Saturday, February 2, 2013

Содно

Содно
Аянгат би Хөх Монголдоо Буурлуудынхаа даалгавраар Түмэн Онгодын Чуулган хийх үүрэгтэй хөл тавилаа. Гэвч үүнийг мөн ч амархан төсөөлж байсан гээч. За багштайгаа уулзаж хэлээд л багшийн далбаан дор намираад л баахан шавь нарыг нь багшаар мундагдуулаад л, баахан зар тавиад л, хотын ойрхон шиг өглөө нь машинаар давхиж очоод л ердөө л хоёрхон цаг бөөлчих ухааны юм бодож байв шүү дээ. Ингэж хийсэн бол мөн ч амархан байж дээ.
Өргөөнийхөнтэй уулзах чбодолгүй байв. Гэвч Хаан уулз гэсэн учир түүнийг тэдэнтэй нь уулзуулсан болчоод алга болох байв. Зүрх Хайрханы тахилга хийх үед нь чочир очиж даралтыг нь ихэсгэж уруудуулсан ч намайг хувцасаа солих гэтэл ирээд заавал надтай уулзана гэсэн хүмүүсийг амьдралдаа хараагүй мангар хүмүүс гэж бодож байлаа. Яанаа надтай уулзахаар яадаг юм бол Хаан нь уулзаад болсон байтал яасан сонин юм бэ гээд мөн их гайхаж билээ. Аргагүйн эрхэнд олонтойгоо уулзахаар нэг өрөөнд орсон нь үнэн юмдаг. Маанээ бод мээ хум, би хаашаа зугтаахаа үнэхээр бодоод олоогүй. За тэрнээс хойш сайдаж муудсаар өдий хүртэл дасчээ. Ганц юмыг сайн анзаарвал үе үе уурсах хирнээ тэдэн рүү хүн халдвал зодчих гээд байдаг болчихож хахаха. Сайн ч муу ч байгаа ч бүгд миний хүмүүс. Миний урд төрлийн дотны хүмүүс учраас өмөөрөөд нударганы амт үзүүлэх гээд өмөлзөөд байдаг байхдаа. Өөр хооронд нь муудуулахгүй гэж бүгдийг загнах ч үе үехэн өрөвдөж хайрлана. Хөөрхий тэд маань хамгаас илүү хурдан хүчтэй бөө нар болчуул миний сэтгэл амар. Нисдэг, хүүлдэг, иддэг, нүддэг, шатдаг, алга болдог гээд л тус тусдаа мандаад явчуул аштай юу. Ккк.
Гэтэл хажуугаар нь нэг танил маань өөрийн машын машын чухал ажаа, жаажаа нараа танилцуулах гэсэн юм. Уулзая уулзая л гээд байх юм. Гоё хоол иднээ сайхан ойрд олигтой хоол идэл үү яалаа. Солонгосоос нь эхлээд идэж гарнаа гэсээр бас гэрээсээ хол явахаас залхуураад ойрхон нэг газар орж танилцав. За тэгээд л би юу ярьснаа ч санах юм алга. Баахан байцаагч түшмэлүүдийн өмнө блогт гардаг үлгэрээ батлан ярих хэрэг гарав. Худлаа бичсэн бол би ярихдаа баригдана биз дээ ккк. Манай Гэгээн Мэгээнийг асуух юм. Яалуу, юул ууу энэ чинь одоо би юу хийчвээ гэж анх удаагаа л бодлоо хахаха. Уг нь би нүүрээ нуугаад л нэрээ мартаад мөн ч сайхан бурж өгдөгсөн. Гэтэл хүүхдийнхээ нэрийг нууцлахаа мартчихсан байна ш дээ. Амьдралдаа алдсан хамгийн том алдаа энэ байхдаа.
Бүүүүүүүр тэгэхээс тэгэх гээд түүнийг оооогт нууцлахгүй нэртэй нь зурагтай нь тавиулаад байсны учир нь Буурлууд намайг бултах газаргүй бас хийчихсэн байлаа. Бүр хэзээ ч энэ талаар миний ой ухаанд оруулаагүй нь сонин санагдав. Тэрнээс бол түвэг л байна. Аашаа хөдлүүл блогоо хаагаад алга болоход худлаа туудаг нөхөр ашгүй нэг алга болж л гээд өнгөрнө. Хэн мэдэхийн. Миний мэдэхийн  хамгийн амар хялбар арга энэ байв. Буурлуудын үгэнд орж түүхээ бичсэндэг. Нетээр засал хийж болно. Олонд ил Гараад байх шаардлага ч үгүй. Би дураараа дургиж дунд чөмгөөрөө дэлсэх сайхан боломж байлаа. Чуулганд би заавал өөрийгөө зарлах албагүй. Багш болон Хадам Буурлуудын нэр дээр өч төчнөөн балиашиг болгож болно. Өргөөнийхөнийг  нэг жигүүрт нь оруулчихна. Өөрөө бөөлөхдөө хувцастайгаа ирчээд л буцаад явчихна мөн ч амархан байлаа даа.
