Friday, March 2, 2012

Бөөг зөв ойлгоцгооё

1,   Сайн байна уу Аянга Удган,

Намайг Алексейн Алекс гэдэг. Би өөрөө түшээ хийдэг.  Миний төрсөн дүүгийн хүүхэд 3 жилийн өмнө онгод тэнгэрээ буулгасан юм. Манайх буриад онгодуудтай. 3 өвөө 3 эмээ буудаг. Энэ жил 3 дахь чанараа авна. Таны бичсэн зүйлүүдийг талархан хүлээн авч уншиж байдаг. Бат-Отгоны Монгол бөө номыг уншиж байгаа. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР  номын тухай сонссон боловч таныг бичсэн гэж мэдээгүй байсан. Одоо энэ номыг худалдаж авна аа. 
Бөөгийн тухай ойлголтуудыг бүх Монголчууддаа мэдүүлэх таниулах хэрэгтэй байна. Ялангуяа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газар шороогоо аль болох хөндөхгүй байх нь Монголд л хэрэгтэй юм шүү дээ. Манай онгодууд байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, хүндэтгэж явах хэрэгтэй гэж захидаг юм. Манай бөө дүү хүн амьтны юм үзэх гэх мэт янз бүрийн юм хийдэггүй, өвөө эмээ нар маань үр хүүхэддээ, урагтаа туслахаар ирсэн гэж хэлдэг юм.  Цагаан сараар удамдаа засал хийчихдэг, хавартаа лусаа тахидаг, намартаа овоогоо тахидаг иймэрхүү л зан үйл хийж байна мөн онгодууд хүүхдүүдээ юм асуухаар хэлж өгнө, туслана, сургаал хайрлана.

Миний хувьд бол эрт дээр үеэсээ Монгол айл бүр өрхийн гэсэн онгод тэнгэртэй байсан, бөө бол шашин биш, мөргөл, монголчуудын ахуй соёлын нэг хэсэг юм уу даа гэж ойлгож хүндэлж шүтэж явдаг хүн.

Баяртай,

Таныг хүндэтгэсэн,

А. Алекс

2.  Долоодой Мэргэний Улаачынд Гэрлийн өргөөнийхөн зочилсон тэмдэглэлээс.....

Хатан ээж нь мундаг сүрхий зүйл хэлээд балчируудыг минь эмээлгээгүй биз дээ. Хатан ээж нь балчируудад юу болохыг шууд хэлдэг шудрага Хатан даа. Төр түшихэд шудрага балчирууд мөн ч их хэрэгтэй байна даа . Өвөөгийх нь үед Хааны өмнө шудрага үгийг шууд хэлдэг балчирууд байсан. Чингис Хааны өмнөөс шууд шудрага хэлдэг ард... иргэдтэй байсан. Ганц нэг байна тэдгээр иргэдийг Чингис Хаан хажуудаа залаад явдаг байсан. Яагаад гэвэл үгний алдаа гаргаж үр хойчоо эндүү гишгүүлэхгүйн тулд төрөө хазгай хэлтгий байлгахгүй тулд  хажуудаа залдаг байсан учиртай.

... Одоо эдийн дээд нь торго дурдан болж харин Өвөөгийх нь үед эрээн өнгийн/ангийн арьс байлаа. Сорхагтан хатан Өвөөд нь шавь орж байхдаа арьс барьж золгож байсан учиртай. Эмэгтэй хүнийг, бүсгүй хүнийг мундаг дээдэлцгээж бай. Өвөөгийх нь үед дайн тулаанд орсон ч эсрэг ялагдсан тэр омгийхоо хатдуудад хэзээ мутраа ч хүрэгдэггүй байсан. Өмссөн өмсгөл зүүлтээс нь булааж авдаггүй байлаа. Гэтэл одооны эрчүүд багана болсон хажуудах ханиа хэмэлж байдаг болж дээ.

