Thursday, March 1, 2012

Өргөл өгөхдөө гүйцэт өргөж байгаарай.


Өнгөрсөн өдрүүд маш хүнд өдрүүд байлаа. Яасан ч их сорил шүүлтүүд ирэв дээ. Энэ муу бөндгөрөө сайн ажиллуулах, биеэ барих, ганцаардах гээд л их л олон сонин зүйлстэй тулгарлаа. Үнэхээр жигтэй юмаа. Гэвч цаг нь болоод хэрэг хуучраад ирэхээр түүхэндээ бичиж үлдээнээ.
Бүх л юманд итгэл алдармаар хүнд үе ч тохиолоо. Гэвч би анх босоод маанагтаж байснаа бодвол харьцангуй арай өөрөөр сэтгэдэг болсон нь олзуурхалтай. Учир нь би өөрийн өвөг буурлууддаа ямар ч эргэлзээгүй итгэдэг, ямар ч хүнд юм ирсэн хүлээн авах чадвар сууж байгаа нь сайшаалтай хөөрхий амьтан гэж өөрийгөө би анх удаа их үнэлж бас өрөвдлөө. Хэхэхэ. Яахав дээ зайлуул гэж. Аянгат одоо хүний нутагт гав ганцаар байна. Монголд байхдаа би баахан юм болоод сөхрөөд ойлгохоо болиод ирэхээр Хадам Буурлуудыг буухаар асуудаг, зөв буруугаа шүүлгэн, алдаа оноогоо дэнслүүлж сургаал юуг нь сонсож, урам орон баярлаж улам үйлэндээ хичээдэг байсан.
Харин энд өөрөө өөрийгөө л хянахаас өөр юм алга. Бөө хүн гэж насан туршдаа л суралцдаг нь яг үнэн ч  ядаргаатай юм байнадаг. Өдөрт л нэг хачин мэдэхгүй юмс гарч ирж толгой эргүүлэх юм. Яасан ч их дайтдаг юм шаал ядаргаа. Энгийн нэгэн байхдаа би мөн амар жаргалтай байж дээ. Энд далайд очиж бөөлчихөөд нэг үзэсгэлэнтэй гоё байгальтай ууланд өргөл өгөх байлаа. Гэвч далайд бөөлсөөр харанхуй болоод харих замд аадар орсон тул би сүүгээ өргөсөнгүй. Буцаагаад л аваад ирлээ.
Гэтэл шөнө нь зүүд зүүдлэв. Монголд би нэг хашааны газар авах гэж байгаа бололтой хамаатантайгаа явж байнаа. Тэднийх тэр газар буусан бөгөөд холгүйхэн нэг газар өгөх тул би тэнд өргөө барих газар авахаар очсон юм байхаа. Тэгээд тэдний гэрээс гараад хартал тэдний байх уулын орой нь яг хүүхдээ хөхүүлж байгаа хүний дүртэй байв. Тэгснээ тэр аварга чулуун ээж нугарч өнхөрөв. Харин тэнд бас нэг аймаар чулуун амтай юм сүү нэхэн уйлж Сүү өг Сүү өг гээд амаа ангайлгаад уйлав. Гэтэл уулын оройд байсан том ээж нь нугарч өнхөрч тоглоод л байх юм.
Би хэрэлдэж байнаа. Би ямар чиний ээж юм уу, чиний ээж чинь өнхөрч тоглоод байгааг харахгүй байна уу гэхэд Миний мээмийг хөхөж сүү авна гэх юм. Аймаар том хадан амтай мангас шиг тэр амьтан юун мээм идэх намайг бүхлээр нь идэхээр том байлаа. Сүү өг Сүү өг гээд л тэр нэхсээр би сэрлээ. Ёооооох ашгүй зүүд байсан юм уу. Шал тэнэг зүүд байна даа. Даанч хайран сайхан газар хариугүй тэр газрыг авах гэж байлаа хахаха. Мөн инээдтэй зүүд зүүдэллээ шүү гэж бодоод би бостол зүүн хөл доголоод явж чадсангүй.