За тэгээд хоол идээд дууслаа. Гэтэл маргааш нь нөгөөдөр нь, нөгөөдрийн маргааш нь гээд л өнөөхүүд чинь хоолонд урьсаар би идсээр. Хужаа, Украйн, Монгол гээд л үндэстэн бүрийн хоолыг идсээр, ярьсаар явтал хичнээн ч өдөр өнгөрсийн бүү мэд. Гүзээ нэмэгдэх болсны шалтгаан энэ нөхдүүд байсныг одоо л мэдлээ.
Яриа явсаар, гүнзгийрсээр явтал босох гэж байгаа улаач Содно маань гэнэ. Босохгүй тэгээд яагаад байгаан гэтэл босох үгүйгээ ойлгохгүй мэдэхгүй байна гэсээр өдөрт нэг хоол дээр нэг юм асуусаар, нөгөө үгээ мартсаны улмаас маргааш нь хоол идсээр Онгодууд ч цадав. Хахаха. Улаанбаатарын бүх хоолны газар дууссанаар гэртээ орж иддэг болов. Хоолоо идсээр, ярьсаар, мартсаар. Содног босгох улаач цаст өндөр хайрханы ар өвөрт байж босно гэх юм. Хөөх ёстой холуу очиж босдог юм байна гэж байтал хоног хугацаа нь таарахаа болиод намайг босгож өгөөч гэв. Би хүн босгохгүй ээ гээд гэвч би мөн ч их хоолыг үнэгүй цусалсан даа энэ идэмхий толгой хай яааа яануу одоо, төльеөө төлбарийн хуудас талийсан биз, бөөн ходоодны өр. Хадам Буурлуудыг баахан гуйлаа. Тэд тас гүрийв. Сүүлдээ Соно зайранг дарамтлан байж чи ор сураггүй алга болгосон машинаа төл гэсээр байж арай гэж нэг юм залаалуулахыг зөвшөөрүүлэв.
За тэгж байтал би Европ явах гэхэд хоёр хоног өмнө яаралтай босохоор шийдлээ. Бас хашир хүн гэсэндээ намайг тавьдаггүй ээ. Хахаха хоолонцор би яалтай билээ. Намайг амраахаар дүү нар маань долоо хоног өмнө нэг хөдөөний айл ир гэсэн танд хонь гаргаж өгнө шөл уулгана, яс мөлжүүлнэ, айраг уулгана гээд байв. Би аялалаар явсаар байгаад залхсан учраас машинаар явна гэхээс л яс хавталзаад байсан юм. Би явахгүй гээд байсан ч гэнэт Содног тэр айлын ойр хөдөө нь босгоно биз гээд тэр айл руу очихыг долоо хоног дараа зөвшөөрөв. Их л ойрхон 50 хэдэн км гэнэ үү.
Содно зүүдний мэлмийтэй байлаа. Түүнд бүгдийг зүүдээр үзүүлэх тул босох газраа зүүдэлснээ ярив. Баруун тийшээ төмөр зам дагаад л яваадб айсан, цасан дунд, найман гал, найман чоно дунд босно гэх мэтээр. Гүүү чишшш, баруун тийш биш хойшоо л явдаг газар гэсэн. Төмөр зам Улаанбаатарын хойд талд байдгийг мэдэхгүй л юм байнадаг. Гадаадад байхад тавьсан юмуу хэн мэдкүү. Содно босохоор төлөвлөсөн газар иймээ. Маргааш явна гэж байтал маш дулаахан хүүхнүүд шалдан гуяа гялалзуулж, залуус дан цамцтай явсан онцгой дулаан өдөр байлаа. Бас л өмнөх хоол идэлт явагдав. Нэг өдрийн өмнө явна гэхээр нь За л гэлээ. Дараа өдөр нь Хадам Буурал очих юм байхаа. Ойрхон учраас. За ингээд маргааш  өглөө нь тэр айлыг хүнийг таних хүүг аваад замд гарах гэтэл цас орж байлаа. Дүү утсаар хойгуур явбал зам их хэцүү цастайд чадахгүй байх Баруун тийш явж тойрч оч гэлээ.
