ч харааж зүхдэг давилуун зантай. Хараахаараа хүний сонсож байгаагүй, тархинд нь яаж ордог байнаа гэмээр хараадаг Эрлэгийн Онго юм. Ёстой үлдээх юмгүй, үсрэх цусгүй болтол нь үр удам, үндэс мөчиргүй болтол нь хараахыг сонсоод мэл гайхдаг байлаа. Хүн хараалаа хараалаа гэхэд арав таван үг хэлмээр. Гэтэл тэр шүлэглээд гуч дөчөн минут утга санаа нь давтагдахгүйгээр  хөлийн өлмийнөөс, толгойн үсний үзүүр хүртэл дээрээс нь өмнөх хойдох амьдралтай нь хараал урсгаж байвал яахав. Энэ аймшигт Онгод гэтэл хайрынхаа төлөө улаачынхаа амийг ч хайрлах юм алга. Би түүнийг хорьж чадахгүй ээ. Хөөрхий амьтан, энд тэнд тавгүй болчих вий гэж бодонгуут манайхан хатуу байхыг сануулан байлаа. Би бас хүүгээ өвтгөж Онгодын боол гэдгийг мэдээд өрөвдөн нулимс урсах авч бидний хувь тавиланг яалтай билээ. Би өөрөө Онгодын боол бус уу. Сонголт үгүй. Амьдрал тодорхой. Намайг одоо цаг чинь болсон хэрэгтэй үед үх гэвэл үхэх тангарагтай. Өөрөө чадахгүй бол амархаан тэдэнд,  хүн явуулаад л нядалчих биз.
Зэлмэ жанжины улаач Соно зайрангийн Хатан Онгодын дамжуулсаныг хэлэхэд би: Би яаж чаддаг юм. Яаж хураадаг юм бэ анх удаагаа л ийм юм надад ирлээ гэхэд Зэлмэ жанжины улаач нь огт санаандгүй хариулт сонсоод намайг шоолж инээлээ. Заза би үзээд алдая яасан хачин тэнэг хэрэг вэ. Арван гараг хураагаач гэж гуйсан учир хүсэлтйиг нь мэдүүлж байгаад л үйлээ хийлээ. Надад жилийн өмнө Атилла эцгийн зааж өгсөн юу ч үгүй байхдаа хэрхэн Онгодуудыг дуудан хамгаалуулахыг санаж байгаад хэрэглэв. Болж байнаа. Манай Онгод надад гаргасан шийдвэртээ хатуу байхыг дахин дахин анхааруулсан ч би дотроо Автай Хааныг өрөвдөөд яанаа эд хураагаад хаана хийчих болоо. Аятай сайхан газар амрааж, тухтай байлган тайвшруулаасай эрх биш тэгэх байлгүй дээ гээд л яс тас гүрийхэд их хүнд байсан даа. Харин  Зэлмэ жанжины улаач дараа нь хэлэхдээ: Танд хэлээд удаагүй байтал гэрийн гадаа бөөн шувуу ирж хашгиралдаад байсан. Гэтэл Соно зайрангийн Хатан Онго: За биднийг хураахаар ирлээдээ. Улаачынхаа амийг өгч байснаас бүгдээрээ хураагдаад шидээ өгсөн нь дээр. Хурдан одохгүй бол суулгахгүй нь, нэг далавчинд хавчуулагдаад л одохоосдоо гэсэн гэх юм. Яанаа одоо. Бултаар нь хураадаг нь яадаг юм болоо. Бодоод байхад учиртай л байх. Хэрэв ганц догшроод байгаа галзуу ноёныг цэргүүдтэй нь хураагаад түүнийг эсэргүүцсэн бусад Онгод нь үлдвэл дараа нь суллагдаж ирээд хэрүүл хийдийн юм болуу яадын болоо. Тэр дорхноо хамтдаа хураагдвал хагарах аюулгүй, тайвшраад учраа олон зөв шийдэлд хүрснийг мэдэх ухаан байхдаа. Ер нь удмын ирээдүй гэдэг үнэхээр их чухал асуудал нь Онгодуудын амьдрал тэмцлээс тодорхой. Ай хөөрхий Аянгат анх удаа бусдын Онгодыг хураахыг Буурал Дээдсүүдээрээ хийлгэв.  Өмнө бол тэд зүгээр байхад зүтгэж ирээд над руу харвах Онгодуудыг хураалаа гэдэг би ер сонирхож ч байсангүй. Ихэнхидээ Эзнээ танихгүй байна уу гээд харвуулаад хүлээгээд суугаад байдаг. Тэгэхээр аяндаа яваад өгчихөж байсан жишээ олон бий. Улаачынхаа заавраар давхиж ирэхээр л Эзнийх улаач байхаар оддог юм байна гэж би ойлгож авсан. Энэ удаа махан биетэй улаач би өөрөө зорьж үйл хийж үзлээ. Шал балай юм. Хүн байтугай би ч өөрөө итгэмгүй. Гэвч батлаад байх үйл явдлууд өрнөөд байх ажээ. Хэрвээ хүү татаад байвал анагаах ирээд авбал нугас мугасанд нь хатгалт хийж үзэх болов уу  яах бол, эм тариа л хийнэ. Гэтэл нурууг нь хугалах мэт ар тийш нь нумруулан татах
Энэ амьдрал дээрээ Автай Цэцэн, Анужингоо Хатан хоёрын сүнс уулзаж чадсан ч балчир бага улаач нарт нь хэцүү ширүүн амьдрал хүлээн байна даа. Хатуугаас хатуу үйлийн үрийн амьдрал, Тэнгэр эцгийн зараалыг бүгд л дагаж амьдрах ажээ. Салсан ч бай, нийлсэн ч бай энэ хайрын түүх төгсөөд хоюул одоход харин дараагийн төрөлдөө жинхэнээсээ  ч заяагаараа Онгодууд болон суух бизээ. Зарим Онгод Хатантайгаа хамт Тэнгэртээ байдаг. Магадгүй Автай цэцэн маань энэ улаач нар нь ариун нэртэй, сэвгүй зүтгэлтэй амьдарч Онгод болон дэгдэж чадвал Хатантайгаа уулзан үүрд хамт Онгодын ертөнцдөө жаргах ёстой учраас л ингэж их хичээн байгаа бизээ. Онгод болон амьдрахын тулд улаач нар сэвгүй байх ёстой. Зөв амьдарч их зүйлийг бүтээх ёстой.
Автай Цэцэн халхын 800 бөөг амьдаар нь шатааж булж байсан аймшигт хүн. Тухайн нийгмийн цаг үе, гарах гарц, Тэнгэрийн зараалаар энэ бүхнийг хийсэн учраас л Эрлэгийн нэгэн ноён, хатуу ширүүн Онгод болон заларсан билээ. Миний хүүгийн амийг авах үгүй нь түүний дурын хэрэг. Онгод догширвол амь гэдгийг цай уухтай л ижил бодно.Тэд нарт амь гэдэг хорогдоод байх зүйл биш. Харин бидэнд бол утсан чинээ улаан гол минь күүеее мөн чухалыг тэд ойлгохгүй. Хичнээн эргэх хорвоо байлаа ч, мөнхийн амьдралын сүнс байлаа ч Онгодын тооллоор хичнээн зуу, мянган жил үргэлжлэх нөр их хичээл зүтгэл, ямар их зовлон болдог бодит жишээ энэ байхаа. Энэ насандаа би хүүтэйгээ байсан ч үхээд одлоо гэхэд өдөр бүр хүүтэйгээ уулзаж чадахгүй билээ. Үргэлж хүүгээ санаж уйлах билээ. Хичнээн их хувь тавилан ийм байлаа ч хүүгээ алдах ямар хэрэг байхав дээ. Дараа  төрөлдөө солигдоод л дахин учирлаа ч хамгийн их санаж мэдэж байгаа энэ л замбаараа ээж хүү хоёр байхыг л бодно биз дээ. Ер нь нас нь богино бөгөөд харин ч бид нар явуулаад байгаа шүү. Жамаараа бол гуравтайдаа бөө болох байсан ч гэх шиг тархи эргүүлж уур хүргэсэн юмс тоох ч үгүй л ярьж байдаг сонин амьтад. Тэгээд хаашаа юм бэ. Миний хүүг л лав аваад явчуул дахиад би та нартай уулзнаа холуу хэвтэнэ. Удам төрлийнхөө өөр нэгнийг л сонгоно биз. Нөхөр болон охин, Гэгээнийг сонговол ярихгүй шүү хэмээн би цухалдана.
Гэгээн бол Бөө болох улаан хоббитой. Хүсэл Бөө болох, мэрэгжил Бөө болох гэдэг л болж анкет бөглөхнөө сийхгүй. Өргөөнийхөнтэйгөө хамаагүй ярих тэрээр: Ирэх жилээс би босно гэж ярьсан байгаам даа. Өвгөн болчихоод Бөө бол гэж зөвлөх минь. Залуу жаахан хүүхдүүдэд дэндүү хатуу тавилан даа. Тэглээ гээд Онгодуудыг үзэн ядах хэрэг үгүй. Тэд энэ дэлхий ертөнцөд хэрэгтэй юмаа л хийж байгаа учраас сайн ухаарч ойлгон догшируулж хилэгнүүлэлгүй, махан толгойгоо жаахан ухаантай болгох л хамгийн чухал юм.
Соно зайрангийн Онгодууд хоёр хуваагдан байвч Улаачынхаа амийг өгснөөс шидээ хураалгасан нь дээр гэж тогтжээ. Арваад хоног шидгүй, Онгодуудаа буулгахгүй байхаар шийтгэгдсэн Сонын тархины тал нь алга болчихсон мэт санагджээ. Ямар ч бодол орж ирэхгүй зүүлэг ч юм шиг, бие нь сульдаж, хачин сонин болчихсон гэнэ.
Хүү хоёр хоног хичээлдээ явж чадсангүй. Маш их ядарч сульджээ. Угаалга хий гэхэд нь ер хийхгүй залхуураад л элдэв шалтаг тоочоод үгэнд нь орохгүй яваад байдаг хүү харин одоо өөрөө өөрөө би угаалга хийнээ гэчихсэн ярьж байв. Ээж хоёр хоног үхэхээ алдлаа гэж над руу ярихад нь: Чи үхсэн бол чамд хийж бүтээсэн юу байна. Энэ дэлхийд үлдээчих юу байна. Ядахдаа үр ч алга. Эргээд сайн хар. Хийж бүтээгээд үхэхгүй бол ямар утгагүйг ойлгов уу. Хичээл номоо сайн хий. Хүн амьтанд сайн тусла. Чиний тусласан хүн сайн сайхан явж байвал ядахдаа үхээд сэтгэл амар одно хэмээхээс өөр юм толгойд орж ирсэнгүй. Цаг нартай уралдан их үйлийг бүтээх хэрэгтэйдээ.
Ингэхэд Автай Цэцэн дурлаад байна уу, Соно өөрөө дурлаад байна уу гэдэг асуудал мөн ч хэцүүхэн байгаа биз дээ. Аваагүй байж Хатныг нь гомдоолоо гээд алах гэж байгаа юм чинь авч суучаад Хатныг нь гомдоовол үг дуугүй Амиа өгөх нь байна ш дээ. Өөр хүүхэн муухан лүү харалт үгүй болох нь. Өөр хэдэн авгай хүүхэд байсан болоо. Бага, дунд ч гэлүү өөр Хатдууд байгаад тэд нь гараад ирүүл энэ Автай ер нь яахын болоо. Ааааа мэдкүү мэдкүү. Яалтай билээ. маанээ бод мээ хум. Хаашаа харж үхнээ одоо.  Онгодын ертөнцийг ойлгох юм алга. Ямартаа ч манай өргөөний улаач нарт том сургамж өгөх буйзаа. Та нар бол хэн ч биш. Махан биенүүд бөгөөд Онгодын улаач нар гэдгээ битгий март. Буруу зөрүү явбал сэглээд хаяхаа Онгод хэмээх Эздүүд чинь мэднэ. Та нар яг л миний амьдралын гашуун боловч үнэн түүхүүдийг бас биеэрээ мэдэрч махаараа таньж худлаа яриагүйг минь мэдэж авч байгаа. Харин би хэдэхгүй сануулахгүй бол хичнээн нь Онгодын золиос болохыг үгүйсгэх аргагүй. Онгод гэдэг тоглоом биш. Авна авахгүй, болино болихгүй гэх махан биетэй цусан зүрхтэй бид нар хэн бэ, юу вэ гэдгээ ухаарч Сүнснүүдээ зөв хөгжүүлж зөв амьдрах нь чухал гэдгээ бодож явцгаа. Мөн шидэнд шунаад байх хэрэг ч байхгүй. Онгод хшчирхэг болох тусмаа л чи хүн биш Онгод гэдгээ санаж, цээртэй зүйлээс татгалзан, өөрийгөө бодит ертөнцтэй уяж явах хэрэгтэй.