Эвгүй унтсан юм болов уу гэж баахан сонжиж илж үзлээ. Зүгээр л байх юм. Хоёр өдөр гишгэж чадахгүй доголон өвдөлт нь улам нэмэгдэв. Өвдөлт нэмэгдсэн тул би өнгөрсөн бүхэндээ дүгнэлт хийн юу болсныг мэдрэв. Тэгээд нэг литр сүү аваад гэрээсээ гарч байгаад л нөгөө ууландаа зүглүүлэн өршөөл ирээд сүүгээ өргөчихөв.  Тэгтэл баярлалаа гэж надад дахин дахин хэлэв. Харин маргааш өглөө нь хөл зүв зүгээр болсон байв. Тэгэхээр яадаг ч байсан таминь ээ над шиг юм болов. Зорьж оччоод амжилгүй, нөхцөл байдлаас шалтгаалаад өргөлөө өгөхгүй бол горьдсон Савдагууд нь дагаж ирчээд зүүдэнд ороод хүн өвтгөөд нэхээд байдаг байх нь байна шүү. Балай юмнууд. Би ч нэг иймэрхүү л яальдаг удган байна доо. Энэ далд ертөнцийн юм гэж үнэхээр ядаргаатай шүү. 
Монголд байхад хүү зайран маань лус аргадахдаа дутуу хишиг тавиад манайхан бүгд аман дээр нь хомхой долоож,  хатиг гарсандаа. Тэгсэн эм лусад нь өгөх идээг нь дутуу тавьж өгөөгүй юм гэсэн ш дээ. Хахаха. Маягтай юмнууд чинь. За тэдний буруу ч юу байхав дээ. Мэдлэггүй бидний л буруу шүү дээ. Гамбир хийж тавьж байж гарсан юмнууд эдгэсэн дээ. Цагаан лус буюу эм лусад нь өгөөгүй гэсэн үг. Нэг үгээр айлын нөхөрт нь долигнож  өргөл өгчихөөд авгайг нь тоохгүй байсан л гэсэн үг дээ. Бүх л юм хосоороо байдаг гэж Хадам Буурал хэлсэн. Буурлууд биднийг өөрсдөө сураг гээд жижиг сажиг болон элдэв юмыг зааж өгдөггүй. Осолтгүй амийг нь л хамгаалж, маш ноцтой юмнуудын аргуудыг л зааж өгч бэлдүүлдэг.
Улаач нар анхаарах хэрэгтэй. Нэг идэх юм юм уу, нэг уух өргөл өгөх гэж байснаа мартах ч юм уу, санаандгүй орхисон бол заавал гүйцээх ёстой шүү. Танд санагдсан тэр торгон агшин л танд ирж байгаа мэдээлэл юм. Тэр уулын эздийг юмуу, лусыг  дуртай юмаар нь аргадах ёстой. Гэтэл дутуудуулсан бол нэхлэгээ нэхэж байна гэсэн үг. Уул ус тахиад өвдөөд унавал та нэг юм буруудуулжээ гэдгээ л дороо санан арга хэмжээ аваарай. Би хоёр хоног шал дэмий баахан хөл өвдсөн шүү. Хэрэв Монголд болсон явдлаа санан  хариуцлагатай хандан борооноороо ч гэсэн сэтгэл гаргасан бол юу гэж ийм юм болохов. Мөн цагаа зохицуулан санаж байгаа дээрээ эртхэн ууландаа өргөл өгсөн бол ийм юм болох уу?  Иймээс алив тахилга хийхдээ заавал цагаа төлөвлөн бас хэрэгтэй өргөлүүдээ нягталж байсан нь дээр шүү. Гэвч би үүнийг сайн сурахгүй л байгаа юм даа. Хэд өвдөөд чангалуулаад ирэхээрээ туршлага сууж сурах байлгүй дээ. Шинэ залуу бөө нар болон бусад хүнд мэдлэгт дусал нэмэр болгээ.
Гэгээн маань цэцэрлэгээсээ аймаар юм уржигдар ирсэн. Гар нь хазуулсны оромтой, үсээр нь дүүрэн шороо шигэн иржээ. Бас л зодолдсон гэнэ. Энэ удаа аав нь түүнд зодоон зааж өгөв. Толгой руу нь цохь гэхэд Гэгээн яаж болдог юм бэ? Толгойд Буурлууд байдаг цохихгүй гэв. За байзүү хаана нь цохивол дээр вээ гэж би бодож байгаад өөр юм хийгээд мартаж орхиж. Гэгээний гар ч бас их хатуу тэгэхээр тархи толгой руу цохих аюултай болохгүй. Болдог бол цааш нь харуулж байгаад бөгс рүү нь амбаардахсан. Зодоон болоход хэн бөгсөө май гээд амбаардуулахав дээ. Яасан хэцүү юм дээ. Энэ хүүхдүүдийг яалтай билээ.
