Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд
Сангажавын Баярцогтын учруулсан хохирол
Саяхан С.Баярцогт гэгчид хариуцлага тооцож буй их хурлын үйл явцыг зурагтаар хараад шал дургүй хүрэв. Батчимэг нь еэвэнгийн тал нь энэ байна, нөгөөх нь энэ байна гэж эргүүлж мэдэн будилдаг шиг л аяглаж,
С.Баярцогтыг энэ хурлаар оруулж байгаа нь өөрөө ёс зүйн шийтгэл гэж гүрийх ажээ. Хэрхэн арга хэмжээ авахаа ч мэдэхгүй тусламж гуйх “Ёс Зүйн хорооны дарга” гэгчид зэвүү, дургүй хоёр зэрэг хүрсэн би Онгод Тэнгэрүүдэд хов хүргэж, асууж сураглалаа.
Аянгат: Өнөө цагийн Монгол Төрд “Ёс зүйн хороо” гэж нэг юм байна. Ёс зүйгүй байгаа Төрийн түшээдийг ёс зүй зөрчсөн эсэхийг нь тогтоож, шийтгэл оноогдуулдаг ухаантай юм байна. Шийтгэл нь сонирхол татлаа. Төр Баярцогтоос Их Хурлын дэд даргын албан тушаалыг нь авсан ч их хурлын гишүүн хэвээр нь үлдээв. Гэтэл олон гишүүд хэрвээ би өөр албан тушаал эрхлээгүй, зөвхөн их хурлын гишүүн байсан бол надаас юуг авах вэ? гэж асуухад нь Батчимэгт хэлэх үг байсангүй. Та нарын амьдарч байсан үед ямар арга хэмжээ авах байсан бол, үүнийг тодруулж асуух гэсэн юм.