Тэр ч байтугай Өвөөгийх нь үед Чингис Хааны охидууд болсон хатдууд Монгол улсыг төвшин байлгаж, эргээд нэгдэхэд мундаг их хүч зориг хавсран байж бүтээсэн түүхтэй. Гэтэл түүх судруудад тэр болгон бичигдээгүй охидуудых нь тоог цөөрүүлж... бэлэг болгон өгсөн гэж бичсэн байх юм./ үг нь тод сонсогдсонгүй/. Хийсэн үйл нь хүртэл дараа дараагийн цагт хумигдаж дээ*

Чингис хаан, бас Өвөөгийх нь, Чу мэргэн, Сорхагтан ч бас гэзэг үсэндээ жижигхэн толь зүүдэг байсан гэтэл одоо та нарын тэр дүрс гээд байгаа зүйлд чинь гэзэгний толь байхгүй байна. Яагаад байхгүй байгааг нь мэдэхгүй* Гэзэг үсэндээ толь зүүдгийг учирыг мэдэх үү, хүзүүндээ толио зүүгээд явбал эсрэг хүйснийхэн* илүү их тэнгэртэй харьцаад үйлээ бүтээгээд байгаад шунаглаад шүлс ам нь орно гээд хэнд ч анзаарагдахгүй гэзэгний боолт болгон зүүдэг байсан юм. Хэзээ ч хаана ч тулаанд орохын өмнө ...* Хажир ухаанаа өргөжүүлэх гэж бас Чу ухааныг...* тэнгэртэйгээ ярьдаг байсан юм шүү дээ.

 Та нарын тэр хөрөг зураг гээд байгаа тэр дүрсэн дээр чинь Чингис Хааныг адилхан дүрсэлсэн боловч мэлмий нь арай л өөр байгаа даа. Саран мэт ирвэсний нүдтэй адилхан байсан. Мэлмий нь өөр, дүрс нь адилхан ч мэлмий гэдэг чинь  мундаг их зүйлийг өгүүлж байдаг түүхтэй.

Нарандулам асуув:Балчир үрс бид хүндлэх мэндлэх жаяг ёсоо мартжээ. Газар ээжийгээ яаж тахиж шүтэж, мөргөх ёсийг мартсан байна. Энэ бүхнийг яаж сэргээх бэ? Гадас хүртэл газар зоохдоо аргаддаг байсан ёстой. Эргээд сугалахдаа шархыг нь аниулдаг байсан. Одоо тэр ёс байхгүй болж....*Газар болгоныг нэг янзаар тахиж аргадаж, шархыг нь аниулна гэвэл өрөөсгөл зүйл. Лус савдагыг аргадах нь хүртэл тус тусдаа шүү дээ. Гэтэл балчирууд тэр балчир тэгж аргадаад байсан гээд өөр нэг газрыг аргадаж өөрсдөө оронд нь амиа өгөх...* Уул болгон эзэнтэй, лус болгон ноёнтой, газар бүр сахиустай гэдгийг санаж ав.

Тэр болгоныг аргадах нь өөр. Тэгэхээр Өвөө нь энэ газрын ингэнэ, тэр газрыг тэгнэ гэж хэлэмгүй. Тэр газар нь очиж байж яаж аргадахыг савдагтай нь хүүрнэн байж хэлдэг юм. Тиймээс наад асуултанд 1 үгээр хариулах арга байхгүй. Чанар гээд байгаа зүйлээ олон удаа хийгээд байвал тооны араас хөөцөлдсөн мунхаг нэгэн болно. Сахиус залрахдаа улаачийн ухааныг танин байж, шилэн байж олж ирдэг юм.

Гэтэл одоо балчирууд тэрийг нь ч мэдэхгүй савдаг залаад байгаа, сахиус залаад байгаагаа нарийн шалгаж ч мэдэхгүй сархадаар ундаалаад, сархадаас өөр зүйл зооглохгүй савдаг биендээ залчихаад бөхөлзөж байхыг харлаа. Юунаас нь эмээдэг юм шалгаж үзэцгээ. Хуучны үг хэллэг, өв соёлын тухай ярих нь уу, ундаалаад ...* хүчээ аваад мордоод байх нь уу/т/ гэдгийг нь няхуур харж хандан шалгаж авцгаа. Сайны хажуугаар саар гэгчээр сайхан энэ хүн болсон биендээ савдаг залан мөнч олон боломгүй зүйл хийж байна даа/т/. Гэхдээ сахиус болгон цэгээ зооглоно гэвэл бас үгүй.