Харин Гэгээн өчигдөр ихэд баяртай ирлээ. Цагаан арьстай найз охинтой болов гээд л... Аавдаа: Тээр харвуу цагаан арьстай байгаа биз дээ гээд л гайхуулсан гэнэм. Гэтэл савж унамаар инээдтэй юм сонслоо. Нөхрөөсөө тэр охины тухай асуухад шинээр хятад охин ирсэн гэнээ. Тэр нь Гэгээнийг Монгол гэж мэдэхгүй л хятадаараа яриад байсан гэнэ. Яанаа одоо. Ийм л хачин юмс амьдрал дээр гараад байх юмаа. Гэтэл ээж нь муусайн хужаа нар гээд блогоор нэг хашгираад хужаагийн дайсан болоод байдаг. Хүү нь цагаан арьстан охинтой найз болов хятад охинтой найзлаад  баярлаад байдаг. Амьдрал гэж яасан тоглоомтой юм бэ? Ээж нь арьсны үзэл гаргахгүй гээд хичээгээд амьтан хүнд ойлгуулах зорилго агуулаад байдаг гэтэл хүү нь хар нялхаараа арьсны үзэлтэй байгаад байдаг.
Бид нар үерт автагдаад нүүлгэн шилжүүлэлтээр ирсэн хүмүүст хувцас өгөх үед Гэгээнийг дотор оруулах гэтэл тэр ороогүй. Муухай үнэртэй байна.  Мөн маш олон хар хүмүүстэй би уулзахгүй, дургүй  гээд гадаа зогсоод үлдсэн.  Энд дахиад хэдэн жил болохоор тэр нэг юм дасч арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаа болих байлгүй дээ.   
Мөн Машагийн ааш хөдлөж хоёр хоног бидэнтэй үзэлцэв. Хөөрхий аав нь ихэд гомдон байлаа. Харин өнөөдөр аав нь дэлгүүрээс амттан аваад за энийг идчих тэгээд тайвшир битгий уурлаж бай гээд л таван минутын дараа Маша сайхан ааштай болчихсон байв. Сонин хүмүүс шүү. Хүүхэд том болох тусмаа л улам хэцүү болох юмаа. Биднийг шийтгэх гэж ирсэн Маша гэгч этгээдээс болж үс унаж халзан болох нь дээ. Гэгээн ажаадаа хэлэв: "Чи аавдаа уучлаарай гээд л хэлчүүл дахиад чамайг загнахгүй ш дээ. Бас чи намайг зоддог юм чинь би чамайг зодолгүй яахын. Дүүгээ зоддог ийм ажаа гэж хаа байсын" гээд л шарыг нь малтана. Хорин насны зөрөөтэй хоёр хүүхдийн яриа мөн сонин шүү. Бага залуудаа хүүхэд гаргавал яг л тийм мангар байдаг, хөгшрөөд хүүхэд гаргавал ухааныг нь өвлөн төрдөг гээд байсан Үнэн юм уу хаашаа юм бэ??? Золиг гэж мэдсэн бол одоо л Машаг гаргадаг байж дээ. Хааайййн хэн мэдлээ. Буцаагаад чихэлтэй нь биш яануу одоо. Зкзкзкзк шувуу минь даанч дуугарсангүй. Манай байрны эзэн байрныхаа арын модуудыг бүгдийг чавчаад хаясан. Тэгээд өглөө үүр цайхаас өгсүүлээд орилолдоод байдаг шувууд ч чимээгүй болон Зкзкзкзк ч нүүгээд алга болжээ. Би түүнийг санаж байна даа. Зкзкзкзкзк. Амьдралд ОНОЛ байдаггүй юм байна.
Өчигдөр орой бууж Буурлуудаа тухлан суулгав. Хаан бууж ирээд Гэгээнийг дуудан ирүүлээд баахан үнсэж байгаад явлаа. Өвөр дээрээ суулган эрхлүүлж, мөн хэнгэрэгээ хамт нүдэн Гэгээнийг нүдээ ань гээд аниулан хоюул хэсэг хэнгэрэг нүдэв. Гэвч хэт халуун байсан тул хамаг хөлс урсан Хаан дургүйцэн сайхан хээр талын сэнгэнсэн салхин дундаа тухтай буухсан их бүгчимд намайг бүү буулга гэлээ. 