Автай Цэцэний хатуу ширүүн Онгод нэг муйхарлавал амьддаа 800г шатааж байсан юм чинь үхсэн хойноо хэдийнхээ нь хохимойг оосорлохоо өөрөө мэдэх биз. Ихэд хатуурхан догширсон учраас хажууд нь Зэлмэ болон Мухулай жанжины улаач нар хуяглан Буурлуудаа буулган Хааны зарлигийг сонордуулан Мухулайн Онгодууд ширүүлэн Харин Зэлмэ жанжиныхан зөөллөн ухуулсаар ааш авируудыг нь дарсан бололтой. Автай Цэцэн миний шатааж алсан 800 бөөгийн 700 нь танай наад Гэрлийн өргөөнд чинь бий дээ. Одоохондоо балчирууд нь ухахгүй байгаа ч учрыг нь мэдээд яах бол. Мухулайн удмын нэг улаач ч түүдэг дунд минь шатахдаа ингээд л нүүрний арьс нь зумарч байхдаа миний нүүр лүү хараад инээж байсан даа гэж дурсжээ. Энэ тухай Мухулайн улаачын өөрийн бичсэн нь өргөөнд байсан. Түүнийг нь тусад нь хуулж тавинаа. Тэднийхэн ч инээж байгаад л үхэх нөхдүүд дээ. Мухулай жанжины улаач одоо ч инээж байгаад л үхэх хүн байгаа юм. Аваачиж шатааж үздэг юмуу яадын ккк. Хүн чинь ядахдаа уйлж юмуу, айж үхдэг байлгүй дээ. Би бол үхэж байгаагаа чмэдэхгүй будилж байгаад үхэх байх. Гэтэл инээж байгаад үхээд байхдаа яахав дээ. Ямар зүгээр үхэж байгаа биш. Шатахдаа инээнэ гэдэг бол аймаар. Ёооёёёоооёоёоёо. Би бол хамаг чадлаараа хашгирч май чи үхчээд уулзанаа мэдүү гээд л чарласаар зумрах байлгүй. Ёоёоёоёо арьс зумарчлаа байна. Арай намайг бас шатааж байсым биш биз дээ. Хахаха.
Зунаас нэг залуу надтай уулзахыг хүсэн майлээр харьцсаар өргөөний засал дээр уулзахыг зөвшөөрсөн юм. Гэтэл Онгод нь дайрч орж ирээд Хаан тэр хоёр чухам л уйлалдаж билээ.  Дараа нь түүнийг өргөөний нийтийн бөөлөөнд ирж оролцож болно гэхэд нэг удаа ирээд хавийн амьтныг хуйлруулж айлгав. Учир нь тэр үхэнгээ алдаад яаралтайгаар аавынхаа улаан хүрэн дээл дээр хэдэн хонх хадаад л нүдээ хадгаар боогоод босчээ. Танихгүй багш дээр боссон  бас бусдаас содон тэргүүн ч үгүй, бүсгүй улаан дээлтэй, Онгод нь орохоороо хаалга балбаж байгаа ууртай хүн шиг хэнгэргээ балбаж байж санаа нь амардаг. За тэгээд хэнгэргээ нүдээд талаар нэг харайн Тас Няс хийлгэнэ.  Орчоод жалам хар шиг бүжиглэж өгдөг ширүүн Онгодтой түүнийг манайхан урд үзээгүй учраас үргэж айж зугтана. Догшин үзмэрийн амьтан шиг түмэн олныг айлгана. Ярихаараа Сөгд гэж хашгираад л тойвуураараа заагаад давхиад хүрэх түүнээс үнхэлцгээ хагартал айснаа хүмүүс ярьдаг байлаа. Харин ч одоо аядуу намдуу болсон ч Хуй салхи шиг л хяргачих гээд байх зан нь үе үе цухуйна. Улаач нь ч үнэнч шударга, маш их сайхан сэтгэлтэй хүмүүст тусархаг залуу учраас өргөөнийхөнтэй ижилдэн дасчээ. Гав ганцаар гаднаас ирээд бусдын дотор орно гэдэг бол тийм ч сайхан зүйл биш хэцүү ч догшин ширүүн аймшигт Мухулай давхиж хайж явсаар л Хааныгаа олоод, өргөөгөө олоод ирсэн түүхтэй. Энэ жанжиныхан арын талыг их даатгадаг итгэлт нөхдүүдийнх нь нэг байсан бололтой. Хаан ихэвчлэн хажуудаа байлгах юмуу, хэрэв Гэгээн байгаа бол улаачид нь түүнийг даатгаад өгчихдөгөөс харахад ойр дотны хэдээ түүнд л найдаж өгч байж сэтгэл нь амар байдаг байсан байхдаа.
Түүний хуяг болсон алдарт нөмгөн дээл түүхэнд үлдэх буйзаа. Тэр олон хонхнууд нь ямар гоё шажигнан биелэж, сэгсчин бүжиглэдэг гэж санана. Хаан үүнд их дуртай. Хаан хэнгэргээ нүдэхэд түүний аянд нь Тэр Онгод хонхоо сэгсчин, биеэ хөдөлгөн биелэнэ. Ёстой нэг яалж өгнө шүү дээ. Хэхэхэ. Утааг ч бүжиглүүлэх их дуртай гэж би боддог байсан ч  саяхан Утаа удган хэрэг тарин хамаг юм нь болохоо байсан байхад нь засахдаа мөн өнөөх л бүжгээр Онгодуудыг нь засан бүжиглүүлж байж янзалж байсан болохоор учиргүй юм ч гэж алгоо. За нөгөөх юм үзээгүй, мэлмийгүй, мэдрэлгүйнүүд харвал мэл гайхна биз. Ийм хуяг гэж юу байсын, ёс дэг жаяг гээд л мэддэг хэдэн мааниа л уншина биз. Өргөөнийхөнийг яасан ч ганган хувцастай юм. Мөрөөдчихсөн юм гэж мэдрэлтэх бөө нар байдаг ч Онгодууд өөрсдөө хувцасаа хэлж бичүүлдэгийг мэддэггүй хулхины бөө нар л юм байлгүйдээ.
Онгодуудын хэлснээр, захиалснаар хийхэд ямар их уран тансаг, гайхалтай бүтээлүүд гардагийг харин нөхдүүд судлан Монголчуудын хувцас урлагийн гайхамшигт түүхийг мэдэж авмаарсан. Манай онгодууд л анх ногоон өнгөтэй монгол гутал захиалахад би ер тийм юм үзээгүй болохоор ёстой мэл гайхсансан. Ногооноо яасан муухай юм бэ над огт таалагдахгүй байна гэж байсан ч ногоон өнгөтэй гутал нь гараад ирхэд мөн ч их таалагдаж гайхан биширч билээ. Манай Онгодууд 9 өнгөөр юбка шиг юм захиалан бичүүлэхэд нь би ч бас шоолж байлаа. Сармагчингийн хувцас шиг юу вэ балай юм. Таанц хийх гэж байгаа юмуу гээд л донгосч байлаа. Гэтэл харин ч миний хуягний маш чухал билэгдэл 9 сүнсний минь оршил болсон нэрийн хуудсыг бэлэгдэн хийлгүүлж байсан байдаг. Тэр үед би юм мэддэггүй л байсан байгаа биз дээ. Яг л миний ижил нөхдүүд байх гэж бодох гэхээр БӨӨ гэсэн бичигтэй өөрсдөө улаач болохоор нь гутах шиг болох юм. Ямар ч харалган тэнэг юм дээ. Ямар над шиг юу ч мэдэхгүй анх удаагаа юмаа бэлдэж байгаа энгийн хүн биш.
Манжлаггүй л бол бөө биш мэт сэтгэгчид их. Гэтэл тэр ганган Хатдууд, Баатрууд чинь дандаа хуягныхаа дотор талд нууц хамгаалалттай, өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцтайгаар хийдэг. Тэгээд ч Хаан, Хатдууд нэг муу чанар муутай додомдсон хуяг дээр тоож буух уу. Маш их хилэгнэдэг ш дээ. Манайхан л лав хуяг ундааллаа гээд маш их дургүйцдэг. Халтар заваан, хир даг болсон юмнуудад дургүйдэг. Сүү, архиар заваартал ундаалж хир даг болсон ширэлдсэн юмс өмсөөд байдаг нөхдүүд л Бөөгийн хувцасыг унтраан гутааж, нэр нүүрийг нь баржээ. Аль болох заваан үнэртэй, хир даг болох тусмаа л шид нь шингэдэг гэж үзэх тэр эргүүнүүд ёстой л эрэмбэ зэрэг, эдлэж хэрэглэж байсан буянаараа л болдог биз. Бөөгийн хувцас ганган байх ёсгүй гэх үзэлтэй нөхдүүд Онгод гэдгийн хүсэл эрмэлзэл, яриа, хөөрөөг АМЬТАЙ гэдгийг ухаарч бодох хэрэгтэй. Албин болон Савдагуудтай харьцуулаад байх хэрэг байхгүй. Ямар ч байсан Онгод буудаг нь үнэн, үйлээ хийж байгаа нь үнэн, чадсан хийсэн бүтээсэн юмтай нь Үнэн болохоор нөхдүүд ам хэлээ мэдэж баймаар. Амьд жишээ би байна даа. Миний олон үгүйсгэж шоолж, эгдүүцэж байсан юмс яг өөрт минь давтагдан учирч байж амьтан шоолохоо азнаад байдаг болсон шүү.
Аааа хахаха яажийгаан одоо. Яахаараа хөгшин юм байж нялх мангартай суудын. Хар ядаргаа байгаа даа. Арчлах гэж гай, эрхлүүлэх гэж хар ядаргаа. Муусайн пацаан нар эгч рүүгээ олон юм яриул  зодож байвал таарна. Энэ одооны залуус чинь нүдгүй болчоо юу гээд донгосч байтал хүү Соно нь ингэдгийн гээд үзүүлж байвал яах уу. Яанаа одоо өөрөө би л балчирхан нөхөртэй болчих вийдээ Тэнгэр минь гэж. Буурлууд минь гэж л гуйхгүй бол ч энэ Онгодын ертөнц гэж алчдым байнадаг. Маанээ бод мий хум яанаа яана яана. Бодсон чинь хөлс чийхарчлаа. Холуу явах минь зүгээр. Азаар би чинь одоо завгүй, ганц нөхөрөө ч таг мартчихсан. Өөрийгөө ёстой л эр билүү эм билүү гэдгээ ч мэдэхээ байчихсан сайхан байгаа юмсан. Хааяа утас дуугаран нөхөр ярихаар Хаа сонслоо энэ танил дууг чинь гэх нь халаг болоод байнадаг.
За намайг ч Хадам болон манай Буурлууд гэрээгээр нийлүүлж энэ бүх амьдралыг захиалгаар босгосныг мэдэж л байна. Балай юм. Үхэхээрээ Яг төвд нь ажилд орж байгаад нарийн мэдэж авч яайлаад өгөх юмсандаа болдог бол. Тэгсэн өөрөө ёстой хор найруулчихсан сууж байвал яанаа.
Өргөөний улаач нар бөө гэгээн тархины судрыг сайтар унш.  Хальт мульт унших, уншаа чүгүй байж мэдэмхийрэн бусдыг дуурайхдаа дэлхийн чинээ бодож байгаарай. Саяхан өргөөний шинэ улаач амиа алдах дөхсөн. Шууд л гүн хар хавцал, харанхуйд унан арай гэж амь гарсан. Үүнд холбогдох бүх улаач нарт хатуу сануулж байна. Хуяггүй бөөлж далжигнаж үзэж байж үхэх дөхсөн түүнийг зааж өгч байгаа нөхдүүд амийг нь аварч чадах юмуу. Хааныг та нар юу гэж бодоо ву. Их ажлыг хийлгэхийн тулд дээд Онгодуудыг буулган яаралтай улаач нарын чадлыг авахуулахын тулд шууд л байгаагаар нь Онгод буулгасан. Энэ тухай аль хэдийн бичигдсэн байгаа. Хэрхэн анхаарах тухай сануулсан байтал хамгаалалтаа ч хийж мэдэхгүй,  хар юмнаас гарч чадахгүй, орчин тойрноо ч мэдэхгүй харалган сагсуу юмнууд нийлээд хүний амийг сүйд хийх дөхжээ.
Хаан өөрөө үйлээ хийхдээ үнэхээр гайхалтай эгэл даруу хийдэг. Онгирч сайрхан би гээд байдаггүй. Тэр бүх л гарах нөхцөлийг сайтар нарийн шалган, хамгаалалт босгоно. Хэлэх шивших үгнүүдийг нь хараад сууж байдаг нөхдүүд сонсоо юу. Юу хэлж, ямар үйлээр хийж байгааг нь мэдэхгүй шууд л дууриадаг нь хэрээ галууг дуурайна гэдэг байхдаа. Хуяггүй буухдаа хэрхэн юу хэлж шившиж, хамгаалалт хийдэг вэ. Олон хүмүүс сайнтай муутай л байдаг. Зарим нь өөрийгөө мундаг болчлоо хэмээн мэдэмхийрч байхад зарим нь чин сэтгэлээсээ Буурлуудаа хайрлан дээдлэн бэлдэж, хуяг хувцас бүр амьтайг ойлгон дээдлэн ойлгон зөв бөөлөх аж. Гэтэл зарим нь хөл толгойгүй шидээд хаяна. Тэгчээд би сэвтээд байна, бие өвдлөө, би ахихгүй байна гэж гомдоллоно. Чи өөрийн удмын Буурлууддаа хир хүндлэл үзүүлж хайрлаж байгаа вэ. Бүр огт хамаагүй айлд хүртэл аваачаад тавьчихна.