Харын сахиус, улааны сахиус гээд мөн ч олон сахиус байна. 99 Тэнгэрээс олон сахиус заларна. Тэр болгоны чинь ундаалга нь өөр. Гэхдээ бүгдээрээ булт олон , түүх соёл, хууль цааз, байгал эхийн  төлөө бууцгаадаг. Тэрүүгээр бол амархан таньж болно доо. Тэр та нарын хэлээд байгаа будаа гээчийг бэлдэж өгөөд байвал тэр “но”-той сахиус “ий”- гэдэг сахиус чинь тэр. Өвөөгийнх нь үеийхээр бол “най” гэдэг угаас “найгүй” сахиус, та нарынхаар бол “ий” сахиус.

Эх дэлхий хөрвөөдөгөөрөө хөрвөөж, түүн дээрх балчирууд/т/ өөрчлөгддөгөөрөө өөрчлөгдөнө тэгэлгүй яахав тэгэхдээ хэл яриа, бичиг соёл бол хэзээ ч өөрчдөгдөх ёсгүй. Мэнд нь хүртэл утга учиртай байдаг юм. Амнаас гарч байгаа үг болгон нь ардаа хариуцлага хүлээдэг. Амар байна уу гэж мэндэлдэг байсан гэтэл одоо балчирууд “Юу байна” гэж мэндэлдэг болжээ, юу байлгах гээд юу байна гэж мэндэлж байгаан гэтэл нөгөөх хариуд нь мэндэлж байгаа нь мэнд гээд байгаан шүү “Юу ч байхгүй” гэж хариу мэндэлдэг болж./т/

Өвөөгийх нь хэлээд байгаа энэ үгнүүдийг балчирууд энэ чигээр нь хүлээж авах ёсгүй, та нарын хэлдгээр үгний цаана үг байдаг бол Өвөөгийх нь үгний цаана бүхэл зүйлийн амьдрал явдаг юм. Цаатахаар нь ойлгоцгоо.