Нэг Дээд ээж бас буун явах бэлтгэлээ хэрхэн хангах тухай зөвлөв. Бас л өөр улс оронд очих үүрэг авсан бөгөөд түүний бэлтгэл хийх ажил ундарлаа.
Мөн намайг Бөөгийн тухай номоо дуусган ажлаа цэгцлэх тухай сануулав. Бөөгийн талаар ойлголт нь буруу хүн мөн ч их байна даа. Ядаж байхад Бөө нар ч мэдлэг мэрэгжлээ дээшлүүлэх талаар хойрго хандаж байна. Нэг л их биеэ тоосон хүмүүс. Бороо оруулдаг, нисдэг, үхсэн хүн амьдруулдаг гэж тэнэгтэж биеэ магтахаас өөр бодох юм алга. Бөө танаас Бөөгийн нэр хүнд утга учир шалтгаална гэхийг мэдэх юм алга. Бөө боллоо гээд Шидтэй боллоо гээд юу хийх ёстой, юунд ашиглах ёстойгоо ухаармаар. Хабул Хаан блог хөтөлдөг бөөнцөрүүдийн хэлж байгаагээ чааваас гэж Аянгатын тухай админ нь хариулж байгаа царай нь инээд хүрмээр. Хаан буух болоогүй Хааны зарц л Аянгад бууж байгаа юм гэчихжээ. Хахаха. Хааны зарц гээд бас хагас дутуу өөрөө эргэлзчихэж. Бас тасгүрийхгүй зарц болгочихжээ. Хахахаха. Хааны зарц онго өөрийгөө Хаан гэж хэлэх ямар эрхтэй ямар бүдүүн зүрх вэ? Тэр зарцыг Хаанд хамаатуулж өөрийгөө ониго болгоод яахав дээ. Огт биш худлаа худлаа гэвэл арай үнэмшилтэйсан. Хахахаха зарц нь байхдаа яахав дээ. Аргаа барсан амьтан ч болдоо. Өөрт нь орсон тийрэн тэгж хэлээ юу? Өөрөө атаархаад тэгж хэлээ кэн мэдкүүүүүү. Кккккккк. Мөн зугаатай юм уншив. Амихандаа бөөгийн блог хөтлөхөөр өөрөө бөө ухаантай юм байлгүй дээ.
Хааны сүнс бол дээд сүнс биш хээр гадуурхнаар ан хийгээд л буцдаг гэж хуцжээ. Ам алдвал барьж болдоггүй юм даа. Тэгвэл Хабул Дээд Онгодын нэрийг гутааж байгаа түүнийг Хабул дээд өөрөө шүүнэ гэсэн дээ. Хэхэхэ хүмүүс минь мэдэхгүй юмаа мэдэмхийрч байх хэрэг юу байдаг юм бэ? Мэддэгийгээ булаалдаж мэдэхгүйгээ мэдэмхийрэх энэ Бөө нар үндсэн үүргээ ухамсарлан Монгол улсынхаа төлөө хүчин зүтгэх цаг нь болсондог. Тэнгэрээс өгсөн бэлгийн утга учрыг ойлгож эгэлгүй хувь заяагаа зөв залахгүй бол удам угсааныхаа нэрийг гутааж Тэнгэрт очихгүй шившиг болох бий. Ядахдаа Сүнс гэдэг үгээ зөв ойлгож мөн чанарыг нь өөрсдөө ойлгон ухаарч байж бусдад мэдэмхийрч баймаар.  Мөнгөний араас хөөцөлдсөн, хүний зовлонгоор тоглосон, зовлонгоор мөнгө босгодог Бөө нараас болж Бөөг ойлгох хүн ховордож байна.