Энэ өмсөж байгаа, зүүж байгаа бүхэн чинь эзэнтэй. Намайг харж байгаа гэж бодитоор бодоод үз дээ. Онгодынхоо өмнө нүцгэн харайж яваад бие нь өвдөхөөр ч ойлгохгүй харвуулчихлаа хэн намайг намнаад байна гэж бусдыг хардахаас бус өөрөө шүтээний өмнө ямар хүндэтгэлгүй муу юм хийснээ ойлгохгүй. Их үйлийн тулд нилээн их юмыг товчилж бэлдсэн ч одоо үйл дууссан учир хүндэтгэл, хайр, Онгодыг дээдлэх гэдэг юманд суралцахгүй бол Бүх Онгодууд хөдлөхөө байсныг мэдэцгээ. Улаач та нар алхам тутамдаа суралцаж байна. Гэхдээ алив нугалаа гарган хүндэлж байгаа нь энэ гээд үнэн мэдрэлгүй солиотой юм бодож олоод хийгээд байвал хөгжих биш уруудана гэж бодно. Бүх л Онгодууд энэ талаар үүрэг чиг аван та нарын махан биенд мэдрүүлж, амьдралд чинь бас үзүүлж эхэлсэн. Бөө болохын өмнө та нар яаж дэглүүлж байлаа. Одоо тэд буугаагүй байхдаа үзүүлж чадсан, буусан хойноо бол Соно зайран шиг тонгочуулан элдэвлэх нь энүүхэнд. Яг одоо өөрсдөө сайтар бодоцгоо. Чиний өөрийн удмын өвөг Онгод Дээдүүдээ гэртээ хэрхэн залж хайрлан, тав тухтай байлгаж байгаагаа нэг ухаараадах. Өөрөө өөрсдийнхөө байдалд дүгнэлт хийнэ дээ.
Өөрсдийгөө шалган яг бодит амьдрал дээрхи юмыг таан хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад бараг жилийн өмнөөс л та бүхнийг мэрэг төлөг сур гэсний учрыг ол. Өөрсдөөр чинь энэ замбын амьдралд шидэнд суралцуулахын тулд шүү дээ. Яагаад мэлмийтэй гэх үрсүүд сүүлийн үед хэлсэн ярьсан чинь худлаа болоод байгааг бод. Та нарт бэлэн будаа идүүлээд байх цаг нь дууссан. Мөн далдын юм гэдэг заавал өнгөө хувиргэж илбэ шид үзүүлэн ухааныг чинь сорьдог. Жишээ нь: Хүмүүсийн мэдэх жишээ авьяа. Мэлмийтэй гэх нөхдүүд ухаантай л байхгүй бол харснаа өөрийнхөөрөө тайлбарлахдаа дараа нь шившиг болдог.  Шинэ хуягаа өмсөөд олон улаач буутал Буурлууд нь улаач нараа танихгүй тонгойж хараад байна гээд баясан хөхрөх ч бодит амьдралтай нь бодоод үз. Хэзээ ч улаач нараа танихгүй тэгж эргүүтэхгүй нь мэдээж. Харин бидэнтэй адил пөөх энэ тэр юмуу, энэ юмуу гээд л харж сонирхож байвал яах вэ. Бид нар ч бүгд шинэ хуягтай болчоод биенээ танихгүй байж харин биенийгээ таниад тэр үүү энэ үү, ямар гоё хуягтай болоов гээд ярьдаг биз дээ. Замбын бид хүртэл өөрийн хувцасаа танихгүй хүний хуягнууд гоё байсан ч авч өмсөхгүй л байгаа биз дээ. Ийм асар их өөр агуулгатай юмыг өөрийнхөөрөө тайлбарлах нь шившиг болдог учраас мэлмийтэй хүмүүс амаа хамхихгүй, ухаангүй бол элэг доог болно. Үнэхээр тэр харсан байсан ч үнэ цэнээ алддаг. Тэгэхээр Буурлуудыг өөрсдөөсөө долоон дор усан тэнэг мэтээр чалчих нь шийтгүүлэх нэг нөхцөлдөө.
Иймээс өргөөнд байх шинэ улаач нар УХААН гэдгийг дээдлэн амаараа чалчихаас өмнө бодит амьдралд дүгнэлт хийх, Бөө гэдэг тоглоом биш гэдгийг яс махаараа ухаарч мэдсэн байх хэрэгтэй. Ил ба Далд амьдралын уялдаа холбоог уяж ойлгон зохицуулж амьдрахыг БӨӨгийн Ухаан гэнэ дээ.
Өөрийн болчигүй ам, болчимгүй үйлдэлл, мунхаг бодлоосоо болж өөрийн Онгодуудаа догшруулбал яаж л бол яаж дэглэж болдогийг ухаарах цаг болжээ. Хаантай, Хатантай, Жанжинтай, Судрын Дээдэстэй байлаа гээд одоох замба дээр чи ямар үйлийг чин шударга шуналгүй, хар бодолгүй сэтгэлээсээ хандан хийж чадна төдий хирээр тэд шидээ өгөхөөс бус тэдний амьдарч байсан цаг хугацаагаар сэтгэн эргүүтэж, өвчигнавөл биш болнодог. Харин энэ удмын цусны, ясны гойд онцлогийг одоо энэ замба дээр чи хэрхэн зөвөөр залж, зөв юманд нь зарцуулна тэр хирээр ухаан чинь тэлж, үйлс чинь арвижина. Үгүй бол амьдрал чинь өөдөө гарнаа үгүй. Улам л дордох болно. Мөнгөөр хэмжихгүй ажил үйлсээр хэмжигддэг. Хайр энэрэл, агуу их үйлээр л хэмжигдэнэ.  Олоон олон хүнд туслан, олоон олон хүнд хайр илгээн, эргээд энэ их хайрыг мэдэрч сэтгэл чинь догдлон баярлаж байвал чи үйлээ зөв хийж явна гэж бодох ёстой.
Тэр мундаг томчууд чи бидний удам мөн гэдгийг ойлгуулан сануулаад үйлээ хийгээд үзүүлсэн. Бид амьд байх хугацаандаа бүтээсэн түүхтэй гэдгээ мэдрүүлж, эргээд түүхээр үнэн тодордог, эргээд түүхээр удмаа мэддэгийг бодитойгоор харуулсан бөгөөд харин одоо бол улаач чиний ухаан л мэднэ дээ. Энэ удмыг уруудуулан гутаах уу, өргөөд мандуулах уу гэдгээ улаач чиний ухаан, тэвчээр, бодол оюун л мэднэ.
Автай Хааны Тэнгэр Газар Эрлэггүй сандруулан догшруулсан түүх бол их л юмыг бодохыг улаач нарт шаардсан үйл боллоо.
Махан биетэй, цусан зүрхтэй, урсах нулимстай улаач та нар бол хэн ч биш. Сэвгүй зөв явахгүй бол чирээд л явна хүний өөрийнх ялгаагүй гэсэн үг. Олон хүнийг шатаж дуустайл харсан тэрээр нүгэл үүрч цаст Алтайд савдаг болон гурван зуун жил цасаар ундаалж явахдаа нэг өдөр бүр хэцүүгээс хэцүү зовлонгоос зовлонгийн туйл байсан ч Хатнаа дээдлэн үйлийн үрийг нь дуусган учрах өдрөө хүлээн байжээ. Гэвч Төрийн байсан хатуу энэ хүн түүний гавьяагаар монголчууд шашны дайнаар цөөхөн хэдэн ам бүлээ хядалгүй, тусгаар тогтнолоо алдалгүй, газар шороогоо хужаагийн тавхай, ялгадас, шээсээр дүүргээгүйн учир Онгод болон ирсэн ажээ. Үнэхээр шударга байгаа биз дээ. Сайн нь их гээд зөвтүүлэлгүй шийтгэх ялаа оноосон л байгаа юм даа. Энэ их хичээл зүтгэл аугуу хайр энэрэлийг нь сэвтүүлэн тоогоогүй улаачаа тамлан Сүнсийг нь тас атгаад цааш харуулахаар догширсон нь энээ. Мөн мэлмийтэй үрд уурсан занаж Өндөр Дээд намайг улаачаа олж суугаагүй өөр бусдын оромж болгосон гэлүү. Чамайг би алнаа л гэх ажээ. Маш хатуу дэг жаягтай энэ Онгодууд осолтгүй Хаанд л захирагдан их үйлийн төлөө өөрсдийн ямбаа гээж чадсаныг бодох хэрэгтэй.

Нийт уншигчдад анхааруулахад хэрэв таныг хэн нэгэн Онгодтой гэсэн бол дөрвөөс таван хүнээр шалгуулж бас өөрөө давхар мэдрэмжээ шалган, бөөгийн талаар мэдлэгээ ахиулан миний болон өөр бусад бөөгийн блогуудаар зочлон байж бүх л мэдээллийг үнэлж цэгнэн байж Онгодоо авах уу байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй.
Авна уу байна уу ердөө таны л мэдэх хэрэг учраас замбын хэн нэгний шахаасаар авах хэрэг байхгүй. Ер нь бол Далд талаасаа шахаанд ороод амьдрал ахуй нь доройтоод, үйлс нь хазайгаад, өвчин ээрээд байвал эхлээд өөрсдөө Онгодуудаа тайтгаруулах үйлийг хийж үзэх хэрэгтэй. Энэ бол хэн ч хийж чадах энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй харьцах арга болно. Өөрийн тухайгаа сайтар бодон, ярьж хэлж өөрийн удмын Буурлууддаа сүүгээр өргөл өгч аргадахыг бодно доо. Заавал хашгираад биш дотроо бодон ярилцахад л үр дүн нь мэдэгддэг. Онгодуудыг үзэгдэж харагддаггүй хүн л гэж бодон хайрлан чин сэтгэлээсээ хандан гуйх хэрэгтэй.  Ярина гэхээр чи юм асуухаар хажууд чинь нэг хүн гарч ирээд ярихаасаа илүү оюун бодлоор ярилцдаг гэдгийг анхаарч байх ёстой. Бүх л замаа засаад үрсдээ ойлгуулж таван амгалан ойлгуулаарай хэмээн гуйхад оюун бодлоор чинь ч юмуу, зүүдэнд чинь заавал хариу илгээн гарах гарцыг заадаг. Цаг хугацаа өнгөрөхөд л бүх асуудал шийдэгдсэн байна шүү дээ.
Үүнийг бичих болсон учир нь олон хүн эргэлзэн тээнэглэзэн замын голоос буцах, үйлээ дутуу хийх, сорилыг давж чаддаггүйг харж байна. Болж өгвөл амьдралын наана цаадахыг ухаарахтайгаа  гучин таваас дөч орчим  насандаа Онгод Тэнгэрээ залбал хамгийн зүгээр байдаг нь харагддаг. Хэт жаахан балчир хүүхэд, хэт залуу насанд хүүхэд болохоор алдах  явдал их, бас хувь хүнийх нь хувьд өрөвдмөөр. Дэгж дэрвэж гүйх насанд нь олон үйл хориотой болж ухаан суухгүй бол хэцүүхэн хувь тавилан угтана. Хэт нас өндөр, бие нь доройтсон эмгэгтэй бол бас л хэцүү. Болж өгвөл зөөллөн өргөл өргөж, аргадан тайтгаруулж байвал зүгээр санагддаг. Энэ хоорондоо мартах биш өөрөө хичээн сайхан сэтгэлээр бүгдийг харж ерөөж, сайн сайхныг л бодож байвал зүгээр санагддаг. Зарим хүн үргэлж муу болохгүй талаас нь бодож мууг урин дуудаг. Унана, ойчино, бүтэхгүй, болохгүй, тэгчих вий, ингэчих вий гэх мэтээр л яваад байдаг нь сэтгэлийн харыг урин дууддаг.
Хүн Онгодтой бөгөөд Тэнгэрийн улаач болно гэдгээ сонсоод олон янзаар хүлээн авдаг. Зарим нь баярлаж зарим нь уурлаж бөөн асуудал болно. Гэр бүлийнхэн нь дэмжиж, зарим нь эсэргүүцэнэ. Энэ бүх л сорилыг зохицуулан өөрөө давж чадахгүй бол Онгодын хүчээ авах биежихэд ихээхэн саад болно. Жишээ нь танайхан зөвшөөрөхгүй бол Онгодуудыг авах нь туйлын хэцүү. Онгод гомдон догширч буухаа болих, өвтгөн зовоох, ухаан солиотой болох, улаачынхаа амийг ч авах нь бий. Энгийнээр боддоо. Чи өөрийн хүүхдийндээ орох гэтэл урдаас чинь харааж зүхээд хөөгөөд байвал яах вэ. Улаач нь хичнээн сэтгэлтэй ч тэр гэрт Онгод тайван амгалан байж чадах уу. Шоовдор хүүхэд шиг л байна биз дээ.