АЯНГАТ:  За дээр бичсэн  захиа болон нийтлэлүүд бол Монголд Буурлуудаа буулган үнэт сургаалуудийг нь сонсон буй энгийн ард түмнүүдийн жишээ. Та нар уншаад нэг ч буруу нийгэмд хортой зүйл харахгүй байгаа биз дээ. Гэтэл сүүлийн үед сонингууд болон интернетээр Бөөг муулсан нийтлэлүүд шил шил харан гарч ерөнхийлөгч нь хүртэл Бөө төрүүлэхийг хориглох хууль гарганаа гэж том тэнэгтэж байна.
Одоо бол шарын шашин төрийн шашин байгаа нь Үнэн биз дээ. Баяр ёслолоор бүх л томчууд нь очоод мөргөж, адис авч уул ус хамаг юмаа л тахиулан хамт байж л байнадаг. Дээрээс нь Христ шашиныг хүлээн зөвшөөрч бүх л юмаар хангаж өгдөг. Тэр Христийнхэн ном гаргахдаа юу гэж донгоссон ч  болно. Ямар сайндаа 99 Тэнгэрийн дээр Исүс байдаг. Монголын нууц товчоо библийг дууриасан, Исүүс та Монголд аодаршаач гэсэн номонд нь манай Монголын Хар цагаан сүлдийг хүртэл оруулчаад Исүүсийг дээдлэн алдаршуулсан баахан тэнэг юм бичсэн байв. Орчин цагийн үрсүүд энэ номуудыг уншиж өсөөд Исүүс л Монголын аав гэж бодно биз дээ. Хар, Цагаан сүлдийг минь Исүүсийн Туг гэж тогтоож авна. Өв соёлоо гутааж доромжилж хүнийх болгохын дон шүглэсэн хүмүүс их байна.
Хэн нь илүү бодитой вэ тэгвэл???
Монголчуудын өвөг дээдэс нь Будда, Исүүс юмуу. Түвдээс 1000 лам ирж ном хурна ч гэх шиг юу болоод байгаан болоо. Өөрийнхөө эх нутагаа засчаад миний эх оронд хөл тавих нүүртэй болвол яасан юм бэ? Өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байж Монголчуудын амьдралыг дааж чадна уу ёстой гөөөх инээд хүрч байна шүү. Хайран мөнгө шал дэмий юманд урсах нь байнадаг.
Монголчуудын Айл болгон Бөөтэй болсон гэдэгт би л лав итгэхгүй байна. Яах гэж тэгж цуурч байдаг юм бэ? Элбэгдоржынх л лав удамд нь Бөө төрөөгүй нь тодорхой. Тиймээс тэр Тэнгэрийн өмнөөс Хууль гаргана гэж хуцаж чадаж байна. Тэр гомдоллоод байгаа хүмүүсийнд ч Бөө төрөөгүй л байгаа биз дээ. Хаана айл болгон бөөтэй болчоод байгаан. Харин ч ихэнхи айлын шүтээн залраагүй байнадаг. Мөн хагас нь худал хуурмаг Бөө нар байна. Худал Үнэн бөөг ялгах амархан ш дээ. Хэн дарамтлаад мөнгө нэхээд байна тэр худал бөө. Хэн уруу татаад буруу явуулаад байна тэр тийрэнтсэн бөө. Мөн хэн өөрөө улаач байж үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй Тэнгэрийн хишгийг буруу юманд ашиглаад Бөөгийн нэр төрийг унтраагаад байна. Тэр бол тэнэг хүний л зан. Бөө л гэхээр нөгөө муу л бол хойд талын Хар овоохой гэдэг шиг туйлширч байна.
Хажуугаар нь Бөө болсон зарим хүн маш их мэдэмхийрч худлаа ярьж байна. Бөө боллоо гээд иддтнэй, шидтэй болдоггүй. Бөө хүн насан турш суралцдаг. Улаач хир байхаас шалтгаалж Онгод хөгждөг. Улаач ухаан муутай унтаа байгаад байвал өөрт нь тааруулаад л Онгод байгаад л байна.  Онгод тэнэгтэй биш шүү. Улаачаа өөрөө тархиа ажиллуулж сурахыг нь хүлээдэг юм.  Бэлэн юм хэлээд өгөхөөр тэнэгтээд буруу ойлгоод буруу юманд ашиглана. Үүнээс болгоомжлон Онгодууд хараад л байж байдаг.  Хэрэв улаач нь зөв сайхан бол өвгөд нь буугаад үг сургаалаа хэлээд л явдаг.