Ямар сайндаа ерөнхийлөгчид хандахав дээ. Ерөнхийлөгч нь өөрийгөө Тэнгэрийн эзэн гэж бодсон болтой. Бөө төрүүлэхийг хориглох хууль гаргана гэчихжээ. Хууль гаргахдаа зөв хууль гаргаасай билээ. Удмаа буулгаагүйнүүд нь балрах нь байна даа яанаа одоо. Ерөнхийлөгч болохдоо өөрөө ч бөөлүүлж байсныг нь мэддэг хүмүүс амьд байгаа шүү. Ер нь дээд албан тушаалын хүмүүс нэг их шүтлэггүй гэмгүй хүн болох гэж жүжиглэдэгээ больвол таарна. Өвөг дээдээ хүндэлж уул усандаа мөргөх дээд албан тушаалтангуудад ичмээр юм биш. Хир хүн бэ, юу боддог вэ? дотоод сэтгэл нь хэн бэ? гэдгийн нэг илэрхийлэл. Хүрэлсүх Бурхан Халдунд мөргөж байгаа тухай сонин дээр тавьжээ. Буруу юм ер алга. Эзэн богд ч Бурхан Халдунд сөгдөж суугаад сүсэглэдэг байсан. Гэхдээ алив сүсэг бишрэлийн утга агуулгыг бас сайн бодох хэрэгтэй. Орой дээр нь гараад би эзэн нь гэх мэт гараа алдлан хашгирч байдаг эрчүүд өөрийнхөө үйлдлийг сайн боддоо. Заавал зулай дээр нь гишгэснийхээ төлөө уулын эзнээс зөвшөөрөл авч өргөл өгөөд түүний магнай дээр нь эрхэлж болдог юм шүү дээ.
Уул усыг тахина гэдэг бол хормой бараанаас нь эхлэн хайрлан сүсэглэн өргөл өгдөг. Тэгвэл жинхэнэ утгаараа сайн байдаг юм даа. Манайхан уулыг голчлон хормойноос нь тахиулан бүхэлд нь багтаан өргөл өргүүлж сөгдүүлдэг. Уулын зулай дээр маш том үйл хийхийн тулд хэдэн өдрийн өмнөөс өргөл өргүүлж зөвшөөрөл  авч байж орой дээр нь үйл хийдэг. Гэтэл орхимж хийсгэсэн ламбугай нар шууд л зулай дээр нь гүйж очоод хадаг овоолоод архи сөгнөөд байна. Уулын эзэдтэй ярьж ч мэддэггүй юмуу хаашаа юм. Мэддэг бол айх л ёстой, хүндлэх л ёстой.
Энэ шинэ мянган бол бөөгийн шинэчлэлийн эрин. Халхын тэргүүн долоон удгад шинээр төрнө. Өмнөх хэргэм цол хамаа үгүй.  Зөвхөн улаач нарынх нь эрдэм чадал, ухаанаар хэмжигдэн Халх долоон дээд удгадын удам судар өөрчлөгдөн овог отгууд шинээр хэргэм цолуудаа авах болно. Өмнө нь хэний удам , өвгөд нь юу хийж байсан нь хамаа үгүйгээр шинэ мянганд нэрээ алдраа дуурсгах халх долоон дээд удгад шинээр мэндэлнэ хэмээн өчигдөр заларсан ээж маань надад тайлбарлаж өглөө. Тэд Монгол улсыг шинээр төрүүлэх, шинэ эринг эхлүүлэх, овог аймгуудын эв нэгдэл нягтрал, өсөн дэвжих бүхнийг хөрс суурийг нь тэгшлэн тавьж, хүн зон олондоо зааж сургах ёстойг зарлаарай гэж дээд ээж хэллээ. Алив түүхийг тухайн цаг хугацаанд амьдарч буй хүн өөрөө бүтээдэг. Өвөг дээд, эмэг буурлуудынхаа ухааныг өвлөн үргэлжлүүлж итгэлийг нь алдахгүй бол Халх долоон дээд удганы нэг болно. Алдвал зэрэг дэв омог аймгийн бахархал нь улаач удган чиний үед доош орлоо л гэсэн үг дээ.
Өнөө гарагт зав гарган байж интернет уншлаа. Бөөн л хэрүүл, сонгуулийн асуудлууд үргэлжилсээр л байх юмаа. Хэрэгтэй хэрэггүй хүний өмссөн зүүснийг бичиж байхаар Судар номноос нэг ч гэсэн бүлэг тайлбарлаад бичиж нийтлээсэй. Яахаараа хүний өмссөн зүүснийг бичээд байдаг болоо вэ? Монголчуудад огт хэрэггүй мэдээлэл шүү дээ.
