Thursday, February 26, 2015

Жуух бичиг


Амар байна уу? Дахиад л жуух бичиг үйлдэж шидлэхээс өөргүй шалтгаан гарав. Амаа татаад, ажлаа хиймээр байдаг. Гэтэл болохгүй юмаа. 

Усны зангилаан эзэн Ноён уулын төлөө өлсөж тэмцэх Монгол ИрГүн-үүдээ хог руу чулуудаж хаяад буузанд яарсан, хууль биш гууль үйлдвэрлэгчдийн хандыг хага дарж өгөх байх гээд эцсийн найдвараа эцэг Элбэгдоржид бичиж илгээтэл хариу алга.  Монгол түмний төлөөх үйлээр нь хариугаа харсу гэж өөрийгөө хуурч байтал ган хийж ганц боловч хошгируулсангүй шив. Хошгирч суувал ядахдаа сэтгэлд тавтайсан. Ёстой дугааргүй тэнэгт захиа бичиж горьдлого тасарсан ч арга үгүй дээ айлын авгайтай хэрэлдэж доошоо орохгүй гээд гүрийгээ биз, бууз ууцны цаг дуусч ажлын цаг эхлэхээр арга хэмжээгээ авах байх гээд харж суутал Монгол Улсын ерөнхийлөгч иргэн Элбэгдорж: “Их хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгах уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө би бодох уу. Монголдоо би хайртай” гэсэн үгс нь фэйсээр тэнэж тэртээ холын харийн нөхөрт өврөө нээгээд өршөөн соёрхож, Монголчууддаа бол нуруугаа харуулж өлсөж үхвэл үх, шоронд хатвал хат гэж алаг дэлхийн үрсийг арьсны өнгөөр, авдаг өгдөгөөр нь алагчилсан байхын. Тэгтэл зовоод шийдээд байх асуудал биш байлтай.

Saturday, February 21, 2015



Амар байна уу.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо.

Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач, эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна. Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа. Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа л зүтгэн түүнээс хойш өдий болтол чиний нэртэнгүүдийн ард 4 жил тутам дугуйлж, итгэж явсан алдаатай.

Өгөр хар Обама чамайг таглахад үнэн голоосоо дургүйцэн өмөөрч байлаа. Манайх цөмийн зэвсэггүй орон гээд л цовоо цолгин дуугарахад чинь мөргөх нь холгүй биширч байлаа.
Хужаа гэлээ намайг гээд ээждээ ховлоод уйлахад чинь эвий минь ээж нь батлаж байна гээд л өмөөрч байлаа. Худлаа гэгүүл регистрийн дугаартай хүн шүү би. Шалгаад үзнэ биз.
Баахан байлаа, байлаа, байлаа болох юуны дохио вэ? Аминаас илүү үнэтэй Монгол нутгийн минь газар шорооны арьсыг нь түрж хуулж, эцэг өвгүдийн минь ариун булш бунханыг үл хүндэлж, хэн явснаа мартаж орхисонд хэлчихмээр санагдаад хэлж орхив.

Wednesday, February 11, 2015

Ноён Уулын тухайд

Ноён Уулын тухайд

Аянгат: Ямар учраас “Ноён” уул гэж нэрлэх болсон юм бэ?

Хөх СууОч Дээдэс: Ноён, Хан, Богд, Шүтээн, Тахилгат гэж хамаг сайхнаараа дээдэлж байгаа учир нь Уулын амин чанар нь их болохоор л бус уу? Тэр газрын иеэлээр тэнхээжиж, хөлжиж, таван тухыг олж, таван хошуутны таргаар хөлждөгийг умартлаа гэж үү? Хангай, говь, тал нутгийнхаа хамгийн өгөөжтэй амин сахиустанг Ноён, Хан, Шүтээн гэж нэрийддэг нь Монгол түмний заншил. Тийм хайрхдыг, тийм нэртнүүдийг ухна гэдэг нь амьд ахуй гавлаа шөвгөөр уудлаад ухахтай л адилхан байдаг юм даа.

Тийм уулыг ухаж тэнхээтэй эрдэнэсийг нь авах гэвэл хэзээ ч хөлждөггүй, тэр Төр тогтдоггүй, өөр улсын даяар болж орчлонгийн шар түүхээс үгүй болдог жамтай байдаг юм. Ноён, Хан, Шүтээнт нэрт сахиуст уулсыг эрт дээр цагаас өөрийн энэ бие цогцос, хүчтэнийхээ бие цогцсоор, хүний сүжгээр, хүний итгэл бишрэлээр өөрөөр хэлбэл булш бунхнаар, хүндэтгэл хайраар хамгаалж ирсэн юм.

Monday, February 9, 2015

Бөөгийн Товчион хэвлэгдлээ


"Мөнх тэнгэрийн хүчин дор Тэнгэрийн цаг эхэлж айх аюул, аймшигт мунхаглал бүхнээ тасчин хаях цаг ирэв. Иргэн дор хүрвээс биширтүхэй" Хөх Мөнх Тэнгэрийн Дээдийн Дээд Онгодууд хөртсөд буулгаж судар болгон айлдсан эрдмийн санг Хөх толбот Монгол хүмүүн таньд өргөж байна.