Эр, эм хүйстэн харилцан татагдах хайрыг дурлал гэмү
“Эр эмийн хайрыг дурлал гэмү” хэмээн жам ёсны хайрыг эрт үес эцэг өвгүд тодорхойлжээ. Үүнээс бусад хайр дурлалаас үүдэх мэдрэмж, тачаал, хурьцал нь мэдээж жамын хазгай болно. Үүнд; эм эмтэйгээ, эр эртэйгээ, аль алинг нь сонирхох, олуул нэг дор, хүүхдийг сонирхох, харгислаж дурших гэх мэт гаж үйлдлүүд нь сэтгэхүйн эмгэг гажиг өвчлөлүүд орно. Эдгээрээс өнөө цагт лэсби, гомо, трансжендер гэсэн нэршилтэйгээр түгэн дэлгэрч, хүний эрх гэх уриан дор энэ хүмүүсийг өмгөөлөн хамгаалах, өөгшүүлэн дэмждэг болжээ.
Монголд минь хүртэл энэ уур амьсгалыг уриалан дэмжихдээ хөөрхий тэгээд төрчихсөн юм чинь, тэр буруугүй, адилхан хүн, хүний эрх гэж өөгшүүлэгч, өрөвдөгч нар олон болсныг ажлаа.
Уучлаарай нөхдөө, та нар хүний эрх гэдэг зүйлийг өөрсдөө ойлгохгүй л байна даа. Хүний эрх гэгчээр тархи угааж өндийж ирж байгаа энэ хар муу бүхэн тун удахгүй хүүхэдтэй хурьцах нь хүний эрх, яргалж алж таашаал авах нь хүний эрх, амьтан адгууст дурлаж хавьтах нь хүний эрх гээд л тархийг чинь угааж эхлэх бол яах вэ? Үнэн чанартаа аль аль нь хүний эрх байтал ямрыг нь хориод, ямрыг нь өөгшүүлээд байгаа хэрэг вэ?
Хүний эрх өөрөө жам ёсонд, байгалийн хуулинд захирагдах ёстой бичигдээгүй хууль байдгийг бүү мартаарай. Жамд нийцтэй бүхэн зөвшөөрөгдөж, жамд нийцгүй бүхэн цээрлэгдэж, болохгүй гэж анхааруулагдаж ирснийг хүн төрөлхтний түүх батлана.
Алив зүйлийг хохирлоор тооцож үзэхэд л жамд нийцтэй, үгүй нь гарч ирнэ. Зарим нэг хүний чухам өрөвдөөд байгаа лесби, гомо, трансжендер нарын хохирлыг бодож үзэцгээе. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө бид худлаа ярьж, хулгай хийгээгүй, нийгмийн хууль дүрэм зөрчөөгүй, хэнд ч гай болоогүй гэцгээнэ. Тэгвэл та нар нийгэмд аль хэдийн гайгаа тарьж, чимээгүй тахал шиг бусдын оюуныг хордуулж эхэлснийг эхнээс нь харж болно. Цаашлаад та бүхний дур тачаал улс орны аюулгүй байдлыг мөхөөгч хүчин болох хэмжээний хор уршигтай.
Жишээ нь, бэлгийн чиг хандлагаар цөөнх байсан дээрх нөхдүүд Америкт бүхэл бүтэн хороолол хотхон байгуулж хүрээгээ бүх л талаар тэлж, нийгэмд бузар гажгаа идэвхтэй түгээн дэлгэрүүлж, өөрсдийгөө улс төрөөр хүртэл хамгаалуулж байна. Бусад улс үндэстэн орнуудад ч хүрээгээ өргөн тэлж, яс цусны ариуныг эрхэмлэдэг, энэ талаар асар өндөр боловсролтой Монголд хүртэл Гамбууш, Гантогоо мэтчилэн сэтгэхүйн гажигтай хүмүүс өөрийн эрхийн төлөө гэж ил цагаандаа гарч, ичгүүр сонжуургүй аяглаж, аашилж чаддаг болжээ. Энэ чинь өвчин учраас үүнийгээ эмчлүүлэх, бусдад гай болохгүйн төлөө нууж явах ёстой байтал тэр энэ надад дурласан гэж хуцалдаад, залуу үе, зон олонд гай болох ярилцлага өгч, ТВ ээр гарч өөрсдийгөө суртчлах юм.