Эмэгтэй хүнийг доош хийх үзэл мөн их дэлгэрчээ. Эхээс төрөөгүй ааваасаа төрсөн юм байлгүй дээ. Энэ эрин зуун эмэгтэйчүүдийн эрин ирж байгааг хардаггүй ээ. Одоо дэлхийд нөлөөтэй ямар олон эмэгтэй удирдагч нар төрснийг нэг сэрээд хараасай.  Сүүлийн жилүүдийн Монгол төрийн 76 гишүүдийг ажиглаарай. Цэгц шударга эмэгтэй улс төрч нар Монголд их бий. Гэтэл эмэгтэй хүнээс долоон дор доожоогүй эр улс төрч нар дэндүү олон байсан шүү дээ.  Ганди, Арвин, Оюун гишүүд хэд хэдэн жил тогтвортой Төрд ажиллахдаа энд ээлж солигдох хүүхэн шиг зантай эрчүүдээс хамаагүй илүү л тулхтай нөмөр нөөлөгтэй байсандаг. Тэд лав хоорондоо алалцаад хэрэлдээд хэл амаа билүүдээд байгаагүй.
Тус тусын үүрэгт ажлаа хийгээд л шулуухан шударга час хийтэл хэлчихдэг учраас тэд нар луу ч нэг их халдаад байх зүрхтэй эрчүүд байгаагүй дэг. Харин эрчүүд нь хоорондоо би багахан идсэн чи л ихийг идсэн гээд л үзэлцээд байгаа. Хэнийг нь ч сонгохгүй байхыг уриалж байна. Хүзүү сээрээрээ хэлхэлдээд байж байхдаа шударга байх нь яасан юм бэ? Өнгөрсөн хойно нь ойлгосон болж жүжиг тавьж байх юм. Баас хатсан ч өмхийгөө тавьдаггүй гэдэг. Төрд тэнцээгүй байж өөрийн чадах ажлуудаа хийвэл барав гэж.  Шударга хүмүүс бие дааж нэр дэвшээчээ, улс орныхоо төлөө үгээ хэлж үйл хэрэгт оролцож зориг шулуудаачээ гэж уриалмаар байна.
Нямдорж ч тэр, Энхбаяр ч тэр авсан авсангаа идээд чимээгүй амьдарвал яасан юм бэ? Монгол Төрийг шинэчлэх, шударга ажилч хүмүүсээ тавимаар байна. Энэ жилийн сонгуулиас улс орны амьдрал маань их шалтгаална. Сонгогчид өөрсдөө эрүүл ухаанаар хандан шударга бус хүн бүрийг унагах эрхтэйгээ мэдэрч эрхээ эдлээсэй.
Сонингуудаас хэрэгтэй уншмаар олигтой юм олж уншсангүй ээ. Тэрний оронд өргөөнд бичсэн нийтлэлээс Өвөг Буурлуудын сургаалаас оруулсан нь дээр санагдлаа. Өргөөний бус уншигч олон ч гэсэн тунгаан бодоорой.
Долгуудай мэргүнтэй золгосон нь

2012 оны 2 сарын 28 ны өдөр долгудай мэргүнтэй өргөөний 7 гишүүн болон гэр бүлийн олон хүн цөм байлцаж золгов. Өнөр өтгөн олуулаа байна уу гэсээр орж ирэв Бидэнтэй хөөргөөрөө тамхилав.Олуул байсан хүн нэгбүрчлэн золгох боломжгүй байв. Сар шинэ гэдэг чин муу муухайг арилгадаг өдөр шүү гэв. Хэдийгээр хар өдөр ч сайн үгийг хэлэлцэж хатууг зөөллөж болдог гэлээ.
Хавар цагт өвчин хууч хөдөлдөг гэдэг.Манай үед тийм байгаагүй.Харин та нарын буруу үйл, амны алдаа, буруу ярианаас чин болоод өвчин гараад байгаа юм.Одоо тэр яриад байгаа олныг хамарсан өвчин эхлээд хүүхэд багачууд ханиад хүрч эхлээд байна гэв

Эзэн Богд Хаантай би 18 настайдаа танилцсан.Нохой жил байлаа .Бид 2 цэц булаалдаж байсан .Би гунжинүухрийн эврийг хугалж шороо болгож, байхад Хаан олон гоцоо тавиад үүыгээр нэвт харваж байсан одоогийн та нарын харваа бишээ Нохой жил бид 2 танилцсанаас хойш бие биеээсээ хол байсан ч нэг нэгэндээ дэм болж явсан сүүлд нь хамт байсан.Түүх бичих явдал монголчууд нэг санаатай эв нэгтэй болж төр улс байгуулсан цагаас эхэлсэн.Тэр үеийн хууль цаазыг өвөө нь бичсэн. 3 цагийг билэгдсэн түүх юм.Өвөөгийн алтан үсгээр бичигдсэн судрын эх нь харь газар бузар хүний гараар орж алга болсон. Бид их чандлан нууцаар бичдэг байсан.Бараг өөрөөсөө хүртэл нууж шахуу бичиж байлаа.
