Tuesday, June 6, 2017

ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ

Монголчуудаа бодоцгооё.

Алив дайн дажин эхлэхэд заавал шалтгаан хэрэгтэй. Шалтгааныг өчүүхэн шалтгаар өдөөд чүдэнз зурах төдийд л дайн эхэлдэг. Гэвч бүх дайн дажинд бэлтгэл хэрэгтэй. Хүчтэй ч бай, хүчгүй ч бай заавал зорилго, бэлтгэл хэрэгтэй.

Жишээлбэл. Өнөөгийн нөхцөл байдалд Хужаа нар Монголыг хэрхэн эзлэхээр төлөвлөж буйг задлан бодоцгооё. 

Бэлтгэлд дайныг эхлүүлэх санаархагч тал;

1. Эзлэх орныхоо тухай мэдээлэл маш чухал. (Өөрсдийн тагнуул туршуулуудыг шургуулах, гар хөл бологчдыг хахуулдах, тэднийг эрх мэдэлтэй болгох, Монголын тагнуулуудыг илчилж мэдээлэлгүй болгож мухарлах, гол гол нууц мэдээллүүдийг авах гэх мэтээр сул талуудыг нь сайн мэдээд төлөвлөгөөгөө боловсруулна) 

Saturday, June 3, 2017

Эр эмийн хайрыг дурлал гэмү


Эр, эм хүйстэн харилцан татагдах хайрыг дурлал гэмү

“Эр эмийн хайрыг дурлал гэмү” хэмээн жам ёсны хайрыг эрт үес эцэг өвгүд тодорхойлжээ. Үүнээс бусад хайр дурлалаас үүдэх мэдрэмж, тачаал, хурьцал нь мэдээж жамын хазгай болно. Үүнд; эм эмтэйгээ, эр эртэйгээ, аль алинг нь сонирхох, олуул нэг дор, хүүхдийг сонирхох, харгислаж дурших гэх мэт гаж үйлдлүүд нь сэтгэхүйн эмгэг гажиг өвчлөлүүд орно. Эдгээрээс өнөө цагт лэсби, гомо, трансжендер гэсэн нэршилтэйгээр түгэн дэлгэрч, хүний эрх гэх уриан дор энэ хүмүүсийг өмгөөлөн хамгаалах, өөгшүүлэн дэмждэг болжээ. 

Уриалга

Амар байцгаана уу. Гэрлийн өргөөний гишүүд дэмжигчид болон Монголчууд аа. Маш их үйлтэй, зав муу байтал тэвчихийн аргагүй мэдээллүүд гарах боллоо. Хужаа нарыг тэсч байх тэвчээр алдагдаад эхлэх нь байна шүү.

Эцэг өвгүдээс бидэнд оюун ухаан, хүч хөдөлмөр, амь насаа зориулан үлдээсэн МОНГОЛ ТАВАН ТУСГААР ТОГТНОЛ-д минь улам бүр аюул заналхийлж эхэллээ. Монголд нүүрлэсэн муу муухай бүхэн илрэн илжрэн унах цаг улам бүр л ойртож байна.

Олон онгод дээдүүд үйлээ сайтар хийж, тэдний булай булхайг өөрөө өөрсдөөр нь илчлүүлэх үйлүүд амжилттай хэрэгжиж, хананы ард шивнэсэн, ханцуйн дотор гулгуулсан бүхэн илэрч, хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр л хэмлэлдэж эхэллээ. Цаашид ч бүр хөгөө чирэх болно. Өндрөөс өршөөлгүй унах бүхнийг бидний цаг үе харж, Тэнгэрийн гэсхээл газарт хэрхэн явагдахыг, нэгний буруу үйлд нийтээрээ гэм үүрдэг Жамыг таних болно. Чиний хийсэн гайг амьдад чинь гэмгүй үр чинь үүрэх гашуун зовлонг харах олон хүн бий.