Бөө, Шарын шашин, Христ шашины мөн чанарыг өөрсдөө задлан ойлгох хэрэгтэй байна. Улаач нар өөрсдөө боловсорч орчин цагтайгаа хөл нийлүүлэн гэгээрэх хэрэгтэй байна даа. Хаана л мод гозгор юм харагдана очиж хадаг уяна. Хаана л тэгш тал байна очиж чулуу овоолно. Та нар Бөө биз дээ. Шарын лам нараас будаа идэхээ болиочээ. Лам нартайгаа нийлээд л хадаг уяж, чулуу овоолж хог тариад байх юм.
Энэ бүхэн чинь Монгол ёс заншил огт биш. Хэрэв мөн байсан бол энэ олон мянган өнгөрсөн жилүүдэд ямар их овоо, хадагтай мод байх байсныг бодоцгоо. Сүүлийн үеийн мэдлэггүй лам, бөө нараас болж байгаль бохирдож байна. Байгаль уул усны төлөө гэчээд л энд тэнд хог тарьж, хадаг уяж, чулуу зүгээр байлгахгүй юм. Заслаа хийлгэж байгаа хүн ч анхаарч ойлгоосой. Таны юмыг засч байна гээд ийм юм хийх лам болон бөө мэрэгжилтэнгүүдийг Муу сурдаг нойлийн ногоонууд гэж мэдэж аваарай. Тэдний нэг ч засал танд үйлчлэхгүй. Сайхан панийлдаад мөнгийг чинь сэгсэрч байгаа юм шүү.
Та дэлхийн чинээгээр, уулын чинээгээр буянаа арвижуулмаар байна уу ганц овоо юмуу, ганц модон чинээгээс хэтрэхгүй уяулж баглуулмаар байна уу. Тэр сайхан уул хангай байсаар байтал түүнд байх овоохонд л залбиран мөргөх нь инээдтэй. Та өөрийгөө боддоо. Бид хөдөө очоод уул хангай, урсгал усаа бүгдийг нь харж баярлан сэтгэл сэргэж тэнийдэг. Тэрнээс та хөдөө очоод зөвхөн тэр нэг овоог л бодожь харж сэтгэл чинь сэргэдэггүй биз дээ. Одоо тэр овоогоо сэтгэлдээ хайрлах гээд төсөөлөөдөх дөө. Овоон лээр нил хир даг болсон хадаг, хугархай таяг, архины шил, морины гавал, ямааны толгой ч билүү за худалч хүнд хогийн  зах л гэсэн үг дээ. За та миний үгэнд ороод яг л овоо ямар байдгийг дотроо санаад сүсэглэн хайрлан бодож чадвуу. Бөөлжис чинь ихэнхи нь цутгана доо.  Үнэн юм чинь. Та хэнийг хайрлах ёстойг таны сэтгэл чинь л хэлдэг юм шүү дээ.
Яагаад удган модыг тасдаж хаядаггүй вэ?  Уйтгар гунигь автагдсан түүнийг улам хүлж баглаж хаян уй гашууг хүмүүс өгдөг учраас маш хатуу байдаг юм. Удган мод харин холуур хүрээтэй өргөл нь өөрт нь нялж завааруулж биш холоос өргөгдөж хүн түүнийг харйлан хүндэлж ихэмсэг төрхөөр нь байлгавал Буянаа хайрладаг. Удган модны ихэмсэг төрхийг Хатан эмэгтэйн ихэмсэг төрх бардам зан, хүч чадал, гоо үзэсгэлэнтэй зүйрлэн бодож хайрлан хүндэлвэл танд хүссэнг тань өгдөг. Хөөрхий тэр Хатаныг хөл толгойгүй баглан уяж, элдэв идэх юмны хог нааж хорхой шавьж урин дуудан өгөх нь улам л түүнийг догшруулдаг. Та төсөөлдөө. Таны биенд идэх юм нааж өгөөд шоргоолж үүрлүүлж байгаа л гэсэн үг. Шоргоолжыг та гэмгүй хөөрхөн гэж бодно уу. Тэд юуг ч хэрзийтэл олуулаа идэх хужаа нараас ялгаа юу байна. Тэд өөрсдийн амьдралын жамаараа л байх байрандаа амьдардагаараа амьдрах ёстой байтал удган модонд үүрлүүлбэл маш муу.