Та нарын буруу хазгай ярьж, өмсгөл зүүсгэлээ орхиж, босоо бичгээ мартахыг чин хүртэл мэдээд бичиж байлаа./ Өвгөд маанө гэгээрсэн тул ирээдүйг мянган жилээр харж чаддаг байвМөн тэнгэрээс нүүрээ бууруулж тэнгэрээс ял шийтгэл авахыг чин хүртэл бичсэн.Соёлоо умартаж, өвөэд дээдсээ мартаж байхад чин өвгөд чин яаж гашуудсаныг мэдэх уу?Тэр их өв соёлыг зоосоор сольж газар шороогоо эмтэлхийг элгээр чин сануулсныг мэдсэн уу? Бохир болсон тэргүүнээр чин,булингартсан оюун ухаанабр чин сануулсан,булаг шанд бузарласан гараар чин мэдрүүлсэн мэдсэн үү?
 Ийнхуу Тэнгэр эцэг сануулсаар байхад мэдсэн үү?Тэр цагаан хувцас өмссэн эмч нараасаа асуу жил бүр өөр өөр өвчин яаж гарсныг асуу? Та нарыг алган дээрээ бөмбөрүүлж байсан үе бий. Газар эх булаг шандаа бузарлаж,хазгай хэлээр ярьж, биднийг өнгөрсөн гэж тоохоо байсан үес чин бид энхрийлэхээ больсон.Тэнгэр буруу бүх үйлдэлд чин булт олноор нь шийтгэх цаг ирсэн.Мэдэж ав.
Өвөө нь тайван амгалан боловч буруу бүхнийг чин гэсгээх эрлэгийн элч ч болж чадна.Арай дэндэж өрөвдөхөөр өр өшиглөж байна.Хэдэн үер чин идэх мах хоол өмсөх хувцас өх мунхаг сахиус би биш.Буруу хазгай бүхнийг чин өөрсдөөр чин засуулах гэж ирсэн.Та нарын нүглийг засая гэж ирсэнгүй.Хүн амьтан гомдоож, газар сэндийлж,амьтан зовоосон бол өөрийн чин биеэр эдлүүлнэ.Там гэдэг далд ертөнц гэж бодно уу.Та нар дээр там ирчихээд байна.
Авсан бүхнээ буцаах цаг чин болчихоод байна. Та нарыг зүгээр үхүүлэхгүй. Биеэр чин мэдрүүлж сөхрүүлж өршөөл гуйлгуулах болно.Өвөөгийн хэлсэн өөр үгээр Алтан сударт бичээтэй байгаа. Хажир гэж мэдэх үү хажир,чу хоёр хар цагаан шиг хамт явдаг юм. Хүн амьтан байгаа л бол энэ хоёр зайлшгуй байдаг жамтай. Та нар асуувал шууд хөрвүүлээд өгнө гэж бодно уу Бэлэн будаа өхгүй.Будаа бол монгол үг биш. Тэгвэл аманд орох махыг чин хөшиглөж аяганд чин хийхтэй адил биш гэжүү.Бид махыг хэрэглэж байсан ялангуяа өвэл цагт Харин зундаа бол сүү цагаан идээ айраг их хэрэглэдэг байсан. Учир нь биеэ ариутгах, тэнгэртэйгээ холбогдох гэж хөх толбоо сэргээх гэж хэрэглэж байсан Монгол хүний яс бат,шүд бэхийг мэдэх уу? Өлөнгөө гаргахдаа ч шүдээ зуудаг байсан.
