Ирэх долоо хоногийн сүүлд бидэнтэй учрах "Бөөгийн Товчион" сударт бөөгийн түүх, бөө шашин хоёрын ялгаа, бөөгийн ангилал, нэршил, тэдний ялгаа, сайн муу сүнсний бөө нарын ялгаа, бөөгийн язгуур гарвалын ялгаа, хар цагаан, шар улаан гэх бөө нарын үйлийн ялгаа, зэрэг цол, Онгодын нэршил, Сүнсний мөн чанар, ангилал, Онгод хэрхэн улаачид залардаг, хэрхэн тамгатай үгүйгээ мэдэх, хэрхэн мэдээд багшаа сонгох, хэрхэн ёс хийх гэх мэт холбоотой зан үйлүүдийн тухай.
Түүнчлэн бөөгийн эдлэл хэрэглэл бүрийн нэршил, юунд хэрхэн хэрэглэдэг, дуудлага магтаал нь, хуяг тэргүүн гэх мэт бөөшийн эдлэлээ хэрхэн дээдлэх, хэрхэн цэвэрлэх, Дархад, буриад, халх гэх мэт бөөгийн ялгаа, хийдэг чанар болон цээр, Онгодын тахилын тухай, Өргөл, Шахаан тухай, Угаалга засал, Угтай хүмүүст зөвлөгөө, Сэв арилгах, уналга, тамлага, муу юм дарахад хэрхэн хөөх, хамгаалалт татах,мэдрэхүй,мэдрэмж, Онгодын биежилт, Онгодын сэвтэлт, бөөгийн дэг жаяг, түшээ.
Мөн Бөөтэй холбоотой асуултанд хариулсан Онгодын хариултууд, Онгодуудтай ярьсан ярилцлагууд, Биежүүлэх бөөлөөнүүд, Бөөлөөний төрлүүд, Лус Савдаг, Хурмаст, Эрлэгийн үйл гэх мэт Бөөтэй холбоотой МЭДВЭЛ ЗОХИХУЙ, эгэл ардуудад зориулсан ардын дом, шившлэг, муу хар сүнсээс хамгаалах орон гэрээ ариулах зан үйл, газар усанд харьцах зан үйл,Гал голомтоо хэрхэн ариулах, Манцуй ариулах, Бууриа цэвэрлэж ариулах, Нар Сар, Долоон одонд өргөл өргөх, Гүйдэлтэй газар өөрийгөө хэрхэн хамгаалах, нялх хүүхдийг хэрхэн хамгаалах аргууд, болон
Жатга, Хараалын тухай түүний онол хэрхэн түүнээс гарах тухай хичээлээсээ оруулсан болно. Энэ мэт олон олон Монголчуудын долоон настангууд ч мэддэг байсан Бөөгийн Мэдвэл зохихуйн анхан шатны мэлэгүүдийг багтаахыг зорьсон. Энэ судар ирэх долоо хоногт сүүлээр хэвлэлтээс гарах болно. Бүх орсон зүйлсийг бичвэл бас ном болохнээ. Зөвхөн бөө нарт зориулсан биш бөгөөд бүх Монгол түмэн мэдэж байж Бөөгөө ч бас хянадаг, үүнийг мэдсэнээр мэдлэг ихтэй учир хуурамч худалч бөө нарт амархан дөнгүүлэхгүй нь мэдээж.
Энэ судрыг уншиж сайтар судласнаар ядахдаа л мунхаг тархитай улаач нар Онгод Чөтгөр хоёрынхоо ялгааг ялгаж, худлаа мэлмийдэж хуцахаасаа ядахдаа санаа зовдог болно. Тэнгэрийн өмнөөс зааж, мэдэмхийрэхдээ барьцтай солиордог болно. Бөө биш хүмүүс хэн үнэн, хэн худлааг ядахдаа мэддэг болно. Энэ бол тэртээ цагийн долоон настангуудын мэддэг байсан мэдвэл зохихуй гэдгийг санах хэрэгтэй. Ийм мэдлэгтэй ард түмэн хүний үгээр намираад, өөрийгөө олохгүй мэдрэлтээд байхгүй, дайсан нөхөр хоёроо ялгах салгахтайгаа мэдлэгтэй байх болно.
Харин өөрийн гэсэн буурь суурьтай, ухаан нь тэнүүн, хичээнгүй улаач нар улам л Тэнгэрийн үйлэндээ шамдан суралцаж, өгсөн өчүүхэн энэ мэдлэгийг улам төгс болгон үргэлжлүүлж, Түмэн олондоо тусаа хүргэж, Буман олноо гэгээрэлд хөтөлж, Эрхт Тэнгэрийн үнэнч улаач, Хөх Монголын чадалт улаач болж өвгүд БууЭрЭл-үүдээ баярлуулж, удам угсаагаа өндөрт өргөх нь гарцаагүй. Үүнийг мэдсэн эгэл түмэн ахуй амьдралдаа хар сүнсийг шургах, орогнох зайгүй болгох эхний шат бүрийг хийж, сэрэмжилж чадсанаар Монгол орон минь мандан бадрах нь гарцаагүй.
Энэ бүхнийг Аянгат би гэгээрсэн сайндаа зохиосонгүй Эзэн Дээдсийн удирдлага дор ажилласан олон олон отог омгийн Онгод Тэнгэрүүд, БууЭрЭл-үүд маань үүцээ задлан та бүхэнд зориулан хэлж бичүүлсэн билээ. Миний ч, таны ч Онгод Тэнгэрүүдийн хамтын бүтээл энэхүү судрыг Мөнх Хөх Тэнгэр эцэг ивээх болтухай. Энэхүү судрын нэгээхэн чимэг нь Онгодын зурсан зургаар чимэглэсэнд оршино. Онгод утсаар ярьдаг гэнэ хэмээн шүүмжлэн хуцагч нарт Онгод тэгвэл зураг зурж байна гэсэн хариуг өгч бас нэгэн шуугианыг тарьж буйгаараа бэлэг болно бизээ.
Уламжилсан Аянгат.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.