Эхийн улаан дусал
Эцгийн цагаан дусал
Сүнсний алтан дусал” гурав нийлж анх эхийн хэвлийд ургийн амь үүснэ. Анхны гурав хоногт есөн эс болон задарч энэ есөн эсээс хүний бие эрхтэн тогтолцоо урган төлждөг. Энэ нь уугуул удамшлын мэдээллийг агуулдаг узуур эс болой." хэмээн эхлэх энэхуу судар нь Их Монгол улсыг байгуулахад цөөн хүн амтай ч дэлхийн талыг эзэлж явсан энэ ард түмэн үр хүүхдээ хэдийд ямар цаг үе, одны нөлөөгөөр олж, хэрхэн бойжуулж, юу сургаж, хэрхэн эрүүл чанга биетэй болгон өсгөхөө маш нарийн дэг жаяг, ухаанаар сэтгэж хийж чадсан учраас л эрүүл эхтэй, эрүүл эцэгтэй, эрүүл хүүхэд, эрүүл орчинд өсөж байсан өвгөдийн мэдлэгээс бүтсэн болно.
Хэвлийдээ зөв бойжуулах арга, зөв хүнслэх арга, жирэмсэн үед хийх дасгалууд, аюулгуй төрөх аргыг багтаасан бөгөөд төрсний дараа ч хүүхдээ эрүүл зөв хүн болгон өсгөж, хүмүүжүүлэхэд мэдэж байх ёстой анхан шатны мэдвэл зохихуйг багтаасан болно.
Судар худалдаалах үнэ: 18,000₮, Холбоо барих утас: 9999 3312 (Эх үрийн судар).
Судрыг Энхтайвны гүүрний баруун урд байрлах Аарцаг нурууны бариа заслын төв дээрээс очин авч болно. Тун удахгүй номын дэлгүүрүүдээр борлуулагдана.
www.facebook.com/groups/Chingis
Судрын хэсгээс түүвэрлэн хүргэе.
..."Монгол түмэн тэнэмэл сүнсний орон зайд үр хүүхэдтэй болохыг цээрлэнэ. Ийм орон зайд олсон хүүхэд голомт түйвээгч байх аюултай гэнэ. Учир нь завсарын орон зайд тэнүүчилж байдаг хар сүнс хэвлийд орж ураг бүрэлдэхэд атгаг санаа, атаа жөтөөтэй оюун санааны муу эрчим, муу явдлаар дүүрэн хүүхэд мэндлэнэ гэж цээрлэдэг." Энэ бол голомтоос гадуур завхай явдлаар ур хуухэд олохыг цээрлэсэн шалтгаан гэж ойлгож болно.
...Хумсанд будаг будаж, үсэнд будаг, тос түрхэж, халуунаар үсийг хайрч, нүүрийн арьсны нүхийг оо энгэсгээр нүхийг нь бөглөх зэргээр хялгасан судсыг бөглөх аюултай. Эдгээр нь бүгд арьсны ханаар шимэгдэж заваан зүйлсийг ураг уруу юүлдэг. Ингэж юүлэгдсэн бохирдлыг ураг шууд идэж өснө. Эх та өөрийн оо энгэсэг, хумс үсний будгаа өөрөө идэж чадах уу? Таны улаан хоолойноос эхлээд түлэгдэх зүйл арвин бизээ. Мөн бие хордлогыг тэсвэрлэж чадах уу? Шууд үхэлд хүрэх ч боломжтой. Харин эх та энэрэлгүйгээр цусаар дамжуулан хүүхэддээ өгч болохыг бодолцоххэрэгтэй. Мөн арьсанд түрхэж буй тэжээлийн тос, элдэв арчилгаагаа идэж болох эсэх дээр анхаарах нь зүй.
Учиг нь ураг хэвлийд бойжиж байхдаа бидний цусанд нэвчсэн бүх зүйлээр хүнсэлдэг. Энэ нь хамраар амьсгалсан агаар, амаар идсэн хоол, арьсаар хүртсэн тос, хэрэглэж буй бөсөөр хүртсэн тоосонцор, биед шимэгдсэн бүх зүйл урагт цус хэлбэрт орон очоод тэжээж тэтгэж, хорлож хөнөөж байдаг. Иймээс ганц өөрийн биеийг дан мэт сэтгэлгүй энэ тээлтийн 10 сард өөрийн биед юу юүлэхээ бодож эх та үрээ хайрлаарай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.