Хятадууд та нарын шимтэй бүхнийг авч шимгүй ногоо жимсээ өгч байна. Энэ бол бодлого.Та нарийн хятадад өгөөд байгаа яс чин хүртэл чухал гэдгийг мэдэх уу?Өвөг дээдсийнхээ хоол хүнснээс салсан.Дайн тулаан болоход хоол хҮнс өмсгөл зүүсгэл гээд хаясан бүхэн чин хэрэг болж дэлхийн талыг эзэлсэн юм шуу. Тэр өчүүхэн жижиг зүйлсээс чин агуу зүйл бүтдэг юм шүү.Булууны ясны шөлөнд бузартсан хүнийг оруулж ариусгадаг гэдгийг мэдэх үү.Бүс чин хүртэл чухал. Өвөг дээдсийн чин бүсээр хүүхдээ шавхуурдахад барцад арилдаг гэж.
Та нарын хоол хүнс өмсгөл, буруу хэл яриа хазгай буруу гээд бурууг чин тоочвол барагдахгуй. Би мянгатыыйн ноён байсан.Мянган толгойг нэг биетэй нэг хүн шиг болгох ямар вэ гэдгийг мэдэх үү?Гэтэл та нар өөрсдөө цэгцэрч өрх бүлээ ч, үр хүүхдээ ч цэгцэлж чадахгуй байна тэгээд тэр төр засаг тэглээ ингэлээ гэнэ.Өөрсдөө цэгцэрч байж төр улс чин цэгцэрнэ шүү.Та нар чин бидний бэлхүүсээр татах жаахан болсон байна эхдээ ямар их том санаатай вэ.
Юү чадах мэдэхгүй байж баатар жанждаас илүү санаа чин хол явсан. Чингис хаан хүртэл зөөлөн хүлээцтэй байсан шүү. Хүн төрөл олох нь маш чухал гэтэл ядуу болж төрсөндөө гутарч хүн төрлийг гутааж байна. Хүн гэдэг учир утгаа дордуулж байна.Хнийг ноорхой гэж бүү ялгаж бай.Тэд нар чин та нарт арга ухаан хэлж чадах ч байж болно. Тэднийг түлхвээс өөрийнхөө заяа буяныг түлхэж байгаатай адил шүү.Хэнтэй ч ав адил харьцаж бай.

Би газар эхээ яаж тахиж шүтэх талаар асуув. Ургаа ганц модыг тахиж байна гээд бөөн хадгаар ороож амьсгал хоолойг нь боож байна. Бид унасан модыг ч мориний сүүлний хялгасаар ороож түшүүлж тавьдаг байсан.Гадас шаасан ч гуйж авдаг авсан хойноо ч гуйж бөглөдөг байлаа.Эх дэлхий чин оньсон тоглоом шиг байна.Өмнөгөвьд нэг сүмийн ойролцоо их алт байна .Алт бол дэлхийн гагнаас. Та нар их ухаантай болж түүнийг олж. Гагнаас тасарвал дэлхий бутрахад бэлэн байна. Алтын ав тэгээд яаж бутархыг харцгаа.Оньсон тоглоомоор бид яагаад хүүхдийг тоглуулдаг байв. Тэднийг сэтгэлтэй болгох гэж, бүх юм хоорондоо холбоотойг мэдүүлэх гэж оюун ухааныг хөгжүүлэх гэж тоглуулж байсан.

Эцэст нь өвөө нь балчируудаа жаахан зэмлэв уу .
Гэхдээ монголоо гэсэн балч рууд маань чадна гэж хэлэв.АС дуусахад би судрын хэлээр ярина. Та нар дэлхийн эзэд. Дэлхийг сүйрлийн хар ангалаас морьтон баатрууд аврана гэв.Бусдын хаягдлыг битгий ид, бусдын хувцсыг бүү өмс. Салтаан завсраа тэргүүнээ бүү хавчуулж яв. Улс орныхоо эзэн шиг бай .Ихэмсэг мөртөө даруу бай.Даруу гээд хүн бүрийн өмнө бөхөлзөхийн нэр биш Түүх соёлоо өөрийн болго. Та нараас харийнхан аврал гуйж ирнэ. Мөн биднийг шалгаж, эд хөрөнгө авах уу алтан хайрхан өгнө гэв. Авахгуй эрдэм авая гэлээ.Иймэргхүү маягаар та нарыг шалгана гэв. Мэлмийд чин харуулж биеэр чин, хөлөөр чин гартал шалгана гэв.Шалгуур их бий өгч чадахгүй бол там гэж бий шүү гэв.Үүний дараа өвөө маань түүдэг дээр бууж утаагаар дүр төрхөө үлдээв.Мэн бүргэдийн буултаар бууж үзүүлэв бүгдийг бичлэгт авсан болно

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.