Улаачын сэтгэл санаа ч тавгүй, хулгай хийчихсэн хүн мэт сэтгэлийн зовлон. Иймд брож өгвөл бүгд хайрлан дээдлэн, бэлдэж байж авбал Онгод маш хурдан биеждэг. Онгод сэтгэл оюунаар хөглөгдөн, хайраар биеждэг. Харин улаач нь эргэлзээтэй үргэлж хувирч байвал Онгодоо тогтоох хэцүү дээ.
Жишээ нь саяхан өргөөнд боссон нэг улаач руу би яримаар санагдаад залгатал нэг л бишээ. Хачин хэг ёг  ч гэх гээд, гомдол ч мэдүүлэв.  21 ны бөөлөөнөөс хойш алга болчихлоо гээд бөөн уур. Түүний багш нь утасдаад утсаа авахгүй, юм ч зааж өгсөнгүй хэмээнэ. Юу болов гэтэл Би Онгодгүй байсан байна гэх юм. Чи тэгвэл 21 нээс өмнө юугаа хараад мэдрээд баясаад байсан юм бэ. Жүжиглэж байсан юмуу гэж асуув. Тэр үед манай хатан ээж, ингээд тэгээд л, уйлаад тэгж ингэж яриад гээд хичнээн их юм ярьдаг байв тэр. Тэгсэн чинь 21 нээс хойш буугаагүй гэх юм. Чи гэртээ буусан юмуу гэтэл буугаагүй, нөхөр хүнээс асуусан чинь намайг Онгодгүй гэсэн гээд л уурлах ажээ.
Өөрөө нэг бөөтэй уулзсан чинь манай судруудыг захын Онгод л ингэж ярина гэсэн гэнээ. Хэээхэхэ. Тэгээд тэр бөө захын Онгод ярина гэж хэлээд байхад Онгодгүй хүмүүс яриад судар гаргаа юу. Энгийн замбаараа бид жүжиг тавьж байсан бол Онгодгүй юм чинь түүнийг зохиох, цээжлэх гээд бөөн ажил ундарна биз дээ. Онгодуудын хэлсэн юмыг гаргаад бичсэн л бол болоо ажил хийсэн байгаа биз дээ. Гэтэл Онгодгүй бол түүнийг бичихгүй нь байна. Тэгэх тусмаа олуул олуулаа нийлээд бичихгүй. Ердөө л Хаан биш гэдгийг л батлах, ойлгуулах гэж муулчлаж ядахдаа хэлсэн бүхнийг нь Үнэн гэж зөвшөөрөх ч өөрөөр яагаад бодоод үзэж болдоггүй вэ. Тэр хүн өөрөө гаргах нь яагаав. Ганцаараа биш өөр бусадтайгаа нэг сарын дотор тэр зузаан номуудыг хийчихнэ яагаа вэ. Гэтэл түүний муучлаад байгаа захын хэн ч танихгүй улаач нар Онгодтой хүмүүс  яриулаад нийлээд судар гаргачихсан байх юм. Далдаараа өөрийгөө мундаг гэх тэд энэ замбад юу хийгээ вэ.
Бөөгийн тийм ийм юмны академийн гишүүн доктор профессор гэх цолуудыг худалдаж авдаг нь нууц биш шүү дээ. Сүүлдээ төрийн зайран гэх цолуудыг хүртэл худалдлаа гээд л хоорондоо муудалцаад байсан биз дээ.  Тэгээд бөөгийн холбооноосоо хөөгдлөө гээд л энүүгээр тэрүүгээр  дүүрэн л хэл ам хийгдээ биз дээ. Төрийнх юм бол Элбэгээгийн гарын үсэг хаа байгаан.Төрийн өндөрлөгүүд л гарын үсгээ зурж баталгаажуулж, хамгаалалтандаа авч байж л жинхэнэ утгаараа Төрийнх болно биз дээ. Хэдэн Төрийн бус байгууллагуудын мөнгө олох гэж хийсэн бизнес л байдаг ш дээ. Худлаа цаасаар юугаа хийдийн. Хэн их алдар хөөнө тэр нь олонд танигддаг ч үнэхээр мундаг хирнээ дуугүй үйлээ хийгээд л байдаг гайхамшигтай бөө нар харин жалгаар  нэг бий шүү. Цааснуудаа чирээд үхэх биш тэрүүгээр яадын.
Нөгөөх бөө нь амихандаа муулчилж хэлжээ. Захын Онгод ярьдаг бол өмнө нь тэр олон жил бөөлсөн алдартай зайран өөрөө гаргахгүй юугаа хийсэн юм бэ. Гэтэл босоод удаагүй өргөөнийхөн судар гаргасанд уурсаад захын Онгод ингэж ярина. Энэ юу вэ, тэр юу вэ гээд муулаад байхад тэрэнд нь итгээд шүтээд унана гэдэг бол хувь хүний толгой тархины л асуудал. Энд нөгөөх нь итгээд өөрийгөө бас доош хийж мундаг зайран ингэж хэллээ. Би ч тэнэг юмаа ийм жүжигт орчих гэж эргүүтэх ажээ.  Захын Онгод ярих ч замбад гар дээр хийгээд тавьсан өөрийнх нь бүтээл хаа байна. Энэ судрууд хүмүүст олон зүйлийн талаар ухуулсан болохоос биш нөгөөх л номуудынх нь адил би тэрний удам, тэгдэг шидтэй, ингэдэг идтэй, манай удам нисч байлаа, харахира хийж гэдсээ хүүлдэг, ээ мөнх хө тэнгэр минь энээ тэрээ гэж магтсан аялгуунууд, өөрийн дуудлагуудыг бичээ юу.
Уншаад ойлгодоггүй алтан судруудын тухай үг үсэг, агуулгыг тайлбарлаж олон хүнд ойлгоход дөхөм болгосон. Энэ зайранд Сорхагтани хатны шар судрыг эхлээд өгөөд За энэ юу гэсэн үг вэ гээд л асуугаад үз. Нойр нь хүрэх биз. Аягүй бол үсэглээд суучихна доо ккк.
Ер нь өргөөний зарим гишүүд өөрсдөө маш залхуу хойрго, би тийм зүүд зүүдлэв юу гэсэн үг вэ, баруун нүд татав юу гэсэн үг үү, зүүн хавирга чичирхийлэв яачихаж, гэнэт юм авмаар санагдав авах уу байх уу, баруун сүүж хөшив яана гэсэн үг вэ гэх мэтийн хөгийнөөс хөгийн хогийноос хогийн юм асуун замбын бүх юмыг далдын ертөнцтэй хэт холбон бөө болсон байтал манай тэр өвдөв, энэ ажил бүтсэнгүй яахаараа ингэв гэх мэтээр асуух нь энүүхэнд.
Бөө хүн гэж далдын болон ил ертөнцийн амьдралыг уялдуулан ойлгож ухаан зарж амьдрах ёстой.  Зарим нь огт блог уншихгүй. Тэнд би өөрөө хэрхэн тэмцэж, хэрхэн будилж, хэрхэн ойлголцсон тухай бүх л зүйл бий. Надад тохиосон зүйлс тэдэнд тохиодог. Олон хүнтэй харьцдаг намайг бараг л өөрт нь тусгайлан хэлсэнгүй. Утсаа авсангүй гэж загнах нь энүүхэнд. Хэнийг нь гээд л би утасны мөнгөө үрээд олон цагаар тайлбарлаад суух вэ. Яагаад өөрсдөө уншаад мэдээд, бусдаасаа суралцаж болдоггүй вэ. Зөвхөн өрөөлийг л буруутгах гэж ядахаас надтай адил бусад нь яагаад ийм мундаг болоод, илүү хийгээд, сайн болоод байна гэж боддоггүй юм бол.
Улаач нарын булан гэж аль эрт өргөөнд бий. Энд манайхан зараа тавьж, ийш тийш явах хийхээ хэлэлцэн байдаг. Маш их ажил хийсэн бид ар гэрийн ажилдаа анхаарч, бас өөрсдийгөө амраая нэг сард амралттай хэмээн хуралдаа яриад тогтоод тарсан ч хагас, бүтнээрээ нийтийн бөөлөө хийн, Буурлуудаа тухтай буулгаж чадахгүй байгаа хүмүүст бас тустай хэмээн бөөлдөг. Гэтэл хурал хийнээ ирэхгүй. Нетэд орон мэдээллээ авахгүй байж багш утсаа авдаггүй, намайг хаялаа гээд хаа хамаагүй хүмүүст тараан байх ажээ. Бүх юм мэдээллийн дагуу, хийх ёстойнууд нь юмаа хийгээд явж байхад өөрийн бурууг бусад руу чихэхээс гадна гадуур бөөд дээр очин муучилжээ. Нөгөөх нь Чи Онгодгүй юм байна гэж хэлсэнийг чухам л яг зөв гээд хамаг бурууг өөрийн багш руугаа чихэв. Хөөрхий тэр хүн удамд нь замчлаад өгөө биз дээ. Ер халхын хавтгайн хаа ч очоод харин ч үнэгүй ийм их юмыг зааж, бичиж өгч, хүний өөрийн ялгаагүй нийлүүлэн бөөлүүлэн байдаг бөөгийн өөр групп хайгаад олоод ир л дээ. Тийм мундаг олон жил бөөлсөн хүн бол тэр хүнээс ч очоод заалгаад явж болох бус уу. Нэг л багштай бай гэсэн дүрэм байхгүй. Заавал өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах зарчимаар явах хэрэг байна уу. Нэгийг нь муулж нөгөөд очиж байгаа нь эргээд л тэр хүнийгээ юу гэх тодорхой.
За 21 нээс өмнө чамд юу бууж байгаа вэ. Би Түмэн Онгодын Чуулган хийхийн тулд чамд Онгод зээлүүлээ юу. Хэрэв чи Онгодгүй байсан бол ердөө ч Онгод орохгүй ээ. Чи өөрөө тэгвэл мэдрэлгүй хүн шиг яах гэж худлаа ярин тийм ийм юм мэдрээд хараад байна гээд худал ярьсан бэ гэхээр бууж байсан 21 нээс л буугаагүй гэх ажээ. Хар санаалаад байвал  бууж байсан ч буухгүй байна л гэх биз. Тэгвэл бусад нь яахаараа болоод өмнөх байтугай улам хүчтэй сайхан болж хүчээ авсан байхав. Өөрт итгэхгүй байна гэдэг өөрийн удам угсаагаа л доромжилж байна гэсэн үг. Энэ хүн Онгодтой гэвэл очиж аваад өөр хүн Онгодгүй гэвэл тэрэнд нь итгээд байх туйлбаргүй хүмүүс бөө болно гэж бодсоны гарз.
Өөрийн буруу амнаас болж өөрийнх нь Онгодууд хилэгнэн догширч амьдралыг нь там болгох нь энүүхэнд учир өөрөө эхлээд өөрийн шүтээнээсээ сөгдөн мөргөж өршөөл эрж байх үгийн алдаагаа өөрөөсөө л хайх ёстой. Бусдыг харвачихлаа гэх хэрэг үгүй. Би юу буруу хийв, өөрийн Онгон шүтээнээ доромжлон, өөр бусдынхаар үг хийн, хэрхэн гомдоов гээд боддоо.
Ганц би биш өөр олон хүн Онгодтой хэмээгээд угаа авсан хүн дээ.  Харин ч Онгодуудаа хураалгаад баларч явахад нь манайхан чөлөөлж өгсөн шүү дээ. Ер нь үнэгүй юм гэж үнэгүй л байдаг ажээ. Өөр хүнээр үүнийг хийлгээд өчнөөн төгрөг төлсөн бол яаж сайн санах болоо. Нэг цайны сүү ч аваагүй хийж өгсөн. Харин өөрөө өөр хүн дээр боссон. Одоо ч бас эргэчихсэн явах ажээ. За чи хамгийн сайн найз олон жилийн мундаг удганаас өөрийгөө асууж байсан уу гэхэд: Сайхан болжээ. Онгодуудаа сайтар биежүүлээрээ гэсэн гэх юм. Өөрт нь сайныг санаж, сайн сайхныг хүссэнд нь болохоор итгэхгүй, өөрийг нь доош хийж нөхөр чинь үхнэ, чамд онгодгүй гэсэнд нь болохоор итгээд байвал чухам энэ л хүнээрээ заслаа хийлгэж энэ л хүнтэйгээ явсан нь дээр. Өөрийн үйлээрээ сэтгэлд сэв оруулан, Онгод Буурлуудаа гутаачихаад яаж цааш явна даа.
Өөрөө өөрийнхөө төлөө яваад ядахдаа өргөөний улаачдын буланд ордог бол яахав гэхсэн. Зөвхөн өргөөний улаач нарт зориулсан булан билээ. Өөр өөр багштай өөр өөр ч гэлээ өргөөнд лав таван зайран удган энэ тэр гэлгүй өөрийн мэдсэн сурснаа ялгалгүй зааж, хичээл хийдэг. Тэр байтугай уртын дуу, бие бялдарын сургалтыг хүртэл мэрэгжил мэрэгжлийн дагуу улаач нар биендээ чин сэтгэлээсээ заадаг. Энэ чинь сургалт мөн үү биш үү. Ийм илүүдээ гарсан сургалттай өөр бөө групп хайгаад олоод ирээсэй. Очоод тэндээ яваасай. Тэгэх мөртөө бүр үнэгүй шүү. Хүн гэж ийм харалган тэнэг байх ажээ. Иймээс одооноос хатуухан байхгүй бол болохоо байхнээ.