Сүүлийн үед Туулын бургасаар дүүрэн хадаг уясан модууд байна. Түүнийгээ Бөө нар юу гэж тайлбарладаг гээч Хамгаалалт гээд байгаа юм даа. Бөөлөх үед нь гадны юм дайрахгүй хамгаалалт юм гэнээ. Хэхэхэ. Хадаг нь цэрэг юмуу хаашаа юм. Тэгээд цэргээ модноос уяж хүлдэг нь яаж байгаан Хаааахахаха. Сүр байлдах нь байна ш дээ. Элэг хөшлөө нүдэнд харагдчихлаа.
За бүүр өөр арга багш тань зааж өгөөгүй бол өөр арга би зааж өгье.
1.    Үлгэрт юу гэж өгүүлсэн нь их байдаг билээ. Гурвалжин зурсан газарт үдлээд дөрвөлжин зурсан газарт өнжөөд гэдэг чинь Бөө нөхдүүдийг цэргүүдээ модноос уяж биш гэсэн нь тов тодорхой. Үгүй ядахдаа дөрвөн өнцөгт хүрээ татнаа.  Дөрвөн өнцөгт цагаан чулуу тавиад   Тэнгэр Монгол Газар дуудлага хэлээд сүү өргөнө.  Дөрвөн өнцгийн хүрээгээ мэлмий нь нээгдсэн Бөө нар бол хараарай. Тэр дөрвөөс шууд Тэнгэрт өнцгүүд нь нэгдэн пирамидын дотор болгон хамгаалдаг юм.
2.    Чулуу олдохгүй бол сүүгээр зам татуулан дөрвөн өнцөг хийж болно. нэг бол зурж болно. Тэнгэр Монголд Газар дуудлага дуудна. Гэхдээ Эзэн Хааныг хүлээн зөвшөөрдөггүй нөхдүүд ингээд дэмий байх. Учир нь Хаан өөрийн хамгаалалтын ивэээлд багтаах аргаа зааж өгч байгаа юм. Мэлмий тань хир нээгдсэн байна Үнэн Худлыг нь туршиж үзээд Хааны Үнэн Худал хэлсэнг шүүнэ бизээ. Нүдэнд тань өнгийн гэрэл юмуу цагаан туяа харагдана.  Яг л нарнаас гурвалжин дүрс газар буудаг тэр л үүссэн байна гэсэн үг. Түүн дотор та айх аюулгүй бөөлж болноо.
Нарны дүрсийн нууц:
Намайг бөөлөх үед Нарны дүрсийн гурвалжин тод зураасууд ихэсэн буусан бахыг та бүгд мэднэ. Энэ бол би сайндаа ингээд байгаа юм биш. Аргын судлалаар бодоод амьгүй гээд төсөөлөөд бодлоо ч энэ бол Нар ингэж тусдаг юм. Үүнийг нарийн сайн зургийн аппаратууд маш сайн авч чаддаг. Энэ бол байдаг л зүйл. Гэхдээ Амиар нь бодоод үзвэл энэ бол Аугуу гайхамшиг болно. Шинжлэх ухаан огт хөгжөөгүй харанхуй бүдүүлгийн туйл гэж байсан үед тэгвэл нарны энэ дүрс онцлогууд яагаад бүх л эртний судар, шашны бэлэг тэмдэг, хүмүүсийн шүтээнд  дүрслэгдээ вэ? Тэр хүмүүс үүнийг яаж харж мэдсэн байх вэ? Санаанаасаа зохиосонгүй тэд. Тэнгэртээ холбогдож чаддаг эртний хүмүүс маань энэ цацраг, энэ шинжүүдийг энгийн нүдээр хардаг байсанд оршино. Та бүхэн өмнө нь огт анзаардаггүй байсан бол Нар хэрхэн тусдаг тухай  тусгалуудын  зургуудыг зураг авч үзсээр одоо нэгэнт мэддэг болсон байгаа.