Гэтэл эдгээр хүмүүсийн чимээгүйхэн гэтэх энэ муухай үйлдлийн хор уршиг бол ирээдүй хойчид асар хохиролтой. Хүн төрөлхтний удмын сан, генийн мэдээлэл, хүний хөгжлийг устгагч хүчин болж улс үндэстэнг мөхөөх хүчин болох хортой.
Эдгээр хүмүүс эр эм хоёр хүүхэд гаргаж улс орны хүн амыг өсгөх, үндэс угсааны аюулгүй байдлыг үргэлжлүүлэх байгалийн хуулийг үгүй хийж байна. Мөрөөрөө ч мөөмөө унжуулчихаж чадахгүй бас хүүхэд өргөж авч өөрсдийн бузар үйлдээ хүн төрөлхтний залуу үеийг уруу татаж, хосоороо ч байж дийлэхгүй салж нийлж, залуусыг уруу татах, тархийг нь угааж, улс орон байтухай хүн төрөлхтнийг мөхөөх үйлийн үрийг хийж байгааг бодолцоно бизээ.
Өндөр хөгжилтэй оронд хүлээн зөвшөөрч байгаан гэж өрөвдөлтэй тэнэг бодлоо хая. Өндөр хөгжилтэй орныхон чинь жам ёсны зүйлийг мэддэггүй мэдлэггүйгээрээ алдартай. Эцэст нь мөхөл рүүгээ явж байгаагаа ч мэддэггүй хөөрхий хүмүүс. Тэдний нүдэнд гялгар бүхэн гоё, хүнийг дээд зэргээр залхууруулж болох бүхнийг сэтгэж түүнийгээ арилжих нь ухаан, ний дэлхий даяараа тэдний мөнгөний хүүхэлдэй болох нь ашигтай, хүмүүс үхэж өвчилж байх тусмаа тэдэнд сайн, донтой бүхнийг өөгшүүлж тэр олон сая хүнийг цааш харуулах тусмаа л зорилго нь биелэх засаг захиргаатай нь бүгдэд ил болсон.
Францад би лесби, гомо хүмүүстэй уулзаж байсан. Би тэднээс яагаад ийм болсныг асуухад хоёул ХАЙР, энэ бол агуу их хайр гэж хариулж байлаа. Хайр учраас энэ бүхэнд эмзэглэдэггүй. Хайр бол муу зүйл биш гэцгээв.
Лесби эмэгтэй өдгөө 50 настай. Үр хүүхэдгүй. Өөрийн хамтрагч тухайд “Тэр бол маш хүч чадалтай. Өмнө нь тэрний сүнс эр хүн байгаад эмэгтэй хүнийг хайрлаж чадаагүй учраас шийтгэгдээд одоо эмэгтэй болж төрсөн юм. Тэгээд намайг хайрлаж байгаа, энэ бол бурхны шийтгэл. Тэр эмэгтэй дүртэй ч сүнс нь эр учраас энэ цаг үед миний нөхөр болсон” гэх ажээ. Хөөрхий тэд өөрсдөдөө энэ мэтээр хөөрхөн үлгэр зохиочихоод итгээд явах боловч сүнсний амьдрал, үүрэг хариуцлага, жам ёсны анхны мэдэгдэхүүнгүй юм. Тэд зөвхөн амин хувиа л бодож, жаргал цэнгэлээ тэргүүндээ тавивч ирээдүйд, нийгэмд, улс орондоо хариуцлага үүрэхгүй аж төрнө. Ямартаа ч эхнэр нөхөр болж тоглогч энэ 2 эмэгтэй хүүхэд огт төрүүлэхгүй насыг барахнээ.