Муучлах болохоороо ичих ч үгүй багш заахгүй байна гэнэ. Хэнгэргээ арав нүд, нүдээ ань, нэг хоёрын гурваа гэж заалгах гээд байгаа юмуу. Ичээсэй. Ийм дэл сул яриатай хэдхэн хүн байна. Яагаад бусад нь болоод байхад би болохгүй байна гэж харж болдоггүй вэ.
Ер нь хэний өмнөөс хэний Онгодыг аваад хэнээр тэжээлгэж тэтгүүлэх гээд зүтгээд байгаагаа бодмоор. Танай л удмынх учир чи л өөрөө болноо чадна гээд авсан бол зүтгэх л хэрэгтэй. Бөө болуут шидтэй болоод хүнд засал хийгээд л баяжина гэж бодоод байна уу. Энэ хүмүүс маш их хичээл зүтгэл гаргаж, хүндэлж байж амжилтанд хүрдэг. Юу ч үгүй модон хүүхэлдэй зорж өгөөд энэ танай онгод гээд өгчихсөн биш. Амьтай юм биедээ оруулж байж яагаад оюун бодлоороо ярилцан, тэднээсээ асууж болдоггүй юм бэ. Өөрсдөө амьд Буурал залчаад түүнийг хэрхэн мэдрэхэв, хэрхэн ярилцах вэ, хэрхэн ойлголцох вэ. Биедээ хэрхэн бүрэн суулган тухлуулах вэ гээд л сурах зүйл маш их.
Гэтэл ухаанаа заран хичээл зүтгэл гаргасангууд нь маш их амжилт олон улам л ихийг ухааран баярлана. Тэд шид нэхэхээсээ илүү хайрыг мэдэрч, тэднийхээ зүрх сэтгэлийг мэдрэн, улам л хүчтэй болжээ. Ер нь энэ жилээс бөөгийн шигшлэг хайр найргүй явагдах учраас маш ухаантай хүлээцтэй байх хэрэгтэй. Бөөгийн шигшлэг дайныг та нар нэг юм харваад л үхчихдэг гэж бодно уу.
Дайтах мэт манайхаан дайраад, хоошоо ухраад л гэх мэт дайн болно гэж төсөөлөөд байгаа юм биш биздээ. Тэд амархаан юмаар л өөрсдийг нь шигшдэг. Бөө болгох гэж яаж тоглож жонглёрдож байгаад л болголоо доо. Тэгвэл хүчээ авсан Онгодууд чинь тэр байтугайг л хийнэ дээ. Улаачын амьдралд өчүүхэн төдий л үйлүүдийг үзүүлэхэд хир сэтгэлийн тэнхээгээр сорьж гарах нуу. Цухалдаж уурсаад нэр нүүрээ барах нуу. Нэг заслыг нээх сайхан жаатай хийгээд чамайг цулайлгаад л өгөөш тавина. Амтшаад ахиад байвал хөмрөөд л хаяна. Эдийн засгийн асуудалтай чи өндөр Тэнгэрийн улаач байж тэнцэхгүй ээ.
Хүн бүр магтаад л байхаар нэр алдарт дурлаад л ирнэ. Өөрөөсөө өөр өндөр хүнийг харахаа болих цагт өнхөрүүлээд л өгнө. Нэгхэээн хоёрын хооронд юмнаас болоод өөрийн алдраа баллуураар сайхан арчиж өгнө дөө. Энэ бүхэн чинь л өндөр Тэнгэрүүдийн шалгуур шүү дээ. Хардаг мэлмийддэг гээд л бахархаад хайрлаад ирэхээр хаа хамаагүй цуураад унавал харуулж үзүүлээд ч яахын гээд хаяж орхих аюул бий. Улаачын ухааныг сорих сорилуудаа тэд Тэнгэрийн шүүлт гэдэг юм. Харин алдаа алдвал засаад л, ааш аягаа хямгадаад л, хүний хэлснийг өнгөрөөгөөд л, үнэн мөнийг бодоод, хичээгээд улам л сайжраад гялалзаад байвал агуу шидээсээ харамгүй л өгөөд байна даа.
21 ний бөөлөөнөөс хойш харин ч улам сайжраад ихийг мэдрээд, их хишиг хүртсэн олон улаач нар бий.  Удмын өвгөдөө залчаад өмнө нь бодоогүй, ойлгоогүйгээ ойлгон, асар их ухаарал, тайвшралыг олсон олон улаач бий. Тэд өөрсдийн мэдэрсэн мэдсэнээ, юу нь өөрчлөгдөв хэрхэн амьдралыг өөрөөр харах болсноо бичих хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол цөөн хэдийн жишээгээр бүгдийг сааралтуулан бодоод Бөө гэж хэрэггүй хог юм байна хэмээн ойлгох болно. Та нар гэгээрлийг түгээх гэж бөө болсон. Энэ эринд үзгээр, мэдээллээр л зэвсэг хийн олон олон хүнд хүргэх учраас өөрийн үйлүүдээ сайтар бодоорой.
Ихэнхи нь хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралтай ч олон хэлтэй боловсрол өндөртэй хүмүүс бий. Энэ хүмүүс ганцаар бичиж байснаас олуулаа дүгнэлтүүдээ бичиж,  олноор хүний санаанд ороогүйг сэтгэж, уурсаж нэг нь бичлээ гэхэд нөгөөх нь ухааруулж зөөллөж нэг бичнэ шүү дээ. Аянгат ганцаараа үлгэрүүд бичихээ болин, олон олон үлгэрийн баатрууд өөр өөрсдийн түүхээ бичиж, бодож санаж байгаагаа бичин, түмэн олонд ухаарал гэгээрэл хайрлах нь чухал.
Улаач нар өөрийн бодол оюунтай, зөв бурууг ялгах тэнхээтэй, буруудвал хүлээх зоригтой, алдаагаа засчих ухаантай байх хэрэгтэй. Алддаггүй хүн гэж байхгүй. Харин давтаад байвал л асуудал болно. Бодит амьдралтай холбож бодоод үз. Өөрийгөө болон өрөөл бусдыг ядахдаа эзэмшсэн мэрэгжил, амьдарлд байх сууриа олсон байдлаар нь ч дүгнээд үзэх хэрэгтэй. Ямар ч боловсролгүй мухар сүсгээр хаан буужээ гээд хийсч  онгодоо авах хэмжээний ухамсартай хүн өргөөнд ховор. Онгод гэдэг тоглоом биш. Нэг нь хэлээд За гээд авдаг ч юм биш. Онгод байхгүй бол оогт орохгүй, мэдэхгүй. Гэтэл түүнийг хичээл зүтгэлээр биежүүлж авдаг. Өмнөөс нь багш нь бөөлж өгөх болж байна уу. Манай Онгодууд бол бусдын Онгодыг шахаж мал тууж байгаа мэт хүүе, хайя гэх мэтээр хашгирч оруулахыг үздэггүй. Харин хайрлан хүндлэн, аргадан гуйж, дуулж уярааж, тайван амгалан байдалд оруулахыг илүү үздэг. Өндөр дээд язгууруудыг мал тууж буй мэт хашгирч, чарлаж, айлгаж чочоож, сандчаах нь хэцүү дээ.  Ойртуулаад залаалаад өгсөн бол улаач дараа дараач нь маш сайн хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ дээ. Ер нь ямар ч багштай байсан улаачын ухаан, хичээл зүтгэлээс 99 хувь нь хамаардаг.
Зөвхөн оруулаад л цай уулгах ёстой гэсэн дүрмээр яваад байвал мөөөд амжилт гарахгүй. Мөн энэ Онгод бүр өөр өөрийн арга барилаар засал хийж үздэг. Харин хэн нэгнийг дуурайгаад хийвэл үр дүн байдаггүйг ухаарах хэрэгтэй. Үйл нь ижил ч шившлэг нь өөр байх жишээтэй. Бөө бүрийн буулт өөр гэдгийг ухаарахгүй бүгдийг нь чарлуулан, орилуулж, эсүүл эргэлдүүлэн сэнсрүүлэхийг л Онгод орж гэвэл ёстой хөгийн болно. Үнэхээрийн үзэсгэлэн төгөлдөр, их ямбатай, эрхэмсэг даруу Хатны Онгодыг чарлаад хашгираад орохгүй бол чи Онгод биш байна гэх үү.
Бодит амьдралаар ч бодоод үз. Бид өөрсдөө Онгод больё гээд төсөөл. Эелдэг даруу намбатай Солонго улаачдаа буухдаа: Ааааа ХАХАХАХА алсан ч яадын гээд л салтаа саамаа дэлгэчихсэн ханхалзаад л, цээж мээжээ дэлдээд л үсчээд унуул зохих уу. Солонго тийм хүн биш. Намуухан зөөлөн дуутай, намбатай хөдөлгөөнтэй, гоё ганган үзэсгэлэнтэй эмэгтэй шүү дээ. Харин тэрний оронд Аянгат энэ байна гэвэл яаааг мөн гэх байлгүй дээ. Би улаачдаа буугаад жимбийтэл уруулаа жимбийлгээд хагас ярвайлттай, нээг их нарийхан гоолиг, цэв цэх нуруутай, зөөлхөн намуухан дуутай буувал намайг хэээээн ч танихгүй биз дээ. Үчээд хариа Хүү Хаа гэвэл би архи ууж байгаад л цамын бүжиг хийж болж байнаа. Харин Солонгоо бол тархи нь эргээд бөөлжөөд унана. Тэрний оронд биелгээ хийвэл арай амар. Тэр намбатайхан юм аваад идэж амсахад би атгаар нь аваад амруу гаа чихчихэж чадна. Муусайн дуракууд юу вэ? Алнааа л гэсэн аймаар авгай орж ирвэл Аянгат байна гэж бодуул үнэнд нийцтэй байж магад. Онгодууд гэдэг бол урд амьдарч байсан хүний сүнснүүд тэд бүгд хоорондоо ааш авир ижил биш харин бүгдийнх нь ганц онцлог нь хайранд л уяарч, дуунд дурлан номхорно. Яг л бодит ертөнцтэйгөө уялдуулан бодож байж ухаарахгүй бол Бөөг хуульчлаад загварчлахаараа л буруу болно доо.
Улаач нарын амь нас бол юу ч биш. Утсан чинээ улаан голоо таслуулахдаа би хөрстөд юу хийгээд одов гэдэг нь чухал.
Онгод л буулгасан бол оройгүй мундаг болчихож байгаа бус.
Өргөөнийхөн өөр өөрсдийн үйлийг янз бүрээр тайлбарлах ажээ. Манай нэг маань их марзан хялбар тайлбарладаг. Заа би ч үхлээ гэхэд ядахдаа Онгодтойгоо. Учир нь би бөө болсон тэгээд их л идэвхитэй яваад үгэнд нь ороод байгаа. Хэрэв би үйлээ муу хийвэл савдаг болно. Сайн хийвэл Онгод болно. Угаа аваагүй бол Савдагийн зарц болох нь байна ш дээ. Хэхэхэ. Ааа ашгүй ашгүй сэтгэл ханамжын баталгаа зуун хувь байнаа. Учир нь би үйлээ сайн л хийж таараа. Өдий хүртэл замбын ажлаа ч маш сайн хийж яваа юм чинь гэлээ.  Нээрээ л тэр замбын ажлаа маш сайн хийдэг, Үнэнч шударга хүн. Маш олон компануудад зөвлөгөө өгч, монгол ажилчдаа хамгаалан цалинг нь өндөр байлгах, ашиг орлогоо хэрхэн зохицуулах бүх л талын зөвлөгөө өгөн бүтээж хийж явдаг хүн. Монголоо сайхан хөгжүүлэхийн төлөө л өөрийгөө зориулан мэддэг чаддаг бүрээ хийнэ.
Тэр миний найз бөгөөд бид хамт сурдаг байлаа. Намайг бөө болсноо хэлэхэд тэр бөөгийн талаар А ч үгүй байсан юм. Чухам чи л хэлсэн болохоор итгэж байна. Чамд юу дутуу гэж бөө болохов дээ. Бас чи өөрөө ярьж чадахгүй, мөн ийм юм бичиж чадахгүйг чинь би сайн мэднэ. Тийм болохоор итгэхээс өөр яахав гэж байсансан. Хоёр жилийн дотор Бөө бас түүний амьдралыг тойрсонгүй. Үзүүлэх зовлонг үзүүлэх шиг болон бүтэн жил тэр зовсон юм.
Жилийн өмнө өөрт нь угтайг нь хэлэхэд тоодог ч үгүй, итгэдэг ч үгүй, өөр хүнээр шалгуулахаар Онгодгүй л гэж гэнэ. Сүүлдээ хайнцуулахаар нэг хүн дээр очоод тэр нь минийхтэй таарч, дээрээс нь өөрөө хэвтэрт орж байж угаа авах болсон юм.