Амь гэдгийг нь хэрхэн шалгах аргаа ч заалгасан. Энэ бол Нар Сар Од тэдэнтэй харьцан хандвал улам томорч юмуу, янз бүр болон хариу үзүүлдэг. Үүнийг бас зургийн аппарат, мидео бичлэгээр баталгаажуулан мэддэг болсон. Одоо юу дутуу гээч. Та нэгэнт тэдний шинж чанарыг мэддэг болон нүдээрээ зургийг нь харсан болохоор одоо өөрөө энгийн нүдээр харж сурах явдал үлдсээн. Яг л эртний өвөг дээдсүүд шигээ болно. Одоо өргөөнөөс хэд хэдэн хүн Нарыг шууд энгийн нүдээр харж тусгал, хэмжээ, хэрхэн өөрчлөгдөж байгааг хардаг болсон. Энэ чадварын нууцыг одоо тайлах цаг болсон гэж үзэж байна.  Би энгийн байхдаа ч тэр гэрлүүд хэрхэн өөрчлөгдөж байгаа миний биетэй холбогдсон нарны цацрагаа хардаг. Энэ бүхэн надад баяр бахдал төрүүлэн тэд намтай залгаатай байгаад баярлан хайр хүрдэг юм.
Яагаад би хүмүүсийг зургийн аппаратаар зураг өдий болтол их даруулав. Тэд өөрсдөө хийж үзэж идэвхи гаргаж оролдож хичээсэн. Зургуудаа харан анхын мэдэгдэхүүнүүд суусан. Дүрс нь ийм ч бас Амьтай шүү гэдгийг нь харж сурсан гэж бодож байна. Одоо нөхдүүд энгийн нүдээр харж сурнаа. Монголчууд бид ийм л чадвартай хүмүүс шүү дээ.
Ккккк би өөрийн Онгодуудынхаа надад хэрэглэдэг аргуудаар Нарны тухай аймаар хичээл заалаа ш дээ хэхэхэ. Өөрөө биеэрээ мэдэрч сурах хамгийн үр өгөөжтэй чухал хичээл дээ.  Монголчууд маань энэ холоос засал хийлгэдэг. Миний заслын онцлог бол манай онгодууд яг тэнд газар дээр нь байгаа бүхнийг нь өөрт нь мэдрүүлж байж засдаг. Тэгэхгүй бол Ганданд тавгийн идээтэй суугаад ламаар ном уншуулан үүрэглэхтэй ялгаа юу байх вэ. Хэрэв хараалтай хүн байлаа гэхэд эхлээд өөрөө хараал гэж юу болох үнэхээр тэр хараал өөрт нь байсан байна уу үгүй юу гэдгээ өөрийн мах зовлогоороо мэдрэх ёстой.  Мэдрээд үзсэний дараа заслаа хийгээд тэр өвдөлт тэр мэдрэмжүүдийг нь арилгах багасгах, дотор нь шингэсэн юмсыг нь бөөлжүүлэх, шээлгэж баалгаж гаргах, хий байвал хэхрүүлэх юм унгуулан гадагшдуулах гэх мэтээр бодитоор үзүүлж байж л засал болно доо.
Бөө нараас ийм бодит юмс шаардаж бай. Яасныг чинь тэд бие дээр чинь үзүүлээд юмуу уншаад дараа нь заслаа хийхдээ ингэдгийн мэдүү гэтэл харуулах чадвартай байх ёстой. Үүнийг үзүүлэхгүй бол Ламаас ялгаа юу байдын. Нэгэнт л чи харахгүй үзэхгүй юм чинь биеэрээ мэдэрч үнэмшсэн нь дээр биз дээ. За тэхээр засал хийлгэж буй хүмүүс маань инээд алдаад л эсвэл зүрх нь оволзон сандарч тэвдэх мэт л эхэлдэг ч ердөө 2, 3 минутад л болохоо байгаад эхэлдэг. Энэ бол миний сайных биш шүү дээ.
Монголчууд тийм их мэдрэмжтэй, төрөлхийн зөн билэгтэй гэдгийн л шинж чанар. Би энэ дэлхийн бөмбөрцгийн урд талд Номхон далайн эрэгт хэвтэж байгаа бөгөөд дэлхийн хаана ч байсан холбогдон нөгөө хүн маань өөрийнхөө биед байгаа муу муухай шүглэсэн юмс, эсүүл хараал энээ тэрээгээ миний зааснаар хийгээд мэдэрч чадаад тэрнийгээ яаж хөөх хэрхэн гаргах, Онгодуудтай хэрхэн харьцахыг заалгаад хийгээд биеэ цэвэрлэж чадна гэдэг бол Монгол хүний төрөлхийн чадамж чадвар юм. Өөрсдөдөө итгэлтэй байх хэрэгтэй.  Та байгалийн л амьтан шүү дээ. Төрөлх зөн совин чинь байгаа.