Мөн хоёр гомо залуутай уулзав. Нүдээ анивчаад л айлгүйтэж ярих тэр надад ядаргаатай байлаа. Гар мар нь юун ч уян хөдөлгөөнтэй эмэгтэйлэг юм. Надаасаа ч илүү нахилзаж. ам хамраа даран инээж айлгүйтэх түүнээс “Чи үр удмаа үлдээхийг хүсдэг үү” гэж асуулаа. Энэ талаар огт бодож байсангүй. Уг нь би хүүхдэд хайртай л даа. Тэд хөөрхөн. Гэхдээ би хүүхэд өсгөж чадахгүй. Та надад яаж эр хүн шиг хүчтэй байхыг зааж өгөөч. Миний хамтрагч намайг хаяад байна. Түүнд бас хэд хэдэн найз бий. Би хүчтэй болмоор байна. Би их айж байна, хайртай хүнээ алдахаас. Хайр бол агуу зүйл, би хайрынхаа төлөө тань дээр ирсэн. Миний нөхрийг надтай байлгаж өгөөч гэж гуйхаар ирсэн гэж байв. Гэвч яалтай. Би бол бөө хүн жамыг сахиулахын тулд, жамыг тайлбарлахын тулд бөө болсон учраас өршөөгөөрэй, би туслаж чадамгүй л гэлээ. Чи яагаад эр хүн болж төрсөн, түүнийхээ үүрэг хариуцлага гэж юм бий гэдгийг нь урдаас нь тайлбарлаж өгчихөв.
Нөгөөх нь бүр хэрэггүй нөхөр байлаа. Би сексийн маш их дур тачаалтай, дундаршгүй эрч хүчтэй. Надад олон хамтрагч бий. Би массажист болох сонирхолтой. Үүнийгээ би хэрхэн мэдэж, хэрхэн хөгжүүлж, илүү их амжилтанд хүрэхийг зөвлөж өгөөч гэж ирж байв. Миний тэрсүүд зөвлөгөө түүнд таалагдсангүй бололтой. Ойлгох байтухай сонсохыг ч хүсэлгүй арилж өгч билээ. Түүнд үр удам, хүүхэд бүр падлий ч байхгүй, бараг анх удаагаа хүүхэд гэх үгийг өөрт хамаатуулж сонссон бизээ. Эрүү өвдөг нь нийлээд, дур тачаал нь дундраад тоож хялайх хүнгүй болоход настны газарт үхлээ хүлээх тэр цагтаа өөрийн амьдралаа эрхбиш бодох байлгүйдээ. Үхэж одсон ч Эрлэг дэнсээнд орохдоо дахин хүн болох заяагаа алдсангаа ойлгохдоо харамсах болов уу?
Эдгээр 4 хүн тус тусдаа гэр бүл зохиолоо гэхэд 1 хүүхдээр багаар бодоход франц улсад төрөх 4 хүүхэд төрөхгүй нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл ирээдүйд энэ улсын төлөө зүтгэх эр цэрэг, энэ улсыг үржүүлэх эм хүний тоо нь энэ мэтийн хувийн жаргал цэнгэлдээ мансуурагч гажигтай нөхдөөс болж багасна.
Аа гэтэл хамгийн гамшигтай нь олон олон энгийн хүмүүс эр нөхөртөй болмоор байна, хань ижилтэй болмоор байна, нас явлаа үр хүүхэдтэй болмоор байна гэх мэтээр уулзах нь их байгааг харахад л ойлгомжтой. Гомо, лесбин тоо ихсээд ирэхээр аргагүй биздээ. Энэ бол бодит аюул. Улс орны ирээдүйд аюул заналхийлж байна гэсэн үг. Иймээс л Монголоос бусад орныхон цусан тусгаар тогтнолын үнэ цэнийг маруухан ойлгоод байгаам даа. Цусан тусгаар тогтнол гэдэгт цус ойртолт, цус хэт холдолт, улс орны хүн амын бодлого, төрөлт үхэл, удамшилт ээлт хүчин буюу генийн бодлого, төрөх заяаны үйлийн үр, хүн болж төрсний үүрэг хариуцлага гээд л асар их чухал ойлголтууд байдаг.
За яахав франц улс 65 сая хүн амаа тэжээж дийлэх аргаа барж буй улс орон энэ мэтийг зөвшөөрч байгаад ч хамаагүй улсын хүн амын бодлогоо хагаслах гэж байж болно гэхэд Монгол улс 30 биш 3 сая шүү. Аюул энд бий. Тооны их багыг мэдэх анхан шатны мэдлэгтэй болчоод галууг дууриавал зүгээр юм биш үү. Тэгээд ч нарийн ярьвал францын төлөө жинхэнэ франц хүн л санаа зовохоос жүүдүүд санаа тавинаа гонж. Монголын төлөө Монгол хүн л санаа тавихаас гадныхан санаа тавинаа гонж. Нэг ч орон дэлхийн тавцангаас зайлж, орон зай нь өөрсдөд нь ирж байвал азны коля болчоод байгааг бүү март.