Найз маань хаа ч явсан хамт гэж мэдээрэй гэж шалсаар Хадам Буурлууд дээр босох боллоо. Ёслолын өдөр би бас хуяглан элдэв цэвэрлэгээ, хамгаалалт энээ тэрээ хар бор ажлыг нь хийж өгөөд Хадам Буурал: Аянгатын зараалаар гэж үнэд орсоор арай гэж нэг юм зөвшөөрч босгох үйл хийлээ.
Гэтэл манайхан Сархад барь гээд монгол архи ууж эхлэв. Би мэл гайхлаа. Өмнө нь архи ер хэрэглэдэггүй байсансан. Хадам Буурал манайхнаас асууж байнаа: Та замчлах уу гээд, Манайх: Үгүй ээ, би Андынхаа найрт уригдаж ирээд байна гээд л уух юм. Миний өмнөх Онгодуудыг бодуул их яравгар, их зантай шинэ Онгод байлаа. Хадам Буурал сургаал юугаа айлдаад хэрхэхийг заагаад эхлээд удаагүй байтал манайхан босч очоод л хэнгэрэг дэлдэн баясан байснаа шууд өөрсдөө түшээ хийсээр найзын маань Онгодыг оруулчихав. За тэгээд л би үзээгүй юмаа үзэв. Миний найз замба дээр их дөлгөөн аядуу хүн, жижигхээн биетэй хирнээ эрч хүчтэй. Гэтэл өнөөх чинь цээж нь томроод л ханхалзаад л Аааааххх гээд л ширүүнээр архираад л бие нь савлаад л мөр цээжээ хаяад л жигтэйхэн.
Манайхан мөнгөн аягаар гурван удаа сархад уучихаад Андад минь дуртай зоогийг нь барь гээд нэг аяга сархад бариулав. Нөгөөх чинь сийх ч үгүй аваад л уучих юм. Тамшаалаад л дахиад нэхэж гараа сарвайлгав. Манайхан нэгээс илүүг бүү өгөөрэй гэсэн боловч өнөөх жижигхэн хулигаан чинь заамдаж авч байгаад л дахиад нэгийг уучихжээ. Энэ үеэс л би өөрийн Онгодууд маань түүний уух сархадыг өмнөөс нь хүртээд зөөллөөд байсныг ойлгов.
За тэгээд л гавьяат дууны багш маань ая барилаа. Гэтэл манайхан түүнийг боль хэмээн уурсаж дууг зүрх сэтгэлээсээ дуулдаг юм гээд өөрөө эв хавгүй бахирч гарав. Арай ч дээ гавьяатыг амьдралд нь анх удаа л муухай дуулж байна дуугай бай гэж загнасан нөхдүүд байх даа. Өнөө найз маань их таатай байж сонсов. Багшийг тэр бас түлхэж хаяв. Дуу нь таалагдаагүй гэнэ дээ. Тэгээд л хэрээ гуаглах мэт бүдүүн сөөнгө манай Онгодуудын дуунд хоюулаа толгойгоо хөдөлгөөд л мөн таатай байлаа. Тэгснээ л архираад л биеэ сэгсчиж төрөл арилжсан мэт догшин байлаа. Гэрийхэн нь үхтлээ айн ингээд солиорлоо л гэж бодон үзээгүй охиноо үзжээ. Тэр хоёр өөрсдийгөө хатган мөн ч их хөөрөв. Юу ярьсан гээч: Манай Онгод юуны чинь гэгээрэл. Муусайн юмнуудыг гэгээрүүлж яадын. Алаад байх хэрэгтэй гэхэд найзын Онгод: бахтай нь аргагүй Хааааааййййй хааа гэж архирна. Би мэл гайхав. Бүтэн жил гэгээрэл ярьсан намайг энэ чинь яаж байнаа гээд л гайхав.
Хамгийн хатуу Хар Тэнгэрүүд юм байхаа тэд. Алнаа, шулнаа л гээд байх юм. Хоёр биенээ хөөргөж байгаа гэж жигтэйхэн. Ам ангайсан болгоныг нам дараад хоюулаа тэнд туйлж өгөв. Адаг сүүлд нь архирсан догширсон найзыгаа зэвсгээ ав, үзүүрт нь толгойнуудыг нь өлгөөд бай гэхэд нь Найз Онгод бүсээ ухсаар сэлмээ гаргаж ирэн баахан хатгаж, хөдөлгөж байснаа нилээн их тайвширч хөдөлгөөний ширүүн нь намжин байгаад улаачаа арай гэж чөлөөлөн оруулж билээ.
Хадам Буурлууд гурван удаа Улаачаа чилээчихлээ.Одоо улаачаа бодоорой гэхийг сонсоод манайхан: Чи мэддийн муу, Би мэддийн муу гэж уурсахад Та л мэднэ шүү дээ гээд Хадам Буурал чимээгүй болоод одчихлоо. Соно зайран өөрөө болчихов. Хадмын Онгодууд нь дураараа архичдыг хаяад явсан бололтой. Хүү маань: Би л лав ийм хачин Онгодуудыг ёстой хараагүй юм байна гээд толгой сэгсэрсээр явсандаа. Тэр хоёрын атаман гэж дэнднээ. Үг сөрүүл зодчих гээд л байх ажээ. Би дотроос нь гайхаад л архи уухгүй ээ гэхээр толгой руу хусч хаячихаад л ууна. Лав таван аяга уучихав. Найзаа дараад байсан ч хоёр гурвыг уучихав. Нэхэж зодчих гэж байгаад л уучих юм.
Улаачаасаа тэс өөр ааштай энэ Онгод арай дэнднээ. Ирсэн хүмүүс бүр айчихсан байсан бөгөөд дараа нь найз маань өөрөө тийм аймаар юм болсныг сонсоод гайхав. Их л таатай байсан, өвдөөгүй сайхан байсан л гэх юм. Тэнгэрийн хоёр Анд газарт бие биенийгээ мөн ч сүртэй тосч авч найрлав даа.
Найз маань юмаа бэлдэж байхдаа зэвсгээ асууж сураглах үед надад маш ганган хөөрхөн тоглоомон хирнээ хийц, төмөр сайтай сэлэм байснаа өгөв. Дөрвийг  ч билүү нэхэх түүнд би хоёр байснаа өгөв. Гэтэл тэр маш их баярлан тэр жижигхэн сэлмээр хатгаж үзэн, ийш тийш хөдөлгөж Одоо л бөө шиг болж байна гээд  сонирхоод инээгээд байсансан. Бид тэгэхэд замбаараа байсан учраас баахан шоолж инээлдээд асуухад надад ёстой таалагдаж байна гэж найз хэлж байсан нь энэ Онгодын зэвсэг ажээ. Үүнийгээ хөдөлгөж байж л санаа нь амраад улаачаа амраан мордсон. Тэдний ярианаас тандахад дахиад гурван Анд минь бий. Тэднийг дууднаа гэж байхыг сонссон. Бид хоёрын таньдаг нөхдүүд л байхдаа бодуул. Ккк. Хэн гээчүүд нь ирээд тавуул архидаад суухын болоо. Энэ Онгодууд ёстой учир нь ойлгогдохооргүй. Хүссэний зоргоор нь өгүүл баллаад хаях тул маш их дарж байж л хэдэн аяга уулгасан даа. Цай май амсах ч үгүй байна лээ.
Харин саяхан Хаан бууж өөрөө дөрвөн улаач нарт сургалт явуулах зуураа тус бүрт буух Тэнгэрүүдийнх нь нэрийг хэлэн бөөлүүлэв. Тэнгэрүүд бүгд буусны дараа улаач нараа хэрхэн сургах, өөр өөрийн уналга, дуртай юмс, зэвсгүүдээ улаач нартаа үзүүл гээд үүрэг өгөн, хүнд хэцүү цаг ирж буй учир замбын энгийн үйлтэй зууралдахгүй зөвхөн улаач нарын сургалтуудыг шүүж байж хийж, сургах, Эздүүдийг нь буулгаж өгөх тухай ярьсан бөгөөд одоо улаач нараа буулга. Дараагийн сургалт гэв. Бүгд хэнгэргээ дэлдээд улаач нар нь буулаа. Гэтэл найзын маань Онгод мордоггүй ээ. Хааайййн гээд л мөрөө сэгчээд, цээжээ ханхалзуулаад суугаад байх юм.  Хаан инээснээ за даа миний дургүй эддээ гэснээ шанага монгол архи халаан аягалаад нэгийг л уугаад мордоорой гэв. Гэтэл өнөөх чинь дахиад л харна. Үлдсэнг нь хийж өгөөд одоо болоо гэхэд маш ууртайгаар хэнгэргээ хагалах шахам нүдэж уураа гаргаж эсэргүүцэн байснаа хэмнэлдээ оруулан цохисоор улаачаа буулгав.
Улаач нь буугаад: Энэ чинь одоо архи  уух гээд суугаад байсым уу. Явахгүй болохоор нь бүр гайхлаа ш дээ. Яасан аятайхан гулгаад ороод байваа. Монгол архи чинь муухай биздээ. Гайгүй амттай юм биш үү гээд бөөн инээд болов.  Дараагийн буулт дээр энэ Тэнгэрүүд ямар үйлэндээ сайныг мэдүүлэн буулгаж ярилцав. Найз маань ярихгүй байна гээд байдаг байсан чинь Аагтай шаргалаа барих уу гээд асуутал: Үгүй ээ сархад гээд нэхээд ууж хэлтэй устай нь мэдэгдэв. Маш ширүүн, хэнгэргээ хага таших мэт балбадаг энэ Тэнгэр хатуугаас хатуу ажээ. Пээх энэ чинь том биетэй залууд орсон бол хамаг юм баллах байжээ хэмээн хүмүүс шагширна. Харын хатуу Тэнгэрүүдэд нялуурах юм байдаггүй бололтой. Хоёр улаач бид хоёр дараа нь баахан шоолж мэлтийв. Хаанаас гараад ирсэн хаанахын хэн бэ архичин юмуу гээд л муулбал хүзүүн дээрээс дараад базаад дарчихна. Ер нь архи уудаг Онгодуудад зоргоор нь өгөөд байх дэмий. Бид өөрсдөө уух дуртай байсан бол бүр гааз ихтэйг залгилуулсан бол яанаа. Маанээ бодмээ хум маргаашийн нарыг харах бол уу даа.  Шимийн архи байсан нь яамай даа. Ганц шил ганзоо гэдэг шиг яаж ашгүй гэрт байсан юм. Тэрнээс огт хэрэглэдэггүй болохоор санаанд ч ордоггүй юм байна лээ. Өргөөний бөө нар дөч гаруй хүн хөдөө тахилгад яваад  манаач айлд өгөх архины хэрэг гараад хайхад авсан хүн нэг ч байгаагүй олдоогүй юмдаг. Гэтэл архи нэхдэг нөхдүүд бас орж ирдэг л юм байна.
Хадам  Буурлууд л хааяа уур нь хүрүүл нэг том мөнгөн аягаар хатуу харыг уучихад бид пий пай болоод л сүйд болдогсон. Нөгөөх утсаар ярилаа Онгод биш гэдэг шиг л юм болсон доо. Архи уудаг Албин уу гэж л харддаг байлаа шүү дээ. Хэдэн шилээр нь уугаад еер яагаа ч үгүй ёстой шидтэй тэр л жинхэнэ бөө гэдэг ойлголт их байдаг биздээ. Хэхэхэ тийм бол шимийн архи уугаад шид суугаад байгаа юм байхдаа яанаа одоо. Аянгат найзтайгаа удахгүй нисэж Од, Сод хоёр  болж Тодрох юм биш байгаа. Энэ найз маань өөрийн Онгодуудаа маш их хайрлана. Ажлаа хийж дуусчаад л хаа хол газар очин өдөр бүр бөөлсөөр, зүтгэсээр явж онгодуудаа бүрэн биежүүлсэн. Цээрийн хугацаагаа бүрэн дуусгаад ердөө ч эргэлзэж тээнгэлзэх юмгүй, хэзээ ч би ялна, ямар ч дайрлага дайрах ч үгүй гэж л боддог хүн. Дайрлаа ч тоохгүй зөрүүлээд л үзнэ дээ гэх жижигхэн биед байхгүй зоригтой идэвхи чармайлттай хүн. Ёстой зугаатай ажил байна гээд л инээж явсан тэрээр өөрт нь Онгод байтугай Тэнгэр залрах болсон түүнийг хэрхэн яаж авч явахыг сонсоод: Өөөөө бүр Онгод байтугай Тэнгэр үү. Хааахахаха. Тэгүүл ч ёстой амбиц хөөнөө хөө. Үхээд очихоороо би замбад байхдаа төдөн хүнд тусласан хөөш суудалдаа суунаа гээд л махийнаа гээд л хөхөрч байлаа. Хаан хэлэхдээ. Тэнгэрүүдийн онцлогийг хэлэн. Энэ Тэнгэрүүдийн улаач нарын шалгуур нь энэ замбад одоо хийж байгаа бүхэн чинь сургалт болон явдаг. Мянгандаа нэг сонгогддог учрыг бод. Үйлээр чинь шинэ мянганы Тэнгэрийн эздүүд өөрсдөө тодордог ЖАМТАЙ. Ухаантай, хичээнгүй, дайчин, энэ замба дахь үйл болон зан чанараараа шүүгддэг.