Бид баруун тийш явсаар л байлаа явсаар л байлаа. Өчигдөрийн дулаан хайчсым бүү мэд. Битүү цасан шуурга тавьж 61 ны гарам гээчийг олох гэж төөрч гарав. Төмөр зам дагаад л яваад л байлаа яваад л байлаа. Потерт тоосго, бөөн моднууд, хонь ачсан байсан нь араас ирэх байлаа. Тэрнийгээ бас асууж тэг ингэ гээж замыг заасаар байтал түүний утас тасарч хонь байтугай портер, жолоочтойгоо комоороо сураг тасрав.
Хав харанхуй болж цасан шамрага тавьсаар хар шөнө болов. За нөгөө Цоолоо гэдэг айлаа ч олох найдлагагүй боллоо. Бид гурван машинтай дан авгай хүүхнүүд байлаа. Гэтэл хамт яваа Жижгээгийн хамаатан нэг айл тэнд байдаг гэнээ. Тэднийхийг асуухад л андахгүй гэнэ тэр хавийнхан. Тэр Цоолоог бас асуухад л андахгүй гэсэндэг. Хоёр асуухад л андахгүй хоёр айлын сурагтайгаар л яваад байлаа. Төөрөөд л байв төөрөөд л байв. Ашгүй утас барьж Жижгээн хамаатан айл тосон дохио өгсөөр цасан шуурганаар хөдөө явсан хэдэн авгай хүүхнүүд хөлдчилгүй айл бараадах болов. Нэг жижиг гэртэй, хоёр майхантай бид өчигдөр л сайхан байсан цаг агаарт хулхидуулав. Гадаа хонох бол гэр майхнаа барих аргагүй хүйтэн салхитай байлаа. Шөнөдөө энэ тоссон айлд унтаад өглөө нь Цоолоогийнхыг хайж олоод босохоор болов.
Дохио анвилзаар төөрсөн бид айлдаа ирлээ. Томоо хашаатай юм байна. Үнээ малтай мөн ч сүрхий ажилсаг айл байна даа. Энэ Жижгээ зүгээр сууж чаддаггүй ажилсаг гар нь өтсөн хүн. Хамаатнууд нь хүртэл гар нь өтсөн мэт ажилсаг ажээ. Жижгээ нэг бол зүү утас, тогоо шанага, алх хадаас, прийткнээс өгсүүлээд гарт барьж болох бүх л багажыг барьж ажил олж хийнэ. Бүүр болохгүй бол цэцэгнүүдийн навчыг зулгаан цэвэрлэж, зүгээр байлгахгүй. Амар байна уу гэсээр хүмүүс буутал Цоолоог зааж өгөхөөр явсан хүү хүртэл нэг залуутай тэврэлдээд унах юм. Таньдаг болтой. Гэрт гэрэл гэгээтэйд ороод бие биенээ харлаа. Хайж явсан Ажуу өвгөн ч, хайлгаад байсан Цоолоо ч байж гэнэ. Тэгсэн аав хүү хоёр юм гэв гэнэ дээ. Бид хотоос гараад очих айл хүртлээ төөрөхдөө нэг айлынханыг хайж байснаа мэдсэнгүй. Баахан инээлдлээ. Ажуу өвгөн манайд гурван машинтай хүн ирнэ гээд л Цоолоо бас манайд бас гурван машинтай хүн ирнэ гээд бэлдээд байж дээ. Зургаан машинтай зочид нь гурван машинтай шуурганаар төөрсөн хэдэн авгай байлаа. Жижгээ хамаатнаараа тэнэдэггүй учраас хамаатныхаа хүүхдийн нэрийг мэддэггүй ажээ.
За тэгээд бид юун гэр майхан, Цоолоогийн люкс хаусанд тавтай тухтай амарлаа. Шөнө нь би бөөллөө. Хаан өөрөө орж ирэн цав цагаан тал, цав цагаан тал хэмээн шивнэн хэлээд дуулахад Хатан Бөртө тэр хоёр тэр цав цагаан талан дунд шуурга болон дэгдэж гоё бүжиглэн буй хуй салхи мэт гоё хөдөлгөөнүүд харагдав. Сайхан хайрын тухай дуу дуулангаа бүх л заслыг хийн, орчин тойрныг цэвэрлэн, хамгаалалт татан байлаа. Хамаг хар саадыг хонинд гэж шившихэд нь би юу ч ойлгосонгүй.