Нэгэнт үйлийн үртэй төрсөн, цаанаасаа гомо, лесби юм чинь яахын гэж хэрүүл гуйдаг. Тэгвэл алуурчид бас нэгэнт би ийм төрсөн. Хүн алах нь миний эрх гэдэг хүмүүсийг та нар жигшиж, хорьж, буруу үйлдлийг нь ухамсарлуулдаг биздээ. Алуурчдын үйлдэл хурц учраас дариу таслан зогсоогддог. Харин хор хохирол нь ирээдүйд гамшиг тарих, гэмгүй царайлсан гэмтэнгүүд болох эд ч бас үйлийн үрээ гайхуулаад байх биш, ухаарч амьдарч, биеэ хянаж байх ёстой. Удамд хортой үйлийн үрээ таслуулж, арга билэг аль алин засал ухаанаа хийлгэж, давраад байлгүй даруулгатай амьдрах ёстой.
Өнөөдөр түүнийг хөөрхий ингээд төрсөн юм гэж өрөвдтөл чиний үр хүүхдийг, охин хүүгийн чинь тархийг угааж, бугшмалдаа уруу татаж бузарлавал яах вэ? Ингэж төрөхөөсөө илүүтэй сонирхож, багаасаа уруу татагдаж, гаж юманд донтож хорлогдсондоо илүүтэй ийм болдог гэдгийг ойлгоцгоох хэрэгтэй. Энэ мэт гарч ирсэн гажиг сэтгэхүйт хүмүүсийн ярьж хэлж байгааг нь ядахдаа ухаарч ажицгаа. Нийгэмд нэг хэрэгтэй юм хийхийн оронд бөгс бөөр ярьж, элдэв гаж үйлдлээ суртчилж, эмэгтэйлэг болж ядан жүжиглэж байгааг цээрлэх хэрэгтэй.
Хэзээ байтлаа Монгол эмэгтэйчүүд илт айлгүй байсын, ямар хужаа янханууд уу? Эмэгтэй хүний биеийн хэлэмжүүдийг илт гутаан айлгүйтээд байгаа юмнуудыг харахаар ой гутах юм. Монгол эмэгтэйчүүд найланхайтсан найланхайтаагүй цоглог сайхан хүүхнүүд, сэтгэл нь дөлтэй галтай, өрөвч сэтгэл нь агуу, ухаан нь саруул, бусад орноос өөр өвөрмөц гоо үзэсгэлэнтэй, өөрийн гэсэн онцлогтой гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр улс орны ахуйг Монгол эмэгтэйчүүд нуруундаа үүрч явж байна. Цөөхөн ч тоотой Монголчууд.
Гэтэл Монгол эмэгтэйчүүд рүү маань эхнээсээ тэднийг гутаахаар хүйсээ ч мэдэхээ байсан эрчүүд эмэгтэйчүүдийн тоог нэмэхээр мэсээр төрхөө засуулан хүчээр орж ирж, салхинд ч хийсчихмээр турьхан царайлж, хошуу дэвсэн айлгүйтэн маяглаж, янхан мэт аяглуулж, мэдрэл муутай юмсаа яриад байгааг нь эрс эсэргүүцэж байна. Үүрэг хариуцлагаа мэдчээд, биелүүлчихээд эрх ярьж сурцгаана уу лесби, гомо, трансжендерүүдээ. Цөөхөн тоотой хүн амтай Монгол улсын удмын санд гай бүү тарьцгаа. Залуу шинэ үеийг хиймэл, будмал балиар төрхөөрөө, гулжигнаж улцайсан галбираараа бүү тархийг нь угааж, нүдийг нь татах гэж хичээ. Хиймэл юм угаасаа үнэ цэнэгүй. Үзваа, өмсөхийг оролдваа, хаяваа гэх Эрээний бараа шиг болсон биеэ, сэтгэхүйн гажигтай тархиа бүү гайхуулцгаа.
Давтан хэлье “Эр Эмийн Хайрыг Дурлал гэмү”. Хайр хүртэл таарсан таарсан нэртэй байдаг. Хайраар түрий барьж хайрын үнэ цэнийг бүү гутаагаарай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.