Хичээж явахгүй бол амбицлаад ч нэмэргүй бөгөөд нэр төр хөөх, эд шидэнд шунах, эрх ямбанд тархиа мэдүүлбэл үлээх шиг болоод л дуусдаг ажээ.
Улаач нар өөрсдийгөө мундаг гэж хэзээ ч бодож болохгүй. Бид Тэнгэрийн зарц нар. Өөрсдийн ухамсар, ухаан маш их хэрэгтэй. Өнөө гарагт нэг залуу утасдав. Аянга удган уу, Сайн уу дүү нь юм асууж болох уу гэв. Утас хаанаас авав гэхэд нетээс гэв. Хэн өгсийм гэхэд хэлсэнгүй. Юу асуух гэсийн гэхэд: Би угтай үгүйгээ асууя гэнээ. Өөрийн хувь заяатай холбоотой юмыг утсаар асуудаггүй юм. Хэд хэдэн хүнээр шалгуул гэхэд дөрвөн хүнээс асуусан гэв. Тэгээд надаас юуг нь асуугаав. Таныг сайн гээд гэх юм. Би ийм юм хэлэхгүй ээ. Өргөөнд ч өөр  бөө нар үүнийг тодруулдаг гэхэд Би өөртэй чинь уулзах гэсийн гэв. Над завгүй үйлтэй байна гэлээ. Үйл гэж юу гэсэн үг вэ? Тайлбарлаад өгөөч гэлээ. Уур хүрээд утсаа таслав. Намайг муухай ааштай гэж цээжлэж авах хэрэгтэй уншигч нар.
Ийм хүн угтай байгаад яахын. Дөрвийн дөрвөн хүн хэлээд байхад сайн муугаар нь ялгаж Аянга сайн гэхээр нь асуугаад байхдаа яахав дээ. Бусад дөрөв нь муу юмуу. Тэд чинь бас үйлээ хийж л байгаа хүмүүс. Хайнцаад тархи нь эргэсэн бол яахав. Миний утсыг хэн өгснийг нь үнэнээр нь хэлчихэж чадахгүй энэ нөхөртэй би уулзаад яахавдээ. Ярьж байгаа өнгө аясаар нь л хэн бэ гэдэг нь тодорхой. Энэ хүн улаач боллоо гэхэд их л юм сурахгүй бол болохгүйдэг. Блог уншдаг ч үгүй болтой. Утсаар угаа асууна гэдэг өөрийн удам судар, өөрийн өвөг дээдүүдээ хүндлэх өчүүхэн ч сэтгэл алга. Нэг л амархан бөө болчихно гэж бодож байвал хэцүү. Би ердөө ч сайн бөө бишдэг. Суралцаж яваа л нэгэн. Үйл гэж юу вэ тайлбарлаад өгөөч гэнэ шүү. Ийм хүн бөө болбол ердөө л бэлэн будаа л бодохоос өөрөө боловсрох сурах хүсэл тэмүүлэл алга. Яахаараа миний утас нетэд тавигддаг юм бэ. Дараа нь дахиад л залгах юм. Авахгүй ээ авахгүй мэд үү.  Зүгээр байж байгаад гүтгүүлдэг хүн харин их кайфтай ширүүхэн зэвүүн ярьчаад сэтгэл амрав.
Учир нь нэг хүн найздаа Аянга удгантай би уулзсан. Сүлжээ юм байналээ. Хичнээн сая гэхээр нь болиод гэсэн гэлүү. Арай л зуугаад саяар бэлдэх болоод гээгүй байгаадаа. Ядахдаа хоёр оронтой сая хэл л дээ.  Гурван оронтой сая байвал барилга баримаар байх чинь.
Өөр нэг нь болохоор Аянга надтай уулзаад яасан яасан гэнэ үү. Бараг л тагнуулын хүнийг тас загнаад явуулсын байх. Хэхэхэ. Тийм нэг эрэгтэйчүүд байдаг даа. Нээг их хүүхэнтэй явалдсанаа сайрхаад байдаг хирнээ ачир дээрээ нөгөөдүүл нь тоодоггүйд өшөө авч ярьдаг юмуу гэмээр эрэгтэйчүүд. Харсан болгонтойгоо л хавьтаж үзсэн гээд л ихэрхэх царай муутай, цалингүй юмнууд, цалинтай ч царай муутайгаа мэдэхгүй нөхдүүд, царайлаг ч донгиогоо мэдэхгүй нөхдүүд ярьдаг даа. Яг ийм юм сонсоод маналзаад л за байж уу тэр хүмүүстэй уулзах юмсан, еер хараагүй санах ч үгүй юм байнадаг гэж байхад золгүй тэр утсаар ярьж санаа амраав. Үгийн өөг дор нь олж, сэтгэлийн мөн чанарыг дор нь дүгнээд утас ТАС. Ер нь хэнд зориулж нэг их сайхан ааштай болж, хиймэл дүр эсгэхэв дээ. Би блогоо л бичээд байж байя. Яршиг зүгээр.
Засахгүй бол болохгүй нээ. Хэлэхгүй бол болохгүйнээ. Шүүмжилж илчлэхгүй бол болохгүйнээ.  Алдаж онолоо гэхэд заавал худлаа яриад байх юу байдаг байнаа. Алдааны тухайд бүүр ч тэгж эмзэглээд байх хэрэггүй. Манай Машан жишээгээр алдаагаа Ололт болгож ярьдаг хүн хэзээ ч өөрөө зовохгүй байхдаа.
Өчигдөр Маша нөхөртэйгөө ирж ээжийгээ сэгсрээд явлаа. Манай өргөөний хоёр зайран, нэг эмэгтэй ирчихсэн ярьж суулаа. Маша дундуур ороод л Бөө гэдэг чинь хүсэхийн биш. Их л гоё юм байх гээд нөхөр бид хоёр хоюулаа баясаад гүйчихсэн чинь хамгийн сүүлд шархаданд хоюулаа хэвтэйж байж зүгээр боллоо ш дээ. Тэндхийн эмч нар Бөөг үздэггүй юм байналээ. Гэтэл тэнд ихэнхи нь хүзүүндээ баахан юм зүүчихсэн Бөө нар. Оруут л би засал хийгээд өгье гээд л бие биендээ засал хийгээд гээд л инээдтэй юмнуудаа ярьж гарав. Машагийн Шархадны онигоо гэж бас нэг том асуудал ид ажлын үеэр намайг ёстой нэг уйлуулсан даа. Хүргэн бас инээгээд л харин тийм ёстой хаширсан гэв. Маша: Бид хоёр чинь ёстой алж өгсийн ш дээ ээжид мэдэгдэхгүй маш их шидийг хураах гээд баахан туршилт хийгээд. Би туршлагатай түшээ гээд л чухам нөхрийгөө дэмжээд л хэлсэн ярьсангуудыг нь номноос хайгаад гээд цуурахыг бодоход нилээн юм болсон нь тодорхой. Гаргаж дийлэхгүй байж бөөн Хар сүнснүүдийг биедээ хураагаад ёстой нэг өвчигнөж өгсөн. Аура гаа сайжруулж, хүрдүүдээ зөв эргүүлж, усанд ч орохдоо дасгал, бясалгал хийсээр жинхэнэ солиорсон доо. Цаадах хор холбогдолоо юу ч мэдэхгүй байж Далдын ертөнцийн мастер болсон аятай бясалгал, хүрд, гэрлэн бүрхүүлээрээ оролдож байж амиа алдах дөхсөн нь бусад залуу хүмүүст сургамжтай. Чинхайн бясалгалд явсан олон хүн солиорсны учрыг бодох хэрэгтэй. Алив юм хир хэмжээтэй байх ёстой бөгөөд бүгдийг мэдэхгүй байж сүнсээ гаргаж оруулах, хүрдээ эргүүлж наадах, гэрлэн бүрхүүлээ самардаад л ккк арыг нь даадаг мундаг болчихвол ч яахав гэхсэн дээ.
Голомт төвийн Отгонсүрэн удганы ач хишгээр л эргэж хүн дүрст орсноо мартахгүй санаж ачлаж явбал таарна. Тэгээд шархаданд хэвтэн тайвшруулах эмчилгээ, бүтэн нойртой болж байж л эмчлүүлэн эдгэв. Зогсоо чөлөөгүй Хий юмнуудтай ярин, өдөрт нэг хоёр л цаг унтан бусад үед дэмийрсээр байгаад солиоров. Хүний тархи унтахгүй үргэлж ажиллавал хэдий хирийн тэсдэг юм болдоо. Манай хүргэн хоёр сар болоод дийлэхээ байж. Маша дагалдан түшээдэж унтахгүй байсаар  солиорсон агуу түүх бичигдэх болов. Тоглоом биш шүү дээ. Яагаад бөө болоод Цээрийн хоног гэж байдаг вэ? Биежүүлнэ гэх үйл үг яригддаг вэ. Цээрийн хоногт хүнд засал хийх хориотой. Хүний хар юмнуудыг авчаад өөрөө гаргаж чадах хэмжээнд хэд нь байгаа бол. Гранд Плазагаас Зайсан хүртэл явган явахдаа замд таарсан хамаг сүнсийг цуглуулан, зөрсөн болгоныг зассаар, хогийн пункерт байгаануудыг сорж янзлаад, нохойнуудын сүнсийг оруулан рекорд эвдсэн байвал яах уу. Би хоёр удаа зулгаагаад хагас хугасыг нь л авсандаг. Авлаа ч нэмээд л цуглуулсаар байсанд уурсаад манайхан дахин харьцахгүй гээд гэдийчихэв.
Хатуу харгис аргаар үйл хийх гэхэд бол би л лав чадахгүй юм билээ. Нулимс урсаад гомдол, харуусал нийлээд ёстой хэцүү. Өрөвдөөд л хайран хүү минь гээд өөрөөрөө л уйлаад байх юм. Соныхон багтарч унатлаа уурлан хариугүй л цааш нь харуулах дөхөж бид арай гэж салгав. Ямар инээдтэй юм болсон гээч. Яг их үйл хорин нэгний үйлтэй зэрэгцээд намайг хорлох шиг болсон доо.
Би ёстой энэ бол намайг сорьсон сорил гэж хатуу бодон гүрийсээр үйлээ хийж дуусгасан даа. Ямар их сэтгэлийн дарамт, зовлон нүүрлэв. Ядаж байхад Мангар Маша заналхийлэн дарамталж олны юмыг хийгээд намайг тоодоггүй л гэнэ, удган ухаантай юм бол л гэнэ, амиа хорлоно л гэнэ, машинд дайруулна л гэнэ. Аавыгаа уйлуулан дарамтлан аав нь намайг аргалж аашлуулахгүй гэж бүлтэгнээд мөн их эцгээ зовоов. Гижиг хүрүүл Тас би: Муусайн юмнууд гадуур яваад зарлацгаа. Аянгат хүргэндээ Албин наачихаж гээд хэлээдэх л дээ. Очиж очиж ганц охиныхоо амьдарлаар тоглож уу, хэнээс болоод байна уу өөрсдөө ухаарцгаа. Чадахгүй ээ чадахгүй би. Та нарын дураар бөө болго гэхээр болголоо, бүх л юмаа намайг шулж мөлжиж байж хийлгээ биз дээ. Шатаагаад хаячих та нар гэж гөжүүдлэнэ.  Үгэнд ордог бил үү. Оруул ороодох гээд Угаалганд оруулж хүчтэйхэн засал хийлгээдэх гэхээр зугтаачихна.
Харин азаар Отгонсүрэн удган сайхан хэлж хийж өгч дөө. Энэ хүнийг ч хичнээн хүндрүүлж бүр гурван удаа одоо очлоо гээд худлаа хэлж зугтаан арай дэндүүлсэн Би бол яасан ч дахин авахгүй дээ. Гэтэл энэ хүн гурвантаа хулхидаад байхад сэтгэлээсээ хандсан үнэхээр л мундаг удган байв.
Тэгсэн хирнээ маш чанга хатуу загнаад л алж өгсөн гэнэ. Намайг загнуул Охин яах болоо чарлаад машин руу гүйх биз. Амиа хорлоод яахын Албин л болно биз. Би л лав Албин болсон ч тоохгүйдэг. Тэгсэн хирнээ өөр хүн хэлэхээр үгэнд нь ордог нь сонин. Отгонсүрэн удган: Та нар Аянгат удганд хамаг үйл лайгаа үүрүүлчээд бөө болжээ. Хүн огтхон ч зовохгүйгээр Бөө болбол хүнийг энэрч хайрлаж, засч чаддаггүй юм. Заавал үзүүлэхийн тулд ийм болж. Та нар гэр бүлээрээ энэ бүхнээ хамтдаа давж гар. Хөө хуяг, хэнгэрэг бүх л юм нь сэтгэл гаргаж хийсэн, сайхан амьтай байна. Гэтэл өдий болтол та нар өргөө гэртээ ч авчирахгүй бүр өөр айлд яагаад байлгаад байдаг юм. Айлын том хүү заавал өрх тусгаарлаж авч явах ёстой байтал өдий болтол та нар дандаа өөр айлаар явж. Шүтээнээ ингэж авч явдын муу, яасан яасан гэнээ ёстой сайхан загнаж өгчээ. Болж болж гээд би их баярлалаа.