Нээрээ бид хоньтой комоо урдаас нь шөнө хайж яваад ч олоогүй. Утасных нь шөрмөс нь тасарчээ.
Өглөө нь босоход цав цагаан цасан тал байв. Үнэхээр сайхан газар байлаа. Тэгтэл эрлэгийн Онгод бас орж ирж баахан үйл хийгээд нов ногоон гэж үглэсээр алга болов.
Өглөө бид босоод л манай хэд гэрээ барин, майхнаа бэлтгэв. Пээх яасан ч олон их юм бэлдсийн. Би гайхаад л байв. Мөн ч их тансаг ямбатай хүмүүс юмаа гэж бодов. Хүү ч өглөө нь ойрны гүвээг даваад хүрээд ирэв. Ингээд л ном журмаар нь Хадам Буурлууд анхны хүнээ залаалсан билээ. Харин залаалж дуусаад явахад цас хайлан онцгой сайхан өдөр болон ногоон тал гарч ирсэнсэн.
Содногийн Сод зүүд биелэлээ олж Өвөг Буурлууд нь хаана хэрхэн босох бүх л газруудыг нь бэлджээ. Цаст Отгонтэнгэр явж чадаагүй ч тэр хавийн хайрханыг цасаар хучиж дөнгөв. Яахын аргагүй баруун зүг явсаар төмөр зам  дагасаар л ирсэн дээ. Энэ бүхэн бол цаанаасаа төлөвлөгөөтэй л үйл байж дээ. Нэг айлд төөрүүлсээр байгаад ирүүлээд байхдаа яахав дээ.
Маргааш нь холын аянд гарах би төрүүлэн явлаа. Хонио харин тэд буцах замдаа олоод жолоочид нь бүх ачаатай нь бэлэглэсэн түүхтэй. Энэ удмынхан босоход саад болж байсан хараалыг хонинд гаргасныг нь тэгж ойлгов. Бид ямартаа ч өөрсдөө түүнийг идэж амжсангүй. Хоёрхон цагийн ажилд чинь яасан ч их юм бэлдээв гэж би гайхлаа. Явахаас өмнө байсхийгээд л тэд надаас сонин сонин юм авч явах уу гэж асуудаг байв. Тахилаа авч явах уу л гэнэ. Яахын тэрүүгээр, өргөөндөө байж байхад болоо гэхээр юм дуугарахгүй. Баахан л юм авч явах гээд байхаар нь би ч гайхаж, асуусан бүхнийг нь тэрүүгээр яахын гээд байхаар нь тэд ч гайхахын дээдээр гайхаж. Учир нь мань хаширууд буриад бөөгийн чанарт явж сурсан, дуулж сурсан нөхдүүд байжээ. Хамаатных нь хүмүүс босоход хамт явж түшээ хийж, дуулж өгч байсан учраас маш их юм бэлддэг, бас маш их зовдог гэж сэтгэл зүйн бэлтгэлтэй байж гэнэ. Юундаа зовохов дээ. Энэ сайхан цав цагаан талд ийм сайхан бэлдэж бууж байхад чинь яасан гэж улаачаа зовоодын.