Иймээс заавал бөө болоод байхгүй ч өөрсдөө биеэ эрүүлжүүлэх, муугаас зайлуулах болгонд суралцан хүн царай алдаад байхгүй л болмоор байх юм. Бөө бол энэ бүхнийг зааж өгдөг, бүр хатуу дийлэхгүйг нь янзалж өгдөг мэрэгжил ш дээ.  Бөө нар өөрсдийнхөө мэрэгжлээ өөрсдөө ойлгох цаг чинь болсон шүү. Бөө гэх энэ Тэнгэрийн хишиг, сайхан чадварыг хөгжүүлж дээдлэхийн оронд шарын болон гадны шашнуудын хоолны сав болгон гутаахыг би насан турш эсэргүүцэх болноо.
Ламбугай нар ч тэр өөрийн сурсан мэдсэнээ хүний тусын тулд зааж өгч аварч туслаж байхгүй битгий хазгай муруй гадаад ном уншаад тархи эргүүлээд, Бөөг устгах гэж бузар санаалаад байхаа болимоор юм. Төрийн шашин гээд даварчихсан сэтгүүл болгон дээр Бөөг муулж, суваг болгон дээр Бөөг буруутгадагаа болиосой билээ.  Шарын шашны овоо гайгүй лам Пүрэвбат ламын цагаан солио тусаа юу. Мэдлэгтэй мундаг сайн лам гэж байтал Чингис Хаан цагаан сарыг хойшлуулан хавар хийдэг болсон гэчихсээн бурж байхын. Яадаг лам бурнаш бэ. Ламынхаа юмыг л бурна биздээ. Монгол түүхээ битгий түвдийн шашнаар гутаалгаад мэдэмхийрээд байгаарай даа.  Сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр Чингис Хааныг наад ламын шашинтай хутгаж мэдэмхийрэхийг чинь эрс эсэргүүцэж байна. Түүхийн он сараа уншаачээ. Чамаас бусад нь бичиг үсэг тайлагдаагүй юмуу. Цагаан сар мараа Үнэнээр нь л ярин магтана биз Хааныг оруулж худлаа бурхаа боливол таарна. Хаан цагаан сарыг огт таашаадаггүй. Намайг айл ч хэсүүдлэггүй юм шүү.
Хар сүнснүүдийн хар өдөр айл хэсч бузартуулахгүй харин гэр орондоо цагаан үйлээ хийгээд  харыг цайруул гэдэг юм.  Энэ лам түвдийн судар уншиж тархиа угаалгаж байхаар Монгол судруудаа бас гүйлгэж харж баймаар. Монгол ч гэсэн бөөтэй бол бөөтэй ламтай бол ламтайдаг. Сорхагтани хатны судар уншиж гэгээрэх болтугай. Хатны сударын багш Долоодойь Чу Мэргэн  мэргэн хүртэл улаачдаа буучихсан байгаа шүү. Лам нар Сүнс гэж мэддэг бол амьд Сүнснүүдтэй уулзаж үзвэл яасын. Айна л доо. Манай нагац эгч Пүрэвбатын улаан фанат гэгч байсан юм.  Номыг нь уншиж лекцэд суудаг байсан. Харин өөрийн удмын буурлуудаа буухад Пүрэвбат Бөөгөөс хол бай гэсэн Бөө нэг л өдөр цонхыг чинь тогшоод Сүнснүүд зовоодог гэсэн гээд айчихсан эгч нь яахав өргөлийг нь өгчихье тэгээд очихгүй гэж байж билээ.
Би зайран хүүгийнхээ буултад дагуулан суулгаж байж нүдээр нь харуулсан бөгөөд дараа нь манай бүл удган болоход төрүүлсэн эх , эцэг нь орж ирэн эгч уйлан хайлан тэдэнтэйгээ уулзаж байсандаг. Одоо тэр тэдэндээ маш их хайртай. Байнга очин ярилцаж жаргал зовлонгоо хуваалцдаг юм даа.  Үнэн гэж байдаг юм шүү. Үнэн жинхэнэ Хажир Үнэнээрээ ялгарах цаг нь ирсэн. Эхнээсээ худалчууд ингээд л нүдний улай болж эхлэж байнадаг. Амаа болон хэмжээгээ мэдэж цуурцгааяаааа. За би ч ялгаагүй. Мэдсэнээ л цуурч байя.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.