Би энэ хүнийг танихгүй. Энэ хүн ч намайг танихгүй. Гэвч тэр үнэхээр л Бөө мөн бол Үнэн мөнгийг олж харна гэж бодоод би илүү халиу нэг ч тайлбар хийлгэн ар өвөрт нь чимэг зүүлт явуулж өөрийн тухай ярьсангүй. Үнэхээр л тэр хүн удган хүн мөн байж. Учир шалтгаануудыг нь сайхан гаргаад өнөөх дэггүйчүүдийг мад болгожээ.
Хадам ээжээс холхон бай. Ум маани бод ми хум гэж дуулдаг бол надад Хадам ээждээ ойрхон бай. Ай мөн ч амар шүү гэж дуулж өгүүл таармаар хадам ээжсэн би.  Маша гуайн асуудал хүндэрвэл шүдний өвчин болох учир би аль болох холхон байхыг хичээх ба харин ч хүргэнээ өмөөрөн аль болох л асуудлуудыг нь шийдээд өгчих санаатай байгаагаа тэмтрээд илүүчилж байдаг хүн дээ. Манай Маша харамсалтай нь намайг Баавгайнаас ч долоон дороор дэглэх нь зэвүүн. Гээв гэнэт л ухаан суухыг нь хүлээж байгаад сонсоод үхэх юмсан даа.
Отгонсүрэн гуай тэр эмнэлэгт нь хэвт гээд бас загнажээ. Өмнө нь бид хэвтүүлэх гэтэл очоогүй. Хүргэн Ерөөсөө л нэг л их том хүн. Мундаг Бөө. Надад 1000 шид өгнө гэж хуцаад байгаа юм чинь. Тэр хогоор чинь би яахын гээд л их уур хүрч билээ. Миний гараас л барихыг их оролдон гуйсан. Ээж Буурлууд танд шид өг гээд байна. Авахгүй бол болохгүй та гээд л ирээд суучихна. Хар ядаргаа. Юун шидсэг юм. Чиний Буурал биш Хар Сүнс чамайг эзэгнээд байна ойлгож байна уу. Засал хийлгэх хэрэгтэй гэхээр Буурлуудыг хураачихна гэж хар санаалаад зугтаана. Тэдний Буурлуудаар яахын. Хар түвэг байгаа даа. Өөрсдийнхнийгөө яая гэж байхад. Юун ч Хий үзэгдлүүдийн шуналтай юм.
Хүн муутай хүн бол яах болоо. Аянгат Албин наасанг нь би л засаад өдий болгов. Харцгаа гээд л яаж их юм ярих болоо. Би энэ хүнийг огт танихгүй. Гэхдээ худлаа ярин явуулсан ч үгүй. Бүр нөхөр маань өөрөө дагуулж очин Аянгат удганы нөхөр нь би өөрөө байнаа гээд л аваачиж очсон доо. Нэр төр унана, элдэв муу бүхэн тарна гэж ч айсангүй би. Миний амьдралд ирж буй том шалгуур байхдаа. Хар Сүнснүүд хамаг үйл 21 нийхийг устгах гэж байна хэмээн бодон Тас гүрийсэн дээ. Тэгсэн ч миний сэтгэл маш их өвдөж нулимс гарч, очиж очиж миний ойрын хүмүүсийг ингэх гэж бодож байлаа. Тэнэг Машаан шизо хөдлөөд машины дугуйг мялаачихвал ганц охиныхоо төлөө амьдралаа барсан нөхөр маань яах билээ. Нөхөр уйлаад л гүйгээд байсан. Харин би хатуу хүн гэдгээ харуулан үхвэл үхнэ л биз. Хэнд гайхуулаад байгаа юм гэж хэлж байхдаа охиндоо голдоо ортол гомдож байж билээ. Тэр миний дайсны л хүүхэд байсан байх гэсэн шүү онош тавьсан шээг л байж байлаа. Бөө гэдгийг хүн яасан амархан ойлгох юм бэ. Далдын юм гэдэг үнэхээр тоглоомтой хэцүү шүү дээ. Эмчийн хүүхэд өвдөж л байдаг. Багшийн хүүхэд муу сурч л байдаг. Бөөгийн хүүхэд л хамгийн хэцүүхэн даваа бололтой.
Бөөгийн буюу Далд ертөнцийн амьдрал үнэхээр таашгүй. Отгонсүрэн удган дүнхүү хоёрыг минь сайн сэнхрүүлэн, хэрэгтэй гэсэн заслуудаа амжилттай хийж эрдэм чадлаа харуулав. Дүнхүү хоёр хөтлөлцөөд эмнэлэгтээ биенийгээ харан хэвтэв. Хүргэний ээж ирж, аав нь бас ирж хүүгээ сахив. Тэд юугаа ч мэдэхэв дээ. Ямар сайндаа хүү нь аавдаа: Би бөө боллоо гээд утсаар ярьсан чинь аав нь: Өө тийм үү, сайн яваарай миний хүү гэсэн гэхэв дээ. Хахаха. Гадаадад сурахаар л явж байна гэж бодсон байхдаа. Охин ч маш их стрессдэж хачин хөгийн царайтай юм болсон байлаа. Өдөр ажилтай учраас маш их ядарч шөнө нь унтахгүй нөхрийнхөө дэгэнд байсаар бас солиорох дөхсөндөө. Харин төрсөн өдөр нь биднийг эд ажилтай үед болж гэрийн бид нар байсангүй.
Хадмууд нь ирчихсэн төрсөн өдрөөр нь торт лаа асаагаад нэг нэг цэцэг барьчихсан өвдөглөн суугаад Төрсөн өдрийн дуу дуулж өгсөн гэнэ. Нөхөр чинь нэгэнт чамайг танихаа байсан ч бид нар байна гэсэн гэнэ. Үнэхээр инээдтэй хөгжилтэй хүмүүс шүү манайхантайгаа таарсан. Бид ер нь үеийн бөгөөд бас л ёс заншил энээ тэрээ мэдэхгүй, тэд биднийг бодуул бөөгийн тухай дөнгөж сураг сонссон л хүмүүс. Ай хөөрхий хэцүүхэн хар өдрүүд байлаа. Гэвч муу бүхэн алга болжээ. Хүргэн өөрийн ухаантай болоод дахин шидэнд шунаж их дасгал хийхээ больсон. Ер нь Бөөгийн эхэн үеийн ачааллыг давж гарна гэдэг маш хэцүү. Шувуу байтугай өт хорхой ч яриад амар заяа үзүүлэхгүй, хүн ирж яриад л элдэв Сүнсүүд ирж дэгдээж өг гэж нэхээд л хар ядаргаатай. Олон долоон юм донгосохыг нь яанаа. Шөнө ч унтуулахгүй хөлөөс татан, гарнаас угзран ярих гэдэг. Энэ үед өөрийн БИ гэдгээ сайтар ухамсарлаж, ёс жаягийг хатуу мөрдөн засал хийхгүй байх, хар газруудаар явахгүй, айлд хонохгүй, идэх уух юмаа мэдэж, Сэвтүүлэхгүй байхыг хичээх ёстой.
Голомт төвийн Отгонсүрэн удгандаа машид их гялайж Тэнгэрийн үйлд нь сайн сайхныг хүсэн ерөөж мэхийн хүндэтгэл илэрхийлье. Энэ хүн Буриад бөө гэсэн байхаа. Одоо нэг л шат авчуул хамгийн дээд цолд хүрч байгаа гэнэ гэж Маша ярьсан. Машад өөрт маш сайн байсныг хэлэн тэд нарыг загнаад л байсан хирнээ намайг миний охин гээд их гоё харьцсан гэж хэлсэн. Та нар хичнээн өндөр Тэнгэртэй хатнаар түшүүллээ ч Эр хүн гэж өөр байх ёстой гээд л тачигнаж өгсөн аймаар гээд л ярьж байсан. За тэгээд Машагийн хэлснийг сийрүүлэв. Маша бол өөрөө 9 Дигээр л ярина доо. Намайг хулхидаж шидэнд хэрхэн суралцаж байснаа мөн дургүй хүрмээр бахтай ярьсандаа. Арай ч дээ. Өөрсдийнхөн ингэж байхад нөгөөдүүл ч үзүүлж өгдөг биз. Алив юм гэж хязгаартай байдаг. Бөө хүнд цээрлэх зүйл, ёс зүй гэдэг юм зайлшгүй байна. Онгодоо биежүүлэх хүртэл сэвтүүлэлгүй л хичээн байх ёстой. Бөө болуут л шидтэн, чадалтан болчихлоо гэх нөхдүүдэд бас анхааруулахад өөрийн толгойгоо амрааж, махан биеэ, тархиа бас амрааж байх ёстой шүү. Далдын болгоны мэдээлэл бүгд Үнэн биш дээ. Сайн Муу Сүнсээ ялгаж чадахгүй хэлсэн бүхнийг хэлбэл хэцүүднэ. Хэцүү нэртэд цамц өмсөнө шүү. Муу юмнууд бол болохгүй бүхнийг л шивнэнэ дээ. Бөө хүн шиднээс илүүтэй Буурлуудынхаа хайрыг л мэдрэх нь хамгийн сайхан зүйл байдаг юм шүү. Буурлуудаа өөрий удмын өндөр дээдүүд минь гэж чин сэтгэлээсээ хайрлаж Бөө болсон хүн хэзээ ч тэднийгээ сэвтээхгүй хэмээн хайрлан хамгаалж энхрийлдэг. Амарханаар бодоод үз. Та нар настай хөгшин ээж, аавыгаа хамаг хар муу ажилд хутган, адгийн заваан бүхэнд урдаа барьж байна л гэж төсөөлдөө. Тэд бүрэн биежин хүчээ авч өөрсдөө хар бүхнийг устгах хүчит эмгэн, өвгөн болохоор нь үйл хийлгүүлдэг. Хүний зовлон сонсуул үгүй гэж чадахгүй л өөрсдийн биедээ авах учир цээрийн хугацаанд элдэв муу юм сонсуулахгүй, уулзуулахгүй байхыг гэрийхэн нь ч өөрөө ч баримтлах ёстой.
Хэн хичээн зүтгэж ариун байлган, хичнээн удаа буулган, тогтоон суулгаад, ярилцаж чаддаг болно тэр хирээр хүчээ авдаг.


Нэмэлт: 
Мухулай Жанжны улаачийн бичсэн постыг хуулж тавив.

Амар амгалан байцгаана уу? Өргөөнийхөн минь. 
Саяхан Харсоно зайрангийн дээдэс буурал болох Автай сэцэн хан дээдэстэй золгох учрал тохиосон билээ. Хан дээдэс маш их догшин уур уцаар ихтэй байлаа. Учир нь улаач үрсүүд дэг ёсоо үл дагаж дээдэс буурлуудаа үл хүндэлж байна. Мөн мэлмий үрсүүд хэтэрхий их мэдэмхийрч дэмий зүйлд санаа чилээж байна. Шидэнд их шунаж хийх үйлээ дутуу ухаж байна гэж улаач үрсүүдийг зэмлэн буруушааж байсан. Иймд энэ мэт алдаа эндлээ хойшид гаргахгүйг хичээцгээе. 
Мөн энэ монгол нутгаа гадаадын халдах дайсан дотоодын зөрчил бутралаас хамгаалахын тулд 800 бөөг их түүдэгт төрийн Сүлд төрийн тамгаар шатааж байсан билээ. Тэглээ гээд энэ монгол нутаг чинь байдгаараа байж л байна гэж байсан билээ. Тэр үед шатаагдаж байсан 800 бөөгийн 700 нь Гэрлийн өргөөний улаачдын буурал дээдүүд байдаг юм шүү дээ гэж айлдаж байсан. Тэр дотор улаач миний буурал дээдэс байдгийг хэлж, алдар нэрийг нь айлдаж улалзан дүрэлзэх галд улаан нүүрээ урсаж байхад над руу хараад инээж байсан юм шүү дээ гэж түүх хүүрнэж байхад буурал дээдэс минь дайрч ороод өсийг үл санан өвдөг юунд нь мэхийн ёсолж байсан. 
Хамаг хэцүү бэрх цагт 
Хамгийн сэцэн байж
Хамаг хэргийг нуруундаа үүрээд гарч байсан шүү дээ гэж уйлан хайлан Хан дээдэсд хэлж байж билээ. 
Иймд улаач үрсүүд бид өнгөрсөн түүхийн аливаа үйлийг өнөө цагтаа ухаажин байж өндөр буурлуудаа залан байж өнөд ахих замаа гэрэл мэт гийгүүлэн тэнгэрийн үйлдээ шамдацгаая. Аливаа хорсол өс бүхнийг даран байж, атаа жөтөөг ардаа хаяад ахих замаа тэмцэн зүтгэе. Тэнгэр монгол газар

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.