Хэнгэргээ нүдээд л бас нэг нь түшээд л дуугаа дуулаад л хамт гүйх юм бодож дээ. Тэгэхээр чинь залаалах хүн нь хамт гүйхийм биш биз дээ арай. Тураах дасгал хийх юм биш үү.  Халх залаалт бол хайраар л буулгадаг онцлогтой. Хамтдаа хэнгэргээ дэлдээд л, сайхан сургааль айлдаад л буугаад ирэхээр нь цай цүүгээ уулгаад л болоо. Тэр дороо дахин хоёр гурвантаа буулгаж үзүүлнэ. Тэрнээс хойшихыг улаачын ухаан мэдваа. Онгодуудынхаа үгээр л өөрөө явж, Онгодууд нь улаачаа хүмүүжүүлдэг. Харин босгож өгсөн Бөөгийн Онгодууд бас  60 гараг амийг нь манаж, хамгаалж өгдөг. Тэр хооронд улаач өөрөө суралцан биеэ даах чадвартай болуут Онгодуудаа татаж авдаг. Улаач энэ хооронд өдөрт гурван удаа заавал бууж, Онгодуудаа биежүүлж, цээрийн хугацаанд засал хийхгүй, элдэв бохир газраар явахгүй, Онгодуудаа сэвтүүлэхгүй хамгаалах үүрэгтэй. Архи уух, хэл ам хэрүүл шуугиан хийхгүй байх, архичдаас хол байх, олон нийтийн газар явахгүй байх, хуяг хувцасаа дээдлэх болон улаачын ёс суртахуунд суралцан, өргөө гэртээ өөрийн удмын шүтээнээ бэлтгэн тавих үүрэгтэй. Хүмүүсийн боломж янз бүр учраас зарим нь сайтар бэлдэн зарим нь юу ч үгүй байдаг. Гэвч өөрийн удмын шүтээнээ өөрийн өвөг бууруудаасаа асуун тавьдаг. Тэд ер нь өөрсдөө л засаад янзалчихдаг шүү дээ. Манайхан өөрсдийн жаягаараа л өөрсдөө янзалчихсан.
Соно зайрангийн анхны залаалуулсан хүн боссон түүх ийм хөгтэй явдлаар дүүрэн байж билээ. Түүнд Тэнгэрийн асар их хүнд сорилтууд ирсэн ч өлхөн даваад гарчихсандаг. Тэрээр одоо бүрэн биежиж, өвөг дээдүүдийнхээ итгэлийг хүлээсэн улаач болохоо нэгэнт харуулж чадсан. Эгэлгүй их хүч чадлыг нь даруухан зангаар нууж явах ч түүнийг олны сайнтай муутай хутгалдан үйлээ хийж хүчээ сорихыг Онгодууд нь ч шаардах ажээ. Гэвч бас л над шиг үйл хийх гэж бөө болоогүй удмаа хайрлан бөө болсон учраас үзэл суртлын тэмцэл явагдах ажээ. Хэн нэгнийг үзээд засаад үйл хийгээд мөнгө аваад байх ямар ч шаардлагагүй зөвхөн өөрийн удмаа энэрч хайрлан бөө болсон олон хүн өргөөнд байгаа нь гайхалтай. За ерөнхийдөө над шиг л гүйж яваад нэг мэдэхэд бөө болсондоо одоо ч туршилт шинжилгээ хийн гайхан байгаа өөрийгөө ч ойлгохоо байсан нөхдүүдийн арми гээч л болж дээ.
Харин нөгөө гар нь зүгээр суудаггүй Жижгээ бие нь өвдсөөр нэг ханиад л ааль дээр үед л хүрсэн идгэхгүй, бие нь даагдахгүй байсаар л байв. Би л лав ямар ч мэдрэмжгүй ганцаараа бөө биш гэх тэрээр нэг л өдөр бас угаа авах болов. Нэг хөлнөөс нь зуурсан юм нөгөө хөлийг нь зуурахад юу байхав аашт Хадам Буурлуудаас чаргуулдсаар босож чадсан түүхтэй.Түүний удам ёстой жигтэй байлаа.Мөсөөр шид хийдэг. Түүний зан чанар ч мөстэй холбоотой. Цас мөсөнд дуртай. Цагаан болор цуглуулна. Цана чаргаар дүүлнэ. Түүний найз нь бас хамт боссон нь цасных байлаа. Цасаар шид хи йдэг. Гэтэл тэр өөрөө ч цасан цагаан арьс хөрстэй. Бүх л хувцас нь цагаанд дуртай. Тэр хоёрын хуягууд нь цав цагаан. Гэвч намар босов. Нөгөө мөсөн Хатан чинь мөд буухгүй байж. Хадам Буурал хөлд нь мөс дэвсээд, цана чаргатай буган уналгыг нь таниулан байж буулгасанс даа. Амьтны Буурлууд буугаад цай уудаг бол мөсөн Хатных хөлдөөсөн мөс идээд байвал яах уу. Хахаха. Арай ч дээ. Би одоо ч ойлгохгүй байгаа юмны нэг хэсэг энэ дээ. Ер нь улаач нарын зан чанарт Буурлуудынх нь онцлог нэвт шингэсэн байдаг.
Цаанаасаа л багаасаа тэр тийм юм сонирхон хийж явсан, хийгээд үзчихсэн байдаг.  Энэ цас мөс хоёр зундаа буухгүй байж ч болно гээд боддоо. Би сайхан зуны цэцэг навчин Хатан байхгүй яаваа. Тэгүүл өвөл бөөлөхгүй байх ч байсан юм билүү хэн мэдлээ. Зун жаахан жаргачаад л явдаг байсан бол болж л байна ш дээ. Хааны Онгодын хамгийн хэцүү нь үргэлжийн хэл ам, хариуцлага, яг өөрөө үүрд мөнх зууралдахгүй бол болохгүй ийм хамгийн хүнд хувь тавилан. Энэ залуу хархүүнүүдэд Хаан буусан бол та нар амсхийнээ гонж маш их юм шаардана шүү дээ. Унш, мэд, бод, ойлго, ухаар, хий л гээд байна. Бас нэг зовлон нь та нар чухал шаардлагтай гол Онгодуудтай улаач нартайгаа үйлээ хийх аргагүй. Яагаад гээч ихэнхи нь бүсгүй үрүүд дээр буусан учир. Хань ижлийнх нь хардах харамлах гэж том асуудлыг давж гарах гэж нилээн юм үзнэ дээ. Тэд нарын нөхрүүд за даа эрхбиш чиний тэр Хаан чинь эмэгтэй хөгшин авгай дээр бууж ашгүй гээд ил цагаан хэлдэг тулдаа эрхгүй том үйл хийх ёстой Онгодуудын улаач нар цуглаад үйлээ хийсэндээ. Тэрнээс нэг жалгын Долгор, Дулмаан сүнс ирээд хийчихнэ гэж ярилтгүй. Хүч нь ч хүрэхгүй биз. Ашгүй эрчүүд нь эхнэр голдуу түшээтэйгээ явдаг бөгөөд харваас хөгшин надтай хардаад байх хайран цаг байхгүй тэдэнд. Олоон олон эрчүүд дээр энэ олон хүчтэй Онгууд буусан бол яануу. Олон дотор архи нугаслах дуртай олон цуглуул яана. Харин эмэгтэйчүүд голдуу дотор архи дарс хэрэглэх нь байхгүй нь амар. Үгүй ядахдаа л бөөгийн үйлтэй бодоод үзүүл асар их бэрхшээлтэйг бодоод үзэхэд гэмгүй. Энэ бүхнийг бодоод үзүүл ямархуу хүнд ачааг нуруундаа үүрч зүдэрч явдаг намайг солиотой гэхээсээ илүү золгүй амьтан гэж өрөвдөх болно доо. Тэнгэр гэж үүнийг хүртэл бодож тооцож үзсэн байх юм.  Сударт нүүдлийн соёлоор бадрах тухай гарчиглаж ирээд л бичсэн шоглоом доог тохууг бодоцгоо. Нүүдлийн соёлоор бадрахгүй л бол Онгодуудаа бүрэн хөгжүүлэх асуудал хэцүүг бүгд мэдэж амьдралаас урган гарсан шаардлага гэдгийг мэднээ.
Бид бүгдийн ихэнхи нь л тоосгон байшинд тохьтой амьдарч байсан боломжын амьдралтай хүүхнүүд. Зарим нь цав цагаан гартай. Гэтэл бөө болсноосоо хойш бүгд хотын энд тэндгүй гэр бариад гарчихсан байвал яах уу. Күе тэр гэртээ мөн жаргалтай байнаа хахаха. Энэ гэрийн бизнес хийдэг хүмүүс мөн ч их орлого олов. Нүдээ олжээ. 21 нд гэр бүгд дууссан ч одоо ч эрэлт ихтэйн учир нь нүүдлийн соёлоор бадраад байгаа Бөө нарын ахуйн шаардлага юм.
Содно болон Мөсөн Хатан хоёрын анх удаагаа гэр гарсан түүхийг би нүдээр харсандаа. Нэгэн удаа өргөөнд минь ирж хонохдоо хөлдөж үхэх дөхжээ. Толгой руу нь салхи сийгээд унтуулаагүй гэнэ. Харин намайг харахад хөл мөл нь гарчихсан унтаж байсан гээд шоолно. Тэд дөрвөн ханатай гэр барьжээ. Хоюулхнаа тэр хоёрт амар зүгээр тэврээд гүйж байхад зүгээр. Шаазгайн гэртээ хоёрын хоёр зуух, бас Дашваанжилын тень, мөн халаагууртай дэвсгэр авчраад л бэлдэж гарав. Би өглөө ч энэ хоёроос арай томоохон тосны толбо үлдсэн бол Содног, арай жижиг толбо үлдсэн бол Мөсөн хатныг хайлчихаж гэж онош тавихаар зэхэн баясаж байлаа. Ирсэн хүн бүр шоолно. Хоёр зуухтай гээд л. Хааяа буруу галлачихвал хаалгаа онгойлгож унтана. Дэвсгэрээр доогуур мөлхөөд байвал арай сэрүүн байдаг гэнэ. Амьд бароомээтэрүүд болчихсон байгаа нь энэ.
Харин одоо бүр хоёр гэрийнхээ хооронд подволктой, оймстой явдаг болтлоо чийрэгжсэн байв. Хотын байрандаа бүр очихоо больж. Ажил гэдгээ ч мартаж орхиж. Ашгүй ашгүй, нэг дэхь өдөр машин явахгүй учир таваас өгсүүлээд хагас, бүтэн нэг дэхэд нүүдлийн соёлоор бадран Өвгөдүүдийгөө буулгана. Танай гэрт очьё, манай гэрийг хараа гээд л монгол гэрүүдээрээ хэсэн гүйдэг боллоо.
Энэ гэрт чинь ямар их хөдөлдөг юм бэ. ОО орох гэж хэдэн метр явна, ус, түлээ гэж орж гарсаар байтал зав гарахгүй юм. Машинаа гарашад дулаан бүтээлгээр бүтээгээд доороос нь эсгийгээр ороогоод л өөрсөд шигээ л бэгнэсэн байлаа.
Бид нар Соокийн долоон ханатай өргөөнд зочилохоор явлаа. Тэгтэл ард нь асар том байшин байлаа. Хувийн хаус нь гэнэ. Урд нь өргөөгөө барьжээ. Содно шоочоороо: Хөөх Соокийн гэгээрээгүй үеийн байшинг хараа, гэгээрчээд гэрт орчихож гэж инээлдэв. Тэр гэртээ буух маш дуртай. Галаа түлчээд л ном судраа уншаад л таатайхан хэвтэж байдгаа маш их амар амгалан, юунд ч бухимдаж санаа зовохоо болин, ажил бүтэхгүй байсан ч санаа нь огт зовохоо больжээ. Буурлуудаа буулгаснаас хойш ганцаардахаа больж, орчлонгийн элдэв юманд шунахаа больсон мөн амар байнаа. Ийм сайхан гэж мэдсэн бол эрт авдаг байж гэчихсээн инээж байж билээ. Ажлаа тараад алс хол явсаар хотын захад өргөөндөө очин уйгагүй өдөр бүр буусаар сайхан болчихсон байв. Ингэж уйгагүй хөдөлмөрлөх учраас өвдөх ч зав байхгүй, ядрах ч үгүй улам л эрч хүчтэй байгаагаа Буурлуудын хишиг хэмээн хайрлана. 21 ны дараа харин нум сумаа бэлдүүлэн байж их хүчтэй зайран онгод орсонд тэр өөрөө айн Хатан ээжээ л буулгахгүй бол аймаар юм байна гээд хаач уу гэсээр бас өргөөндөө аваачин үзүүлэв. Хатан ээж нь байж л байв. Энэ жил хатуу жил учраас одооноос зайран Онгод нь бууж байх ёстой ч угийн даруу, дөлгөөн уяхан түүнд зайран Онгодын хөдөлгөөн, аашны ширүүн нь таалагдахгүй байна гэнэ. Хахаха одоо яанаа. Яалтай билээ би. Удмын Буурлууд нь өөрсдөө л асуудлаа шийднэ дээ. Сооктой би нэг найзынх нь ажил дээр анх уулзсан бөлгөө. Тэвчээртэй хүлээн байсан учраас за уулзая даа гээд анх танилцав. Үзэсгэлэнтэй хөөрхөн намуухан гоё хүүхэн байлаа. Даанч түүний толгой нь яаж алхаж явдагийн гэмээр аймаар эргэдэг нь мэдэгдэж гайхсангаа хэлхэхэд сүүлийн лав хоёр гурван жил ингэж дайвалзаад үргэлж эм уудаг. Ийш тийш гадаадаар яваад шинжилгээ өгөөд ч нэмэргүй эрүүл гарах ажээ. Түүний угтайг хэлэхдээ За энэ хүүхэн ч тоохгүй биз гэж бодож байсан ч тэр харин уриалгахан хүлээн аваад маш сайтар бэлдэж байгаад боссон юм. Тэр ердөө ч бүжиг бүжиглэдэггүй байтал анхны Онгод буунгуут ёстой нэг биелэнэ гэдгийг ч үзүүлж өгсөн дөө. Охидууд нь ч гайхан ээж ер бүжиг хийдэггүй ямар гоё юм бэ гээд л бичлэг хийгээд байлаа. Үнэхээр гайхалтай уран гоёор биелгээ хийв. Гар мар нь яаж хоорондоо мөргөлдчихөлгүй биелээд байдын ар ураараа зөрөөд л биднийг гайхуулав. Харин Дээд Хатан ээж нь бол хүнтэй дуугардаггүй маш их зантай, тэв тэгшхэн суун гараа хэзээ ч нугалдаггүй онцлогтой. Цай барьсан ч зөвхөн эрхий хуруу нь хөдлөн хавчаад ууна. Нөгөө хуруунууд нь тэв тэгш тэнүүн байх нь гайхмаар. Хурууг нь нугалуулчих санаатай тавагтай хорхой ааруул өгсөн ч нугаргахгүйгээр гэдийлгэсээр зөвхөн эрхий хуруу нь хөдлөөд л цэвэрхэн авна. Би дуурайж үзээд өөрийн гараасаа ичив. Эм хүний гар шиг гоё юм алга. Соокынх тэгшхэн нарийхан гэдгэр муруйгүй гоё ажээ. Удмын онлог юм байлгүй. Тэр гоё гараа л харуулах гэж тэгдгийн муу хэн мэдкүү. Эсүүл тэр хатан ердөө гараа нугалж үзээгүй учраас оогт ажил хийдэггүй байсан байхдаа. Гарын хуруу муруу чинь бас гэдийлттэй байвал яах уу. Хэхэхэ. Хотойж мотойсон юун ч ганган гоё хуруутай, цэвэрхэн гар байдын. За тэглээ гэхэд тэр аягаа яаж бариад уугаад байгаан болоо. Гоймонтой шөл хийж бариулж идүүлж үзэх юмсаан. Нээрээ хоолоо яаж идэхийн болоо. Халбагаа бас тэгж барихын болуу. Ёстой мэдэх юм алга.
Гэтэл манай өргөөний Цээгийгийн хатан Онго буувал дуу нь тачигнаад хүн загнаад салдаггүй. Яасан сайхан өдөр вэ гэсэн хирнээ л амьтан хүнийг загнаад салахгүй. Золгох гээд очсон хүнийг зад загнаад үйлээ хий гээд хөөгөөд явуулна. Гэтэл Хатан хувцас дээр буучихсан зайран Онгод байжээ. Эр эмийг ялгасангүй гээд л тачигнаж өгнө. Зун  инээдтэй явдал болсондоо.  Баясаагийн эмэг Онго нь буучихсан байжээ. Гэтэл гар нь татанхай, хэл дуугүй маш сул дорой Онго анх удаагаа буусан байж гэнэ. Цээгийгийн Онго орчихсон алхаж явахдаа түүний аягийг нь энэ юу юм. Хэн хөлд юм тавиав гээд өшиглөөд хаясан бол яахав. Дараа нь улаач  нар нь буугаад баахан инээлдэв. Хөөрхий аягатай цайгаа ч аваад уучих тэнхэлгүй, дуугарч чадахгүй байж байтал нэг атаман ирээд өшиглөж хаяачихаад явжээ. Олуул буусан байхад энэ мэт инээдтэй хөгийн явдал их тохионо. Харин Баясаагийн өөр нэг онго хүн аймаар өнгөөр зад дуулчаад гараад явж билээ. Түүнээс хэзээ ч гарахгүй бүдүүн хоолойгоор орчин цагийн дууг эв хавгүй хирнээ үгийг нь нэг ч алдаагүй маш чанга дуулахад бүх хүмүүс чочоод дуугарч чадаагүй гайхсан. Түүний бас нэг Онго нь дууны багшид улаачаа зад муулав. Харуулаад байхад харахгүй сохор, хэлээд байхад сонсохгүй дүлий гэж ирж байгаад л улаачаа муулж байсан нь хөгжилтэй. Намайг суулгахгүй гар гар гээд байх юм. Гарахгүй ээ гарахгүй  гээд л хэрэлдээд суух энэ хөгжилтэй Онгод болон улаач нарын харилцаа үнэхээр инээдтэй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.